Шигтгээ: Ямар нэг шалтгаанаар ЗХУ-д очиж үхсэн Монголын нам төрийн болон бусад чухал ажил алба хашиж явсан хүмүүс.
Дорждамба: Хэт зүүнтэн гэгдэж буруудаад ЗХУ-д дуудагдан очоод тэндээ учир битүүлэг байдлаар нас баржээ. Толбо нуурын тулалдаанд цагаантантай байлдаж Хасбаатарын хамт олон хоног бүлэгдэж байсан ардын цэргийн партизан, Ардын намын анхны гишүүдийн нэг. Маркс, Энгельс, Лениний зохиолуудыг монголоор орчуулж эхэлсэн анхны хүн.
Шижээ, Бадрах: Элбэгдорж Ринчино хэт зүүнийг баримтлагчидыг зайлуулахдаа залуучуудын эвлэлийнхнийг турхиран ашиглажээ. Энэ хоёр ЗЭ дэх Элбэгдоржийн хүүхэлдэйнүүд байсан байна. Энэ 2 бас хожим нь буруудан ЗХУ-д дуудагдан очоод эргэж ирээгүй байна.
Гэндэн: Өвөрхангайн малын хулгайч байсан энэ хүн аймгийн төлөөлөгчөөр УБ-т Намын хуралд ирэн тодроод удалгүй УБ-т үлдэн чухал алба хашсаар ерөнхий сайд болтлоо дэвшсэн байна. Сталинтай уулзахаараа байнга санал зөрдөг, лам нарыг устгахын эсрэг ил тод шүүмжилдэг, "бүгд баяжигтун" гм уриа гаргаж явжээ. Удалгүй бүх албан тушаалаасаа хусуулан ЗХУ-д дуудагдан очоод тэндээ улс тунхагласны баярын өдрөөр буудуулсан байна. 1992 онд ерөнхий сайд Бямбасүрэн түүний шарилыг эргэж очжээ.
Амар: Ерөнхий сайд байсан. Феодал гаралтай, түүний жинхэнэ аав нь бэйс хэргэмтэй хүн байжээ, багадаа айлд өргүүлсэн байна. Монголд болж буй хэлмэгдүүлэлтийг эрс эсэргүүцдэг байжээ. Түүнийг ЗХУ-д Ардын хувьсгалын ойн баяраар буудан алсан байна. Хаана оршуулсан нь огт тодорхойгүй. Түүний өгсөн мэдүүлэг нь одоо Оросын архивт хадгалаастай байдаг юм байна.
Догсом: Ардын намын анхны 7-гийн нэг. чойбалсан түүнийг бүх албан тушаалаас нь хусан хаяжээ. ЗХУ-д дуудагдан очоод тэндээ буудуулжээ.
Дэмид: Сүхбаатарын партизан, Бүх цэргийн жанжин, Батлан хамгаалахын сайд, Маршал. Гэндэнгийн талыг дэмжигч. ЗХУ-д дуудагдан очих замдаа Оросын нэгэн төмөр замын өртөөнд сэжигтэй байдлаар нас баржээ. Хоолонд нь хор хольсон байсан гэж хамт явсан монгол хүн мэдэгдсэн. Оросын шүүх эмнэлгийн магадлагаанд 2-р шатны тэмбүүтэй, зүрх нь муу, элэг нь муу байсан гэжээ.
Чойбалсан: ЗХУ-д эмчлэхээр түүнийг дуудан аваачаад удалгүй тэндээ эмнэлэгт учир битүүлэгээр нас баржээ. Сталины даалгаврыг бүгдийг нь биелүүлэхийг чармайсан боловч эцэстээ түүнтэй санал зөрдөг болоод Сталины төрсөн өдрөөр очоогүй байна.
Цэдэнбал: ЗХУ-д үхсэн. Чухам юу болсон нь бас л тодорхойгүй. Цэдэнбалын Москвад байсан 7 жилийн тухайд түүний хүү Зоригийн бичсэн "Сүүлчийн 7 жил", Москвад элчин сайд байсан Гүрбадамын бичсэн "Цэдэнбал. Түүхэн үнэний тухай бодрол" гэдэг 2 номыг олдвол уншаарай. ЗХУ-д учир битүүлэг үхсэн олон хүн байдаг. Олон хүн Сибирийн албадан хөдөлмөр хийлгэдэг газар цөлөгдөж ор сураггүй алга болсон, цөөн хэд нь эргэж ирсэн байдаг.

No comments:
Post a Comment