Sunday, February 8, 2009

Тvvхэн шигтгээ цуврал

Шигтгээ: Чахундорж бол Амарсанаа,Чингүнжав нартай нэг үеийнх биш юм. Харин Амарсанаа, Чингүнжав, 2-р Богд нар бол Галданбошигт, Чaхyндорж, Занабазар нарын дараагийн үе болно. Рэнчиндөрж бол Чахундоржийн ач. Чахундорж Манжид дагаар орсоны дараа Манжийн хаан, Чахундоржийн хүүд гүнжээ өгдөг юм. Тэр гүнжээс төрсөн хүүхдүүд нь Рэнчиндөрж, 2-р Богд нар юм. Төв аймаг, Түшээт ханы нутагт Гүнжийн сүм гэж байдаг нь энэ гүнжтэй холбоотой.

Шигтгээ: Халх 3 аймагийг(Засагт хан, Түшээт хан, Цэцэн хан) үндэслэгчидийн нэрс:
Түшээт хан: Абтай
Цэцэн хан: Шолой Убаши(Алтан хан биш шүү)
Засагт хан: Субади(эсвэл Сүбээдэй?) гэдэг боловч үнэндээ тусгаар болсон нь Лайхур
Лайхур гэж айхтар дайнч ноён de facto тусгаар байсан нь үнэн, гэхдээ яг засагт хан гэдэг цолыг түвдээс авч, албан ёсоор de jure засагт хан болсон нь биш байх.
1725 он. Сайн ноён хан аймгийг байгуулав.Манжийн хаан гавьяа байгуулсан гээд Дондог гэгч нэг тайжид Түшээт хан, Засагт хан хоёроос тасдаж өгч байгуулсан. Дээр нь нэмэхэд, Абтай ханы дүү нь Түмэнхэн гэдэг хүн байжээ. Түмэнхэн нь Онгийн гол хавьцаа, Абтай нь Орхон гол орчмоор өргөөтэй байсан гэнэ. Тэгээд хожмын Сайн ноён хан нь энэ Түмэнхэний удмын хүмүүс байcaн юм байна. Дээр нь нэмэхэд Абтай ханы дүү нь Түмэнхэн гэдэг хүн байжээ. Түмэнхэн нь Онгийн гол хавьцаа, Абтай нь Орхон гол орчмоор өргөөтэй байсан гэнэ. Тэгээд хожмын Сайн ноён хан нь энэ Түмэнхэний удмын хүмүүс байcaн юм байна.

Шигтгээ: Түмэдийн Алтан хаан 1550 оны орчим монголчууд Бэйжинг бүслэж гадаад дүүргүүдийг нь шатаааж байжээ.

Шигтгээ: Эрт урьд цагт Амунэ (Эмvнэ), Домунэ (Дэмvнэ) гэдэг нэртэй хоёр хvн байжээ. Хоёулаа єдєр ой модоор гєрєєлєн явж байтал цорго хэлбэртэй нэгэн модны дор нялх хєвгvvн модны шvvсээр хооллон хэвтэж бяцхан ууль шувуу тvvнийг сахин байхыг vзэв. Хоёр анчин дээд тэнгэрээс заяасан хvv хэмээн тvvнийг авч гэртээ харьжээ. Хєвгvvн єсєєд том болж, тэдний ноён сууж. Цорго хэлбэртэй модны дор байсан учираас хvvгийн захирсан аймгийг Цоргос (Цорос) овогтон болгожээ. Чухам ингэж Цорос овог Дєрвєн Ойрадын тэргvvлэх ястан болов. Амунэ нь 10 хєвгvvн тєрvvлж vр удам нь єсєєд Єєлд, Зvvнгар болж, Домунэгийн дєрвєн хєвгvvн єсєн vржиж Дєрвєд аймаг болсон гэнэ.

No comments:

: