Saturday, February 14, 2009

Галын учир ба гал тахих


Авгай, нөхөргүй залуу хүн шүдэнз ба зомгол сэлтийн үзүүрт гал асаагаад, нөгөө үзүүрээр нь ямар нэг зүйлд шигтгэх буюу хавчуулж, тэгшхэн, эгц тогтоогоод шатаадас хаашаа унахыг хардаг.Шатаж дуусаад унасан шүдэнз ба зомгол сэлтэсний чиглэлээр заяаны хань байгаа чигийг олдог.

Мөн зомгол, сэлтэсний үзүүрт гал асаагаад аяга савтай усанд дүрэхэд тэр дорхноо унтарваас ядуухан, удаан асан унтарч, дөл нь улалзан бадарваас тансаг амьдрахын заяатай гэдэг. «Өвчний үүрийг үүсгэгч тарнийн сан» сударт, «Ум са са ма ма сод» гэсэн тарнийг олонтоо уншваас галд түлэгдсэнд сайн, түргэн илааршна.

Гал яаж тахиж болох вэ?

Галын тахилга ёслолыг мөн өвлийн адаг сарын 24-ний гал буух өдөр юм. Энэ өдөр нь гарах шинэ ондоо гал голомтоо ариун тунгалаг байхыг билэгдэн, өнгөрч буй жилийн хамгийн сүүлчийнх нь учраас тусгайлан эртнээс буюу үхэр сарын 21-нээс эхлэн тоос шороогоо гөвж, идээ шүүсээ бэлтгэн 24-ний өглөө мал сүргээ сайн зүгтээ билчээн, үдэш бүрий болоход гал тахих ёсоо эхэлдэг.

Гал тахихдаа 9 зулыг 9 хүн асааж, идээ, ундаа, шүүс, архиныхаа дээжийг гал голомтондоо өргөн ах дүү, айл өрхөөрөө галын бурхны идээ шүүсийг хуваан иддэг. Ингэхдээ улаан ямааны өвчүү эсвэл гурилаар том эвэртэй, ямааны дүрсийг хийж, галдаа өргөн, гал голомтоо баярлуулдаг. Энэ өдрөөс эхлэн битүүний өдөр хүртэл гал голомтоо хөдөлгөх нь бүү хэл гадагш нь эд зүйл гаргах, зээлдэх, хэл ам, хэрүүл маргаан үйлдэхийг ихэд сэжиглэн цээрлэнэ.

No comments:

: