Шигтгээ: Галдан, Чахундоржийг нутагт нь орж ирэхэд шууд хил дээрээ тосон авч байлдсангүй, түүнийг дураар нь дээрэм тонуул хийлгүүлэх мэтээр хэсэг хугацаанд харзнаж хулээцтэй хандсан байна. Нутгийн нэлээд гүн руу орж ирэхэд нь ч саад хийсэнгүй. Чахундорж угийн *дээд тархи нь доод тархитайгай адилхан хэмжээтэй* тул өөрийгөө бараг Зүүнгарыг эзэлчихлээ, Галдан надаас зугтаад Түвд руу Далай ламаас тусламж эрэхээр явсан гэж бодож байсан. Гэтэл Зүүнгарын цэргүүд гэнэтийн дайралт хийхэд Чахундорж цэргээ хаяад амиа хоохойлон хятад руу зугатсан. Энэ тактик ганцxан энд анx болсон биш, манай эриний өмнө 53 онд Ром, Партийн хооронд болсон үйл явдал энд давтагдсан хэрэг юм. Ромын Консул, Сырийн захирагч Крассус 35000 Ромы легионерээ удирдан Бабылон хотийг эзлэхээр ирсэн. Персүүд Крассусыг хил дээрээ тосон байлдаагүй, нутгийн гүн руу нэлээд давшуулаад л байсан. Крассус бол хөрөнгийнхөө тоог алдсан баян хүн боловч Жүлиас Цызарийн Гаулд байгуулсан гавьяатай дүйх гавьяа байгуулж нэр төрөө илүү гаргахын тулд тэр дайныг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэдэг. Тэрээр замдаа Арменийн хаадаас морин цэрэг худалдан авсан боловч цаадуул нь мөнгийг нь аваад алга болсон бололтой. Гэвч Крассус төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, Ромын цөөн морин цэргээ тагнуулын анги болгон явуулсныг нь Ородесийн арми хядчихсаныг мэдэлгүй явган цэргээр давшсаар байж. Каррэ хотын дэргэд тэгш талбай дээр персийн 10000 морин цэрэг Ромын армийн 25000 хүнийг хиар цохиж, 10000 нь зугтаж амьд үлдсэн. Крассусын ам руу хайлмал алт цутгаж, цаазаар авсан байдаг.
Галдан Чахундоржийг дайрахаасаа өмнө бас зүгээр суугаагүй байж. Хамгийн эхэнд тэрээр өөрийн ах нар Цэрэн, Зодовбаатар нарыг дэмжигч ноёдуудтай дотоодын дайн хийсэн. Энэ дайндаа холбоотон болгож ашигласан өөрийн хадам аав Хошуудийн Гүүш Хан Очиртыг дараахан нь тулалдаанд ялж цаазаар авсан. Сүм хийдийн тухай гаргасан шинэ хуулийг нь эсэргүүцсэн хэсэг лам болон тэднийг дагасан ноёдтой бас багагүй тулалдсан. Баруун зүгийн хасаг, уйгур, туркмэн, киргизуудийн дотоодын эв муудсаныг ашиглан САМАРКАНД, УРГЕНЧ, ХАМИ зэрэг олон хотыг дайран эзэлж байв. Тэднээс татвар авахаар болгож тогтоосон байсан. Урианхай нар Оросын цагаан хаанд алба өргөдөгийг эсэргүүцэж Орос руу хэд хэдэн удаа сүрдүүлэх захиа явуулж байжээ. Галдан зүгээр л нэг хаан байсангүй, Монгол үндэстнээ бусад үндэстнээр дарлуулалгүй, тэднийг нэг туган доор нэгтгэх гэж оюун бодлоо зарж явсан улс төрч, цэргийн жанжин хүн байж. Энэ хүний ямар гаралтай нь тийм чухал биш байж, тэр зөвхөн нийт Монгол нутгийг нэгтгэхийг хичээсэн бололтой. Ямартай ч байсан Манж хятадын харийн дарлалд сууж байх уу, Галдангийн захиргаанд байх уу гэсэн сонголтод Занабазартан бээр манж хятадыг дагасан болохоор Монголын төр ард түмний эрх ашгаас урвасан мэт болж харагдах юм. Галдан, Занабазарыг хүрч ирж нэгдсэн бол үнэлэх байсан нь магадтай, харин Чахундоржийг төдий л унэлэхгүй ч цэрэг арми удирдах эрхгүй жижиг ноён хэмжээнд орхих гэх мэтээр нэг их оролдолгүй орхих байсан гэсэн таамаглал дэвшүүлье. Яагаад гэвэл, энэ хоёр хүний цаана яахаа мэдэхээ байсан олон Монгол ноёд Галдангийн хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж хоцрох байсан нь эргэлзээгүй. Галдан ирээдүйн үйл хэргийг санаж Занабазар, Чахундорж хоёрт тийм хэрцгий хандахгуй байсан нь үнэнд нийцэх болов уу. Манай эриний 9 онд Август Жулиас өөрийн нь 3 бүтэн армийг командалж яваад Германийн Салтус Тётобүргиенсис гэдэг газар бүх армиа Арминиус жанжинтай Чэрүси омгийн зэрлэгүүдэд хядуулаад бараг ганцаараа зугтаж ирсэн Варус гэдэг жанжний амийг өршөөсөн гэдэг. Энэ нь бусад жанжиддаа өөрийн өршөөнгүй, сайн хүн гэдгээр ойлгуулах тактик байсан.
Галданд цөөн тооны орос төрхт цэрэг байсан бөгөөд тэднийгээ орос цэргийн адил хувцаслаад Манжийн тагнуулууд байгаа газар явуулждаг байсан байна. Оросууд Галданг цэрэг, зэвсгээр дэмждэг гэж итгэж Манжууд хэсэг хугацаанд хууртаж байсан бололтой. Галдангийн гадаад, дотоодын тагнуулууд Манж Чин, Xөх нуур, Түвд, Xалх, Зүүнгар газар бүрт хаа сайгүй хэрж байв. Өрсөлдөгчид ч мөн адил үйдэж байсан нь эргэлзээгүй.
Манжийн Канши хааны урьд явуулсан бүх армиуд Галданд ялагдаж байснаас Зуунмодны тулаанд өөрийн биеэр цэрэг удирдаж ирсэн байдаг.

No comments:
Post a Comment