Sunday, February 22, 2009

"Тарган Бандида"-ийн тvмэн єлзий гийсний 170 жилийн ойд


Эрдэнэ бишрэлт мэргэн хамба буюу олноо "Арвайхээр ийн тарган бандида" хэмээн алдаршсан Цэвэл- ванчиг- доржийн тvмэн єлзий гийсний 170 жилийн ойд зориулсан эрдэм шинжил гээний бага хурал єчигдєр Гандан тэгчилэн хийдэд боллоо.
Хурлын vеэр номч мэргэн хамбатны "Аж тєрєх ёсны сургааль" болон "Таван хошуу малын эмчилгээний судар " сургааль ном, бvтээлийн талаар доктор Ч.Ичинноров, доктор профессор Д.Ганболд нар илтгэл тавив.Энэ vеэр Хамбатны "Аж тєрєх ёсны" сургааль нь уламжлалт мал аж ахуй эрхлэх арга ухааныг байгаль цаг уурын нєхцєлтэй нарийн уялдуулж гаргасан, нvvдэлчдийн ахуй амьдралд ойр бvтээл болсон хэмээн доктор Ч.Ичинноров тэмдэглэв. Мєн Монголын уламжлалт мал эмчилгээний аргыг дорно дахины эмчилгээний арга ухаантай холбож єгсєн цэвэр шинжлэх ухааны бvтээл болсон тєдийгvй Европын анагаах ухаанд XX зуунд нээгдсэн євчнийг аль XIX зуунд нээж эмчлэх аргыг нь боловсруулсан суут эрдэмтэн байжээ гэж доктор профессор Д.Ганболдын дvгнэсэн юм.Номч мэргэн хамба Цэвэлванчигдорж нь 1836 онд Євєрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг "Тахилгын бумбат" хэмээх газарт тєрсєн. Тvvнийг зургаан настайд нь Арвайхээрийн хvрээний бандида ламтаны гуравдугаар дvр болгон халхын тавдугаар богд Лувсанчvлтим жигмэддамбийжанцан /1815-1841/ тодруулжээ.Тvvний 15 боть зохиол байдаг гэх бєгєєд тэрбээр эрх ямба цол хэргэм алдар нэрд vл автан хуврагийн санваар шашны ёсыг нарийн чанд сахихын зэрэгцээ хийдийн лам хуврагуудын сахил санваар сахих ёсыг сайжруулахад ихэд анхаарч "Ганданпунцоглин хийдийн жаяг"-ийг зохиосон байна. Мєн "Наадам цэнгээний гэм эрvv" хэмээх бvтээлдээ ноёд, баяд, лам хувраг эгэл ард алин боловч номын ёс, тєрийн цаазыг цалгардуулж буй наадам цэнгээнийг хориглон шvvмжилж бичсэн байдаг. Мєн хамбын удирдлагаар Арвайхээрийн хvрээнд єєрийн гэсэн євєрмєц татлага зурлага бvхий тvвд монгол модон барын хэвлэлийг ихэд хєгжvvлж ном судар олноор хэвлvvлж байсан нь тухайн vед Арвайхээрийн хvрээг "Барт хvрээ" хэмээн халх даяар алдаршуулсан байна.

Б.БАЯСАН (Єнєєдрийн монгол)

No comments:

: