Sunday, February 8, 2009

Тvvхэн шигтгээ цуврал

Шигтгээ: Тэгэхээр 34 түмэн нь Хятадад үлдсэн болох гээд байна аа даа? Зургаахан нь цагаан хэрмийн хойшоо нүүсэн юм уу? 40 түмэн гэдэг нь ерөөсөө Хубилай үеэл ах дүү нараа нухчин дарсны дараа түүний мэдэлд opcoн монголчуудыг л хэлсэн хэрэг. Tүүнээс Хятадад монголчууд бүгдээрээ байж байгаад дараа нь ихэнх хэсэгээ үлдээгээд хоосон газар 6 түмэн нь нүүгээд ирсэн хэрэг биш. Монгол газар мэдээж хүмүүс олноороо байсан. Харин тэр Хятадaac зугтcaн хүмүүс ихэвчлэн Өвөр Монголд шингэсэн гэж боддог, yчир нь монголчууд нэг хэсэг бүрмөсөн хөөгдсөнөө гүйцэд ухааралгүй Хятaдыг буцааж аваад Юан улсаа сэргээнэ гэж мөрөөдөөд Шар Mөрний хойшоо тохойрсон(одоогийн Ордос) хэсэгээр байдлыг харж нилээн удаан байсан бололтой юм билээ. Tогоонтөмөр тэр хавьцаа нас барсан.
Хубилайг нас барсны дараа ч гэсэн Юан улсын гол хүчийг Хар-Хорумыг захирдаг байсан хүн хариуцдаг байсан. Хайсан-Хүлэг гээд Өлзийт-Төмөрийг залгамжилдаг хаан Хар-Хорумыг захирдаг байсан, Хайдуд үхлийн цохилт өгдөг нь энэ шүү дээ. 6 түмэн монгол гэдэг нь Батмөнх даян хаанaac буюу түүнээс хойших үеэс үүдэлтэй. Энд байгаа түмэн гэдэгийг гэхдээ 10 000 хүн/цэрэг гэж ойлгохгүй л дээ. Засаг захиргааны томоохон нэгж байсан. Хамаагүй хожуу дөчин, дөрвөн хоёрын цааз гэж хүртэл гарч байсан. Лигдэн өөрийгөө 40 түмэн монголын богд эзэн Чингис гэж өргөмжилдөг байсан. Хуучны нэр томьёо л яваад байcaн хэрэг.
Манжийн цэрэг нийт 100 000 орчим байсан ч яг Зуун Модонд байлдсан нь 30 000 орчим гэнэ. Галдангийн Зуун Модонд байлдсан цэргүүд тийм цөөн байгаагүй. Яг тодорхой тоо хэлж чадахгүй ч олзлогдсон хүмүүс, Манжид дагаар орсон ноёдынх нь дагуулж ирсэн хүмүүсийн тоо нь бараг 8000 хүрч байж. Бас Галдангийн довтолгооны үеэр энд тэндгүй сарнисан халхууд Галдангийн цэрэгт нилээн дайчлагдсан байдаг. Нэг жишээ хэлэхэд л Орос руу зугтсан 2 ноён сүүлдээ орох гарах газаргүй болоод Галдантай холбоо барихад цаадах нь ир гэж хэлүүлээд, хүмүүсээ дагуулаад хүрээд ирэхэд нь албатуудыг нь өөр хоорондоо хувааж авсан, нөгөө хоёр нь Манж руу зугтсан гэж байдаг билээ. Бас Галдангийн анх дагуулж ирсэн цэргүүдээс гадна Засагт хан аймгийн нилээн хэдэн хүмүүс Галдангийн талд байсан. Манжийн баруун замын цэрэгт байсан нэг хошууд хүн замдаа Галдангийн туршуулын хэдэн хүнийг барьж аваад Канши руу илгээсэн байдаг. Тэдний мэдээнд Галдан 2 түмэн цэрэгтэй Хэрлэнд байгаа гэж байдаг гэнэ. (Зуун Модны тулааны дараа Галдан Орхон өнгөрөөд нэг хэсэг тэндээ суусан. Тэр үед Манжид дагаар орох гээд баахан хүмүүс ирсэн. Дараа нь Ховд руу очоод байж байхад нь бас л нилээн хүмүүс Галдангаас салж Манжийн хаан руу очсон. Нас барсных нь дараа бас л нилээн хүмүүс Манжийн хаан руу очсон. Үлдсэн нь Цэвээнрабдан руу очсон. Бүр Цэвээнрабдан руу очилгүй нэг хэсэг бие дааж байсан Рабдан гм ноён ч бий.)
