Showing posts with label Тvvхэн хvмvvс. Show all posts
Showing posts with label Тvvхэн хvмvvс. Show all posts

Sunday, April 19, 2009

Кензи Доихара /Японы тагнуулч/


Тагнуул хийнэ гэдэг Японд єнє эртнээс хvндтэй, ариун vйл байлаа. Хэрэв хэн нэгэн нутаг нэгт нь хилийн чанадаас бага ч гэсэн нууц тээж ирээгvй л бол тvvнийг саран дээрээс ирсэн хvн мэт гайхан хардаг байжээ. Япончууд одноос ч олон хvнийг тагнуулын хэрэгт татан оролцуулахыг эрмэлздэг байв. Vсчин, тогооч, худалдаачид гэх мэт хэдэн зуун хvн энэ vйлст зvтгэж, єндєр тушаалын офицер хvн хэрэв эзэн хааны тєлєє хийх хэрэгтэй л бол зарц, хvн тэрэг болж чаддаг байлаа. Залуухан Кензи Доихара эртнээс л єєрийгєє тагнуулчийн авъяасаа илрvvлсэн аж.
Гэр бvл нь тарчиг ядуу амьдралтай ч Жанжин штабын Цэргийн академийг суралцан тєгсєхєд нь саад болсонгvй. Хамт сурч байсан нєхдvvд нь тvvний єнгєлєн далдлах хувирах чадварыг нь шагшин магтдаг байжээ. Кензи алхаагаа єєрчлєх, хэдэн єдрийн дотор 20 кг хvртэл турах, зvс царайгаа єєрчлєхдєє гаргуун нэгэн байв. Мєн хятадын 3 янзын аялгаар ярьдаг, vvнээс гадна 10 гаруй европын хэлийг мэддэг байжээ. Зарим нэгэн яриагаар бол тvvний эгч нь эзэн хааны татвар эм болсон учраас залуу офицерийг албан тушаал ахихад нь тvлхэц болж єгсєн гэдэг.1920-д онд Кензи Бээжин дахь цэргийн атташе Хонзе Сигеругийн нарийн бичгийн дарга нь болсон байна. Тэр даргатайгаа хамт Шанхай, Нанькин, Тяньзин, Ханькоу зэрэг хотуудаар явж судалгаа хийдэг байв. 1925 онд Доихара Манжуурт иржээ. Энэ муж япончуудын хувьд хамгийн онцгой байрыг эзэлж байжээ. Манжуурыг эзлэн авсанаар умард хятадын 5 мужийг эзлэн авахад дєхєм болох учиртай байлаа. Тvvний ирсэн зорилго нь юуны тvрvvнд Манжуурыг дагаар ороход бэлтгэх явдал байв. Доихара тэр даруй ажилдаа орж, хамгийн тvрvvнд японы тусгай албаны тvшиг тулгуур болсон "Хар луу" нийгэмлэгтэй холбоо тогтоожээ.Уг нийгэмлэгийн зорилго бол Манжуурын эзэн хааны Цин удмыг сэргээж, японы ивээл доор хятадын хаан ширээнд суулгах явдал байв. Доихара бvр 1924 онд хvvхдээрээ байсан Генри Пуиг сонгосон байжээ. Генри Пуи 1906 онд тєрсєн. 3 настайдаа Цин улсын эзэн хаан болж дараа нь Хятадад хувьсгал гарах vед тvлхэн унагаагдсан байжээ. Доихара тvvнийг ивээж тохиромжтой мєчийг хvлээж байлаа. Нэгэн зэрэг Доихара Хятадад єєрийн тагнуулын албыг байгуулж, хуучин хаант орос улсын офицеруудаас бvрдvvлжээ.Хамгийн том нь Оросоос зугтаж гарсан эрvvгийн гэмт хэрэгтнvvдээс бvрдсэн 5000 хvнтэй "байлдааны нууц алба" байв. Тvvхэнд Доихара хамгийн анх хар тамхийг тагнуулын хэрэгт ашигласан гэдэг. Хятадын тоглоомын газрууд, клуб, янхны газрууд болон хар тамхи татах зориулалтын газруудыг Доихара хар тамхиар хангаж байжээ. Тvvний хvсэлтээр японы тамхи vйлдвэрлэгчид шинэ тєрлийн "Алтан сарьсан багваахай" нэртэй тамхийг vйлдвэрлэх болжээ. Уг тамхи нь бага хэмжээний хар тамхины хольцтой учраас Японд худалдаалхыг хориглосон бєгєєд зєвхєн экспортоор гаргадаг байв.1926 онд Доихара тэр vед Манжуурыг захирч байсан Чжан Цзолинг устгах даалгавартай байсан хэдий ч тvvнийг Бээжинг эзлэн авч єшєє хорслоо авах хэрэгтэй хэмээн ятгажээ. Чжан vvнийг зєвшєєрч бараг 2 жил Манжуурт байсангvй. Гэвч тvvний найз генерал У Сючен нь Чжаныг яаралтай эргэн ирэхийг хvсчээ.Генералын сууж явсан галт тэрэг Мvгдэнгийн ойролцоо дэлбэрч тэр амь vрэгдсэн билээ. Хэн vvнийг зохион байгуулсан нь тодорхойгvй ч зєвлєлтийн болон японы тагнуулын албад Чжаныг зайлуулах адилхан сонирхолтой байсан гэдэг. Одоо япончууд Манжуурт дайран орох шалтгаан хэрэгтэй болов. Доихарагийн хvмvvсийн нэг 1931 оны 9-р сарын 18-нд Мvгдэний ойролцоо тємєр зам дээр осол зохион байгуулж vvгээр шалтаглан япончууд Манжуурт оржээ.1931 оны 10-р сарын 10-нд Тяньцзинд дахин нэг єдєєн хатгалага хийжээ. Энэ удаа Доихарагын хvмvvсийн хєлсєлсєн 40 гаруй хар тамхинд мансуурсан хятадууд цагдаагийн хэсэг рvv дайрчээ. Vймээний vед Доихара байнга хяналтанд байсан Пу Иг ордонгоос нь авч цэргийн онгоцоор Манжуурт авчирсан байна. Мєн тэр єдєр Доихарагийн шилдэг туршуул Кавасима Нанива эхнэрийг нь Манжуурт хvргэж єгчээ.1934 оны 3-р сарын 1-нд Пу И Манж-гo тоглоомын засгийн газрын эзэн хаан болжээ. Энэ vед Хятадын олон хот мужуудад Доихарагийн чэр нєлєє тэлсээр байв. Тэр єєрийн тагнуулын албыг Манжуур даяар, Бээжин, Тяньжин, Шанхай зэрэг хотуудад байгуулж байв. Гол тєвvvд нь японы эзлэн авсан колони улсуудад байжээ. Эдгээр колони улсуудад япон, солонгосын янхнуудаас бvрдсэн тагнуулын сvлжээ байгуулсан аж. Доихарагийн хvмvvс Манжуурт байхдаа зєвлєлтийн эсрэг дайсагнах хандлага бий болгож байсан учраас зєвлєлтийн тагнуулын алба тvvнийг анхааралтай ажиглан, байнга хяналтандаа байлгаж байв. Доихара нацистын Германтай хамтын ажиллагаагаа бэхжvvлэхэд идэвхтэй оролцож, Берлинд байсан цэргийн атташе, дараа нь Европ дахь тагнуулын албны дарга болсон хурандаа Хироси тvvний сайн анд нь байлаа. Доихара энэ vед єєрийн хvрээг єргєжvvлж, нисэх хvчний ерєнхий байцаагч, 1941 оноос Сингапур дахь 7-р армийн командлагч болж генерал цол хvртжээ.Сингапурт тэр Энэтхэгийн vндэсний арми гэгчийг байгуулж, Чандар Бос гэдэг vндэсрхэг vзэлтэй эрийг удирдагчаар нь тавьсан байна. Тэд Британий эзэгнэлийг эсэргvvцэн Британий армийн эсрэг алан хядах, хорлон сvйтгэх ажиллагаа vйлдэж тусгай радио нэвтрvvлэг цацдаг байжээ. Холбоотнууд тvvний энэ бvх хэргийг яагаад ч уучлахгvй нь мэдээж.Дайны дараа Токиогийн олон улсын шvvх хурал дээр Доихарад бусад японы цэргийн гэмт хэрэгтнvvдийн хамт дvvжлэн хороох ял оноосон юм. Тогтоолыг генерал Макартур батлаж, 1948 оны 12-р сарын 22-23-ны шєнє тэднийг Cугамo шоронгоос гаргаж ирхэд Доихара санваартанд хандан: "Будда бурханыг магтья... Vхэл амьдралын хооронд ямар ч ялгаа байдаггvй юм..." гэсэн нь тvvний сvvлчийн vгс байлаа.

(1891-1948)
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Saturday, April 18, 2009

Хас сүлдэн хараатай, хаялгaтай


Д.Сүхбаатарт зөвхөн чин санаа л байсан. Дан ганц чин зоригоор их үйл бүтээнэ гэдэг эргэлзээтэй үг.Тэмдэглэлийн дэвтрээс …

Хас үнэмлэх хамаг үнэний гэрч

“Сэцэнхан аймгийн ёст бэйс Доржжавын хошууны бөгөөд Бүх цэргийн жанжин Зоригт бэйс Дамдины Сүхбаатарт1… олгов. 1921.09.21″ гэсэн бичээс бүхий… энэхүү Намын гишүүний 100 дугаарт батлах бол Ардын хувьсгалын удирдагч, их жанжин Д.Сүхбаатарынх. Жанжин Сүхийн биеийн байцаалт болсон Монгол Ардын Намын 100 дугаар (№100)-т үнэмлэхэн дээр нь Ардын Намын…Гишүүний хэргийг эрхэлсэн түшмэл Түдэн гарын үсгээ зуржээ. Уйгаржин монгол бичээстэй улаан өнгийн хас тэмдэгт тамга дарагдсан уг бат илэрхийлэхийг МАХН саяхан болтол архивтаа хав даран хадгалж ирсэнийг би үзсэн юм. Үнэмлэх надад их зүйл өгүүлсэн.Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын намын батлах (Ардын Намаас 1921.9.21-нд олгожээ, дугаар-№100) Хойд саахалтын гэр санаа нэгтэй хоёр айхтар хамсаатан (Зөвлөлт орос улс, Алс дорнодын бүгд найрамдах улс)-ны 15000 больщевик цэргийг нэгтгэсэн их оросын улаан армийн “Цагаантныг мөшгин байлдах зориулалттай Экспедиционный корпус”-ын Ерөнхий командлагч еврей комиссар К.А.Нейманд газарчлан хэлмэрчилж, тэднийг, 1921.07.06-нд Богд хаант Монгол Улсын нийслэл Хүрээнд сүр бараатай дагуулж ирангээ консулын дэнж тийшээгээ… Цогтбадамжав буриадын хашаанд дөрөө мулталсан тэр… Ардын намын 100 дугаарт“жагсаалын цэрэг” бол “цагаан дэвэлт” Дамдины (дунд) хүү Сүх байлаа.Тэр энэ үйлдлээрээ тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсынхаа “бодийг хөтөлж” байгаагаа эрхбиш мэдэж байсан байх аа. Яагаад гэвэл, “даран сөнөөх танай дайсан нийслэл Хүрээнд нэг ч үлдээгүй бүгд арилсан, энд одоо ганц ч цагаантан байхгүй…та нар наашаа битгий ир, цаашаа даруй буц” гэж манай Богд эзэн хаан зараал элчээ оросуудын өөдөөс угтуулан өчнөөн бээрийн газар удаан дараалан давхиулж тэднийг чадлаараа “хөөсөн” байдаг юм.Гэвч, цэрэглэн жагсаж цэцэн буугаа мөрлөсөөр айсуй бардам түрэмгий “их орос”-ын шивэртэй бахиалын шир шир хийх чимээ тодрон тодорсоор… монхор хамартай гозгор шар цэрэг малгайтнууд нэг л өглөө нийслэл хүрээнд маань хүрээд ирчихсэн… хүрээлээд буучихсан багширч харагдав.Үүнийг үзсэн, эсгий туургатан улсын Богд хаан, нарангэрэлт, түмэннаст, амьтныг жаргуулагч оройн дээд Очирдар хувилгаан, “амьд бурхан” Жибзундамба хутагтын бодол сэтгэл бүрэн хямарч улаан орост…эзлэгдсэнээ мэдсэн тэрбээр эгэл олон түмэнтэйгээ хамт “эх орон минь баяртай” гэж элэг зүрхээрээ чимээгүйхэн уйлж, гараад ирсэн гашуун нулимсаа дотогшоогоо сэмээрхэн залгиж байсан биз ээ …

Газарчны “гавьяа”

Монголын шинэ түүхийн №1 хүнээр хожмыг хүлээлгүй одоохон тодрох хосгүй гавъяатны “түүхэн гол үйлс” ийнхүү улс орныхоо тусгаар тогтнолд даанч муухай харш явдал болсон юм. Харин Ардын намын анхны дарга Солийн Данзан “хэлмэрчин, газарчин” хийгээгүйнхээ төлөө, гай дагуулж ирээгүйнхээ төлөө… намынхаа шийдвэрээр нам буудуулж, баатрын ёсоор дуусчээ. Хурал хийгээд…хурал дээрээсээ түүнийг барьж аваачаад хороочихсон байдаг.Хас төрийн эш онолд итгэж, улс орноо капиталист хөгжлийн зам руу байнга даллаж, хийж бүтээж.. .хаст доллар хүртэл гаргаж амжсан тухайн үеийн төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, улс төрийн эр нь ханасан холч гүн бодлоготон.. .ийм “зөв мундаг хүн”-ийг эзлэн түрэмгийлэгчид, тэдний гар хөл бологсод удаан тэвчихгүй нь бараг ойлгомжтой байлаа.Өнөөгийн неоМАХН-чууд тухайн түүхэн зурвас үеийн чигч шулуун удирдагч, үнэн журмын туйлбартай хань атлаа… “хөнөөлт дайсан” гэгдсэн “дарга данзантан”-ыхаа гаргасан тэр жим мөрөөр замнаж яваагаа өнөөдөр хүртэл “мэдээгүй”, “суут жанжин сүхбаатар”-ыгаа шинэ өндөрт өргөн мандуулах ээлжит аяндаа мордов уу гэлтэй “хөшөө юугий нь хүрэлдэх хөгтэй явдал”-аа үргэлжлүүлсээр байна. Ингэхийн оронд, данзан даргадаа даамайхан хүндлэл үзүүлж, маань мэгзэм уншуулж, мянган зул асааваас ядаж зардал нь бага тусч, энэ нь, МАХН-ын хувьд шинэчлэгдсэн болж харагдахад нь бага ч болов нэмэртэйсэн.Бодоо сайдыг хөнөөсөн хүн бас Данзан гэл үү. Гайгүй байлгүй! Орос цэрэг орж ирснээр Монгол Улсын Бүх Цэргийн Зөвлөлийн Даргаар гадаадын иргэн, харь гүрний харъат хар элгийн хүн “ажиллаж гарсан” байдаг юм. Энэ бол Монгол Улсын бүх эрх мэдэл улаан оросын гарт бүрэн төгс оржээ гэсэн үг. “Газарчин гай дагуулж ирсэн” гэж би чухам үүнийг хэлээд байгаа юм.

Өчүүхэн бичгийн өөдгүй хүмүүс

Түүхээр “тоглогсод” мэдэхгүй ингээд байна уу, мэдээд “хүрэлдээд” байна уу гэдэгт хэргийн учиг байгаа юм. Сүх жанжны намтар түүхийг судлаач түүхч эрдэмтэд МАХН-д уг нь мундахгүй олон бийсэн. Жанжныхаа час улаан хас тамгатай батлах бичигийн талаар тэд ус балгасан мэт үг унагахгүй байх “үүрэгтэй”. Үүнийгээ тэд, нэг төрлийн баатарлал гэж амьхандаа түүгээрээ боддог шиг байгаа юм, зайлуул. Эх орны дайны өчиг алдаагүй…фронтын бус гүргэр байлдагчийг “партизан” гэдэг шиг, энх цагийн “үнэнийг үл өгүүлэгч” энэ аймхай хулчгар “өчүүхэн бичгийн өөдгүй (энэ) хүмүүс” бүгд эрт орой хэзээ боловч өөртөө таарсан гутамшигт цолоо зүүх цаг ирнэ.Монголын төр, засгийн өнөөгийн удирдагчид… баатар чанчуныхаа морьт хөшөөг нийслэл хотынхоо төв талбайгаас зайлуулах нэг мөр шийдэлд хүрсэн тухай бурханч лам Пүрэвбатын үгийг эшлэж, оросын нэрт монголч эрдэмтэн И.Ломакина саяхан бас бичсэн байна лээ. Тэгэхээр манай МАХНчууд зохиомол түүхийн “худлаа”-г мэдэхгүйдээ биш… зориуд, харин мэдэн будилуулж гуйвуулаад манийгаа хөөрхөн могдорлоод байгаа нь илт байна.Худал хуурмагтай тэмцэх, эргэлзээтэй санааг эцэс болгох үзэл санаагаар жигүүрлэсэн гаргууд сайн теле-сэтгүүлчдийг гадаадынхан “домог сөнөөгчид” гэж донжтой гоё онож нэрлэжээ. Үүн лүгээ нэгэн адил, “үнэн түүхийг өгүүлэгч” байх үүргээ үнэнчээр биелүүлж чадаагүй хэвтэж, баахан хуурмаг дүр эсгэж.. .бүр тохуурхах маягтай аяглаад байгаа тэдэнд, “үнэнийг үхүүлэгч” пайлуур зүүж “…еэ-еэ, бөө-вөө” гэж жаал ичээх хэрэгтэй, ингэх нь хожмын хойчид сургамжтай.

Жанжны зиндаа

Д.Сүхбаатрыг би муу хүн гэж хэлэхгүй…мундаг жанжин ч гэж боддоггүй. Да лам Цэрэнчимидээс эхлүүлээд… хал үзэж халуун чулуу долоосон, дол цохиж долоо шархадсан жинхэнэ эх орончид тэр үед манайд зөндөө байв. Нэр усыг нь нөгөө л худалч хуурмаг “түүхчид” хусаад баллуурдчихаж. Баллуурдаад зогсохгүй оронд нь бүр өөр нэр зоочихдог болохоор дараа нь бүр бөөн аюул болж байгаа юм. Ямар сайндаа мань мэт нь үүнийг бичээд үйлээ үзэж суухав. XX зууны шинэ монголын шинэ түүхэнд “газарчин банди”-ийн эзлэх гавъяа оролцоо үнэмлэхийхээ дугаартай ижил хэмжүүртэй, өөрөөр хэлбэл, түүний хувьсгалчийнх нь эрэмбэ, … зэрэг зиндаа “жагсаалтын эхний 100″-д чүү ай багтаж байж уу гэмээр санагддаг.Тэгэхээр, гоймон баатар гоймон нэрэндээ таарсан нэг их сүртэй ч персон байгаагүй бололтой. Бага залуу ч, уг хүн нь овжиндуу юм болохоороо өөрийнхөө хийсэн нүглийг … сүх сүүлдээ сүрхий ухаарсан байх магадлалтай. “Би юу хийчихэв ээ” гээд Богд хааны маань хэлдэг киноны тэр ноцтой үг явж явж мань сүхбаатарынх л байж таармаар. Юутай ч, “тайзан дээр түүнийг түлхэж гаргасан шигээ тэгэсхийгээд татаад бас буулгасан”, тэр бусдын гарт хорлогдож үхсэн юм.Тэр үеийн “өндөр хог”-ны зүүн хойхно орших орос хэвлэлийн газрын ажилчин Кучеренко гэж нэг шар хүү байв. Тэр айхтар сүрхий улаантан байж гавиагүй ч … үйл явдлын учирыг ухаагүйн харгайгаар “хий хоосон хардагдаж” цагаантны гарт шал дэмий амиа алдсан гэж би баттай эх сурвалжаас оросоор уншсанаа санаж байна. Түүнтэй дотносож явсан мань Сүхбаатар ч мөн тэрүүн шиг цаг төрийн үймээний утгагүй золиос болон … удалгүй данзан даргынхаа араас оджээ.Монголын их бага эх орончдыг эзэрхэг гүрний урт хар тар нэг нэгээр нь цувуулаад өт хорхой шиг ингээд … сэмхэн түүчихдэг ёсон алин цагийнх тул үүнд гайхах явдалгүй. Алуулах шалтгаантай байна гэдэг бас ч гэж гавъяатайн илрэл биз. Жанжны морьт хөшөөг нийслэлийн төв талбайгаас зайлуулахаар зэхэж байгаа нь хэрэвзээ үнэхээр үнэн бол … түүний очих газар нь алтанбулаг тийшээгээ хойд хилрүү “… дөрвөлжин сүмийн үүдэнд, дөрвөн пулемётын дунд…” хавилцаа л байх болов уу.Баримжаагүй баахан донгослоо гэж манийгаа бүү зэмлээрэй. “Монголын Нууц Товчоо”-г хэн бичсэн бэ гэхээр хүн болгон өөр өөр санаа дэвшүүлж дор дороо “нотолж” болоод байгаатай үүнийг бас адилтган … “хэлтрүүлж өршөөх буй за” хэмээн найдна.

Монголын хас төрийг хэн мандуулав … хэн сөнөөв?

Нийслэл Хүрээнд үүрлэсэн хятадын Ардын намын 10000 гаруй гамин цэргийг, Барон жанжны командалсан “Азийн морин девиз” 1920 оны шувтрага … дүн өвлийн гурван сард гурвантаа баатарлаг байлдсаны хүчинд ялан дийлж, монгол эх орныг маань Чин династийн ужиг ноёрхолоос үүрд салгаж өгсөн түүхтэй. Тэгэхэд, Богд эзэн хаан хэрэг явдалын хэмжээ цараа, түүхэн ач холбогдлыг үнэлэхийн дээдээр зөв үнэлж, … дивиз командлагч дэслэгч генерал Барон Унгерн Штернберг-т” монголын хас их төрийг сэргээж өгсөн”-ийх нь төлөө … шууд, Улсын мандуулагч их баатар жанжин, үе улирах Дархан хошой (шууд дабл) чин ван цол, шар хүрэм, шар жолоогоор бөөндөн… шагнажээ.Хөөрхий манай монгол түмний 1691 оноос хойш бүхэл бүтэн 230 жилд хийж бараагүй… цаашдаа ч чадахааргүй байсан мөрөөдлийн хүнд зорилтыг нь нүд ирмэхийн зуурт дэндүү уран гайхамшигтай төгс төгөлдөр шийдээд өгсөн хосгүй тэр шидтэнд өгөх юм бидэнд өөр ерөөсөө байгаагүй. Хас тугаа намируулсан, хамтын хүчээ нэгтгэсэн интернациональч их цэргээ ид хаваараа жагсаан зассан их баатар жанжин Барон Унгерн, ийнхүү, түмэн ардын хайр, буман ардын буян ерөөлийг хүртэл … хөх монголын хөх тэнгэрт үүрд мөнх дурсагдах тод од болон гялалзав. Тэр одоо монгол түмний хосгүй шүтээн “цагаан бурхан … дайны тэнгэр” болжээ. Нэг үгээр хэлэхэд, монголын нийгэм өөр хүн, өөр ийм цэргийн жанжныг яаж ч рекламдаад хүлээж авахааргүй болсон байв. Жинхэнэ баатар эрийн нэр хүнд жинтэй байдаг ажаамуу.Гэвч гай болоход, үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх эрх чөлөөг минь олдсон тэр даруйд нь монголчууд биднээс булаагаад буцаагаад авах их шуналын хүч энүүхэн хойно … хилийн цаана ирчихсэн, илдээ билүүдэн … улстөрийн урьдчилсан бэлтгэлээ бүрэн базаачихаад хүлээж суулаа. Өөрөөр хэлбэл тэд “ардын нам” нэртэй өөрсдийн тоглоомын утсан хүүхэлдэйнүүдийг олоод “бурантаглачихсан” … зүгээр л хөшиг нээгдэхийг хүлээж байжүхүй. Одоо орос гүрний холын хорт явуулга монголын нутагт монгол дүр эсгэн эрчимтэй өрнөх ёстой, Барон жанжнаас дутахгүй цэргийн их гавъяатан “гоймон баатар” заавал шинээр “төрөх” ёстой байв. Сүхбаатарыг цэргийн жанжных нь хувьд зохиомолоор мандуулах үндсэн шалтгаан … мэргэжлийн хувьсгалч Щумяцкийн Ленинтэй зөвлөж бичсэн дэг сценари яг ийм байв.

Үлгэр үүсдэг …

Хүрээнээс хөөгдсөн гамин цэргүүд эхлээд Шивээ-Хиагтыг чиглэн хойш баахан дутаасанаа … жаахан сэхээ авав бололтой, ихэнх нь гэнэт чиглэлээ 180 хэм өөрчилж Нийслэл Хүрээний баруугаар Сонгинохайрханы доод бэлээр ороож “туул”-ыг туулан өмнө зүг Дундад иргэн улсруугаа амь тэмцэн хурдлав. Урагшаа чиглэн урсах… гамин цэргийн тэр их цувааг “Улаан хад”-ны тулалдаанд Бароны жанжин, Монголын тайж, зоригт чинван Резухин генералын цэргүүд нэхэж очоод устгасан, гэж японы монголч эрдэмтэн Тачибана Макото “Хоёр засгийн газартай 21 оны Монгол” (УБ.2006) номондоо дэлгэрэнгүй дурджээ. Жанжин Чойрын орчимд хиар цохиулсан олон мянган гамин цэргийн яс үлдэц хэзээ хойно энд тэндгүй хэрзийтэл цайрч харагдсан тухай польшийн эрдэмтэн зохиолч Ф.Оссендовскийн “Хүн … араатан”-д ч тодорхой гардаг.Хүсвэл, нэрээ түүхэн баатар төрөх ба … төрүүлэх тун амархан ажээ. Ингэхийн тулд комминтерний еврей комиссарууд эхлээд…коммисарууд эхлээд … буриад монгол бүрэлдэхүүнтэй Монгол Ардын Нам гэгчийг манай хилийн дээсний гаднахан талд хараа барааны газар (Тройцкасовск)-т байгуулаад авав. Одоо … Барон Унгерны байгуулсан цэргийн гавъяанаас илүүгүй юмаа гэхэд дутуугүйд тооцогдох “нүсэр том байлдаан”-ыг тэнд, Шивээ-Хиагтад “зохион байгуулах” учиртай. Гэтэл Алтанбулагт нь тийм олон гамин хаанаасаа олдох билээ!? Тэр хамаагүй. Алтанбулагт их буутай 10000 гамин Хүрээнээс хүрч ирээд хүчээ сэлбэн жагссан гэе … тэгээд түүнийг, Хүрээг чөлөөлсөн Барон цэргээс ч бага хүчээр бут ниргэсэн гээ. Тэгээд “ялааг заан болтол” ярь … цуур. Ингээд л болоо! Орос ардын үлгэрийн монгол нэгэн хувилбар үүссэн түүх ийм бөлгөө.Хүмүүс голцуу Алтанбулагт байсан гэх гамингийн тэр олон тэгтэй сүртэй тоонд үнэмшчихээд… сүхбаатартаны цэргийн тоог чамлаад… түүнийг өсгөх гээд зүдээд зүтгээд байдаг юм. Тэр нь голцуу … “400 суран ташууртанд дийлддэг, хаанахын ч байлаа гэсэн, байнгын армийн буу зэвсэг агссан 10000 цэрэг … арми гэж байх уу” гэсэн сөргүүлж мушгисан асуултаар илэрнэ.Аргаа ядаад “… 400 сүхбаатартаныг араас нь оросууд шөргөн галаараа шүршиждэмжсэн,… ерөөсөө монголчууд биш харин бүр … монгол дээл өмсөн, лам хувцас эгэлдэрэглэсэн дан орос цэргүүд Хиагтыг чөлөөлсөн байх” … гэх зэргээр домог сөнөөх аяндаа дор дороо морддог юм. Аргументууд нь үнэний ортой, харин ерөнхий зохиомж…тоонууд нь шал худлаа.

Үнэн ялдаг…

Орос монгол эх сурвалжийг олж бүгдийг үзсэн, ойлгож сайн ухсан хүнд бол үлгэр үнэхээр инээдтэй санагддаг. Тэр үед Алтанбулагт хятад наймаачдын барааг хадгалдаг хэдэн агуулахыг эс тооцвол, цэрэг армийн байтугай иргэний … энгийн зориулалттай ямарч томоохон барилга байгууламж байгаагүй юм билээ. Харин Чойрт бол манжийн үеийн цэргийн том бааз байсан. Чойр, Замын-Үүдийн чиглэлээр толгойгоо тэвэрч эх нутгийнхаа зүг ум хумгүй зугтаагаад замдаа бароны цэрэгт гүйцэгдэж … үнсэн товрог болтлоо хиар цохиулж зүйл дууссан хятадын хар цэрэг… яахаараа гэнэт бүгд эргэж амилаад, бүр Алтанбулагт хүрээд оччихсон болж таардаг байна аа?!Сэлэнгэд … Цэрэнпил буриадын өвөлжөөн дээр, аргалчин түлээчин талдаа, бараг зэвсэггүй шахуу явсан хэдэн луухааныг “өвс дээрэмдлээ” гэж “үнхэлцэгийг нь хагалах шахсан” манай сүхбаатарчуудын зоримог үйлдлийг хичнээн ч дөвийлгөлөө гэсэн “лут том байлдаан … куликовын тал дахь тулалдаан” гэж арай ч нэрлэж болохгүй байх аа. Сүхбаатар жанжны ялалт байгуулсан үй олон байлдаан болсон нь явж явж ердөө нэг иймэрхүү хэдэн хуаз (хужаа) нарыг айлган сүрдүүлсэн хэрэг явдлууд болоод дуусдаг аж. Шоглож хэлэхэд … жил жилийн наадам тардаг тзр орой, уяачдын хөсөг майхан пиг дүүрэн шавсан манай Яармагийн дэнж хавиар архи ууж, цөс нь хөөрсөн хөдөөний халамцуу залуус морины хар хурдаар ташуур далайн давхилдаж… замдаа таарсан явган нүцгэн улсын тархийг хагалах бол энүүхэнд. Тэрнийг бас байлдаан гэх үү! Хүнийг магтаж болно … харин худал залж хэрэггүй.

Баримт түшвэл баараггүй

Одоо баримжаагаар бус баримтаар өгүүлье. Улаан партизан Лхамсүрэнгийн Лувсандорж (”Ардын журамт цэргийн дурдатгал”, АЖЦД, Бот -3 х 492) өгүүлэхдээ, Шивээ-Хиагт хотыг гамингаас чөлөөлөх байлдаанд манайхны дөрвөн хороо, 400 шахам цэрэг 2000-аад гаминтай байлдсан, гэжээ. Мөн, улаан партизан явсан Наваадоржийн Насанбат өвгөн (АЖЦД, Боть-2, х-492) үүнээс хамаагүй бага тоо хэлэв. “Хиагтыг чөлөөлөх байлдаан бүтэн өдөр үргэлжилсэн, бага үдийн алдад манай талын сум дуусч бид ухарсан. Гэмин цэрэг манайхаас тоогоороо 3 дахин давуу байсан” гэжээ. Тэгэхээр, манай монголц эргийн өсгөсөн байх магадлалтай тэр тоог хүлээн зөвшөөрч … ойролцоогоор 400 байсан гэдэгтэй санаа нийлбэл … тэнд үсрээд л 1200 гэмин байсан болж таарна. Юун 10000 …Шивээ-Хиагтын “дайны урд орой гар дээрээ галт зэвсэг авсан, гартаа анх буу барьж үзэж байгаа ламанцар явсан балчир залуусын байлдах чадвар гэж юу байхав? Улаан партизан Гончигийн Сундуй (1902-1968) энэ талаар дурсахдаа, (АЖЦД, БотьЗ.х-195)” Би урд нь нэг муу лам явсан ухаантай … буу зэвсэг ер үзээгүй. Цөөхөн 60 сумтай. Заримдаа шагайж, заримдаа зүглүүлж буудан чухам юу оносоноо ч мэдэхгүй тууж явлаа” гэсэн байв. Мөн, нэр бүхий нэг цэрэг байлдааны талбайр дээр бууныхаа замгийг нээж мэдэхгүй, дэмий л гохыг нь дарж баахан ноцолдоод арга тасрахдаа “надад эд эвдэрхий буу өгчихөж” хэмээн Сумъяа бэйст гомдол мэдүүлсэн…хөгтэй явдал ч гарч байжээ.Яг үнэндээ бол … манайхан гамингийн 1000 орчим цэрэгтэй бүхэл өдөржингөө үзэлцээд сүүлдээ бүр барахгүй шинжтэй болохоор нь оросууд оройхон тийшээгээ… харуй бүрий болгож байгаад зэргэлдээх уулын хяр дээрээс үхэр буугаараа нөгөө хэдэн агуулахын зүг түймэр гартал нь галлаж, сүрийг үзүүлж … сүнсийг нь үхүүлж байж гамин чандрууг гаргаж зайлуулсан гэдэг юм билээ:Гаминг дарж гавъяа байгуулж мандан бадраад… сүх жанжин маань одоо гартаа хар хаст томоос том улаан тугаа өндөрт өргөн хийсгэж (үнэхээр ингэсэн) … цагаантантай баахан “цавчилдах” ёстой түүгээрээ тэр Барон жанжнаас ч илүү мундаг гэдгээ ард түмэндээ ахин нэг харуулах ёстой байв. Улаан орост очиж ялагдаад монголын нутгаар ухарч хоноггүй маршаар Манжуурын зүг гэдрэг буцсан цагаан цэргийн үлдэгдэлтэй, сүхбаатар нар … бүхэл намаржингаа бүтэл муутайхан хөөцөлддөгийн цаад учир үүнд байгаа юм. Дамдины хүү Сүхийн аваргыг “хаяж” аварга болсон, хожим … алтан хөшөөний эзэн болсон будлиантай түүх ийм буюу. Хөшөөтэй болгоныг мундаг гэж үзэж болохгүй. Манайхан малын хулгайчаа хүртэл магтан дуулж эзгүй хээр газар эв хавгүй этгээд дүрс эвлүүлж босгосон удаатай.

Хас сүлдэн хаялагатай …

Энэ дэлхийн их бага улс гүрэн бүхэн тусгаар тогтнолоо “байлдаж олсон” тэр ёрөөл “билэгт өдрөө бахархалтайгаар дурсан, түүнийгээ жил бүр “үндэсний их цэнгүүн” болгон тэмдэглэдэг атал, манайхан болохоор, яг эсрэгээр нь, тусгаар тогтнолоо “байлдалгүй алдсан”-аа гутамшиг гунигаа … баяр наадам болгон баахан алиалах юм. Улсын баяр утга төгөлдөр шалтгаантай баймаарсан …Тархи нь эргэсэн энэ ёс бус байдлыг эртний өвгөдийн цогцлоосон хас их төрийн эш онолоос эхэлбэртэй эзэн хааны их тэнгэр сүлдэн тээр дээрээс нэгд нэгэнгүй харж, улмаар, “залруултугай” хэмээсний үрээр, энэ удаад өмнө өгүүлсэн мөнөөх хаст үнэмлэх хараанд өртөж … ястай үнэн, голтой зөв мэдээллийн түүхэн найдвартай зөөгч болж “цаанаас ноогдуулсан түүхэн үүрэг”-ээ гайхамшигтай сайн гүйцэтгэв. “Хаан эзний хас сүлдэн хараатай, хаялагатай … заавал биднийг ивээнэ” гэдгийн цаад учир энэ буюу.

Хас зүйч, магистр М.Энхпүрэв
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хабул хаан


Алангоо эхийг өнгөрсөний дараагаар отгон хүү болох Бодончар нь хэдийгээр өмч хөрөнгийн хувь хүртсэн ч эрх мэдлийн төлөө их бага хэмжээний тулаануудыг хийснээр Монголчуудын дунд нилээн нэр хүнд бүхий удирдагч болж чадсан байна. Тэрээр Чингис хааны өвөг дээдэс Боржигон овгийг үндэслэсэн бөгөөд Боржигон гэдэг үг нь эртний монголоор "Цэнхэр нүд" утгатай, түүний үр сад, ач зээ нар нь цэнхэр нүд, улбар шар үстэй байсан төдийгүй цэвэр цусны Монголчуудын овгийг үүсгэж чаджээ. Энэхүү овогийг Нирун "Гэрлийн үр сад" гэж бас нэрлэдэг байсан байна. Монголчуудыг ийнхүү ямарваа нэгэн гадны нөлөөгүйгээр тоогоо нэмэгдүүлж, хүчээ хуримтлуулж байх үед мөнхийн өрсөлдөгч эд хөрөнгийн уурхай болох Хятад улс ч бас төр засаг улс төрийн хувьд эмхлэн цэгцлэгдэж байсан төдийгүй нийслэл хот нь одоогийн Бээжинд нүүж ирсэн байна. Гэсэн хэдий ч хойд зүгийн нүүдэлчиийн байнгын довтолгооноос болж анхны хаан болох Сунг өөрийн байр суурийг төдийлөн бэхжүүлж чадахгүй байснаар ч ул барам Шар мөрний хойд эргийг нүүдэлчдэд бүрэн алджээ. Энэхүү нүүдэлчид нь Монголчууд болон Манжуудаас (Манжууд мөн адил Монголын нутаг дэвсгэрээр нүүдэллэн амьдардаг байсан нүүдэлчдийн үр удам) уг гаралтай Киданууд байсан байна. Киданууд цаашдаа Шар мөрнөөс хойш Хятадын хойд хэсгийг эзлэн орших болсон бөгөөд Ли (Төмөр) овгийг үүсгэжээ. Киданууд нүүдэлчин овгуудаас хамгийн хурдан хятадчлагдсан гэж болно. Өөрийн байлдах ур чадвар, нүүдэлчин шинж чанараа алдсанаар Жүрчид овгийн нүүдэлчдэд шахагдаж 1125 он гэхэд Кидан гүрэн оршин тогтнохоо бүрэн болсон юм.Чингис хааны өвөг аав болох Хабул хааны үед Монголчууд ихээхэн хүчирхэг болсон боловч удаан хугацаагаар үргэлжлээгүй юм. Гэсэн хэдий ч Хятадуудыг удаа дараа шахан заналхийлж байсан учираас Алтан улсын хаан найрамдахыг уриалж өөрийн ордон Бээжин лүү урж байжээ. Хабул хааныг маш эелдэг дотноор хүлээн авч ихээхэн хэмжээгээр дайлж байсан боловч Хабул хаан эртний өвөг дээдэс Хүннүчүүдтэйгээ адил энэхүү нүүр хуурсан эелдэг байдал, дипломат харьцаанд ач холбогдол нэг их өгөхгүй харьцаж байсан төдийгүй нэг удаагийн цайллага дээр Хабул хаан өөрийн өмнө тавьсан бүхий л амттан хоолыг идэж барьж, маш их хэмжээгээр архи дарсыг ууж, дууч эмсийг татан чангааж биеэ авч явж байсан бөгөөд эцэст нь Алтан хаантай дарс тулгаж ууж байхдаа сахалнаас нь татсанаар энэхүү цайллага дууссан байна. Хэдийгээр ингэж ёс бус харьцаж байсан ч Алтан улсын хаан асар их хэмжээний бэлэг сэлт өгч найрамдлыг дахин дахин хүсч явуулж байжээ. Хабул хаан маш олон хүүхэдтэй тэдгээр нь бүгд их зоримог, дайнч, догшин ширүүн зантай байсан учираас Хиад(ширүүн хүчтэй уулын горхи) овгийг үүсгэжээ. Хабул хааны үед Монголчууд Хянганы нуруугаар нутаглан амьдардаг байсан Татаруудтай дайтаж эхэлсэн боловч төдийлөн амжилт олохгүй байсан бөгөөд нэгэн удаагийн тулаанаар Хабул хаан хөнгөн шархдаж тулалдааныг өндөрлөсөн байна. Энэ үед сайн бөө удгад нь Татар угсааныхан байсан учираас эдгээр бөө нар Хабул хааныг эмчилсэн боловч бүр дордож удалгүй өнгөрчээ. Үхлийн шалтгааныг Монголчууд бөө удган нарт байгаа гэж үзэж бүх бөө удгадыг алж дуусгажээ. Улмаар энэхүү дайн нь өс хонзонгийн шинж чанартай болж улам бүр хурцадмал байдалтай болсон байна. Хабул хааны хойчоор Амбагай сонгогдсон байна. Амбагай хаан нэгэн удаагийн тохиолоор Татаруудад дахин баригдан Алтан улсад хүргэгдэж цаазлагджээ. Цаазлах энэхүү арга нь хэрэгтнийг модон илжигэнд суулгаж эмээлэнд нь бэхэлсэн урт шор модоор амьдаар нь шорлож алдаг байна.Амбагай хаан үхэхдээ миний үхлийг та бүгд хэд дахин нугалж төлөх болно гэж зөгнөж хэлж байжээ.Үүний дараагаар Хабул хааны хүү Хоталаг хаан ширээнд өргөмжилжээ. Хотала хаан маш том биетэй, их хүчтэй хүн байсан бөгөөд нэг өдөрт нэг хөхүүр айрга ууж, бүтэн хонины махыг торохгүй иддэг, аав Хабул хааныгаа дуурайсан эрэлхэг зоригтой, түргэн ширүүн зантай, ярихыг нь сонсоход тэнгэр дуугарч буй мэт сүртэй, нүцгэн гараараа жирийн хүнийг нэг цохилтоор нурууг нь хугалчих чадалтай, өвөл зуны аль ч улиралд цээж нүцгэн явдаг, задгай галын дэргэд цасан дээр нүцгэн унтчихдаг нэгэн байсан байна. Нэгэн удаа эргүүлээр явж байгаад Татарын жижиг ангитай тааралджээ. Морины хурдаар давхин орсон боловч морь нь намагт гүнзгий шигдэн гарч чадахаа болсонд тэр даруй эмээл дээрээ үсрэн босож явган байлдаж хөөж явуулсаныхаа дараагаар намагт суусан мориныхоо сүүлнээс нь татан гаргаж буцахдаа морио үүрч явж байжээ. Хэдий тэрээр хүч чадлын хувьд олноос онцгой байсан ч Татаруудаас өнгөрсөн хаадынхаа өсийг олигтой авч чадахгүй байсаар нэгэн тулалдаанд гэдсэндээ үхлийн шарх авч өнгөрсөн байна.Хабул сэцний долоон хөвгүүний анхны ах нь Охинбархаг, Бардан баатар, Хутугту мөнгүр, Хотала хаан, Хулан баатар, Хадаган, Төдөгэн эд долоо бөлгөө. Охинбархагийн хөвгүүн зоригт Жүрхэ нэрт бөлгүү. Хөвгүүн нь Сэцэнбэх, Дайчу хоёр бөлгөө. Жүрхэн омогтон болов. Жүрхэний өвөг тэд бөлгөө. Бардан баатрын хөвгүүн Есүхэй баатар, Нэгүн тайш, Мэнгитүхиа, Мэргэн Ихтэй, Даридай Отчигин тэд тав бөлгөө. Сочихил үжингээс төржээ. Сочихил үжин Монгол Таргужин Жисүтэйн охин ажгуу. Хутугту мөнгүрийн хүү Бүри Бөхэ Ононы түнд (шугуйд) жүрхэн лүгээ хуримлахуйд Бэлгүтэй ноёны мөр хага цавчсан бөлгөө. Хотала хааны хөвгүүн Зочи, Хирмигу, Алтан гурав бөлгөө. Үеэгэд омогтон болов. Хулан баатрын хөвгүүн Их Чэрэн бөлгөө. Бадай, Хишлиг хоёр Дархудын ноён тэр бөлгөө. Хадаган, Төдөгэн хоёр ураггүй бөлгөө. Хамаг монголыг Хабул хаан мэдэн явав. Хабул хааны хойно түүний үгээр долоон хөвгүүн нь бөгөөтөл, Тайчуудын Сэнгүм Бэлгийн хөвгүүн Амбагай хаан мэдэн явав. Буйр нуур, Хөлөн нуур хоёрын зуур урсах мөрнөө бүхий ураг ноён Буйргуд овгийн татаар иргэнээ Амбагай хаан охиноо өгч өөрөө үдэж очиход татар иргэн Чуин иргэн Хияад Амагай хааныг барьж Хятадын Алтан хаанд авч одоход Амбагай хаан Бэсүдэйн Балхагчи нэрт элчээрээ өгүүлж илгээсэн нь: Хабул хааны долоон хүүгийн дотор Хоталад өгүүл, миний арван хүүгийн дотор Хадаган тайшид өгүүл хэмээн өгүүлж илгээсэн нь: Хамгийн хаан улсын эзэн болж бөгөөтлөө өөрөө охиноо үдэн Амбагай гэгдэгч, татаар иргэнээ баригдав. Таван хурууныхаа хумсыг тамтартал, арван хурууныхаа хумсыг хадтал ачийг минь (өшөөг минь) авран хууриятгун (авахыг оролдогтун Н. Т.) гэж илгээжээ.Монголын нууц товчоонд хамаг монгол улсыг Хабул хаан мэдэж байв. Хабул хэмээх нь Чингис хааны элэнц эцэг бөгөөд хамаг монголын анхны хаан юм. Хабул XI зууны сүүлчээр (1084 он) Тумбинай сэцний хоёр хөвүүний ахмад нь болон төрсөн гэж Нууц товчоонд дурдсан бол Рашид-Ад-Диний «Судрын чуулган»-д Тумбинай хааны зургаа дахь хөвүүн, түүний бага хатны ууган хүү болон төрсөн гэж өгүүлсэн байдаг. Хабул хаан бол Бодончарын наймдугаар үеийн ач юм. Хабул хаан хар багаасаа Онон мөрний усанд шумбаж, сайн усчин болжээ. Тэрбээр бүтэн хонины мах идэж дуустал усан дор байж чаддаг ажээ. Хамаг монгол улс Хабул хааны үед хүчирхэгжиж, гадаадад нэр нь алдаршив. Зүрчидийн Алтан улсын элч 1130-аад оны эхээр Хамаг монголд ирж, Хабулыг нутагтаа айлчлахыг урьсан хааныхаа илгээлтийг гардуулжээ. Тэр үед Зүрчидүүд Сүн улстай дайтаж, Хятадын шар мөрнөөс хойшхи бүх нутгийг эзлээд байжээ. Хабул хаан ч Алтан улсын байдлыг мэдэх эрмэлзэлтэй байсан тул урилгыг хүлээн авав. Алтан улсын хаан Үжимэйд (1075-1135) Хабулын сүр хүч ихтэйг үзэж, ёслол төгөлдөр угтан, хүндэтгэсэн дүр үзүүлж их найр хийжээ. Хабул хаан хоолонд хор хийсэн байх магадгүй гэж сэргийлж, аагим халуунаас сэрүүцэх нэрийдлээр голын усанд шумбан идэж уусэн бүгдийгээ гаргаад дахин Алтан хааны өргөөнд орж ирээд өгсөн бүх хоол унд, архи дарсыг хүртэн сууж байв. Зүрчидүүд сүрлэг том биетэй, ухаалаг царайтай, жавхлан төгс эрийг сонжиж, ямар ч их архи уусан согтохгүй байгааг гайхан “бурхнаас заяасан ер бусын баатар чийрэг эр юм” гэж гайхан шагшиж байжээ.Нэг удаа Хабул хаан санамсаргүй согтож, Татаар зэрэг аймгийг хамаг Монголын эсрэг Алтан улс ил далд өдөөн турхирч байдгийг эгдүүцэж явдгаа хэлж, Алтан улсын хааны сахлыг шувтарчээ. Тэгэхэд Алтан улсын түшмэлүүд Хабулыг барьж цаазлахыг завдав.Алтан хаан: — Энэ болбоос ёсыг алдсан хэрэг. Ял болсон бус хэмээн хэлтрүүлж, үнэт бэлэг сэлт өгч хүндэт зочны ёсоор буцаажээ. 1135 онд Алтан улсын хаан ширээнд Хи Цзун өргөмжлөгдсөнөөс эхлэн Алтан улс Хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг эрмэлзэж Хушаху жанжнаар удирдуулсан их цэргийг Монгол нутагруу илгээжээ. Хушаху Хамаг Монголын эсрэг 4 жил орчим тулалдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зүрчидүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж бага хүчээр илүү амжилтанд хүрэхийг зорьж байв. Хабул довтлон ирсэн зүрчдийн их цэргийг газар мэдэхгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахам оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгай ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаа сульдааж, сэтгэл санааг нь үхүүлж байлаа. Хушахугийн цэрэг Монголын уудам тал, Хэнтий нурууны бартаат уулс дунд хүн малаа сульдаан ядрааж, хоол хүнсээ дууссаны улмаас аргагүйн эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан Хамаг Монголын гавшгай эрчүүд гэнэт уухайлан довтлон цохиж Хайлан уулын орчим 1139 онд бүрмөсөн сөнөөжээ. Хабул хаан тэр цагаас эхлэн Алтан улсыг өөрийн гол дайснаа гэж үзэж цэрэг, зэвсэг хуралдуулан сургуулилж, Алтан улстай дайтаж эхлэв. Алтан улс тухайн үед Хятадын Сүн улстай шийдвэрлэх тулалдаан хийж байсан тул Хабулын довтолгооныг сөрөн зогсож чадалгүй хойд хил орчмынхоо 27 цайз, боомтыг алдсан эжээ. 1141 онд Алтан улс, Сүн улс хоёрын дайн дуусаж, Сүн улс бууж өгснөөр Алтан улс монголчуудын эсрэг бүх хүчээрээ дайтах боломжтой болов. Гэвч Хабул хаан ч цагийг дэмий үрсэнгүй. Тэрбээр өөрийн цэрэг зэвсгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алтан улсын цэргийн дотор бослого гаргасны улмаас цаазлуулсан Зүрчидийн томоохон ноён Далань хэмээгчийн хүүтэй холбоо тогтоож түүний албат иргэдийг Алтан улсын эсрэг тэмцэлд ашиглах болов.Энэ бүх үйл явдал нь Хабулын хүчийг улам нэмэгдүүлэв. Хи Цзун хаан Хятадын Сүн улсыг буулган авч, их ялалт байгуулсан Учжу жанжинг Хамаг Монголын эсрэг их цэргээ толгойлуулан хөдөлгөжээ. Зүрчид, монголчуудын хооронд бүтэн 5 жил үргэлжилсэн энэ дайнд Хабул хааны эрэлхэг зориг, авхаалж самбаа, жанжны ур чадвар, ихэд товойн гарсныг хэлэх юун. Алтан улс тухайн үед Төв Азийн хамгийн хүчирхэг улс болж байсан агаад Зүрчидийн цэрэг тоогоор олон, түүний дээр өмнөд Хятадад олон жил тулалдаж дайны дадлага туршлагаар илүү байсан зэрэг олон зүйлээр давуутай байсан боловч Хабул хааны удирдсан монголчууд тэр их тулалдаанд ялж гарсан юм. 1147 онд Хамаг Монгол, Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр Зүрчидийн Сипинь голоос хойшхи 27 цайзыг Хамаг Монголд шилжүүлэн өгөх, Алтан улс Хамаг Монголд жил бүр үхэр, хонь, амуугаар алба төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэргэм шагнасан боловч тэрбээр эрс няцааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэргэмтэй, хэргэмгүй язгуурын монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Мөн Алтан хааны эчнээ хорт бодлогыг тэрбээр мэдэж байсан тул ван хэргэм шагнасныг эрс шийдвэртэй няцаасан хариу өгчээ. 1147 оны гэрээгээр Алтан улс арга буюу их буулт хийсэн нь Хамаг Монголын сүр хүчин ихэд дээшилж хүчирхэг Алтан улстай эн зэрэгцэхүйц болж ирснийг харуулж байна.Хабул хааны дотооддоо гүйцэтгэсэн гол гавъяа бол улсыг байгуулсан, ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигоны угсаа залгамжлалыг бий болгосон явдал юм. Хабул хаан Монголын түүхэнд их гавъяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байжээ. Хамаг монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол монголчуудын нэгдэл нэн удааширч Их монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан. Алунгоогийн тэнгэрийн хөвгүүдээр овоглосон Боржигин овгийг түүхийн тайзанд тэргүүлэх үүрэгтэй өргөн гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан ясны хаадын удирдлагын дор "Олонхийн монгол улс" буюу "Хамаг монгол" улсыг тийнхүү байгуулсан нь Хабул хааны монголын түүхэнд байгуулсан хамгийн том гавъяа мөн юм. Хабул хааныг зарим түүхийн номонд "шинэчлэгч хаан", "олноор хэлэлцэх ардчилалыг тогтоогч" гэх мэтээр бичсэн нь түүний хуралдайн журмыг тогтоож, хааныг сонгуулиар гаргадаг болсныг хэлсэн байна.Ийнхүү XI зууны тэртээ Хабул хаан язгуурын монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, цаашдаа Хамаг Монголыг тойруулан Татар, Мэргид, Хэрэйд, Найман зэрэг монголын бусад аймаг, ханлиг улсыг нэгтгэж, Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Хабул хааны үндэслэсэн Хамаг Монгол Улсад Хүннүгээс уламжилсан монголчуудын төрийн гал голомт, сүр сүлд, бэлгэ тэмдэг нь бүгд байсан юм. Хүннү, Сүмбэ, Нирун улсын дараа язгуурын монголчуудын төр ёсны уламжлалыг сэргээн түүхийн тавцанд нь дахин гаргаснаараа Хабул хаан монголын хаадын дотор хүндтэй байр эзэлдэг билээ. Хабул хаан өвчнөөр нас барсан байна.Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран Хамаг монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн "цэргийн сэргийлэх холбоо" гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад монгол ханлиг аймгуудтай "харь дайсны аюулын эсрэг" гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ.Тайчуудын Сэнгүн билгэгийн хөвүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай Лянхуагийн хөвүүн билээ. Бодончарын хөвүүн Хабич баатрын удам юм. Хамаг Монголын хаан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарын жич хүү Хайду юм. Хайдугийн жич хөвүүд нь Хабул хаан, Амбагай хоёр болно. Хабул хааны өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм.Хабул хаан нас барахдаа хаан суудлыг долоон хөвүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хамаг монголын хаан болгохоор нэр заажээ. Хабул хааны долоон хөвүүний аль нь ч улс төрийг тэргүүлэх буурь суурийн хувьд хөнгөмсөг байсан учраас Хабул хаан тэр цагийн төрийн бодлогод тохирох өөрийн төрөл угсааны Сэнгүн Билгэгийн хүүг хамаг монгол тайчуудын хаан болгосон байна. Амбагай хаан болоод улсын төрийн зохион байхуулалтад зарим өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, тайш гэдэг хааны дараах мэдэлтнийг бий болгожээ. Улсын тайш тушаалд өөрийн дунд хүү Хадааныг томилжээ. Улсын тайш бол тэр цагтаа цэргийг голлон мэдэгч байв.Тэр үед Хабул хааны хатны дүү Саяндэчин гэгч гэнэт өвчин тусахад нэгэн бөөг татар аймгаас залж ирж үзүүлсэн боловч бие нь сайн болсонгүй байсаар үхжээ. Хамаг монголчууд тэр бөө Саяндэчинг хорлолоо гэж үзээд түүнийг цаазлав. Үүнд татарууд хорсож, өш авахаар удаа дараа монголчууд руу дайран ирэхэд Хабул хааны зургадугаар хөвгүүн Хадаан тосон байлдаж, тэднийг ихэд дийлэн, тэргүүлэгчийг нь хүртэл алжээ. Тэгэхэд татарууд баахан хулчийж, илээр найрамдахыг хичээн, далдуур хорссоор байв. Амбагай хааныг татарууд уран үг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.Татарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, захисан нь:— “Хабул хааны долоон хөвүүний дундах Хотула, миний арван хөвүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болготун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэжээ.Татарууд Амбагай хааныг хамаг монголтой хуучин өш хонзонтой Алтан улсад хүргүүлэв. Алтан улсын хаан одоогийн Бээжинд сууж байжээ. Амбагай хааныг модон илжигэнд хадаж тарчилган хороожээ.XII зууны эхэн хагаст гурван голын сав газраар төвөлсөн Хамаг монгол хэмээх монгол туургатны гол улс байгуулагдсан юм. Хамаг монгол улс чухам хэдэн онд жинхэнэ ёсоор байгуулагдсан нь бас л тодорхойгүй. Судалгаанаас үзвэл 1130 онд Хабул нь гол гурван аймгийн ихэс ноёдын хуралдайгаар Хамаг монголын хаанд өргөмжлөгдсөн байна. Ингэж монгол туургатны дотор "Цагаан ясны хаан" гэж нэрлэгдэх болсон алтан ургийн хаадын эхлэл бий болж суурь нь нэгэнт тавигджээ. Хамаг монгол улсын нутаг дэвсгэр нь Байгал нуураас нааш, Хангайн нурууны хоёр тал, Орхон гол, Онон мөрөн, Туул гол, Халх голын хоёр хөвөө, Хөлөн нуур, Буйр нуур, Бурхан Халдун уулыг хамарсан байжээ. Хамаг монгол улс нь дотроо төв, баруун, зүүн хэсэгт хуваагдаж, тэдгээрийг тус бүр нэгэн сурвалжтан мэдэн захирч байсан хэдий ч ерөнхийдөө Хабулын хүчтэй засаглал ноёрхсоор байжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Friday, April 17, 2009

Дулдуйтын Данзанравжаа 1803-1856


Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.

Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ.

"Энэ муу нусгайн дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ" гэжээ. Үүний хариуд жаалхүү Данзанравжаа

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Үйл болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэгэж зургаан настайдаа зохиосон "Хурмаст тэнгэр" шүлгээ уншиж өгчээ. Найранд уригдан ирэгсэд түүний шүлгийг сонсоод ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.

Тэгтэл санаандгүй явдал болж, авьяаслаг ядуу хүү Данзанравжааг ноён хутагтаар тодруулж, түвд, монгол бичиг, буддын шашны гүн ухаан, зан үйлийн номд суралцуулж эхэлжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа.

Данзанравжааг монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд "Урьхан хонгор", "Салж ядах сэтгэл", "Сэргэлэн зант Цагаанаа", "Духтай хурдан хүрэн", "Ертөнц авхайн жам", "Үлэмжийн чанар", "Ичиг ичиг" зэрэг дуу шүлэг нь ордог байна.Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь "Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал" юм.

Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн сэцний суудалд сууна. . .

Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.

Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая аа дэлгэрэнгvйгээр цааш унших...
Түүхийн үнэн


Х.Чойбалcан 1921 онд ямар хэрэг хийсэн бэ?

Манай НАХЯ-ны зарим судлаачдын 1990 оны үеэр “Ил товчоо” сонинд мэдээлснээр 1921 онд Х.Чойбал сан, Хиагт орчмоор Монголын хил байх хэлэлцээрт далдуур гарын үсэг зуруулсан байна. Үүнийгээ наманчлах гэж 1945 онд Өвөр- монголын 49 хошууг Монголд нэгтгэнэ гэж баярлаж байжээ.Мөн Оросууд, чамд хүсээд байгаа төмөр замыг чинь барьж дээр нь Өвөрмонголыг чинь өгнө, Тагна Туваг өгнө гэж хуураад бөөрийг нь авчээ. Бөөрийг нь авахыг мэдэж Москва руу явахдаа маш их айсан байдаг. Түүнээс өмнө түүнийг нэвт хордуулсан байсан бөгөөд лам нар хөлийг нь зүсэж тавхайнаас нь цус гоожуулж хорыг нь авч нэг удаа аварч байжээ.

Бодоог хэрхэн оросууд цаазлах болсон бэ?

Ардын намын анхны хэдээс Сүхбаатар, Бодоо, Данзан нар гол нь Оросуудтай газар нутаг хил хязгаарын асуудлаас болж ил далд муудалцсан юм байна. Хамгийн гол нь эдгээр хувьсгалчдыг Оросын армийн тагнуулын албаны харьяат тусгай курст бэлтгэх явцдаа Х.Чойбалсангийн зурсан нууц хэлэлцээрт гарын үсэг зурахыг санал болгоход эргэцүүлээд зогсохгүй том том юм ярьсан юм байна.С.Бодоо бол Монгол улсын нутаг Каспийн тэнгис, Ижил мөрөн, Кавказ хүрэх ёстой гэсэн хатуу байр суурийг түүхэн нөхцөл байдлаас баримталж байсан учраас түүнийг үр удамтай нь хамт цаазалжээ.

Солийн Данзан юунаас болж буруутсан бэ?

Ноён Солийн Данзан газар нутгийн асуудлаар Бодоог бодвол арай өөр байр суурийг баримтталж байсан байна. Тагна Туваг алдах ёсгүй. Тагна Тува, Алтайн уул хавиар байх ёстой гэсэн байр суурийг баримталж Орсуудын дургүйг хүргэж манайд ашиггүй нөхөр гэдэг байдалд хүрчээ.

Дамдингийн Сүхбаатар ямар байр суурьтай байсан бэ?

Дамдингийн Сүхбаатар Тагна Тува болон Буриад мөн Сибирийн нэлээд хэсэг Монголд байх гэсэн байр суурьтай байсан. Өмнө нь ярьж байснаар Оросын цэрэг Хиагтаас цааш байрлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байжээ.

Цэрэнчимэд Да лам юуны учир нас барав?

Судлаач С.Баттогтох 90-ээд оны эхээр Ардын хувьсгалын нууц хэмээх өгүүлэлдээ: Олноо өргөгдсөн Монгол улсын анхны Ерөнхий сайд Цэрэнчимэд да ламтан Богд Хаан хийгээд Монголын ихээхэн ноёд, түшмэдийн хайртай хүн билээ. Их латан Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах ойрын ажиллагаагаа идэвхтэй явуулахуйд өвөр, умрын шахалт хавчилт тэсэхүйеэ хүндэрч , Богд хаантан түүнийг эрхгүй Ерөнхий сайдаас буулгаж, Баруун хязгаарт цэрэг захируулан одуулжээ.Цэрэнчимэд сайдтан зам зуур хүний гараас “хар мах, цагаан сүү” атугай ч хүртэхийг цээрлэн явсаар хүрэх газраа хүрээд “Өдтэй бичиг” битүүмжлэн Суман Өртөөгөөр Хүрээнээ довтолгосныг хожим Богд хаантны мутарт нэгэнт хүрсэнийг мэдмэщ өмнөд умардын “амьд отоочин” нарт, “надад өгөх хэмээсэн хор” тунгаа өгсүгэй ” хэмээсэн гэдэг. Их Ламтны таалал төгссөний учир ийм буюу. 1915 онд Хиагтын хэлэлцээр хэмээгчээр Хятад, Орос хоёр Монголыг дундаа суулгаад булаалдаж байх цагт Богд Хаантан Монгол үндэстэндээ айлдсан нь:

1915 онд Монголыг Орос, Хятад хоёр булаалдаж байхад Богд Гэгээнтэн юу гэж айлдав?

“…Энэ удаагийн сайн цагийг хэдүй алдагдах дор хүргүүлсэн боловч миний бие Монгол улсын Хаан эзний суурийг хүлээсэн нь ер тоост ертөнцийн хоосон нэр дор эрмэлзэж, олон амьтныг гашуун зовлон дор нэрмэгдүүлэхүй дор хүргүүлсүгэй хэмээсэн нь бус, гагцхүү халхын ихээхэн ноёд, лам нар чин үнэн сүсгээр хүчлэн гуйсан дор хэрхэвчээр маргаж үл болох түмэн зүйлийн аргагүйгээс багш шавийн хүнд журмыг бодож, олны санаан дор нийлүүлэн, шашин төрийг хослон барьж, сүсэг бишрэл төгөлдөр олон монгол овогтон шавь нар юугаан ашдын зовлонгоос үтэр түргэнээ ангижруулах сайн мөр дор удирдсугай хэмээcэн нь болой… Эдүгээ Хиагтын газраа Орос, Хятад, Монгол гурван этгээдээр хэлэлцсээр боловч эрх ашгаас булаалдан тэмцэлцэх тул… энэ удаа хэлэлцэн тохирох эсэх алин боловч дотоод гадаад олон монгол овогтон нийтээр харилцан салж сарнихуй дор хүрэв хэмээн зориг мохож хэрхэвч үл болмой. Тэр ч байтугай одоо хэрэв Монгол язгууртны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс, нэгэн шашинт олон Монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсон үгүйн дээр миний бие олон Монгол овогтон юугаан эгнэгт алагчлан үзэх явдал үгүй тул… хэрэв жаргал зовлонгоо хамтатгах үнэнхүү чин зоригт холын бодлого буй аваас мөн ирэхүй цаг тохиолыг алдаж үл болмой” гэжээ.

Эндсэн ч ойрын зорилгоо гүйцээж аваад, алсын зорилгоо туршиж үзээд Холын Бодлогоо хадгалж эндсэн хаан, ноёд, лам ард, хувьсгалчдын “Монгол язгууртны нэгэн хэсэгт үүсгэл болгосон”, “хувьсгалын нууц товчоон” ийм буюу. Эдүгээ “Алдаж үл болох цаг тохиол” ч бас иржээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Thursday, April 16, 2009

“Жанчхүүгийн даваанаас нааш монгол нутагт шаахайны мөр бүү гарaг”


Монголын эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, эх оронч, чин зоригт Ханддорж одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт 1869 онд төржээ. Хошой чин ван хэргэмтэй тэрээр монголынхоо түүх, ёс заншил, шашин шүтлэгийг сайн судалж мэдсэн, манж, хятад, орос хэлтэй хүн байсан гэдэг. Дөнгөж 22-хон настай орь залуудаа буюу 1892 оны үед эцэг Цэрэндоржийн засаг ноёны тушаал хошой Чин ван цол хэргэмийг өвлөж авсан бүлгээ. Монголчуудыг уусгах, газар нутгийг нь эдийн засгийн хавсарга болгохыг санаархсан Манжийн шинэ засгийн бодлогыг тууштай эсэргүүцэж, Богд Жавзандамба, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Жалханз хутагт Дамдинбазар нартай чиг зорилго нэг, чин хүсэл цуг байж, Монголынхоо тусгаар тогтнолын төлөө буцашгүй тэмцэж, цуцашгүй зориглож байсан цогт эх оронч Ханддорж нь Вангийн хүрээнээ Далай ламыг залжээ. Ханддоржийн багш Дандар аграмба Далай лам Түвдэнжэмц хоёр хэд хоног ном хаялцаж тэнцээд, Түвдэнжамцыг буцах үед Ханддорж хүү Данзанжамцыгаа шавь болгон ном сургахаар явуулав. “Миний xүү, Далай ламыг дагаж Бээжинд очих нь. Тэнд очоод хятад, манж хэлийг гаргуун сур. Монголд явуулах Манж нарын бодлогыг сайн мэдэж ирээрэй” хэмээн онцлон захисан ажээ. Далай лам ч Бээжинд очмогц Манжийн эзэн хаанд бараалхахдаа мөнөөх xvv Данзанжамцыг дагуулан орсон байна. “Дур зоргоороо эзэн хааны өргөөнд орлоо” гэж хүүг баривчлан, эцэгт нь “Танай хүү муу хэрэг үйлдсэн учир баривчиллаа” гэж бичиг илгээв. Ханддорж хүүтэйгээ уулзахаар Бээжинд очсон боловч олон хоног хүлээлгэсний эцэст хүүгийнх нь толгойг цар таваг дээр тавиад хадгаар бүтээн авчирч үзүүлэв. Буцах замдаа Ханддорж Хятадын Цагаан хэрмэн дээр гарч, Манжаас шагнасан малгайныхаа чулуун жинсийг бут цохиж хаяад, “Жанчхүүгийн даваанаас нааших Монголын нутагт Хятадын шаахайны мөрийг гаргахгүй” гэж андгай тавьж, алдарт үгээ хэлжээ. Нутагтаа хүүгийнхээ толгойг оршуулчихаад Богд гэгээнд бараалхав. Дашрамд өгүүлэхэд эдүгээ үеэд тэр аугаа их эх орончийн үг талаар болж, Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр хэдэн мянгаараа гарч, монгол газар шороо, монгол охид эмс хятадуудын хөл дор, тэдний өвөрт нэгэнт орсоор олон жил болж буйг нүдээр үзэж, чихээр сонсож суугаадаа бухимдан гутарнам. Энэ жилийн “Болор цом”-ын эзэн Галсансүх найрагч “Монгол газар шороон дээр би хятад хүмүүсийн дунд амьдармааргүй байна” гэж хэлснийг энд зориуд давтья. 1911 оны зуны даншигт Халхын дөрвөн аймгийн хаад ноёд Их Хүрээнд хүрэлцэн ирж, “Манжийн шинэ засгийн бодлого”-ыг хэлэлцэв. Энэ чүхал ажлыг Ханддорж чин ван удирдан зохион байгуулжээ. Тэд Богд уулын модонд очиж, хоёр дахь удаагаа зөвлөлдөөд гадаад орны дэмжлэггүйгээр тусгаар тогтноход бэрх тул их Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн зөвшилцөн тохирсон ажгуу. Орос руу явуулах хүнээр Ханддорж, да лам Цэрэнчимэд болон Өвөрмонголын Хайсан гүн нарыг явуулах тохиролцоонд хүрснээр тэд 1911 оны 8-р сарын 15-нд Петрбургт очиж Оросын эзэн хаан лугаа учирч, Манжаас тусгаарлахад тус дэмжлэг хэрэгтэй гэдгээ хэлж, зохих хэмжээгээр зөвшөөрүүлж чаджээ. Ханддорж тэргүүтэн Хүрээнээс нууцаар гарч, уул хад, хөвч тайга бараадан өдөр нь бүгж, шөнө нь явсаар хил давсан бөгөөд нийтдээ 50-аад хоногийн дараа Оросын нийслэлд хүрсэн байх юм. Энэ бол зорилго үнэнч, зориг шалгаж, ухаан зарсан аугаа их үйлс юмаа. Хятад оронд Манжийн эсрэг хувьсгал ид өрнөж асан энэ эгзэгтэй үеийг ашиглаж Ханддорж Хүрээнд эргэн ирмэгц Богд хаанд бараалхан бодол саналаа айлдсан гэдэг. Үүнээс үзэхүл Ханддорж нь 1911 оны \/ндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч, манлайлан зохион байгуулагч байсан нь тодорхой бүлгээ. Үүний үрээр мөн оны эцсээр тусгаар тогтносон Монгол улс байгуулагдан, Манжийн амбаныг хөөн явуулсан түүхтэй. Богд хаан түүний гавьяа зүтгэлийг онцгой дээдлэн үнэлж, Түшээт хан аймгийн засаг, хошой чин ван Ханддоржид үе улирах эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү олгохоор зааж, улс төрийн ухаан хийгээд хэлний өндөр мэдлэгийг нь түшиглэн Гадаад хэргийн бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар томилсон нь тун ч оносон хэрэг байлаа. Ханддорж ч энэ чухал албыг нэн сайнаар гүйцэтгэж байв. Энэ албыг тэрээр 1911-1915 онуудад хашсан болой. Манжтай холбоо бүхий дайснууд түүнд цөөн биш байв. Намрын шөнө Богд хааны найран дээрээс гарсан Ханддоржийг жороо хар морьтой Дунд голын эргээр галигуулж явахад нь хоёр хүн отож байгаад цохиж унагаснаар энэ их эх оронч таалал төгссөн байна. Хэдий тэгэвч Ханддорж вангийн гавьяа, нэр алдар нь Монголын түүхэнд, ард олны зүрхэнд мөнхрөн үлдсэн билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Эх Орончийг Дурсахуй


Монголын ван гүн, язгууртнууд XX зууны эхэн үеэс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олохын төлөө Манж-Хятадын эсрэг тэмцэлд боссон тэр үед төрсөн цэрэг улс төрийн нэртэй томхон зүтгэлтний нэг бол сүүлийн үед Ажваагийн гэгдэх болсон Баатарын Данзан буюу япон гэж алдаршсан нэгэн билээ. Богд хаант улсын нэрт тагнуулч, дипломатч энэ хүн, үндэсний ардчилсан хөдөлгөөний далд фронтын дайчин, МАХН-ын анхны дарга нарын нэг агаад эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяа, зүтгэлийг төдийгүй түүний авъяас билгийг эдүгээ хүртэл зохих ёсоор нь үнэлж мэдээгүй өнгөрсөн хүн юм.

Номын хүрд эргүүлсэн жилүүд

Баатарын Данзан 1875 оны намрын дунд сарын сүүлчээр (9 сарын 2-5-ны хооронд) Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд төрөөд бага насаа эх эцгийн гар дээр өнгөрөөхдөө тэр үеийн ёс горимыг даган Дайчин вангийн хүрээ Лэгшиддонгайлин хийд дээр шавилжээ. Угийн сэргэлэн, бичиг судартаа хичээнгүй, ой сайтай Данзан, хорин нэгэн насандаа (1896 он) бурхан шашны номноо гэгээрч бурхныорон Цаст' Түвдийн зүг буяны жолоог залжээ. Тэрээр зам зуураа Монгол туургатны элгэн садан Алшаа, Цайдам Хөх нуурын монголчуудын байгуулсан Гумбум, Лавран хийдэд номын хүрд эргүүлэх зуур сүжигтэн нүүдэлчин олныг зовлонгоос ангижруулахыг хичээн бие сэтгэл, ухаан мэдлэгээ зориулахаар шийджээ. 1845 оноос хойших хугацаанд Өвөрлөгчийн нутаг хошуугаар тэнүүлчилсэн загалмайтны хэрмэл тэнэмэл номлогчид христосын сүм байгуулж улмаар Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчуудыг христосын шашнаар байлдан дагуулахыг эрхэмлэх болсонд дургүйцсэн олон түмний тэмцэлд эгэл жирийн хувраг Данзан татагдан оржээ. Тиймээс 1899-1900 онуудад Алшаа Хөх нуурт нууцаар ирж христосын сүм байгуулж христосын шашныг дэлгэрүүлэх явуулга хийсэн 15 төлөөлөгчийг баривчилж Хөх нуур, Алшаа, Цайдамаас гаргахад Данзан идэвхтэй оролцжээ. Өвгөд дээдсийнхээ шашин шүтээнийг цэвэр ариун байлгахыг хичээсэн Данзангийн зүтгэлийг Далай лам, Банчин эрдэний хэн хэн нь сайшаан дэмжиж байсан учир Данзаныг Түвдийн Баруун зууд мөргөхөөр чочиход Банчин Эрдэнийн тусгай төлөөлөгчид уулзаж-багштны захиаг түүнд гардуулжээ. Б.Данзан удалгүй Япон орныг зорьсон аж. Япон-Англи хоёрын холбоо 1902 онд байгуулагдаж англи, цэрэг улс төрийнхөө харааг Түвд рүү чиглүүлсэн тэр үед бурхны шашныг эрхэмлэдэг Дэнзан шиг санваартныг нууц ажиллагаанд оролцуулахад итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэдэг нь эргэлзээгүй хэрэг байлаа. Чингэж бурхны шашныг хамгаалах нууц ажиллагаанд биечлэн оролцож явсан Данзан 1902-1905 онуудад Токиод амьдарчээ. Үүний улмаас хожим "Япон" гэж алдаршсан болой. Хуврагийнхаа жанчийг Банчин эрдэнэд өргөөд Японд ирсэн Данзан, олон улсын цэрэг улс төрийн хуйвалдаан, аливаа улс гүрнийг золиос болгодог учир холбогдлыг ухаарснаар нигүүлсэнгүй сэтгэлээр зовсон түмнийхээ төлөө бурхны номоор буян үйлдэх чиглэлээ хянан үзэж, тэмцлийн замд оржээ. Ялангуяа Япон нь Түвдийг англид тавьж өгсний адилаар Орос-Японы дайны дараагаар Англичууд Японы нөлөөг Солонгост төдийгүй Манжуур-Монголд дэлгэрүүлэхийг зөвшөөрч түлхэц өгсөн хуйвалдаанд Америк холбоотон болж оролцсоныг тандаж ажиглан ухаарсан Данзан, 1905 онд эх нутгийнхаа зүг жолоогоо залснаар эх орон, ард түмний төлөө тэмцэх эр зориг, эрдэм ухааны мэлмий гийсэн шинэ зам нь эхэлсэн аж. Тэрээр нутагтаа ирээд удсангүй 1906 онд хошуу ноёныхоо хувийн хэргийг бүтээх нэрийдлээр Харбинд очсон нь санамсаргүй хэрэг биш байв.Хаант төрийн нууц албанд

-XIX зууны хоёрдугаар хагасаас Хятадын өмнө зүгийн ядуу тариачдыг Өвөрмонголд шилжүүлэн суурьшуулж атар хагалбар эрхлүүлэх болсон нь нүүдэлчин малчдын дургүйцлиин дөлийг бадруулжээ. Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчуудын дунд 1896-1902 он хүртэл амьдарсан Данзан, төрөлх газар нутгаа харийнхнаас хамгаалан, зэвсэг барьж тэмцсэн Их зуугийн чуулганы Арвинбаяр, Алшаа, Хөх нуур, Цайдамын бэлчээр нутгийг хамгаалан тэмцсэн Дампил, Норовсамбуу, Буян-Арвижихын тэмцлийг дэмжиж, Өвөрмонголын Зүүн хойд нутгийн Хорчны Удай, Хөлөн Буйрын Цогдалай нар Орос-Японы нууц гэрээ (1907), нутаг орныг нь хятадын газар тариалангийн эзэмшил болгохоор шийдвэрлэсэн түрэмгий бодлогын эсрэг боссон зэвсэгт тэмцэлд Данзан (1906-1911) оролцож байжээ. Үүнийг мэдэх Богд хаант улсын Гадаад яамны дэргэд байгуулсан тагнуулын алба, (Ханддорж, Цэрэндорж, Балданцэрэн) Данзангийн улс төрийн тэмцлийн чиглэлийг анхаарахгүй өнгөрч чадсангүй. Тиймээс Өвөрмонголын зүүн умард хэсэгт тусгай үүрэг гүйцэтгэж байсан Б.Буянчуулган, Дорж нарын үйл ажиллагааг Данзантай холбохыг хошуу. ноён нь (Ханддорж) чухалчилжээ. Ялангуяа Хөлөн Буйрын барга, солон, өөлдийн бүгдийн дарга Шэнфү хэмээгдэх * Өлзий Богд хаант Монголд дагаар орохыг эрмэлзэх , болсон тэр үед Данзанг Харбин. Хайлар бараадуулсан Ханддорж, Цэрэндорж, Балданцэрэн нар Шилийн голын чуулганы Авга, Хуучид хошуу руу Данзанг илгээжээ.

Япон улс 1907-1910 онд Хаант Оростой байгүүлсан нууц гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан (1912 онд) нь Монголыг Бээжингийн уртрагаар таллан хуваасан төдийгүй Хаант Орос-Хятадтай нийлж нууцалсан тунхагт (1913) Монголыг Хятадын салшгүй хэсэг хэмээн үзсэн нь Монголын тусгаар тогтнолд, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн далд түрэмгийлэл байлаа. Чухам ийм үед Богд хаан. ерөнхий сайд Намнансүрэн хоёрын хэн хэн нь Японтой түншлэхэд анхаарсны учир нь Монголд зэвсгийн тусламж өгөхөөс Хаант Орос гар татсанд байв. Тиймээс Монголын тагнуулын удирдлага, Данзанг Харбинаас татан авчирч Хүрээнд байгаа японуудтай холбохыг яарчээ. Харин энэ үед японы армиас халагдсан хориод албан хаагчид, хятад, солонгос иргэдийн дүрээр манай хүрээ, хөдөөд худалдааны ажил эрхэлж байсан нь монголын тагнуулын байгууллагад нэгэнт илэрхий болсон байв. Данзан ийнхүү хүрээнд байсан японы тагнуулын нэг Эр-Дао (Козима) гэгчтэй танилцсан нь хожим Сатотой уулзах завшаан болжээ. Нөгөө талаар Эр-Дао гэдэг нэрээр монголд ирсэн Козима монголын ван гүнгүүдээс хамгийн түрүүнд дайчин ван Ханддоржтой ажил төрлийн хувиар танилцсан бөгөөд түүний хошууны харъяат Б.Данзангийн талаар тодорхой мэдлэгтэй байсных юм. Энэ нь 1902-1904 он хүртэл японд байхдаа танилцсан хүмүүсээс Данзан холбоо таслаагүй байсан хийгээд 1906-1911 он хүртэл Харбин, Хайлар, Мугдэнгээр хөллөж байхдаа япончуудтай уулзаж байсныг ашиглахаар төлөвлөсөн хэрэг байв. Ийнхүү Эр-Дао хэмээгч Козимагийн талаар Хаант Оросынхон японы засгийн газар гомдол мэдүүлсэн тэр үед Данзан түүний тусламжтай хүрээнд сууж байсан Сато гэгчтэй танилцаж амжсан нь хожмын ажил төрөлд нь нөлөөлжээ. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж Б.Данзангийн байр суурь японыхны дунд бэхэжсэнд олзуурхан 1916 онд түүнийг тусгай даалгавраар японд илгээх нууц ажиллагаа сэдсэн байна. Японы улс төр, эдийн засгийн туслалцаанд найдаж байсан монголын ван гүнгүүдтэй холбоотой ажиллах ёстой Сато ийнхүү Данзанд бусдаас илүү итгэн найдсан эгзгийг судалж, ашигтай үеийг хулээж байсан Цэрэндорж, Данзанг дагуулан Токио явах болсон Сатод, Богд Хаант улсын Гадаад яамнаас ихээхэн хүндэтгэл үзүүлж бие хамгаалах бичиг (дипломат) олгосон нь Б.Данзанд итгэх итгэлийг гүнзгийрүүлжээ. Токиогийн ойролцоох Иокогама хотод суурьшсан Данзан тэндээ ангийн арьс үсний пүүсний эзэн хэмээгдэн алдаршихдаа японы үйлдвэр худалдаа, цэрэг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй танилцаж монгол руу чиглэсэн японы улс төр, цэрэг-эдийн засгийн бодлогыг тандаж байжээ. Энэ тухайгаа Б.Данзан 1918 онд Японоос "хувийн гачигдал" гэдгээр шалтаг хийж буцаж ирээд өөрийнхөө гүйцэтгэсэн -ажлын талаар танилцуулснаа хожим мэдүүлэхдээ "Сато хэмээх хүний хамтаар явж Японы Токио хотноо очиж, гадаад яам зэрэг газруудаар очсон ба японоос намайг их хүндэтгэн үзэж элдэв олон үзэсгэлэн ба цэргийн хэрэгсэл, зэр зэвсэг тэргүүтэн бүхнийг үзүүлсэн" гэж өчсөн байцаалтаас мэдэж болно.

Жанжны нууц даалгавраар

-Хаант Орос-Хятадын байгуулсан 1913 оны тунхаглалд Монголыг хятадын бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээсэнд дулдуйдан Хятадын улс төрчид, 1919 оны 10 дугаар сард Сюй Шүжингаар удирдуулсан цэргээ монголд оруулж, Богд Хаант Монгол улсын засгийн газрыг хүч тулган тараасан тэр үеэс Данзангийн хувь заяа, Монголын хувьсгалчидтай холбогджээ. Тэрээр 1918-19 онд Монголын түүх шастир хэвлэх ажилд оролцож үсэг өрөгчөөр ажилласан нь Сүхбаатартай дотно танилцах завшаан болжээ. Ийнхүү Сүхбаатар хувьсгалт нууц ажил удирдах болсон тэр үеэс Богд хаамт улсын нэрт тагнуулч Б.Данзанд өөрийн хэрэг зорилгоо ярих болсон төдийгүй түүнийг хувьсгалын ажилд оролцуулахдаа гаминг тандах тусгай үүрэг хүлээлгэсэн байна. Сүхбаатар 1920 оны зун Орос руу явахын өмнө хувьсгалчдын нууц нэр, хоорондоо харилцах нууц түлхүүр зохиосон нь тагнуулын мэдлэг боловсролд нэвтэрхий Б.Данзангийн нөлөө багагүй гэдгийг мартаж болохгүй. Чингэж хүрээнд гамингийн үйл ажиллагааг тандаж хувьсгалчдын аюулгүй байдлыг хамгаалахаар үлдсэн Б.Данзан, Барон Унгернгийн нууц албаныханд сэрдэгдэж, түүний хамгаалалтын албанд байсан японы тагнуулд танигдан өртөх аюул нүүрлэхэд нь хувьсгалчид түүнийг хүрээнээс холдуулсанаар Баянзүрх, Тэрэлжээр жирийн хүний маягавр орогнон амьдрах болжээ. Ардын хувьсгалын журамт цэрэг хүрээнд ирсний дараахан жанжин Сүхбаатар бие хамгаалах аравны Бадгваг дагуулан нэгэн орой Баянзүрхээс дээшээ нутагладаг нэгэн айлд очин хонож өнжсөн нь Б.Данзангийнх байсан тухай дурсан бичсэн байдаг. Чингэж Сүхбаатартай уулзсанаас хойш Б.Данзан 1921 оны 7 сард Д.Сүхбаатарын батлан даалтаар МАН-- -д гишүүнээр элссэн бөгөөд 8 дугаар сарын 9-нөө Намын Төв Хорооны "Зохиол хэвлэх салааны даргаар ажиллаж, 10 дугаар сарын 10-нд Намын ТХ-ны "сурган боловсруулах цэргийн эрхэлсэн түшмэлээр" томилогдсон аж. Түвд, хятад, япон хэлэнд нэвтэрхий төдийгүй Харбинд Дорнод манжуурын төмөр замын удирдах газар байхдаа орос хэл сурсан Б.Данзанг 11-р сарын 24-нд хуралдсан МАН-ын ТХ-ны гишүүдийн IX хурлаас "Эрхүү хотод болох Алс Дорнодын олон улсын их хуралд очих монголын төлөөлөгчдийн даргаар томилсон байна.

Эрх чөлөө тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлсэн эх оронч ардчилсан хүчнийг өөртөө нэгтгэсэн Монгол Ардын Нам ойрын хөршүүдийнхээ харилцаанд харшлахгүйгээр капиталист орнуудтай чөлөөтэй харилцах, XX зууны эхэн үеэс идэвхжсэн Монгол туургатны нэгдэл нягтралыг бэхжүүлэх, бүр 1912 оноос хойш Монголд дагаар орохоор зүтгэсэн Баргын ардчилсан дэвшилт хүчний бүлгэм дугуйлангийн хөдөлгөөн мөн Тагна Урианхай, Буриад монгол, Өвөрмонголчуудын асуудалд өөрийн өвөрмөц байр суурь баримталж байжээ.

Тиймээс ч олон улсын цэрэг улс төрийн асуудлыг нэвтэрхий мэддэг, хувьсгалын нууц ажиллагаанд туршлагажсан, олон хэлэнд гүнзгий, гадаад харилцааны нарийн ширийн бүхэнд гаршсан "шинэ хүчнийг" сонгож МАН-ыг толгойлуулах нь зайлшгүй болсныг Д.Сүхбаатар санамж болгосноор 1922 оны 3 дугаар сарын 15-нд хуралдсан ТХ-ны гишүүдийн Ү1 хурлаас Б.Данзанг "Намын ТХ-ны дэд даргаар" сонгосноос хойш есөн сарын дараа буюу 1923 оны 1 дүгээр сарын 2-нд хуралдсан Бүгд хурлын гишүүдийн ХХ1Ү хурлаас Намын Төв Хорооны даргаар сонгосон" нь санамсаргүй хэрэг биш байлаа.

Намын тусгай даалгавраар

Өвөрмонгол, Баргын ардчилсан хөдөлгөөнийг удирдахад Монгол ардын Нам тэргүүлэх үүрэг гүйцэтгэх (Коминтернийгг оролцуулахгүйгээр) мөн Зөвлөлтийн мэргэжилтнээс гадна германы мэргэжилтнийг өргөн ашиглах, герман, япон, хятад, мани (дани) улсад монголын оюутныг сургах бодлогыг хэрэгжүүлэхэд Б.Данзангийн нөлөө багагүй байжээ. Баргын ардчилсан хөдөлгөөнийг зохион байгуулахад Д.Сүхбаатараас зөвлөлгөө болон зэвсгийн тусламж авсан Ц.Өлзий, Боуляны Эрхэмбаяр нартай харилцан тохирсон тусгай ажиллагааг Б.Данзан удирдах болсон нь Хятад дахь Зөвлөлтийн элчин сайд Л.М.Карахан, коминтерний төлөөлөгч Г.Н.Войтинский (Зархин) нарын дургүйг хүргэсэн ажээ.

Ялангуяа 1922 оноос хойш маргалдсан Зөвлөлт Хятадын гэрээний үндсэн асуудал болсон "Монголыг хятадын бүрэлдэхүүн хэсэг" хэмээснийг тандуулахаар ерөнхий сайд Б.Цэрэндорж, Хаант улсын нэрт тагнуулч Жонон ван Ширнэндамдиныг Бээжинд илгээсэн асуудлыг Б.Данзантай ярилцаж зөвлөснийг Зөвлөлтийнхөн цаг алдалгүй Элбэгдорж Ринчиногийн тусламжтайгаар мэдсэн нэгэн эгзэгтэй явдал бий. Үүнтэй уялдсан нэг асуудал бол Бүх цэргийн зөвлөлийн гишүүдээс (Элбэгдорж Ринчинод мэдэгдэлгүйгээр) Б.Данзанг хятад руу нууцаар илгээх санал оруулсныг Төв Хорооны Бүгд хурлын гишүүдийн 1923 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн III хурлаас шийдвэрлэсэн явдал юм. Данзан ийнхүү Монгол уруу заналхийлсэн цэрэг, улс төрийн хуйвалдааныг илрүүлэн тандах нууц ажиллагааг гардсан нь Зөвлөлт хятадын хооронд байгуулах (1924 оны) гэрээнд багагүй саад бэрхшээл учруулж байжээ. Ялангуяа улс төрийн энэ хуйвалдааныг нууцалж, Хятадын талд зусардах даалгавартай байсан элчин сайд А.Н.Васильев ерөнхий сайд Б.Цэрэндоржийг молигодохын тулд "Орос хятадын гэрээг Америк, Франц үл зөвшөөрөн" хятадын засгийн газарт хориг саад тавьж байгааг мэдэгдэхдээ Сун Ят-Сений нэрийг барьсан байдаг. Үүнийг мэдсэн Данзан, 1924 онд Кантон (Гуанчжоу) хотод хуралдсан Гоминданы намын их хуралд оролцож, тэрхүү намын тэргүүн, үндэсний нэгдсэн фронтын удирдагч Сун Ят Сентэй уулзаад буцахдаа Бээжинг дайрсан нь Зөелөлтийн улс төрчид, коминтернийхэнд тун ч сэжиг төрүүлжээ. Б.Данзан Бээжинд ирэнгүүт Хятадын Гадаад яамны сайд Ван Жэнтэн, Оросын элчин сайд Л.М.Карахан нартай муудалцаж "нударга зөрүүлэхэд" хүрсэн ажээ. Энэ тухай Данзан хожим өчихдөө "Эгэж ирэх замдаа Бээжин хотод бууж... тэр үест Оросоос Хятадыг зусардан, Гадаад Монголыг бүрэн эрхтэй улс болгохгүй... нэгэн муж болгохоор хэлэлцэж байсан учир миний бие Хятадын Гадаад ЯЯ-ны сайд Ван, Оросын элчин сайд Карахантай *— заалдаж явсан билээ... Чингэж Гадаад Монголыг хятадын нэг муж болгох хэмээсэн хэрэгт Карахан дараа нь хөөгдсөн болно гэж хэлснээс үзэхэд Б.Данзан, эх орон, тусгаар тогтнолдоо тун үнэнч хатуу байр суурьтай байсныг гэрчйлнэ. Ийм хүмүүсийн нэг богд хаант улсын алдарт тагнуулч жонон ван Ширнэндамдин гуайн үйл ажиллагаа Б.Данзантай холбоотой байсан тухайд гэвэл тэрээр эсэргүү хэрэгт баригдаад мөрдөгдөж байхдаа 1931 оны 11 дүгээр сарын 1-3-нд мэдүүлсэн өчигтөө "Монголын улсын тусгаар бүрэн эрхтэй болсон учрыг Дотоод Монгол үндэстэнд танилцуулж... Ар монголд нэгтгэх асуудлаар.. Би Бээжинд 7 сар шахам суугаад 14 оны (1924) хавар ирж ярьж хэлэлцсэн байдлыг "Данзан, Цэрэндорж нарт танилцуулсан. Тэгэхээр Б.Данзан 1923 онд Хятад явсан үетэй энэ нь тохирдог шууд холбоотойн баримт ажээ.

Олон улсын хэмжээнд нэр хүндтэй болсон Б.Данзан, Монголыг Зөвлөлтийн холбоонд оруулах зорилготой зөвлөлтийн улс төрчдөд цаашдаа их уршиг тарих нь илэрхий болсон тул жанжин С.Данзаныг гайтуулсан үйл ажиллагааг далим болгож намын даргаас нь Б.Данзанг хөнтрөх "хуйвалдаан" сэдсэн бас нэг сэжим байсан. Тэр нь 1924 онд хуралдсан намын III их хурлын 8 дугаар сарын 31-ний өдрийн XXIII хурлын тогтоолын 1Ү зүйлд заасан ёсоор Б.Данзанг Гадаад яамны сайд А.Амарын орлогчоор томилсон асуудал бөгөөд хурлаас Монгол Ардын Намын нэрийг МАХН болгох гэсэн ажиллагаатай үүнийг холбоогүй байсан гэж үзэх аргагүй юм. Зөвлөлтийн улс төрчид Б.Данзангийн нэр хүнд рүү илэрхий дайрч чадахгүй байснаа ухаарсан өвөрмөц онцлог бол тэр үеэс Данзан шиг нэр хүндтэй монгол хувь хүмүүсийг Большивекуудын намын эчнээ гишүүн болгон чөдөрлөх асуудлыг боловсруулсантай холбоотой байлаа. Ингээд 1924 оны 9 дүгээр сарын 25-нд хуралдсан намын ТХ-ны тэргүүлэгчдийн ХХХ1Ү хурлаас "Зөвлөлт Холбоот Улсад суух элчин сайдаар япон Данзанг ТОХООН ТАВЬСУГАЙ" гэсэн тогтоолыг зөвлөлтийнхөн гаргуулсан гэж үзэх үндэстэй билээ. Харин Б.Данзанг Москвад сууж байх зуур Монголын өмнөд хязгаар Егүүзэрийн хийдийн чиглэлээр оруулж "хайгуулчин" гэдэг нэрээр өөрсдийгөө халхалсан 13 япон баригдсаныг суллуулахыг хичээсэн Москвад суугаа японы элчин сайдын яамны нарийн бичгийн дарга, Б.Данзанд бараалхаж хүсэлтээ уламжилсныг Монголын засгийн газар Б.Данзангийн саналд үндэслэн "Хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох хэрэгт тус дөхөм үзүүлэх" боломжийг харгалзан буцаасан нь Данзангийн коммунист намд элсүүлэх зөвлөлтийнхний итгэл найдварыг талаар болгожээ. Түүнийг яаж ийгээд "гайтуулах арга ухаан сүвэгчилж байсан" тэр үед Б.Данзан элчин сайдаас огцрох хүсэлт яагаад ч юм өөрөө гаргасныг үндэслэж 1925 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-ны тэргүүлэгчдийн 41-р хурлаас "гуйсан ёсоор чөлөө" олгосон байдаг. .Үүнийг бодож үзвээс тэрээр нууц фронт дээр ажиллах шаардлага гарсан нь Зөвлөлтийнхний хувьд ч завшаан болсон бололтой.

Б.Данзанг 1926 оны 1 сарын 5-ны өдрийн ТХ-ны тэргүүлэгчдийн I хурлаас "Харилцан туслалцах хоршооны төлөөлөгчөөр" сонгожээ. С.Данзангийн хэрэгт холбогдсон С.Буяннэмэхийг оргуулж "Сэцэнбилэгт" гэдэг нэрээр Хайлар дахь "Монгол хоршооны" төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан сургуульд багшлуулж байгаад 1925 оны 7 сард Бээжин рүү явуулсан нь Б.Данзангийн удирдлагаар зохион байгуулагдсан тусгай ажиллагаатай холбогджээ.Б.Данзан элчин сайдаас чөлөө гуйсан нь үүнд мөн л хамаарах ёстой. Харин 1926 оны эхээр Чан ЗолинЖанжхүү рүү уулгалсан учраас тэнд тусгай үүрэг гүйцэтгэж байсан С.БуяннэМэх, Баргын Мэрсээгийн хамтаар Монголд буцаж иржээ. Коминтерний төлөөлөгч Очиров С.Буяннэмэхийг ирмэгц нь Буриад руу багшлуулах нэрээр илгээсэн нь үнэн хэрэг дээрээ "Хөлөнбуйрын ерөнхий хорооны" удирдлагыг хагалан бутаргах ажиллагаа эхэлсний дохио байлаа. Үүнийг мэдсэн Б.Данзан, бүр Сүхбаатарын үеэс хамтарчажилласан Ц.Өлзийг 1926 оны 1 сард Барга уруу явуулсан нь өвөрмонголын ардын хувьсгалт намын төлөөлөгчөөр Баргад ажиллаж байсан Хасбаатар гэгчийн захиатай холбоотой юмсанжээ. Тэрээр МАХН-ын Төв Хороонд илгээсэн захидалдаа "Хөлөнбуйрын ерөнхий хороог МАХН-ын удирдлагаас салгаж Өвермонголын ардын хувьсгалт намынханд шууд" харъяалуулахаар болсон нь "Нутгийн ард олны санаасэтгэл болон ажил явдалд үл нийцэх асуудал" гэж үзжээ. Данзанг Хайларт байгаа Монгол хоршооны төлөөлөгчөөр ажиллуулах болсны учир холбогдлыг үүгээр тодруулж болох хэрэг билээ. Ийнхүү коминтернийхний явууллагаар Өвөрмонголын нам, Баргын намуудын хооронд гарсан зөрчлийг зохицуулахын тулд 1927 оны 7 сарын 26-нд Монгол, Өвөрмонгол, Баргын намын төлөөлегчид Улаанбаатартуулзсан аж. Энэ уулзалтанд өвөрмонголоос ирсэн түр цагийн хорооны тэргүүлэгч ба орлогч гишүүд (Сэрэндондов, Буянгэрэл, Алтан) оролцсон нь Б.Данзангийн үйл ажиллагааны нэг үр дүн юм. Нөгөө талаар Манжуур Хайлар дахь японы консул Т.Мацутайра "Худалдааны харилцаа тогтоох" санал хүсэлтээ захидлаар тавьсан нь Данзангийн толгойлж байгаа "Монгол хоршооны төлөөлөгчийн газар" хятад, өвөрмонгол, барга, манжуурт байдаг "Бидермен", "Ах дүү Прежинский "Манжуурын ангийн үсний корпорац", "Карлович ба ко", "Якобсон", "Роберт Смит", "Каплан-Варшавский гэгдэх Ульман" зэрэг худалдааны пүүсүүдтэй экспорт, импортын худалдаа хийж Данзаны нэр нь алдаршсансантай холбоотой юм. Чуулалт Хаалганхотод 1927 онд Б.Данзанг очиход Богдын хүрээнд танилцсан мөнөөх Сато уулзаж, Москвад элчин байхдаа японы 13 хүнийг суллуулах талаар санаачилга гаргаж"Их тус хүргэсэн... Одоо японд очвол их шагнал авна" гэж зөвлөсөнд байна. Үүгээр бол 1926 оноос хойш Бээжин, Мугдэн, Харбин, Хайлар, Манжуур, Шанхайхотоор хөллөж "худалдаа наймаа эрхлэх" нэрээр эх орон, тусгаар тогтнол, үндэснийхээ нэгдэл нягтралыг бэхжүүлэн хамгаалах нууц ажиллагааг Б.Данзан удирдаж байхдаа ямар нэгэн хар сэжиг авахуулах өчүүхэн ч алдаа эндэгдэл гаргаагүй мэргэжсэн, авъяаслаг тагнуулч, дипдоматч байж гэдгийг харуулж байна.

Буруутгах аргагүи мухардсан нь Ардын засаг мандсан анхны өдрөөс Зөвлөлт Монголын хилийг тогтоох, Тагна урианхай, Буриад монголыг халхтай нэгтгэх, Америк, Япон зэрэг хөрөнгөтөн орнуудтай тэгш эрхийн харилцаа тогтоох бодлого барьсан Д.Сүхбаатар. Д.Бодоо, С.Данзан нарыг бие биенийх нь эсрэг сөргөлдүүлж нууц ажиллагаа явуулах зуураа тэдний амь насыг зольсон Сталинч маягийн улс төрчид, 1928 он хүртэлх хугацаанд коминтернээс өгсөн даалгаврыг эсэргүүцэн биелүүлээгүй хүмүүс буюу Сүхбаатар, Бодоо, С.Данзан нарын бие даасан бодлогыг баримталсан Ц.Дамбадорж, Н.Жадамбаа, Ж.Гэлэгсэнгэ, Ц.Жамсран нарыг "Баруунтан" болгож илчлэн цохих асуудлыг коминтерний М.И. Амагаев, И.Л.Райтер нар боловсруулсан явууллагын өргөн "цэвэрлэгээнд" Б.Данзан өртөхгүйгээр өнгөрч чадсангүй. Ийнхүү Баруунтны талыг баримталсан Б.Данзан гэгч Зөвлөлтөөс Монголыг салгахыг хичээсэн төдийгүй Тагна урианхайг оросоос хөндийрүүлэхийг оролдсон гэдэг сэжгийг зөвлөх сургагч нар бэлтгээд 1928 онд түүнийг хятадаас дуудуулж авчирсан боловч дав даруй баривчлах аргагүй мухардахын эрхээр түүнийг судар бичгийн хүрээлэнд ажиллуулах далимаар холдуулжээ.Б.Данзан судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхдаа англи-монгол хэлний толь туурвиж мөн монгол, түвд, хятад, япон хэлний харгуулсан толь зохиох ажлаа эхлээд байтал нь баривчилсан байна. Чингэж 1932 оны 2 дугаар сарын 23-нд баригдсан Б.Данзанг байцаах ажиллагааг Дотоодын хамгаалахын сургагч Орлов, Басня нар удирдаж төлөвлөгөөгөө ерөнхий зөвлөх Дубровскийгээр батлуулсан аж. Харин сонирхолтой нэг асуудал бол 6 сарын 1 хүртлэх хугацаанд ганц удаа байцаагаад дахин мэдүүлэг аваагүй орхисныг нарийвчлан судлууштай зүйл юм. Ялангуяа Б.Данзанг галзуугийн больницад хэвтүүлснийг эргэцүүлэн бодвоос Сталинч улс төрчдийн удирдамжийг монголд хэрэгжүүлж байсан зөвлөх, сургагч нар өөрсдийнхөө бузар хэргийг сэжиглүүлэхгүйн тул тэдний ялт ажиллагааны баримтыг сайн мэддэг, гадаадтай шууд холбоотой Данзан шиг илэрхий томоохон хүмүүсийг галзуугийн больницод хэвтүүлэх зэрэг эмнэлгийн далбаан доор устгадаг аргыг ер нь Д.Сүхбаатар, Д.Бодоо, мөн С.Данзангийн эхнэрийн амь настай ч холбон үзэж болохоор хэнд ч хэзээ ч мэдэгдэхгүйгээр маш нууц зохион байгуулагдсан хэрэг цагийн эрхээр үл мэдэхийн мананд живсэн мэт санагдана.

Сталинч улс төрчдийн даалгаврыг хэрэгжүүлж байсан сургагч, зөвлөх болон коминтерний төлөөлөгчид ийм аргыг сэдэн хэрэглэдэг байсныг батлах нэг баримт бол 1924 онд хуралдсан намын III их хурал дээр Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч, төлөөлөгчдийг монголчууд "зад шүүмжилж" магадгүй дуулианыг таслан зогсоохын тулд Элбэгдорж Ринчино хурлын төлөөлөгчдөд хандаж үг, хэлэхдээ галзуу чоно, нохойд уруулсан хүнд тариа хийж эмчилдэг шинэ эмчилгээ нэвтэрснийг хэлж сонордуулаад "энэ тариаг манай нийслэл хүрээнд хийдэг болсон... олон төлөөлөгчид... цаг алдалгүй тариулбал гарцаагүй эдгэнэ" гэсэн нь ер холбогдолгүй мэт үгс боловч мөн чанартаа сургагч, зөвлөх, мэргэжилтэн нарыг шүүмжилбэл галзуугийн больницад хэвтүүлж "номхруулах" арга бий шүү гэсэн ажээ. Б.Данзантай ч холбоотой ийм үг хэлжээ. Ялангуяа монголд сууж байсан элчин сайд А.Н.Васильев ерөнхий сайд Б.Цэрэндоржтой 1924 оны 8 дугаар сарын 7-нд ярилцахдаа "Монголд орос... нэн үлэмж болов... харилцан туслалцах хоршоонд зуун хувийн тал нь орос болов...хэмээн япон Данзан..." ярьж шүүмжилдэг болсныг зориуд анхааруулсан байна. Б.Данзанг хувьсгалаас уравсан, японы тагнуул хэмээн яллахад хүрвэл олон улсын хэмжээнд "шуугиан дэгдээж" зарга үүсэхээс болгоомжилж түүнийг зөвхөн эмнэлгийн аргаар устгах замд орсны гэрч болж байгаа юм.

МАХН-ын анхны дарга нарын нэг, монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн" байдал, монгол угсаатны үндэсний нэгдлийг хамгаалахын төлөө тусгай үүрэг гүйцэтгэж амь биеэ хайрлалгүй гучин жил үхэлтэй нүүр тулан учирч хүнд хэцүүг туулсан Б.Данзангаас өөрсөндөө ашигтай өчиг авч "хэрэг улайлгаж" чадаапүй муу санаатнууд түүнийг галзуугийн больницод хүчээр хэвтүүлж саа өвчний тариагаар тарьснаас 1932 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нас барсан байна. Түүний нарийн учир шалтгааныг нууцлахад галзуугийн больницийн доктор профессор Ильин гэгчээр гаргуулсан акт нь хоёр төрийн алдарт тагнуулч, нэрт дипломатчийн амь нас харамсалтайгаар дууссаны бас нэг гэрч болон үлджээ.

МАХН-д Япон Данзан гэдэг лут хүн ажиллаж байсныг намын түүх бичигчид олон жилийн турш "дуугүй" өнгөрсөн нь гайхалтай. Гэхдээ түүхэнд нууцлахад хэцүү "даравч дардайж, булавч бултайдаг гавъяатан ч байдаг гайтан ч байдаг" билээ.

Лха. ДАРЬСҮРЭН
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, April 13, 2009

Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?


Юуны өмнө хятадууд монгол болон бусад оронд шилжин суурьших болсон учир шалтгааныг эргэн санахад илүүдэхгүй болов уу? Эл учир шалтгааныг ойлгоход монголчуудын дунд яригддаг нэгэн яриa тус болох мэт тул товч өгүүлье.

Хятaдууд цагаачдаа гадагш явахад нь "хятад хүний толгой дээр нар хэзээ ч жаргахгүй цаг хэдийд ирэх вэ? гэвэл харь оронд үй олон хятад шилжин суурьших ёстой. Тэгээд шилжин очсон газраа та нарын сайн, муу явах нь өөрсдийн чинь овсгоо чадвараас хамаарах тул сонин биш. Харин тэнд очоод заавал хийх ёстой зүйл бол тэр нутгийн эмэгтэйтэй гэр бүл болж дор хаяхад нэг, болвол түүнээс олон хүү төрүүл. Та нар илүү сайн ажил хийж чадахгүй бол хамаагүй жорлонгий нь ух. Хүүгээ бол гуталчин юмуу үсчин болго. Харин ач хүүгээ цагчин болго. Тэгээд гуч хүүгийн чинь үед бол чамайг хятад нутгаас ирж суурьшсан болохыг гэрчлэх хүнгүй болох тул гуч хүүгээсээ эхлэн засаг, төрийн эрх мэдэл рүү зүтгүүл. Чиний үр сад тэр орны төр засгийн эрх мэдлийг авах тэр мөч бол хятад хүний толгой дээр нар үл шингэх цагийг тэр хэмжээгээр ойртуулж байгаа юм." хэмээн захидаг гэх яриa буй.

Энэ бүхэн нь Монгол дахь "хятад диаспора" гэж нэрлэгдэх хятад гарлын бүлэглэлийн "язгуур санаа, ашиг сонирхол, мөн чанар" юунд байна вэ? гэдэг зүй ёсны асуулт тавихад хүргэж байгаа нь аргагүй. Эл тун ч учир битүүлэг оньсгыг тайлах, ойлгож мэдрэхэд монгол дахь хятад эрлийзүүдээс тэдний лидер болон тодорч, өргөн барих туг сүлд нь болж, монголын Чингис хаантай хүртэл зориглон зүйрлүүлээд байгаа, эдүгээ тэдний "монголын төрд үнэнчийнх нь бэлгэ тэмдэг" болсон гэх хүмүүсээс монголд явуулж байсан бодлого, үйл ажиллагааны нь түүхэн ул мөр болох, холбогдол бүхий баримтууд, тухайн үеийн зүтгэлтнүүдийн дурсамж тэмдэглэлүүд тус дөхөм болох юм.Тэгээд ч бас ноён Баабар саявтархан "Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?" (Монголчуудын гарал үүслийн тухай. Өдрийн сонин. Дугаар 078. 2001.04.03) хэмээн их л ялархаж туньсан, бас ихэд бахдан гайхуулах өнгө хослуулан бичсэн нь монгол дахь хятад эрлийзүүдийн хамгийн том лидер, өмнөө барьж, нүүрээ тахалдаг гол ганц энэ хүний монголын улс төрийн түүхэнд үлдээсэн мөрийг дахин шинээр шинжин үзэхэд түлхэц болсон нь мэдээж.Тиймээ Ба.Цэрэндoрж гээч энэ хүн үнэхээр монгол дахь хятад эрлийзүүдийн үйл ажиллагаа үзэл санааных нь "их удирдагч", "багш", тэдний бахархан дууриах үлгэр дууриал, төдийгүй дотоод мөн чанарын төвлөрсөн илэрхийлэл, нийтлэг дүр өөрөөр хэлбэл "оюун санааны нь эцэг", гарцаагүй мөн. Үнэхээр ч монголын "хятад диаспора" 1990 онд монгол дахь төр засгийн эрх мэдлийг авмагц Ба.Цэрэндоржийг төрийн бодлогынхоо цорын ганц багш болгон өргөмжилж, гантиг хөшөө дурсгалыг нь монголын нийслэлийн төвд босгон залсан нь асар их учир холбогдолтой ажээ. Энэ нь бас өөрсдийн оюун санааны лидерийг монголчуудад тулган хүлээлгэх гэсэн давхар санааг агуулж байна. Тиймээс Баабарын "насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ" хэмээн гайхуулаад байгаа Цэрэндорж гэх хятад эрлийз энэ хүн үнэхээр монголын төлөө тэмцэж явсан хүн мөн үү? гэдэг асуулт өнөөдөр зүй ёсоор гарч ирж байна. Ийнхүү энэ асуулт ноцтойгоор тавигдах болсон нь тун ч учир холбогдолтой, цагаа олсон зүйл бөгөөд магадгүй эл асуултын хариу нь монголчуудад өнгөрсөн үеийнхээ түүхийн зарим будлиантай асуудлууд, мөн эдүгээ улс оронд маань бүрэлдэн буй болчихоод байгаа нэн ээдрээтэй нөхцөл байдлын учир шалтгааныг үнэн зөвөөр тайлж, ухан ойлгох түлхүүр байж ч болзошгүй юм. 1910-аад онд Олноо өргөгдсөн Монгол улсын гадаад яамны дэд сайд, Автономит Монголын гадаад яамны тэргүүн сайд, 1922 оноос Ардын засгийн газрийн ерөнхий сайдын алба хашиж явсан "хичээнгүй сайд" хэмээн алдаршсан Ба.Цэрэндоржийн амьдралыг манай түүхэнд дан ганц өнгөц гадна, эерэг талаас нь "монголын хөгшин чоно" мэт дүрслэн, ихэд гоёчлон магтаж ирсэн билээ. Монголчуудын гэнэн нэг хэсэг нь гамин цэргийг монголд урин оруулж, монголын автономийг устган, хятдад урвасан нь олонд илэрч, тэр үедээ монголчуудын дунд гутамшиг болж хувирсан Цэрэндоржийнхоо урвагч нэрийг аврахын тулд, гамин генералаас монголчуудад зориулан тараасан "Цэрэндорж гадаад монголын хөгшин чоно" болох тухай эл худал домгийг тэр чигээр ойлгон итгэж ирсэн байна. Энэ ч бас л хятадууд өөрийн гадаад монголд бойжуулан өсгөж, хамгийн өндөр байр сууринд дэвшүүлэн хүргэж чадсан хүнийхээ бохирдсон нэр төр имиджийг цэвэрлэх талаар ихэд анхааран санаа тавьж "дотор нарийн ухаан" сийлж ирсэний нэг баримт гэлтэй. Гэвч бас гамин хятадын эл, магадгүй Бээжинд зохиогдсон, монголчуудад зориулан тараасан "тусгай зориулалтын домог"-т огт итгэдэггүй, Цэрэндоржийг "хоёр нүүртэй хятад эрлийз" болохыг мэддэг эрүүл саруул сэтгэлгээтэй монголчууд тухайн тэр үедээ ч цөөнгүй байжээ.

Тухайлбал, монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн дилав хутагт Б.Жамсранжав "Жич Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Сайн ноён хан ганцаардаж тэр бүрийг залруулж хүч хүрэхгүй болов...Монгол улсын хэрэгт энэ үед үнэнхүүгээс зүтгэн оролцож байх нь Сайн ноён хан, Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд да лам хоёр голчилж байжээ" (Дилав хутагт Б.Жамсранжав. Ариун сэтгэл авралын үндэс. УБ. 2000.92-р тал) хэмээн Монгол үндэстнийхээ төлөө эцсээ хүртэл үнэнч явсан эл хоёр аугаа их эх орончдын онц гавьяаг цохон тэмдэглэжээ. Тэгвэл Ба.Цэрэндоржийн талаар юу бичив? гэдгийг анхааралтай үзвээс: "Монголоос Да Жунтанд найр тал хүргэх хэргээр томилогдож удаа дараа Бээжинд очсон Сайн ноён хан Намнансүрэн, Сэцэн хан Наваанцэрэн, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Сэцэнхан аймгийн Дайчин жонон ван Цогбадрах, Баргын бишрэлт чин ван Пунцагравдан нар, Сайн ноён хан аймгийн Эрдэнэ чин ван Жамьяндорж, Итгэмжит бэйс Цогт-Очир, Засагт хан аймгийн ачит ван Гончигдамба, Сартуул цэцэн ван Жалчингомбодорж нарыг гэмингийн албаны газраас хүндэд зочлон замын зардал хэмээх олон тооны янчаан өгч талархан хятад ноёд ба монгол түвдийн яамны Жун Цай харчин ван Гүнсэнноров нар элдвээр удирдан хэлэхэд Сайн ноён хан Намнансүрэн ба Дайчин жонон ван Цогбадрах, Сартуул цэцэн ван Жалчингомбодорж нараас бусад нь хятадад их бичрэлтэй болсныг гэмингийн консул Чэнь И хэдийнэ мэдэж арга мэхээр гэнэдүүлэн тэр 64 зүйлийн сайхан идшийг үзүүлэн хуурч, бас энэ үеийн Гадаад яамны тэргүүн сайд Б.Цэрэндорж их шавийн ард бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, хятадад дотуур халуун сэтгэл байх хүмүүн тул тэдгээр ноёдыг хятадад зүглүүлж хэлэхэд тэд нараас угаас Цэрэндоржийг итгэдэг тул Хятадад нийлбээс сайн болно хэмээн лав санажээ" (Дилав хутагт Б.Жамсранжав. Ариун сэтгэл авралын үндэс. УБ. 2000.99-100-р тал) хэмээн дурссан байх юм. Хутагт эл дурсамждаа Ба.Цэрэндоржийг "хятадад дотуур, халуун сэтгэл байх хүмүүн" хэмээн "хятад холимог угсаатай" энэ хүний "дотоод сэтгэл", хувь хүнийх нь мөн чанарыг маш оночтой, нэг мөр тодорхойлжээ. Тухайн үеийнхээ сэхээтэн дунд нэн ухаалаг хүмүүсийн нэгд тооцогдон, төр улсын хэрэгт зүтгэн явсан шашны томоохон зүтгэлтэн энэ хутагт бурхан шашны номд төдийгүй, хүний гаднах өнгөц ил дүр хийгээд дотор далд мөн чанарт нэвтэрхий мэргэшсэн нэгэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй болов уу.Дээр иш татсан өгүүлбэрүүдийг нягтлан үзвэл хэн нь монголын төлөө эцсээ хүртэл туйлбартай явсан, харин хэн нь "хятадад дотуур халуун сэтгэл байх хүмүүн" болох, бас хэн нь "тэдгээр (урвагч) ноёдыг хятадад зүглүүлж хэлсэн", тэгээд өөрийн толгойгүй эдгээр урвагч ноёд хэний "зүглүүлсэн" үгийг дагаж "Хятадад нийлбээс сайн болно хэмээн лав санасан" болохыг барин тавин ялган салгаж үзэж болохоор байна.

Нэг хүн тухайн үеийн үйл явдалд оролцохдоо зөвхөн өөрийн үзэж харсан, сонссон, өөрт ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн талын л гэрч болох тул үйл явдлыг бүрэн хамран мэдэх боломжгүй, бас хувь хүний мэдрэмж бол субьектив зүйл болохоор уг үйл явдалын талаар нэлээд бүрэн ойлголттой больё гэвэл үйл явдлын өөр гэрчүүдийн дуртгал баримтуудыг харьцуулж, нягтлан үзэх шаардлагатай. Тиймээс тэр үеийн үйл явдалын бас нэг гэрч Н.Магсаржав хурцын бичсэнээс товчлон иш татая. "Үүнд танай Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит эрхийг устган хэвээр Дундад улсад нэгтгэн захируулах болохул хуучин Чин Улсын үеэс илүү эрхтэй тогтож болмой. Хэрэв мөчөөрхөн зөрчиж цэргийн хүчээр дагуулан тохинуулахад хүрвээс харин ч гүйцэх үгүй зовлон хүлээх болзошгүй тул эртхэнээс болгоомжлон үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодож өөрөө гуйн өргөж автономит засгийн газрыг устган Дундад засгийн газраа нэгтгэх захируулахыг эрж мэдүүлэх бичиг шийтгэж Чин И над дор өгвөөс би засгийн газар үтэр нэвтрүүлж сайхнаар тохинуулан шийтгэхийн тулд энэ явдлыг Монголын засгийн эрх баригчид хурдан түргэн зөвлөлдөж гүйцэтгэн гүйцэтгэн шийтгэвээс зохимой хэмээн хэлээр ирсэн явдлыг мөнхүү хичээнгүй сайд гүн Цэрэндорж урьдаар ерөнхий сайд Чин ван лам Бадамдорж лугаа биеэр учирч нууц зөвлөлдөн (нууц шүү! ямар учраас, хэнээс нуух болов?) эдүгээ цагийн байдал автономит засгийн газрыг устгахаас зайлшгүй болсон мэт боловч урьдаар Богд хаантанаа сэмхэн сонсгож таалал ямар болохыг туршсугай хэмээн хэлэлцээд ерөнхий сайд чин ван лам Бадамдоржийн бие Богд хаан танаа бараалхаж, Хятад элчин Чин И-гийн дурдсан эл хэргийн байдлыг амаар сонсгон айлтгасанд Богд хаанаас хэрэв автономит засгийн эрхийг устгаваас урьдахь Чин улсын үеэс илүү ямар эрх олохыг тодорхойлон асууж хариуг айлтгагтун хэмээснээр ерөнхий сайд Бадамдоржийн бие хятад Чин И лүгээ учирч Богд хааны зарлигийг уламжлан хэлсэн тухайд Чин И-гээс уг саналыг илтгэн дүрэм хэмжээг төлөвлөж харилцан зөвлөлдөн тогтсугай хэмээсэн дагалдаагаар хичээнгүй сайд гүн Цэрэндоржид өгсөн хятад бичгийг харьяат сайд өөрөө монгол хэл үсгээр орчуулаад ерөнхий сайд Бадамдоржийн гэрийн газар нийлж уншин үзвээс Гадаад Монгол автономит засгийг устгасны нойно хойчийг сайжруулах дүрэм хэмээх тавин хэдэн зүйлийн гол төлөвлөгөө нь...ердийн явуулах хэргийг төлөвлөснөөс бус Монгол дор Чин улсын үеэс илүү болох онц эрх олгох хэмээсэн үг үсэг үгүй ба бас ч Богд Жавзандамба хутагтын цолыг их Жунтангаас өргөмжилмой хэмээснээс өөр тусгайлан явуулах эрхийг дурдсан зүйл огт үгүй болох нь олны санаа Богдын таалал дор нийлэлцэх үгүй бөгөөд ялангуяа Богд хаан зөвшөөрөх үгүй болохул "уг зөвлөлийн хэрэг хүчингүй болох" тул Богдын таалал дор нийлэлцэхээр зүйлүүдийг урьдаар сэдэвлэн гаргаж (Чин И, Цэрэндорж, Бадамдорж гурвын зөвлөл. Уг зөвлөл Чин И-гийн саналыг ямар боловч аргаар гүйцэлдүүлэхийн тулд яаж зүтгэж, элдэв арга сүвэгчлэн, юуны өмнө Богдын санаанд нийцүүлэн тохируулах арга сэдэн буйг бид харж байна) уг дүрмийн төлөвлөгөө дор оруулан хэлэлцвээс ямар болов хэмээн Хятад элчин Чин И-д нууцаар сонсгон (нууцаар шүү! дахиад л. Энд Чин И-гээс гаргасан монголын автаноми устгах санал нь монголчуудын эрх ашгийг хөндөж байгаа тул монголчуудын зүгээс эмзэглэн эзэргүүцэх явдал гарахаас машид болгоомжлон нууцалж, хуйвалдан хэлцэж байжээ!) хэлсэнд маш зүйтэй болно хэмээжээ...монголын дотоод байдал тэр удаадаа хятад лугаа эсэргүүцэх хүчингүй болсноо төсөөлөх тул барацаси Богд хааныг аргадан эвлэрүүлж автономит засгийн газраа устгахаас өөр арга үгүй хэмээн лав санасан болох ба засгийн хэргийг хэлэлцэх дээд, доод хоёр хурал байсан нэр буй боловч, доод хурал таслах эрх үгүй, дээд хурал ч энэ хоёр сайдын таслахаас гаран үл чадах тул хэргийн төлөвлөгөө тогтоохын янар хурлаар хэлэлцүүлэх буюу бусад эрх баригчид лугаа зөвлөлдөх зэргээр үг задруулах үгүйг бодож (уг хуйвалдааны нууц алдагдахаас сэргийлж чанд нууцалж буй!) тэрхүү хойчийг сайжруулах дүрмийн төлөвлөгөө дор нэмэх зүйлийг ерөнхий сайд Чин ван лам Бадамдорж өөрөө санал гаргаж гүйцэтгэхээр тогтоод...зүйлийг тус тус нэмэн бүгд жаран дөрвөн зүйл болгосны доторхи Монголоос нэмж зохиосон нь их төлөв улс төрөөс явуулж болмоор үгүй, дан ганц Богд хааны ба шавь этгээдийн эрх ашгийг эрмэлзэн авах идэхийг бодсон ичгүүртэй ба шударга үгүй хэргүүд болмой..." (Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх. УБ. 1994. 143-145-р тал) гэжээ. Энд тус "зөвлөлийн хуйвалдаан"-ы үйл ажиллагааг, эзэдтэй нь маш тодорхой гаргасан тул илүү тайлбар хэрэггүй юм.""1918 оны 5-р сард автономит засгийн газар "самуун намын аюулаас хамгаалах" -ын тулд эхлээд хятад цэргийн нэг хороог Ар монголд оруулах тухай хэлэлцээрийг Чен И - тэй байгуулжээ" гэж Ц.Пунцагноров бичсэн бол "Чен И болон Монгoлын гадаад явдлын яамны сайд гүн Цэрэндөрж нар монголд хятад цэрэг оруулах талаар хэлэлцэж гадаад монголд нэг хороо цэрэг оруулах..гэж тогтжээ" (С.Гангааням. Монголчууд тугаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь УБ 1993 он. 71-р тал) гэсэн нь нэг л үйл явдлыг хэлж байгаа болно. Мөн "хэрэв хэрэг тохиолдвoл хятад цэргийг нэмж ирүүлэх явдлыг хоёр этгээдийн үзэмжээр гүйцэтгэнэ" гэж уг хэлэцээрт заажээ. Чен И - гээс автономит засгийн газартай хэлэлцэн тохирсны үндсэн дээр 1918 оны 9-р сард 4-р бригадын хоёр хорооны бүрэлдэхүүнтэй Хятадын цэргийн анхны том отредуудыг Монголд нэвтрүүлэн оруулж нийслэл Хүрээ, Хиагт, Улиастай, Ховдод байрлуулав." (Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. 1911-1919. УБ. 1955 он. 159-р тал) "Богд хаан 1919 оны 11-р сарын 10-нд Сүй Шүжаны шаардлагыг дээд доод хурлаар хэлэлцэхээр оруулсанд "автономит"-ыг устгах явдлыг зөвшөөрсөнгүй. Иймд Сүй Шүжан өөрийг нь талархаж байсан шанзав Бадамдорж, гадаад яамны сайд гүн Цэрэндорж нараар уг зүйлд гарын үзэг зуруулж "автономит"-ыг устгана гэж занаад Богд хааны сууж байгаа сүм ордoноос ерөнхий сайд Бадамдоржийн гэр хүртэл цэрэг жагсаан сүр үзүүлжээ...дод хурлын саналыг үл хайхран 1919 оны 11-р сарын 17-нд "автономит" засгийг "сайн дураар" устгах тухай Сүй Шүжаны зохиосон бичигт Богд Жавзандамбын мутрын тэмдэг ч даруулалгүйгээр ерөнхий сайд чин ван лам Бадамдорж, дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн, гадаад яамны тэргүүн сайд хичээнгүй гүн Цэрэндорж, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Жамьяндорж... зэрэг таван яамдын сайд, дэд сайдууд 16 хүн гарын үзэг зурж таван яамны тамга тэмдгийг дарж тэр орой нь Сүй Шүжанд гардуулжээ." (С.Гангааням. Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь. УБ. 1993. 73-р тал)

Жич: Сүй Шүжаны зохиосон гэх боловч, "Автономитыг устгах тухай Монголын засгийн газрийн бичиг" гэх эл баримт бичиг Ба.Цэрэндоржийн зохиол бүтээлийн түүвэрт оржээ. (Ерөнхий сайд Б.Цэрэндорж. Баримт бичгийн эмхэтгэл. УБ. 1998 он. 382-р тал) Мөн энэ үйл явдлын талаар "...Сүй Шүжан ирж Чин И лүгээ эвдрэн Чин И - гийн зохиосноор хэдэн зүйл гэрээг хүчингүй болгон Чин И-г буцаасан төдийгүй Сүй Шүжаны бие Цэрэндорж Бадамдорж нартай талархаж байгаад цэрэг жагсаан ирж хүчирхэг буурай хоёрыг мэдэх үү? Монгол дундад улсад дагах ёстой гэж сүрдүүлэн эзэрхийлж засгийн эрхийг эзэлж авсан бөгөөд Богдыг Да Жунтаны зурагт мөргүүлж мэхэлсэнд нийт олон ардын сэтгэл ихээхэн хувьсаж, хятадад хорсон уйлалдаж..." гээд бас "...Лосолоос бид сая хуйвалдаж Бадамдорж, Цэрэндорж нарыг нууцаар алъя хэмээн аргыг хэлэлцээд шийдвэрлэсэн атал бас л арай болохгүй юм хэмээлцээд тархаж байсан удаа буй.." (Догсомын дурсамж. Үнэн сонин. 1993.03.10. Дугаар 23) гэснээс үзэхэд хэн хэн нэг бүлгийн хамсаатан болох бөгөөд бас хэн "хятад Сүй Шүжантай талархан хуйвалдаж" байсныг нийтээрээ мэдэж байжээ гэх үндэслэлтэй.Энэ мэт цөөхөн баримтаас л үзэхэд Ба.Цэрэндорж нь Чен И, Бадамдорж нартай дотнoлон байж, "64 зүйлийн гэрээ"-г сэдэн боловсруулах, хятадын гамин цэргийг монголд урин оруулж ирэх, Гадаад Монголын автономийг устгахад голлох үүрэг гүйцэтгэсэн болох нь эргэлзээгүй болж байна. Баабар нараас "Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?" хэмээн ихэд гайхуулаад байсан нь ийнхүү оргүй худал болов. Ба.Цэрэндорж "эхлээд Хиагтын гэрээгээр монголын тусгаар тогтнолыг устган автономи болгоод, дараа нь хятадын цэргийг монголд урин ирүүлж автономийг нь устган хятадад нэгтгэж" байсныг үзэхүл харин ч "насаараа л Монголын тусгаар тогтнолыг ил, далд эсэргүүцэн тэмцсэн" этгээд ажээ.

Цэ өвгөн Ши Яншань буюу Балин (Бэлиг)-гийн Цэрэндорж хэмээх энэ хүний наад, өнгөн талын "магтаж гоёчилсон дүр" биш, харин үйл ажиллагаа, үзэл санааны нь жинхэнэ цаад, далд мөн чанар юу болохыг амьдралынх нь биш, бүр жинхэнэ гутамшиг нь цухуйж байгааг бид үзлээ.

Жич: "Улаанбаатар хотын Хятадын худалдааны хурлаас ирүүлсэн бэлбэсрэлийн бичигт "Цэ өвгөн Сиянсан" гэжээ." (Ерөнхий сайд Б.Цэрэндорж.(1868-1928) Баримт бичгийн эмхэтгэл.УБ.1998 он. 494-р тал)

Гэвч 1918-1919 оны үед түүний баримталж асан эл урвагч байр суурь нь тохиолдлын хэрэг байсан мэт яриа гарахыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэрбээр сүүлд нь эл урвагч үйл ажиллагаагаа "монгол сул дорой тул аргагүй хүчинд автсан", эсвэл "япон, хятад хоёрын хэн нэгийг түшихээс аргагүй болсонд япон нь хүчтэй, хятад нь сул дорой байснаас хятадыг дагасан" гэх мэт элдэв худал, зальхай үлгэр домог зохион ярьж урван тэрсэлснээ зөвтгөн цайруулахыг оролдож, тэр ч байтугай хувьсгалт төр засгийн удирдагчдийг эл хар домогтоо итгүүлж чадсанаар бараг бүтэн 80 шахам жилийн турш монголын төр засаг, ард түмний дийлэнхи олонхийг мэхлэн төөрөгдүүлж өнөөг хүрсэн ч, аливаа нууц эрт орой аль нэгэн цагт ил болж, ямар ч сайн нууж, өнгөлөн далдалсан хар мөр нь тодрон гарч ирдэг байна. Тиймээс одоо бид Ба.Цэрэндоржийн үйл ажиллагааны өмнөх үе буюу Олноо Өргөгдсөн Монгол улсын болон Автономит Монголын албанд "хичээнгүйлэн зүтгэж" асан үеийн зарим цөөхөн баримтаас цухас дурьдая.

1913 оны сүүлчээр ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Орос улсад айлчлахаар мордов. Монголын төлөөлөгчид Петербургт хоёр сар гаруй болоход Николай хаан хоёр удаа хүлээн авч уулзсан бөгөөд Орос улсын сайд нарын зөвлөлийн дарга Кокоцев, Гадаад явдлын яамны сайд Сазонов нартай уулзаж "шинэ зээл, нэмэлт зэвсэг авах, хамгийн гол нь Барга, Өвөр Монгол, Хөх нуурын зэрэг газруудыг нэгтгэн багтаасан "Их Монгол Улс" байгуулах асуудлаа Орос улсаар зөвшөөрүүлэх " (Пунцагноров. Монголын Автономит үеийн түүх. УБ. 1955. 70-р тал) зорилго агуулж байв. Ерөнхий сайд Оросын албаны хүмүүстэй хэлэлцээр хийж нэлээд чухал асуудлуудыг нааштай шийдсэн хэдий ч айлчлалын гол зорилго болж асан ""Их Монгол Улс" байгуулах явдал дээр Орос улсын дэмжлэгийг авч чадсангүй" тул Гадаад явдлын яамны дэд сайд Ба.Цэрэндоржийг орчуулагч Жамсранотой хамт үлдээж уг асуудлаар Оросын талтай үргэлжлүүлэн харилцаж, ахиц гаргах боломж сүвэгчлэх үүрэг өгөөд түрүүлж буцсан аж.Гэтэл "Цэрэндорж Петербург үлдэхдээ "Сайн ноён ханы хийж дуусгаагүй үйл хэргийг гардан үргэлжлүүлэх болно" гэж сүржигнэн мэдэгдсэн хэдий ч, Сайн ноён ханыг монгол явсны дараа Цэрэндорж Гадаад яаман дээр ерөөс хүрч ирээгүй бөгөөд, бидэнтэй албан ёсны харилцаа тогтоох оролдлого ч хийгээгүй болно." (Оросын Гадаад яамны сайд Сазонобаас Монголд суугаа консул Александр Яковлевичид бичсэн нууц цахилгаан. 1914 он. 1-р сарын 30.) гэжээ. Цэрэндорж Сайн ноён ханы нүүрэн дээр их л "хичээнгүй" зүтгэлтэй царай эсгэвч, ар хударгаар нь ийнхүү монголын үйл хэрэгт туйлын хайнга, тоомжиргүй хандаж байжээ. Тэгээд ч иймэрхүү хандлага бол Ба.Цэрэндоржийн хувьд тохиолдлын зүйл биш, зүй тогтлын шинжтэй байжээ гэдгийг түүний урьдах болон хойшдын үйл ажиллагаанаас нь харагддаг.Хятадаас Монголд суулгасан хорт могой тэрбээр монголын төрийг дотроос нь хутган үймүүлж, хорлон сүйтгэсээр эцэст нь ерөнхий сайд Сайн ноён ханы амь насыг нь хорлон бүрэлгээд, улмаар 20-р зууны монголын нэн гарамгай эл удирдагчийн амьдрал, тэмцлийн нь зорилго, үйл хэрэг болох "Тусгаар тогтносон Их Монгoл Улс байгуулах" аугаа их үйлсийг нь далдуур хөнөөн бусниулж амжсан юм.Энэ тухай манай монголын нэгэн тулгуур тунхаг бичигт "...манай халх нарыг түлхэж живүүлэхээр оролдсон өөдөлшгүй хэдэн зальхай баньд эрлийз нар ба бүх үндсээ алдсан ноёдыг худалдан аваад манай автономит Гадаад Монгол улсыг дэгжүүлэхгүй арга мэхийг үүсгэн, хар хятадыг өөртэйгөө дотнолин амраглуулсан бөгөөд бас нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартсан тэд нар, улсын хулгайчууд, хортны нам болж манай мэргэн алдарт Засагт ханыг хорлон алаад, залуу бөгөөд баатар сүртэй Түшээт хааныг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээр заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаадад алдаршсан нэрт лам Цэрэнчимэд басхүү тэр мэт хулгайчуудын гарт цаг бусын үхлээр үхсэн. Бас манай Богд эзэн хааны шадар сайд далай мэт гүнээ ухаан төгөлдөр Дайчин чин ванг бас ухваргүй баньд нар ба эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэт хор ерд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван,Бинт ван,Далай ван, жич сахалт лам эдгээр цөм ийнхүү хорлогдсон тэргүүтэн. Махан бие олсон шулмас нар энэ мэтээр манай халхын тэргүүн эрдэмтэнг идсээр. Богд Чингис хааны язгуур үндэсний үр маш ариун тунгалаг оюут ерөнхий сайд Сайн ноён хааныг хорлосон нь даанч өнгөргүй , муу хоронд хамаг бие шарлаж хилсээр өөд болсон..." "Манай Халхын сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг сайнаар шууд сэтгэх хүнгүй болгон, гэрэлт эрдэнийн ширээг бузартуулан, хайран тулгар төрийг унагаж хамаг ардыг сарниулан толгой мөрний дээр тэгшдэхгүй, хар хятадын гажуу засаг эрхийг хүлээлгэх нь нэгэнт үнэн болов."(Гадаад Монголын Автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах намын бичиг. Тусгаар тогтнол сонин. 1991.06.04. Дугаар 27) гэж бичжээ.Мөн "Үнэхээр энэ муу хулгайчуудын хорт үүсгэлээс Халх дөрөв, шавь хоорондоо эв найрамдлыг алдаж буурай болсоор бүх улсын хэргийг дотоодоос эвдэн устгах хэрэг илэрхий болов" хэмээн монгол дахь хятад эрлийзүүдийн зүгээс монголын тусгаар тогтнолын талаар баримталж асан байр суурь, үйл ажиллагааных нь "хорлон бусниулагч, хутган үймүүлэгч" мөн чанарыг туйлын яруу тодорхойлохдоо бас тэднийг хятадын төрийн бодлогыг монголд явуулах хэрэгсэл, монголын улс төрийн хэргийг "дотоодоос эвдэн устгах, хятадад нэгтгэх" зорилго бүхий "Хятадын Тавдугаар Цуваа" болохыг бүр мөсөн илчилжээ.Цэрэндоржийн Монголын тусгаар тогтнолын эсрэг, хятадыг дулдуйдсан урвагч санаа нь 1914 оны 9-р сараас 1915 оны 5-р сарын хүртэл Хиагтад явагдсан Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрийн явцад Орос, Хятадын "даралт шахалт" гэгчээр шалтаглан, уг хэлэлцээрт оролцогчдын дундаас Монголын тусгаар тогтнолын талаар хэлбэрэлтгүй, туйлбартай байр суурь баримталж асан Манали баатар Дамдинсүрэн, да лам Дашжав нарыг хэлэлцээрээс татаж, өөрийн талын Ширнэндамдинг аваачин, уг "Гурван улсын гэрээ" гэгчид гарын үзэг зуруулж хэлэлцээрийг яаравчлан дуусгасан явдлаас тод харагддаг. Ялангуяа Гурван улсын хэлэлцээр ид явагдаж буй үед гадаад явдлын даамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн амь насыг бүрэлгэсэн явдал туйлын сэжигтэй. "Удааширсан хэлэлцээрийн явцад Монголын төлөөлөгчид болон, Гадаад Явдлын Яамны эрх баригчдын бүрэлдэхүүнд ноцтой өөрчлөлтүүд гарав. 1915 оны 2-р сард шанзав Бадамдоржоор толгойлуулсан Хятадын талыг баримтлагч феодaлууд нь Монголын феодaлын ангийн дэвшүүлэн гаргасан төрийн хэрэгт чадвартай цөөн тооны зүтгэлтний нэг болох Гадаад Явдлын Яамны сайд болох Ханддоржийг хорлон алжээ... Түүнчлэн Ханддоржийг зайлуулах явдлыг Япон улс, ба Хятадын милитаристууд нэгэн адил сонирхож байжээ" (Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. 1911-1919. УБ.1955 он. 85-86-р тал) гэсэн байна. Энд ГЯЯ-ны сайд Ханддоржийг хорлон алсан "Бадамдоржоор толгойлуулсан Хятадын талыг баримтлагч феодолууд гэгч бүлгийн гол толгойлогч нь угтаa бол Бадамдорж ч биш харин Цэрэндорж шүү дээ. Ер нь ч Ба.Цэрэндорж, Ханддорж чин вангийн амь насыг бүрэлгэн Гадаад яaмны бүрэн эрх мэдлийг авахгүйгээр, Манлaибаатар Дамдинсүрэн, Да лам Дашжав нарыг уг хэлэлцээрээс татаж Хятад, Орост тал засахгүйгээр Хиагтын гэрээг байгуулж чадахгүй байв. Ба.Цэрэндоржийн удирдан байгуулсан Хиагтын "Гурван улсын гэрээ"-гээр Олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтносон улсын статусыг эвдэж "Хятадын сюзерен эрхийн дорхи Гадаад Монгол автономит муж болон Хятад шууд харьяа муж Өвөр Монгол" болгон хоёр хуваасан явдал бол хожим нь Монголын тусгаар тогтнолыг устгаж, Хятадад нэгтгэх гэсэн түүний далд санаагаа хэрэгжүүлэхэд дөхөм болсон анхны том алхам бөгөөд, дөрвөн жилийн хойно 1919 онд Хятад сайд Чен И-тэй хуйвалдан "Гадаад Монголын автономийг устгах тухай 64 зүйлийн гэрээ"-г нэмэн байгуулж , Хятадын гамин цэргийг Монголд урин оруулж автономийг устгаснаар бүрэн гүйцэлдсэн болой.Үүнтэй холбогдуулан түүхийг хянан засварлаж буй ганцхан жишээг иш татья. Монголын төрийн эрхийг 7 жил барьсан П.Очирбат: "...Энэ үед хэсэг сайд эрхтэнүүд хуйвалдаж монголын тусгаар тогтнолыг устгах гэж байсан тухай нэгэн баримтыг иш татья. "Монгол улсын цэргийн яамны тэргүүн сайд Сайн ноён хан аймгин жанжин Эрдэнэ ван Жамьяндорж мөн яамны дэд сайд Түшээд хан аймгийн жанжин бэйс Сономдорж, Гадаад яамны тэргүүн сайд хичээнгүй бэйс Цэрэндорж мөн яамны дэд сайд Засагт хан аймгийн Чин ван Гончигдамба...нарын зэрэг ноёд нийлж харьяат Монгол улс одоо нэгэнт гадаадад итгэж түшиглэн хамгаалж туслах найрамдал бүхий улсгүй болсон ба ялангуяа дотоодод дан ганц Их шавь гэдэг нэгэн аймгийн хэдэн зальхай зусар бялдууч лам нар засаг төрийн бүрэн эрхийг эзэрхэн барьж засгийн ёсон суртлыг эвдэж алдсан учирт хавчигдаж арга буюу Нийслэл хүрээнд суусан Дундад улсын элчин төлөөлөгч сайд Чен И - тэй сэмхнээ нууцаар харилцан хэлэлцэж Монгол улсын өөртөө эзэрхэх эрхт засгийг устгаж Дундад улсад дагаар орж захирагдах гагцхүү Богд хаантны ба олон аймаг хошууны засаг ноёдын тушаал хэргэм эрх ашгийг бүрнээ үүрд хуучин хэвээр явуулах башүү нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Хиагт хот, Тагна урианхайд цөм адил чацуу эрх тушаал бүхий хятад монгол сайд тус бүр нэжгээдийг томилон суулгаж...зэргийн эрх хэмжээний тухай 65 зүйлийн гэрээ бичгийг тогтоон төлөвлөн явуулсанд Дундад улсын засгийн газраас ихэд сайшаан зөвшөөрч даруй ёсоор болгон баталж Баруун Хойт хязгаарыг сэргийлэн хамгаалж сахих цэргийг ерөнхийлөн захирах жанжин Сүй Шүжаны хамт илгээжээ"" (П.Очирбат. Тэнгэрийн цаг. УБ. 1996 он. 126-128-р тал) гэх мэтээр хаанаас авснаа тодорхой заалгүй иш татжээ. Энд маш сонин өнгө аяс байгаа нь: нэгд. "хэсэг сайд эрхтэнүүд хуйвалдаж" "65(64 зүйл ч гэдэг) зүйлийн гэрээ бичгийг тогтоон...төлөвлөж" Бээжин явуулсан бичгийг ишлэхдээ уг гэрээ бичгийг Чен И тэй хуйвалдан, биечлэн гардаж боловсруулсан Цэрэндоржийн нэрийг хоёр хүний ард нуун авч үлдээд, гол хуйвалдагчаар цэргийн яамны тэргүүн сайд Жамьяндоржийг дэвшүүлжээ. хоёрт. "Чен И тэй сэмхнээ нууцаар харилцан хэлэлцэж Монгол улсын өөртөө эзэрхэх эрхт засгийг устгаж Дундад улсад дагаар орж захирагдах" санал тавьсан учир байдлыг "итгэж түшиглэн хамгаалж туслах улсгүй болсон ба ялангуяа дотоодод дан ганц их шавь гэдэг нэгэн аймгийн хэдэн зальхай зусар бялдууч лам нар засаг төрийн бүрэн эрхийг эзэрхэн барьж засгийн ёсон суртлыг эвдэж алдсан учирт хавчигдаж арга буюу" Чен И д хандсан хэмээн зөвтгөжээ. Энэ удаад итгэлийг эвдэгч хятад эрлийзүүд бас монголыг худалдахад өөрсөдтэй нь хавсарсан гол хүчин болох зам нараа ч бас матаж, хаяагаа хадраад авсан нь сонин. Иймэрхүү байдлаар монгол ноёд, лам нарыг ээлжлэн хахуульдаж, бие биеийн эсрэг турхирсаар хятадад дагаар оруулж амжив.Энэ бүхэн алив юмны учрыг гадарлах хэнбугайд ч ойлгомжтой боловч энд гагцхүү ноён П.Очирбатын өөрийнх нь баримталж буй байр суурь тун ч сонин юм. Хэдийгээр ноён П.Очирбат Н.Магсаржавын бичиж үлдээсэн "Монгол улсын шинэ түүх" зэрэг номуудыг ашигласан номын тоонд заан оруулсан боловч энд маш тодорхой тусгагдсан асуудал болох Чен И-гийн 64 зүйлийн гэрээ гэгчийг боловсруулахад Ба.Цэрэндоржийн гүйцэтгэсэн голлох үүргийн талаар таг дуугүй өнгөрч, иш татагдсан зүйлүүдэд түүний нэрийг хэдэн хүний нэрийн ард нуун авч үлдэх, бас уг гэрээг жинхэнэ боловсруулсан Цэрэндоржоос зайлуулан хаа хамаагүй, дагалдан баясагч Жамьяндоржийг оронд нь дур мэдэн "томилох зэрэг тун ч сонирхолтой, хачирхалтай "илбэ жилбэ" -ийн шинж чанартай үйлдлүүд хийж байх юм. Тухайлбал "...Сүй Шүжан тэр дороо ерөнхий сайд Бадамдоржтой нүүр тулан учирч "урьд цэргийн сайд Эрдэнэ ван Жамьяндорж хятад сайд Чин И нарын хэлэлцэн тогтсон жаран хэдэн зүйлийн гэрээ бичгийг хэлэлцэхгүй болгон" хэмээн юунаас иш татсанаа ч заалгүй бүрхэгдүүлсэн төдийгүй Чин И тэй хамтран 64 зүйлийн гэрээг гардан боловсруулсан эзэн нь Цэрэндорж, Бадамдорж хоёр биш харин цэргийн яамны сайд Эрдэнэ ван Жамьяндорж болоод хувирчихдаг нь тун ч жигтэй байна. Иймэрхүү маягаар "монголын автономийг устгасны хариуцлагыг Ба.Цэрэндоржоосоо зайлуулж бусдад тохох" зэргээр түүхийг ичиж, улайхгүй гуйвуулдаг нь 1990 оны үйл явдалаар төр засгийн өндөрлөгт заларч, эрх мэдэл гартаа авсан хүчний шалгарсан арга барил болой. Одоо бид Ба.Цэрэндорж Хиагтад "Гурван улсын гэрээ" гэгчийг байгуулж Монголыг Хятадын автономит муж болгосныхоо дараа юу хийж байсныг үзье.

1990 ээд оны эхээр Хятадад хэвлэгдсэн нэгэн номын ""Орос хүн Гадаад Монголыг эх oрноос нь холдуулах хатгаас хийж байгаад бидний сэтгэл түвдэхгүй байна" гэж Цэрэндoрж сайд өгүүлсэн билээ." (Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц. Бээжин. 1993.04.10. 50000ш) хэмээн гарчигтай бүлэгт: "Олон нийт болон эх оронч (хятад) ван (Бадамдорж), гүн (Ба.Цэрэндорж) нарын хүчтэй шахалтын дор Жавзандамба хутагт арга буюу Цагаан хааны үнэнч ноход болох Ханддорж, Намнансүрэн нарыг хор өгч алсан юм" (мөн тэнд. 143-р тал) гэжээ. Энд хятадууд Ханддорж чин ван, ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн нарын хорлогдсон учир шалтгааныг өөрсдийнхөөрөө тайлбарлаад, хоролсон эздийг нь "Олон нийт болон эх оронч ван, гүн нарын шахалтын дор" хэмээн заасан нь "Хятадын талыг баримталагчид буюу "хятад эх оронч" дын саналаар" хөнөөснийг тойруу боловч хүлээн зөвшөөрчихжээ. Цааш нь "1915 оны 12-р сарын 12-ны өдөр "Автономит" Гадаад Монголын засгийн газарт "гадаад хэргийн сайд" Цэрэндорж Хүрээний элчин сайд Чен Лу - тай хувийн журмаар уулзаж ярихдаа: "Гадаадын хүн монгол, хятад хоёр ойртон нягтархаас болгоомжлон хоорондын сэтгэлд элдэв сэв суулган хатгаас хийж байна. Хамгийн тэвчишгүй зүйл гэвэл гадаад монголыг урхиндаа оруулж дундад улсыг хохироож байгаа явдал, энэ бол хүсүүштэй хэрэг биш юм."" хэмээн жушуу цорбойн матжээ. Энд монголчууд оросуудын тусламжтайгаар тусгаар тогтнолоо олсон явдал, тэр ч бүү хэл автономит статустай болсон нь хүртэл түүний хувьд "хамгийн тэвчишгүй зүйл" хэмээн тэчьяадан бухимдахад хүргэж, тэгээд эл байдлыг "дундад улсыг хохироож байгаа явдал" гэж үзэн, сэтгэл үл төвдөн гансарч явдаг "дотуур халуун" сэтгэлээ удирдлагадаа дотночлон илэрхийлсэн байх юм. Цэрэндорж ингэж "монгол хятад ойртон нягтрахын төлөө, хоорондын сэтгэлд нь сэв суулгахгүй төлөө" санаа тавьж, "дундад улсыг хохироохыг эсэргүүцэн", "думдадын ашиг сонирхлыг хамгаалан" зүтгэж явсан "иргэн" ажээ.

Одоо бид Ба.Цэрэндоржийн үйл ажиллагааны монголчуудад үл үзэгдэх, далд талын явдалд холбогдох бас нэгэн сонирхолтой баримтыг үзье. Үүнд: 1916 оны цагаан сарын шинийн 15-нд "Гадаад Монголын гадаад харилцааны сайд Цэрэндоржоос Чен Лу-д хэлснээр бол: "Сахалт лам Бөхбаян бол гадаад монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн" гэжээ. Тэр цааш нь: "Хайсан, Утай зэрэг хүмүүс Өвөр Монголоос Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Ханддорж юуны өмнө сэтгэл хөдөлж...Хэрэв Хайсан хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан"" гэжээ. (Чен Лу. "Хаалттай өрөөний тэмдэглэл", "Фэнгийн элчний Хүрээн дахь өдрийн тэмдэглэл"-ийн товхимол хоёр. ДИУ-ын 5 оны цагаан сарын 15 өдөр. 3-р нүүр)

Жич: "Хятадууд Цагаан сарын 15-ны тэргэл сартай шөнө гэр орноороо хуран цугларч, Дэнлүүгийн баяр хийх бөгөөд шинийн нэгэнд золгож амжаагүй нь харилцан золгодог заншилтай. Мөн 15-ны тэргэл сараар монголчуудын хаанчлалын эсрэг хуйвалдан, еэвэнд бичиг хийн мэдээ дамжуулан бослого гаргаж байсан түүхэн уламжлал бий"Ингэж цагаан сарын шинийн 15-ны тэргэл сартай тэр шөнө Чен Лу, Ши Яншань (Цэрэндорж) нар нууц уулзалтын өрөөнд хятад заншлаараа "дотнолин" уулзаад сарны гэрэлд тухлан сууж ярилцах үеэр нэр дурдагдсан дөрвөн хүний хоёр нь болох Ханддорж чин ван, сахал лам Бөхбаян нар учир битүүлгээр амь үрэгдэж, Удай ван Хайсан гүн нар улигт гурван улсын гэрээний дагуу хятадад хүргэгдсэн болохыг эрхэм уншигч мэдэх буй за. Ийнхүү 1911-1919 онд Монголын тусгаар тогтнолыг дайсагнан, Монголын үндэстний эрх чөлөөний хувьсгалын бараг бүх "гол лидерүүдийг хятадад ховлон устгуулж", монголын төрийн хэргийг дотроос нь хутган үймүүлэгч жинхэнэ гол эзэн нь энд баримтаар тодорч байна.

Ийнхүү Цэ өвгөн Ши Яншань бол жинхэнэ монголын "ТӨРИЙН ХУТГУУР" байсан болох нь тодорхой болж буйг давтан тайлбарлах нь илүүц болов уу.Эдүгээ нэгэнт олонд ил болоод буй, түүний амьдралын нэгээхэн зурвас үе болох 1911-1919 он хүртэлх баримтуудын зарим хэсгээс л нэгтгэн дүгнэхэд мөнөөх монгол дахь "хятад эрлийзийн оюун санааны эцэг...тэдний дотоод мөн чанарын төвлөрсөн илэрхийлэл" энэ хүний "хятадад дотуур, халуун сэтгэл байх" төдийгүй "ховч, хутган үймүүлэгч", "төрийн хэргийг дотоодоос эвдэн устгах, хорлон бусниулагч" далд мөн чанар нь ямар ч эргэлзээгүй болжээ.Энд Ба.Цэрэндоржийн "монголоос урвасан" гэх үйл ажиллагаа нь тохиолдлын бус төдийгүй, "Монголоос урвасан" гэсэн дүгнэлт ч гэсэн оночтой биш болон хувирч буйг бид үзэж байна. Учир нь өнөөдөр бид Ба.Цэрэндоржийг "монголоос урвасан" гэж ойлгож, буруутгах нь утгаа алдав. Юу гэвэл Ба.Цэрэндорж өөрийгөө, магадгүй өнгөн дээрээ "монгол хүн" гэж монголчуудад ойлгуулж байсан, монголчууд түүнд нь итгэж байсан байж болно. Гэвч баримтуудаас үзэхэд нэг талаас тэр цаанаа бол өөрийгөө хэзээ ч монгол хүн гэж ойлгож, бодож байгаагүй төдийгүй хятад хүн гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй, хятад үндэстэн, Хятад улсдаа эцсийнхээ амьсгалыг тасартал үнэнч явж дууссан болох нь нэгэнт тов тодорхой болж байна. Нөгөө талаас тэр харь хятад гүрний тусгай албаны ажилтан, монгол дахь суурин төлөөлөгчийн хувьд өөрийн үүргийг маш чадмаг гүйцэтгэж байсан нь эргэлзээгүй юм. Иймээс бид харь угсаа гарлын хүн өөрийгөө "монгол хүн" гэж баширлан хэлсэн үгэнд хууртан итгээд , монголынхоо чухал хэргийг итгэж даатгаад худалдагдаж баллуулаад сүүлд нь түүнийг "урвагч" гэж хараах нь ч буруу болов уу. Яагаад вэ? гэвэл тэр хүн огт "урваагүй", хятад үндэстэндээ, Хятад улсдаа үнэнчээр зүтгэсэн байна. Тэдний хувьд ингэж зүтгэх нь ч буруу биш байх л даа.Гагцхүү үнэн байдал яалт ч үгүй ийм байхад, энэ хүн хятад улсын төлөө явсан болох нь нэгэнт тодорхой багөөд баримтаар нотлогдож байхад түүнийг монголд нялзаах гээд байгаа нь ямар учиртай вэ? Энэ ямар хүчний зүгээс ямар зорилгоор явуулаад байгаа явууллага вэ? гэдгийг эрхэм уншигч абугай мэргэн оюундаа тунгаах буй за.Энэ бүхнээс үзвэл Ба.Цэрэндоржийн хөшөө дурсгалыг Монголын нийслэл Улаанбаатар хотын төвд босгох нь яавч зохимжгүй, байраа огт олоогүй явдал болох нь ойлгомжтой болов. Тиймд Ба.Цэрэндорж буюу Ши Яншанийн байгуулсан гавьяаг нь бодолцон, хөшөөг нь Хятад улсын хийслэл Бээжин хот дахь Хятадын Амрыг хамгаалах хорооны төв байрны үүдэнд босгосон бол байраа илүү зөв олох бизээ.

Хэдий тийм боловч монголын хятад эрлийзүүд мэдэн будилж Ба.Цэрэндоржийнхoo хөшөөг алдарт "усны гудамж"-ийнхаа аман дээр, урд зүгт Богд уулыг давуулан алс тэртээ цагаан хэрмийн цаад руу сэтгэл ихэд алдран санааширсан байдлаар бүтээн босгосон нь бас л учиртай гэмүй.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
: