
Хожим Юан улс мөхөж, Мин улс зүүн Монголд өөрийн нөлөөний хүнээр хаан тавихад баруун Монголын Баттула Чинсан дайран ирж устгаад өөр Боржигон хүнээр хаан тавьж байв. Гэвч Мин ба зүүн Монгол нийлж баруун Монгол руу дайран Баттула Чинсанг хороожээ. Баттулагийн хүү Тогоон баруун Монголын армийг дахин босгож зүүн Монголд довтлон ирж Хятадын талын хааныг нь устгаж байжээ. Түүний хүү Эсэн мөн зүүн, баруун Монголыг нэгтгэж байв. Эсэний хүү Амасанджи 1456/57 онуудад баруун тийш давшин Өзбег улсыг дийлж улмаар Цагадайн улсын үлдэгдлийг эзлэн суув. Гэвч баруун Монголд иргэний дайн гарсан ба зарим хэсэг нь Мандухай хатанд дагаар орж, зарим нь түүний эсрэг байлдаж салж сарнижээ. Батмөнх даян хаан Ойрдуудыг нэлээн сайн цохиж вассал болгосон боловч энэ нь удсангүй. Ойрдууд дотор Хойд, Хошууд нарын эвлэршгүй тэмцэл өрнөжээ. Үүнийг ашиглаж Түмэдийн Алтан хан Хойдуудыг Орхоны хөндийгөөс түрж гаргажээ. Хойдын Хархул ноён Хангайн нуруунаас Тарвагатайн нуруу хүртэл салан задгай аймгуудыг нийлүүлснээр Зүүнгарын хаант улс үүсэх эхлэл тавигдсан ба Эрдэнэбаатар хунтайжийн үед цэцэглэн хөгжив. Энэ үед Торгууд хойш салан явж Каспийн тэнгис хүрсэн байна. Хошууд урагш зугтан Хөх нуур орчим хүрч хүчирхэг улсаа байгуулж байв. Хожим Цэвээнравдан Зүүнгарын хаан болж улсдаа 1698 онд Казакын ихэнхи хэсгийг, мөн 1717 онд Түвдийг нэгтгэв. 1720 онд Үрүмчи хотын төлөө тулалдаан болж Манжийн их цэрэг Цэвээнравданд хүнд цохилт өгөв. Яг энэ үед Зайсан нуур дээр Оросын хүнд зэвсэглэсэн арми довтлон ирсэн ч Зүүнгарын жижиг, тааруу зэвсэглэсэн арми Оросуудыг ялжээ. Цэвээнравданы хүү Галданцэрэн боссон Хасгуудыг дарж тэднийг дахин эзлэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлж байв. Мөн Халхад манжийн асар том арми байгуулагдаж байгааг дуулаад тэднийг хүчээ дахин зузаатгахаас өмнө довтлон хиар цохиж байжээ. Галданцэрэнг нас барсаны дараа Зүүнгарт хаан ширээн төлөө тэмцэл өрнөж үүнийг нь Манжууд, казакууд, Оросууд, Түвдүүд өөр өөсдөд ашигтайгаар эргүүлсэн аж. Манжууд ч тэр, казакууд, оросууд ч, түвдүүд ч тэр Амарсанаад тусалъя гэж санал тавьж байв (үнэндээ бол огт өөр санаатай байсан нь тодорхой). Тэдэнд бол Амарсанаад туслах нь гол биш. Зүүнгарыг хооронд нь эвдрэлцүүлж, хооронд нь тэмцэлдүүлсээр хүчийг нь сарниах нь чухалтай байсан бололтой. Жишээ нь Түвд, Манж нар нууц гэрээ байгуулж Ойрдуудыг Хошууд, Зуунгараар ни салгаж авах тохиролтсоонд хуэрч байжээ. Казакууд болон Оросууд ч мөн манжуудтай давхар гэрээ байгуулж байв. Амарсанааг дарсаны дараа Амарсанааг дэмжиж байсан кашгарт Манжууд харгислал үйлдэхэд Орос, Казакууд чимээгүй ажиглаж байв. Зүүнгарт Монголчууд алагдаж байхад зүүнгарын дотны холбоотон гэдгээ баталж ам өгч байсан Түвд, Орос нар ганц үг ч ган хийсэнгүй өнгөрөөж байжээ.
No comments:
Post a Comment