Гомбожав Японы дунд сургуулийг Долоннуурт 1937 онд дүүргэсэн. Цаг төрийн ээдрээтэй дэлхийн II дайны үед Японы байгуулсан Манжгоо улсад хавсарга болж байсан Өвөрмонголын Засгийн газрын Гадаад хэргийг тохинуулах сайд Сайнбаяр тэргүүтнүүд олон арван залуусыг Япон улсын Васэда болон шилдэг их сургуулиудад эрдэм сургахаар илгээж байсны дунд Гомбожав орж, Эзэн хааны Хоккайдо арал дахь их сургуулийг дүүргэжээ.
Японд боловсрол эзэмшсэн тэрээр Дэ ван Дэмчигдонровын Засгийн газарт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Гомбожавтай хамт Дэ ванд хүчин зүтгэж явсан Цэцэн Жагжид “Гомбожав надаас насаар тав дүү, Монголоо гэсэн агсам согтуу сэтгэлтэй, эрдэм номтой залуу байлаа. Хожим Америкт ирж, их алдартай монголч эрдэмтэн болсон. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ар Монголд олон удаа очиж, ихийг хийсэн хүн” хэмээсэн байдаг. Дэ вангийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс гоминданыхныг даган Тайваньд зугтан гарсан байна.
Гомбожав Тайваньд шилжсэн Гоминданы Засгийн газарт Өвөрмонголын асуудал хариуцсан төлөөлөгч хийж байгаад Чан Кай Шигийн зөвлөх явсан Оуэн Латиморын зүүн Азийн хэргийн хөтөлбөрт хамрагдан 1947 онд АНУ-д хүрэлцэн иржээ. Хөтөлбөрийн дагуу Жон Хопкины их сургуульд суралцаж, улмаар Америкт монгол судлалыг хөгжүүлэгч гол хүн болсон байна. Сургуулиа дүүргэсний дараа Хаалганд ажиллах болж 1943-1947 онд Дэ вангийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Мөн Чан Кай Шигийн үед Нанжинд түүний дэргэд цахарын ард түмний бие төлөөлөгчөөр ажиллаж, 1947-1948 онд Хятадын үндэсний их хурлын депутатаар сонгогдож байв.
1948 оны үед Оуэн Латтиморын тусламжтайгаар Америкт дүрвэн гарч, Балтимор дахь Жон Хопкинсын их сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаас эхлээд шинжлэх ухааны салбарт гайхалтай өсөн дэвшсэн байна. О.Латтиморт монгол судлалыг хөгжүүлэхэд гол туслагч байсан тэрээр Жоржтауны их сургуульд 1953-54 онуудад монгол хэл бичиг заажээ. Мөн Калифорнийн их сургууль, Колумбийн их сургуульд 1956-1964 онд багшилж байв.
1963 онд урлаг судлалын магистр, 1970 онд Индианы их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Энэ үед тэрээр монгол хэл зүйн олон тооны сурах бичиг, толь, дээж бичгийн зохиогч болсон байлаа. 1982 онд Индианы их сургуулийн профессор цол хүртжээ.
Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн зөвлөлийн “Монголын төсөл”-ийн гол гүйцэтгэгч тэрээр Америкт монгол хэл зүй сурвалж судлалын томоохон мэргэжилтэнд зүй ёсоор тооцогддог болсон байлаа. 1973-1979 онд Инжинашийн “Хөх судар” романыг судлан олон тооны бүтээл гаргаж, “Хөх судар”-ыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан гэдэг.Хангины Гомбожавын хамгийн сүүлийн томоохон бүтээлүүд нь 414 хуудас бүхий дөрвөн хэсэгтэй Монголын ардын аман зохиолын найраглал ерөөл, магтаал, оньсого зүйр цэцэн үгс юм.
Жон Хопкинсын нэрэмжит их сургууль Америкт анх монгол судлалд онц ач холбогдол өгч, дэлхийн II дайнаас хойш монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн ажээ. Yүний тулд Харвард, Колумб болон Стэнфордын их сургуулиудаас шилдэг гэгдэх монголч эрдэмтэн судлаачдыг нь татаж ирсний дүнд Жон Гомбожав, Өргөнгөө Онон, Уильям Остин нарын зэрэг нэрт монголч эрдэмтэд нэг дор цугларчээ. Тэдний хамтын хүчээр монгол хэл бичгийн эрчимт сургалтын хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай боловсруулан зааж эхэлсэн түүхтэй билээ.
Оросын нэрт монголч эрдэмтэн Гольман Марк Исаакович “Баруун дахь монгол судлал” бүтээлдээ “1965 онд Индианы их сургуулийн дэргэд урал, алтай судлал буюу үндсэндээ монгол судлалын салбар болон Ази судлалын судалгааны хүрээлэн 1979 онд байгуулагдахад энэхүү монгол судлалын семинарын бүрэлдэхүүнд үндсэн ажилтнууд нь Өвөрмонгол гаралтай хүмүүс байсан. Магадбүрийн /Мэттью/ Хальтод мөн Ш.Рашдондог, Жон Гомбожав нар нь Индианы их сургууль төдийгүй ер АНУ-д монгол судлал үүсч хөгжихөд голлох нөлөөг үзүүлсэн билээ “ гэжээ.
Баруунд монгол судлалыг эрчимтэй сонирхож эхэлсэн 1950-иад оны үед монгол судлаачид болон монголчуудын дунд тавигдсан шинэ зорилт бол англи-монгол хэлний толь бичгийг бүтээх асуудал байлаа. Нэрт эрдэмтэн Фердинанд Д.Лессинг 20 мянган үг бүхий монгол-англи толийг бичиж байгаад 1960 онд таалал төгсчээ. Түүний бүтээлийн эх нь Гомбожав болон бусад шавь нарын гар дээр үлдсэнийг хожим тэд эмхэтгээд хэвлүүлжээ. Уг нь энэ толь бичгийг Лессинг 1942 онд эхэлж,18 жилийн турш үргэлжлүүлсэн байна.
Энэ толь бичгийг орчин цагийн монгол хэлэнд тааруулан өөрчлөх хэрэгтэй гэж эрдэмтэн Гомбожав шийдээд 1963 онд Монголын ШУА-д энэ төсөл дээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ШУА хөрөнгө мөнгөний төсөв батлагдаагүйгээс хамтран ажиллах асуудал удааширч, сүүлдээ Гомбожав уг төслийг сул орхижээ. 1976 онд “Хүмүүнлэг ёсыг дэмжин, үндэсний эрх ашгийг хамгаалах” байгууллагаар уг төслийг батлуулж, өөрийн анд Жонн Крюгер, бусад шавь нарын хамт 40 мянган үгтэй “Орчин цагийн Монгол-Англи хэлний толь бичиг”-ийг зохиов. 1986 онд уг толийг хэвлүүлжээ.
Хангины Гомбожав агсан АНУ-ын Индианы их сургуулийн профессор, Олон улсын монгол судлалын холбооны нарийн бичгийн газрын анхны гадаад гишүүн нь байлаа. Тэрээр 1989 оны 6-10 дугаар сар хүртэл уг холбооны байнгын нарийн бичгийн дарга нарын газар ажиллаж байжээ Зөвхөн 1990 он хүртэлх хугацаанд энэхүү олон улсын холбооны төв штаб байрлах байранд дэлхийн 20 гаруй орны 40 гаруй эрдэмтэн мэргэд зочилсон байх юм. Ийм зочлолт нь ердийн зүйл болсон ажээ.
Хангины Гомбожав агсан 1989 оны наймдугаар сарын 9-13-нд Монголын нийслэлд зохиогдсон залуу монголч эрдэмтдийн сургалтад оролцож, Японы Ш.Озава, Монголын Ш.Нацагдорж, Ш.Бира, Оросын В.М.Солнцев нарын нэрт эрдэмтдийн хамт залуу монгол судлаачдад үнэтэй зөвлөгөө хичээл заасан билээ.
Индианы их сургуульд Монголын нийгэмлэгийг /Mongolian Society/ байгуулсан профессор Гомбожав, Чойжив лам шавь нарынхаа санаачилгаар Америкийн монголчуудын соёлын холбоог 1988 онд байгуулж, жил бүр Чингис хааны тахилгыг тэмдэглэх уламжлал тогтоожээ. Эрдэмтэн Гомбожав алдар цуутай монголч эрдэмтэн байснаар зогсохгүй Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн ба хоёр улсын хооронд боловсролын холбогдолтой хэд хэдэн хамтын ажиллагаанд биечлэн оролцсон улс төрийн зүтгэлтэн хүн. Эрдэмтэн Гомбожав олон арван шавьтай, Америкийн нэртэй их сургуулиудад багшилж байсан ч, сэтгэл санаа нь байнга Монгол руугаа тэмүүлдэг нэгэн байсан билээ. 1989 онд Улаанбаатар хотноо 66 насны сүүдэр дээрээ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний бүтээл Германы Бонны их сургуулийн “Азиатише форшунген”, жил тутмын “Төв Ази Судлал” буюу “Центральазиатише штудиен” эмхтгэлд хэвлэгджээ.АНУ, “Монголын нийгэмлэг” байгуулагдсан анхны их гүрнүүдийн нэг болж байжээ.
“Монголын Нийгэмлэг”-ийг байгуулах санаачилга анх Хангины Гомбожав болон Жон Стрит нарт 1950-иад оны сүүлчээр Нью Колумбийн их сургуульд ажиллах үест төрсөн гэдэг. Энэ санаагаа хэрэгжүүлэхэд 1961 онд аравдугаар сарын 2-нд БНМАУ-ыг НYБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн явдал түлхэц өгчээ. Энэ үйл явдалд оролцохоор тухайн үед Нью-Йоркт Монгол Улсын гадаад явдлын яамны орлогч сайд профессор Д.Цэвэгмид ирсэн бөгөөд түүнтэй Хангины Гомбожав дотно танилууд болсон байжээ.
Хангины Гомбожавын Монгол, Америкийн хоорондын найрамдалт харилцааг үндэслэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, АНУ-ын Төрийн Департаментаас Монгол, Америкийн дипломат харилцаа тогтоосон ёслолын ажиллагаанд хүндэт зочноор албан ёсоор урьсан явдал түүний хувьд түүхэн үйл явдал байсан гэлтэй. Гомбожав Америк дахь “Монголын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч нь байсан бөгөөд 1961 онд энэхүү байгууллагыг үндэслэж, түүний гүйцэтгэх захирал болон ерөнхийлөгчөөр нь он удаан жил ажиллаж иржээ.
Одоогоор Гомбожавын дүү Сайчингуа нь Америкийн Калифорни мужид аж төрж, отгон дүү Баадай нь Тайваньд багшилж байгаа ажээ.
Түүний гэгээн дурсгалд нь зориулж Америкийн “Монголын нийгэмлэг” “Mongolian Studies” сэтгүүлийнхээ 1991 оны тусгай дугаарыг зориулсан ажээ. Мөн Хангины Гомбожавын нэрэмжит цалин, 800-1000 долларын тэтгэмжийг монгол гаралт оюутанд Америкт сурахад нь олгох болсон байна.

Мэргэн гүн Гомбожавтаны мутрын үсэг бүхий эх бичиг олдов
Чингис хаан "Дээлт төрсөн хөвгүүн би ажгуу. Нүцгэн төрсөн хөвүүн чи ажгуу зээ" гэж Жамухад хэлүулсэн буй. Энэ бол жирийн нэг дээл хувцасны тухай яриа биш, Монголын гүн ухааны уугал сэтгэлгээг шингээсэн хэллэг Түүх намайг төрүүлсэн, чи бол эцгийнхээ амьд ахуйд суудалд нь горилсон өчүүхэн зуйрган амьтан гэсэн санаа. Үүнээс ургуулан бодвол, ямар ч үед цагийн аяс даган хүн мөсөө хайлуулдаггүй, үзэл бодолдоо үнэнч, шулуун шударга хүмүүс Монголын маань уулаар нэг, талаар дүүрэн, тэнгэрийн одод газарт буусан мэт байсны нэг нь Мэргэн гүн Гомбожавтан билээ.
Номын мөр хөөж холын Франц хүртэл одож ухаан боловсрол олсон түүний амь насыг бүрэлгэсэн хорт зэв, бүтээл туурвилыг нь цөмлөж чадсангүй. "Сургуулийн бичигдэвтрийн чанарыг сайжруулах сэдэв" нэрт бүтээлийнх нь гар бичмэл эх олдов. "Монголын хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл"д нийтлэгдсэн хэдий ч, Мэргэн гүн Гомбожавтаны мутрын үсэгтэй бичмэл эх болохын хувьд уг олдвор үнэ цэнтэй. "Гомбожав" гэдэг нэрийг монголоор хоёр янз бичнэ. Нэг нь, "итгэл, шүтээн" гэсэн утгатай төвд уламжлалыг дагаж "Гонбожав" гэж бичдэг байсан ба нөгөө нь, "Гомбожав" гэж бичдэг байв.
"Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл"д "М.Гонбожав" гэсэн байдгаас өөрөө тийн зурдаг байж дээ гэж бид ойлгож байв. Гэтэл үгүй юм байна. Мэргэн гүн өөрөө "М.Гомбожав" гэж гарын үсгээ зурдаг байжээ. Дээрх гар бичмэлийн 21 дэх талд улаан шунхан бэхээр тов тодорхой, тогтуун гэгч бичсэнээс бид олж мэдлээ. Монгол Улсын 24 дүгээр он, аргын 1934 оны тавдугаар сард эхийг хэвлэлд бэлтгэсэн байна. Үүнд олон мэргэд оролцжээ. Хурдан бичээч гэж алдаршсан Дашням, Гучинзургаат тайлбар толийг буулгасан, бидний Пүрэв гүн хэмээн мэддэг, бүрэн нэр нь Пүрэвжав гүн, мөн Дугар, Загд, Сүх, Цэмбил, Цэрэл, Эрслэн нар болно.
Дашням Пүрэвжав, Цэмбил Дугар гэх мэт хосолж, давхар хянан нягталж, зарим үг үсгийн засвар оруулгыг хийсэн байх ба "Анхыг тэр, тэр", "Давхарыг тэр тэр" гэж он сар өдрөө хүртэл тухайлан тэмдэглэсэн өвөрмөц бичмэл байна. Бүтээлийг нийтийн хүртээл болгох гэдэг маш нарийн, олон даваа давдаг ажил байжээ. Эцэст нь Оросын мэргэжилтэн үзэж, хэвлэх зөвшөөрөл өгдөг байсан бололтой. Үүнд, Тубянский гуай ногоон бэхээр "Үүнийг хэвлүүлье Тубянский 5x16" гэж тун аятайхан, дадмаг цохсон нь монгол хэл бичигт хэчнээн гаргууд бичгийн хүн байсныг нь харуулна.
Тархиа гашилтал, нүдээ ширгэтэл, хүний газар ясаа тавьтлаа нэгэн үзүүрт сэтгэлээр монгол түмнийхээ төлөө чин үнэнч зүтгэсэн, хөөрхийлөлтэй хувь тавилант Эрхин бичгийн хүн Мэргэн гүн Гомбожавтаныхаа эл гар бичмэл, зарим зүйлсийг хар сүүдэр дайрсных нь 70 жилийн янар уугал эхээр нь хэвлуүлж, догшин зуурт (амьд хүнийхийг сүнс, талийгаачийнхыг зуурт гэдэг)ыг нь тохруулж, буян үйлдье хэмээн бодном.

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор,Б.Сумьяабаатар
1 comment:
Тун хэрэгтэй гоё блог байна.
Блогоор чинь зочилж байх болноо.
Амжилт^_^
Post a Comment