*Монголын арми маневр сайтайгаараа ялгарч байсан бөгөөд энэ нь юуны туруунд агуу их хаан өөрөө гардан удирдаж байсан тагнуулын уйл ажиллагаатай холбоотой юм*
С.С.УОЛКЕР
С.С.УОЛКЕР
Монголчууд ын тагнуулын сэтгэлгээ, үйл ажиллагаа ны үүслийг цаг хугацааны хувьд монгол угсааны анхны төр улсаас эхлэн тоолбол эдүгээ гээс 2200-аад жилийн тэртээд холбогдоно. Гэтэл МЭӨ 209 онд Модунь өөрийн эцгийг алж хаан ор суухаас өмнө түүний эцэг Түмэн хүннү олныг захирч байсан гэхчилэн түүхийн хуудсыг сөхвөл цаг хугацааны хувьд урагшлах нь лавтай. Энэ тал дээр миний бие судлаач И.Цоодолын дэвшүүлсэн саналд бүрнээ тал өгдөг. Тэрбээр *Цөөнөөс цөөн гарз* өгүүлэлдээ: *Хүннү бол монголчуудын дээд өвөг гэдэг. Гэтэл Хүннүгийн дээд өвгийг хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн өмнөөс авч үзэх щаардлагатай болно. Манай түүхчдийн тогтоосноор, бас Хятадын түүхчдийн хүлээн зөвшөөрч байгаагаар Хятадын түмэн газрын цагаан хэрмийг Хүннү нарын довтолгооноос хамгаалахын тулд байгуулсан гэдэг. Гэтэл түүхэнд тиймгүй. Бүр тэрнээс өмнө, хэдэн зуун жилийн өмнө байгуулсан. Харин Хүннү нарын довтолгоо хүчтэй болсон үед Түмэн газрын цагаан хэрмийг уртасгаж, сэлбэсэн болохоор уг хэрэм тэрнээс нилээд урьд байгуулагдсан юм. Тэгэхээр Хүннүгээс урьд хүчирхэг цэрэгтэй улс манай төв Ази-Монгол нутагт байсан нь гарцаагүй*1 гэжээ. Цагаан хэрмийн үүслийн он цагийг судлаач Ч.Хаянхярваа *Модун хаан* бүтээлдээ МЭӨ 307 он хэмээн үзсэн байна.
Хүннүчүүд эртний соёл иргэншилт хөрш хятадуудыг хэрмээр хаалт барих хүртэл чичрээж явснаас үзэхэд байлдааны өвөрмөц урлагтай, түүнийгээ чадварлаг эзэмшсэн байжээ. Тус улсын байлдааны арга, тактик нь хөнгөн морин цэргийй байдалд цохицсон, гол ов мэх нь гэнэдүүлэн довтлох, хүч дулимагдаж ирвэл гэнэт бутран зүг зүгт тарах, хүч давуу дайсантай зууралдан байлдахад хүрвэл дийлдсэн дүр эсгэн ухарч, хойноосоо нэхүүлэн хүчийг нь задлаж, чирэгдүүлэн өөртөө ашигтай газар аваачих, тусгайлан нууж нөөцөлсөн цэргийн хүчээр хажуунаас нь цохилт өгөх болон бүслэн цохих аргыг хэрэглэдэг байжээ. Хүннү гүрний халааг авсан Сяньби /Сүмбэ/-ийн морь хурдан, зэвсэг хурц хэмээн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Тийнхүү өгүүлэх болсон нь морины хурд, зэвсгийн хурцдаа гол бус дайтах арга ухааны хувьд хүннүчуүдээс давуутай байсных биз ээ. Сяньбичүүд байлдааныхаа өмнө эсрэг талаа судлах зорилгыг эрхэм1 болгож, хөнгөн морин цэргийн тагнуул хийдэг байжээ1.
