Sunday, February 8, 2009

Тvvхэн шигтгээ цуврал

Шигтгээ: Сэнгийн Эрдэнэ-ийн *Занабазар* гээд зохиол, Ж. Пүрэвийн *Манан будан*, бусад хүмүүсийн энэ үейин тухай олон ном байдаг. Хятадын номын сангуудад Чахундоржийн тухай баримт сэлтийг ухаад гаргавал нэлээн материал олж үзэж чадах байх. Монголоо хэрхэн устгаж, өөрийгөө л бүтэн биеэр авч гарсан тухай мэдээлэл, Занабазар хэрхэн модон хутганд хутгалуулж үхсэн, бараг 90 хүрэх шахсан гэх мэтийн нарийн мэдээллүүдийг үзэж болно. Хэрхэн монголын угсаатнуудын махыг зулгааж ясыг хэлхэн дүүжилж бусдад нь харуулдаг байсныг, Галдангийн хүүгийн толгойг Бээжингийн төв хаалган дээр тавьж үзүүлж байсан гэх мэтийн зүйл материал бүгд олдоно. Дашрамд дурдахад, халхын хаад зүгээр дураараа гүйж очоод манжийн Энх Амгалан хаантай уулзаж чаддаг байсан хэрэг огт биш байдаг. Хаанд хэрхэн ёс алдалгүйгээр бараалхах талаар хичээл тэдэнд заадаг байж. Монгол Журганы жижиг түшмэл гэхэд л халхын хануудыг хэдэн алд газар гүйлгээд, дохиогоор нь тэд зэрэг зогсож 9 удаа мөргөөд дахин дохиогоор нь хэдэн алд гүйгээд давтана гэх мэт. Халхын язгууртнууд хэрхэн Эфү цол горьдож манжийн хааны охиныг гуйдаг байсан, хэрхэн бие биенээс гоё тогосны өд, цол хэргэм авахаар улсаа худалдаж идэж байсан зэрэг бүгдээрээ байж байгаа. Эх орон тусгаар тогтнолын төлөө тэмцээд албатаа өөрөө захираад, толгойгоо өөрөө аваад явахын оронд гадаадаас сул цалин аваад, толгойгоо илүүлээд сууж байх нь халхын хануудад илүү тансаг санагдсан учраас тэд Галдангийн саналыг хүлээж аваагүй юмсанжээ.
Гэвч бас халхын ноёд дотор Зүүнгарын холбоотнууд, Зүүнгарыг дэмжигч нар олон байсныг огтоос ор тас үгүйсгэж болохгүй юм. Xожим манж, Зүүнгарын эсрэг өдөөн хатгалга хийлгэх гээд халх ноёдыг дайчилна гэхэд халхын ноёд татгалзаж, түүнээс болод шийтгүүлж байсан байдаг. Ямар сайндаа манжууд Зүүнгарын эсрэг дайндаа бэлдэх, бас Түшээт хан, Засагт ханы манжийн эсрэг үзэлтнүүдийг тусгаарлах дарах зорилгоор Сайн ноён хан аймгийг шинээр байгуулж байх вэ. Занабазарыг богд болгодог нь ар халхыг шашны малгай дор нэгтгэе гэсэн ухаанаас үүдэлтэй бололтой байдаг. Түвдээс хараат бус болж өөрсдөө шашны тэргүүнтэй болно гэж үзэж Занабазарыг тодруулж байжээ. Түвд рүү явуулах ажил нь Зүүнгарын ноёдын зөвшөөрлөөр хийгдсэн байдаг (халх ойрдын цааз бичиг баталсны дараахан) энэ ажил (Занабазарыг тодруулж лхаст хүргэж том ламд шавь оруулах)-ыг санаачилж, гардан гүйцэтгэж, идэвх гарган зүтгэсэн хүн бол Ойрдын Зая Бандит байдаг гэх мэт сонирхолтой баримтуудыг дурдахгүй орхигдуулж болохгүй юм.

No comments:

: