Sunday, February 8, 2009

Тvvхэн шигтгээ цуврал

Шигтгээ: Шадар ван Чингүнжавын өвөг дээдсийг Гэрсэнз хүртэл: Гэрсэнз хунтайж -> Ашихай дархан хунтайж -> Түмэндар дайчин -> ... -> Шолой Убаши(Алтан хан) -> ... -> Гэндэн тайж(бэйл цолоор шагнуулсан) -> Бүүвэй бэйл -> Банди бэйл -> шадар ван Чингүнжав
Монгол нутагт байсан эртнийг уг сурвалж гарвалтай ястан бол хотгойдууд юм. Хотгойд 16-р зууны цэс, 17–р зууны эхээр Хєвсгєл нуураас Увс нуур хvртэлх хойд хилийн дагуух єргєн уудам нутагт суурьшин нутаглаж байжээ гэж тvvхчид vздэг. Хотгойдыг захирч байсан Шолой Уваш хунтайжийн vед хотгойд нэлээд хvчирхэгжиж нутаг усаа тэлсэн байна. Хотгойд нар Манж нарыг тєдий л ойшоодоггvй, харин Орос нартай холбоо сvлбээгээ бататгахыг хичээж элч солилцож байсан тухай тvvхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Засагтхан аймгийн харьяат байсан хотгойд нар 1694 онд єєрийн албан ёсны хошуу болох Эрдэнэдvvрэгч вангийн хошууг байгуулсан. Эл хошууны ноёноор Шолой Уваш хунтайжийн удмын Гэндэн, тvvний хvv Бvvвэй, тvvний хvv Бандиг, тvvний хvv шадар ван Чингvнжав нар болж байв. Чингvнжав 1737 онд хошуу ноёнг залгамжилсан боловч 1757-1758 онд Манжийн эсрэг зэвсэгт бослогыг толгойлсон учир цаазлагдсан. Чингvнжавын дараа Хотгойдын Эрдэнэдvvрэгч вангийн хошууг Манж нар хувааж, Эрдэнэдvvрэгч вангийн хошуу, Ахрай бэйсийн хошуу, Мэргэн гvнийн хошуу, Далай гvний хошуу, Цогтоо вангийн хошуу гэсэн таван хошуу болгожээ.
16-р зууны сvvлчээс хотгойдууд нь Халхтай хутгалдан нэгдэж, хэл аялгуу, ёс заншил, хэвшил ахуйгаараа халхжиж эхэлсэн юм. Хотгойд нар дєрвєн ойрадын бvрэлдэхvvнд байсан хойд аймгийнхнаас уг гарвалтай гэж vздэг. Хотгойд гэдэг нэрийг тvvхч эрдэмтэн С.Пvрэвжав “хойд гойд” гэдэг vг нийлснээс vvссэн гэж vзсэн бол ардын дуу хєгжим судлаач Ж.Бадраа “хот хоньтон” гэсэн vгнээс гарсан болов уу гэжээ. Хотгойд ястны хэл яриа, дуу хуур, ёс заншилд євєрмєц онцлог байсан ул мєр одоо ч байсаар байдаг. Халхжих явц он удаан жил явагдсанаас эл онцлог нь арилсаар одоо бараг мэдэгдэхгvй шахам болж байна. Аймгийн хvн амын зонхлох нь хотгойд ястан боловч 2000 оны хvн амын тооллогоор 6229 хvн єєрсдийгєє хотгойд гэж бvртгvvлсэн байна. Энэ хотгойдууд халхжсаныг харуулж байна.

No comments:

: