
Цагтаан цалгиж, цагаан сувданд хун шувуу шиг умбаж, шумбаж намагт гуаглах мэлхийг хүртэл шөнө унтуулахгүй байна хэмээн ад үзэгдэж, зайлуулж агсан Манж хааны эрх ямбатай хичээнгүй гүнж өнөөдөр хүйтэн чулуу дэрлэж, алсын салхины аясна амрагийн дуу аялгуулан эгшиглүүлдэг агсан алтан ганжиртай , мөнгөн хонхтой “Гүнжийн сүм” амраг сэтгэлийн мөнхийн дуулал, дэлхийн есөн гайхамшигийн нэгэн “Таж махал” –ын алдарт бунхан лугаа адил Монголын сувдан сондор болон гайхагдаж байсан ахул, өнөөдөр хур бороонд идэгдэн, хөсөрч хаяглан, хүйтэн уулын хөндийн жаварт оршино.
Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай! Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай гэж гэрээсэлсэн юм гэдэг.Чингээд гүнжийн цогцсыг алтан доторх цагаан авсанд хийж,алтан мөнгөн хүний дүрс, таван хошуу малын сийлбэрт эрдэний чулуу, бүхэл бүтэн сувдан цамц хүртэл өмсгөж, түүний эдлэж хэрэглэж байсан үнэт эдлэл, эд баялаг, гоёл чимэглэлийг хийж нутаглуулжээ.
(medeelel.mn)
No comments:
Post a Comment