Хүннү, Сяньби нартай түүх, соёлын залгамж холбоотой, нирунчуудын үгийн санд *алгинч, харгулсан (тагнах-А.А)*2 зэрэг хэллэг байжээ. Алгинч гэдэг нь мэдээ авагч, туршуулч, мэдээ чимээг сураглах хүн, тагнуул, хаймсуур, харуул гэсэн утгатай хэмээн тайлбар толиудад тайлбарлажээ. Энэхүү нэр үгийг үйлдэхүйн утгаар Монголын нууц товчоонд цөөнгүй дурджээ. Жишээлбэл, 193 дүгаар зүйлд: *Хулгана жил (1204)-ийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тугаа тахиж мордоод Зэв, Хубилай хоёрыг Хэрлэн өөд алгинчлуулав...* гэжээ. Мөнхүү 193 дугаар зүйлд өгүүлснийг нягталбал тагнуулын үүрэг даалгавартай Зэв, Хубилай хоёрын хамт хэсэг хүмүүс харуулын үүрэг гүйцэтгэж явжээ. Энэ талаар судлаач Ж.Базарсүрэн: * Саарь хээрийг хүрвээс Ханхарханы тэргүүнээ Найманы харуул тэнд ажгуу. Бидний харуул үлэлдэж...* гэснийг үзвэл алгинчийг мөн харуулч гэж нэрлэдэг байсан нь ил тод байна. Өөрөөр хэлбэл манлайн харуул болж дайсан этгээдийг тагнан илрүүлэх нь түүний зонхилох үүрэг байжээ*1 гэжээ. Миний бодлоор алгинч, харуул хоёрын эрх үүрэг, зиндааг адилтган үзэх нь бодит байдалд нийцэмгүй санагдана. Хэрвээ тухайн үед тийнхуү адилтган ойлгож байсан бол *Бидний харуул үлэлдэж* гэхийн оронд бидний алгинч үлдэж хэмээн өгүүлмээр. Монголын нууц товчоонд тэмдэглэснээс үзвэл Зэв, Хубилай хоёр Найманыг хуурч төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэд дайснаа хуурч төөрөгдүүлэхийн тулд тэдэнтэй хэсэг тулалдаж байгаад саарал зүсмийн, туранхай морийг зориуд үлдээгээд зугтжээ. Дайснаа хуурч төөрөгдүүлэх шаардлага ч Чингист байжээ. учир нь түүний цэрэг Найманыхтай харьцуулбал цөөн тэгээд ч аян замд цэрэг, агт нь нилээд ядарсан байв. Нөгөөтэйгүүр Наймантай байлдахын тулд тэдний хүч, байршил, арга тактикийг нарийвчлан судлах шаардлагатай байжээ. Иймд Чингис хаан: итгэлт хоёр нөхрөө алгинчлуулж, дайснаа хуурч төөрөгдүүлэх ажлыг газар дээр нь зохион байгуулсан байна. Энэ талаар Монгол улсын БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар: *Тэр тулалдааны явцад Зэв, Хубилай нар зориудаар Найманы харуулд эцэнхий саарал морийг автжээ. Түүнийг үзээд Найманы ноёд, Монголын агтас туругад (туранхай) ажгуу хэмээн омогшин байв. Гэтэл тэр нь Найманы сонор сэрэмжийг алдуулах гэсэн цэргийн ов мэх байжээ гэж үзжээ.
Түүх судрыг сөхөж үзэхэд Чингис хааны итгэлт жанжнууд алгинчийн үүрэг гүйцэтгэж байсан байдаг. Тэдний гүйцэтгэсэн үүрэг, зохиосон ажиллагааг эрэгцүүлбэл, тагнүулын арга хэмжээг газар дээр нь зохион байгуулах, эсрэг талынхаа байр байдлыг болон газар орныг биечлэн судлаж байлдааны арга тактикаа төлөвлөх чадвар, эрх мэдэлтэй хүнийг тусгайлсан үүрэг даалгавартайгаар явуулахыг алгинчлуулах гэдэг байсан бололтой. Харин фронтын дөрвөн талд урьдчилан гаргасан хэсгийг харуул, хайгуул гэдэг байжээ. Тэдний үндсэн үүрэг нь гол хүчээ гэнэтийн цохилтонд өртөхөөс сэргийлэх, газар нутгийн байдал, эсрэг талаа ерөнхийд нь тагнан мэдэхэд оршиж байсан болох нь дараахь байдлуудаас харагдаж байна. *Хар татарын тухай тэмдэглэл*-д: *Тэд цэрэглэхдээ үргэлжид бүгсэн цэрэгт оногдохоос сэрэмжлэхийн тулд...урьдаас шилдэг морьт цэргээ дөрвөн тийш явуулж өндөр газраас холын барааг харуулдана. Хайгуул цэргүүдийг нэг, хоёр зуун газрын үзүүр гартал хол талбидаг* гэсэн бол Марко Поло аян замынхаа тэмдэглэлдээ: *Аливаа хэргийн учир цэргийн анги уул, тал, ер хаагуур явавч хоёр зуугаад хүнтэй манлайн харуулыг хоёр өдрийн өмнө урдаа илгээж, бас тийм тооны цэргийг хойд тал хийгээд хоёр хажуудаа тус тус гаргаж, өөрөөр хэлбэл дөрвөн талдаа цэрэг гаргая гэнэтийн довтолгооноос сэргийлнэ* гэжээ. Монголчуудын тагнуулын хөгжлийн эхэн үеийн асуудлыг тодруулахын тулд авч үзүүштэй нэгэн судлагдахуун нь хаад, язгууртны хамгаалалт юм. Монгол нутаг дахь эртний улсуудын дотроос нүүдэлчдийн соёлыг суурьшмал иргэншилтэй хослуулснаараа өндөр хөгжлийг олсой Хятаны түүхэн дурсгал-Архангай аймгийн Тариатын *0рхон* бичигт хөшөөн дэх *турган, торгон* хэмээх бичээсййг судлаач М.Шинэхүү хамгаалах манаа, сахиул, торгон цэрэг гэж тайлсныг үндэс болгон доктор Д.Хүүхэнбаатар: *феодал сурвалжтанууд бие хамгаалах шадар цэрэгтэй болж байжээ*' гэж үзжээ. Хамгаалалтын аргыг Хамаг Монголын хаад уламжлахдаа арга, төрөл, хэлбэрийг нь баяжуулжээ. Тухайлбал, Чингис хаан 1204 онд 80 хэвтүүл, 70 турхагаар хамгаалалтын албыг байгуулж, эрх, үүргийг нь хуульчилан тогтоож өгсөн байна. Энэ талаар Монголын нууц товчоонд: *Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүлд зайлж гадна гарч хонотугай. Биднййг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга, саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгүүд, буурч нар биднийг шөл идтэл уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, төргууд сууриа эзэлж, буурч нар аяга, саваа авч ажлаа хййтүгэй. Ээлж хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв* гэжээ. Зарлигаас үзэхэд хамгаалалтыг шадарчилсан болон орон байрны, орчны, хүнсний төрлөөр зохион байгуулсан байна. Мөн үйл явдлуудаас харахад хөлөглөн яваа үеийн хамгаалалтыг зохион байгуулж байсан байдаг. Харин хамгаалалтанд тагнуулын аргыг ашиглаж байсан эсэх тодорхойгүй байна. Үүнийг тодруулахын тулд орд өргөөний асуудлыг судлах шаардлага гарч байна. Орд өргөөний талаар доктор Д.Гонгор: *0рд хэмээхэд нэг талаар хаад эздийн орон суурин, нөгөө талаар түүний эрх захирамжийн төв гэсэн санаа агуулагдаж байна. Жишээ нь, Чингис хааны эх орон гэхэд түүний гол орон тэргэн, улс-хүмүүс, төв захиргааг хэлдэг байсан*' гэжээ. Чингис хаан орд өргөөнийхөө гадна, дотно бүх хэргийг 1202 онд Боорчи, Зэлмэ нарт захируулжээ. Хааны хамгаалалт нь орд өргөөтэй шууд хамааралтай ажиллагаа бөгөөд тухайлбал ордны зарц, щивэгчин, тэмээчин, хоньчин, үхэрчинг хэвтүүлүүд захирч, ордны гэр тэргийг хариуцан, туг, зэр зэвсгийг хадгалдаг байжээ. Ажил хэргийн тэрхүү холбоосоор дамжин хааны хамгаалалтын асуудал Боорчи, Зэлмэ нарт хамаарч байжээ. Чингис хаанаас өрлөг жанжнуудаа магтсан дуулалд Боорчийг *Биеэс минь уйтгар үгүй дагагч үдийн сүүдэр минь. Байлдах цагт үл хөдлөх хаш хад минь*, Зэлмийг *улсын урьд туршуул болсон мэхий баатар минь. унах үгүйд морийг унуулагч аргат баян минь* гэжээ. Орд өргөө, хааны хамгаалалтын ажил үүргийн холбоос, Боорчи, Зэлмэ хоёрыг магтсан дуулалыг эрэгцүүлбэл, биечилсэн хамгаалалтын ажлыг Боорчи, хамгаалалтын гүйцэтгэх ажлын (тагнуулын) асуудлыг Зэлмэ хариуцаж байжээ гэж үзэж болохоор байна. Боорчи нь хааны төдийгүй гадаадын хүндэт зочдын аюулгуй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж явсан байдаг. Тухайлбал, Чингис хааны урилгаар Дундад улсын гүн ухаантан Чань Чунь /1148-1227/ залран ирэхэд их хааны зарлиг ёсоор аян замын хамгаалалтын ажлыг монгол, хойхэс цэргийн хүчээр Боорчи зохион байгуулсан байна.
Монголын нэгдсэн улсыг байгуулахаас өмнө орд өргөөнд тухайлан, Зэлмийн мэдэлд төвлөрөн зангидагдаж байсан тагнуулын үүрэг зөвхөн хамгаалалтын төдийгөөр хязгаарлагдаж байгаагүй нь Тэмүжин Хамаг Монгол улсын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараахан тагнуулын ажил эрхлэх туршуулч хэмээх тушаалыг буй болгож, монголын тулгар төрийн улс төрийн тагнуулын байгууллагын зохион байгуулалтын суурийг тавьснаас харагдаж байна. Энэ талаар өвөрмонголын эрдэмтэн Сайшаал: *Тэмүжин хан өргөмжлөгдсөнийхөө дараа... холбогч, туршуулч, газарч гэж тусгай тушаал тогтоож, Архай Хасар, Тахай, Сүгэхэй (Сүхэхэйжэүнийг товчилжээ.), Чахурхан дөрвийг томилов* хэмээн „тэмдэглэжээ. Мөн Монголын нууц товчооны 124 дүгээр зүйлд ч өгүүлсэн байдаг. Нэр дурдсан хүмүүсийн хэнийг туршуулч тушаалд тохоон томилсон нь тодорхойгүй байдаг. Тэмүжин Хамаг Монгол улсын тэргүүнээр өргөмжлөгдсөн тухайгаа Хэрэйдийн Тоорил,
Жадраны Жамуха нарт албан ёсоор мэдэгдэхдээ Архай Хасар, Тахай, Сүхэхэйжэүн, Чахурхан нарыг элчээр томилон явуулжээ. Ийнхүү нэр бүхий хүмүүсийн аль аль нь холбогчийн үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Ван хан болон түүнийг тойрон хурээлэгчдийн бодлого, төлөвлөгөөг судлах, хуурч төөрөгдүүлэх, хүчийг нь задлан бутаргах тагнуулын арга хэмжээг дээрх хүмүүсийн оролцоотойгоор зохиосон байдаг. Өөрөөр хэлбэл тэд
туршуулчын үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ бүхнийг үндэс болгон, Архай Хасар, Тахай, Сүхэхэйжэүн, Чахурхан дөрвүүл туршуулч албан тушаалыг хаших болсон бөгөөд Чингис хаан тагнуулчдынхаа нууцлалыг хангах зорилгоор холбогч (элч), газарч албан тушаалыг халхавч болгон ашиглажээ хэмээн миний бие үзэж байна. Ийнхүү орчин цагийн монгол улсын тусгай албаны тагнуулын ажилтны эхлэл туршуулч нэртэйгээр 1189 оны орчимд тавигдсан байна.
Тагнуулын ажилтнаа төр, засаглалын ямар нэг байгууллагын албан тушаалтны халхавчаар ажиллуулдаг аргыг орчин үеийн тусгай албад ч үйл ажиллагаандаа ашигладаг. Жишээлбэл, манай улсад 1920-иод оны эхэн үед Засгийн газрын төлөөний түшмэлийн халхавчаар Дотоодыг хамгаалах газрын тагнуулын ажилтанг ажиллуулж байв.
Туршуулч тушаалыг буй болгосон цаг хугацаа, нэгдсэн улс байгуулахын төлөөх аян дайнд алгинчийг ашиглаж байсан байдлаас үүдэн туршуулч, алгинчийн ялгааг тодруулах асуудал гарч байна. Алгинч бол цэргийн үйл ажиллагаатай холбоотой болохыг өмнө өгүүлсэн. Судалгаанаас үзэхэд эсрэг хүчнийхээ санаа зорилгыг судлах, шаардлагатай мэдээ, мэдээлэл олох, улс төрийн бодлогыг нууц аргаар хэрэгжүүлэх зэрэгт туршуулчийг ашиглаж байжээ. Энэ утгаараа туршуулч нь улс төрийн тагнуулчны үүргийг гүйцэтгэж байсан байна.
Өмнө өгүүлсэн байдлуудыг эрэгцүүлбэл. Монгол улсад улс төрийн тагнуулын ажлыг эрхлэх байгууллагын эхлэлийг Хамаг Монгол улсыг сэргээснийхээ дараа Чингис хааны санаачлага, шийдвэрээр буй болгож, орд өргөөнийхөө аппаратад төвлөрүүлэн зангидаж байжээ гэсэн дүгнэлт хийж болох байна. Түүнчлэн хаад, язгууртны хамгаалалтыг гүйцэтгэх аргууд, хамгаалалтын алба болон орд өргөөний уялдаа, Чингис хаанаас Боорчи, Зэлмэ хоёрыг магтсан дуулалын агуулга зэргийн харилцан хамааралт холбоосуудаас үзэхэд, монголчуудын төр ёсны уламжлал, хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан, төрийн өндөрлөгийн хамгаалалтыг биечилсэн болон тагнуулын аргаар, биечилсэн хамгаалалтыг дотуур, гадуур хэлбэрээр гүйцэтгэх тогтолцоог Монгол улсад Чингас хаан буй болгосон байна. Турхаг, хэвтүүл, торгууд, туршуулч албан тушаалыг нэгэн цаг мөчид бий болгосон болон төрийн тусгай хамгаалалт ба тагнуулын ажиллагааны харилцан хамааралт байдлын талаас асуудалд хандвал, их хааны зарлигаар 1204 онд хишигтний үүрэг, эрхийг хүүльчилснаар тагнуулын ажиллагааны эрх зүйн үндэс ч нэгэн адил тавигджээ гэж хэлж болмоор байна.
Чингис хаанаас нэгдсэн монгол улсыг байгуулах их зорилгоо биелүүлснийхээ дараа засаглалын тогтолцоогоо зохион байгуулахдаа тагнуулын үүргийг ямар байгууллага, нэгжид хариуцуулсан талаар сурвалж, судалгааны бүтээлүүдэд дурдсан зүйл хомс ажээ. Хэмжээгүй эрхт хаант төрийн бүх эрх мэдэл хааны гарт төвлөрдөг учраас тагнуулын удирдлагын дээд шат нь эзэн хаан болох нь ойлгомжтой. Тиймээс ч эрдэмтэн С.С. уолкер, монголчуудын тагнуулын амжилт ололтыг Чингис хаантай холбон үнэлэхдээ: *Монголын арми маневр сайтайгаараа ялгарч байсан бөгөөд энэ нь юуны түрүүнд агуу их хааны өөрөө гардан удирдаж байсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой юм. Үүнээс өмнө ч, хойшид ч ямарч арми тагнуулын ийм хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй юм*' гэжээ. Их хааны удаад орох цагаан яст алтан ургийнхан болон Их хуралдай, Цэцдийн зөвлөл нь зөвлөлдөх байгууллага тул тагнуулын ажиллагааг эрхлэн гүйцэтгэх боломж хомс юм. Харин монгол цэргийн цөм болсон хишигтэн нь турхаг цэргийн үеэс хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг хамгаалах төдийгүй, улс орны дотор дэг журам сахиулах, үймээн самуунаас сэргийлэх үүрэг хүлээж, түүнийгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхийг эдлэж байсан билээ. Тэр байдлыг доктор Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан нар нягтлаад: *Төр байгуулагдсанаас хойш тун удалгүй *хишигтэн* бүтэц, үүрэг, үйл ажиллагааны хувьд улам өргөжиж, улс орны цэрэг, захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ*' гэж үзсэн байна. Мөн академч, доктор Ш.Бира: *Хишигтэн нь зөвхөн хааны бие, түүний орд өргөөг хамгаалах үүрэг бүхий бүс, харин улсын засаг захиргааны хэргийг хариуцсан нэг ёсны
*засгийн газрын* үүргийг биелүүлж байсан* гэжээ. Эдгээрийг эрэгцүүлбэл, хишигтэн нь *цэрэг, захиргааны нэгдмэл төв байгүуллага*-ын хувьд улс орны дотор дэг журам сахиулах, үймээн самуунаас сэргийлэхийн тулд сөрөх тагнуулын ажлыг эрхлэн гуйцэтгэх төв нь байх үндэстэй юм. Мөн Чингис хаан армийнхаа зохион байгуулалтыг хийхдээ цэргийн оператив тактикийн асуудал хариуцсан цэргийн бодлогын газрыг 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, *Илдэч* нэртэйгээр байгүулжээ. Тус газар нь дайсны байдлыг тагнан байцаах буюу өөpөөp хэлбэл цэргийн тагнуулын ажлыг эрхэлж байсан байдаг. Түүнчлэн Чингис хааны цэрэг гадагш дайлах болсон цагаас эхлэн стратегийн тагнуул дагнан хийх, дайсан этгээдийн гэнэтийн ажиллагаанаас сэргийлэн халхлах дайлан өнгөрсөн газар нутагт гарч болзошгуй бослого үймээнийг дарах үүрэгтэй, арай хожим *Тама* хэмээн нэрлэгдэх болсон гавшгай цэргийг тусгайлан томилсон байна. Юан улсын үед *Тама* цэргийг өргөтгөн бэхжүүлж Тамачи гэх болж, гүйцэтгэх үүргийг нь нарийвчлан, түүнтэйгээ уялдуулан тус цэргийг дотор нь төрөлжүүлсэн бололтой байдаг. Тухайлбал, эрхшээлдээ оруулсан улс орны томоохон хот, суурины ойролцоо "байгуулсан цэргийг сахин хамгаалах; эсэргүүцэл хөдөлгөөнийг дарах үүрэгтэй цэргийг дарангуйлах; хил хязгаарын цэргийг хил хамгаалалтын; хулгай, дээрэм зэрэг гэмт хэргээс сэргийлэх цэргийг нумч цагдах; их бууны цэргийг бууч; усан флотод алба хаагчийг усч цэрэг гэх болжээ. Бууч, усчаас бусад цэргийн үүргийг авч үзвэл, түүнийг гүйцэтгэхийн тулд сөрөх тагнуулын ажлыг ямар нэг хэмжээгээр эрхлэх шаардлагатай болох нь тодорхой байна. Үүнээс үүдэн, сөрөх тагнуулын ажлыг объектлон эрхлэх ажлын эхлэл 1200-гаад оны дунд орчимд Монгол "улсад бий болжээ гэж үзэж болох байна.
Судалгааны анхаарал татах өөр нэгэн объект нь улсын дээд заргач юм. Судлаач М.Цогтоо: *Чингис хаан Шихихутагийг *бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлах ёстойг үхүүлж (яллах ёстойг яллаж) бай* хэмээн дээд шүүгчээр томилсны гадна түүнд үг ажилтай нь шүуд холбоотой *...улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд, сонсох чих болж яв*-ах үүрэг оногдуусан нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах буюу сөрөх тагнүулын ажил хариуцуулсан байна* гэжээ. Сөрөх тагнуулын ажлыг эрхлэн гүйцэтгэхэд Шихихутаг тодорхой эрх, үүрэг хүлээж байсан болов уу гэсэн байдал ч ажиглагдаж байна. Үүнд:
-Эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн нөхцөл байдлыг мэдэрч байхад тагнуулын ажил зайлшгүй шаардлагатай юм.
-Шихихутаг тагнуулын ажлын зохих мэдэгдэхүүнтэй хүн байсан болов уу гэсэн сэтгэгдэл Хорезмийн шах Желаль эд Диний армийг ажиглах үүргийг Чингис хаанаас түүнд өгч байснаас төрж байна.
Судлууштай өөр нэгэн аппарат нь гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж юм. Монголын нэгдсэн улсын үед гадаад харилцааны албан хэргийг эрхлэн явуулдаг тусгай аппарат хааны дэргэд ажиллаж байжээ. Аль ч улсын гадаад тагнуулын ажиллагаа нь гадаад харилцаатайгаа холбоотойгоор хөгжиж ирсэн байдаг. Энэ талаар орос улсаар иш татан урьд нь өгүүлсэн билээ. Эртний монгол улсад ч гэсэн тагнуулын ажилд элчин харилцааг ашиглаж байв. Тиймээс ч Монгол улсын элч нарыг европ дахинд татарын тагнуул хэмээн нэрлэж тэднээс ихэд болгоомжилдог байжээ. Ийм байдлуудыг судлаач М.Цогтоо эрэгцүүлээд: *.,.тагнуулын ажил эрхлэх байгууллагын эх үндэс нь гадаад харилцааны байгууллагатай хамт буюу түүний далбаан дор тавигдсан гэж үзэх үндэстэй юм* гэсэн санал дэвшүүлжээ.
Өмнө өгүүлсэн байдлуудыг нэгтгэн үзвэл, Чингис хаан тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогын газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын эд заргачийн эрх, үүрэгт хамаатуулан зохион байгуулжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Энэхүү тогтолцоог Хубилай хаан 1271 онд өөрчлөж, цэргийн болон улс төр, эрүүгийн чиглэлээр зохиох тагнуулын ажил, үүргийг Нууц бичгийн яаманд төвлөрүүлжээ. Энэ талаар Юан улсын сударт: тус яам нь цэрэг дайны, гадаад харилцааны, хааны бие ба ордны шадар цэрэг зэрэг *бусад нарийн xэpэг*-ийг захирдаг тухай өгүүлжээ. Нууц бичгийн яамны харъяа *цэрэг, иргэний хэрэг*-ийг захирах *Дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс*-ийг орон нутгийн муж, зах хязгаарт байгуулсан нь сөрөх тагнуулын ажлыг Юан гүрний хэмжээнд зохион байгуулах бололцоог бүрдүүлж өгсөн байна. 1293 оны байдлаар Дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс 15 байжээ.
XIY зууны II хагасаас XIX зууны монголчуудын тагнуулын тухай мэдээ, баримт сэлтийг төдийлэн олж үзэж чадаагүй болохоор дурдаж байгаа цаг хугацаанд тагнуулын асуудлыг ямар байгууллага эрхэлж байсныг баттай хэлэх бололцоо тун хомс байна. Судалсан баримт материалдаа тулгуурлан үзэхэд, тухайн үед тагнуулын ажлыг цэргийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгж зонхилон гүйцэтгэж байжээ. Харин Олноо өргөгдсөн Монгол улсын үед гадаад тагнуул, сөрөх тагнуулын ажлыг Гадаад, Дотоод, Цэргийн, Шанзудбагийн яамд, Хязгаарын сайдын газрууд хариуцаж байжээ. Живзундамба хутагтын дэргэд тагнуулын мэдээлэл дүн шинжилгээний ажил эрхэлсэн тусгай нэгжийг ажиллуулж байсан байна. Энэ талаар Намжилын Хаянхярваа 1934 оны тавдугаар сарын 24-нд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: *0лноо өргөгдсөний хоёрдугаар оноос эхлэн эзэн хаан Живзундамба хутагт, Шанзүдба Бадамдорж, Чин ван Дашдэндэв нар лам нарын болон сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж, Да амбан Магсар бээс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байхад, Богдын дэргэд шадар байсан Баатар захирагч товчлогчийн чанартай, гадаадаас ирсэн мэдээ зүйлийг Живзундамбад нэвтрүүлэн өгөх ба Живзүндамба зэрэг дээд удирдлагын гадаадад гарах ба дотоодын бүхий л бичиг хэргийг ерөнхийлэн эрхлэж байв. Баатар захирагч бүхий л мэдээг өөрийн гараар бичиж, Живзундамбад өгдөг журамтай байв*1 гэжээ. Мэдүүлгээс харахад, Богд хаант Монгол улсад тагнуулын ажлыг 1912 оноос эхлэж лам нар, харчуудын чиглэлээр сөрөх тагнуулын, гадаад чиглэлээр тагнуулын ажлыг зохион байгуулсан байна.
Тухайн үүед сөрөх тагнуулын ажлыг Дотоод яам голлон эрхлэж байв. Тус байгууллагаас зохиох сөрөх тагнуулын нэгэн гол зорилго нь Монгол улсад өмнөөс ирэх тагнуулчдыг цаггүй цагдан сэргийлэх явдал байжээ. Энэхүү зорилгыг орон нутаг дахь харъяа байгууллагуудаараа дамжуулан Дотоод яамнаас гүйцэтгэхдээ гадаадын харъяат хүмүүсийг хянах системийг буй болгож, хатуу чанд хянан харгалзаж байжээ. Хяналтын системийг боловсронгуй болгох, гэмт этгээд, сэжигтэнг эрэн сурвалжлах, шалгах ажлыг нэгэн газарт төвлөрүүлэх зорилгоор Дотоод яамны харъяанд 1912 онд байгуулсан *Нийслэл хүрээ, Маймаа хотын иргэдийн хэргийг хамааран шийтгэх түшмэл*-ийн газрыг 1913 оны 2 дугаар сарын 17-нд хэлтэс болгон өргөтгөж, дүрмийг мөн сарын 26-нд Дотоод яамнаас батлан гаргажээ. Ингэснээр тус хэлтэс нь хятад иргэдэд тавих хяналтыг улсын хэмжээнд зохион байгуулж удирдах болсон байна. Хятадуудад тавих хяналтьш ажлыг зохион байгуулахын тулд 12 хятад худалдаачдаас бүрдсэн *Хятад худалдааны дарга* хэмээх зөвлөл байгуулж, түүгээрээ дамжуулан гүйцэтгэж, сэжигтэй этгээдүүдийг Монгол улсаас хөөн гаргах арга хэмжээг авч байжээ. Юуны түрүүнд эрхэлсэн ажилгүй гуйлгачин, хэрмэл танхай хятад иргэдийг тоолон бүртгэж буцаах, аллага, дээрэм тонуул үйлдэж, үймээн дэгдээж байсан *хуаз* хэмээх зэвсэгт бүлэглэлүүдийг устгах арга хэмжээг зохион байгуулсан байна. Түүний дүнд 1910 онд 100 мянгад хүрээд байсан хятад иргэдийн tоо 6 жилийн дотор 3 дахин цөөрчээ.
Богд хаант Монгол улсын үед тагнуулын ажлыг урьдын адил хаан эзний мэдэл дор төвлөрүүлэн зангидаж байсны зэрэгцээ зайлшгүй шаардлагатай нөхцөлд улсын дээд хурлаар хэлэлцэж байжээ.
Энэ үеийн тагнүулын үйл ажиллагааны нэгэн өвөрмөц онцлог нь Монгол улсын тусгай албаны гадаад хамтын ажиллагааны эх суурь тавигдсанд оршино. Үүнии нотолгоо болгон нэгэн баримт өгүүлсү: Японы тусгай албаны ажилтан Чин гэгч этгээд Хиагтын *Төмөр утасны хороо*-ны даргын халхавчаар Монголд суурьшин тус улсын төдийгүй Хаант Орос улсын эсрэг тагнуулын ажиллагааг зохион байгуулж байгаа талаар гүйцэтгэх ажлын шугамаар мэдээ авагджээ. Тийм мэдээлэл ч оросын тусгай албадад авагдаж, асуудлыг Хаант Орос улсын хилийн комиссар, мэргэждийн тагнуулч Хитаров тагнан шалгаж байжээ. Монгол, орос хоёр улсын аль алиных нь эсрэг чиглэсэн тагнуулын ажиллагаа нь тус хоёр улсын тусгай албадыг үг хэрэг дээр хамтран ажиллахад хүргэсэн байна. Хэрэг шалгалтаар Чингийн гэмт үйлдэл, санаа зорилгыг бүрэн тогтоон баримтжуулж, Монгол улсаас хөөн гаргажээ1.

No comments:
Post a Comment