Одоогийн Завхан аймгийн төвд байсан Улиастайн манж амбаны тамганы хайрцаг 54.8 см өндөр, 33 см өргөн, 28 см урттай. Эл хайрцагийг 17-19-р зууны үед урласан хэмээн үздэг. Модоор хийн арьсаар бүрж, эмээлтэй бэхэлсэн суурийнх нь хамт хэн гэдэг дархан бүтээсэн нь тодорхойгүй.
Аюулт дайснаас чандлан хамгаалахыг бэлэгдэн нүүрэн талд нь хоёр арсланг мөнгөөр урлажээ. Манжын хааны ордны дээвэртэй төстэй таг нь үнэт чулуун шигтгээтэй бөгөөд үүрд мандан бадрахын билэгдэл галыг дүрсэлсэн юм. Уг олдворыг одоогоор яг нарийн сайн судлаагүй учир яг хэн гэдэг амбан хэрэглэж байсан нь тодорхойгүй.1924 онд судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, үндэсний түүхийн музей түүний харьяанд байлаа.
Тухайн үед музейн сан хөмрөгийг баяжуулж хөдөө орон нутгаас их хэмжээний олдвор түүхийн үнэт зүйлс цуглуулсан. Энэ үед манж нарын эрүү шүүлтийн хэрэглүүртэй хамт эл хайрцаг музейн сан хөмрөгт ирсэн байна.
(medeelel.mn)
No comments:
Post a Comment