Шигтгээ: Монголчууд 1281 онд мамлюкуудад ямар хүчин зүйлсийн улмаас ялагдав? Хэт-Бухын ялагддаг нь 1260 он, xарин 1281 онд ялагдаагүй. 1281 онд Илхан Абагын дүү Мөнхтөмөр мамлюкуудын мэдлийн Сир рүү цөмөрч ороод Хомс гэдэг газар султан Калвуны их цэрэгтэй байлдаад хэн нь ч дийлээгүй, xоёр тал маш их хохирол амссан, мамлюкууд ухарсан. Мөнхтөмөр өөрөө шархдсан учир монголчууд нэхээгүй. Монголчууд 1260 онд ялагдсанаасаа хойш Сир рүү байн байн довтолдог байсан, Алеппо гэдэг чухал хотыг нь 4-5 удаа эзэлж тонож байсан. Хэт-Бухын ялагддагын гол шалтгаан нь хипчакын хан Бэрх. Мөнх хаан амьд байхдаа цэрэг гаргаж Хүлэгт тусла гэж Бэрхд тушаасан. Нас барсных нь дараа Хүлэг, Бэрх хоёр муудалцсан. Яасан гэхээр Хүлэгт туслахаар очсон Бэрхийн хэдэн хүмүүс тэнд бослого хийх гэж оролдонгуут нь Хүлэг тэр хэдийг нь хороочихсон(заримд нь хор өгсөн ч гэж байдаг юм билээ). Бэрх үүнд уурласан. Хүлэг бас мyслимуудын аль өнгөтэй өөдтэй газруудыг шатаагаад тононгуут Бэрх өөрөө нилээн фанатик мyслим байсан учир бас уурласан. Тэгээд Цагаадайн улсын ноёдтой нийлээд Хүлэгийг хойд, баруун талаас нь түгшээж эхэлсэн. Хүлэг тэгэхээр нь гол хүчээ аваад Азербайжанд Бэрхийг отоод сууж байсан үеэр Хэт-Бух ялагдсан. Хүлэг Сибир буцаагүй. Бэрхийг мамлюкуудтай элч солилцоод холбоотон болонгуут Кавказыг даваад Бэрхийн улс руу довтолсон. Тэнд(Терек гол) Бэрхийн дүүгийнх нь хүү Ногайтай байлдаад хэн нь ч дийлээгүй.
Шигтгээ: Чингис хаан бумбын шашинтан болсон гэж ёстой үндэслэлгүй. Мөнх хааны үед хэдэн бумбын шашинтан хүрч ирчихээд шашинаа дэлгэрүүлье гэхээр нь Мөнх хаан буддистуудтай маргалдуулаад дараа нь "та нар ялагдлаа" гээд явуулсан гэж Рашид ад-Дин бичсэн байна билээ. Хубилай дараа нь Хятадад бумбын шашиныг баахан гадуурхсан байдаг.
Шигтгээ: Огул Хаймиш хатан гэж хэн бэ? Огул Хаймиш хатан нь Гүег хааны их хатан бөгөөд бие муутай байсан Гуюг хааныг нас барсны дараа, өөрийн үр садыг үргэлжлүүлэн хаан ширээнд суулгах гэж тэмцэж байсан зоригт хатдын нэг юм. Тэр үед Зүчи, Тулуйн үр сад нэг талд, Цагадай, Өгөдэйн үр сад нэг талд байсан ба хаан ширээг авахын тулд юуг ч золиослоход бэлэн байв. Тулуйн том хүү Мөнх Хааны хувьд Огул Хаймиш хамгийн том дайснуудын нэг болон хувирсан ба түүнийг *шазруун хөөрхөн* гэж хүртэл нэрлэж байв. Энэ бүхэн эцэстээ, Мөнх болон Зүчийн үр садын явуулсан цэргүүд Огул Хаймишийг барьж, эсгийд боож (үснээс нь чулуу зүүгээд) гол руу шидсэнээр төгсгөл болсон билээ.
No comments:
Post a Comment