Монголч эрдэмтдийн IX их хурал vргэлжидж байна. Хуралдааны уур амьсгал, зохион байгуулалтын тухай академич З.К.Болдбаатартай ярилцлаа.
Тvvхийн салбарт америк эрдэмтэн хvч тvрэн гарч ирлээ
-Хурлын тухай сэтгэгдлээ хэлэхгvй юу?
-Хурал амжилттай явагдаж байна. Дэлхийн монголч эрдэмтдийн IX их хурал Монгол Ул сын Ерєнхийлєгч Намбарын Энхбаярын ивээлд зохион байгуулагдаж байгаа. Хурал бvтэмжтэй, урдах хурлуудаас ч зохион байгуулалт сайтай болж байна. Эрдэмтэд ч сэтгэл их єндєр байна. Ялангуяа гадны эрдэмтэд сайхан бодол сэтгэгдэлтэй оролцож байна.
-Тvvхийн салбарыг даргалж байгаагийн хувьд хуралдааны онцлог илтгэлvvдийн тухай ярьж єгнє vv?
-Дєнгєж гурав дахь єдрєє хуралдаж байна. 80-д илтгэлээс 20 орчмыг хэлэлцvvлээд байна. АНУ-ын эрдэмтэн Кристофер П.Этвудийн илтгэл сонирхолтой юм. "Монголын нууц товчоо"-ны уvсч бий болсноос эхлээд хэрхэн хувирч єєрчлєгдсєн тухай маш сонин содон санаа дэвшvvлсэн. Кристофер П.Этвуд бол ер нь монголын тvvхийн асуудлаар хамгийн хvчтэй гарч ирж байгаа, дэлхийн монгол судлалд томоохон хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн юм.
-Тvvний судалгааны бvтээлvvдийг манайхан хэр мэддэг вэ?
-Манай уншигчид тэр бvр мэдэхгvй байж магадгvй. Євєрмонголын тvvхийн чиглэлээр голлон судалгаа хийдэг. Євєрмонголын тvvхийг гурван ботиор гаргасан. Монголын тvvхийн бvх л салбараар сонирхолтой судалгааны єгvvллvvд бичсэн хvн дээ.
-Та ямар илтгэлvvд тавьсан бэ?
-Уржигдар их хурлын бvгд хуралдааны нээлт тєрийн ордонд болсон. Монгол Улсын Ерєнхийлєгч хуралд оролцсон. Мєн Олон улсын монгол судлалын холбооны ерєнхийлєгч Ш.Озава гуай баяр хvргэж илгээлт ирvvлсэн. Бие нь тааруу байгаа болохоор єєрєє ирж чадаагvй. Бvгд хуралдаанд хэд хэдэн гол илтгәлvvд тавигдсан. Монголын талаас Ш.Бира багш "Монголын тєр ёсны зарим асуудал болон Их Монгол Улс ба эзэнт гvрний тєрийн шинэ чанар агуулгын асуудлаар" нэлээн шинэлэг санааг дэвшvvлсэн илтгэл тавилаа. Миний хувьд "Эдvгээгийн монголын тєр ардчиллын хєгжил, хандлага" гэсэн илтгэл тавьсан.
-Монголч эрдэмтдийн их хуралд ямар улсаас хамгийн олон тєлєєлєгч ирсэн бэ?
-Олон улсын монголч эрдэмтдийн IX их хурал хоёр дахь єдрєє vргэлжилж байна. Vндсэндээ таван салбар хуралдаантай. Нэгдvгээр салбар хуралдаан "Монголын тєрт ёсны уламжлал шинэчлэл", хоёрдугаар хуралдаан "Нийгэм эдийн засгийн байдал" гуравдугаар хуралдаан "Vндэсний хэл бичиг, утга зохиол" гэсэн сэдэвтэй. Дєрєв дэх хуралдаан "Соёл урлаг", тавдугаар хуралдаан "Дэлхийчлэл ба Монгол" сэдэвтэйгээр зохион байгуулагдаж байна. Vндсэндээ салбар хуралдаан бvрт 80-д илтгэл хэлэлцэж байгаа. Зарим газрын эрдэмтэд сvvлд хvрч ирзэд нэмэгдэж байна. Хамгийн ачаалалтай хуралдаан бол "Vндэсний хэл бичиг, утга зохиол"-ын салбар. Салбар хуралдаан тус бvр vдээс ємнє болон хойно дундажаар 10 гаруй илтгэл хэлэлцэж байна. Дэлхийн 30 гаруй орноос иреэн эрдэмтэд оролцож байгаа. Vvнээс хамгийн том баг бол ОХУ-аас ирсэн. БНХАУ-аас ч ирсэн. Бусад улс орнуудаас тvлхvv. ирж байна. Тухайлбал ХБНГУ, АНУ-аас олон эрдэмтэд оролцож байгаа.
Их хурал сонсч таниулах, сонжиж сорих ухааны талбар
-Хуралдааны гол зорилгыг тодорхойлбол?
-Хуралдааны гол зорилго бол тєр ёсны хєгжил, уламжлал шинэчлэлийн асуудлыг єєр єєрийн салбар шинжлэх ухаануудын vvднээс єргєн дэлгэр гаргаж тавихад оршиж байна. Монголын тєр ёсны уламжлал шинэчләлийи асуудлыг нэгдvгээр хуралдаан голлож авч vзэж байна. Салбар хуралдаанууд бvхэлдээ сонсч таниулахын ухаан, шинжиж мэдэх ухаан, сонжиж сорих ухааны лаборатори болж байна гэж хэлж болох юм.
Хубилай хааны тухайн хамгийн анх сайнаар дурссан
-Салбар хуралдаануудын уур амьсгал ямар байна вэ?
-Эрдэмтэд хуралдаа идэвхтэй оролцож байна. Илтгэл шахуу учраас хэлэлцvvлэг бага явагдаж байна. Хvмvvс асуугаад товчхон хариулах журмаар явагдаж байгаа. Хэлэлцvvлгийн цаг хязгаарлагдмал байна даа. Яагаад гэвэл илтгэл их олширчихсон учраас. Монголч эрдэмтдийн IX их хурлыг ЮНЕСКО ивээн тэтгэж байгаа. Орчин vеийн тєр ардчиллын асуудалд тодорхой хэмжээгээр анализ хийсэн илтгэл хэрэгтэй гэсэн.
Тиймээс би 90 оноос єнєєг хvртэл сvvлийн 16 жилд монголын тєр ямар байдалтай єєрчлєгдєж хєгжиж ирэв. Цаашид ямар чиг хандлагатай байгааг дvгнэсэн илтгэл тавьсан. ОХУ-ын эрдэмтэн Е.И.Кычанов илтгэл тавих байсан. Энэ хvн монголын эзэнт гvрний vеийг их судалдаг Чингис хаан судлалаар их зvйл хийсэн том эрдэмтэн. Саяхан "Дэлхийн байлдан дагуулагчид" гэсэн ном бичсэн байна. Тvvний илтгэлийн товчлолыг танилцууллаа. Солонгос, БНХАУ-ын
эрдэмтдийн тавьсан илтгэлvvд бvхэлдээ эзэнт гvрний тухай сэдэвтэй.
-Хубилай хааныг манай зарим эрдэмтэд буруутгадаг. Харин та ямар бодолтой явдаг вэ?
-Хубилай хаан монголын тvvхэнд эерэг vvрэг гvйцэтгэсэн талаас нь анх дуугарсан эрдэмтдийн нэг нь би. Тийм учраас америкийн эрдэмтэн Жек Ведерфорд "Єнєєгийн ертєнцийг vндэслэгч Чингис хаан" гэдэг номдоо надтай ярилцеан ярилцлагаа нэлээд гайхсан маягаар "Монголыг аврагч" гэсэн гарчгийн дор нийтлэсэн байсан. Жек надаас "Бусад эрдэмтэд Хубилай хааны сєрєг ролийг ярьдаг. Та яагаад эерэгээр хандаж, тэр ч бvv хэл монголыг аврагч гээд байгаа юм бэ" гэж байн байн асууж байсан.
Би тvvнд "Тэр vеийн хятад 100 орчим сая, монголчууд нэг сая хvн амтай байсан. Хэрэв Хархоринд Юань гvрний нийслэл байрлах юм бол Юань гvрэн мєхєж унана. Эсвэл монголчууд уусах байсан. 100 сая Хятадаас нэгэнт хэмжээгvй эрхт хаант засаг ноёрхож байгаа болохоор тєвд тэмvvлэх хvч vйлчилж байдаг. Ийм нєхцєлд 2-3 сая хятад хvн монгол руу орж тэр vеийн монгол уусчих байсан. Тэр талаас нь бодох ёстой. Нєгєє талаар Шандуд нийслэлээ нvvлгэхдээ ерєєсєє хvний нутагт очлоо гэж эргэлзэж байгаагvй. Тэр хавь чинь монголын нvvдэлчдийн нутаг байсан шvv дээ.
Нутгийнхаа зааг дээр очиж дорно дахиныг хамарсан том гvрнийг удирдаж, монголоо хэвээр байлгах тиим л бодлого барьж байсан. Тэгэхээр Ш.Бира багш ч гэсэн илтгэлдээ энэ саналыг ялгаагvй барьж, гvнзгийрvvлж сурвалж бичиг дээр тулгуурласан сайхан санаануудыг дэвшvvлж хэлсэн. Урьд нь ч манай сургуулийн монгол судлалын тєвд болсон монголч эрдэмтдийн хурал дээр илтгэл тавьсан.
Бvгд хуралдааны илтгэлд ч мєн тэрхvv санаагаа цохон тэмдэглэсэн. Сая гарсан шинэ номынхоо дотор ч тусгай гарчиг тавьж "Хубилай хааны тvvхэнд гvйцэтгэсэн vvрэг"-ийн их єндєр vнэлсэн байна лээ. Энд нэг зvйлийг зориуд цохож хэлэхэд Хубилай хаан бол тєрийн хос ёсны онолыг боловсруулснаараа, дэлхий дахины тєр ёсны сэтгэлгээнд онцгой их хувь нэмэр оруулсан юм.
No comments:
Post a Comment