Галдан, Канши ирж явааг мэдчихээд Хэрлэнгийн тэндээс зугтаад замдаа баруун тийш явах замыг нь хаасан баруун замын цэрэгт(Фиянгга жанжин) нь ялагдсан гэдэг юм байна. Канши өөрөө дунд замын цэргээ удирдаж байсан бөгөөд Галдантай ер байлдаагүй. Манжийн зүүн замын цэрэг нь Халх гол орчимд үлдээд Галдангийн хүмүүс зүүн тийш зугтвал барьж авах тушаалтай байсан юм байна.
Галдан Хорчины Шажин ван гэдэгтэй холбоо тогтоогоод өөртөө татахыг оролдож байжээ. Гэтэл Манжийн хаан үүнийг мэдээд итгэлтэй хүн явуулж Галдантай "сүлбээ" тогтоохыг Шажин ванд тушаасан байна. Галдан Шажин ванд нилээн итгэж байсан бололтой. Галдан Шажингийн элчтэй уулзсныхаа дараахан Ховд орчмоос Хэрлэн рүү нүүсэн гэнэ. Гэхдээ Далай ламын дэсрид үүнд бас нөлөөлсөн байх аа.
Галдангийн Хэрлэн рүү нүүдэг нь их буруу хэрэг болжээ. Манжийн хаан ч Галданг хилийнхээ ойролцоо урхидахын тулд Шажин ван, "Далай лам" нарыг ашиглаж уран арга хэрэглэсэн байна.
Манжийн хааны хүүдээ явуулсан захидлуудыг уншвал Галданг зугтчихлаа, одоо хамаг төлөвлөгөө нурлаа гээд буцах гэж байжээ. Энэ үед тэдний хоол хүнс нь дуусч байсан юм байна. Манжийн баруун замын цэрэг нь төлөвлөсөн хугацаандаа Туул, Онги голуудад хүрч чадалгүй Галданг 2 талаас нь хуних төлөвлөгөө нь бүтэхгүй болоод ирмэгц цаг хожихын тулд Галдан руу элч явуулсан гэнэ. Галдан тэгтэл шууд баруун тийш зайлжээ. Гэхдээ Манжийн хаанд өөрийгөө Хэрлэн орчимд байгаа гэж итгүүлэхийн тулд тэндээ хэдэн хүн үлдээсэн байсан бололтой. Баруун замын цэргийн жанжин Фиянгга нь гэтэл арай гэж Туул орчимд очоод байхад нь Галдан тэнд таарсан гэнэ.
Манж, Зүүн-Гар хоёр нийт 3 удаа дайн хийсэн юм байна. Эхний удаад Галдан, дараагийн удаад Галданцэрэн, тэгээд Даваач, Амарсанаа нар.
Хоёр дахь удаагийн дайн (1718-1738 бололтой) нь Цэрэндондов Түвдийг эзэлснээс болсон байна. Үүний дараа Манж цэрэг оруулж Түвдийг харьяандаа оруулжээ. Үүгээр зогсохгүй Галданцэрэн Халхын зарим ноёдод захидал явуулж холбоо тогтоохыг хүсэж байсан байна. Жишээлбэл Засагт хан Цэвдэнжав, Түшээт ханы ноён Лхамжав нарт явуулсан захидал нь Манжийн хааны хүргэн Цэрэнгийн гарт оржээ. Уг захидалдаа Галданцэрэн "Биднийг дэмж, хамтын хүчээр бид Халх, Хошуудыг сэргээж чадна. Хүмүүсээ аваад Алтайг даваад бидэнтэй нийл" гэсэн утгатай юм бичжээ.
Ингээд 1732 он орчимд Зүүн-Гар Халх руу ахин довтолсон боловч Сүх Алдах(?) гэдэг газар Эфү Цэрэнд ялагдсан байна. Удалгүй Цэрэндондов (Түвдийг эзэлдэг Цэрэндондов биш) 30 000 орчим цэргээр Халх pyy ахин довтолж Эрдэнэ-Зуу орчимд тулж ирсэн байна. Дээр дурдсан Засагт хан Цэвдэнжав, Түшээт ханы ноён Лхамжав хоёр хүмүүсийг Цэрэндондовтой байлдахгүй байхыг уриалж, өөрсдөө байлдалгүй гэдрэг буцжээ. Эфү Цэрэн энэ удаа бас л ялж Цэрэндондовын баахан цэргийг олзолсон байна. Манжийн хааны тушааалаар Цэвдэнжав, Лхамжав хоёрыг бүх насаар нь шоронд хийж, харин Цэрэн "шалгарсан баатар" цолоор шагнуулжээ.
