Жич:
1) Куликовын тулаанаас хоёрхон жилийн дараа Москвагаа галдан шатаалгаж буцаад Хипчакийн ханлигийг дагасан гэхээр Куликовт нэг их онцтой юм болоогүй байна. Оросууд өөрсдийнхөө түүхийг баатарлаг шинжтэй болгох гэсэн нэг ухуулга байх гэж бодож байна.
2) Тохтамыш маш сонин хүн байжээ. Тэр Урус ханд ялагдан орох оронгүй болоод Самаркандад байсан Доголон Төмөрт очиход цаадах нь Отрар, Сабран, Сигнак зэрэг хотуудаа түүнд найр тавин өгж асарч байгаад цэргийн туслалцаа үзүүлжээ. Гэвч тэр Урус ханы хүү Хутлуг-Бухад ялагдан дахин Доголон Төмөрөөс тусламж гуйв. Доголон Төмөр дахин туслав. Гэвч тэр Урус ханы хөвгүүн Тогто-Хияад бас л ялагджээ. Доголон Төмөр өөрийн биеэр цэрэг удирдан 1377 онд Цагаан Ордоны Урус ханыг ялж Тохтамышд тусалжээ. Гэвч түүунийг буцаад явсаны дараахан Тэмүр-Мэлик Тохтамышийг мөн л ялж орхижээ. Эцэст нь мөн л Доголон Төмөрийн тусламжаар 1378 оны өвөл Тохтамыш Тэмүр-Мэликийг арай гэж ялан Цагаан Ордоны хан болжээ.
Тохтамыш үүний дараа Aлтан Ордоныг эрхшээлдээ оруулан Бат ханы бүх улсыг нэгтгэсэнээсээ хойш Доголон Төмөрийн тусыг хариулах нь бүү хэл харин ч түүнд илт дайсагнаж эхэлжээ. Төмөрийн алтан урагийн бус гарал үүслийг болон хаан суусан түүхийг илт зэвүүрхэн үздэг байжээ. Тэр маш олон удаа Төмөрийн хотуудыг шатааж дээрэмдэж хүмүүсийг олзлон оддог байсан нь тусыг усаар гэгч болсон байна. Төмөр эцэст нь цэрэг аван Хипчакийн нутагт очин 1395 оны 4 сард Терек голын дэргэд Тохтамыштай байлджээ. Доголон Төмөр энэ тулаанд олзлогдохын даваан дээр байсан боловч эцэст нь Тохтамышийн цэрэг ялагджээ. Тохтамыш Казан орчимын Булгар аймаг тийш зугтсан байна. Төмөр Сарайг шатаан Хипчакийг тонон дээрэмдэж хот суурингуудыг үнсэн товрого болгожээ. Төмөрийг явсаны дараа Тохтамыш улсдаа буцан ирсэн боловч Төмөртэй найрсаг харьцаатай Цагаан Ордоны бас нэг ноён Тэмүр-Хутлугтай байлдан ялагджээ. Үүний дараахан Тохтамыш орох оронгүй явсаар эцэст нь Төмөрийг нас барахаас өмнөхөн дахин илч илгээж уучлал гуйн дахин найрамдахыг хүсжээ. Доголон Төмөр түүнд бас л нааштай хариу хэлж туслахаа амласан боловч Тохтамыш энэ удаа дэмжлэг авч амжилгүй нас баржээ. Доголон Төмөр ч үүний дараахан нас барсан байна.
3) Доголон Төмөр бол тэр үедээ зартай зальхай, найдваргүй хүн байжээ. Төмөр хаан болохдоо маш бохир арга хэрэглэж өөрт нь тусалсан хүний итгэлийг хөсөрдүүлж, өөрийг нь ямагт өршөөж тусалж байсан хүнийг алж, луйвар, заль, хорон санаа бүгдийг ашиглан зорилгодоо хүржээ. Тэр бас Чингис хааны нэрийн өмнөөс олон болчимгүй хэрэг хийж, өөрийн гарал үүслээ нууж явсан шударга бус хүн. Наанаа Чингисийн <Их Засаг>-ийг шүтдэг царай гарган Цагадай, Зүчийн удмынхантай муудалцахгүйг хичээж байсан боловч цаанаа улайрсан лалын шашинтан байжээ. Гэвч мэхт мэхэндээ гэгчээр түүнийг яг өөрийнх нь аргаар Тохтамыш залилж чадсан юм. Нэг тус мэддэгүй хүн нөгөө зальхай, хуурамч, найдваргүй нэгийгээ залилан эцэст нь байлдан тусыг усаар хариулагч нь ялагджээ. Хоёулаа бараг нэгэн зэрэг нас баржээ.

No comments:
Post a Comment