
Нэг литр гүүний айрганд 20г тос, 23г уураг, 35г чихэрлэг байх бөгөөд 453.7ккал илчлэгтэй. Зуны өдөр гүүг хоёр цаг тутамд нэг удаа саана, өдөрт саасан сүүг марлиар шүүн хөргөж байгаад орой хөхүүртээ хийн 3000-5000 удаа бүлээд орхиход өглөө исч сайхан болсон байна.
Гүүг саахад заавал хоёр хүн очдог, нэг нь сааж нөгөө нь унагаа татна. Гүүг анх барихад эхний саалтыг эрэгтэй хүн хийдэг. Гүү барьсан айл үрс гаргах, унага тамгалах, гүү тавих гэсэн гурван баяр хийдэг. Говь нутагт ингэ болон бог малын сүүгээр айраг хийдэг.
No comments:
Post a Comment