
Ууцыг гэрийн эзэн эхэлж хєнддєг уламжлалтай. Ууцыг хєндєхдєє эхэлж сүүлний голд нэг, олон ясны уулзвараас харцаганы хоёр, зураа дагуу гурав зүснэ. Сүүлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэрээр эхэлж зүснэ. Дараа нь харцага талын ирмэгээс хоёр зүсч дээжийг нь галын бурхандаа єргєнє. Мєн бурхандаа ч єргєдєг ёстой.
Харин зочин ууцнаас зооглохдоо бурханд гэрийн хувь болгон зүсч тавьсны дараа хүртдэг байна. Хэрэв олуулаа айлд шинэлсэн бол ахмад настан нь эхэлж ууц хєндєнє. Ахмад хүн єєрєє хүртээд зогсохгүй хамт яваа хүмүүстээ хувь болгон зүсч єгдєг. Харин ууцнаас хүртэж буй хүн хоёр гардан ихэд хүндэтгэлтэйгээр хүртдэг байна.
No comments:
Post a Comment