Шигтгээ: Амарсанаа Чингүнжав 2 холбоо харилцаатай байсан юм болов уу? Чингүнжав Амарсанаа хоёр Даваачтай байлдахаар манжийн цэрэгтэй явахдаа хамт нэг жигүүр болж явсан байсан. Тэр үеэс бие биеэ бага зэрэг таньдаг байсан байх. Гэхдээ тэр үеэс л хамт бослого гаргах тухай ярьж байсан гэвэл өрөөсгөл. Амарсанаа Чингунжав хоёр Даваачтай байлдах үеэс л бие биедээ итгэж хамтарч бослого гаргах гэж байсан гэдэг ерөөсөө итгэлгүй юм. Чингvнжав Амарсанаа хоёрын бослогын зорилго нь их ондоо байсан. Нэг нь Халхын тусгаар тогтнол, нөгөө нь Зүүнгарын хаан ширээний төлөөх тэмцэл байсан. Харин Бослогын хувьд тусдаа тусдаа явдагдсан. Зарим нэгэн түүхэд (жишээ нь Ж.Пүрэвийн *Зүрхний хилэн*д элчээр бие биетэйгээ холбоо барьж байсан гэж байдаг. Тиймээс элчээр дамжуулж мэдээ солилцож байсан төдийгөөр холбоо тогтоогоод бослого гаргасан биш байх. Чингүнжав харин нэлээд олон хүмүүстэй холбоо тогтоох гэж оролдож байсан гэдэг нь үнэн. Жишээ нь хоёрдугаар Богд, Засагт хан Байдар, богдын ах Рэнчиндөрж бас нөгөө цаазаар авахуулдаг өвөр монгол ноён гэх мэтчилэн. Эндээс харвал Амарсанаагийн зүгээс биш Чингүнжавийн зүгээс Амарсанаатай холбоо тогтоохыг оролдож байсан гэвэл үнэнд дөхөж очих болов уу. Чингүнжав нэлээн боловсролтой идэвхтэй хүн байсан гэдэг. Мундаг удирдахуйн ухаантай хүн байсан бололтой, уран зохиолд бол, их итгэмтгийгээсээ болж алдсан л гэж гардаг. ямартай ч аль нэг тал нь холбоо оролдлого гаргасан боловч үймээнт цагийн нөлөөгөөр үл итгэлцсэнээс болж хүчээ нэгтгэж чадаагүй. Зорилго нь бол өөр байсан ч хоёулаа манжийн эсрэг байсан нь нэгдмэл тал болно. Чингүнжав Амарсанаа хоёрын тухай соц үед үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж бичдэг байв. Үзэл сурталд тийм хүмүүсийн тухай бичих хэрэгтэй болсон байх л даа. Үнэн хэрэгтээ, Амарсанаагийн тэмцэл гэж юу байхав! Өөрөө Зүүн-Гар улсаа үгүй хийчихээд Манжаас Зүүн-Гарыг захирах шан хэргэм хaрaмж горьдсон нь зөвшөөрөгдөөгүй. Тэгээд л нөгөө "алдарт" тэмцэл нь эхэлсэн. Орос руу зугтаад ор сураггүй талийсан. Харин Чингүнжав Амарсанааг бодвол үнэхээр бослого хийсэн. Энэ бослоготой холбогдож нилээн хэдэн нөлөө бүхий хүн ч хороогдсон. Амарсанаа Чингүнжав хоёр хоорондоо холбоотой байсан, нийлж байгаад бослого гаргах гэсэн гэдэг нь бас л соц үеийн нэг зохиомол юм байсан байх.
Sunday, February 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
:
1 comment:
мэдэхгүй байж их хуцаж байх шив. чи яг сармагчин шиг санагдчихлаа. Ч.Далайн Ойрад Монголын түүх гээд нэг номыг уншичхаарай. Нустай хүүхэд нусаа гүйцэт арчиж сурчихаад түүх ярь за.
Post a Comment