Шигтгээ: Мин улс хүчирхэг цагтаа асар том далайн экспедици байгуулж египэт хүртэл аялуулчихаад: ...дэлхийд биднээс илуу хөгжилтэй улс алга... гэсэн мэдээ авч ирсэн гэдэг. Мин улс гадагшаа тэлэх бодлого их явуулсан. Хэрэв дэлхийг эзэлж хятадын соёл иргэншлийг тогтоосон бол өнөөдөэр дэлхий шал өөрөөр харагдах байлаа гэсэн баруун түүхчийн бүтээл бий. Мин хүчирхэг үедээ Монголчуудыг цагаан хэрмээс эхэлж хөөсөөр Байгаль далай давуулж зугтаалгаж байсан байдаг. Гэбч Мин улс удалгүй доройтсон. Мин 2 фронтод зэрэг дайн хийх боломжгүй байсан учир умард хил дээрээ Монголын эсрэг морьт арми байгуулах эсвэл *Монголыг монголоор нь* дуусгуулах стратеги л үлдсэн байсан бололтой. Дундад зууны үеийн Мин-Монголын наймааны гол хэрэгсэл нь монголын талаас адуу мал байжээ. Өөрөөр хэлбэл, эxпөрт нь адуу, импорт нь тэгээд будаа тариа, гутал хувцас, төмөр зэвсэг. Хятдуудад морь угтаа сонин биш, Монголчууд хүчирхэгжих прогноз гарвал морины эрэлт өснө. Монголчууд хоорондоо бие биеэ Чингис, Өгөдэй, Толуй, Xасар, Цоросын удмаар нь дуудаад ясаа булаалдсан нохой шиг хоорондоо хэмлэлдээд ирвэл хятадууд зүгээр л хилээ хаачихна. Худалдааны хориг арга хэмжээ нь тэр. Энэ хориг арга хэмжээг нэг бол асар их алба гувчуур төлж сэргээнэ (ингэснээр монголын эдийн засаг тамирдана), эсвэл дайтах аргаар болиулна. Энэ талаар буюу Мин улстай худалдааны дайн хийх тал дээр Монголын талаас хамгийн их амжилт олсон нь Ойрдын Эсэн тайш, Цахарын Батмөнх даян хаан, Түмэдийн Алтан Хан, xожмын Цахарын Лигдэн хаан нар болой. Харамсалтай нь Эсэн, Лигдэн нар нь бусад Монголчуудынхаа гарт дууссан байдаг. Батмөнх даян хаан насныхаа эцэст хамаг эрх мэдлээ хасуулсан ба түүнийг дөнгөж таалал төгсмөгц Цахарын *Монгол дахи ноёрхол* үгүй болсон байдаг. Түмэдийн Алтан Хан харин Монголын хангуудаас хамгийн эдийн засагч сэтгэлгээтэй нь байв. Тэрээр хятдуудаас цэргийн эд хэрэгсэл тодорхой хэмжээгээр авч чадсан (уг нь хятдууд монголчуудад дайны зориулалттай төмөр эд зарахыг онц хориглодог байв) ба түүнээ ашиглан механикжуулсан морьт хороо байгуулж, бусад Монголчуудаа маш хялбар аргаар дийлж авчээ. Тэгээд эр цэрэг алба гувчуураар армиа зузаатгаад эргээд хятад руу дайран орж цэргийн техникч нарыг олзлон ирсэн байна. Түмэдийн Алтан Ханы нөлөө Түвдээс Орхоны хөндий хүртэл Үрүмчээс Хянганы уул хүртэл тэлсэн боловч харамсалтай нь насныхаа эцэст бас л бусад өрсөлдөгч монголчууддаа боорлуулсаар, түүнийг нас бармагц Түмэдийн нөлөө асар хурдан алга болсон байдаг. Эндээс харахад, Мин улс тэлэхэд хамгийн их саад болж байсан нэг хүчин зүйл бол Монголчуудын довтолгоо.
Тэгсэн мөртлөө, Минтэй худалдаа хийх эрх олж авахын төлөө Монголчууд хоорондоо хэмлэлддэг байсан тул Монгол тэр үедээ хүчирхэгжиж нэгдэж чадаагүй нь Мингийн худалдааны бодлогын үр дүн болов уу. Ер нь Цахарын Лигдэн хааны мөхлийн эхлэл бол Хятадтай хийх адуу морины наймаагаа бусадтай булаацалдсанаас үүдсэн байдаг билээ. Хожим Засагт Хан, Түшээт ханы хоорондын хямралын нэг шалтгаан нь Хөх хотоор дамжуулж хятадтай наймаа хийхэд хэн онц эрх эдлэх вэ, бие биеийн худалдаачдыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт байв. Хотгойдын Алтан хан, Засагт Хан 2 Орос, хятадыг холбосон худалдааны замаа булаацалдаж байлдсан ба энэ хямрал нь ужгарсаар Түшээт хан, ЗуунГар, Хошууд гэсэн талууд татагдан орж 1688-1691 оны Монголын гунигт алдааны эх үүсвэрийг тавьсан билээ. Галданг таалал болсны дараа Зуунгар ба Халхын том ноёд нийлж манжийн эсрэг хамтран тэмцэхээр зэхэж байжээ(2-р Богдын жишээ гэх мэт). Манжууд ч энэ аюулаас асар их айж байсан тул халхуудыг аль болох тагнах чагнах, өөрсөддөө үнэнч хүмүүсээр ноён томилох бодолго явуулж байжээ. Түшээт Ханы ноёд зориуд ах дүү нарынхаа эсрэг байдлахгүй гэж хэлээд албан тушаалаасаа огцрох нь огцорч, цөлөгдөх нь цөлөгдөж, алагдах нь алагдаж байж. Тэгээд ч Засагт хан аймаг нь эртнээс Зүүнгаруудтай ойр харилцаатай. Зая Бандит, Галдан гэх мэт шашны төлөөлөгч нарын урсгалаар сүм хийдээ байгуулдаг байв (баруун халхууд хойшдоо ч дөрвөд далай ханы зурхайг ашигладаг байсан). Ийм үед манжуудад Засагт Хан, Түшээт ханы завсар Сайн ноён Хан аймгийг байгуулах нь загатнасан газар маажихтай адил таатай хэрэг байсан болов уу.
Сайн ноён хан аймаг нь монголчуудынхаа цусаар гараар угаадаг зартай ноёдоор удирдуулдаг байв. Xамгийн том жишээ нь Эфү Цэрэн, Бадамдорж нар.
Xарамсалтай нь Эфү Цэрэнг зарим нэг нутгийн түүхч нар *цуутай эх оронч* гэж өргөмжлөх гээд байдаг. Галдан Халхыг эзэлье гэж халх руу дайраагүй бололтой байдаг. Галдан Халхын Засагт хантай холбоо тогтоосон байж. Энэ гэхдээ их уламжлалтай эд. Уг нь бол Эрдэнэбаатар Хунтайж хэмээх Хойдын Отгочин ноёны үед (энэ хүн нь Зүүнгарын ойрдуудын хаан, бүх ойрдын хаан биш, учир нь торгууд, хошууд нар тусдаа байж Түшээт ханы халхыг дэмждэг байсан) Зуунгарын Ойрдууд болон Халхын 3 хангууд нийлж (дээр нь хөх нуур, халимаг урианхай гэх мэт жижиг ханлигууд бас орно) Харийн дайсан буюу орос, манж нарын эсрэг Монгол-Монгол гэсэн холбоо байгуулж байжээ. Тэр үеийн Түшээт хан нь (Чахундоржийн аав) их ухаантай хүн байсан байна. Сэцэн хан ч мөн (Шолой) их алсын бодолтой хүн байж. Гэвч энэ 2 хөгшин учир битуулгээр хоёул ойр ойрхон гэнэт нас барсан байдаг. Мөн Эрдэнэбаатар Хунтайж ч таалал төгссөн байна. Тэдний хүүхдүүд болох Чахундорж, Сэнгэ, Галдан, Занабазар, Зэвт нар учир зүйг олж эвээ сахиж чадсангүй. Чахундорж аавыгаа нас бараад удаагуй байхад (1655) засгийн эрхэнд гарсан. Гармагцаа л хорчингийн ноёдуудад урхидуулан манжийн хааны бэлэг сэлтэнд автаж эхэлсэн хүн юм. Засагт Хан бол бие дааж Түшээт ханаас тусдаа бодолго баримтлах болсон. Сэцэн ханд нялх жаал хан болж, түвд номонд баригдсан нэг авга лам нь үнэндээ төрийн эрх барих болсон нь Манжийн гар хөл болсон хүн байв. Засагт хан нь анхнаасаа л манжийн эсрэг тууштай тэмцэж, Зүүнгартай байгуулсан гэрээндээ үнэнч үлдсэн Халхын цорын гантс ханлиг байв. Засагт хан үе үе өвөр монголын түмэд аймгийг довтолж, хөх хотыг манжийн савраас салгахыг хичээж байлаа гэжээ. Харамсалтай нь Хотгойдын Алтан ханыг дээрэлхэж Оростой хийдэг наймааных нь замыг булааж авах гэж байгаад Хотгойдуудад хиар цохиулж байсан байдаг. Энэ үед хүн амын цөөн хэсэг нь Түшээт хан руу дүрвэж гарчээ. Зүүнгарын ойрдуудтай нийлж хотгойдуудыг дарсны дараа Засагт хан , Түшээт ханаас айлуудаа буцааж авахыг хүсчээ. Түшээт хан гаргаж өгөөгүй байна. Ингээд энэ 2 аймаг хоорондоо олон жил хямран байлдсан юм. Засагт Хан ч хэд хэд солигдож, Засагт Ханыхан сүүлдээ дийлдэхэд хүрч Галдантай ураг барилдаж, холбоотныхоо үүргээс хөндийрөөд байсан Зүүнгарыг Түшээт ханы эсрэг тэмцэлдээ ашиглахыг зорисон бололтой. Удалгүй Засагт Ханы охин Галдангийн бага дүүтэй хуримлахаар иржээ. Энэ үед Тушээт хан гэнэт довтолж хуримлахаар цуглаад байсан бүх ноёд тайж нарыг хүйс тэмтэрчээ. Галдан үүнд өөрийгөө их буруутгаж байсан байдаг. Эртнээс Түшээт хан догшроод хэцүү байна гэж Засагт ханыхан анхааруулсаар байтал ажиггүй байсан байна. Хоёрдугаарт Түшээт хан ямар ч гэм зэмгүй олон хүнийг хороосон ба бүр төрсөн дүүг нь өчиггүй алсанд их хорссон бололтой. Ингээд 1688 онд Галдан 30,000 цэргээ авч засагт ханд ирээд ойрдуудад үнэнч Халхуудтай хавсран Төв Халхын Түшээт Ханы Чахундорж, мөн Ойрдын Хошууд аймгийн Очирт Сэчний ач хүүгийн цэргээс бүрдэх холбоотны армийг 2 ч удаа хиар цохисон байдаг. Занабазар, Чахундорж нар гэхдээ аль 1660 аад он гэхэд л Манжийн нөлөөний бүс болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Учир нь Чахундоржийг хан болсноос хойш Манжууд өөрсдийн үзэмжээр халхын нутгийг хэд хэдэн хошуу болгож, эрх мэдэл энэ тэнцүү ноёдыг олон тоогоор дэвшүүлэх бодлого хийж байсан нь харагддаг. (Зуунгар+бусад Ойрдууд+Хошууд+Засагт Хан+Түшээт хан+Хотгойд+Сэцэн хан хамтдаа, бие биедээ илүү итгэж, нэгдмэл Монголын үзэл санааг сахиж байсан бол Манжууд хэзээ ч ар Монгол руу халдаж зүрхлэхгүй байсан болов уу. Харамсалтай нь, Чахундорж гэж *эрх хүүхэд* аавынхаа захиасыг огоорч биеэ тоож яваад улсаа ч алдаж, өөрөө ч өлмөн зэлмэн, цагаач, дүрвүүл маягаар явсаар хүний нутагт их сэжигтэй байдлаар ясаа тависан байдаг.) Манжууд Галданг дийлсний дараа, халхууд манжийн эсрэг хөдлөхөөр зэхэж байж. 2-р Богд нар гэхчихлэн. Чахундорж ч гэсэн тэдний тоонд багтна. Учир нь гараа тосож угтаж авсан Манжууд, дүрвэж ирсэн халхуудыг хил хязгаартаа хорьсон ба бурхан шашны тэргүүн гэгдэх Занабазарыг Бээжинд гэрийн хорионд, нутгийхантай нь уулзуулдуулалгүй байлгасаар тэнгэрт халиулжээ.

No comments:
Post a Comment