Sunday, February 22, 2009

Их Монгол Улс ба Монголын Эзэнт Гvрэн

Монгол аймгуудын хооронд байнга явагдаж байсан өшөө хорсол авахын төлөөх тэмцэл нь түүнийг өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан улс орноо нэгтгэхэд чухал түлхэц болсон. Тухайлбал, Амбагай хаан: “Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арваг хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж хэлж, байхад Өэлүн эх: “Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана! Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна” гэж сургамжилдаг билээ.


1. Тэмүүжин Монгол туургатныг нэгтгэсэн нь

Тэмүүжиний бага нас. Тэмүүжин 1162 онд одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар Есүхэй баатрын Өэлүн хатнаас төржээ.Тэмүүжинг 9 настай байхад Есүхэй баатар Хонгирадын Дай-Сэцэний охин Бөртэтэй сүй тавьж, буцах замдаа Татаруудад хорлогдож нас баржээ. Өэлүн хатан хэдэн өнчин хүүхдийн хамт үлдэж, Есүхэйн захиргаанд байсан овог тайчууд аймагт дагаар оржээ. Есүхэйн хөрөнгө малаас зөвхөн 8 шарга морь, нэг оготор хонгор морьтой үлдсэн Өэлүн хатан хүүхдүүдээ мойл, гичгэнэ, мангираар тэжээж, хүүхдүүд нь том болохын хамт загас барьж, тарвага зурам агнаж эхээ тэжээж байсан. Өэлүн хатан хэдий ядуу зүдүү амьдарч байсан боловч хүүхдүүдээ жинхэнэ язгууртны ёсоор хүмүүжүүлж өсгөсөн.

Тэмүүжиний үзэл санаа бүрэлдэн тогтоход нөлөөлсөн хүчин зүйлүүд гэвэл :

Нэгдүгээрт, Язгууртан гарал нь хаан ширээг эзэлж бутарч сарнисан улсаа нэгтгэх гэсэн үзэл санааг бадраан хөгжөөж байсан. Тийм ч учраас Тэмүүжин, хатан Бөртийг буулгаж ирсний дараа хадам эхийн охиндоо өмсгөл болгож өгсөн хар булган дахыг эцгийн анд Хэрэйдийн ван Тоорилд бэлэг болгон өргөж, хагарсан улсаа цуглуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсдэг.

Хоёрдугаарт, Тэмүүжиний бага ба идэр насны амьдрал нь түүнийг ихээхэн тэсвэр хатуужилтай болгон хүмүүжүүлэхэд нөлөөлсөн. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд өгүүлж байгаагаар Тайчууд аймгийнхан “Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив” гэж довтлоход бүгд ес хоног унд хоолгүй хоригддог, тайчуудад баригдаад дөнгөтэй, усны хоригт хэвтэж өнгөрөөдөг, халуун наранд унгастай тэргэнд байгаагаас эхлэн 8 шарга морио аваад гурван өдөр, гурван шөнө явж ирдэг зэргээс тодорхой.Энэ талаар:
Шүлсний хөөсөөр ундалж

Шүдний махаар хооллож улс орноо нэгтгэсэн гэж хэлж байдаг.

Гуравдугаарт, Монгол аймгуудын хооронд байнга явагдаж байсан өшөө хорсол авахын төлөөх тэмцэл нь түүнийг өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан улс орноо нэгтгэхэд чухал түлхэц болсон. Тухайлбал, Амбагай хаан: “Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арваг хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж хэлж, байхад Өэлүн эх: “Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана! Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна” гэж сургамжилдаг билээ.

Тэмүүжин өөрийн хүч чадлаа улам сэлбэж, бусад аймгуудыг эзлэхийн тулд анд нөхдийн дэмжлэгт тулгуурлан Монгол аймгуудыг ээлж дараагаар өөрийн захиргаандаа оруулсан. Үүнд:


1. Мэргидийг сөнөөсөн нь. 1185 онд Ван хан Тоорил, Жамуха андын тусламж дэмжлэгтэйгээр гурван Мэргидийг довтлон хүн, малыг нь олзлон авсан.Гэвч Тэмүүжин Жамуха гоёрын дунд хагарал гарсан. Тэр хоёр Мэргидийг ялсны дараа нэг жил хагас хамт нутаглаж явсан. Тэмүүжин Жамуха хоёр бол хамаг Монголын язгууртны дотроос Хотула хаанаас хойш бараг эзэнгүй байсан хаан ширээг эзлэхийг хүссэн хүмүүс байжээ. Тэмүүжин Жамухатай хамт байх хугацаандаа түүний албат ардыг өөртөө татах талаар ихээхэн анхаарсан байв. Учир нь Тэмүүжин, Жамухаас салж ннүсэн шөнө гэхэд 20 гаруй их, бага овог аймгийн толгойлогч нар Тэмүүжинд дагаар нийлснийг дурдаж болно.Тэмүүжин, Цэнхэрийн голын Хар Зүрхэний Хөх нуур гэдэг газар буудаллан байхад Хотула хааны хүү Алтан, зүрхэн аймгийн толгойлогч Сача-Бэхи нар зөвлөлдөн 1189 онд Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилжээ.Алтан, Хучир нар Тэмүүжинг хаанд өргөмжилсөн зорилгоо тодорхойлж хэлэхдээ: “Олон дайнд оройлж, онц гоо охидыг олзолж, орд сайхан гэрийг авах”, “харийн иргэдийг довтолж хацар гоо хатдыг олзолж хатир сайт агтыг хөөж авчрах”, “ороо гөрөөс, ойн бугыг авлах” хэргийг толгойлуулах зорилгоор түүнийг хаанд өргөмжилсөн гэжээ.Нөгөө талаар хаан эзний үгийг дуулгавартай биелүүлэхийг андгайлж, эд хөрөнгө, амь насаа дэнчин тавьж байгаа нь Тэмүүжиний цаашид амжилт олоход ихээхэн нөлөөлсөн. Энэ талаар:
“Хан Тэмүүжин чиний
Хатуу зарлигийг хайхрахгүй явбал
Хатан эмээс хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойний минь

Хаяж одогтун” гэжээ
Ийнхүү тэмүүжинийг Чингис хаан гэж нэрлэж байхаар тогтов. Чингис хаан гэдэг нь Тэнгис далай гэсэн утгатай үг болно.Тэмүүжин хамаг Монголын хаан болоод зарим ёс дэглэмийг тогтоож, өөрийн байр суурийг бэхжүүлэх зорилгоор доорх шадар нөхдийг бий болгож өөрийгөө хүрээлүүлсэн. Үүнд:

· Хоромсого саадаг агсагчид
· Буурч /тогооч/
· Тэрэгч
· Чэрби /орлны боол шивэгчин нарыг захирагч/
· Хоньчид, адуучид
· Хол ойрыг суравлжлагч газарч
· Орд өргөөний бүх хэргийг ахлагч зэрэг болно.


2. Хэрэйдийг байлдан дагуулсан нь. 1194 онд Хэрэйд улсын дотор эюдрэл гарч Тоорил хан дүү Эрх Хартай муудалцсан бөгөөд Тоорил Эрх Харыг алахыг завдахад тэр найман аймагт зугтан очсон. Найманчууд Эрх Харыг өмгөөлөлдөө авч Хэрэйдийн нутагт үлэмж хэмжээний цэрэг оруулснаас тоорил дарагдаж, нутгаас зайлан баруун зүг зугтсан. Тоорил хан 1196 онд арайхийн Монгол нутагт орж ирж Чингис хааны хамгаалтанд орсон.1203 оны намар Чингис хаан Ван ханыг санамсаргүй байхад нь Зэгзгэр Өндөрийн Зээр хавцлын аманд бүслэн, гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн байлдаанд Хэрэйдүүд ялагдан Ван хан, хүү Сэнгүмийн хамт зугатан улмаар нас барсан. Үүгээр Хэрэйдүүд бүр мөсөн мөхсөн. /1199 онд Наймантай байлдах явцад Ван хан нүүж одсоноор Тэмүүжин тэр хоёрын хооронд эвдрэл гарсан/


3. Татартай байлдсан нь. 1196 онд Алтан улс Татаруудтай хоорондын зөрчлөөсөө болж байлдсан бөгөөд түүнд Чингис хаан, Тоорил хан нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд Алтан улсын хаан Тоорилд ван хан, Чингист Чаутхури /язгууртан/ гэдэг цол олгосон байна. Энэ бол татаруудад өгсөн анхны том цохилт байв.1202 онд Чингис хаан Тататруудын эсрэг дахин байлдаж, Халх нөмрөг голын орчимд бут цохиж, хэзээнээс өш хонзонтой байсан татаруудыг тэрэгний булд хэмжин устгаж, татарын ноён Их Чэрэний охин, эгч дүү Есүй, Есүгэн нарыг олзлон хатан болгожээ.


4. Наймантай байлдсан нь. 1199 онд Тоорил Тэмүүжин хоёр хамтран Найманы эсрэг довтолсон. Найманы буюруг цэргээ цохигдож хүч нь суларсан. Харин буюругийн ах Таян хан ихээхэн хүчтэй хэвээр байсан.1204 оны хавар Тэмээн хээр гэдэг газар Чингис хаан их хуралдай зарлаж Наймантай байлдах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн ба мөн оны зуны эхэн сард Халх голоос цэргээ хөдөлгөсөн. Энэ үед Тян хан хангайн нурууны Хачир ус гэдэг газар байв. Таян хан, Чингис хаан хоёрын цэрэг Орхон голын цохигдсон. Энэ байлдааны үеэр Таян хааны ордонд ажиллаж байсан Уйгар овгийн түшмэл Тататунгаг Хасар олзлон авсан бөгөөд хожим багшаа гэж үзэж байсан.

Найманыг дарсны дараа 1204 оны намар Чингис хаан Мэргидийг Тогтоа бэхийг байлдан дарсан.

Жамуха Найман нартай хамтран Чингисийн эсрэг байлдахыг эрмэлзэж байсан боловч Найманы цэрэг дарагдаж магадгүй хэмээн болгоомжлон, шадар хүмүүсийн хамт зайлан одсон. Түүнийг шадар нөхөд нь баривчлан авч Чингист хүргэж ирснийг цаазалжээ.Ингээд Чингисийн хамгийн гол өрсөлдөгч үгүй болов. 1206 он болоход “Нууц товчоо”-нд өгүүлснээр эсгий туургатан улсууд цөм Чингис хааны захиргаанд нэгджээ.Тэмүүжин Монголын олон аймаг, ханлигийг эрхэндээ оруулсаны дараа барс жил буюу 1206 онд Онон мөрний эхэнд есөн хөлт цагаан тугийг мандуулан Их хуралдай чуулж, Монгол туургатныг нэгтгэн захирах төв улсыг албан ёсоор тунхаглаж улсын нэрийг Их Монгол хэмээн зарлав.“Монголын нууц товчоо” зэрэг тулгар бичигт улсын нэрийн тухай дурдсангүй боловч Чингисийн орыг залгасан Өгэдэй “Их Монгол Улсын Далай Хааны тамга” хэмээсэн үсэг бүхий төрийн тамгатай байсныг үндэслэн Чингисийн байгуулсан нэгдмэл улсыг Их Монгол хэмээн нэрлэдэг.Ийнхүү Байгаль далайгаас урагш Хятадын Цагаан хэрэм хүртэл, Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн улсыг давсан асар уудам нутаг дэвсгэр дээр Монгол хэмээх нэн хүчирхэг улс нүүдэлчдийн соёл иргэншлийн томоохон төв байгуулагдав.Тэмүүжиний Монгол угсаатныг нэгтгэх талаар явуулсан үйл ажиллагаа амар хялбар байгаагүй бөгөөд ихээхэн урт хугацаа зориулсан гэж болно. Тэмүүжиний Монгол угсаатныг нэгтгэх үйл ажиллагааг дараахь 2 үед хувааж үзэж болох юм.
a. Хамаг Монголын хаан болсон үе. /1174-1189/ Энэ үеийн зорилго нь өөрийн байр сууриа бэхжүүлэх, хуучин Есүхэй баатрын захирч байсан улсуудыг захирч “бутарсан улсыг бөөгнөрүүлэх”, “хагацсан улсыг хамтатгах” тэмцэл байсан бөгөөд энэ тэмцэл 15 жил үргэлжилжээ.
b. Их Монгол улсыг байгуулсан үе. /1189-1206/ Энэ үеийн гол зорилго нь бүх Монгол туургатныг нэг захиргаанд нэгтгэж, нэгдмэл улс байгуулахад чиглэгдсэн ба үүнд 17 жил зориулагджээ.Ийнхүү Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж Их Монгол улсыг байгуулах гэсэн нийгмийн шаардлагыг амжилттай биелүүлсэн нь нүүдэлчдийн соёл иргэншлийн хөгжилд гарсан томоохон дэвшил гэж үзүүштэй.

Нүүдэлчдийн соёл иргэншлийн төв буюу Их Монгол улсыг байгуулсны гол ач холбогдол нь :

Нэгдүгээрт, Монголын нэгдсэн улс байгуулагдсанаар Монголын нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан олон аймгуудын хоорондын олон жилийн тасралтгүй аян дайн намжиж, саланга тасархай байдлыг эцэс болгосон.
Хоёрдугаарт, Монгол аймгууд нэгэн захиргаанд нэгдсэн нь Монгол улсын цаашдын хил хязгаар бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлсэн.
Гуравдугаарт, Монгол аймгууд нэгэн захиргаанд нэгдэж, улмаар Монгол угсаатан бүрэлдэн тогтох үндсийг бүрдүүлсэн.
Дөрөвдүгээрт, Нэгдсэн улс байгуулагдсанаар Монгол аймгуудын нутгийн аялгуунууд харилцан бие биедээ шингэн уусаж улмаар монгол хэл бичиг, утга зохиол бүрэлдэн тогтох нөхцөл бүрдүүлсэн.
Тавдугаарт, Их Монгол улс байгууллагдсанаар тус орны тусгаар тогтнол бие даасан байдал бэхжиж харь орны тухайлбал, умард Хятадын Алтан улсын байнгын өнгөлзлөгийг өргөжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн.
Зургадугаарт, Төр улс, ахас ихэсээ дээдлэн хүндлэх, тэдний үг сургаалийг үеийн үед хадгалж, “Монгол өв уламжлал” бүрэлдэн тогтох үндсийг тавьсан.Чингис 1206 онд Монголын нэгдсэн улсын хаан болсны дараа шинэ тогтсон улсаа төвхнүүлэх зорилгоор засаг захиргаагаа шинээр тогтоож, байнгын цэргийг зохион байгуулах ажлыг хийсэн.Чингис өөрийн улсын нутаг дэвсгэрийг өргөтгөх, бусад орныг эзлэх бодлого баримталсан. Юуны түрүүнд Найман улсын үлдэгдлийг дарахыг чухалчилж эзлэн авсан.Чингисийн сүр хүчнээс айсан аймгууд дагаар орох болсон. 1207 онд Киргисүүд Чингист дагаар орсон. Үүний дараа 1207 онд Чингис хааны ахмад хүү Зүчид баруун гарын цэрэг өгч ойн иргэдийг дагуулахаар мордов. Ойрадын ноён Худуга бэхи Зүчид биеэр бараалхаж сайн дураар дагаж оров.Ийнхүү Ойрадууд дагаар орсон нь Монгол улстай Уйгарууд шууд хил залгах болсон. Уйгарын эзэн Мдүүд элчээ илгээж түүнд дагаар орсонд Чингис хаан тавдугаар хөвгүүнээ болгоё гээд Алалтун бэхи охиноо өгсөн.Чингис хаан Монголын нэгдсэн улс байгуулсаныхаа дараа өөрийн байр сууриа бэхжүүлэх, цаашид гадаадын бусад орныг нөлөөндөө авах зорилгоор зарим шинэчлэлүүдийг хийсэн. Үүнд.

Төр засаг, захиргааны хүрээнд :

1. Мянганы систем. Чингис хаан улсаа 95 мянганы системд хуваасан нь цэргийн төдийгүй иргэний засаг захиргааны хамгийн тохиромжтой зохион байгуулалтын хэлбэр болов. Иймд Мянганы ноён нь зөвхөн цэрэг толгойлох төдийгүй төрийн аппаратын нэгжийг үе улиран захирч байв. Мянганы зохион байгуулалт нь гол, баруун, зүүн гар гэж 3 түмэнд хуваагдах бөгөөд гол хэсгийг Чингис хаан өөрөө, үлдсэн хоёрыг Мулухай, Боорчи нарт захируулж байв.

Мянганы системийн ач холбогдол нь.
· Монгол улсад байнгын хүчирхэг армийг байгуулах үндсийг бүрдүүлсэн
· Мянганы ноёныг их төлөв Чингис хаанд үнэнчээр зүтгэсэн хүмүүсээр тавьж байсан нь Чингис хааны төдийгүй, түүний угсааныхан, язгууртнуудын байр суурийг бэхжүүлсэн.
· Мянганы ноёныг томилж тэдэнд мянган өрхийг үе улируулан захирах эрх олгосон нь тодорхой нутаг дэвсгэрт хүмүүсийг дур зоргоороо захирч байх боломж олгосон.
· Нүүдлийн мал аж ахуйтныг удирдах, тэднээс албан татвар авах зохистой нэгжийг бий болгосон байна.

2. Газар өмчлөл. Монгол улсын бүх газрын дээд өмчлөгч нь Чингис хаан байжээ. Тэр үед газар эзэмшил нь 3 хэлбэртэй байв.
a. Улсын буюу мянгатын нутаг. Мянганы нутаг нь цэргийн захиргааны нэгж байхын зэрэгцээгээр харьяат мянгатын нутаг дэвсгэр болж байсан. Мянгатын иргэд нь нутаг дэвсгэрийг ашиглах дадал, заншил, нүүдлийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан нийтээрээ ашиглан эзэмшиж байжээ. Гэвч Мянгатын нутаг билчээрийн эрхлэн мэдэгч нь Мянгатын ноёд байжээ.
b. Дархалсан газар. Дархлан олгосон газар нутагт Чингисээс Сорхон Шар, Хорчи, Илжигдэй зэрэг ноёдод олгосон соёрхол газар болно. Тийм дархалсан газрын нутгийн эзэд уул газраа үе улируулан захирдаг ба тэрхүү газар дээр оршин суугчид нь улсын албан уургээс хэлтэрсэн, гагцхүү харьяат эзэндээ алба татвар төлдөг байв.
c. Соёрхлын газар. Соёрхолын газар бол Монголын хаанаас эхний үед төрөл төрөгсөддөө олгосон газар бөгөөд суурьшмал аж ахуйт орны муж, тариалангийн талбай, мал хөрөнгөнөөс татвар авах замаар үүрд өмч болгон өгсөн газар юм. Тухайлбал, Шихихутагт олгосон “Байшин гэртэй, балгас хоттой” иргэд бол тэдний соёрхол газар, өмч нь юм.

No comments:

: