Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч эрдэмтэн Садоо овогт Сангажавын (Баясгалан) С.Шагж гэвш (1886-1938) Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд усгээр багтаан бичсэн, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд хэлмэгдэн шоронд цаазлуулсан. Билгүүн номч Б.Ринченгийн (1905-1977) гарын багш асан. Амар сайдын(1886-1941) ойрын төрөл. 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн (1908-1986) 1980-аад онд үндэсний номын санд авчирсан.
- -1886 онд Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул /Ордос харуул/ одоогийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон улаан нохой жил төрсөн. С.Шагж гэвш бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх нэртэй хүрээнд шавилан суужээ.
- -1899 онд (13 нас) Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ.
- -1914 онд (28 нас) Б.Шагж Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд усгээр багтаан бичсэн
- -1913 оны 10 сарын 1-нээс анхны төрийн дээд айлчлалыг Хаант Орос улсад Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919), Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж (1871-1915) нар тэргүүлэн явав.
Жаарайн охин С.Загдсүрэн 1995 онд Улаанбаатар сонинд ярихдаа: Миний эцэг Жаарай, Шагж хоёр төрсөн ах дүү. Энэ дашрамд хэлэхэд Ханддорж вангийн дархан Баясгалан уран дархнаараа нутагтаа гайхагдаж байсан юм гэнэлээ. Тийм ч учраас Ханддорж ван, хаант Орос улсаас тусламж гуйхаар сайн ноён хан Намнансүрэн нартай хамт явахдаа Баясгалангаар дээлийнхээ мөнгөн товчинд хор хийлгээд явсан гэдэг. Хэрэв дайсан этгээдэд баригдвал товчоо хага хазан хороо идэж үхэх учиртай байсан аж. Шагж, Жаарай хоёр аавынхаа эзэн Ханддорж вангаар бичиг заалган түүний өргөөнд дом хийсэн юм гэсэн. Ханд ван "Энд эрдэм номд чин үнэнээсээ шамдаж буй хоёр залуу байна" гэж богдод мэдэгдэхэд "тэднийг нааш ирүүл" гэжээ. Тэгээд л манай аав, Шагж ах хоёр Их Хүрээнд ирж эрдэм номын мөр хөөсөн юм гэсэн.
Тэд Богдын дэргэд хоёр жил ном үзээд Шагж ах тэндээ үлдэж, манай аав Төвд, Энэтхэгт 16 настай яваад 40 настай эргэж ирсэн юм гэнэлээ. Аав маань буцаж ирчихээд "манай шашин удаан байж чадахгүй" гээд, хийдэд суугаагүй юм гэсэн. Шагж ах номоо үзэж байгаад ардын засагтай золгон Жамьян гүн (1864-1930), Жамсрангийн Цэвээн (1880-1942) нартай хамт судар бичгийн хүрээлэнг байгуулцжээ.Шагж ах маань бас зураг зурдаг байсан. Түүний зурсан нэг бөмбөрцөг байх учиртай. Түүнээ гүйцээж зураагүй байх. Хэвлэлд гарсныг нь хараагүй, хаа нэгэн газар хадгалагдаж байгаа байхаа. Шагж ах Хорин хэдэн онд судар бичгийн хүрээлэнгийн ажлаар Төвдөд явж байгаад Далай ламд (13 дугаар) мөргөсөн юм гэнэлээ. Түүнээсээ болж шоронд оржээ. Дөчин есөн хоног шоронд байхдаа мөргөсөөр байгаад хоёр тохой нь цоорчихсон гарч ирсэн юм гэнэлээ. Шагж гуай 1937 онд дахин баригдаж цаазлуулсан. Толь бичгийнхээ ажлыг хийж байгаад баригдсан гэсэн. 1937 онд баригдахад нь түрүүн Далай ламд мөргөсөн нь их гай болсон гэсэн-. Шагж ах маань хүний дутагдлыг нүүрэн дээр нь шууд хэлдэг, (ялангуяа хамт ажилладаг хүмүүсийнхээ) шулуун зан ааштай хүн байсан болохоор тэр нь олон дайсантай болгосон. Тиймээс эгзэгтэй үед тэд нар нь түлхсэн биз ээ. "Дүү маань хүний дутагдлыг шууд шууд хэлэх юм. Тэр нь хэцүү юм даа" гэж аав ярьдаг байсан даа.Харин Шагж ах, Ринчен гуайн багш байсан. Би Ринчен гуайтай уулзаж ярилцаж байхад "манай багш ер эсэргүү байгаагүй. Тэр бол гүтгэлэг" гэж дандаа ярьдаг байсан. Шагжийг шоронд ороход Амар сайд (1886-1941) өмөөрсөн гэсэн яриа байдаг. Шагж эсэргүү байдаг бол Монголд эсэргүү биш хүн цөөн гэж хэлсэн. Энэ үг хожим өөрийг нь баригдахад нь нэмэр болсон гэсэн. Энэ дашрамд хэлэхэд Шагж, Амар хоёр ойрын төрөл хүмүүс байсан.
- -1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр суут эрдэмтэн, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, Улсын Төв номын сангийн үндэс суурийг үүсгэн бүтээгч , улсын музей үзмэрийн эх суурийг тавилцсан, Монгол Данжуурын залж ирсэн Онходын Жамъян гүнг Судар бичгийн хүрээлэнгийн (одоогийн Шинжлэх ухааны Академи) анхны даргаар тохоон томилжээ
- 1921 онд (35 нас) Хүрээлэнг байгуулахад тэр үеийн эрдэмтэн сэхээтэн хүмүүс болох профессор Жамсрангийн Цэвээн (1880-1942), манжич Бат-Очир, хятадач Дандаа, Садоо овогт Б.Шагж (1886-1938) зэрэг сэхээтнийг татан оруулжээ.
- 1924 онд (38 нас) "Тогтоон таалал бүхний ялгал бүхний толь" гэдэг том номыг арван нэгэн дэвтэрт багтаан төвд хэлнээс хөрвүүлэн
- 1927 онд (41 нас) "Эрдэнэ мэт үсгийг хэлбэр эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр оршвой" хэмээх багавтар хэмжээний ном хэвлүүлжээ.
- 1928 онд (42 нас) Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъяан гуайн хамт олон сайхан Монгол ном цуглуулан олж ирсэн.
- 1929-1931 онд (43-45 нас) Мэргэн гүн Гомбожав (1906-1940) дуудагдан ирээд Судар бичгийн хүрээлэнд (Institute of Scriptures and Manuscripts or scientific committee) Ж.Цэвээн эрдэмтний удирдлагад оюутнаар ажилласан. Гучин зургаатын толь зэргийг С.Шагж, Т.Нацагдорж (1910-1966) болон бусад эрдэмтдийн хамт зохиож байхад өөрөөс нь ахмад хүмүүс ч гэсэн Гомбожавыг Та гэж үвндэтгэн түүнээс зөвлөгөө авдаг байж.
- 1934-онд (48 нас) УМонгол бичиг хялбар сургах дөт зам оршвойФ ном зохион бичиж хэвлүүлсэн.
- 1937 онд (51 нас) Б. Шагж. УЭрэхүйеэ хялбар болгон зохиосон Монгол үгний тайлбар чандманийн эрхиФ буюу Монгол үгний тайлбар толь бичиж дуусгасан.
- 1938 онд (52 нас) хэлмэгдэн таалал болсон1965 оны 6-р сарын 3 нд Б.Шагжийн өгүүлсэн хэрэг хэмээгчийг хянаж үзээд ямар ч холбогдолгүй тул цагаатгажээ.
- 1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдынФ нэг болжээ.
- 1990 онд гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь нийтэд түгээн сурталчлах талаар яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952) багагүй хөдөлмөрлөн Садоо овогт Б.Шагж (1886-1938) УМонгол бичгийн дөт замФ(1937) сурах бичгийг хэвлүүлэв.
- 1994 онд (42нас) С.Шагжийн УЭрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэгФ хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг (1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээл) яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952), Д.Цэрэнсодномын (1937) хамт УМонгол үгний тайлбар тольФ нэртэйгээр хэвлүүлэв.
Монгол улсын хамгийн жижиг ном
"Ногоон дарь эх" Судрын хуудасны хэмжээ 74,3х22,3 см. Монголын нэрт эрдэмтэн толь зvйч, тєвдєч С.Шагж ХХ зууны эхээр 1914 онд хялгасаар бичсэн гар бичмэл. 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр ногоон дарь эхийн туужийг тєвд vсгээр багтаан бичсэн. Энэ ном бол Монгол улсын хамгийн жижиг номын тоонд ордог байна. Шагж гуай энэ номыг бичихдээ зуны аагим нартай єдєр гэрийнхээ єрхийг битvvлэн татаж, єрхний завсраар єчvvхэн зай гарган тvvгээр туссан нарны хурц гэрэлд бичсэн гэдэг. Тvvнийг энгийн нvдээр унших боломжгvй жижиг vсэгтэй тул єсгєдєг шил хэрэглэн уншдаг байна.
Адууны дэлний ширхэг хялгасаар таван см ам дөрвөлжин цаасан дээр “Ногоон Дарь эхийн тууж”-ийг бичжээ.
Эрдэмтэн, доктор С.Шагж 1914 онд энэ зохиолыг төвд үсгээр ийн жирийлгэжээ. <Ногоон Дарь эхийн тууж> судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас. Уг хялгасан бичиг 80 мөртэй. Эхлэл хэсгийн дөрөв болон дундах долоон мөрийг улаан, бусдыг нь хар єнгийн бэхээр бичсэн байв. Харин сүүлийн хэдэн мөр нь хуучраад улаан хүрэн өнгөтэй болчихож. Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдынФ нэг болжээ. Хялгасан номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргадаггүй. үсэг нь балрах сөрөг нөлөөтэй. Тиймээс цонхыг нь битүүлсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд залжээ.
- Монгол хэлний анхны тайлбар толь нь монголчуудын дунд "Хорин нэгт" хэмээн алдаршсан, 1717 онд бичигдсэн "Хааны бичсэн Манж, монгол үгийн толь юм" юм. Энэхүү толь нь 281 зүйл 21 дэвтэр зүйл хуваасан тайлбар толь юм.
- Энэ тольтой адилавтар өөр нэг толь бол 1746 онд зохиогдсон манж үгийн 36 дэвтэр тайлбар толинд тулгуурлан, 1910-аад онд түшмэл Пүрэв "Хааны бичсэн Манж үгний толь бичиг" зохиож, Богд хаанаас гүн цол шагнагдаж байжээ. 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Мишиг нар дээрх толиудыг орчуулж, засаж найруулан, "Гучин зургаат" гэсэн зүйлчилсэн тайлбар толь бичсэн байна. Эдгээр толь бүх нийтэд төдий л дэлгэрсэнгүй.
- Дараа нь эрдэмтэн гүүш С.Шагж "Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих" гэсэн толийг 1927 онд зохиосон боловч дахин хэвлэгдэхгүй байсаар 1994 онд Монгол Улсын Соёлын сан, Дундад Улсын үндэстний хэвлэлийн хороо хамтарч хэвлүүлсэн билээ.
- Хожим тользүйч Я.Цэвэл тайлбар толь зохиохоор Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтдийн болон өөрийн цуглуулж эмхтгэсэн баримтад тулгуурлан, өнөө бидний дунд "Цэвэлийн ногоон" гэж алдаршсан "Монгол хэлний Товч тайлбар толь"-ийг 1966 онд хэвлүүлэн, бүх нийтийн хэрэгцээнд өргөн барьсан билээ. 30000 үгтэй энэхүү толь 40 жил тайлбар толийн хэрэгцээг хангаж ирлээ.
ДАЛАЙ ЛАМД МӨРГӨСӨН ГЭЖ МАТААД ШОРОНД ХИЙЛГЭСЭН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Загдтай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг дор нийтэллээ.
-Таныг монгол хэлний толь зохиогч эрдэмтэн Б.Шагжийн ач гэж дуулсан, энэ талаар тодруулж ярьж огнө уу?
-Тиймээ. Миний эцэг Жаарай, Шагж хоёр төрсөн ах дүү. Энэ дашрамд хэлэхэд Ханддорж вангийн дархан Баясгалан уран дархнаараа нутагтаа гайхагдаж байсан юм гэнэлээ. Тийм ч учраас Ханддорж ван, хаант Орос улсаас тусламж гуйхаар сайн ноён хан Намнансүрэн нартай хамт явахдаа Баясгалангаар дээлийнхээ мөнгөн товчинд хор хийлгээд явсан гэдэг. Хэрэв дайсан этгээдэд баригдвал товчоо хага хазан хороо идэж үхэх учиртай байсан аж. Шагж, Жаарай хоёр аавынхаа эзэн Ханддорж вангаар бичиг заалган түүний өргөөнд дом хийсэн юм гэсэн. Ханд ван "Энд эрдэм номд чин үнэнээсээ шамдаж буй хоёр залуу байна" гэж богдод мэдэгдэхэд "тэднийг нааш ирүүл" гэжээ. Тэгээд л манай аав, Шагж ах хоёр Их Хүрээнд ирж эрдэм номын мөр хөөсөн юм гэсэн.
-Нх Хүрээнд ирээд юу хйцгээсэн бол?
-Тэд Богдын дэргэд хоёр жил ном үзээд Шагж ах тэндээ үлдэж, манай аав Төвд, Энэтхэгт 16 настай яваад 40 настай эргэж ирсэн юм гэнэлээ. Аав маань буцаж ирчихээд "манай шашин удаан байж чадахгүй" гээд, хийдэд суугаагүй юм гэсэн. Шагж ах номоо үзэж байгаад ардын засагтай золгон Жамьян гүн,. Цэвээн Жамсрано нартай хамт судар бичгийн хүрээлэнг байгуулцжээ. Шагж ах маань бас зураг зурдаг байсан. Түүний зурсан нэг бөмбөрцөг байх учиртай. Түүнээ гүйцээж зураагүй байх. Хэвлэлд гарсныг нь хараагүй, хаа нэгэн газар хадгалагдаж байгаа байхаа.
-Шагж гуаи ардын хувьсгалын дараа Төвдөд очиж Далай ламд мөргөсөн. Туунээсээ оолж буруудсан гэдэг яриа байдаг...
-Хорин хэдэн онд судар бичгийн хүрээлэнгийн ажлаар Төвдөд явж байгаад Далай ламд (13 дугаар) мөргөсөн юм гэнэлээ. Гэтэл хоёр хүүхэдтэй авгай нь Шагжаас салах шалтаг хайж явахдаа: "Энэ, төвдөд очихдоо 13 дугаар Далай ламд мөргөж байсан" гэж матаад шоронд хийлгэсэн. Шоронд орсон хойгуур нь өөр хүнтэй суугаад явсан юм гэдэг.
-Тэр эмэгтэйг хэн гэдэг юм бэ? Одоо хаана байдаг бол?
-Чухам хэн гэдэг хүн байсныг мэдэхгүй. Нөхрөө матаж шоронд хийлгээд хүнтэй суусан болохоор нэг тийшээ явсан биз дээ.
-Шагж гуай шоронд ороод юу болсон бол?
-Дөчйн есөн хоног шоронд байхдаа мөргөсөөр байгаад хоёр тохой нь цоорчихсон гарч ирсэн юм гэнэлээ.
-Шагж гуай 1937 онд дахин баригдаж цаазлуулсан биз дээ?
-Тиймээ. Толь бичгийнхээ ажлыг хийж байгаад баригдсан гэсэн. 1937 онд баригдахад нь түрүүн Далай ламд мөргөсөн нь их гай болсон гэсэн. Шагж ах маань хүний дутагдлыг нүүрэн дээр нь шууд хэлдэг, (ялангуяа хамт ажилладаг хүмүүсийнхээ) шулуун зан ааштай хүн байсан болохоор тэр нь олон дайсантай болгосон. Тиймээс эгзэгтэй үед тэд нар нь түлхсэн биз ээ. "Дүү маань хүний дутагдлыг шууд шууд хэлэх юм. Тэр нь хэцүү юм даа" гэж аав ярьдаг байсан даа. Харин Шагж ах, Ринчен гуайн багш байсан. Би Ринчен гуайтай уулзаж ярилцаж байхад "манай багш ер эсэргүү байгаагүй. Тэр бол гүтгэлэг" гэж дандаа ярьдаг байсан.
-Шагжийг шоронд ороход Амар сайд өмөөрсөн гэсэн яриа байдаг. Энэ талаар...?
-Шагж эсэргүү байдаг бол Монголд эсэргүү биш хүн цөөн гэж хэлсэн. Энэ үг хожим өөрийг нь баригдахад нь нэмэр болсон гэсэн. Энэ дашрамд хэлэхэд Шагж, Амар хоёр ойрын төрөл хүмүүс байсан.
-Таныг Шагж, Амар нарын торөл байсан учир нэлээн хохирсон гэсэн яриа байдаг
-Тиймээ. Би тэдний төрөл байснаа нуудаггүй байлаа. Түүнээсээ болсон уу аливаа ажил үйлсэд томилох юм уу бусад зүйлд эсэргүүний ойр төрлийн хүн гэдгээр их саад гготгор хийдэг байлаа. Би 1950-иад оиы үед Цагаан толгойн САА-д механикчаар ажиллаж байв. Тэнд арван ажил ажилласан юм. Нэг удаа ажилчдын хурал дээр САА-н дарга хазгар Балбарыг "харгис зантай, ажилчин ангийг удирдаж чадахгүй хүн" гэж ширүухэн шүүмжилж орхив. Тэгтэл намайг эсэргүүний төрөл учир САА-н машин, техникийн хуучин сэлбэг хэрэгслййг санаатайгаар актлуулан устгаж байсан гэж шүүхэд өгч шоронд хийлгэв. Би шоронд таван сар гурав хоног суугаад гэм буруугүй гэж тогтоогдон гарч байсан. Тэндээс гаран хот орж.ирээд өөр ажил хийсэн. Би сүүлд Барилгын машин механизмын баазын орлогч даргаар ажиллаж байтал нэг хурал дээр бух Данзан гэдэг засварчин "эсэргүүний үлдэгдэл энд том ажил хийж байна" гэж шүүмжилж байлаа. Би удалгүй тэндээсээ гарч өөр газар очсонсон. 1948 онд би их сургуульд орох гэтэл оруулсангүй. Хожим нь хотын намын хорооны дэргэдэх марксизм-ленинизмын оройн их сургуульд элсье гэж очвол миний о,йрын төрлийн Дансранжав тэр сургуулийг хариуцдаг юм байна. Тэр 'та намын гишүүн биШ биз дээ" гэлээ. Би ямар ч байсан орно гэв. Дансранжав "та Шагж, Амар ах хоёрыг хэлээд намд ч оролгуй явдаг. Хэрэв таныг энэ сургуульд оруулчихвал би хоолгүй болно" гэж учраа хэлэн гуйсан. Энэ дашрамд хэлэхэд Амар, Шагж, Дансранжав нар цөм ах дүүс. Манай төрлийн- Моёобуу, түүний дүү Дэмчигсүрэн гэх мэтийн олон хүн Шагж, Амар хоёрын төрөл гэдгээ таг нуугаад сургууль еоёлд орж, МАХН-д элсэн, том ажил албанд дэвшиж байлаа. Харин би л үнэнээр нь хэлж явсан учир их хохирсон...
-1993 онд Эрдэнэтэд Амарын хөшөөг нээхэд та оролцсон гэсэн байхаа?
-Тиймээ. Би үнэнээ хэлж явсны хэрэг тэгэхэд л гарсан. Харин бусад хүмүүс Амартай төрөл гэдгээ таг нуусан болохоор гэнэт гаргаж хэлэхээсээ ичсэн биз дээ.
-Та одоо юу хийж байна?
-Би хамгийн сүүлд цэргийн газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо гэртээ л сууж байна даа.
-Шагж гуайн тухай тодорхой ярьж өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Т.ЮМСҮРЭН
Аавын минь нутаг дахь “Хүүхдийн овоо” өндөр болох болтугай
-ДУРСАХУЙ-
Намрын шаргал нар ээсэн найман сарын дундуур бид аавынхаа төрсөн нутаг руу явлаа. Аавынхаа төрсөн нутаг руу аавыгаа үгүйлсээр явах юм гэж хэн бодох билээ. Дархан чигийн нутаг өвс ногоо тэгшхэн, дардан замаар дөтлөхөд аавын нутаг ойрхон ажээ. Миний аав Д.Моёобуу Булган аймгийн Хангал сумын хүн л дээ. Бид аавынхаа хойтын буяныг үйлдэхээр ийнхүү гарсан хэрэг.Зам дагуу Амарбаясгалантын хийдэд очлоо. Бүрэнхаан ууланд нь сан тавиулж, насан хутаг болсон аавдаа зориулж УАлтай ганжуурФ хуруулах бодолтой байлаа. Гэтэл хийдийн лам нар нямба хийж байв. Хийдийн лам Чойжилжав гуайд энэ бүхнээ даатгаад цааш явав. Лам нарын нямба есөн сарын эхээр дуусч аавын минь буян даатгалыг хийсэн буй заа. Хийдийн эргэн тойронд амралтын газрууд байгуулагдаж эртний түүхт Амарбаясгалантыг үзэх гэсэн жуулчин зочид их ирдэг болсон нь эндээс ойлгогдоно. Амралтын газрууд нь тохилог тав тухтай юм билээ.Маргааш нь бид аавынхаа нутагт очлоо. Хангайн сайхан хангал нутаг намрын наран дор налайж хайрт аавын минь гэгээн дүр сэтгэлд эрхгүй бууж байлаа. Сум жижигхэн болохоор хэн нэгнээс нь хүн сураглахад дор нь заагаад өгөх юм. Бид сумын соёлын төвийн эрхлэгч байсан Сандагсүрэн гуайнхыг асуусан юм. Энэ ажлыг сумандаа олон жил хийсэн ажээ. Сандагсүрэн гуайн хань нь УТүмэн эхФ чуулгын хөгжимчин Г.Балданцэрэнгийн эгч юм байна. Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ц.Үенч бас энэ сумынх бөгөөд Балданцэрэнгийн гэргий билээ.Хаа ч явсан урлагийнхан урлагийнхнаа түшиж сурагладаг нь ёс доо. Бидний ажилд чин сэтгэлээсээ тусалсан Сандагсүрэн гуайнхандаа баярласан шүү.Сумын Тамгын газрын дарга Тунгалаг гэдэг бүсгүй хүлээн авч зочид буудалд байрлууллаа. Сургуулийн захирал Пүрэвсүрэн, сургалтын менежер Алтанчимэг, сумын ИТХ-ын дарга Бадамдорж, Тунгалаг, Сандагсүрэн гуай нартай халуун дотно ярьж сууснаа эргэн санахад таатай байна.Хангал сум 1924 онд байгуулагдсан юм билээ. Миний аав яг тэр үед төрж байсан тул аав маань энэ сумтай чацуу. Тэнгэрийн ивээлээр аав маань бас ч гэж 84 жилийн амьдралыг туулсан ч үр хүүхэд бидэндээ арай л эрт бурхны оронд явчихсан юм шиг санагддаг юм даа. Булган аймгийн 70 жил энэ жил болж ойд зориулан аймгийн бага нэвтэрхий толийг хэвлэн гаргасан байна лээ. Тэр Бага нэвтэрхий тольд аавыг маань У... 1948 онд МУИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн. Архангай аймаг, МАА-н яам, Өвөр Монголын, МУИС, ХААДС, ШУАкадеми, МАХН-ын Төв Хороо, МААЭШ-ний хүрээлэн, зэрэг байгууллагад малын эмч, хэлтсийн дарга, захирал, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ. 1962 онд Тимерязавийн нэрэмжит ХАА-н академид УМал аж ахуйн эдийн засгийн асуудалФ сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Профессор цолтойФ гэж алдаршуулсан байна лээ. Аав маань хилсээр шийтгэгдэж хийж бүтээх ажилд нь саад төвөг учраагүй бол арай л өөр өндөрлөгт байх байсан юм. Олон эрдэмтэн төрүүлсэн, олон арван шавьтай аавыг маань 1980 онд хэсэг хүмүүс элдвээр гүтгэн гүжирдэж янз бүрээр мэдээлэл дээш нь бичсээр хэлмэгдүүлж билээ. Зохиомол хэргээр хүнийг шийтгэж насан туршид нь нэрийг нь сэвтээж амьдралыг нь баллаж чадаж байсан нь юутай эмгэнэл. Монгол оронд ардчилал ялаагүй бол аав минь насан туршдаа хар данстай явах байсан. 1990 онд дээд шүүхээс аавыг минь цагаатгасан гэсэн шийдвэрийг аваад УҮр хүүхдүүдийнхээ амьдралд хар толбо үлдээчихвий гэж их санаа зовж байсан юм. Одоо л санаа амарлааФ гэж билээ. Хэдий цагаадсан ч хүний амьдралын 10 жил гэдэг ямар ихийг бүтээх хугацаа билээ. Тэглээ гээд миний аав төр, засагтаа, ард түмэндээ гомдоогүй. 2007 хүртэл ХААИС, Монгол фермерийн сургуульд багшилж олон мэргэжилтэн эх орондоо бэлтгэж өгсөн. Нас нь өндөр болж бие нь чилээрхүү байгаагүйсэн бол бид аавыгаа нутагт нь аваачиж төрсөн бууцанд нь хүргэх л байсан юм. Даанч тийм боломжийг бидэнд олгосонгүй дээ. Өөрөө ярихыг хүсдэггүй байсан түүхийг өнөөдөр ийнхүү дурсаж аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх нь үр хүүхэд бидний үүрэг билээ.Миний аав Хангал сумын Галтайн гол гэдэг газар малчин ард Дондогдоржийн ууган хүү болон мэндэлсэн юм. Бага, дунд сургууль дүүргээгүй. Ааваараа дөрвөн аргын тоо, хуучин бичиг заалгасан. 1941 онд хотод ирж Усны аж ахуйн техникумд сурч байгаад улсын их сургууль байгуулагдахад элсэн орж 1948 онд тус сургуулийг дүүргэсэн Монголын анхны малын их эмч нарын нэг юм. Төгсөөд Архангай аймагт томилогдон мал эмнэлгийн техникумд багш, мал эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байлаа. Архангай аймгийн Их тамир, Чулуут сумаас УИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож төр барилцаж явсан билээ. Аав, ээж хоёр танилцаж гэр бүл болоод олон жил хамт амьдарч таван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Yp хүүхдүүд нь сайн явна. Төр засгаас Алтай гадас одон, БНХАУ-ын Нөхөрлөл одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Шинжлэх ухааны болон ХАА тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. УМал аж ахуйн эдийн засгийн асуудалФ, УХАА төрөлжитФ зэрэг 12 ном, ном товхимол туурвиж судалгааны өгүүлэл 50 орчим, сурталчилгааны өгүүлэл 90 орчмыг бичсэн байна. Түүний бүтээлүүд орос, англи, герман хэл дээр хэвлэгджээ.Аавыгаа Амар сайд, их эрдэмтэн Шагжийн удам угсааны хүн гэдгээр нь бид бахархдаг тийм ч учраас би хөгжмийн сургалтын төв байгуулан УСадо ШагжФ гэж нэрлэсэн билээ. Аавынхаа гэгээн дүрийг мөнхжүүлэх, очиж чадаагүй нутаг усанд нь хүндэтгэл үзүүлэхээр зорин гарсны учиг энэ билээ.Би л гэхэд 34 жилийн өмнө энд өвөө, аав, ээж, дүү нарынхаа хамт ирж байжээ. Түүнээс хойш олон он жил өнгөрч сэтгэлийн дурсамж минь бүдгэрчээ. Хүүхдүүд бид уулнаас нь жимс түүж, аав, дүү нар маань Чулуутын голоос загас барьдаг байлаа. Миний өвөө Дондогдоржийн төрсөн эгч Чанцал эмээ, түүний хүүхдүүд Дэмбэрэл, Жадамбаа ахынх тэгэхэд байж билээ. Өрөмтэй шар будаа идэх хачин сайхан байсныг ер мартдаггүй. Харин энэ удаа очиход таних мэдэх, аавын үеийн хүмүүс ховор болжээ.Сураглаад байвал Дэмбэрэл ахын том хүү Жаргалсайхан сумандаа байгаа гэв. Аавын үргэлж ярьдаг санитар Дорж гуай ч бас бий аж. Ингээд удалгүй хэл сураг хүрч тэд ирлээ. Санитар Дорж өвөө 86 настай хэдий ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн дорхноо л мэдээд ирж. Тэрбээр сумын эмнэлэгт 40 жил сувилагч хийсэн эмнэлгийн Дорж гэдгээрээ алдартай хүн байв. Дорж гуай аавтай минь багадаа хамт тоглож өссөн аргагүй л анд нь аж. Бид Дорж гуайгаар заалган тэдний багад тахидаг байсан УХүүхдийн овооФ-нд очиж чулуу түүн овоог сэргээгээд арц хүж асаан, ёслол үйлдэв. Овоо байрлах бяцхан толгой нь жижигхэн тэгш дэвцэгтэй бөгөөд тэнд хүүхдүүд барилддаг, овоо тахих үед хурдан морь уралдуулдаг, шүүс, цагаан идээгээр тахидаг уламжлалтай байсан гэнэ. УМиний өвгөн гялалзсан нүдтэй жижигхэн бор хүү байхдаа энд тоглож, барилдаж, уралддаг байсан байх дааФ хэмээн ээж ханиа дурсан нулимс дуслуулж суув. Хажууханд хангай дэлхий налайж, хайрт ээж, дүү нар маань байсан ч сэтгэлд аавын зай л эзгүй. Тэр үед аавын дүү хурандаа Дэмчигсүрэн ах маань эрхгүй санагдаж байлаа. Одоо хоёулаа бурхны оронд уулзсан гэж найдья,Аав маань Галтайн голын эрэгт төрсөн хүн. 34 жилийн өмнө очиход эзгүй байсан тэр газар одоо айл зусч намарждаг болжээ. Голынх нь уснаас амсч цай чанан голын урсгал чагнанхан аавыгаа дурсан суусан тэр цагаас хойш бас гэж олон хоног өнгөрсөн байна. Биднийг хүндэтгэн хүлээн авсан хүн бүхний нэрийг бичмээр ч сонины зай талбай бага тул бүгдээрэнд нь баярлаж талархсан гүн хүндэтгэлээ илэрхийлье.Дүү Жаргалсайхан маань Алтай нутгийн эхнэр авч алтайн халтар арвай, бог будаа, тариа ногоо тарин, гахай, үржүүлэн ах дүүстэйгээ хамтран УСүмийн нугаФ нэртэй хоршоо байгуулан энэ цаг үеийн аяар сайхан амьдарч яваа юм байна. Тэдний тарьдаг халтар арвай УХангайн бүсийн түншлэл-2007Ф-гоос шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр шалгарчээ. Жаргалсайханы дүү Бат-Эрдэнэ Эрдэнэт хотод амьдарч бизнес эрхлэн бас л сайн сайхан явна. Аавын маань удмынхан сайн явааг харахад сэтгэлд хичнээн таатай,Сумын дунд сургууль бидний нагац ах С.Шагжийн нэрэмжит юм. Тэр сургуульд бид аавынхаа нэрийн өмнөөс компьютер, принтер бэлэглэлээ. Сургуулийн хонгилд ахын нэрэмжит булан байв. Хананд нь Шагж эрдэмтний ах дүү нарын зураг, ерөнхий сайд агсан А.Амарын зураг байсны дотор миний аавын ч зураг байлаа. Сургуулийн захирал, аавын нэрэмжит анги нээнэ гэсэн нь юунаас ч илүү баярлууллаа. Энэ сургуулийнхан Шагжийн нэрэмжит сайхан бичигтний уралдааныг жил бүр зохиодог, сурагчид нь орон нутгийн чанартай янз бүрийн тэмцээн, олимпиадад дээгүүр байрт ордог хэмээн бахархан танилцуулж байсан юм. Бид бас сумын ИТХ-ын дарга Бадамдоржид дурсгалын зүйл үлдээсэн юм. Сумын музейдээ байрлуулах биз ээ.Анхдагчдаараа алдартай Булган аймгийн уугуул, эрдэмтэн аав Моёобуугийн нэр. гэгээн дурсгал мөнх оршиг. Хүйг нь дарсан УХүүхдийн овооФ өндөр болох болтугай.
Таны охин Садо овогт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Моёобуугийн Булган
ОЮУНЫ ГУЙЛАНЧЛАЛЫН ОТОЧ
Шагж багш минь
Монголын бичгийн их хүн Садо овогт Баясгалангийн Шагжийн мэндэлсний 120 жилийн ойд зориулав.
Багш та, Хормой өвдгөөс нь адис авмаар Хүмүүн бурхан
Багш та, Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаан
Багш та, Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөөн наран
Багш та, Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан ном-ун элчин гэж ардын уран зохиолч Т.Галсан талаар нэг уянгалаагүй буй за.
Садоo овогт Шагж багш Ар халхын хуучин Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул /Ордос харуул/ одоогийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон аргын улирлын 1886 он бөгөөд Манж чин улсын Бадруулт төрийн 12-р оны улаан нохой жил төржээ.Шагж багшийн аав Баясгалан алт мөнгөний сайн дархан чойжин хүн байжээ. Чихний сонсгол нэлээд муу учир УДүлий дарханФ гэж нутаг хошуундаа алдаршжээ. Ханддорж ноёны хүүг Бээжинд очиход нь УЁс алдсанФ хэмээн амийг нь егүүтгэжээ. Энэ хэрэг болсны дараа Ханддорж ноён Бээжин явахын өмнө Баясгалан дарханаар өмсөж явах гэж буй дээлийн мөнгөн товчинд хор гагнуулж явжээ. Товчинд тэр аюулт хорыг гагнах ур дүй шаардсан хэцүү ажил гэвч ясны сайн дархан байсан учраас гагнасан /Хятадууд зовоовол идээд үхэх гэж тэгж л дээ/ гэж Моёобу гуай /Шагж багшийн хамаатан/ ярьж байлаа.Шагж багш бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх нэртэй хүрээнд шавилан сууж агаад улмаар сайн гэвш болох бодол агуулж, 13 насандаа Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ. Богд гэгээн тэр үеийн содон соргог улстай биечлэн уулздаг байсан заншлаараа Жаарай, Шагж хоёрыг хүлээн авч саналыг нь асуужээ.Хоёр залуугийн ах болох Жаарай нь Энэтхэг, Төвд явж ном сурна гэж, Шагж 13-хан настай бага байсан учир энд үлдэж ном үзнэ гэжээ. Богд хариуд нь саналаараа болцгоо явах нь яваг, суух нь сууг хүнийг саналаар нь болгохоос өөр сайхан юм байдаггүй гэж айлдсан яриа байдаг.Шагж багш Гандан дээр ганцаараа үлдэж амьдрал ахуй ядуу даржны учир УЖамбалжанцанжидФ хэмээх төвд номыг сахиусны цаасан дээр билгийн нүдэн юүгээн бэртгэл шагайн сууж маш жижиг гоёмсог үсгээр ацаг шүд алдалгүй багтаан бичиж Богд гэгээний өлзий гийсэн намрын сүүл сарын шинийн наймны өдрийг тохиолдуулан өргөсөнд Богд гэгээнтэн ойшоон болгоож овоо шан хайрласан тул мөнхүү Ганданд шавилан суухын бэл болсон юм хэмээн ярьдаг.Б.Шагж багш ов товхон шар цоохор царайтай, дөлгөөн түвшин даруу тайван зан аальтай, нямбай нягт ариун цэвэрч, ямагт баясгалант байдлаар инээмсэглэж байдаг нэр нүүрийн буянтай, явган бараг явахгүй гоёмсог сайхан дугуй унадаг хүн байжээ.Шагж багш 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан Жамъяан гуайн хамт эрдэм судлалын эрэл хайгуулын ажлаар харийн нэгэн том хот орж чухал ховор олон сайхан Монгол ном цуглуулан олж ирсэн байна. Мөн Манж чин улсын Эзэн хааны хошой элү /хоёр үеийн хүргэн/ асан халхын Сэцэн чин ван Наянтын бэлэглэсэн монгол бичгийн Бээжин модон барын 226 боть УДанжуурФ-ыг олж авчирсан юм гэнэ билээ гэж ахмад сэтгүүлч А.Дашням гуай тэмдэглэжээ.Шагж багш 1922-1939 он /эсэргүү гэж баригдсан ч/ буюу 17 жилийн дотор их зүйлийг бүтээснийг үзэхэд нэн шаргуу хөдөлмөрч хүн байжээ.Тэрээр төвд ном нилээд орчуулан судалсан учир монгол бичиг сурч мэдэх явдал тун их тулгаран шаардагдаж эрдэнэ цэцэн далай шанзадба Дамчааравжаан хэв сийлгэн барлуулсан модон барын цагаан толгой олж нутгийн монголч Даваа хиа гуайгаар заалгасныг ихэд шамдан хичээж үг холбон унших, бичихэд удаж төдөлгүй боловсрон сайжирч төвдөч монголч нэрд гарсан багш болсон ажгуу.Улмаар 1923.2.1-ний өдөр УСудар бичгийн хүрээлэнгийн судрын сан хадаглагчаар сар тутам тавин лангийн цалин олгож Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошууны Шагжийг авч ажиллуул сугайФ хэмээсэн тушаал гарч ажилд орж1620-иод оноос эхлэн монгол үсгийн цагаан толгойг зохион хэвлүүлжУРа.Лозавагийн намтарФ гэх зэргийн олон олон ном төвд хэлнээс эх хэлнээ орчуулсны сацуу 1924 онд УТогтоон таалал бүхний ялгал бүхний толь У гэдэг том номыг арван нэгэн дэвтэрт багтаан төвд хэлнээс хэрвүүлэн мөнхүү 1927 онд УЭрдэнэ мэт үсгийг хэлбэр эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр оршвойФ хэмээх багавтар хэмжээний ном хэвлүүлжээ.1929 онд УФЭрэхүйеэ хялбар чандманийн эрихФ дөрвөн зузаан дэвтэр толь бичиг зохиосон нь хэвлэгдээгүй Хэл зохиолын хүрээлэн улсын нийтийн номын санд машиндмал эхээр хадаглагдаж байна.1934-онд УМонгол бичиг хялбар сургах дөт зам оршвойФ ном зохион бичиж хэвлүүлсэн билээ.Шагж багш төвд хэл бичиг сайн мэдэхийн дээр хэрэглэгдхүүнийг хэн нэгнээс дутуу дулимгүй ашиглаж чаддаг байжээ.УМонгол данжуурын гарчигФ гар бичмэл зузаан ном Улсын төв номын сангийн төвд номын хадагламжинд буй. Тэр номын төгсгөлд ЕҮүнийг төвд үсгийн Шагж бичсэн бөгөөд Монгол үсгийг Бат-Очир бичсэн хэмээжихүй.Манж хэлний дээр үеийн нэгэн толь бичгийн эцэст монгол бичиг зөв бичихэд хэрхэн хэрэглэх байдал бараг мэдэгдэхгүй балар бүрхэг, хагас дутуу тэмдэглэл төдий байсан хэдэн үсгийн уг учрыг Шагж багш шинжлэн судалж Хувилагч зургаа, Хувилгагч хорин хоёр үсэг хэмээх нэр томъёо өгч тэдгээр үсэг яахин хувилах, хувилгах байдлыг маш ойлгомжтой бөгөөд тов тодорхой жишээ гарган үзүүлж тодотгосон нь монгол бичгийн зөв бичилтэнд нэн чухал шив шинэ нээлт болсон юм. Учир нь эл хувилах, хувилгах үсгийн дүрмийг үл мэдвээс үг зөв бичих үндэс бараггүй болъюу.Тэрхүү хувилах зургаа, хувилгах хорин хоёр үсгийг өөрөө өгсөн нэрээр УБАГАРСАДФ УНЭВТЭРСЭЛФ гэж хураангуйлан хэлж бичдэг болгосон. Бас УМонгол үсгийн тайлбар толь бичигФ гэдэг нэгэн дэвтрийг Судар бичгийн хүрээлэнгээс Шагж багшид даалгаж хийлгэсэн нь энэ завсар хэвлэгдээгүй гар бичмэлээр хадаглагдсан байдаг ажээ.Тэрээр сайн орчуулагч байсан юм. Их хүрээнийг нэрд гарсан нэгэн хамба лам Хайдавын төвд хэлэн дээр бичсэн шог зохиолуудаас хэд хэдийг монголчилсон гэж өөрөө ярьдаг байжээ.Хэрээ шаазгай хоёрын үлгэр, Үхэр хонь, ямаа гурвын хоорондоо ярилцсан үгс гэдэг дидектив хошин шог зохиолыг орчуулжээ.Монгол хэлний тайлбар толийг /1937/ онд хэвлүүлсний хойно 60-жилийн дараа 1996-1997 он ахин хэвлэгдэж буй нь түүнийг ховор номтой эрдэмтэн байсныг гэрчлэх буй за. Шагжийн толь бол 1921-оноос хойш Я.Цэвэл гуайн толь хүртэл зохиогдсон цорын ганц толь байлаа.Шагж багшийн үнэлээд баршгүй нэг гавъяа бол дэлхийд номыг бүтээх техник технологи хөгжөөгүй үест буюу 1914 онд УНогоон дара эхФ-ийн туужийг төвд үсгээр 5.5:5.5 хэмжээтэй цаасан дээр нэг ширхэг хялгасны үзүүрээр өрхөө бүтээж байгаад өчүүхэн гэгээ тусахаар цоолж энэ номыг бүтээсэн нь Монголын /магадгүй дэлхийн ч/ хамгийн жижиг ном болж чадсан юм. Энэ номыг галт шилгүйгээр унших боломжгүй бөгөөд одоо улсын төв номын санд үндэсний соёлын шедевер нэртэй хадаглагдаж байна.Түүнчлэн түүний ажилч хичээнгүй, хэл бичгийн бүтээлч шинжлэлчийн заах аргач сурган хүмүүжүүлэгч байсныг дотоод гадаадын эрдэмтэн мэргэд шагшин магтаж, монголч төвдөч эрдэмтэн Шагж хэмээн алдаршжээ.Эрдэм номын эн ихт Шагж багш эрхлэн эзэмшсэн мэргэжил мэдцээ улам эрчимжүүлж, ихийн их бүтээл туурвин гаргах 59-хөн насандаа Дотоод явдлын яамны яргачдын УАюусФ тамд автан эрсдэж тэдний харгис хатуу эрүү шүүлтэд бүтэн найман сар тарчилсаар хувьсгалын эсэргүү, энэ тэр бүлгэмийн эртний идэвхтэн гишүүн, гадаад тагнуул туршуул ардын соёл боловсролыг хааж саатуулагч гэх зэрэг өдий төдий гүжир гүтгэлэг хүч мэдэн тулгасан Дотоод явдлын яамны УсүүлгүйФ чоносын худал хуудам ял заалтаар эгэл шударга эрдэмтэн багшийн амь нас 1938 оны 7-р сарын эцсээр ийнхүү халаглан харамсаж, хэлэхүйеэ бэрх бүрлээч болгогдсон билээ.УҮнэн үйлс мөнхөрнө, үндэст мод нахиалнаФ гэгчээр Шагж багшийн үйл амьдрал үйлдэж бүтээсний сайн сайхан нь булавч бултайн, даравч дардайж 1965 оны 6-р сарын 3 нд Б.Шагжийн өгүүлсэн хэрэг хэмээгчийг хянаж үзээд ямар ч холбогдолгүй тул цагаатгажээ.Харин өнөөдөр түүний хойч хамаатан садан, төрөл төрөгсөд нь эх орондоо хэрэгтэй эрдэм номтой хүмүүс болж шинжлэх ухааны салбар бүрд амжилттай итгэл зүтгэл, нэр төртэй ажиллаж байна.Жаарайн охины хүү өндөр настан Моёобу гуайн охин Булган Монголын зохиолчдын эвлэлийн 2-р давхарт Садо овогт Баясгалангийн Шагжийн нэрэмжит төгөлдөр хуурын дугуйлан хичээллүүлдэг амой.
МУИС-МХСС Монгол хэл, Уран зохиолын оюутан Н.Нарангэрэл
No comments:
Post a Comment