Чингисийн алтан урагийнх ны дээд эмэг эх Алунгоо тэнгэрийн хөвгүүд төруулсэн тухай, хөвгүүддээ эв нэгдэлтэй байхыг сургасан тухай, Монголын Нууц Товчооны 17-22 дугаар зүйлд тэмдэглэсэн хууч яриа Алунгоо гийн домог хэмээн алдаршжээ. Перс-ийн түүхч Рашид -Ад -Диний Судрийн чуулган зохиолд энэ домогтой холбоотой зарим нэмэлт мэдээ буй. Домогт өгүүлэхдээ шөнө бүр гэрийн нь өрх, тотгоор туссан гэгээгээр цэгээн шар хүн орж ирж, тэр гэрэл хэвлийд нь туссанаас Алунгоо жирэмсэн болж, Буха Хатаги, Бугуту Салжи, Бодончар Мунхаг хэмээх гурван хөвгүүнийг нуруунаасаа төрүүлжээ. Алунгоо ийнхүү ид шидийн гэрлээр жирэмслэн нуруунаасаа хөвгүүд төрүүлсэн учир тэдгээр хөвгүүдийг тэнгэрээс заяат тэнгэрийн хүү гэж өргөмжлөн, тэдний удмийг Нирун (нуруун) аймаг гэж нэрлэжээ. Нирун гэдэг нь орчин цагийн монгол хэлний нуруу, худам монгол бичгийн хэлний Ниругу мянга гаруй жилийн өмнөх завсрын дуудлага юм. Одоогийн халх монгол, баруун монголыг багтаасан 19 нирун аймаг Чингисийн үед байжээ. Их хаадын язгуур удамыхныг алтан ураг гэнэ. Тэмүжин Тэнгэрээс заяат төрсөн Тэнгэрийн хүү хэмээх учир 1206 онд Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөн, Чингис хэмээн алдаршсан билээ. Алунгоо эр нөхөр Добун мэргэний амьд ахуйд төрүүлсэн Бэлгүнүтэй, Бугунутэй, мөн эр нөхрөө үхсэнээс хойш төрүүлсэн Буха Хатаги, Бугуту Салжи, Бодончар Мунхаг нарын таван хүүгээ туршин, нэг нэг сум (мус) огч, хугалагтун гэхэд сум тус бүрийг хугалчихав. Тэгэхлээр нь багцлан боосон таван сум өгөөд хугалагтун хэмээсэнд тэнд хугалж эс чадсанд сурган хэлэхдээ: - Нэг эхийн та тав таван сум шиг тус тус байвал хэн бүхэнд амархан дийлднэ. Харин багцалан боосон таван сум шиг эвтэй байваас хэнд ч үл дийлднэ хэмээжээ.
АЛТАН
Алтан бол Хамаг Монголын Хабул хааны ач, Хотула ханы отгон хөвгүүн билээ. Амбагай ханы дараа Хамаг Монголын хаанаар Хотула өргөмжлөгджээ. 1189 онд Тэмүжин Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт байв. Тэнд Алтан, Хучар, Сача Бэхи нар зөвлөлдөж Тэмүжинд өгүүлрүүн:
<<Чамайг хан болгоё. Тэмүүжинийг хаан болбоос бид. Олон дайнд оройлон довтолж Өнгө сайт охид хатад Орд гэрийг оруулан авчирч өгье би... Ороо гөрөөс авалбаас Отож хашиж өгье би Энх өдөр эеийг чинь эвдвээс Эрс харцуулаас Эм хөвгүүдээс минь салгаж Эзгүй газар орхин од>>
гэж хэлэлцэж Тэмүүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэн хан болгов. Жамух үүнийг сонсоод Алтан, Хучир хоёрт өгүүлсэн нь: << Алтан Хучир та хоёр Тэмүүжин анд бид хоёрын хооронд андын сүвээ сэжим, xавирга хатгаж юнд хагацуулав та нар? Анд бид хоёрыг салаагүй хамт байхад Тэмүжин андыг Хан яахан эс болгов? Одоо яахан эл санааг санаж хан болгов та нар? Алтан Хучир та хоёр хэлсэн үгэндээ хүрч андын сэтгэлийг амруулж, андтай минь сайтар нөхөрлөж явагтун?>> хэмээн илгээжээ. 1201 онд Чингис хаан Ван хантай хамтарч Жамухтай байлдахад Чингисийн манлайн цэрэгт Алтан, Хучар, Даридай гурав явж байжээ. 1202 он буюу нохой жилийн намар Чингис хаан татартай байлдсан билээ. Энэ тулалдаанд Алтан, Хучар, Даридай гурав цааз зөрчин олзонд шунан саатсан байв. Чингис үгэндээ эс хүрэв хэмээн Зэв, Хубилай хоёрыг илгээж олзлон авсан адуу мал эд хөрөнгийг хураалгажээ. Тиймээс тэр гурав Чингисээс салан, Жамухтай нийлж урван тэрслэх сэтгэлийг өвөртөлсөн билээ. Чингис, Жамух ба дөрвөн татарүг бут цохисны дараа Ван хантай холбоогоо бүрмөсөн тасалж, байлдах нь зайлшгүй болжээ. Энэ үед Алтан, Хучар нар Чингисээс салж, Ван ханд нийлэн иржээ. Чингис, Түнхлэг горхинд байхдаа Ван хан, Алтан, Хучар, Сэнгүм нарт тус тус элч явуулжээ. Чингис Алтан, Хучар нарт хэлүүлсэн үгэндээ тэднийг Хамаг Монголын хан болцгоо гэж удаа дараа сануулахад өөрсдөө эс зөвшөөрсөн гэдгийг хэлээд, эцэг өвгөдийн нутаг Онон, Хэрлэн, Туул гурван мөрний сав газар бол жинхэнэ Монгол Аймгуудын үндсэн төрөлх нутаг, үндэс язгуур, нутаг усаа хамгаалахын оронд дайсантай сүлбэлдэн байгааг нь хэрхэвч зохилдохгүй гэж зэмлэсэн байна. 1203 онд Жамух, Чингисийн эсрэг хуйвалдаан зохиож, Алтан Хучар хоёр Өэлүний хүүг даралцахад оролцоно гэж хэлжээ. Алтан, Хучар нар Чингисийн эсрэг хуйвалдаанд оролцож явсан учир тэднийг Чингисийн тушаалаар цаазалсан болно. Чингис хаан Мэнлиг эцэгт хэлсэн үгэндээ: <<Хөвгүүдийнхээ авир занг үл ятган бидэнтэй тэнцэхийг бодож явсаар Тэв тэнгэрийн толгойд хүрэв та нар! Та нарын тийм авир занг ухаарсан бөгөөс Жамуха, Алтан, Хучартаний ёсоор болгох болой та нарыг>> хэмээжээ. Мөн хүвгүүддээ өгүүлрүүн: <<Зүчи Цагаадай хоёр үгэндээ хүрэгтүн! Иргэдийн инээдэм, Амьтны ханиадам бүү болтугай! гэжээ. Эрт Алтан, Хучар хоёр энэ мэтээр үг барилдаж жич үгэндээ үл хүрснийг хэрхсэн билээ? Ямар юм болсон билээ? Эдүгээ Алтан, Хучар хоёрын урчуудаас та нарт тасдан өгье. Тэднийг үзэж явбал юунд осолдно та нар!>> хэмээн сургажээ. Эдгээрээс үзэхэд Алтан, Хучар нар хэлсэн үгнээсээ буцсаны улмаас цаазлагдсан болно.

АЛТАН УЛС
Манж нарыг эрт урьд цагт Зүрчид гэж нэрлэдэг байв. Зүрчид нар Хятадын зүүн хойд хэсэгт олон зуун жилийн тэртээ нутаглаж байсан эртний улс юм. 12-р зуунаас өмнө Зүрчид нар Монгол Турк аймгуудын захиргаад оршиж байсан билээ. Кидан гүрний харьяанд Зүрчид нар 10-р зуунд багтаж байв. Зүрчид аймгуудын тэргүүн нарын дотроос Агуда хэмээх нэгэн хүчирхэг эр тодорч, зүрчид нараа нэгтгэж улс байгуулжээ. Тэгээд Киданы эсрэг 1114 онд тэмцэн ялж, тэдний эзэлж байсан Умард хятадыг эрхэндээ оруулсан байна.
Кидан нар улсаа Лияо буюу Төмөр хэмээн нэрлэж байсан. Төмөр бол зэвэрнэ. Алт бол хэзээ ч зэврэхгүй гэж Зүрчид нар улсаа Цзин буюу Алтан улс гэж нэрлэв. Алтан улс 1142 онд жинхэнэ хятадын хаадын улс болох Сүн улстай хэлэлцээр байгуулж, жил бүр хоёр зуун таван мянга лан цэвэр мөнгө, хоёр зуун тавин мянга хуй торгоор алба авах болсон байна.
Алтан улсын хаан 12-р зууны дундуур Бэйжинг улсынхаа нийслэл гэж зарлажээ. Тэр үед Зүрчид нар Хятад орны гуравны нэгийг эзэлсэн байв.
Алтан улс нүүдэлчин аймагуудтай болгоомжтой харилцаж, тэднийг хооронд нь эвдрэлцүүлэх бодлого явуулж байлаа.
Чингис хааны овог хамаг монголын хаан Хабул-ын сүр хүчнээс Алтан улс ихэд эмээж байжээ. Алтан улсын цэрэг Хамаг монгол руу үе үе довтолно. Хамаг Монголын цэрэг Алтан улсын цэргийг хиартал цохиж байсан түүхтэй юм.
Юан улсын сударт Монгол улс өмнө нь жил бүр Алтан улсад мянган лан алтаар алба барьж байсан хэмээн тэмдэглэсэн байна.
Чингис хаан хамгийн түрүүнд Алтан улсын хараат байдлаас гарахыг туйлын болгож байв. Чингис хаан Алтан улсын эсрэг байлдахын өмнө тус улсын байдлыг өөрийн биеэр үзэж мэдэхээр шийдэж, 1208 онд Алтан хаанд ёсны бэлэг өгөх нэрийдлээр нийслэл Зүндүд очиход нь Зүрчид нар хардан сэжиглэж, туунийг оруулсангуй. Харин одоогийн Хөх хотын зуун хойд зүгт орших Жин Жу хотод Тэмүүжинг оруулж, хааны ойр төрлийн Үэй Ван Юнийг илгээж, Чингис хааны бэлэг сэлтийг авахуулжээ.
Чингис хаан 1211 оны гуравдугаар сард цэргээ авч Хэрлэн мөрнөөс Алтан улсыг дайлаар мордохын өмнө бурхан Халдун ууланд гарч бүсээ тайлан хүзүүндээ өлгөж сөгдөн дээд тэнгэрт өчиг өргөжээ.
Хөх мөнх тэнгэр сонсож соёрх! Би охин Бархаг, Амбагай нарыг доромжлон алсан Алтан хаанаас ял асуухаар цэрэг авч дайлаар мордох гэж байнам. Дээд тэнгэр миний энэ бодол зөв ахул ивээн туслах ажааму! гэжээ.
Чингисийн цэрэг их говийг туулан, онгуд аймгийн нутагт ирж, онгуд хүмүүсээр газарчлуулж, Алтан улсыг довтолж эхэлсэн байна. Монгол цэргийн их хүч айсуйг Алтан улсын хаан сонсож, Монголтой хэлэлцээ байгуулахыг оролдсон боловч Чингис хаан зөвшөөрсөнгүй, довтолгооноо үргэлжлүүлэв.
Чингис хаан, түүний их жанжин нарын удирдсан цэргүүд цагаан хэрмийн хойт талын фужоу болон хэбэй муж дахь олон чухал боомтуудыг эзэлж авчээ.
Чигнис хаан 1213 онд цэргээ гурав хувааж, Алтан улсыг эзлэх дайнаа үргэлжлүүлэв. Хасараар удирдуулсан зүүн гарын цэрэг нь Хэбэйн чиглэлээр, Зүчи, Цагаадай, Өгөөдэйгөөр удирдуулсан баруун гарын цэрэг нь Хэ-дүн-гаар, Чингис Тулуй хоёрын захирсан цэрэг Шанидуний чиглэлээр давшив.
Чингисийн цэрэг 1213 оны Намар Алтан улсын чухал боомтуудыг эзлэн давшсаар Бээжин хотыг бэслэн авчээ. Бээжин хотыг үлэмж тооны шилдэг цэрэг батлан сахисны дээр бэхлэлт сайтай учир хялбар автахгуйг харгалзан Чингис Алтан улсын хаанд элч зарж, Монголын жанжин болон цэргүүдэд бэлэг шан өгвөл байлдааныг зогсоож, найрамдаж болно гэжээ. Алтан улсын хаан хуч мөхөсдөж байсан тул Чингисийн шаардлагыг дагаж нэг гүнж охиноо, алт мөнгө торго, 500 охид хөвгүүдийг боол болгож, 3000 хүлэг морь бэлэг болгон барив.
Чингис хаан Алтан улстай найрамдалын гэрээ байгуулаад цэргээ авч нутагтаа буцжээ.
Алтан улс монголтой байгуулсан гэрээ хэлэлцээртээ үл итгэж, хэзээ нэг цагт монголчууд дахин довтлон ирж аюул учруулж болзошгүй хэмээн нийслэл хотоо Бээжингээс өмнө зүг нүүлгэж Кайфин-д аваачсан байна. Энэ явдал нь хоёрдахь удаагийнхаа довтолгооноор Алтан улсыг бүрмөсөн эзлэх зорилго агуулж байсан Чингис хаанд аятайхан шалтаг болсон юм. Чингис хаан 1214 онд Алтан улсыг дахин довтолж Бээжин хотыг бүсэлжээ. Алтан улсын хаан Бээжинг бүслэгдсэнийг сонсоод хаагдсан цэрэгт туслуулахаар олон тооны цэргийг хоол хүнсний хамт явуулсан боловч тэр цэргийг монгол цэрэг тосон байлдаж бут цохисон байна. Бээжин хот 1215 оны зун монгол цэрэгт эзлэгджээ. Дараа нь монгол цэрэг Алтан улсын өмнөд нийслэл Кайфин руу довтлов. Алтан улс нийслэлээ хүчтэй хамгаалж, монгол цэрэгт сүрхий хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ. Энэ үед Алтан улсын хаан Чингис хаантай дахин гэрээ байгуулж, найрамдахаар гуйж элч илгээжээ. Тэгэхэд нь Чингис хаан цэргийнхээ давуу байдлыг ашиглаж, хулээн авч болшгүй хэдэн хүнд шаардлага Алтан улсын хаанд тулгасан байна. Уунд:
- Хатан голоос хойших Алтан улсын эзэмшилд байгаа Хятадын бух нутгийг Монголын мэдэлд үг дуугүй шилжүүлэх,
- Хаан цолоо бууруулж ван цол зүүх хэрэгтэй гэж шаарджээ.
Чингис хаан Алтан улсыг бүрмөсөн эзлэх нь их цаг хугацаа хэрэгтэй болохыг тооцож, Алтан улстай байлдах хэргийг итгэлт жанжин Мухулай-д хариуцуулж өөрөө цэргийнхээ гол хүчийг авч монгол нутагтаа буцжээ.

АЛТАН ОРДНЫ УЛС
Чингис хаан эзлэн дагуулсан орнуудаа 1225 онд хуваахдаа ууган хүү Зүчид олгосон эзэмшил нутаг-феодалийн улсыг Алтан ордны улс (1243-1502) хэмээн түүхэнд тэмдэглэжээ.
Зүчийн хоёрдугаар хүү Бат хаан 1236-1240 онд өрнө зүгт аян дайн хийж Хорезм, Умард Хавказ, Ижил мөрний болгар, Дэшит-Кипчак, Крийм, Баруун сибири зэрэг өргөн уудам нутгийг эзэлсэн байна.
Дорно дахины сурвалж бичигт Зүчийн улсын Цинчахнго (кипчакийн хаант улс) гэнэ. Оросын он дарааллын бичигт Алтан ордон гэнэ. Эл улсыг үндэслэн байгуулсан Батын үед улсын төв нь одоогийн Астрахани хотын орчим байсан Сарай-Бат хот байжээ. Алтан ордны улс анхандаа Их Монгол улсад харьяалагдаж байсан. Харин Бэрх хааны үед бие даасан улс болжээ. 20-р зууны 20-оод онд Сибирийн Ханлиг улс түүнээс тасран гарч, дараа нь Казаний Ханлиг (1445-1452) , Кримийн Ханлиг (1443-1783), Астраханий ханлиг (1460-1556) салж тусгаар улс болон гарсанаар Алтан ордны улс мөхжээ.

АЛЧИДАЙ
Алчидай ноён бол Чингисийн алтан ургийн хүн юм. Тэр Чингис хааны дүү Хачиюн-ийн хүү билээ. Чингис хаан иргэдээ хуваахдаа Алчидайд хоёр мянган иргэнийг өгсөн гэдэг. Монголын нууц товчоонд өгүүлэхдээ:
- Алчидайг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил гэж Чингис хаан хэлсэн гэж тэмдэглэсэн байдаг. Өгөөдэйг хаан өргөмжлөх ёслолд Чингисийн алтан ургийн хүний хувьд Алчидай ноён оролцсон юм.
АМБАГАЙ

Тайчуудын Сэнгүн билгийн хөвгүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай лянхуайгийн хөвгүүн билээ. Бодончарийн хөвгүүн Хабич баатрын удам юм. Хамаг Монголын хаан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарийн жич хүү Хайду юм. Хайдуугийн жич хөвгүүд нь Хабул хаан, Амбагай хоёр болно. Хабул хааны өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм.
Хабул хаан нас барахдаа хаан суудлыг долоон хөвгүүдийнхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгийн хүү Амбагайг хаман монголын хаан болгохоор нэр заажээ.
Тэр үед Хабул хааны хатны дүү Саяндэчин гэгч гэнэт өвчин тусахад нэгэн бөөг татаар аймгаас залж ирж үзүүлсэн боловч бие нь сайн болсонгүй байсаар үхжээ. Хамаг монголчууд тэр бөө Саяндэчинг хорлолоо гэж үзээд түүнийг цаазлав. Үүнд Татаарууд хорсож, өшөө авахаар удаа дараа монголчууд руу дайрч ирэхэд Хабул хааны зургадугаар хөвгүүн Хадаан тосон байлдаж, тэднийг ихэд дийлэн, тэргүүлэгчдийг нь хүртэл алжээ. Тэгэхэд татаарчууд баахан хулчийж, илээр найрамдахыг хичээн, далдуур хорссоор байв. Амбагай хааныг татаарууд уран уг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татаартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.
Татаарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.
Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, захисан нь:
- Хабул хааны долоон хөвгүүний дундах Хотула, миний арван хөвгүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун! гэжээ.
Татарууд Амбагай хааныг хамаг монголтой хуучин өш хонзонтой Алтан улсад хүргүүлэв. Алтан улсын хаан одоогийн Бээжинд сууж байжээ. Амбагай хааныг модон илжгэнд хадаж тарчлаан хороожээ.

АРИГ БЄХ
Толуй эзний бага хүү Ариг бөх хаан их Мөнхийг нас бармагц алс газар одсон ах нарын эзгүй (өмнөд Сүн улсад Хубилай, Иран сартуулд Хулэгү) байгааг ашиглан, Өгөөдэйнхэн болон Толуйн угсааны зарим хүчнийг ашиглан их хаан суухыг оролдсон юм.
Хубилай отгон дүүгийнхээ энэ санааг сонсоод тэр даруй хүчээ зузаатган цэрэглэхээр бэлтгэжээ. Өмнөд орнийг төвшитгөх, Умарт газар очиж Ариг бөхийг номхотгохыг зорьж 1260 оны 3-р сард Кайпинд хаан суужээ. Ариг бөх мөн оны 4-р сард ХарХоринд бас хаан ор сууж, ойрхон зуур монгол улс хоёр хаантай болов.
Хубилай 1261 онд их цэрэг дайчлан Ариг Бөхийг цохиж хүнд хохирол учруулжээ. 1263 онд Кайпинг дээд нийслэл хэмээн зарлав.
Ингээд Ариг Бөхийн хүч суларч, Хубилай эрх хүч илүү нэмэгдсэн тул арга буюу 1264 онд Ариг Бөх Шандуд хүрэлцэн ирж Хубилайд бууж өгөв.
БАТ ХААН

Бат бол Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн хоёрдугаар хүү болно. Бат бол зоригтой, шулуун шудрага, цэрэг дайны эрдмийг сайн эзэмшсэн, улс төрийн томоохон зүтгэлтэн байжээ. Тэгээд ч түүний авга Цагаадай, Өгөөдэй нар түүнд их итгэл тавьж, чухал бөгөөд хэцүү үүргүүдийг огдог байжээ.
Бат, өөрийн эцэг Зүчийн улс, Алтан ордны улсын хилийг улам өргөжүүлж мандуулсан болно. Өгөөдэй хаан болоод 1236 онд баруун орнуудыг байлдан эзлэх хэргийг Батад эрхлүүлжээ. Энэ дайнд Сүбээдэй жанжин, Өгөөдэйн ахмад хүү Гүюг, Цагаадайн хүү Бүри, Тулуйн хүү Мөнх нар оролцжээ. Энэ дайн түүхэнд <<Ахмад хөвгүүдийн байлдаан>> гэж нэрлэгдсэн юм. Монголын дөчин түмэн цэрэг Кам голыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохиоод газар орныг нь хоосолжээ. Мөн Рязаний вант улс, Москва хот, Ростов, Ярослав, Твэри, Димитров, оросын нийсэл Владамир зэрэг хотуудыг эзлэн авчээ.
1238 оны 3-р сард Батын цэрэг Новогрод хотын зүг хөдөлж, замаасаа эргэн Смолэнск, Чэрнигевийн вант улсуудыг эзлэн авчээ. 1239 оны эцсээр монголын цэрэг Кримийг байлдан авч, баруун зүг давшин Пэрэславли, Чэрнигөв, Киэв хотуудыг эзэлсэн байна. Ингээд монголын цэрэгийн өмнө, баруун Европт цөмрөн орох зам нээгдэж, юуны өмнө Мажарийг(Хунгары) байлдан дагуулахыг зорьсон байна. Монголын цэрэг эхлээд Польш, Силэзийг довтолж, 1241 оны 4-р сарын 9-нд Польш, Германы хамтарсан хүчийг Лигнитсийн дэргэд бут цохин, Карпат-ийн уулсыг даван Унгарийн нутагт цөмрөн орж иржээ. Мөн сард Бат хаан, Субэдэй жанжны цэрэг Унгарийн цэргийг Тисса гол дээр бут цохижээ. Унгарт байсан монгол цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг холдмогц гатлан 12-р сард Хорватийг довтолж, удалгуй Загрэб хотыг эзлэн авчээ. Тэнд хоргодон байсан Унгарийн хаан Бэла Даламацд зугатахад баривчлан авахуулахаар цэрэг томилон явуулжээ. Тэр үед монгол цэргийн зарим нь Адриатийн тэнгис хүрч, зарим нь Австрийн Вэна хотын гадна очиж гол хэсэг нь Унгарт(Хунгары) байжээ.
Гэвч Бат хаан, Төв Европт эхэлсэн довтлгооноо цааш үргэлжлүүлсэнгүй, харин цэргээ аван гэдрэг буцсан юм. Энэ нь нэгдүгээрт хүчээ сэлбэх, хоёрдугаарт тэр үед Өгөөдэй хаан нас барж, хааны орыг залгамжлах явдлаас болж Монголд их будлиан тэмцэл гарч байсантай холбоотой юм. Гэвч Өгөөдэйн хөвгүүн Гүюг хаан ширээнд сууж, Бат хаан өөрийн хувь улс болох Алтан ордыг Монголын төв захиргаанаас нэлээд тусгаар байлгахыг хичээж, биеэ даасан бодолго явуулж байжээ.
Бат Европт байлдаж байх үедээ Гөюгтэй эвдрэлцэж байсан бөгөөд, Гүюгийг хаан суулгахгүйн төлөө арга сүвэгчилсэн боловч уул зорилгоо биеллүүлж чадаагүй юм.
Гүюгийг үхсэний дараа Бат хаан Тулуйн хөвгүүн Мөнхийг хаан ширээнд суулгахын төлөө тэмцэж, 1251 онд Мөнхийг Монголын их гүрний хаанаар өргөмжлүүлжээ.
Бат хаан 1256 онд эцсэлжээ.

БОДОНЧАР
Чингис хааны дээд өвөг. Алунгоогийн таван хүүхдийн хамгийн бага нь Бодончар билээ. Алунгоо үхсэнээс хойш таван хуухэд нь адуу мал, эд хөрөнгөө хувааж авах болжээ. Бэлгүнүтэй Бугунутэй, Буха хатаги, Бухату салжи дөрөв юмаа хувааж аваад Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь өгсөнгүй. Тэгэхэд нь Бодончар мунхаг ах нартаа гомдож, урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил суулт орог шинхул морио унаж, үхвэл үхье, амьдарвал амьдръя гэж шийдээд Онон мөрөн руу оджээ. Тэнд очиж Балжийн арал хэмээх газар өвсөн эмбүүл гэр барьж суулаа.
Ах нар нь нэг удаа Алунгоо эхийнхээ сургаалийг санаж Бодончарийг үгүйлж, Буха хатагийг түүний хойноос явуулав. Буха хатаги Балжийн арал хавиас Бодончарийг олж дагуулан явж байтал:
Бодончар:
<<Ах аа, ах аа бие тэргүүтэй, дээл захтай нь сайн>> гэвэл Буха хатаги тэр үгийг нь хайхарсангүй. Бодончар мөн үгийг хоёр дахь удаа хэлбэл ах нь хариу хэлсэнгүй. Мөн угийг гурав дахи удаа хэлэхэд н <<Чи энэ угийг юнд дахин дахин огуулнэ>> гэжээ.
Бодончар өгүүлэрүүн: <<Тугаарийн(саяын) түнхлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгдэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя>> Ах нь өгүүлрүүн:
<< За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэдний иргэнийг эзэлье>> гэж, гэртээ хүрээд ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончарыг явуулав. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж <<Чи юн хүн бэ?>> гэж асуувал тэр эм өгүүлрүүн:
<<Би жарчиуд аданхан урианхайн хүн>> гэв. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвгүүн төрөв. Үүнийг харь овгийн хөвгүүн гэж Жажирадан гэж нэрийдэв. Жадараний өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвгүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвгүүн Бури-булчиру, бури булчиругийн хөвгүүн Хар хадан бүлгээ. Хар хадааны хөвгүүн Жамуха бүлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь бусад гэсэн уг болно). Тэр эм Бодончараас бас нэгэн хөвгүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн хөвгүүн хэмээн Бааридай гэж нэрийдэв. Баариний овог тэр болов. Бааридайн хөвгүүн Зүтгэлбөх. Зүтгэлбөх олон эм авсан тул хөвгүүн нь манан мэт(их) төрөв. Манан баарин овогтон тэд болов.
Бэлгүнүтэй бэлгүнд овогтон болов. Бугунутэй бугунуд овогтон болов. Буха хатаги хатагин овогтон болов. Бухату салхи салжид овогтон болов. Бодончар боржигин овогтон болов. Бодончарийн авааль эмээс төрсөн барим ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эрийн шинжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгож нэгэн хөвгүүн төрсөнд Жауридай нэр өгөв. Бодончарын амьд байх цагт Жауридайг зүхэл тайлгад орох эрхтэй болгов. Бодончарийг үгүй болсны хойно тэр Жаруйдайг гэрт ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хөвгүүн гэж тайлгаас хөөж гаргав. Тэр Жэүрэдийн өвөг болов.
Хабич баатрын хөвгүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэ тудуний хөвгүүн Хачи хулуг, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ.
Ийнхүү Добу мэргэний бэлбэсэн хатун Алунгоогийн отгон хөвгүүн Бодончар өөрийн шинэ овгийг үүсгэн <<боржигин>> гэж нэрлэжээ. Боржигин овог нь Бодончараас Чингис хааныг хуртэл арван нэгэн үе уламжилна.

БООРЧИ
Боорчи бол Чингис хаантай хамгийн түрүүнд учран нөхөрлөсөн анд нь юм. Чингис хааны дээд өвөг Хайдугийн удмын Арулад овогтой Наху баяны хүү Хиад Боржигин овгийн хүн Чингис залуудаа найман шарга агтаа алдаад эрж явахад нь тааралдаж хамт явцгаасан түүхтэй билээ.
Тэмүүжин гэрлэснийхээ дараа Бэлгүүтэйг явуулж Боорчийг нөхөрлөе хэмээн урьжээ. Боорчи Бэлгүүтэйг ирмэгц эцэгтээ ч хэлэлгүй бөгтөр хонгороо унан иржээ. Боорчи ийнхүү Тэмүүжинтэй нөхөрлөн насан туршид нь Тэмүжиний хамгийн итгэлт дотно нөхөр нь болсон билээ. Түүнээс хойш монголыг нэгтгэхийн төлөө хүчээ өгсөн хүн юм. 1206 онд Чингисийг хаанаар өргөмжлөхөд Монгол гүрний баруун түмнийг Боорчи захирах болжээ.
Боорчийн удмийнхан одоо Ар монгол Өвөр монголд цөөнгүй бий.

БОРОХУЛ
Борохул бол Хуучин овогийн хүн. 1217 онд Чингис хаан Тэлэгэт амсар хэмээх газар Жүрхэний ноён Сача бэхи, Тайчу хоёртой байлдаж дийлээд буцах замд нь дайралдсан бяцxан хүүхэд нь Өгэлүн эхийн ивээлд хүмүүжин алсдаа харвах намнахдаа мэргэн, эрлхэг баатарлагаараа Боорчи, Мухулай, Чулуун нартай эн зэрэгцэхүйц алдаршжээ. Чингис хаан Татаарыг байлдаж Түмэдийг эзлэхэд Борохул онц гавьяа байгуулсан ажээ. Борохул Чингис хааны гэрт гал тогооны ажил хариуцсан буурч байгаад удалгүй Чэрби тушаалд дэвшиж, дараа нь түмтийн ноён болжээ.
БЄРТЭ
Чингис хааны хатан, Хонгарадын Дай сэцний охин. 1161 онд төрсөн. Бөртэг 10 настай байхад нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин гэж Есүхэй баатар ихэд таашааж, Тэмүүжин хүүдээ сүй тавьсан билээ.
Тэгэхэд Тэмүжин 9 настай байв.
Бөртэ хатан Зүч, Цагаадай, Өгөөдэй, Тулуй дөрвөн хан хүү төрүүлсэн юм. Бөртийн залуугийн амьдрал хадам эхийнхтэйгээ төстэй эхэлсэн билээ. Тэр мэргидэд олзлогдож, Чилгэр бөхийн мэдэлд хэдэн сар байлаа. Энэ явдал нь урьд мэргидийн их Чилэдүгээс Есүхэй баатар Өэлүн үжинг булаан авсаны хариу байсан юм.
Бөртэ Тэмүжин Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байжээ.
Нэгэн өдөр Тэмүжин Жамуха нар хөсгийн өмнө явж байв. Гэтэл Жамуха:
- Тэмүжин андаа ууланд шахан бууя. Адуучинд гэр болтугай. Голд шахан бууя, хоньчин хургачинд хоол болтугай гэж хэлжээ. Жамухийн хэлсэнийг Тэмүжин эс ойлгон хөсөр ирэхийг хулээж байгаад эх Өэлүнгээс учрийг асуув. Өэлүн эхийн ам нээгдэж амжаагуй байтал Бөртэ хажуунаас нь:
- Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз ээ. Тугаарийн (саяийн) Жамуха хэлсэн нь биднийг жишээлсэн үг мөн. Бид бүү бууя. Энэ хөдөлсөнөөр шулуухан Жамухаас хагацаж шөнө турш явъя гэжээ. Тэмүжин Бөртийн үгийг зөвшөөрч шөнө турш явж Жамухаг орхин оджээ. Энэ мэтээр Чингис хаантай ил далд өрсөлдсөн хүмүүсийг Бөртэ соргог ажиглан мэдэж тухай бүр эзэн эрдээ сэрэмжлэн сануулж байв.

БЄРТЭ ЧИНО
Чино, гэргий Гоо Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ гэж дурьдсан байдаг.
Лувсанданзангийн зохиосон <<Алтан товч>> хэмээх зохиолд: Төвдийн эн тэргүүн Хүзүүн сандалт хаанаас салсан Далай совин алтан сандалт хааны хөвгүүн нь гурав буюу ах нь Борочу, дэл нь Шибагучи, отгон нь Бөртэ Чинуа буюу. Өөр зуураа муудалцаж, Бөртэ Чинуа умар зүг тэнгис далайг гэтэлж жадийн (харийн) газар ирээд, эр үгүй Гоо Марал нэрт охинийг авч Жадийн газар нутаглан Монгол омогтон болов хэмээн өгүүлжээ.
А.Амарын <<Монголын товч түүх>> номд Бөртэ Чино нь Чингисээс өмнө 1069 оны үед Байгаль далайн хавьд байсан хэмээхээр бодож үзэхэд умард хүннү буюу сянби, тобануудын доторхи нэгэн монгол хүний үр байжээ.
Зарим түүхч, утга зохиол судлаачид Бөртэ Чино, Гоо марал хоёрыг адгуус амьтад, үлгэр домогийн дүр гэж үздэг байна.
Бөртэ Чино хэмээхийг Монгол хүн гэж түүхчид санал нэгтэй тэмдэглэж байгаа юм.

БУРХАН ХАЛДУН
Бурхан Халдун уул бол олон зууны турш Монгол хүмүүсийн зүрх сэтгэл, сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ.
Монголчууд
Өндөр дээд бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя
Үрийн үрд тахиж
Үеийн үед үргэлж шүтье.
гэж их эзэн Чингис гэрээслэн захисан тэр захиасыг олон зууны турш үнэнчээр сахиж онголон тахиж, шүтэж биширсээр ирсэн билээ.

БЭГТЭР
Бэгтэр болбоос Тэмүжинтэй эцэг нэг, өөр эхээс төрсөн түүний үеэл ах билээ. Бэгтэр Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн болно. Бэлгүтэй Бэгтэрийн дүү бөгөөд, хожим Тэмүжинд үнэнчээр зүтгэж байжээ. Бэгтэ Тэмүжинээс ах бөгөөд дээрэнгүй зантай нэгэн бөлгөө.
Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл загас гохидоход нэг гэгээн согос загас гохид торжээ. Бэгтэр Бэлгүтэй хоёр тэр загасыг Тэмүжин Хасар хоёроос булааж авав. Урд өдөр нь нэг болжмор харваж алсныг тэд мөн булааж авсан билээ. Үүнээс болж Тэмүжин Хасар хоёр Өэлүн эхийн үгийг сонсолгүй Бэгтэрийг алахаар шийджээ.
Бэгтэрийг ёсон шарга морио хариулж суутал Тэмүжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сум онилж хүрэхэд Бэгтэр үзээд өгүүлэрүүн:
<< Тайчууд ах дүү нарийн хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно! Одоо сүүдрээс өөр нөхөргөй, сүүлнээс өөр ташуургүй атал юунд ингэж байна, та нар? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн. Бэлгүтэйг бүү xөнөөгтүн>> гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин Хасар хоёр хойно урдаас нь харван алж одов. Тэр хоёр гэрт орж ирэхэд Өэлүн эх учрыг мэдэж ихэд буруушаан зэмлэсэн билээ.

БЭЛГVТЭЙ
Бэлгүтэй болбоос Есухэй баатрын нөгөө хатан Сочигэл эхээс төрсөн хоёр хөвгүүний бага нь болно.
Тэмүжин Бөртэ хатнаа буулган авчрахаар явахад Бэлгүтэй хамт явдаг.
Боорчийг нөхөрлье хэмээн урихад мөн л Бэлгүтэй явуулж байна. Найманыг дайлахад ихэнх ноёд намар болтол хүлээхийг зөвлөхөд, Чингис Отчигин ноён, Бэлгүтэй хоёрын саналыг зөвшөөрөн наймантай даруй байлджээ.
Чингис өөрийн хүүхэд, өрлөг ноёддоо хувь улс албадыг шагнаж олгохдоо Бэлгүтэйд ёрдоо 1500 иргэнийг огсон байна. Уунээс болон уур шалтгаанаас Бэлгүтэй Чингисийг үзэн ядах болж улмаар Хасар Бэлгүтэй хоёр Чингисийг эсэргүүцэн явах болжээ.
Гэвч Бэлгүтэй Чингисийн үйл хэрэгт үнэнчээр зүтгэгч, түүний шадар туслагчдын нэг нь даруй мөн болно.

ВАН ХАН
12-р зууны сүүлчээр хэрэйд аймгийн хан нь Тоорил гэгч байжээ. Тоорил ханд 1196 онд Алтан улсаас ван цол өргөмжилснөөс хойш ван хан гэж нэрлэгдэх болж, түүхэнд ч энэ нэрээр бичигджээ.
Ван хан бол Мархус буйругийн ахмад хөвгүүн Хурчахус буйругийн зургаан хөвгүүний нэг билээ.
Тоорил долоон настай байхдаа мэргидэд баригдаж, харлаг ишгэн дах өмсөж, будаа нүдэж амьдарч байсан гэдэг. Тэр үед Хорчахус Буйруг хан эцэг нь мэргидийг байлдан дийлж, Тоорилийг авран гаргажээ.
Тоорил Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дүүгээ алж хэрэйдийн хан орыг булаан авсан байна. Тоорилийн авга Гүр хан нь дутааж, найманы түрүү Инанч гэгчийг түшжээ. Ингээд Инанч хан Гүр ханийг цэргээр дэмжин Тоорилийг мөхөөсөн учир, Тоорил зуугаад морьтон дагуулан Есухэй баатарт иржээ.
Есухэй баатар биеэрээ цэрэг дайчилж, Гүр хааныг тангуд газар хөөн, аймаг угсаа ба ард иргэдийг нь Ван ханд буцаан өгчээ. Ван хан Есухэйд талархал илтгэхийн тулд өнөд найрамдан явна гэж тангаргалан анд бололцсон юм.
Ван хан Тоорил хэрэйд аймгийн хан орыг удаан жил эзлэн суужээ. Хожим найман аймаг, Ван ханы дүү Эрх харыг цэргээр дэмжин Ван ханыг мөхөөн хар Кидан руу хөөн явуулжээ. Ван хан Хар Киданаас тусламж ололгүй 1196 оны хавар Тэмүжинд ирж нийлсэн байна. Тэр үед Тэмүжин нилээд тэнхрэн, хэд хэдэн аймаг угсааг харьяалж байжээ. Тэр намар нь Ван хан Тэмүжин хоёр Туул голд хүрч эцэг хөвгүүн бололцсон гэдэг билээ.
1200 оны өвөл Ван хан Чингисээс салж Хэрлэн голыг сөрөн баруун тийш яван Хув хуягт буужээ. Үүнээс хойш тэр хоёрын зам салан, Ван хан Чингисийн эсрэг байлдаж эхэлсэн билээ. 1202 онд болсон Хүйтэний байлдаан-д Ван хан Жамухтай нийлж Чингисийн эсрэг байлдан ялагдал хүлээсэн билээ.Чингис Түнхлэг горхинд ирж буусны дараа Ван хан, Сэнгүм, Алтан, Хучар нарт тус бүрт элч явуулжээ.
Ван ханд явуулсан илгээлтдээ Чингис Ван ханыг хэлэлцэж тохирсоноо цуцаж гэмгүй байтал гэнэдүүлэн дайрсныг буруушаан, өөрийн бие, Ван ханыг хоёр аралтай тэрэг гэж зүйрлээд тэрэгний нэг арал хугарваас үхэр чирж чадахгүй, тэр мэт нэгэн арал чинь би биш үү гэж асуугаад Ван ханд удаа дараа хүргэсэн ач тусаа маш дэлгэрэнгүй дурдаад, ямар осол эндэгдэл байвал элч ирүүлж хэлнэ үү гэжээ. Ван хан Чингисийн эдгээр үгийг сонсоод, Одоо би Тэмүжин хүүгээ дахин муу санавал энэ мэт цусаа гаргая гэж андгайлаад чигчий хурууны өндгийг хатгаж цус гаргаад бяцxан үйсэн саванд хийн хүүд минь өг гэж явуулжээ. Тэгээд 1203 онд Ван ханы цэрэг Жамухын удирдлаган дор Чингистэй байлдан Ван ханы хөвгүүн Сэнгүм шархдан хэрэйд цэрэг ухарчээ.
Чингис хэрэйдийг байлдан дарах цаг нэгэнт болсныг мэдээд цэргээ авч Ван ханыг санамсаргүй байхад нь Зэгзгэр Өндрийн зээр хавчлын аманд бүслэн авч гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн байлдааны эцэст Ван хан хөвгүүн Сэнгүмийн хамт байлдааны талбараас зугтан гарчээ.
Ван хан буруулан явсаар Найман улсын хилд хүрч ирэв. Ам нь их цангаж ус уухаар очиход Найманы харуулын дарга Хори сүбэчи гэдэг баривчлан авчээ. Тоорил оорийн биеэ би Хэрэйдийн хан Тоорил мөн гэж хичнээн хэлж итгүүлэхийг хичээсэн боловч үнэмшсэнгүй цавчин алжээ.
Хэрэйд тэр үеийн монгол ханлигуудын дотроос хүчирхэг, нөлөөтэй улс байсан бөгөөд Чингис хаан Хэрэйдийг мөхөөснөөр бүх монгол аймагуудыг өөрийн захиргаан дор нэгтгэхэд том түлхэц болж өгсөн юм.

ГОДАН
Өгөөдэй хааны хоёрдугаар хүү. Дөргөнэ хатнаас төржээ. Чингис хаан амьд байхдаа Өгөөдэйн дараа хаан ор суух хүнд Годаны нэрийг зааж байв. Дөргөнэ хатан, Өгөөдэй хааныг бие барсаны дараа төрийн эрхийг хэдэн жил түр хамаарахад Годан илт дургүйцэж байжээ. Годан ноён тэр цагт Монгол гүрний нэг чухал муж хязгаар болох Хөх нуурын газрыг захирч байв.
Эцэст нь Дөргөнэ хатан, төрийн эрхийг Чингис хааны гэрээсэлсэн Годанд өгөхийн оронд өөрөө барьж байхыг сонирхож, эх хатан Дөргөнэ болон хүү Годан нарын хооронд далдуур тэмцэл явагдах болов. Дөргөнэ хатан лалын шашинт Фатима гэдэг эхнэртэй хуйвалдан хүү Годанг хорлохоор шийджээ. Годанг үхсэнийг Фатимагийн нэртэй холбож, түүхэнд тэмдэглэсэн байдаг. Годан үхэхийнхээ өмнө Фатимад далдуур хорлогдлоо гэж ярьж байжээ.

ГVЮГ ХААН (1206-1248)
Их монгол гүрний угсаа залгамжилсан гурав дахь хаан бол Өгөөдэйн ууган хүү юм. Их монгол улсын хаан ширээнд Гүюг 1246 онд өргөмжлөгдсөний дараа төрийн эрхийг ёс бусаар булаалдах хэрэгт идэвхийлэн оройлж оролцогчдыг хатуу цээрлүүлэн шийтгэж, Дөргөнэ хатны үед огцорсон сайд түшмэдийг хуучин тушаалд эргүүлэн тавьсан байна. Дөргөнэ хатны ноёрхолын үед түүний буулгасан зарлиг, бусад тогтоосон гэрээг Гүюг туцлан хүчингүй болгож, улсын дотоод хэрэгийг цэгцлэхийн зэрэгцээ 1247 оны өвөл хүн амын тооллого явуулжээ. Гүюг хаан эцгийнхээ явуулж байсан гадаад бодолгыг сэргээн баримталж Зүрчидийн Алтан улсыг бурэн эзлэн дагуулах, өмнөд Сүн улс, өрнө зүгийн Исмайл зэрэг орныг байлдан дагуулах цэрэг илгээж байв. Тэр цагт Их Монгол улсын төр засагт Алтан ордны улс захирагдалгүй бие даахыг санаархан зориж байсан тул Бат хааныг гэнэдүүлэн цохих эчнээ санаа өвөрлөн 1248 оны өвлийн сүүл сард өрнө зүгт аян дайн хийхээр аялан явж байхдаа мөн оны 4-р сард Самарканд хотын орчим хорвоогоос хальсан байна.
ДАЙ СЭЦЭН
Тэмүжин Чингис хааны хадам эцэг. Хонгирад аймгийн хамгийн нөлөө бүхий баян хүн. Тэмүжинг 9 настай байхад эцэг Есүхэй баатар Өэлүн эхийн төрхөмийн Олхонуудад очиж хөвгүүндээ хүүхэн гуйхаар явж байхад Дай Сэцэн тааралдаж, Есүхэйн зорьж яваа хэргийг сонсоод: Энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвгүүн байна. Манай хонгирад хэдийнээс хатцар гоо хатагтай, өнгө сайн охидтой тул зээгийн зөсээр, охидийн өнгөөр явдаг. Би энэ шөнө цагаан шонхор шувуу наран саран хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Гайхалтай ямар сайхан тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн билээ. Есүхэй худ чи хөвгүүнээ дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Танай хияд аймгийн сүлд ирсэн ажээ. Есүхэй худ миний гэрт оч. Над өчүүхэн охин бий, та үз гэж хэлээд Есүхэйг гэртээ дагуулан ирдэг. Дай сэцэн Есүхэй баатрыг нас барсанаас хойш тавьсан сүйдээ үнэнч байж, Тэмүжин хүргэндээ сайн байлаа.
Дай сэтсэн нэг удаа Чингис хааны эсрэг Хонгирад, татар аймаг хуйвалдаж байгаа мэдээ хүргүүлж түүнд тус хүргэсэн билээ.
ДАРИДАЙ ОТЧИГИН

Даридай отчигин бол Хабул хааны хоёрдугаар хөвгүүн Бартан баатрын дөрвөн хөвгүүний отгон нь болно. Чингис хааны эцэг Есүхэй баатар Даридай отчигины төрсөн ах нь билээ. Тэмүжинг Химурга Горхины айл харгана гэдэг газар бууж байхад Даридай Отчигин нэгэн хүрээ болж нийлэн иржээ. Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөхөд тэр өөрийн бага авга Даридай Отчигинд найр тавьсан боловч тэр хүлээн аваагүй билээ. Жамух болон Чингис хааны хооронд болсон <<Арван гурван хүрээний байлдаан>>-д Даридай Отчигин Чингисийн нэгэн хүрээг удирдан байлдаж явсан билээ.
Хар нохой жил буюу 1202 оны намар Чингис хаан гурав дахь удаа татарыг дайлахаар шийджээ. Тэгээд Дарлан нөмрөгүс гэдэг газар байлдахад Алтан, Хучар, Даридай Отчигин нар байлдааны өмнө тогтоосон цаазыг зөрчин, олзонд шунан саатсан учир тэдний олзолсон зүйлийг хураан авч олонд хуваан өгчээ. Тиймээс ч тэр гурав урван тэрслэх сэтгэл өвөрлөсөн билээ. <<Хүйтний байлдаанд>> Алтан, Хучар, Даридай Отчигин гурав Чингисийн манлай цэрэг болон Жамухтай байлдсан байна.
Алтан, Хучар хоёр Жамух, Ван хан нартай нэгсэж Тэмүжиний эсрэг хуйвалдаан нэг биш удаа зохиожээ. Энэ хуйвалданд Даридай Отчигиныг <<Хэрэйдтэй нийлж явсан хэмээн нүднээс далд болгоё>> гэж Чингис хаан хэлжээ. Гэвч Боорчи, Мухулай, Шихихутаг гурав <<Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэн ганц авга чинь биш үү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйг уучилтугай>> гэж ятгаж хэлсэн учир эцгээ санаж Даридай Отчинийг шийтгэхээ больж байсан гэдэг.

ДЄРГЭНЭ ХАТАН
Мэргид аймгийн ноён Тогтоа бэхийн их хөвгүүн Худуйн хатан байжээ. Мэргидийг эзлэн авсны дараа Чингис хаан түүнийг хүү Өгөөдэйдээ өгсөн байна. Дөргөнэ Өгөөдэйн хатан болоод Гүюг, Годан, Хүчүг нэртэй гурван хүү төрүүлжээ.
Дөргөнэ хатан төрөлхийн сэргэлэн ухаантай, эрэмгий зантай, чадварлаг эмэгтэй байсан тул бусад хатны дотроос Өгөөдэйд ихээхэн эрхэмлэгдэж байв. Өгөөдэйн архи уух нь ихсэх үеийг далимдуулан Дөргөнэ улам улмаар төрийн хэрэгт оролцох болжээ. Дөргөнэ хатан Лалын худалдаачин нарыг дотночлон, тэдэнд зүйл бүрээр тусалж байв. Лалын шашинт Фатима гэдэг эхнэр Дөргөнэ хатны хамсаатан байв. Ялангуяа лалын худалдаачин Аб-Дурхман Дөргөнэ хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль гувчуур хурааж авах түшмэл болжээ. Өгөөдэйн нас бармагц хаан ширээний төлөө тэмцэл эхэлжээ. Өгөөдэй амьд байх цагтаа гуравдугаар хүү Хүчүгээр хаан ширээ залгамжлуулах бодолтой байв. Гэтэл Хүчүг эрт нас баржээ. Тэгэхэд Хүчүгийн ахмад хүү Ширэмүнийг хунтайз болгожээ. Ширэмүн нялх байсан тул хаан ширээнд суухад эрт байв. Түүний эмэг эх Дөргөнэ энэ байдлыг ашиглаж, нөлөө бухий хэсэг ноёд, түшмэдийг Далан даваанд хуралдуулан хаан өргөмжлүүлэх асуудлыг хэлэлцүүлжээ. Тэр чуулган шинэ хааныг өргөмжилтөл Дөргөнэд түр хамааруулахаар тогтжээ.
Рашид-ад-Дин: Ахмад хөвгүүдийн эх Дөргөнэ хатан арга заль хэрэглэн хааны ураг садангуудтай зөвлөлгүй өөрийн дураар төрийн эрхийг эзлэн авчээ. Тэр, элдэв зүйлийн бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир, цөм түүний зүг хандаж эрх мэдэлд нь орсон гэжээ.
Дөргөнийн энэ явдалд Өгөөдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонх нь дургүйцжээ. Өгөөдэйн дотнын түшмэл, монгол гүрний баруун этгээдийн их сайд Чингай Чинсан, лалын мөргөлт нөлөө бүхий түшмэл Мухамэд Ялавач, Өгөөдэйн хоёрдугаар хөвгүүн Годан нар бусдаас илүү дургүйтсэн эсэргүүцэв. Дөргөнэ хатан монголын их хааны хэргийг хамаармагц Чингай Чинсанг албанаас халж, мөн Мухамэд Ялавачийг хань нөхдийн нь хамт барьж авахаар завдахад тэд учрыг мэдэж Годаны зүг зугтан оджээ. Чингис хаан амьд байхдаа Өгөөдэйн дараа хаан ор суух хүнд Годаны нэрийг цохож байв. Годан бол Дөргөнэ хатнаас төрсөн хоёр дахь хүү билээ. Сүүлдээ эх хүү хоёр далдуур сүрхий тэмцэлдэх болов. Годан удалгуй хорлогдож үхэв. Дөргөнэ хатны төр барих явдалд дургүйцсэн, хаан ширээ залгамжлах гэсэн нэг өрсөлдөгч этгээд нь Чингис хааны отгон дүү Отчигин ноён байжээ. Дөргөнэ хатныг зайлуулж хаан ширээ эзлэн авах аян шалтаг гарахыг харж Эмил нутагтаа түр хүлгэлзэн байсан Гүюг Отчигиныг эсэргүүцэх нэрийдлээр цэрэг удирдан хүрч иржээ. Хоёр талаас хаан ширээний төлөө ингэж хүч хэрэглэсэн мөргөлдөөн үүсэж болзошгүй болсон тул ард олон үймэрч Дөргөнэ хатныг хүнд байдалд оруулсан байна. Тийм учраас Дөргөнэ хатан, хүү Гүюгийн талыг барьж, Отчигины эсрэг тэмцэх болов. Тэмүгэ Отчигин ч Гүюгийн ирж явааг нэгэнт дуулсан тул Өгөөдэй хааны нас барсны ойн уй тайлах ёслолд оролцох гэж ирсэн хүн болоод нутаг буцжээ.
Дөргөнэ хатны дөрвөн жил гаруй төр хамаарах хугацаанд монгол улс хямарч, ноёд, түшмэд, ард олон шинэ хаан өргөмжлөх эрмэлзэлтэй болжээ.

ЕЛЮЙ ЧУЦАЙ(1190-1244)
Чу мэргэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Елюй Чуцай Их Монгол улсын эзэн хааны зарлигаар монгол оронд ирж Чингис хааны дэргэд алба хашиж байжээ. Тэрбээр балчир бага наснаасаа эдүгээгийн Бээжин хотод сууж эрдэм ном шамдан суралцаж, одон орон, газар зүй, тооны ухаан, бурханы шашин, анагаах ухаанд сайтар мэргэшсэн кидан хүн юм. Их Монгол улсын цэрэг 1215 онд Бээжин хотыг эзэлснээс хойш Чингис хааны зарлигаар 1218 онд Монголд ирж, 1219 онд Чингис хааныг даган Хорэзмын эсрэг дайнд оролцсон байжээ. Улмаар 1231 онд Их Монгол улсын эзэн дээдсийн ордны хятад бичээч нарыг халсан түшмэл болж, хятад орныг захирах бодолго, арга явуулгыг боловсруулалцаж байжээ. Түүний бичсэн тэмдэглэл, хятадаар бичсэн шүлэг зохиол хадгалагдан үлджээ.
ЕСVГЭН
Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хаан Татаарыг эзлэн авсны дараа Есүгэнийг хатнаа болгожээ. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж, хэлсэн нь,
- Хаан соёрховол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, хан хүнд зохилдох гоо бүлгээ. Гагцxуу саяийн будилаанд хааш очсоныг мэдэхгүй гэжээ. Тэгэхэд нь Чингис хаан,
- Эгч чинь үнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү гэв.
- Хаан соёрхож, эгчийг минь уулзуулбал би эгчдээ сууриа тавьж өгч, даруй зайлъя гэж Есүгэн хатан өгүүлжээ.
Чингис хаан Есүй хатныг цэргүүдээрээ эрүүлбэл тэрбээр эр нөхөртэйгөө хамт ойд зугаалж явсан аж. Чингисийн цэргүүд Есүй хатныг барьж иржээ. Харин түүний эр нөхөр зугтсан байна.
Есүгэн хатан хэлсэн үгэндээ хурч өөрийнхөө сууринд эгчээ суулгаж, өөрөө доод талд нь суужээ. Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан түүнийг гуравдугаар хатнаа болгожээ.
Есүгэн хатан Чингисийн дөрөвдүгээр хатан болов. Есүгэн хатнаас Хартсар, Хархад, Чахуур гэдэг гурван хүү төрсөн байна.Чингис хаан Есүгэн хатандаа найманы Таян хааны орныг өгчээ.

ЕСVЙ
Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Есүй гоо үзэсгэлэнтэйгээс гадна их ухаантай хүүхэн учир Чингис хаанд алба, амины хэргийг зөвлөдөг байв.
Аймаг угсаагаа хүйс тэмтрүүлж, авааль нөхрөө алуулсан боловч Есүй хатан Чингис хааны хамгийн үнэнч хүн байсан юм. Дайнд байлдаанд Чингис хаан голдуу Есүй хатныг авч явдаг байжээ. Нэг удаа Чингис хааныг Сартуул улсад байлдахаар мордоход Есүй хатан түүнд сануулж хэлсэн нь:
- Хаан өндөр давааг давж өргөн мөрнийг гэтэлж, урт аянд мордохдоо улс иргэнээ захирахыг урьтал болгон сэтгэнэ үү. Түмэн амьтны хуулийг төгс ухаандаа санаасай. Уул мэт бие чинь нурж одвоос улс олон монголыг хэн захирах юм бэ? Тулгуур мэт бие чинь туйваж одвоос туг их сүлдийг чинь хэн өргөх юм бэ? Хаан хөвгүүн дүү нар, харц олон ард, хатад бид бүхэнд хариу айлдах эсэхийг хааны зарлиг мэдтүгэй гэжээ. Есүй хатны үгийг сонсоод Чингис хаан:
- Хатан хун боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв. Дүү нар, хөвгүүд, Боорчи, Мухулай та нарын алин нь ч энэ үгийг дурьдсангүй. Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр үүнийг санасангүй гэж хэлээд даруй өөрийн хаан суурийг хөвгүүдийн хэнээр залгамжлуулах чухал асуудлыг шийдвэрлэжээ.
Чингис хаан 1226 оны намар Тангуд улсад дайлаар мордохдоо Есуй хатныг авч явсан юм. Тэр өвөл Арбухад олон хулан авлахад Чингис хаан зост(толбот) бор морио унаж явжээ. Хулангийн сүрэг дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагажээ. Хааны бие бэртэж Цоорхо хэмээх газар буудалласан байна. Тэр өглөө Есүй хатан:
- Хөвгүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие их халуурч хонов гэжээ. Үүнээс үзэхэд Есүй хатан Чингис хааны бие чилээрхэсэнд маш их санаа зовж байсан нь илт. Есүй хатан Чингис хааныг нас бартал дэргэд нь байж, асран сувилж байжээ. Тийм ч учраас Чингис хаан нас барахын өмнө Есүй хатанд Тангуд иргэнээс маш олныг өгсөн билээ.
Есүй хатны ордон Туул голын хар шугуйд байжээ. Есүй хатнаас Ючибай хэмээх охин төрсөн байна.

ЕСVНГЭ МЭРГЭН
Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын хоёр дахь хүү. Мэргэн харваач. 1224 оны үед Бухасучихай (Бухий хоолой) гэдэг газар болсон Их Монголын ноёдын хурилдай дээр Есүнгэ ноён 335 алд хол байг гойд цэцэн онож, шалгарсан ажээ. Энэ түүхэн үйл явдалд зориулж эдүгээ <<Чингисийн чулуу>> гэж алдаршсан бичигт хөшөөг Есүнгэ мэргэнд зориулж босгожээ. Есүнгэ баатар уйгаржин бичиг сайн мэддэг байв.
Чингис хаан 1225 оны намар сүүлчийн аян дайнд мордохдоо билгийн 11 дүгээр сард Туул голоос хөдөлж, Түй, Онгийн голд өвөлжөөд эсэргэн хавар нь Арбуха (эдүгээ Арцбогд) уулын орчимд ав хийж байгаад мориноосоо унаж хүнд бэртжээ.
Их хааныг халууран олон шөнө нойр муутай хоноход Есүнгэ, Есүй хатны хамт асран сувилж байв.
Есүнгэ мэргэн Чингис хааны өвдгөөс адис авсан алтан ургийн нэгэн билээ.

ЕСVХЭЙ
Есүхэй бол Бартан баатрын хүү, Хабул хааны ач, Чингис хааны эцэг билээ. Есүхэй нь Алтан улстай хамаг Монголын Хотула хааныг байлдахад идэвхтэй тусалж их олз олсон ажээ. Хотула хаан Есүхэйг үргэлж магтан: Бартан баатрын хөвгүүдийн дотроос сор нь Есүхэй ажгуу. Энэ хөвгүүн баатар зориг нь надаас дордохгүй хэмээн өөрийнхөө орыг түүгээр залгамжлуулах санаа агуулж байв. Есүхэй шувуу агнаад буцах замдаа Олхонууд аймагаас гэргий аваад буцаж явсан Мэргидийн Их Чилэдүй гэдэг хүнтэй тааралдаж, Өэлүн хатны гоо үзэмжид бишрэн түүнийг булаан авсан билээ. Хотула хаан Алтан улстай байлдахад Есүхэй бас хамжилцав. Дараа нь Татаартай байлдаж ихэд дийлж, зарим тэргүүлэгчийг нь амьдаар барин авчирчээ. Энэ үед Хотула хаан нас барсан боловч Есүхэй баатар тун хүчтэй байсан тул татаар аймаг их айн сандарч, найрмадахаар иржээ. Есүхэй тэдний саналыг хулээн авалгүй дахин байлдаж, татаарын нэгэн тэргүүлэгч Тэмүүжин гэгчийг барьж цаазлав. Чухам тэр үед Есүхэйн хатан Өэлүн эхээс Тэмүжин хэмээх Чингис хаан төрсөн болой. Өэлүн үжингээс Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хүү. Тэмүлүн нэртэй нэг охин төрөв.
Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэлээс Бэгтэр, Бэлгүтэй гэдэг хоёр хүү төрсөн байна. Есүхэй хүү Тэмүжинг өөрийгөө залгамжлах хүн лав мөн хэмээн бодож удам сайт хүний охинтой гэрлүүлэхийг зорьдог билээ. Тэмүжинг 9-н настай болмогц Олхонуд аймагаас бэр гуйхаар явж байтал Дэй Сэцэн дайралдаж өгүүлрүүн:
<<Би өнгөрсөн шөнө зүүдлэхдээ Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атгаж нисэн ирээд миний гэр дээр буув>> гэж зүүдэлсэн шүү. Энэ лав учиртай. Манай хонгирад хэзээнээс хацар гоо охидтой. Надад өчүүхэн охин бий. Та үз гэж Дэй Сэцэн Есүхэйг гэртээ дагуулан харуулав. Охиний нэр Бөртэ гэнэ.
Бөртэ 10 настай учир нэг насаар эгч сайн гэдэг юм гэж Есүхэй бодоод өглөө нь охинийг нь бэр болгон гуйжээ. Дэй сэцэн зөвшөөрч хөвгүүнээ хүргэн болгон үлдээ гэхэд Есүхэй: Би хөвгүүнээ үлдээе. Миний хөвгүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ минь хөвгүүнийг нохойноос цочуулж болохгүй гэж хэлээд буцав.
Есүхэй баатар Цэгцэрийн шар талд явж байтал татаарууд найрлаж байв. Түүний ам цангасан учир найранд суув. Татаарууд Есүхэйг таньж эрхэм Есүхэй ирэв гэж урьж суулгаад урьдын дийлэгдсэн өшөөг санаж хоолонд нь хор хийж өгөв.
Есүхэй буцах замдаа бие нь муудаж гурав хоног арай гэж явсаар гэртээ хүрчээ. Есүхэй арай гэж гэртээ ороод миний дотор муу байна. Энд хэн байна гэж асуувал Чирха өвгөний хөвгүүн Мэнлиг байна гэв. Түүнийг дуудаж Мэнлиг чи сонс. Хөвгүүд минь балчир билээ. Миний бие Тэмүжин хөвгүүнээ урагт орхиод ирэх замдаа татаарт хорлогдлоо. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүүжинг даруй явж авчир хайрт Мэнлиг минь гээд нас нөгчив.

No comments:
Post a Comment