Алтан дээр сандайлсан гуйлгачид хэмээн Монголчуудын талаар хэлсэн үг байдаг. Энэ нь Монгол дахь шавхагдах нөөцийн тухай буюу ашигт малтмал, эрдэс баялаг ба түүнээс улбаалан хөгжих ёстой уул уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор гарсан хэлц үг болохыг бүгд мэднэ.
Ер нь уул уурхайн асуудлаар сүүлийн жилүүдэд эрчимтэй сонирхож ярилцах болжээ. Энэ нь уул уурхайг хөгжүүлэх нь Монголын нийгэм-эдийн засагт томоохон нөлөө, үр өгөөжөө өгнө гэдгийг дотооддоо төдийгүй энэ салбарт хүч сорьдог гадны магнатуудын ашиг сонирхлоос төр засаг олж харж чадсанаас үүдэлтэй юм.
Ашигт малтмалын хуулийг хэлэлцэн батласан нь ч үүнийг нотлох биз. Гэхдээ уг асуудлаар Монголчууд дөнгөж XX зууны төгсгөл XXI зууны эхэн үед л мэдэрч, ажиллаж эхэлсэн гэвэл хэт өрөөсгөл ойлголт болно. Учир 1912 онд “Уул уурхайн дүрэм”-ийг зохион гаргасан нь өдгөөг хүртэл Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдан ирснээс харж болно.
Газрын дээрх болоод доорх баялагийг зүй зохистой ашиглах тухай мөрдөж байсан журмууд хүртэл тус архивын сан хөмрөгт бий. Үүнтэй уялдуулан Оросын геологичоос Сайн ноён хан Намнансүрэнд уурхайн асуудлаар хандан илгээсэн санал-захидлыг дор сийрүүлэн хүргэе.
“Хиагтын газар суугаа орос Максим Валидков Панороковоос:
Сайн ноён хан танаа амгаланг айлтгахаас гадна дам сонсвоос танай Монгол улс харъяат нутгийн дотор алт, мөнгө ба бусад эрдэнийн зүйл байх газруудыг эрж үзэх, хэрвээ олвоос эцэст уурхай нээж ашгийг хэрэглэх зөн билэгтэй мэт тул, хан танаа айлтгах учир.
Миний бие манай Орос улсын хаан эзний хувийн алтны уурхайн газруудад 20 шахмын шинжээчийн албаныг хаан явж, уул хадны доторхи чухал эрдэнийн зүйлийг шинжих сургуулийн эрдэмд боловсорсон бөгөөд нарийн учрыг мэдэх билээ.
Одоо танай улсын дотор энэ тухайн хэрэг үүсгэх аваас миний биеийг хэрэглэн авч болох болвоос, хэрвээ авах болвоос манай консул сайдын газар гурван жилийн хугацаа тогтоон гэр бариулж, очих ирэх зам зэргийн зарлага зүйл цөм танай газраас гаргамой.
Хэлмэрч нэгийг дагуулан өгмөй. Зарааланд ямар хүнийг оруулах ба хөлс хичнээн олгох зэргийг би мэдмой.
Мөн энэ тухайн хэрэг үүсгэхэд зарах зүйлийг танай газраас олгож баймой. Зарлагын дансыг үйлдэж танай газар явуулж баймой. Энэ тухайн хэргийг гагцхүү надаар захируулмой.
Миний биед Хиагтаас мордох өдрөөс эхлэн нэгэн сард 250 цаас олгож баймой. Гэвч чухам гэр тогтоох цагт бага сага хорогдуулж болно.
Хэрвээ ийнхүү зөвшөөрөх болвоос даруй утсаар хариу мэдэгдэхийг гуйхаас гадна хэрвээ хоног өнгөрвөөс миний бие бусад газар явахыг мэдэгдье” хэмээн уг захидлаа төгсгөсөн байна.
Үүнээс үзэхэд манай улсад хайгуулын ажил явуулан уурхай нээн ажиллуулахыг хүсэн өөрийн зүгээс тавих болзлоо ирүүлсэн боловч хэрэв хайгуул амжилттай болон олборлох ажил эхлээд ашгаа өгөх үест хэрхэх талаар огт дурдаагүй байгаа нь жинхэнэ хувийн ашиг сонирхлын үүднээс хандсаныг харуулж байна. Наймаанд найз байхгүй хэмээх хэлц үгийн жинхэнэ мөн чанар энэ буюу.
Эл захидал Олноо Өргөгдсөний тэргүүн онд /1911 он/ бичигдсэн бөгөөд сар, өдөр нь уг захидалд дурдагдаагүй болно.

Үндэсний Төв Архив, АМСТ-ийн ажилтан Л.Хантөгс
No comments:
Post a Comment