Дээр дурдсан дайнууд нь ЗvvнГарын нэгдvгээр их дайн, ЗvvнГарын хоёрдугаар их дайн, ЗvvнГарын 3 дугаар их дайн гэж байна уу гэж нэрлэгдсэн бололтой. Том Цэрэндондов, бага Цэрэндондов гэж хоёр хvн байсан гэж байгаа. Өнгөц харвал, Зүүнгар нь Халх руу довтолж дайтсан мэт харагдах боловч үнэн чанартаа Манж, Зүүнгарын хооронд болсон дайнууд байдаг. Эфv Цэрэн нь Манжгvйгээр юу ч хийж чаддагvй нэгэн байв. Нэг ёсны, Манжийн хааны утсан хvvхэлдэй байж. Олон Боржигон ноёд энэ хvний гараар орж дууссан. Эфү Цэрэн энэ үед Халхын баруун талыг хариуцсан жанжин байсан, Улиастай гм газруудаар цэрэг захирдаг байсан гэнэ. Манжийн нэрийн өмнөөс Орос-Халхын(Манжийн) хилийг тогтоох гэрээнд гарын үсэг зурсан байна. Бас бага Цэрэндондов ялагдсанаас хойш Зүүн-Гар, Халх хоёрын хилийг тогтооход Манжийн талаас Цэрэн толгойлж байсан юм байна. Хилийг Алтайн нуруугаар тогтоожээ, ойрадууд анхандаа эсэргүүцэж Ховд орчмыг өөртөө авах гэж нилээн үзсэн боловч бүтээгүй байна. Сайн ноён хан аймагт ч халх хvмvvсээс илvv Манж цэргvvд олноор суурьшиж байнгын арми маягтай аж тєрдєг байж. Манж цэргүүд Галданцэрэнгийн үед (байдал хурцадсны дараа) Улиастай, Ховд гм газруудаар нилээн байсан. Энэ нь бас Урианхай хавьд бослого хөдөлгөөн их гардаг байсантай холбоотой юм байна. Тамирын гол орчимд бас цэргийн анги байсан бөгөөд энэ нь Цэрэнгийн хүү Цэнгүнжавын мэдэлд байсан гэнэ.
1717-1720 онд ЗvvнГарын арми Тvвдvvдийг номхруулж яваад Манжийн цохилтонд єртсєн байна, Манжууд бодвол Хошууд ЗvvнГарын хоорондын эртний зєрчлийг ашигласан хэрэг байх гэж байдаг боловч Зүүн-Гар түвдүүдтэй гэхээсээ илүү хошуудтай байлдсан байна. Хошуудын сүүлчийн хан нь Лхасыг эцсээ хүртэл хамгаалж байлдаад нас барсан гэнэ. Дараа нь түвдийн шашины ямбатнууд Манжаас тусламж гуйжээ. Галдангийн дараа Халх Манжийн харьяа болсон шиг Цэрэндондовын дараа Хошууд Манжийн харьяанд орсон байна. Гэхдээ ер нь бол Хошууд нилээн дээхнээс Манжийг дагаx хандлагатай байсан нь харагддаг л даа. Дамаан Очирт цэцэн ханы Галдангаас зугтсан нилээн хэдэн ноён Манжийг дагачихсан байсан. [Ялгуусан хутагт хошууд хүн байсан бололтой]1717 онд бас асар их хvнтэй Хасгийн арми эртний єшєє аваx гэж Зvvнгaрыг довтолсон байдаг. ЗvvнГарчууд халимагуудтай холбоо тогтоож байж тулааныг тэсэж гарсан ба улмаар эсрэг довтолгоо хийж Хасгийн армийг хиар чохиж буулгаж авч байжээ. 1720 онд Манжууд Vрvмчи хотын тулалдаанд ялсан ч ЗvvнГарыг довтолж зvрхлээгvй юм билээ. Яг энэ vед Оросын "орчин vеийн" арми (20000-40000) ЗvvнГарын хойноос асар хvчтэй цємрєн орж ирж их хядлага хийж эхэлжээ. ЗvvнГарчууд буцаж довтолж Оросын армийг хиар цохиж нутгаасаа vлдэн хєєж гаргасан байдаг.
Энэ бvх Дайнууд Цэвээнравдангийн хүчирхэг болж байх тэр vед болсон бололтой. Цэвээнравдангийн хvv Галданцэрэн хожим Манжийн эсрэг илvv байлдаж Халхыг салгаж авах оролдлого гаргаж байсан бололтой. Галдан Цэвээнрабдангийн дүүг алсан. Шалтгаан нь Галданг Халхад байх хоорондуур туркестаны 2 ноён бослого үймээн дэгдээж Зүүн-Гарын нөлөөнөөс гарах гэж оролдсон. Бас Халхад Галдантай цуг тэр зүгийн нэг жанжин хамт байлдаж явсан байгаа. Галдан Цэвээнрабдангийн дүүг тэр бослого үймээн самуунтай холбоод цаазалсан. Энэ бол Улаанбуданд байлдсныхаа дараа Ховдод ирээд байсан үе нь. Цэвээнрабдан хүмүүсээ аваад зугтсан байгаа юм. Галдан араас нь нэхүүлийн цэрэг явуулаад барьж чадаагүй. Галданд Хөх нуурын хошуудын зүгээс тусламж үзүүлж байсан. Харин Цэвээнрабдан тэр замыг нь хаагаад суучихсан гэж байдаг билээ.
Зvvнгарын 3-р дайн нь Манжуудын ээлжит єдєєн хатгалгаар эхэлсэн бололтой. Даваач хаан Манж-Халхын тvрэлтийг амжилттай хамгаалж том жижиг тулалдаанд ялагчаар тодорч байв. Гэвч тvvний арми дотроо хэд хэд хуваагдаж хоорондоо vзэж эхэлснээр, бас Амарсанаа ноён Халхын ноёдоос тусламж гуйснаар Манжуудад маш сайхан далим гаргаж єгчээ гэж зарим хүмүүс үздэг боловч Ишжамц гэдэг зохиогчтой “Амарсанаа, Чингүнжав нарын тусгаар тогтнолын төлөө тэмцэл” гэcэн номоос үзвэл (соц.үед бичсэн, нилээн үзэл сурталтай хэдий ч Манжийн эх сурвалжууд, Монголын архивын материал нилээн ашигласан юм байна), тэнд бичсэнээр бол тэр үед Зүүн-Гарт хачин юм болж байжээ. Дөрвөдийн баахан ноёд хаан болох гээд байгаа 2 хүний талд хуваагдаад нөгөө хоёр нь ч гэсэн удалгүй алуулчихаж. Тэгтэл Амарсанаа Даваачийг хаан болоход их тусалжээ. Харин Даваач Амарсанааг хасгуудтай их холбоотой гэж хардсан бололтой. Тэгж муудалцсан юм шиг ойлгогдлоо. Даваач болохоор том Цэрэндондовын ач хүү байсан. Амарсанаа эхлээд хасгууд руу зугтаад, дараа нь Даваачтай байлдаж дийлдээд, Манжийн хаанаас орогнол гуйхад нь "Чин Ван" цолоор шагнаж (дээрээсээ 2 дахь том цол: 1. Хан, 2. Чин Ван, ...) албат ардтайгаа Халхад суух зөвшөөрөл олгосон юм байна. Түүнээс шууд xалхуудаас тусламж гуйсангүй. Манжийн эх сурвалжид Даваачийн эсрэг дайнд Амарсанаагийн талын 2 түмэн ойрад цэрэг байсан гэж байна. (Вероника Фаит <Халхын 4 хан> гэдэг <Илтгэл шастир>-ыг нилээн ашиглаж бичсэн ном)
Даваачийг дарсан цэрэг нь халхууд, Амарсанаагийн цэргүүд оролцсон умард замын цэрэг биш(Банди жанжин) харин нэг манж жанжны удирдсан өмнөд замын цэрэг юм байна. Даваач ялагдаад нэг газар орогнож байхад нь мyслимууд барьсан юм байна.Манжийн эзэн хааны ордонд байдаг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ vлдээж чадсан хоёрхон Монгол ноён байдаг юм. Нэг нь Хорчины ноён. Хэдэн удмаараа урвагч, хор xутгагч. Анх Лигдэн хааны эсрэг Манжтай холбоо тогтоож байсан Хорчин ноёны удам. Эдний удмын бас нэг Хорчин ноён нь Цахарын хааны хууль ёсны залгамжлагч зоригт Бурнигийн бослогыг дарж єгч байсан билээ. Манж Хорчингийн урвагчдын "vнэт тусламж" -аар Євєр Монголыг гартаа оруулсан бололтой.
Уг хvндэтгэлийн хєшєєнд нэрээ бичvvлж чадсан хоёр дaхь хvн нь Эфv Цэрэн юм. Ар Халх дахь "эсэргvv" ноёдыг нухчин дарах, ЗvvнГарын эсрэг дайнд Манж-Халхын цэргийг удирдах гээд олон гавьяа байгуулсан бололтой. Эфү Цэрэнг Манжийн язгууртнуудыг оршуулдаг сүмд манж хатных нь дэргэд оршуулсан гэсэн. Манжин хаан Эфү Цэрэнд зориулж шүлэг бичсэн, зургийг нь 2 удаа зуруулж тэр сүмд хадгалсан, нас барахад нь эмч явуулж байсан, оршуулгад нь зориулж өөрөө үг хэлсэн, ар гэр лүү нь хэдэн мянган лан мөнгө явуулсан гээд нилээн юм байдаг юм билээ.

No comments:

: