Showing posts with label Санаа зøв бол.... Show all posts
Showing posts with label Санаа зøв бол.... Show all posts

Thursday, March 6, 2014

Кимүра Аяако: ТАРХИНЫ ТУРААЛ

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Friday, April 24, 2009

БУРАНГУЙ ЦАГИЙН БУУЛГАНД ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУНЫ ТУХАЙ


Бид нийгмийн нэгэн их шилжилт, өөрчлөл- тийн үйл явц дунд амьдарч байна. 1990 оноос өмнө байсан нийгмийн тогтолцоо нуран унахтай зэрэгцэн тэр цаг үеэ цогцлоон босгож, түүндээ итгэн үнэмшиж байсан хэд хэдэн үеийнхний итгэл үнэмшил, оюуны эрэл, зорилго тэмүүлэл нь хамт нуран унасан юм. Шинэ цаг үеийн шинэ үзэл санаа төрж, соёолон нахиалж байгаа ч нийгмийн тогтолцооны болон оюун сэтгэлгээний энэ их нурангин дороос урган төлжиж, гэрэл гэгээнд гарч, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит байдал болтол бас их хугацаа хэрэгтэй байжээ.

Ер хүн төрөлхтний түүхэн дэх аливаа нийгмийн донсолгоо, өөрчлөлт бүхэн сайн сайхан, илүү төгс төгөлдөрт тэмүүлсэн дотоод их хүчний үйлчлэл дор өрнөдөг ч түүнийг дагасан их золиос, хямрал, хэлмэгдэл ёс юм шиг дагаж ирсэн байх юм. Энэ ёс ч бидний хүчлэн туулж буй энэ шилжилтийн дүр төрх нь болсон байна.

90 оноос эхэлсэн нийгмийн шилжилт донсолгооны үр урхаг өдий хүртэл арилаагүй байгаа нь чухам оюун сэтгэлгээний бүхэл бүтэн үе солигдож буйтай холбоотой. Ýнэ шилжилт хямралын цөмд буй хувь хүний дотоод ертөнцийн хямрал, зөрчил нь уран бүтээлч хүмүүст асар баялаг “судалгааны” сэдэв юм. Аль 19 дүгээр зууны төгсгөлд Ф.Достоевский хүний дотоод ертөнцийн зөрчлийн гүнд буй нууцад нэвтрээд “Цөвүүн цагт төрсөн минь юутай аз вэ” хэмээн дуу алдан байжээ. Энэ нь хүмүүний амьдран оршихуйн философи, үзэл санааны хувирал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн ялангуяа гоо зүй, ёс суртхууны мөн чанарын асуудлыг нэг бүрчлэн шинжлэн үзэх боломжийг чухам уран бүтээлч хүнд олгодог болоод тэр болов уу. Манай энэ цаг үед бидний нүдэн дээр барим тавим харагдах хувь хүний дотоод ертөнцийн хямрал, итгэл үнэмшил, ёс суртхууныхаа баримжааг алдан сүйрч буй сүйрэл цөхрөл, мөн түүний хажуугаарх оюуны шинэ эрэл, тэмүүллийг манай утга зохиолд барим тавим тод дүрсэлсэн нь энэ сүүлийн 20 орчим жилд бараг үгүй агаад өөрсдөө гүн хямралд орж, баримжаагаа алдчихаад байгаа манай утга зохиолчдоос бас тийм зүйл шаардах нь зохисгүй, ёс зүйгүй ч байж болох юм. Гэтэл харин утга зохиолын хүрээнээс анхи хол, огтоос өөр ажил мэргэжлийн хүн эл асуудлыг гоо зүй, философи ёсзүйн хүрээнд нэлээн ул суурьтай хөндөн, уран сайхны хувьд ч бас боломжийн боловсруулан тавьж буйг үзээд эрхгүй олзуурхан баярлав. Хөвхөр овогт Жамбын Түмэнбаяр хэмээх эгэл нэгэн ýäèéí çàñàã÷ийн бичсэн “ХУГАРСАН” НОЁН НУРУУ, ХӨӨРХИЙ САРАА гэсэн хоёр бэсрэгхэн туужийн тухай энд өгүүлж байна. Ялангуяа “ХУГАРСАН НОЁН” НУРУУ туужид энэ асуудлыг хэд хэдэн талаас нь илэрхийлэн гаргахыг зорьж, ёсзүйн нэгэн тусгаар ангид бодьгал элемэнт өнгөрсөн, одоо хоёр нийгмийн харьцааны гүнд хэрхэн “оршин тогтнож” буйг та бидний өдөр тутмын аж амьдралын сэдэв дундаас гарган үзүүлжээ. Амьдралын хүнд бэрхэд хүн чанар, ноён нуруугаа алдаагүй итгэл төгс амьдарч яваа нэгний тухай өгүүлдэг Ч.Лодойдамба агсны “Хугараагүй ноён нуруу” хэмээх сайхан өгүүллэг бий. Харин энэхүү өгүүлэн буй “ХУГАРСАН” НОЁН НУРУУ туужид нийгмийн шилжилтийн бурангуй тоосонд сөхөрч унатлаа дарагдсан Жамбалын тухай өгүүлнэ. Жамбал нь ажил амьдралаасаа эхлээд итгэл үнэмшил, хайр дурлал бүхнээ нуга хуга даруулсан харагдах ч мөн чанартаа бол түүний дотоод ертөнц энэ бурангуй цагийн салхийг найдваргүй ч гэсэн сөрөн зогсох чадалтай хэвээр байж, түүний дотоод мөн чанар нь огтхон ч ХУГАРСАНГҮЙ ажээ. Зохиогч Жамбалыг “Энэ п.... шиг бузар цаг үеийн төлөө би хуруугаа ч хөдөлгөхгүй. Хөдөлгөх хуруу ч байхгүй” гээд мухар хуруут гараа үзүүлснийг бичжээ. Тэр мөн чанараа хадгалж үлдэхийн тулд насан туршийн ажил хаялт зарлаж, бурангуй ёсны эсрэг боломж, чадлынхаа хэмжээнд л “бослого-эсэргүүцэл” зарлаж буй нь энэ ээ. Энэ үйлдэл бол эцсийн эцэст хүнлэг ёсны удиртгал юм. Тиймдээ ч зохиогч маань ò¿¿íèé ноён нурууã õóãàðààã¿é ãýæ ¿çæýý. Зохиолд Жамбалаас гадна Бүжмаа, Чулуун гэсэн хоёр дүр их тод тусчээ. Ажилч хичээнгүй, үнэнч шударгуу Бүжмаа бүсгүй бол Жамбалын насан багын хань нь. Гэвч тэрáýýð цаг үеийн ёс бусын хүчирхэг тулгалтын өмнө барьц алдан ёс суртхуун, итгэл үнэмшлийн хувьд сульдан тамирдсаар сөхрөн унаж байна. Түүний зүтгэл төдийгүй алдаа бүхэн нь Чулууны зол завшаан болно. Тэр бүхэнд цөхөрсөн Бүжмаа “Хэн ч хариуцлага хүлээдэггүй, ямарч арга хэмжээ авдаггүй, хэнд ч хэрэггүй тэр олон эрх чөлөөгөөр чинь бид яах юм бэ? Мөнгөтэй хүний талд шийдвэр гаргадаг тэр шүүхээр чинь бид яах юм бэ?” хэмээн áàõàðäàí хашгирч байна. Түүнд итгэл найдвар, гэрэл гэгээ харагдсангүй, тэр харж чадахгүй байсаар эмгэнэлтэйгээр хорвоогоос хальдаг. “Мөн ч их хүлээлээ дээ” гэдэг шиг мөн ч их олон хүн ийнхүү сөхөрч унасан даа, энэ хэдхэн жилд. Гуравдах нь болох Чулууны дүр бүр ч их түгээмэл. Дээр нэгэнтээ ишлэл авсан Ф.Достоевский “Нийтээрээ үймэн бужигнаж, аль ч учраа олохоо байсан чухам тийм цөвүүн цагт л хамгийн адгийн шаарнууд идэвхжиж, тэсч ядсанаа байж ядан илэрхийлж байдаг” хэмээн тэднийг урнаар тодорхойлсон нь бий. Манайхаар бол “Муу хүн дүйвээнээр, чоно борооноор” гэдэг дээ. Чулуун бол энэ тодорхойлолтонд яв цав таарах хэв шинж гэдгийг энэ зохиолыг уншсан хэн бүхэн ойлгох болно. Тэр ардчиллыг хамгийн түрүүнд талархан дэмжсэн нь угаасаа ардчиллын үзэл санааг итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ хүлээн авсаных бус, харин дүйвээнээр сиймхий гарч буйг ашиглан “тэсч ядсанаа илэрхийлсэн” хэрэг. Тэр чадварлаг инженер, ажилч хичээнгүй Жамбал, Бүжмаа мэтийн хүмүүсийн чадварыг хөнгөн заль, гүйлгээ ухааныхаа хүчээр ховх сорон ашиглаад зогсохгүй тэдний амь амьдралаар нь, амин ганц охиноор нь ч тоглож чадна. Жамбал “Миний энэ хоёр гар мухар болтлоо, Бүжмаагийн толгой мангуу болтлоо ажилласан, түй п.... ” гээд нулимж байдаг. Энэ ч үнэн л дээ, ёс суртхуун, итгэл үнэмшлийн баримжаагүй болно гэдэг нь Бүжмаа мэтийн хүмүүст “мангуу” болíо гэсэн үг. Харин Чулуунд Жамбал болоод Бүжмаа нарынх шиг ёс суртхууны хэм хэмжээ, үзэл санааны итгэл үнэмшил гэж огтоос байгаагүй учраас түүнд төөрөлдөх, баримжаа алдах, цөхрөх явдал гарсангүй, тиймээс ч ардчилал, шударга ёсны үйлчлэл эхлээ ч үгүй шилжилтийн тэр бурангуй цаг үедээ маш хурдан хамелион мэт зохицож, зүй ёсны болон зүй ёсны бус бүхий л аргаар олж авах зүйлсээ шүүрэн авч чадна. Амжилттай зохицоод зогсохгүй тэр улс төр, эрх мэдлийн өндөрлөг өөд улам шаргуу зүтгэж байна.Үүнийг зохиолд хэдэн үгээр ингэж бичжээ. “Чулуун улам баяжиж сонгуульд оролцон, Бүжмаа, Жамбал бусад олны бий болгосон хөрөнгийг түүндээ зарцуулж, аймгийн хурлын төлөөлөгч болсон гэнэ. Бас эхнэр Жагаагаа хайр найргүй хөөж, архи дарс уун, зугаа цэнгэл хөөцөлдөж, толгойгоороо хөл хийж, танил тал, хөрөнгө мөнгөөрөө байнга үйлдэх гэмээ хаацайлж, эрх чөлөө гэдгийг ч эдлээд өгчээ. Нөгөө том даргын тоочсон олон эрх чөлөө бол зөвхөн Чулуунд, мөнгөтэй хүнд л зориулагдсан эрх чөлөө юм байж л дээ”Аман дээрээ ардчилал, хүний эрх, шударга ёс ярьж, ачир дээрээ юу ч хийхээс буцахгүй болтлоо улайран тэсч ядах, сүнсээ түймэрдүүлсэн энэ Чулууны амьдрал дээрх бодит дүр гэлмэн хэлмэгдсэн Жамбалуудын нэгэн адил дэндүү олон. Өнөөдөр улс төр, бизнесийн хүрээнийхний дундаас нэг бус нэлээд олон Чулууны өрөөсөн дугуйнуудыг бүр нэр ус, хийсэн үйлдсэнээр нь барим тавим баримттайгаар дурдаж ч болохоор байгаа билээ. Чухам өнөөдөр бидний их золиос гарган олж авсан ардчилсан хувьсгалын ололт маань ихээхэн гажуудаж, анархи маягтай цөөнх олигархийн дарангуйлалд нэн дөхөж очсонд тэдгээр Чулуун нарын “гавьяа зүтгэл” ихээхэн үүрэг рольтой байгаа юм. Шиндлер хуруун дахь алтан бөгжөө хараад “... үүгээр би дахиад хоёр хүний амь аварч болох байсан шүү дээ” хэмээн гаслан уйлдаг шиг зүйл Чулуун нарт бараг л тохиолдохгүй болов уу. Ер нь ямар нэгэн итгэл, бишрэлгүй хүн хүн-араатан болж хувирдàгын жишээ.Бидний энэ цаг үед үй олон хүний амьдрал яг л энэ Жамбал болон Бүжмаагийн адилаар нуран унасан. Тэднийг хувиран өөрчлөгдсөн цаг үеэ ойлгон хүлээн авч, зохицон амьдарч чадаагүй бол хохь нь гэж буруутгах өнөө цагийн ёсзүйчид их олон бий. Гэвч тэдний дотоод ертөнцийн гүн дэх шаналал, ёс бусын эсрэг, дотоод мөн чанараа хадгалж үлдэх гэсэн тэмцлийнх нь өмнө ямар ч буруутгал өчүүхэн зүйл юм. Бид 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай байнга л ярьдаг. Нэр томьёоны хувьд 1930-аад оны үйл явдлыг хилсдүүлэг гэвэл илүү оновчтой бөгөөд харин энэ туужид гарч буй золгүй хувь тавилантнууд бол нийгмийн шилжилтийн төлөөсөнд хэлмэгдэж буй жинхэнэ хэлмэгдэгсэд гэлтэй. Энэ үзэгдэл хэдэн арван мянгаар тогтохгүй хүний, гэр бүлийн дээгүүр одоо ч хар сүүдрээ тусгасаар байгаа. Өөрөөр хэлбэл цар хүрээгээрээ 1930-аад оныхоос хавьгүй илүү байж мэдэх тийм их хэлмэгдүүлэл бидний энэ цаг үед ид өрнөж байна. Үүнийг зохиогч маань гярхай ажиглажээ. Жалга тойрсон, хувь чанарын ядмагхан үзэл санаа, мэдрэмжийн сэдвээс халин гарч цаг үеэ, нийгмийнхээ тогтолцоог шүүж, эргэцүүлэн харсан нь энэ зохиолын гол ололт болж байна. Зохиогч маань эцэст нь “Устсан бус устгагдан үгүй болох бидний адил үгүй болсон ч сэтгэл зүрхэнд минь байсаар байх юм даа” хэмээн шүүрс алджээ. Энэ бол тэрхүү бүхэл бүтэн үеийнхий дотоод сэтгэлийн гүнээс гарч буй нийтлэг дуу авиа юм. Гэвч эцсийн эцэст энэ бүх зовлон золиос болон сарнихад бид улам илүү үнэн, улам бат гүн гүíзгий тийм үзэл санаа руу шилжиж байгаагаа мэдрэх болно. Ер үеийн үед түүхийн хүрд илүү төгс төгөлдөр, илүү сайн сайхан руу эргэж байсан билээ.

Б.Номинчимэд
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Saturday, March 28, 2009

Амьд ба үхмэл ус


Усны гаж сонин чанар эрдэмтдийн анхаарлыг байнга л татдаг байсан. Зөвхөн ус л дэлхийн нөхцөлд хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвт оршдог. Үүний хамт түүний чанар байдлын тухай ерөнхий физикийн зарчим загваруудад оруулж бичээгүй байдаг. Зөвхөн 21-р зууны эхээр усны нууцыг тааварлаж эхэлсэн. Тийнхүү ус нь онцгой молекул бүтэцтэй буюу супермолекулуудаас тогтдог болохыг тогтоосон байна. Хэрэв усанд химийн, цахилгаан соронзон, механик гэх мэт янз бүрийн арга хэлбэрээр үйлчилвэл түүний бүтэц нь өөрчлөгддөг ажээ. Энэхүү нөлөөллийн үр дүнд түүний молекулууд өөрчлөгдөн эгнэдэг ба тийм байдлаар ямар ч мэдээллийг “цээжилдэг” байна. “Бүтцийн ой санамжийн” тухай гайхалтай чадвар нь усанд өөртөө гэрэл, санаа бодол, хөгжим, залбирал, энгийн үг яриа зэрэг хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог. Амьд эс болгон нь өөртөө бүх организмын тухай мэдээллийг агуулдаг шиг усны супермолекул бүхэн өөртөө манай гариг дээр болж буй бүх өөрчлөлт хувирлын тухай мэдээллийг агуулна. Хэрэв тийм бол ихэнхи хэсэг нь уснаас тогтдог хүн өөрөө программчлагдсан систем болж таарах нь. Дурын гадаад хүчин зүйлүүд, жишээ нь, хүн нэг нэгэнтэйгээ харьцах зэрэгт организмын шингэн орчны биохимийн найрлага болон бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эсийн түвшинд явагдах ба тэр ч байтугай молекулын ДНК бүрэн дүүрэн устатлаа программчлагддаг. Судалгааны түвшинд усны төлөвт шууд нөлөөлөх байдлын тухай олон янзын туршилтыг явуулсан. Нэгэн эмчлэгч эмэгтэй хүний өвчнийг усанд шилжүүлэн цэвэр усанд нөлөөлөл үзүүлсэн бөгөөд үүний дараагаар тийш нь шаахай хорхойг хийхэд тэрээр шууд нам хөдөлгөөнгүй болсон байна. Туршилтыг олон удаа явуулсан ба туйлын баттай болохыг тогтоосон. “Бид хэлэх үгэндээ маш их бодолтой, болгоомжтой, хариуцлагатай байхыг би хүсдэг”, гэж техникийн шинжлэх ухааны доктор, профессор Людмила Болотова өгүүлээд, “үнэхээр бидний үр хүүхэд, хүрээлэн буй орчин, уудаг ус, агаар орчинд нөлөөлдөг гэдгийг ухамсарлах ёстой” гэжээ. Хүн өөрийн таагүй санаа бодол, үг яриа, авиагаараа өөрийгөө төдийгүй бүр өчүүхэн жаахан хэмжээтэй ус агуулсан бүхий л орчин тойрноо хордуулах чадвартай. Энэ нь манай гаригийн ямархан хэсгийг эзлэх болохыг төсөөлөхөд ч бэрх. Түүнээс гадна усны эрчим хүч мэдээллийн ерөнхий талбараар дамжуулан түүнд нөлөөлөл үзүүлж буй хүнтэй ямар зайнд оршин буйгаас үл хамааран харьцаж, холбоо тогтоож болно. Хэрэв тухайн хүнд ямар нэг зүйл тохиолдвол тэрхүү усны бүтцэд мөн ямар нэг өөрчлөлт гардаг. Гэвч өөр нэгэн баримт таныг гайхшруулж болно. Хэрэв тодорхой нэг хүний нөлөөллийг “дурсан санаж буй” усанд гаднаас нь нөлөөлөл үзүүлвэл тухайн хүний зан ааш, эрүүл мэндэд мөн өөрчлөлт гардаг байна. Үүнийг зарим нэг хар шид хэрэглэгч нарын үйлдэж буй үйлээр тайлбарлаж болно. Тэрхүү хар шид хэрэглэгчид нь хүний организмын цус, шүлс, нулимс гэх мэт шингэн зүйлсийн тусламжтайгаар хүнийг удирддаг. Доктор Зенин цааш нь: “Бусад судалгаануудаас харж байхад хүнээс авсан цус нь эргээд тухайн хүнтэйгээ холбоогоо хадгалсаар байдаг байна. Би эмчилгээ хийдэг хүмүүсийн анхаарлыг энэ баримт нотолгоонд хандуулсан юм. Аргагүйн эрхэнд хүнээс авсан цус нь яадаг болохыг төсөөл дөө. Энэ цустай холбогдож хийгдсэн үйл болгон нь организмд сөргөөр нөлөөлж байсан”. Иймээс магадгүй олон олон шашин цус хийхийг хориглодог байж болох юм. Чухам ямаршуу байдлаар донор ба өвчтөн нар нь хоорондоо харьцаатай байж болохыг эцэст нь хүртэл ойлгож мэдээжээр чадахгүй шүү дээ. Усны бүтцэд нөлөөлөхийг хангалттай тодорхой нотолсон байдаг. Бодол санааныхаа төлөв байдлыг өөрчилснөөр бид усны төлөв байдлыг өөрчилнө. Тэрээр организмд их, бага хэмжээгээр ашиг тустай байж болно. Эрчим хүч мэдээллийн орчин нь телеэкранаас салдаггүй хүчирхийллийн байнгын дүр зураг, порнограф, гэмт хэрэг, дайн дажин зэргээс болж бохирддог гэдгийг төсөөл дөө. Тэр ч байтугай зүгээр л тоглоом шоглоомоор ямар нэг зүйл хийхэд жишээ нь кинонд, ялгаагүй энэ нь мэдээллийн талбарт хадгалагдаж үлддэг, бидний амьдралд нөлөөллөө үзүүлдэг тэрхүү санаа бодлыг үүсгэдэг. Ийм бохирдол нь бусадтай хaрьцуулахад бүр аймшигтай. Ийм мэт сөрөг нөлөөллөөс хэрхэн сэргийлэх вэ? Энэ асуултын хариултыг хүний үйлийн нарийн мандлаас хайх хэрэгтэй. Та залбирал гэж чухам юу болох тухай нэгэн цагт бодож байсан уу? Энэ нь мөн л мэдээлэл боловч харин бурханлаг юм. Ариун ус буюу рашаан нь өмхийрч мууддагүй, эмчлэх чанараа хадгалсаар байдгийг бүгд мэднэ. Профессор Павел Госьковын лабориторит ариун ус болон жирийн ус хоёрт химийн ба биологийн шинжилгээ хийгдсэн юм. Ингээд ариун ус буюу рашааныг энгийн усан дээр нэмсэн. Харьцаа нь 10 грамм ба 60 литр байв.(ариун ус нь 10 гр, энгийн ус нь 60 литр) Эцсийн дүгнэлт гарахад энгийн ус нь бүтцээрээ ч биологийн шинж чанараараа ч рашаан болон хувирсан байлаа. “Ус нэмсээр байхад түүний ариун чанар буурахгүй байсан нь намайг цаг үргэлж гайхашруулж байлаа” хэмээн техникийн шинжлэх ухааны доктор, профессор Павел Госьков өгүүлээд, “бид туршилтыг явуулж, ижил зүйлээр эмчлэхүй аргад байдаг шиг ариун усны нэг молекул нь эгэл жирийн усан дахь тэрбум молекулыг эерэг тал руу нь өөрчилж байгаад итгэн үнэмшсэн юм” гэжээ. Чухам ямар хэмжээгээр бурханлаг эрчим хүч нь усыг ариусгаж, түүний чанарыг өөрчилж байна гэдгийг тааварлах л үлдэж байна. Байгаль дээр туйлын цэвэр ариун ус гэж үгүй. Тэр ч байтугай лабораторийн нөхцөлд ч хэзээ ч хэн ч түүнийг гаргаж авч чадаагүй юм. Оросын эрдэмтэд “дээд зэргээр ариусгасан” усны цувааны диаметрийг ердөө 2.5 см-т л хүргэсэн байдаг. Энэ үр дүн тэднийг гайхашруулж орхив. Энэхүү цувааг таслахад 900 кг-ийн хүч хэрэгтэй болсон нь тэр усны молекулын холбоо ямар бат бөх байсныг харуулж байна. Ийм устай нуурын мандлаар явган алхаж болох ба мөн тэшүүрээр гулгасан ч болно. Магадгүй Иисус Христ усан дээгүүр явдаг байсан нь, түүний бурханлаг хүчний улмаас ус түүнийг дээрээ тогтоон барих хүртлээ чанараа өөрчилж байсан байж болох юм. Магадгүй нэгэн цагт бид библид гардаг Моисей тэнгисийн усыг хоёр тийш хагалан ярж байсны учрыг тайлбарлаж чадах байх. Бурханлаг ертөнц нь өөрийгөө материаллаг ертөнц дээр бүрэн тодорхой байдлаар илрүүлдэг. Тэрээр түүнтэй салшгүй холбоотой ба түүнд нөлөөлж байдаг. Ус нь үүнийг тодоор харахад бидэнд тусладаг. Өөрийн цэвэр ариун бодол санаагаар эрүүл мэндээ ч сайжруулж чадах ба хүрээлэн буй орчноо ариусгаж чадна. Тийнхүү эрт дээр цагийн мэргэн ухаан манай цаг үед шинжлэх ухааны баталгаа нотолгоог олж байна. Японы эрдэмтэн Эмото Масаругийн бүтээл нь орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгдөж буй хийгээд тэдгээрийн ялгааг тодорхой харах боломжийг олгосон юм. Энэ арга нь хүний эрчим хүчний чичирхийлэл болох санаа, үг яриа, үзэл бодол, хөгжим зэрэг нь түүний молекулын бүтцэд хэрхэн нөлөөлж буйг олж харах бололцоог өгсөн. Эмото Масару янз бүрийн эх үүсвэрээс авсан усны орон торт бүтцийн олон гайхалтай ялгаануудыг олж нээжээ. Бохир ус нь эвдэрсэн, тохиолдлоор бүтцэрхүү төлөвтэй болж байв. Уулын цутгалан болон горхины ус нь маш гайхамшигтай геометр бүтэцтэй байжээ. Ус нь сонгодог хөгжим, “хайр” гэсэн үг, Тереза эхийн зураг гэх мэтийн нөлөөгөөр маш сайхан зохицолт бүтцийг олж байлаа. Харин рок-хөгжим, “алагтун” гэсэн үг, Гитлерийн зураг зэргийн нөлөөгөөр оронт торын бүтцэд нь эвдрэл явагдаж байв. Үүний зэрэгцээ туршигчид хөлдөөсний дараа эсвэл уур болгосны дараагаар усны молекул нь саармаг төлөвт орж байсныг тогтоосон байна. Эрдэмтэд усны чанарыг тогтсон нэг байдлаар дүгнэх боломжгүй хэмээх дүгнэлтэд хүрчээ. Гадна өнгөний цэвэр тунгалаг байдал нь түүний ашиг тустайн нотолгоо болж чадахгүй. Телесувгаар танд гайхамшигтай “цэвэр” ус аваарай, арван давхар шүүлтүүрээр нэвтрүүлсэн хэмээн сурталчилж байвал эсвэл ямар нэг рашаан сувиллын газрын нэрээр нэрлэгдсэн ус байвал та эхлээд тухайн усны нарийн төлөв байдал ямаршуу байж болохыг бодож тунгаа. Жишээ нь, Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа заримдаа угаадас мэт л байдаг ч Дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг ба харин Европ дахь олон олон цэвэр тунгалаг гол горхинууд нь эрчим хүчний тал дээрээ туйлын үхмэл юм. “Та цай ууж байхдаа эсвэл юм идэж байхдаа аль болох сайн сайхан зүйлийн тухай бодож бай” гэж доктор Зенин өгүүлээд “бид та бүхнийг нэг гайхалтай баримтаар итгүүлж чадна. Та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг. Муу муухай санаа бодолтойгоор юу ч бүү уу. Энэ нь таны хувьд маш муу үйл байх болно. Ийм нөлөөлөл үнэхээр бодитой бөгөөд бурханлаг боловсролыг эзэмшсэн хүн цаг ямагт үүнийг санаж явдаг” гэсэн байна. Ийнхүү ус нь өөрийгөө амьд субстанци гэдгийг илрүүлэхийн ялдамд бүх орчлонтой мэдээлэл солилцдог, хүн төрөлхтөнд өгөх тусгай “мэдээлэл” өөрт нь бий гэдгээ илтгэн харуулж байна. Бид усны дээр өгүүлсэн гайхамшигт чанарын тухай сайтар эргэцүүлэн бодож, олныг ухаарах хэрэгтэй билээ. Зөвхөн тэр цаг мөчид хүн төрөлхтний бурханлаг хөгжил цэцэглэлт эхэлнэ. Ус нь түүний ой ухаанд сануулан үлдээсэн тэр зүйлийг эрт орой хэзээ нэгэн цагт бидэнд эргүүлэн өгөх болно. Ус хэмээн нэрлэгдсэн юугаар ч орлуулж болшгүй гайхамшигт энэ бодис орчлон дээр хаа ч үгүй.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, March 17, 2009

Б.Ринчин: Сархад сайхан ч ёс эрхэм


Манай Монголын ард түмэн маш эртний соёлт улсын нэгэн тул боловсон улс бүхийд эртнээс нааш уламжилсан ундааны зүйлд өвөрмөц сонин нэртэй, нэр нь бас түүхтэй, хэрэглэх нь бас ёс журамтай билээ. Хөлчүүлдэг ундааны зүйлийн ерөнхий бөгөөд хүндэтгэлийн нэр нь САРХАД. Сархад дотроо бас нэрийн ялгаатай. Нэрж боловсруулсан сархадын зүйлд АРХИ гэдэг нэгэн зүйл бий. Архи гэдэг нэр нь монгол худам үсгээр одооны дуудлагаар болбол арахи гэж бичсэн байдаг. Уг эртний дуудлагаар нь бол араки гэсэн үг бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь явж байгаа хэрэг. Арабчууд дундад Азид наймдугаар зууны үеэс эзэн болсон гэдгээр бодоход монголчууд тэднээс наад зах нь наймдугаар зууны үеэс өөрийн үг болгон авсан болно. Тэгэхэд лав 1200 жил архи гэдэг нэр хэрэглэсээр иржээ. Арабаар арака гэж архийг нэрлэдэг нь болгар хэлэнд ракия гэж орсон хэлбэр одоо ч бий. Архийн дотор монголчууд шимийн архи гэж, түүн дотроо арз, хорз гэх зэргээр хатуугийн хэмжээгээр ялган нэрлэсэн олон нэр бий.

Архийн зүйлд бас ШАТАМ гэдэг нэр бий. Галд шатдаг учраас чингэж нэрлэсэн хэрэг. Герман хэлнээ брантваин буюу шатдаг архи, англиар брэнди гэж яг монголтой адил шатам гэсэн нэр байдагтай дүйх нэр манайд байгааг европ хэлнээс орчуулах хүн мэдэхэд илүүдэхгүй байх бий. Франц хэлнээ ликер гэж, нэгэн зүйл нэр арванхоёрдугаар зуунд латин хэлнээс орсон нь европ зүгт түгэн дэлгэрч ирсэн байна. Уг нь латинаар шингэн гэхийн шингэ гэсэн нэр ажээ. Тэгэхэд монгол хэлнээ сархдын дотор ШИНГЭ гэж нэрлэдэг нэгэн зүйл архи байсны гэрч нь бичгийн хэлний дурсгалд бийгээр барахгүй аман хэлнээ дөчөөд жилийн өмнө тайлгын зүйлд хэрэглэдэг нэгэн зүйл архийг шингэ гэдэг байжээ. Францаар дамжин Европод дэлгэрсэн ликер гэдэгтэй яг утга дүйх шингэ гэдэг сархдын зүйлийг манай худалдааныхан гадаадаас авч ирдэгт монгол нэр бийг орчуулагч нар мэдвэл бас Европын арванхоёрдугаар зуунаас наашгүй түүхтэй нэр байгаагаа хэрэглэхэд сонихон бий.

Сархдын зүйлд нэрдэггүй, гагцхүү үзмийн шүүсийг шахан дарж амтат сархад болгодог нэгэн зүйл ундаа бий. Түүнийг монголоор ДАРС гэж нэрдэг архи гэдгээсээ ялган нэрлэдэг байжээ. Дарсыг бас БОР гэдэг, БОР ДАРС ч гэж нэрлэдэг. Үүнд Унгар улс одоо хүртэл үзмийн дарсыг БОР гэдэг байна. Манай дарсыг оросоор виноградное вино гэж нэрлэдэг байна. Дарс дотроо төрөл зүйл олон. Францад Шампан мужид хийдгээр Шампан дарс, оросоор шампанское гэж нэрлэдэг нь нийтэд дэлгэрсэн нэгэн зүйл дарс болно.

Европoд биир, орос слав хэлэнд пить гэж уух гэсэн үгнээс пиво гэж ундаа хэмээн нэрлэсэн нэгэн зүйл сархдыг монголчууд лав хэдэн мянган жил арвай тарьдаг үеэсээ эхлэн арвайн ШАР АЙРАГ гэж нэрлэсээр ирсэн билээ. Монгол-европ толь бүхэнд манай тэр шар айраг гэдгийг европ хэлнээ биир, оросоор пиво гэж орчуулдаг байнам. Монгол газар явсан орос жуулчны бичигт монголын арвайн шар айрагийг монгольское ячменное пиво гэж сонирхон аятайхан ундааны нэгэн сонин зүйл гэж тэмдэглэсэн байдаг. Шар айргийг арвайгаар хийснийг нь арвайн, өөр зүйлээр хийснийг нь тийм шар айраг гэж тодотгол нэр зүүж хэрэглэдэг ёс соёлт монгол хэлэнд байж л дээ. Сүүгээ лаазанд хийснийг "молкооддог" улс, шил савтай шар айргийг "пёов!" гэж явдаг нь нимгэн боловсролоо гэрчилж байгаа шинж нь тэр дээ. Боловсон орос хүн биир гэдэггүй пиво гэж, боловсон англи хүн пиво гэдэггүй биир гэдэг нь, боловсон монгол хүн монголоороо биир ч гэхгүй пиво ч гэхгүй жишээ буй за!

Эртний соёлт монголын ард түмэн сархдын зүйлийг идээний дээж гэж олон улсын нэгэн адил эрхэмлэдэг учир зочин хүнд хар ус барихгүй хар архи барьдаг ёс бий билээ. Тэгэхэд бас архийг нь ууж хүндийг нь хүлээгээд хөлчин согтууран ах дүү олны дунд муугаа үзүүлж муухайгаа дуудуулахыг тун жигшдэг журамтай билээ. Ахмад настан хүнийг хүндэтгэн үздэг боловсон ёс бүхий манай ард түмэн, багачууд залуучууд, ахмад настан хүний дэргэд уун согтуурч, шарван найгаж, уусан идээндээ сав болж чадахгүй муугаа үзүүлж муухайгаа дуудуулж явахыг тун ч жигшдэг билээ.

Боловсон улс бүхэн мөн ийм байдаг. Учир иймд идээний дээж сархдыг амсавч уун согтуурахгүй, ёс алдахгүйг эрхэмлэдэг манай ард түмэн, архи хэтэрвэл хортойг "архи арвангурван жолоотой", "сархад савнаасаа бусдыг давдаг" гэж сургамжлан хэлдэг цэцэн үгтэй. Мөн архинд хөлчсөн хүн ухаан мэдрэл алдаж муу муухайгаа үзүүлдгийг хэдийн шинжилж "муу эр архинд давардаг", "сохор үхэрт худаг бүү заа, согтуу хүнд архи бүү үзүүл" гэх зэргийн өдий төдий цэцэн үгээр архи хэтрэхийг шүүмжлэн цээрлүүлсэн байдаг. Сүүлийн үес залуучууд архинд хөлчин халамцаж гудамж зээлийн газар согтууран явах бүдүүлгийн үзэгдэл баахан гарч байгаа нь ардынхаа ёс, ахмад настан хүнийг хүндэтгэх боловсон заншлыг алдагдуулж бүдүулэг шинж үзүүлэх байдал хот суурин газар үзэгдэж байгаа нь дотоод гадаадын хүний нүдэнд тун аягүй үзэгдэж монгол ардын нэр төрд муухай, "хүн нэрээ тогос өдөө" гэсэн ард түмний өөрийн бие болон бусдыг хүндэтгэдэг боловсон нарийн ёс мэдэхгүй бүдүүлгээ илчилж байгаагийн шинж болно. Иймд согтууран уух, гудамж зээлийн газар шарваж найгаж явах нь нийт олны боловсрол өндөр болж байгаа одоо цагт нүдний булай муухай үзэгдэл гэдгийг сэнхрэн бодох хэрэгтэй байна. Уухдаа хэмжээ ёс алдахгүй, өөрийн болоод ард түмнийхээ нэр хүндийг гутаахгүйг юуны өмнө бодууштайг залуу үеийнхэн тун анхаарах хэрэгтэй.

Хөдөлмөр, 1970
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, February 15, 2009

О.Дашбалбар. Эх орон

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму

Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү


Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму

Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ

Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигчТөрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму

Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог

Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх

Би таны гэгээн гэрэлд аж төрмү.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, February 1, 2009

Яруу тøгс сурууштай

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
_
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, January 19, 2009

Эрдэм сурахад хатуужил хэрэгтэй!

МИАТ-ын олон улсын нислэгийн үеэр онгоцонд өгсөн сэтгүүлд гадаад суралцдаг залууст зориулан Ринчен гуайн бичсэн энэ нийтлэл нийтлэгдсэн байсныг энд зурган хуулбараар нь тавилаа. Зураг дээр дараад томруулж харна уу.


дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, January 13, 2009

Агуу vндэстэн агуу удирдагчийг л зєвшєєрнє


Мөнх хөх тэнгэрийн дор хөрст их дэлхий дээр, Бөртэ чонын удмын хан төр ёсыг тогтоож, мянга мянганыг элээж эл газрыг эзэгнэн, язгуур их гүрнүүдийг байгуулж иржээ.
Урт цаг хугацааг туулсан агуу vндэстний гал голомт болсон хєх тэнгэрийг ширтсэн мэлмий мэт бишрэм сайхан, уудам баялаг нутагтаа амьдрагч цєєн тоот зон олон маань газар нутаг, их хаадын домог тvvхээсээ єєр бахархах зvйлээр тун бага, ядуу буурай, сул дорой, зээл тусламжийг шvтэн амьдрах болсоны учир нь юу билээ.

Хэний ч эрхшээлд орохгvй єєрийн хvчээр амьдрах чонын хийморь нь бусдыг бурханчилж дуурайн эрхшээлд нь байсан тэр л vеvдэд доройтон буурч, гар харсан нохойн хэв шинжид Монголчууд бид уусчээ. Тvвдvvд Монголчуудыг юу гэж нэрлэдэг болсоныг сонсоод та лав нэгийг бодох биз ээ. Энэ бол “нохой Монгол” гэдэг нэр юм. Агуу их Чингис хаан “Тангад улс мєхєєгvйг єглєє бvр сануулж бай” гэсэн нь vр удам бидэнд ч vvнийг мєрдєж байхыг анхааруулсан хэрэг. Vе удам дамжин нандигнан санаж байх зvйлээ мартсан нь хожмын vед “чонон” Монголыг шашнаар дамжуулан хvлцэнгvй “нохой” Монгол болгох гэж буйг мэдэрч байсан бололтой. Чингис хаан шvтлэгийн олон хэлбэрийг хvлээн зєвшєєрдєг, єєрийн эзэнт гvрэнд хорьдоггvй байсан нь тvvний аливаа юмыг хэтрvvлэхгvй “эмийг хор болгохгvй” байх чадалтай, чадвартай байсныг гэрчилнэ.

Бидний цєєхєн Монголчуудад гаднаас нэвтрэн орсон, жишээ нь харь орны шашин, коммунист суртал, Нагаржунайн онол, социал демократ сургаал, анархи ардчилал г.м олон vзэл бодол, суртал сургаалаар 400-аад жил амьдарсан боловч дээшилсэн, хєгжиж хvчирхэгжсэн нь хир билээ. Хvн байгаль дэлхий, од гариг эрхэс мєнх бус, харин тvvнийг агуулж байдаг хєх тэнгэр буюу огторгуй мєнх хэмээж, энэхvv мєнх тэнгэр, байгаль, хvн гурвын хоорондын харилцааг ухах эрдмээ “тєгс ухаан” гэж нэрийдэн, vvн дээрээ vндэслэн Бєртэ Чонын угсааны хаад зарлиг хууль цааз, тєр ёсоо тогтоож байжээ. Чухам тэр vедээ л дэлхийг эзэгнэн, их гvрэн, баян агуу vндэстэн байж чадсан юм. Газар нутаг, хvмvvс оршин шvтэлцэж байж улс гvрэн байх нь хvний нийгмийн ёсон билээ. Бидний элэнц хуланц МЭЄ III зуунд хvний биеийн бvтэцтэй “Хvн” гvрнийг байгуулсан. МЭ IV зуунд Сяньби аймгийн Чоно овгийнхон “Хєх Тvрэг” гvрний эхлэлийг тавьж, XIII зууны эхэнд Боржигон овгийн Чингис “Хєх Монгол” гvрнийг байгуулж агуу vндэстэн гэдгээ баталсан. Дэлхийд ямар ч улс vндэстэн бидний энэ амжилтыг одоог хvртэл давтаагvй байна. Ядуу буурай жижиг улс ч гэсэн бид агуу vндэстэн хэвээрээ л байна. Ийм vндэстэн агуу удирдагчийг л хvлээн зєвшєєрдєг. Улс орнуудын тvvхээс vзэхэд тухайн улс орны хєгжил нь удирдагчаас шалтгаална, ямар удирдагчтай байна, улс орон тийм л байна. Их хєдєлмєрлєснєєрєє бус, зєв бодлого баримталсанаар хєгжин дэвжиж байгааг тvvх харуулсаар байна.

Бидэнтэй нэг удамтай гэгддэг тvрэг угсааны Казахстан, Туркменистан улс одоогийн бидний амьдарч буй энэ л цаг vеийг “Алтан vе” хэмээн нэрийдэж хоног сар, жил бvрийг ард тvмнийхээ аж амьдралыг дээшлvvлэхэд зориулж амжилтанд хvрч байна. Бид ижил гараанаас гарсан боловч одоо нэгэнт хол хоцорчээ.

Харин ч цєєн иргэдтэй улсад эдийн засгийн vсрэлт хийхэд хугацаа бага шаардагддаг, хэрэгжvvлэхэд хялбар байдаг. Уудам газар нутаг, орон зайг орлогын vндэс болгох уу, зардлын бай болгох уу гэдэг нь зєвхєн удирдагчаас шалтгаална.

Хvчтэй єрсєлдєєн дундаас л жинхэнэ удирдагч тєрдєг. Єнєєдрийн улс тєрийн тогтворгvй байдал магад бидний хvчирхэгжихийн, ирээдvйд баян улс болохын гараа ч байж болох юм. Тогтвортой дорой байдал чухал уу, хєдєлгєєнтэй хєгжил дэвшил бидэнд хэрэгтэй юу? Иймд зоригтой, тэмцэлтэй, итгэлтэй, ирээдvйгээ харсан амьдралаар амьдарцгаая!

“Нэгэн угсаа гарвалт улсууд” (КюльТегин) Нийгэмлэг
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Уяхан замбуу тивийн наран

"Уг нь би танайд агсам тавья гэж бодсымсан
Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй"

Хүн төрөлтнийг хүмүүнжүүлэх хур их ухааны үрийг тээн түгээгч ардын дуун ухаан мину. Бадаг төдийд бүх ертөнцийн цаад утга ухааныг багтаах чадалтай эрдэм оюунт эрхэмсэг ард түмэн, гайхамшигт дуун өлгий нутгаа бахдан санахгүй байхын аргагүй. Ертөнцийн өөр хаанаас ч эрээд олохгүй, дээд язгуурт ардынхаа ухаанд бишрэн мөргөмү.


Уяхан замбуу тивийн наран

Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Thursday, January 8, 2009

Бурхадын бурхан танаа мєргємv


Бvсгvй хvний хєлд хvрсэн галбирбаа сан модод цэцэглэнэ хэмээх эртний нэгэн сайхан шvлэг бий. Бvсгvй хvн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бvсгvй хvний нємєрт хоргодсон буурал ертєнц залууждаг хэмээдэг. Бvсгvй хvн гоо vзэсгэлэн болохоор тэр биз ээ.

Урьд их эзэн богд Чингис хаан Сартуул иргэнийг дайлаар мордохоор хєдєлж Алтай ханы оргилд буудаллажээ. Энэ vед их цэргийнхээ омог, хийморийг сэргээх найр наадам vvсгэн байх цагт ухаант мэргэн Есvй хатан,
Их хаантан минь єршєєн соёрх
Уул мэт биеийг чинь нуран унавал
Улс монголыг тань хэн захирах
Тул мэт биеийг чинь тулбиран одвол
Туурга тусгаар Монголыг тань хэн жолоодох билээ хэмээгээд их гvрний хаан орыг vе залгамжлах хєвгvvнээ нэрлэж ажаамуу хэмээсэн гэдэг. Чингис хаан Есvйн энэ vгийг ихэд сайшааж жанжин баатар, эрдэмтэн сайдуудаа донгодон буруушааж, биеийг эс нєгчих мэт санаж явсан цагт сургамжит vг хэлсэн Есvй хатныг “ухаант мэргэн” хэмээн єргємжилж, хаан ор суудлаа Єгєєдэй хевгvvнд єгvvлэхээр гэрээс vлдээсэн гэдэг.

Мєн Чингис хаан ёсыг умартан солонгуд бvсгvй Хулангийн зvс тєгєлдєрт сатааран хээр дэр нэгтгэсэндээ Бєртэ хатныхаа ємнє vлэмж гэмшиж єєрийн хайртай шадар жанжнаа явуулан их хатанд учирлаж хэлсvгэй, тунгаах эсэхийг мэдэж ир хэмээн гэдрэг одуулсан удаа бий. Их хааны элчийн учирлах vгэнд Бєртэ дотогш нулимсаа залгин байж зvйргvй хайраа зvрхэндээ бат хадгалан,
Харь цэнгэлт нууранд хун галуу олон гэнэм
Хуруугаа чилтэл намнахаа хаантан та мэднэм зэ
Эрхэт цэнгэлт нууранд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чилтэл намнахаа эзэн та минь мэднэм зэ
Хvлэг сайн моринд хоёр эмээл тохож vл болно
Хаан тєрийн хасыг атгасан эзэнтэнд
Хацар гоо охид хаанаас цєєдєх билээ хэмээн хэлж Чингис хааныг уучлан єршєєсєн гэдэг.

Чингис хаан єєрийн дvv Хасарыг хан тєрд эрслэн тэмцэв хэмээн буруушаан есєн ес наян нэгэн жанчихыг тушааж, хэвтvvл цэргvvд Хасарыг барьж мєхлєгт тэрэгний дугуйд хvлэн жанчиж эхэлсэнд Єэлvн эх цагаан тэмээ хєллєсєн чингэлэгт тэргэнд сууж ирээд хоёр хєхєє гарган Чингис хааныг донгодон “Vvнийг харагтун. Та хоёрын хєхєж єссєн мээм чинь энэ байна. Хавиргаа хазагсад, хvйгээ таслагчид. Хасар яав. Хєсєр болох хэрэг юу vйлдэв. Хэлэхтvн чи. Тэмvжин чи нэгэн хєхийн сvvг барж vл чадах. Харин Хасар хоёр хєхний минь сvvг дуустал хєхєж цээжийг минь амирлуулдаг сан гэж уйлан хайлаад,
Чи цээжиндээ эрдэмтэй
Чигч холч бодлоготой
Хасар минь хав хvчтэй
Хатгалдан дайлагсдыг
Харван сумын хvчээр
Хамж авчирдаг билээ
Онох сумын хvчээр огшиж дутаагсдыг
Оруулж авчирдаг сан
Одоо дайсныг дарж барав гээд
Хасар хєвгvvний минь хэрэг дуусав уу гэх эхийн vгэнд Чингис хаан ихэд балмагдан ээжийн хилэгнэсэнд айхын ихээр айж, ичихийн ихээр ичиж тvргэдсэн гэмээ ухаарч єршєєл хvссэн нь бий.

Ертєнцийн мєнх бусыг таниулж хас тєрийн сааршгvйг сануулсан Есvй, хаан хvн хамгийг захирахдаа хатан эрдэнээ дээдлэхийн утга учрыг сvv адил vгээрээ ухааруулсан Бєртэ, Богдсын зэрэгт хvрэвч эхийн дэргэдээс буруу зєвийг тунгаахын эрхмийг сургасан Єэлvн эх дэлхийн дайдыг хэмжин монголчуудыг гар амар хөл хєсєр жаргуулсан тэр их хvнийг тєрvvлсэн юм.

Бид хэзээ ч цэцэн мэргэн бvсгvйчvvдээрээ дутаж яваагvй. Ах дvvсийн цусан єшєєг сарниулсан Соргогтань хатан, улс гэрийн самууныг тєвшитгєн туурга улсаа тулбиралтгvй мандуулсан Мандухай, илдний хурцыг барьж энэ биеийг огоорон галан шуурга сєрсєн Ану хатан… Тийм ээ, монголчууд эрдэм билэгт, эр зоригт, цэцэн мэргэн бvсгvй хvнээр дутаж яваагvй азтай ард тvмэн.

Бурхад бурхадын дээд хэн бэ хэмээн бурхан Буддагаас нэгэн шавь нь асуухад эргэлзэж тээнэгэлзсэн ч vгvй “эх хvн” гэж хариулсан юм гэдэг. Шавь нь гайхшран бурхад бурхдын дээдийг ялж тєгссєн Будда нь та мєртлєє юунд ингэж хариулав хэмээхэд,
-Хvмvvн тєрлийг олно гэдэг зvvний сvвэгчин дээр тогтох ширхэг арвай лугаа адил. Тэрхvv зvvний сvвэгчин дээр тогтох гэгээн агшинд амьдрал бэлэглэж, хvн болгодог нь эх хvн юм. Тиймээс эх хvн бурхад бурхдын дээд нь болох учиртай гэсэн гэдэг.

Эх хvн… Энэ vг ямагт тунгалаг ариун, ямагт єршєєл хайр, энэрэл нигvvлсэл, сайн сайхан бvхний дээдийг агуулна. Ижий цагаан сvvгээр замбуулин хорвоо сvлэгдэн зєєлєрдєг болохоор, ижий цагаан гэрлээр хорвоо ертєнц гэрэлтэн ариусдаг болохоор, энэ хорвоо єєрєє гайхамшиг. Єчигдєр, єнєєдєр, маргаашийн эхлэл ижий хэмээх цэгээс эхэлж бадамлянхуа цэцэг лугаа адил дэлгэрдэг болохоор “эх хvн” гэдэг энэ vг бурхад бурхдын дээд, бурхад бурхдын эхлэл байх учиртай.

Халх голын дайны vед юм гэнэ лээ. Нэгэн эх хєвгvvнээ дайнд vдэж мордуулжээ. Нутаг нугаас нь олон ч эхийн хєвгvvд цэрэгт мордоцгоож. Жилийн дараа хvv нь нисэх онгоцны нисгэгч болсон тухай захиа ирvvлжээ. Эх нь ч хvvгээрээ бахархан орсон гарсан болгонд хvvгээ мундаг нисгэгч болсон тухай сайрхан ярьж суух болж. Удалгvй дайн дууслаа. Олон аавын хvvхдvvд энгэр дvvрэн одон медалиа гялалзуулсаар ирцгээж эхлэв. Хєєрхий эхийн хvv л байсангvй. Хєх уулсын онь хєтєл сэтэртэл хvлээвч ирсэнгvй. Сэмжин vvлсийн магнай зєєллєн мэнд амрын цацлаа єргєж, алсын зэрэглээ цайран уустал саравчлавч хvv нь ирсэнгvй. Захиа занаа ч сураг алдрав. Гэсэн ч эхийн хvлээлтийн горь тасарсангvй. Орсон гарсан бvхэнд аанай л хvv нь нисэх онгоцоо жолоодоод над руу ирж яваа гэх. Нєгєє болохоор хvv маань хотод том дарга болсон. Ажил алба ихтэй байдаг юм байлгvй. Одоо удахгvй онгоцоо жолоодсоор ирнэ гэж ярина. Сумын захиргаанд хvv нь тулалдаанд амь vрэгдсэн тухай мэдээ ирсэн ч гэлээ хэн ч хєєрхий эхэд дуулгаж зvрхэлсэнгvй. Зvрхэлсэнгvй байсаар он удав. Тэгж байтал нэг єдєр хvvтэй нь хамт алба хаасан нэг нєхєр тэднийд айлчлан иржээ. Эх хvvгийнхээ тухай нєгєєх л ярьдгаа ярьж яагаад хvv нь удаад байгааг тодруулж єгєхийг тvvнээс хvсэв. Залуу єрєвдєхийн эрхэнд “Хvv чинь ирнэ ээ. Харин нэг саад байгаа. Манай энэ Хєшигтийн хєндийд чинь онгоц бууж чадахааргvй тийм их чулуутай шvv дээ. Тэрнээс болоод байгаа байх” гэж хариулаад бушуухан мордсон гэдэг.

Тэр єдрєєс хойш сайхь эх Хєшигтийн хєндийн чулуу болгоныг тvvж босгосон овоондоо нэмэрлэдэг болжээ. Он жил харвасан сум шиг єнгєрч хєєрхий эхийн толгойд буурал суусан ч хєндийн чулуу бvрийг тvvн мєнєєх овоондоо нэмэрлэвч хvv ирсэнгvй. Гэлээ ч эx цєхрєлтгvй чулуу бvхнийг тvvсээр л… Ертєнцийн чулууг яаж барах билээ, эхийн хvлээлтийн горь хэрхэн тасрах билээ. Хорвоогийн мєнх бусыг vзvvлэн vзvvлтлээ хєєрхий эх Хєшигтийн хєндийн чулууг тvvсэн гэнэ. Тvvний босгосон овоо нэгэн том толгой болж тэр толгойг нутгийн зон олон Эхийн овоо, Хєшигтийн тэр уудам хєндийг Эхийн тал хэмээн хvндэтгэн нэрлэх болсон юм.

Эх хvн гэгч ийм л гайхамшигт, ийм л ариун нандин, ийм л нигvvлсэл энэрэл сvлэрсэн гэгээн тунамал ертєнц. Эх хvн vрдээ хэзээ ч гомддоггvй юм гэнэ лээ. Vнэн байх. Хорвоог бvхлээр бvтээж хорвоо ертєнцийн зовлон гунигийг гагц сэтгэлээрээ ариусгаж явдаг болохоор тэр биз ээ.

Хєх уулын онь хєтєл сэтэртэл саравчилж, сэмжин vvлсийн магнай зєєллєн мэнд амрын цацлаа єргєж, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах ижийгээ би баярлуулж чадсан болов уу. Хvний хатуухан орчлонд хєлийнхєє арван хуруугаар газар тамгалан єндийхдєє ижийгээ л би анх тvшсэн сэн. Хорвоо нємєртэй болохыг тэгэхэд л анх тэгж мэдэрсэн. Цасан мєсөн гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил vv. Аргаар болдоггvй хорвоод аашлуулж зэмлvvлж явахад нулимстай аньсгаа арчуулж, єрийг нь ємєртєл, ус нутгийн шувуудыг эргэн хоргодтол vгээ дайхад нь эвий муу ижийдээ яарсан бил vv.

Мянган шєнє бурхан сvvгээ амлуулсан эвий муу буурлыгаа би баярлуулж чадсан болов уу.Бvсгvй хvний хєлд хvрсэн галбирбаасан модод цэцэглэнэ хэмээх эртний нэгэн сайхан шvлэг бий. Бvсгvй хvн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бvсгvй хvний нємєрт хоргодсон буурал ертєнц залууждаг хэмээдэг. Бvсгvй хvн гоо vзэсгэлэнтэй болохоор тэр биз ээ.
Л. Нарантєгс
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Wednesday, December 17, 2008

Хvн зєв тєлєвшинє гэдэг нь яахын нэр вэ


Хvнийг зєв тєлєвшvvлэх, "хvн шиг" хvн болгох талаар нэг vеийг бодоход ярих болж байна. Энэ тун сайшаалтай. Ингэхийг чухам єнєєгийн нийгмийн нєхцєл байдал шаардаж байгаа юм..

Бид ингэж яриад зогсохгvй, цаг алдалгvй дорвитой ажил хийх хэрэгтэй байна. Долдугаар сарын нэгний айхавтар vйл явдлын дараагаас хэн буруутан болох, хэрхэх талаар ярьж, буруутныг олох гэж зvтгэцгээж байна. Цагдаагийнхны хvчин чадлыг нэмье, бамбай дуулгыг нь сайжруулъя, чадалтай зэвсэг хэрэгслээр хангая гэж ч ярьцгаасан. Харин хvний мєс чанар муудаж, жудгаа алдаж, "хvн биш" хvн олширч байгаа талаар, vvний шалтгаан нь юу болох, монгол хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх талаар бараг ярихгvй байна. Долдугаар сарын нэгнийх шиг vйлийг зєв хєгжилтэй, боловсролтой, соёлтой, зєв хvмvvжсэн, ёс суртахуунлаг хvн хэзээ ч vйлдэхгvй. Иймийн учир хvнийг хэрхэн зєв тєлєвшvvлэх, яаж хvн шиг хvн болгохыг ярихаас аргагvй, багш, сурган хvмvvжvvлэгчид, эцэг эхчvvд энэ талын мэдлэгээ дээшлvvлж, боловсрол эзэмшихээс ч аргагvй болж байна.

Хvний тєлєвшлийн асуудал нь хvнийг тєлєвшvvлэх, хvн єєрєє єєрийгєє тєлєвшvvлэх гэсэн хоёр талтай бєгєєд тухайн хувь хvн єєрєє тєлєвшилд онцгой vvрэг гvйцэтгэх ёстой. Ялангуяа нас биед хvрсэн хvний хувьд хэн намайг тєлєвшvvлэх юм бол гэж хvлээн суух нь зохисгvй юм. Хvн тєлєвших нь урт хугацаа шаардсан, тєвєгтэй vйл явц. Хvн насан туршдаа тєлєвшинє. Сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих явцдаа олж авсан бие, сэтгэл, оюуны ололт дэвшлvvдээ удаа дараагийн vйлдлээрээ дадал зуршил болгон эзэмшиж авахыг хvн тєлєвших vйл явц гэж тодорхойлж болох юм. Хvн сурсан сайн бvхнээ, зєв хєгжлєє, эзэмшсэн боловсрол, соёл, хvмvvжлээ тєлєвшvvлнэ. Хvний уураг тархин дахь 13 тэрбум гаруй эд эсийн ердєє 100 сая орчим буюу долоо, наймхан хувь нь л байнга ажилладаг бєгєєд vлдсэнийг нь бид ашигладаггvй. Энэ нь бидэнд сурах, хєгжих, боловсрох, соёлжих, хvмvvжих физиологи vндэс хангалттай байгааг харуулж байгаа юм. Хvн нэн тvрvvнд єєртєє тєлєвшvvлэх зvйлс бол сурсан сайн бvхэн, зєв хєгжил юм. Эдгээр нь хоорондоо салшгvй холбоотой. Сурах нь чаддаггvй зvйлээ чаддаг болох явдал бол хєгжих нь сурч олж авсан чадвараа нэмэгдvvлэх, дадуулах vйл явц юм. Хvн тєрсєн цагаасаа л аливаад суралцаж, тэр хэрээрээ чадваржин хєгжиж байдаг. Хvн зєвхєн сайныг сурч, зєв хєгжиж байж жинхэнэ хvн болж чадна.

Хєгжлийнхєє сєрєг муу талыг гээж, эерэг сайн талыг улам баяжуулан бэхжvvлж хvн дэвшилд хvрнэ. Чухам энэ утгаар нь хєгжил, дэвшил гэсэн хоёр vгийг хамт хэрэглэдэг. Хєгжиж дэвшихэд боловсрол, соёл, хvмvvжлийн тєлєвшил ихээхэн нєлєєтэй. Хvний цогц хєгжлийг бие, оюун, сэтгэлийн аль нэгний нь хєгжил vгvйгээр тодорхойлох аргагvй. Амьдралынх нь туршид бие махбодод нь гарч буй эерэг єєрчлєлтvvдийг хvний биеийн хєгжил гэдэг бол танин мэдэх vйл ажиллагааны дvнд хvний мэдэх, таних, ухаарах, сэтгэхэд тєдийгvй таньж мэдсэнээ илэрхийлэх чадвар болох сэтгэхvй, сэтгэлгээ, чадвар, дадалд гарч буй ахиц дэвшлvvдийг оюуны хєгжил гэж тодорхойлдог. Хvний цогц хєгжлийн нэг чухал бvрэлдvvн хэсэг нь сэтгэлийн хєгжил. Сэтгэл нь хvн гадаад болон дотоод ертєнц, тvvнчлэн єєрийн дотоод мєн чанараа таниж мэдэх, ухаарах чадвар юм. Эдгээр чадвараа дадуулах замаар хvн сэтгэлээ хєгжvvлнэ. Єнєєгийн бид материаллаг хєгжилд ихээхэн ач холбогдол єгч, тvvнээс эрхэм зvйл vгvй мэт туйлширч байна.

Хvнийг хvн шиг хvн, нийгмийг нийгэм шиг нийгэм болгох зvйл нь ганц хєгжил биш, тэр тусмаа материаллаг хєгжил бvр ч биш, харин сэтгэлийн боловсролыг дээдэлсэн цогц боловсрол, соёл, хvмvvжил, ёс суртахуун гэдгийг ухаарах цаг хэдийнэ болжээ. Хєгжил нь хуримтлуулсан эд баялаг, сvндэрлvvлсэн барилга байшин, гудамжаар сvлжилдэх машин тэрэг биш, харин улс орны зєв тєлєвшvvлсэн, єєрєєр хэлбэл сэтгэл, оюуны хувьд зєв хєгжсєн хvмvvс юм. Хvнд тєлєвшvvлэх ёстой дараагийн зvйл бол боловсрол. Ємнєх нийгмийн тогтолцоонд боловсролыг мэдлэг, чадвар, дадал эзэмших vйл явц, тvvний vр дvн гэж vзэж байсан бол єнєє vед хvн бvх талаараа зєв хєгжиж, соёлжиж тєлєвших vйл явц, тvvний vр дvн, оюуныг сэтгэлжvvлж, сэтгэлийг оюунжуулсны vндсэн дээр хvнийг оюун, сэтгэлээр нь хvн болгох vндэс гэж vзэж байна. Оюуны боловсрол нь биеийн болон сэтгэлийн боловсролын vндэс. Оюуны боловсрол нь олон талт мэдлэг, тvvнийг амьдрал, ажил хєдєлмєртєє бvтээлчээр хэрэглэх чадварын нэгдэл юм. Сэтгэлийн боловсрол бусдыг хайрлах, хvндэтгэх, єрєвдєх, энэрэх, уучлах, туслах зэрэг сэтгэлийн эерэг vйлvvдээр илэрнэ. Сэтгэл хэмээх зvйлийн мєн чанарыг танин мэдэх, єєрийн сэтгэлийн онцлогийг судлах, сэтгэлээ сайн тал руу нь єєрчлєн засах, номхотгох нь сэтгэлийн боловсролтой хvний шинж. Амиа хичээх, эд хєрєнгєнд шунах, атаархах, бардамнах, хvмvvсийг алагчлах, хов хєєцєлдєх, бусдыг vл тоомсорлох, єєрийгєє ихэд vзэх нь сэтгэлийн боловсрол доройн шинж гэдгийг ухаараач ойлгууштай. Сэтгэлийн боловсрол, хєгжлийн илэрхийлэл нь хvмvvжил, харин хэмжvvр нь ёс суртахуун юм. Энэ нь сэтгэлийн боловсрол, хєгжил хэдий чинээ єндєр байна хvн тєдийчинээ хvмvvжилтэй, ёс суртахуунлаг байна гэсэн vг.

Боловсролын тогтолцоонд бие, сэтгэл, оюуны боловсролоос гадна сэтгэлгээний боловсрол орно. Хvний сэтгэл, оюуны хєгжлєєс сэтгэлгээний хєгжил нь хамаардаг. Сэтгэлгээ нь боловсролын нэг аспект бєгєєд практик талыг нь хариуцдаг. Мэдлэг, оюун ухааныг сэтгэлгээ орлож чадахгvй ч мэдлэг, оюун тvvгээр л дамжин хэрэгждэг. Бvх юманд єєрийгєє гэсэн, нэг талыг барьсан сэтгэлээр хандах, єєрт тааруу хандсан, муу юм хийсэн хvнийг тэр чигт нь муу хvн гэж vнэлэх, хvмvvсийг єєрт хэрэгтэй хэрэггvйгээр нь ялган алагчилж vзэх, єєрийгєє дєвийлгєх, намайг дээд зэргээр vнэлэх ёстой гэж бодох буруу сэтгэлгээ єнєєгийн хvмvvст байгаа нь ажиглагддаг. Хvний боловсролыг эзэмшсэн оюуны боловсрол, тєгссєн их, дээд сургуулийн тоо, хамгаалсан эрдмийн зэргээр vнэлэх нь хангалтгvй юм. Жинхэнэ боловсролтой хvн гэдэг нь аливааг ухаарах чадвартай, зєв сэтгэж зєв ярьдаг, бурууг єршєєж зєвийг тэтгэх ухаантай, амьдралын мєн чанар (амьдралын утга учир, зорилго, зовлон жаргалын мєн чанар)-ыг ухааран ойлгодог, хамт олонтой амьдрах, бусадтай нийцэх чадвартай, тайван тогтуун байдлыг эрхэмлэдэг, амин хувиа хичээдэггvй хvн юм.

Бид боловсролыг зєвхєн оюунд хамаатай зvйл гэж vзэж, мэдлэг, чадвар тєдийгєєр дутуу ойлгож, сэтгэлийн боловсролыг орхисон єрєєсгєл боловсролыг эрхэмлэж ирж. Ийм боловсролыг хєгжлийнхєє тэргvvн vзvvлэлт болгосон нь хvний мєсгvй, хvмvvжилгvй, ёс суртахуунгvй хvн олширч байгаагийн шалтгаан гэж хэлж болох байх. Зєв хєгжиж, хvмvvжиж, ёс суртахуунлаг, соёлтой болж буй хvмvvсийн тоогоор боловсролын vр дvнг хэмжиж vнэлмээр санагддаг. Сэтгэлийн боловсролыг орхигдуулснаар л хvмvvс материаллаг ахуй, хэрэглээг шvтэж, материаллаг хєгжлийн хойноос хєєцєлдєж байна. Энэ нь хєгжлийн алдаа болохыг ойлгож эхэлсэн хvмvvс байгаа ч тийм хvний тоо цєєн байна. Хvмvvжлийг мэдлэг, сэтгэл, дадал зуршил гурвын тогтолцоо гэж vзэж, Єрнєдєд мэдлэгт, Дорно дахинд сэтгэлд суурилсан хvмvvжлийг эрхэм болгож ирсэн байдаг. Манай бvх шатны сургуулиуд ч Єрнийн мэдлэгт суурилсан боловсролыг дээдэлж, шинжлэх ухааны мэдлэг, чадварыг тvлхvv номлосоор сайн эдийн засагч, инженер, нягтлан бодогч, хуульч мэргэжилтнvvдийг тєрvvлж байгаа хэдий ч хvнийг хvн болгох, зєв тєлєвшvvлэхэд ялангуяа сvvлийн хориод жилд тун тааруу анхаарч байна.

Хvнээс єєрєєс нь гадуур орших мод ургамал, ан амьтан, уул ус, машин техник, од гариг гээд бvх зvйлийг заадаг, судлуулдаг хэрнээ хvний дотоод мєн чанар, хvн хэрхэн, жинхэнэ хvн болох талаар бараг заахгvй, судлуулахгvй байна. Хvнд тєлєвшvvлэх ёстой, дараагийн зvйл бол хvмvvжил юм. Нийгмийн орчинд сайныг сурах, зєв хєгжих, боловсрох, соёлжих замаар хvн хvмvvждэг. Хvмvvжлийн vндэс нь хєгжил. Зєв хєгжилгvйгээр хvмvvжлийг тєсєєлєхийн аргагvй. Хvмvvжил нь сэтгэлийн хєгжил, боловсролын илэрхийлэл. Хvний бие, сэтгэл, оюуны боловсролыг соёлтой шvтэлцvvлдэг тул хvмvvжил илvv хvмvvнлэг байдаг. Хvмvvжил нь хvний эрхэм нандин чанаруудыг эзэмшсэн байдал, хvн чанартай, хvнлэг энэрэнгvй болж тєлєвших vйл явц юм. Хvмvvжлийг бvрэн утгаараа зєв vзэл, зєв бодол, зєв эрмэлзэл, зєв хvсэл, зєв яриа, зєв сэтгэл, зєв vйл гэж ойлгож болно. Боловсрол, соёлын шvтэн барилдлага буюу ухаалаг зєв, сайн сайхан хоёрын диалектик нэгдлийн дvнд хvн зєв хvмvvжнэ. Хvмvvжлийг боловсролтой хослууштай. Боловсролд мэдлэг, хvмvvжилд сэтгэл болон дадал зуршил давамгайлдаг тул эдгээрийг хослуулж байж л боловсролын тэнцвэрт тогтолцоог бvрдvvлнэ. Боловсролыг хvмvvжилтэй эс хослуулснаар хvн зєвхєн мэргэжлийнхээ сэтгэлгээгээр явцуурах, нийгмийн амьдралд идэвхгvй хандах, vл тоомсорлоход хvрнэ.

Хvн болохын тулд зайлшгvй тєлєвшvvлэх ёстой бас нэг зvйл бол соёл. Соёл нь хvний єдєр тутмын амьдралдаа хэрэглэдэг оюуны, материаллаг болон харилцааны vнэт зvйлс, зайлшгvй дагаж мєрдєх, хэвшvvлэх хэм хэмжээ юм. Соёл хvний болон нийгмийн амьдралын бvхий л хvрээ, салбарт хамаатай тул зайлшгvй эзэмших ёстой зvйл. Соёлжно гэдэг нь соёлыг бvрдvvлж буй бvхнийг сурна, сураад зогсохгvй эзэмшнэ гэсэн vг. Хувь хvн бvрийг соёлжуулах замаар нийгмийн соёлыг дээшлvvлнэ. Хувь хvний соёлд хувийн соёл (хувцаслах, хооллох соёл, хэрэглээний соёл), хэл ярианы соёл, бичгийн соёл, ахуйн соёл, биеэ авч явах соёл, харилцааны соёл, сэтгэлгээний соёл, vйл ажиллагааны соёл орно. Сайн муу зvйл, зовлон жаргалын vед ухаан бодол, сэтгэлээ зєв удирдах, ухаалаг тэвчээртэй зєв явах, бусдад тєвєг учруулахгvй байх, бусдад туслах зэргээр илэрдэг биеэ зєв авч явах соёлыг эзэмшихэд хvн илvvтэй анхаарууштай. Соёл нь илvv гэгээлэг зvйл. Соёл хvний мєн чанарт ханддаг атал хvмvvс бид хєгжилд анхаардаг шигээ тvvнд анхаарахгvй байна. Соёлын талаар ярьдаг ч хэвшvvлэн тєлєвшvvлэх явдал хангалтгvй байна. Бvх нийтийн vйлс болж чадахгvй байна. Монголчууд хэрэглээний соёл, зєв зvйтэй ярих, бичих соёлыг нэн тvрvvн эзэмшvvштэй байна.

Олон хvн, ялангуяа залуучууд "аймаар гоё", "аймаар сайхан", гэх зэргээр ярьж, аймаар гэдэг vгийг буруу утгаар хэрэглэх болж. Дээр доргvй, хєгшин залуугvй надад гэхийг надаа, намайг гэхийг надыг, бvгдийг нь гэхийг бvгдэнгий нь гэх зэргээр ярьж хэвшээд байна. Идсэн чихрийнхээ цаас, уусан ундааныхаа сав, татсан тамхиныхаа ишийг дуртай газраа хаяж байгаа хvн олон. Хог хаягдлаа зориулалтын саванд хаях, тийм сав байхгvй vед цvнх, халаас, уут саванд тvр хадгалахыг хэвшил болгууштай байна. Ингэж чадвал ахуйн эрvvл, сэтгэл зvйн таатай орчин бvрдvvлж, хэрэглээний нэгэн соёлыг эзэмшинэ. Хvн болохын vндсийн vндэс нь эерэг сайныг сурах, хvн болохын vндэс нь зєв хєгжих, хvн болох нєхцєлийг бvрдvvлдэг зvйлс нь боловсрол,соёл, хvмvvжил аж. Энэ бvгдийг тєлєвшvvлж байж хvн зєв тєлєвшиж, жинхэнэ хvн болно.

Хvн сэтгэл, оюунаа зєв хєгжvvлж, боловсруулж байж єєрийн мєн чанарыг олно, ингэж чадвал зєв тєлєвшинє. Мєн чанараа олж авсан хvн л жинхэнэ хvн байж чадна. Сэтгэлийн боловсролыг оюуны боловсролтой нягт уялдуулах, сэтгэлд суурилсан боловсролыг зорилгоо болгохыг бvх шатны сургалтын байгууллага, багш нар зорилгоо болгууштай. Ингэж гэмээнэ хvмvvжилтэй, ёс суртахуунлаг, соёлтой хvмvvсийг тєрvvлж, зєв тєлєвшсєн иргэд, мэргэжитнvvдийг бэлтгэж чадна.


Санхvv эдийн засгийн дээд сургуулийн багш, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Б.Оюунчимэг
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Самурайн ёс - Японы хєгжлийн нууц?


Холливудын жүжигчин Том Крузийн тоглосон “Сүүлчийн самурай” кино сүүлийн үед ихээхэн шуугиан тарьлаа. Энэ кино нь бүхэлдээ самурайн ариун ёс, үйл хэрэгтээ үнэнч байдаг амьдралын зарчмыг харуулсан бөгөөд киноны гол санааг “honour” (нэр төр) гэсэн ганцхан үгээр илэрхийлж болно. Самурайн тухай, япон хүний зүрх сэтгэлийн тухай баруунд, улмаар дэлхийд анхлан таниулсан нь нэрт соён гэгээрүүлэгч Нитобэ Иназогийн бичсэн Бушидо – Японы охь сэтгэл[1] гэдэг ном бөгөөд, дээрх кино ч мөн адил энэ номоос гол санаагаа авчээ (“Бушидо” гэдэг нь “самурайн ёс журам” гэсэн утга бүхий япон үг). Нитобэ Иназо уг номондоо самурайн ёс горим нь дундад зууны Японд ёс суртахууны хэм хэмжүүрийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүлдэг. Самурай гэхээр ихэнх хүмүүс цэрэг дайны хүнийг төсөөлдөг, дээрх кинон дээр ч гэсэн энэ талыг нь хүчтэй гаргажээ. Гэтэл үнэндээ 265 жилийн туршид энх амгалан тогтоод байсан Эдо эринд (1603-1867) самурай нар нь дайнч эр гэхээсээ “ёс суртахуун”, “эрдэм гэгээрэл”-ийг шүтэн дээдэлсэн үнэнч “төрийн хар хүний” шинжтэй болж ирсэн байна. Хөдөө нутгийн тариачин самурайн (зарим борогдуу амьдралтай самурай тариалан эрхэлдэг байсан) гэрт хүртэл хүүхдүүд нь “самурайн гэрээс гаралтай” гэдэг бахархал, тийм хүний дагаж мөрдөх ёстой ёс зүйгээр хүмүүжин, ном дэлгэн эрдэмд шамдаж байсан тухай японы түүхч, зохиолч Шиба Рёотарогийн бүтээлд (Жишээ нь: Хорвоогийн өдрүүд[2]) дүрслэгдэн бичигдсэн байдаг. Эрдэм ном үзэх нь эхэн үедээ цэргийн эрдэм сурах шаардлагаар урган гарч байсан бол, яваандаа самурайн ёс суртахуунаа өндөрт өргөн, сэтгэл санаагаа төвлөрүүлэн чангатгахын тулд үзэх шаардлагатай зүйл болон хувирчээ. Эрдэм ном, ариун ёсыг дээдэлж, оногдсон үүрэг, хэтийн зорилгынхоо төлөө өөрийгөө бүрэн зориулдаг самурайн “зүрх сэтгэл”-гүйгээр өнөөгийн Японы хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Орчин үеийн Япон орны суурийг тавьсан Мэйжигийн эхэн үеийн зоригт хөвгүүд, улс нийгмийн зүтгэлтнүүдийн ихэнх нь самурайн гэр бүлд төрж өссөн байдаг нь ч тохиолдлын хэрэг биш ээ. Олон улсын Япон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Кавакацу Хэйта “Никкей” (2004.01.13) сонинд бичсэн өгүүлэлдээ “Дэлхийн өнөөгийн нийгэм эдийн засгийн системийг тодорхойлогчид нь ‘иргэд’ (буржуй нар) юм. 17-р зууны Английн Буржуйн Хувьсгал нь орчин үеийн капиталист нийгэм рүү түрж орох их шилжилтийг авчирсан. Ийм ‘иргэд’ (жижиг хөрөнгө бүхий чөлөөт иргэд) нь капитал буюу хөрөнгийн эзэд байсан. Харин японы хувьд орчин үежилтийг авчирахад ийм ‘иргэдийн’ үүргийг боловсролыг шүтсэн самурай нар гүйцэтгэсэн ба тэд өмч хөрөнгөгүй, эзэн ноёны албан хаагчид, өөрөөр хэлбэл менежерүүд байсан юм. Европт иргэний хувьсгалаар ‘капиталистууд’ бэлтгэгдэн төрсөн бол, Японд ‘самурайн хувьсгалаар’ ‘менежерүүд’ бэлтгэгджээ” гэж дүгнэсэн байдаг. Дээр үеийн Чёошү, Айзү, Сацүма аймгууд алга болсон ч өнөөдөр Тоёота, Мицубиши, Мацүшита хэмээх аварга компаниудад самурайн үзэл санаа, ёс горим ямар нэг хэмжээгээр хадгалаатай явна. Компаниуд өөр өөрсдийн онцлог, айдэнтити (identitiy) –гээрээ ялгагдах ба ажилчид нь түүнийг хадгалж, залгамжилж, мөн компанийнхаа нэр хүндийг эрхэмлэн, үүрэгт ажилдаа үнэнчээр зүтгэдэг тэднийг үзэг барьж, костюм мөрлөсөн “шинэ үеийн самурайнууд” гэж нэрлэмээр. Энд Сумитомо корпорацыг жишээлж болж байна[3]. Дээхэн үед чинээлэг худалдаачид төрсөн охиноо хүн чанар сайтайгаар нь Сумитомогийн ажилтнуудтай гэрлүүлэх сонирхолтой байдаг байжээ. Компанийхаа тулгуур зарчмыг “улсын ашгийг эхэнд, хувийн ашгийг удаад” гэж тодорхойлсон Сумитомод хэдийгээр цалин бага ч (ерөнхий захирал нь “мөнгө залуу хүнийг эвдэнэ” гэдэг үзэлтэй байж), ажилчид нь итгэл хүлээх шударга хүмүүс гэдгээрээ алдартай байж. Тэрхүү Сумитомогийн нэг ажилтан Мицубишигийн ажилтнаас хувийн сууц худалдаж авах болжээ. Гэрээ бичиг, төлбөр тооцоо ч дуусч, худалдаж авсан байрандаа нүүж орох өдөр ирэв гэнэ. Тэгтэл шинэ байрандаа ороод үзтэл гэрээнд бичигдээгүй байсан олон зүйл эхнээсээ гарч ирэх нь тэр. Шалны дэвсгэрийг цоо шинээр солин, гал тогооны өрөөнд тухайн үед дээд зэрэглэлд орох стэнлэс угаалтуур, зуух тавьж, үүдэнд шинээр амьдрах хүнд зориулан хиймэл цэцгэн чимэглэл суулгасан байлаа. Тэр ч бүү хэл халуун ваннд ус халаадаг зуухны янданг гялалзтал цэвэрлэн, зуухны дэргэд түлшний мод бэлдсэн байлаа. Байрны шинэ эзэн “Мицубишигийнхэн ч бас чамгүй улс байна даа” гэж магтсан гэдэг. Сумитомогийнхоо нэр хүндээр бахархаж явдаг түүнд “өөр компанийн самурай нар ч” өөрсдөөс нь дутахгүй болохыг харуулсан хэрэг болжээ. Ер нь япон маягийн бизнес нь гэрээ хийдэггүйгээрээ, харилцан итгэл хүлээсний үндсэн дээр явагддагаараа алдартай. Энэ нь мөн самурайн ёсноос гаралтай бөгөөд дээр үед самурай нар хэлсэн үгэндээ яс хүрдэг, тэр нь мэдээжийн хэрэг тул түүнийг биелүүлнэ гэж гэрээ байгуулахыг ичгэвтэр хэрэгт тооцдог байжээ. Харин итгэлийг хөсөрдүүлж, нэр төрөө хугалсан тохиолдолд гэдсээ хүүлж үхдэг байсан ба үүнийг “Харакири хийх” гэдгийг олон хүн мэднэ. Ингэж гэдсээ хүүлэх нь зүгээр нэг амиа хорлох үйлдэл биш, өөрийгөө шийтгэх нэг төрлийн ёслол байсан гэж тайлбарладаг. “Муу амьд явахаар сайн үх” гэдгийг зүгээр нэг мэргэн цэцэн үг төдийд хязгаарлаагүй, амьдрал дээр “түвэггүй” хэрэгжүүлэх заншлын хэмжээнд аваачсан үндэстэн дэлхийд өөр байхгүй биз ээ. Дорны “бүдүүлэг” орон байсан Япон богино хугацаанд үсрэнгүй хөгжиж чадсан нь шинэ төрийг төвхнүүлсэн Мэйжи үед төрийн албан хаагчдын авилга, ёс бус ажиллагаа бараг байхгүй байсантай холбоотой гэж үздэг. Төр шинээр төвхнөсөн эхний үед авилгатай холбоотой нэг хоёр хэрэг мандсан боловч, засаглалын ялзралыг хүчтэй эсэргүүцсэн Сайго Такамори зэрэг хуучин самурай нарын бослого тэмцлийн үр дүнд зогсож, төрийн үйл ажиллагаа цэвэр шударга явагдсан байдаг. Самурайн ёс – энэ японы хөгжлийн нууц биш гэж үү хэмээсэн энэхүү бичиглэлээ дээр дурдсан Хорвоогийн өдрүүд (I боть) номын хэсгээр төгсгөе.

...Баруун Японы хязгаар тосгон. Аймгийн албан хаагч Тамакийн гэрт нэгэн жаал хүү цэх цомцойн сууж, урдаа тавиастай номыг хичээнгүйлэн унших авай. Зуны халуун шатаж, өрөөн дотор бүгчим дүүгэхэд хүний бие махбодь тэсэхийг байж хөлс усаар уйлна.
Яг тэр мєчид. "Аа чи самурайн хүү байтлаа ингэдэг вий" гэсэн Тамаки багшийн ширүүн дуу гэрийг цочоож, жаал хүүг булиа гар угз татав. Ээлжит зодуур эхлэх нь тэр. Энэ удаагийнх бүр ч ширүүн нь байлаа. Цус нөжтэйгээ холилдон жаал хүүг ухаан балартан унахад Тамаки сая сэхээ авч сэргээх гэж сандарна. Зодуурын шалтгаан ялихгүй зүйл байв. Халуунд хүзүү дагаж урссан хөлс бие ирвэгнүүлэн загатнуулахад жаал хүү тэсэлгүй маажсанаас болсон ажээ. Харин Тамаки багшийн үзлээр бол самурай хүн улс нийгмийн төлөө өөрийгөө бүрэн зориулах ёстой бөгөөд "Би", "Хувийн" гэх зүйл яавч байж болохгүй аж. Эрдэм сурах нь өөрийгөө улс нийгмийн төлөө зүтгэх хүн болгон боловсруулах үйл учир тийм эрдэм уншлагын үед биеэ маажих нь хувийн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг гэх аж.
"Загатнуур гэдэг бол "Би". Түүнийг маажиж өөрийнхөө дур хүслийг чөлөөтэй тавьж байгаа хүн яагаад ч улс нийгмээ гэсэн хүн болохгүй. Тийм болохоор зодож байгаа юм" гэж Тамаки багш өгүүлэх ажгуу....
(Энэ жаал хүү бол хожим Мэйжигийн хувьсгалын эцэг болон мөнхөрсөн түүхэн хүн Ёшида Шооин юм.)

--------------------------------
[1] BUSHIDO-The Soul of Japan, 1900. Нийтобэ Иназогийн тухай зохиогч Өөрийгөө хөгжүүлье! (2004) номонд дэлгэрэнгүй танилцуулж бичсэн байгаа.
[2] Хорвоогийн өдрүүд: Эх хэл дээрээ 『世に棲む日日』. Энэ ном монгол хэлнээ хараахан хөрвүүлэгдээгүй байна.
[3] Энд Шиба Рёотароо, Энэ орны хэлбэр төрх (II боть) номоос иш татаж байгаа. Номын япон нэр 『この国のかたち(二)』. Уг номын 「会社的“公”」өгүүллээс.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, December 16, 2008

Ц.Дамдинсүрэн (1908-1986)


Vл мартагдах хvн

Туулсан амьдрал, байгуулсан гавьяа, хийж бvтээснээрээ хvн болгон єєрийн гэсэн хєшєє босгодог. Зарим нь єєрийнхєє тєлєє хийж бvтээсэн зvйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард тvмнийхээ тєлєє энэ биеэ зориулсан нь бий.Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсvрэн хэмээх эрхэм хvн мєн билээ. Нэгдvгээр ангиасаа л бид энэ их хvний дvрмийг нь зохиосон шинэ vсгээр нvдээ нээн, “Цагаан цасан малгайтай...” хэмээн цээжилж, арай дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь...”, “Цэцэн хурга”, “Гологдсон хvvхэн”, “Хоёр цагаан юм” гээд vргэлжлvvлэн уншдаг шvv дээ. Мєн “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бvтээлийг єнєєгийн монгол хэл руу буулгаж, єдгєє хvvхэд ч уншихад ойлгохоор хялбарчилж єгсєн гавьяа ч энэ хvнийх. Гэхдээ тvvний хийж бvтээснийг зєвхєн утга зохиолын хvрээнд хамаатуулан ойлгож болохгvй билээ. Тиймээс зохиолч, яруу найрагч, эрдэмтэн, орчуулагч, нийгмийн зvтгэлтэн гэсэн тодорхой чиглэлээр бvтээлvvдийг нь зvйлчлэн vзвэл цэгцтэй болох юм. Бид заримдаа сайн таньдаг хvнийхээ тухай юу ч мэддэггvй. Vvн шиг Цэндийн Дамдинсvрэн гэдэг нэрийг зохиолтой нь л хагас хугас мэддэг. Харин энэ хvний амьдрал хавар эртээ цэцэглэсэн мод шиг дандаа л дээшээ тэмvvлж ургасан тvvх байдаг аж. Мэдээж, амьдралын зам єєгvй шулуун байгаагvй ч тэр бvгдийг даван гарсан, єєрєє єєрийгєє хєгжvvлсэн тэрхvv тvvх нь залуус бидэнд ч vлгэр болохуйц загвар юм.

Тэдийхэн Дорнод аймгийн Матад сумын харъяат. Євєг эцэг Эрэгзэндоной тэнд мал маллан амьдарч байж. Хоёр эхнэрээс гарсан таван хvv, гурван охиных нь vр хойч нь одоо ч тэнд аж тєрсєєр буй гэнэ. Цэнд бол тэдний хоёр дахь хvv бєгєєд ємнє авсан эхнэрээс гарсан хvvхэд нь. Эрэгзэндоной нь бичиг номтой учраас лав л хvv Цэнддээ багаас нь монгол бичиг зааж, сайн бичээч болгожээ. Тэрээр ардын засгийн vйл хэргийг дэмждэг нэгэн байсан бєгєєд 1927 онд єєд болсон аж. Хvv Цэнд ч хошууны Тамгын газар, Цэцэн хан аймгийн чуулган даргын жасаанд олон удаа бичээчийн албыг хашиж явсан тєдийгvй сvvлдээ ардын хувьсгал ялдаг жил хошууны мэйрэн болж дэвшсэн ч хоёр жилийн дараа євчний учир нас барсан гэнэ. Тэрээр эцэгтэйгээ адил гэмээр амьдралтай байж. Учир нь анхны эхнэр Уламбаяртайгаа амьдарч байхад нь Лувсанжамц, Дамдинсvрэн нар нь тєрсєн бол удалгvй салж Ханд хэмээх бvсгvйтэй гэрлэжээ. Гэхдээ хоёр хvvгээ єєр дээрээ авсан бєгєєд ємнєх эхнэрт аав нь гэр барьж мал тасалж єгсєн хэмээн намарт нь дурдсан байх юм. Тэднийх нэлээд хєрєнгє чинээтэй айл байж. Цэнд айлын хvvхдvvдэд гэрээр ном заадаг байсан нь хожим бvгд сайн бичээч болжээ. Хvv Дамдинсvрэн ч багаас бичиг vсэгт тайлагдсан нэгэн. Єдгєєгийн эрдэмтэн зохиолч маань бага залуудаа хєдєє мал маллаж єссєн ч аавынхаа авдранд байх эртний зохиолуудыг шимтэн уншдаг байж. Харин 1923 онд аавыгаа єєд болоход 15-тай vлдсэн тэрээр хойд эхийн хамт єрх толгойлох болсон гэдэг. Энэ vеэр євєєгийнхєє санал болгосны дагуу Матад хошууны намын vvрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьсан тvvхтэй.

Намын байгууллагад ажиллаж байсан тэрээр 1926 оноос Залуучуудын эвлэлийн Тєв хороонд хэлтсийн дарга болж “Vнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ. Дараа нь Vйлдвэрчний тєв зєвлєлийн даргаар сонгогджээ. Энэ vедээ Улаанбаатарын 21 пvvсийн 240 гаруй ажилчин мєлжигч данжаад нараа эсэргvvцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтад хvргэснийг Оросын нэгэн сонинд сурвалжлан бичсэн байдаг аж. Тухайн vед феодалын хєрєнгє хураах ажил ид єрнєж байсан бєгєєд энэхvv комиссын нарийн бичгийн ажил мєн л тvvнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны vед ажлаасаа халагдсан байна. “Ажлаас халагдана” гэсэн vгийг тэрээр амьдралдаа хэрийн хэмжээнээс арай олон удаа сонсч байгаа юу даа хэмээсэн бодол эрхгvй тєрмєєр. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсvрэн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Намтарт нь бичсэнээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж. Vйлдвэрчний байгууллагын ажлаа єгєєд хєдєє тийш арилж єгсєн нь Говь-Алтай аймгийн Жавхлант хошуунд хамтралын сургагчаар ажиллах томилт байлаа. Тэнд Тєгрєг гэдэг газар хамтрал байгуулсан ч хэт олон мал нэг дор байснаас таргалсангvй гэнэ. Тэгэхээр нь малаа хvмvvст хэсэг хэсгээр нь хувааж єгєєд “таргалуулаад ир” хэмээн явуулсныг Дотоод яамны С.Чойжилжав хэмээгч хамтрал тараалаа хэмээн алтан хошуу єргєн ажлаас нь бас л халуулжээ. Тэгээд сvv тосны тасагт монгол бичгийн багш хийх болов.

Их зохиолч маань 1932 онд Улаанбаатарт ирж Хэл зохиолын хvрээлэнд судлаач болж мєн Зохиолчдын бvлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ. Энэ нь ч учиртай. 1929 онд Зохиолчдын бvлгэмийг анх байгуулалцаж байсан тэрээр тэр ондоо “Гологдсон хvvхэн” туужаа бичжээ. Цэл залуудаа бичсэн уг зохиол Монголын утга зохиолын тvvхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дvгнэдэг. Зохиолчдын бvлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагvй “Миний нутаг” шvлэгт нь 500 тєгрєгийн шагнал олгон, бvлгэмийнхээ хєрєнгє болгож байсан тvvхтэй гэнэ.

Ц.Дамдинсvрэнг орос эхнэртэй байсан гэдгийг манай уншигчид мэдэх бизээ. Тvvний дєрвєн хvv нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг євлєсєн. Єдгєє тэд бvгд Орост амьдардаг. Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бvл болсон аж.Эрдэмтэн зохиолчийн амьдралын хар жил гэвэл 1938 оныг нэрлэж болно. Тэр оны арваннэгдvгээр сард Дотоод яаманд баригдан жил гаруй хоригдоод цагаадан суллагдсан гэдэг. Хожим 50 мянган vгтэй орос-монгол толь бичиг зохион, он тооллын хvснэгт хавсаргасан учир Тєв хорооноос буруутгагдан, шvvхийн тогтоолоор 5600 тєгрєг тєлєх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал тvvний амьдралд бишгvй олон тохиолдож байв. Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа “Гэсэрийн туужийн тvvхэн vндэс”, Субашид, Монголын уран зохиолын дээж “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хєхєє” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлvvлжээ. Тєвд бичиг сайн мэддэг хvнийг Хэл зохиолын хvрээлэнд авч ажиллуулсныг буруутган Тєв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа Ц.Дамдинсvрэнг донгодон ажлаас нь халсан байна. Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бvтээл гарган ном зохиол хэвлvvлсэн тvvнийг vндсэрхэг vзэлтэн хэмээн олонтаа хавчин гадуурхаж байжээ. Их зохиолч маань “Гэсэрийн туужийн тvvхэн vндэс” зохиолоороо Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.

Тvvний орчуулсан зохиол яг монгол vлгэр зохиол шиг байдгийг хэн хvнгvй мэднэ дээ. Vvний хамгийн гайхамшигт жишээ бол “Алтан загасны vлгэр”. Vvнээс цаашлаад “Олег цэцний дуулал”, “Дугтуйтай бичиг” гээд олон зохиол тvvний орчуулгаар монгол хэлнээ бууж хэвлэгдсэн юм. Хамгийн сvvлд насан єєд болохоосоо нэг жилийн ємнє “Игорийн хорооны тууж”-ийг эх хэлнээ хєврvvлсэн.Ц.Дамдинсvрэнгийн єгvvллэгvvдээс хурц тод шvvмжэлт санаа, гvн ухааны утга агуулга илэрч байдаг тухай судлаачид бичсэн байдаг. Єгvvллэг зохиолыг нь уншиж байхад ч энэ нь тод мэдрэгддэг шvv дээ. Мєн уран зохиол мэт баримтат найруулал, тэмдэглэл, тэмдэглэсэн хууч яриа нь єдгєє ном зохиолд нь vлджээ. Яруу найргийн хувьд бvтээлvvдийнх нь иш ишлэл одоо ч бидний дунд зvйр цэцэн vг мэт хэлэгдсээр байдаг. Мєн энд тэнд иш ишлэл авч бичигдсэн ч харагддаг. Тухайлбал, Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт єргєн, далай мэт гvн юм.Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт гэх буюу эсвэлЧиний vгvйд хоол ч давсгvй санагданаЧиний дэргэд ус ч чихрээр амтагдана гэх зэрэг олон мєр бадгийг дурьдаж болох юм.

Идсэн эрvv хувхайрч, идvvлсэн бут цэцэглэдэг гэдэг шиг Ц.Дамдинсvрэнгийн хийж бvтээснийг vгvйсгэн шvvмжилж байсан vе бий ч тєрийн гурван удаагийн шагнал олгосныг єдгєє хэн ч давтан аваагvй байна. 1945 онд маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан бичсэн ерєєлєєрєє анх тєрийн шагнал авч байсан бол 1947 онд Монголын нууц товчоог орчуулсан, 1950 онд сvлд дууны vг зохиосны учир энэхvv эрхэм шагналыг дахин хоёронтоо хvртсэн юм. 1950 онд зохиосон сvлд дууг 1964 онд хvчингvй болгосон ч 1990 оноос дахин сэргээсэн билээ. Одоо энэ дуу монголчууд биднийг сэрээж, амраадаг. Энэ дуу л монгол тєрийн илэрхийлэл болон эгшиглэсээр байгаа.Цэндийн Дамдинсvрэн 1986 оны зургадугаар сарын 5-нд бурхны оронд заларсан. Vvнээс хоёр сар гаруйхны ємнє Ардын их хурлын тэргvvлэгчдийн зарлиг гарч Монголын шинэ vеийн уран зохиолыг хєгжvvлэх vйл хэрэгт олон жил идэвх зvтгэл, vр бvтээлтэй ажиллаж их хувь нэмэр оруулсныг тэмдэглэж эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсvрэнд БНМАУ-ын Ардын уран зохиолч цолыг зохиолчдоос анх тvрvvн хvртээсэн юм. Эрдэмтэн зохиолчийн тухай материал сэлт бичихэд гvн туслалцаа vзvvлсэн доктор, профессор Д.Цэдэв тvvний уран бvтээлийг эмхэтгэн гурван боть бvрэн зохиолыг нь гаргасан билээ.

Академич Ц.Дамдинсvрэнгийн vйл амьдралаас

1936 оны намар цаг. Тэгэ­хэд сахил хvртээсэн лам багшаараа тvвд vсэг заал­гадаг байв. Миний багш Бу­галгын Дагвасамбуу гэж нутаг усныхандаа их номтой хэ­мээн єргємжлєгдсєн тарган бор лам байх.
Намар орой­хон, сэрvv унаж, уул толго­дын орой цай­руутсан нэг єглєє эртлэн босч хавтастай vнсэн самбараа сугандаа хавчуулан багшийн­даа оров. Багш маань хурган дотортой шар хамбан дээлээ нємрєн хоймортоо завилан сууж, тvvний дэргэд тvрийг нь эр­гvvлдэг “халзан гутал” хэ­мээх тоногтой цагаан эсгий гутал­тай, цэргийн дарга нарын ємсдєг хєвєнтэй ногоон ємд­тэй, мєн олондой ємссєн давхар аралтай єргєн суран бvстэй нэгэн ширээн дээр байгаа модон шоголтой ном­ноос нэг хуудсыг барин ярил­цаж суулаа.


Би аргалын авдарны дэр­гэд дуугvй зогсож байв. Тэг­тэл багш маань на­майг нааш ир, бичсэн юмаа алив vзvvл гэв. Би ч бичсэн зvйлээ vзvvл­лээ. Зочин хvн над руу хандан “за хvv хэ­нийтээхэн бэ” гэж асуув. Ма­найхныг Норинзон­гийнхон гэдэг гэтэл багш маань нэмж тайлбар­лалаа. Тэр хvн бас миний нэр насыг асуугаад, юу сонирхдог тухай нэмж лавлав. Би барьц алдаж дуугvй жаахан ээрснээ “нар хаанаас гардаг бол гэж боддог” гэвэл эргvv­лээд на­даас єглєє нар хаанаас гардаг билээ гэх нь тэр. Зvvн уулын цаанаас гэвэл “за тийм” зvvн уулын цаанаас нар гардаг юм. Нар хаана шингэдэг билээ хэмээн надаас нэмж асуув. Баруун уулын цаана гэвэл “за тийм” баруун уулын цаана ордог гэсэн юмдаг.

Тvvнээс хойш би нарыг хєдєлж явдаг, тэр уулан дээр гарвал нар тэнд зогсож байгаа байх гэж нэлээн томоожтолоо бодсон сон. Энэ vеэр манай багшийн тогоог барьдаг, єн­дєр гоолиг биетэй, урт хар гэзэгтэй єндєр Ханд гэгч гоё эгч хєлийн авдраа онгойлгон нэгэн гоём­сог дугуй цаасан хайрцагтай юм над єглєє. Тэр эгч амны хулсан ятга сайхан хєгжим­дєж, тугалаа голдог vнээний нулимсыг цийлэг­нvvлж бай­гаад тугалыг нь авахуулдаг байж билээ. Гэр­тээ ирээд ээжээсээ асуувал, ээж минь тэр зvйлийг мэ­дэхгvй байна. Орой аавыгаа ирэхээр асууж мэдэхээр болоод ээж бид хоёр тэр дугуй хайрцагтай зvйлийг авдар дээрх бурхны­хаа дэргэд тавилаа. Энэ бол “морьмал” гэдэг хачин гоё амттай чи­хэртэй жимс байлаа. Хожим нь мэдэхнээ тэр нь элсэн чихэрт (шаатанд) дvр­сэн жимсний цэлцэн марме­лад байсан билээ. Тэр vед би дєнгєж таван нас хvрч байсан болохоор юмны учир мэ­дэхгvй, тэр ирсэн хvн хэн болох, яагаад тэднийд ирс­нийг яахин мэдэх билээ.

1937 онд миний багш лам “Банчин богд эргэж ирэн, мон­голчуудыгаа жаргуулна” хэ­мээн суртал хийсэн хэргээр баригдаж 1947 он дуустал 10 жил хоригдоод тавигдсан. Тvvний тогооны хvн нь Цэнд мээрэнгийн бага хатан бай­сан учир тэд­нийд ирсэн хvн нь Цэнд мээ­рэнгийн их хатны хvv Дамдин­сvрэн бага ээж дээрээ ирсэн нь тэр байжээ. Ингэж бид анх учирсан билээ. Тэр нутгаасаа явахдаа на­­майг том болоод Улаанбаа­тарт очиж сургуульд сурал­цан ном эр­дэмтэй хvн бо­лоорой гэж ерєєсєн сєн.
Хатгин овгийн монголчууд XIII зууны Монгол Улсын тvv­хэнд тодоос тод тэмдэг­лэгд­жээ. Энэ овогтны удир­дагч нь Жадран овогт Гvрхаан Жамух байсан. Тэр бас цаг vе­дээ тархай бутархай мон­гол туур­гатныг нэгтгэх гэж Чингэс хаантай єр­сєлдєж байгаад хэлмэгдсэн баатарлаг хvн. Vvний учир “Хатгинууд­тай ураг барилдаж болохгvй” гэсэн эзэн хааны зарлигтай шоов­дор­логдсон овгийнхноос га­ралтай одоо­гийн хатгинууд аль ч овогтны нэгэн адил хvн зон нь сайнтай, муутай бай­саар єнєєг хvрчээ.


Ц.Дамдинсvрэн бол хат­гин овгийн хvн бєгєєд амьд­ра­лынхаа 80 жилийн хуга­цаанд улс нийгмийн долиглох давал­гаан дунд ил гарч, далд орж явсан нэгэн. Энэ мєрийг би­чигч ийм нэгэн цог жавхаатан хvнтэй нийг­мийн нэг угшилд багтан цаг vе зєрvvтэй ч бараг зэрэгцэн амьдарч явсандаа сэтгэл єег яваа хатгин овогтон байна. Тийм учир нэрийг нь цээрлэн Да багш гэдэг болсон юм.
Манайхан хуучнаар бол Цэцэнхан аймгийн Vйзэн бээ­сийн хошуу, одоо­гийн Дорнод аймгийн Матад су­мынхан. Сумын нэр­шил нь манай нут­гийн Зvvн, Баруун Матадхан уулаас ул­баатай. Манай нутаг хошуунд эд­нийхнийг Эрэгзэн­донойнхон гэдэг. Нутагладаг газар нь Зvvн Матадхан уулын ємнє этгээд дэх овор товор хад чулуутай, усанд идэгдэж хэр­чигдсэн дов гvвээтэй, алсад тэнгэр газар хоёр бие биедээ шилжиж харагдах уужим тэ­нvvн тал хээр. Энд Цэндийнх гэдэг айлыг 1908 оны vед нутаглаж байхад билvv чулуу (сланци) ихтэй Билvvт хэмээх хавцлын эхэнд нэг хvv тєрсєн нь Дамдин­сvрэн байжээ. Тэр хvv хожим нь их зохиолч Б.Лхагвасv­рэн­гийн оноож хэлснээр бусдыг ирлэсээр байгаад єєрєє элэгд­дэг тэр л билvv чулуу шиг эх хэлтний­хээ оюуныг тэтгэсээр байгаад элэгдсэн нэгэн сод тєрєлхтєн болсон шиг байгаа юм.


Эднийхэн нутаг усандаа их нэр хvндтэй, цєм бичиг vсэг сайн, vлгэр туульс, тvvх шаш­дар хvvрнэ­дэг соёл­жин­гуй хvмvvс бай­сан. Ц.Дам­динсv­рэнгийн ах Ц.Лув­сан­жамц хэмээгч мон­гол хv­мvvсийн тvвд хэл дээр гарсан зохиол бvтээлийг цуг­луулдаг, уншдаг нэгэн байлаа. Мєн тэдний холын тєрєл Дан­дигаа гэгч гэрээрээ дvvрэн ном судар­тай, vлгэр домог, шаш­дар ярьдаг євгєнийг манай­хан хол ойр хаанаас ч болов даган очиж сонин сай­хан юм яриул­даг байв. Бага байхдаа тэд­нийд аавтайгаа хэдэнтээ очиж туульс хайла­хыг сонс­сон. Бас “Молом тойны нам­тар”, “Ловон Бадам­жунайн сургаал”, “32 модон хvний vлгэр”-ээс миний аавд ярьж байхад нь олон зvйлийг сонс­сон боловч багын балчир ухаан бэсрэгдээд зєвхєн єєрийн айж, гайхсан зарим зvйлсийг тогтоожээ. Тэр дунд “цєвvvн цаг” ирэх бєгєєд тэр цагт аймшигт єлсгєлєн болж, гурван настай хvvгээ хєтєлж явсан эх хvн “хул­ганын хєлч­гий гишгэж алаад хvv­гээсээ нууж єєрєє идэх болно” хэ­мээн ярихад бие арзасхийн айж байсан сан. Тэр цагт “нохой, морьчилон шээж, эмс эр хvний толгой унаж суух болно” гэхчилэн хачин зvйлс ярихыг сонсоод гайхаж байж билээ.

1940-єєд оны эхээр мал тоолох гэнэ гээд нэг их найр наадам шиг юм болж тоолоод, хонь гарган хоол унд бэлтгэж, хэдэн хоногоор хятад сvан­пин тачигнан, бичиг цаас шажиг­надаг байв. 1943 онд сумын мал тооллогын дvн гаргах ажилд баг бvрээс хоёр хvн дайчлагдахад надад хятад сvанпин заасан багш Г.Доной хэмээх эрхэм бид хоёр та­тагдав. Тэгэхэд зургадугаар багаас Эрэгзэндонойн Дам­дин­зав хэмээх Дамдин­сv­рэн гуайг олон талаар са­нагдуулах нэгэн ирж сумын мал тоол­логын дvн гаргах ажлыг даа­малдав. Тэр монгол бичгээр дармалдах адил би­чиж, баг багаас ирсэн хvмvv­сийг дан­саа шалгаад, ээлж дараалан ирж тооллогын олон янзын тоог хvснэгтийн дагуу дээш доош хєндлєнгєєр тул­ган уншиж єг гэж тэр хvн хэлэв. Барьсан сvанпин нь бидний­хээс нэг дахин урт, гялалзсан сайхан хvрэн су­ман сvанпин байсан. Тэгээд бид шалгаж тулгасан тоонуу­даа ээлж дараалан уншвал “тvргэн”, “тvргэн” хэмээн эрх шажиг­нуулах нь тун гайхам байж билээ. Багштайгаа зvйр­лэвэл, миний багшаас арай л илvv нь над ойлгогдож байсан ба анх багшаараа хятад сvан­пин заалган тvvний таван хуруу нэгэн жигд яралзан “ембvvний хараа арилгах” дасгал зааж байхад нь “яаж багш шигээ болно доо” хэ­мээн бодож байсан бодол эргэн санагдаж байсан.
Энэ мэргэн хvн (манай­ хан эрдэм номтой хvнийг мэргэн гэх) бол Дамдинсvрэн гуайн эцэг Э.Цэнд мээрэнгийн эцэг нэг­тэй бага дvv байсан. Цэнд гуайг хошуундаа цэрэг эрсийн явдал зохицуулах бичээч байх vед “мээрэн” цолтой болгосон гэдэг. Тэр ядуусыг єрєвдєж тэдний єм­нєєс зар­гын бичиг vйлдэн єєрсдєд нь бариулан явуулж тусалдаг байсан тул хол ой­роос заргын бичиг бичvvлэх гийчид тэдний­хээр орж гардаг байжээ. Тэр­нээсээ болоод “тєрд тэрсэл­дэг” хэмээн га­дуурхагддаг байсан гэж ма­най нутгийн дээдчvvл ярьдаг л байлаа.


1944 онд аймгийн дунд сургуульд бид бvхний сэтгэ­лийг сэрээдэг уран зохиолын хичээл хэмээх нэгэн сайхан хичээл ордог байв. Тэгэхэд багш, Монголын зохиолчдын шvлэг найраглалаас тайлбар­лан ярьж бидэнд урт богино ялгалгvй олон шvлэг цээж­лvvлдэг байв. Дуурайлгаж шvлэг бичvvлнэ. Харин vр­гэл­жилсэн vгийн зохиолуудыг багш маань єєрєє уншиж сонсгоод биднээр утгыг нь яриул­на. Нэгэн єдєр “Гологд­сон хvvхэн” гэдэг туужийг уншив. Энэ туужийг Ц.Дамдин­сvрэн гуай 1929 онд 21-хэн насандаа бичжээ. Уг зохиол­той анх танилцсан алдарт зо­хиолч С.Буяннэмэх “Чи vvнийг бичлээ гэж vv?” хэ­мээн ол­зуурхан магтаж байсан гэдэг. Тэр цагт залуу зохиол­чийн ертєнцийг vзэх vзэл хэдийнэ бvрэлдэн тогтож бай­сан тул нийгмийн амьдрал баяны жаргал, ядуугийн гас­лан хоё­роос тогтдогийг ухаарч зо­хиолч єєрєє шууд л Долин­горын талын хvн болж хувир­чээ. Тэр хуучин цагт эмэгтэй хvн хєрєнгєлєг айлын унал­гын сайн морь шиг амьдрах замыг эс олбол зохиолын гол баат­руудын нэг “гологдсон хvv­хэн”-vvд болдгийг мэдрэн тэднийг єрєвчхєн сэтгэлээр энхрийлэн харж, ирээдvйн Монголын охид, бvсгvй­чvv­дийг Цэрэнгийн амьдралын эргэлт шиг болговол чєлєєт Монго­лын баясгалант хvvх­нvvд болно гэдгийг зєгнєн би­чих­дээ тэр ирээдvйг мэдэж бай­жээ.
Єнгєрсєн 64 жилийн турш Ц.Дамдинсvрэн гуайн зохиол бvтээлийг уншиж улмаар бо­дол санааныхаа бортог гуниг, сэтгэцийн эмгэгийг шахан зайлуулж, бодол са­наагаа ариусгаж байснаа нуух юун.


Миний хvндэтгэн єгvvлж буй энэ зохиолч А.С.Пуш­киний зохиол бvтээлийг ун­шихад “Халуун єдєр сэрvvн ундаа шиг, “Залуугийн цагт янагийн уруул шиг” хэмээн зvйрлэсэн байдаг. Сайн зо­хиол нээрээ л нэгэн их хvс­лэнг илааршуулан хvч тэнхээ сэлбэх шиг болдог доо. Ц.Дамдинсvрэн гуайн зо­хиол бvтээлvv­дэд ийм увидас бий гэж хэлмээр байна. Тvv­ний шvлэг зохиолын vндсэн нэг шинж гэвэл миний бодо­ход, хvн байгалийн салшгvй холбоо. Байгалийг хvний нан­дин тансаг бvхний ундраа хэмээн тэр vзэж хvний сайх­ныг байнга байгалийн гоё чамин бvхэнтэй жишиж бич­сэн байдаг. Ер нь адилтгалыг єргєн ашиглаж уран сэтгэм­жийн зохиомжоо биетэй, бо­дитой болгодог нь тvvний нэг онцлог байв. Жишээлэхэд “Ургамлын сайхан цэцгvv­дийн дунд, улсын сайхан хvvхнvvдийн дунд гэлцэнэ”, “Мєгєєрс нимгэн хоолойт­ны дуу хvрээгvй оргил”, “Хэрлэн гол хэнтэй уулзахаар яарав” гэх мэтчилэн хоёр сайхан юм хоёр биеэ чимэглэдгийг хор­шиж шvлэглэх нь арга буюу сэтгэ­лийн таашаал авч ирдэг шиг над тєсєє­лєгд­дєг.
Тvvний орчуулгын бvтээ­лvvдийг акаде­мич Б.Ринчен гуай нэг удаа vнэ­лэх­дээ “Ор­чуулгын євєрмєц хэлбэр” хэмээн бичсэн байдаг. Да багш бол харийн зохиолчийн зохиолыг орчуулах­даа тvvний хэл, хэллэ­гийг орчуулан мон­голчлохын зэрэгцээ зохиог­чийн бодол санааг монгол сэтгэхvйд хамтад нь хєр­вvvлдэг байсан учир тvvний орчуулсан зохиолууд монгол зохиол шиг болж ойлгогдох нь хэвийн vзэгдэл байсныг хэн бvхэн мэднэ.


1952 онд МУИС дээр эр­дэм шинжил­гээний нэг бага хурал болсныг санаж байна. Тэр хурал дээр хожим нь цуутай тvvхч болсон нэгэн эрдэмтэн “Монгол vндэстэн соёл боловсролын уламжлал­гvй явж иржээ” хэмээн илт­гэв. Тэгэхэд Да багш хэлсэн vгэндээ “Соёл боловс­ро­лын євгvй vндэстэн гэж байдаггvй, тэр дундаа Монгол Улс бол энэ талаар баялаг их уламж­лалтай” хэмээн хэлж, мар­галдаж байсныг санаж байна. Энэ цаг мєчєєс эхлэн Да багш Монголын уран зохио­лын тvvхийг судлах ажилд орол­цож, эх орныхоо єнцєг булан бvхэнд шахам хvрч, хуучин ном зохиолын уламж­лалыг цуглуулах, ном эр­дэмтэй настангуудтайгаа уулзан тэдний мэдлэг, сур­гаалыг сурвалжлан тэмдэглэж эхэлс­нийг энэ тvvхт єдєр дурсан тэмдэглэх хэрэгтэй байх аа.
Єєрєє тvвд хэл дээрх зохиол бvтээ­лийг уншдаг байсан тул Улсын номын сангийн бvтцэд “Тvвд номын тасаг”-ийг Гомбожав хамба­тай хамтран байгуулж, тэр тухайгаа ихэд олзуурхан ярьж бэлгэшээн тэмдэглэж байсныг би мэдэх юм. Энэ vеэс “Зуун билэг оршвой” гэдэг эмхтгэл зохиолоо бичиж эхэлсэн. Зарим хvн энэ бv­тээ­лийг Ц.Дам­дин­сvрэнгийн бvтээл биш, тэртэй тэргvй байсан зохиол бvтээлvvдийг хэн ч эмхтгэдэг зvйл гэх аястай ярихыг сонсож бай­лаа. Чухамдаа Монголын ухаант мэргэдээс Ази, дорно дахины оюуны соёлын євд оруулж vлдээсэн vнэт эр­дэнийг мартагдахын даваан дээр эрж олох, заримыг ха­рийн хэлнээс орчуулан тус бvрд нь єчил тайлбар бичиж хавсаргаад ганц сэдэвт бv­тээл болгон нийтлvvлсэн нь хойч vеийнхэндээ євєг дээд­сийнхээ оюун ухааны эрд­энийн гайхамшгийг бидний ба биднээс хойш vеийнхэнд нуруундаа vvрэн хvргэж ир­сэн гавьяат vйлс болсон гэ­хэд маргах хvн их л цєєн болов уу?.
Энэ vеэр Да багштай хаа нэг уулза­хад тэр тvвд, сама­гарди, хуучин бичиг судруу­дад булаастай суудаг сан. Тэд­гээр зохиол бvтээлvvдээс над таниулж заримыг, ту­хайлбал, Данзанравжаа, Чой­жин-Одсэр нарын бvтээл зохиолоос дэлгэрэнгvй ярьж улмаар тvвд бичгээр бичигд­сэн буюу тvвд хэл дээр гар­сан монгол зохиолуудыг ша­шин, сvм хий­дийн зохиолууд хэмээн орхигдуулахаас ихэд айж буйгаа ярьдаг­сан.

Саявтархан нэг “эрдэм­тэн” хvн ардчил­лын буянаар Данзанравжаагийн уламж­лалтай танилцах боллоо гэсэн байна билээ. Энэ хvн хэрвээ 1950-1960-аад онд байсан бол Да багшид ихээхэн тус болох байж дээ хэмээн бодогдсон. Гэхдээ тэр эрт vед Да баг­шийн удирд­лага, тvvнтэй хамт­ран “Данзанрав­жаа­гийн зохиол бvтээлийн иргэний шинж чанарыг нотлон гарга­сан” диссертацийг Цагаан гэдэг эмэгтэй эрдэм­тэн хам­гаалж байхыг мэдэх юм. Энэ тухай хvмvvс ер нь мэддэггvй юм биш биз гэж асуумаар байсныг дурсан тэмдэглэе.
Да багш бол Монголын эртний тvv­хийг сэргээж тов­чоолоход чухал хэд хэдэн тулгуур бичгийг орчин цагийн тvvх судлаач­дад дєхємтэй болгон vлдээсэн болохыг бид мэднэ. Vvний нэг нь 1240 онд бичигдэж дууссан нанхиа­даар “Юань-чао-би-ши” буюу Оросын XIX зууны их нан­хиадач Паллади Капаровын 1866 онд “Старинное мон­гольс­кое сказа­ние о Чингис-хане” нэрээр орос хэл дээр орчуулан гаргасан зохиолыг анх удаа монгол хэлнээ ор­чуулан “Монголын нууц тов­чоо” нэрээр гаргасан явдал юм. Энэ бvтээлийг ийнхvv нэрлэх болсон явдал нь 1368 он буюу Юань улс мєхсєнєєс хойш Мин улсын тvvхчид Юань улсын тvvхийг 10 бо­тиор бичиж туурвих vед Юань улсын бvрэлдэхvvнд байсан Монго­лын тvvхийн талаар бичих мате­риал нэгэнт ду­тагдсан байна. Гэвч Мэн овогт Жан Юан гэгч єєр нэг хvний гар дээр байсан Юань-Чио-би-ши зохиолын эхийг 100 лангаар худалдан авч Юань улсын тvvхэнд “Монго­лын нууц тvvх” хэмээх хоёр ботийг нэмж бичихдээ тvvхэн утгыг алдагдуулалгvй товчлон бичжээ. Монголын тvvхийн тухай энэ товч материал тусдаа “Юань Ши” буюу “Нууц тvvх” нэрээр ихээхэн тvгжээ. Энэ тухай их бичгийн хvн Цэнд гvн єєрийн орчуул­сан “Монголын нууц тvvх”-ийн удиртгалдаа тодорхой тэмдэглэжээ. (Японы Journal of Mongolian studies цувралын 1989 оны №12-оос vз). Гэхдээ энэ товч тvvх 1917 онд Юань улсын тvvхийг монгол хэлнээ ор­чуулж дууса­хад мєн л “Мон­голын нууц тvvх” нэрээр бvрэн орчуулагджээ. Vvнээс vзвэл Да багш энэ “Нууц тvvх”-ийг биш “Нууц товчоо”-ны 1240 оны эх биш гэхэд тvvний хамгийн эртний нэг эхийг орос хэлээр дамжуулан “Монголын нууц товчоо” нэ­рээр монголчилсон эрдэмтэн юм. Зарим бичгийн мэргэд Да багшийн “Нууц товчоо”-ны орчуулгыг Цэнд гvнгийн “Нууц тvvх”-ийн орчуулгыг хулгайлан авч Монголын тvv­хийн холбогдолтой ном зо­хиолоос нэмж чимэн зарим зvйлийг єєрєє зохиосон гэж vзэх явдал vзэгдэх боллоо. Монголын эртний ба хуучин vеийн зохиолыг орчин цагийн мэргэдэд дєт­лvvлж єгєхєд нас биеэ зарсан тэр эр­дэм­тэн арай ч ийм зvйлээр нэрээ хугалах хvн байгаагvйг дур­сан хэлмээр байна.


Хэрэв эргэлзэх нэгэн гарвал “Оро­сын Бээжин дэх шашны тєлєєлєгчийн гишvv­­дийн бvтээл” цувралын 1866 оны IY ботийн 258 хуудас бvхий “Чингис хааны тухай эртний монгол єгvvлэл” хэ­мээх нэртэй бvтээлийг ун­шаад vзээрэй. Олон жилийн турш энэ тухай ном зохиол уншихдаа “Нууц товчоо”-г уран зохиол гэж vзэх, тvvнийг Монголын уран зо­хиолын дээж “сvлд” бичиг гэж дахин шvтэх хандлага ажиглагд­дагтай санал огт нийл­дэг­гvйгээ хэлмээр байна. Учир нь уран зохиол юм ахул vе vеийн бичгийн хvмvvс єєрс­дийнхєє vед тохируу­лан за­самжлах, шинэчлэн зохиом­жлох бо­ломжтой хэмээн ойлгох, тэгж гуйвуулах явдал гарч болох vндэстэй. Тэгвэл “Нууц товчоо” нь Чингис хаан ба тvvний хvv Єгєдэй хаан хоёрын єєрсдийн ярьсан бодит амьдралын намтар­чилсан тvvхийг тухайн vеийн тєр, нийгмийн амьдралтай холбон сийрvvлсэн тvvхийн яруу тод хэлээр бичсэн ба­римт бичиг хэмээн vзэх нь vнэмшилтэй байдаг юм. Ийм тvvхэн баримт бичгийг за­самжлах, санаандаа ний­цvvлэн гуйвуулах оролдлого бvхэн тvvх завхруу­лалт (Fal­sification) болох нь дамжиггvй.
Да багш эсгий туургатны дунд амаар ба бичгээр тvгээ­мэл тархацыг олсон “Гэсэр баатар”-ын туужийг гvн гvнз­гий судлан vзээд уг зохиолын гол баатар нь биет хvн байсан бєгєєд зохиол нь иргэний шинж чанартайг олон талаар нотлон илэрхийлсэн билээ. Энэ бол эртний зохиол бvтээл ам дамжин тvгсээр домог яриа мэт болон хувирч нэгэн бол дахин шvтэх ид шидтэн болох ба нєгєє талаар тайлал хийгдэлгvй байсаар домог яриа болдгийг судлан vзэх, шинжлэх ухаанч ухагда­хуу­наар хангахын чухлыг ха­руулсан бvтээл болох нь харагддаг.


1967 онд ШУА-ийн Их чуулганы хурал­даан болж тэр чуулган дээр Да багш тvvхэн баримтыг гуйвуулбал тєє­рєгдєл vvсч болохыг анхаа­руулан vг хэлсэн юм. Уг vгэндээ ерєнхий боловс­ро­лын сургуулиу­дад vзэж бай­гаа зохиол бvтээлvvд ба тvv­хийн сурах бичгvvдэд нэрт хvмvvсийн амьдралын хол­богдолтой он тоолол, тvvхэн баримтыг хэдийд болж єнгєр­сєн он сар алдаатай байгааг баримт тvшин шvvмжлэн хэлсэн билээ. Энэ vндсэн дээр орос, монгол толь бич­гийн ард 1000 жилийн тvvхт он тооллын товчоо хав­сар­гасныг хэн хvнгvй сайшаан хv­лээн авч билээ.
1930 оны дєрєвдvгээр сарын 7-нд Монгол Улсын YI их хуралд Ерєнхий сайд А.Амар гуай тавьж хэлэлцvvлсэн илтгэ­лийн­­хээ соёл боловс­ролын тухай хэсэгт манай монгол­чуу­дын олон зуун жил хэрэглэж ирсэн уйгаржин монгол vсэг бичиг бидний дэвшил хєгжилд саад учруу­лах боллоо гэдгийг олон vн­дэс­лэ­лээр зааж хэлээд эл vсэг бичгийг єєр тохирох vсэг бичгээр солих тухай санал тавьсан байдаг. Уг хурлаас гаргасан тогтоолд хуучин монгол vсэг бичгийг халж олноо тvгээмэл латин vсгийг монгол бичигт хэрэглэхээр заажээ. Ийнхvv уйгаржин монгол vсэг монгол бичигт хэ­рэглэгдэхгvй болжээ. Vvнээс 10 жилийн дараа МАХН-ын X их хуралд бэлт­гэж байх vест латин vсгийг хэрэглэж бичих чадвар хэр зэрэг суусныг орон даяар шалган vзэхэд бичиг мэдэгчдийн 13 хувь нь захи­дал бичих тєдий сурсан бай­жээ. Хэдий тийм боловч тус их хурлаас мєнхvv латин vсгийг монгол бичигт хэрэг­лэх ажлыг 1944 он хvртэл єргєн кампанит ажил болго­хоор тогтжээ. Энэ vндсэн дээр 1941 оны “Мартын баяр”-ын ємнє Ц.Дамдинсvрэн, Б.Рин­чен, Ш.Лувсан­вандан, Ш.Цэ­вэг нарыг Ерєнхий сайд Х.Чой­балсан дуудсан байна. Энд латин vсгийг хэрэглэх ажлыг тvргэтгэх асуудал хэ­лэлцэгджээ. Энэ зорилгоор латин vсгийг монгол бичигт хэрэглэх дvрэм зохиох ажлыг Ш.Лувсанванданд мєн унших бичгийг (номыг) латин vсгээр зохиож нийтлvvлэх ажлыг Ц.Дамдин­сvрэнд, эд бvхнийг хянан боловсруулах ажлыг Б.Рин­ченд хариуцуулах сана­лыг Х.Чойбалсан гар­гажээ. Энэ уулзалт удаан vргэлжилж тарахдаа кирилл vсгийг авч vсгийн дvрэм, унших бичиг зохиох vvрэг эдгээр эрдэмт­дэд хэвээр vлдсэн байна. Энэ тухай 1969 оны зургадугаар сарын 29-нд ШУА-ийн Их чуулганы завсарлагаар бидний хэсэг эрдэмтдэд ма­най гурван их эрдэмтэн хуу­чилсан билээ. Энэ vед урьд нь єгєгдсєн vvргийн дагуу “Цогт тайж” кино зохиол, “Нууц товчоо”-г орчуулах ба “Монгол хэлзvйн” ном туур­вих ажил ид байсан тул тэд ихээхэн зав самбаа гарган шинэ vсгийн дvрмийг юуны ємнє бичиж дуусгажээ. Уул ажлыг гvйцэтгэхэд монгол хэлзvйн vндсийг сайтар тус­гасан ном зохиол урьд ємнє байгаагvйг шинээр тvрэглэн буй болгох хэрэгцээ их бай­сан тул Лу багш тэр номыг Ри багшийн туслал­цаатай бичиж дуусгажээ. Нєгєє талаас энэхvv монгол хэл зvйн vнд­сэн дээр Лу багшийн шууд оролцоотой Да багш “Шинэ vсгийн дvрэм” гэдэг ном зо­хиожээ. Ийнхvv Монголын Шинжлэх ухааны хvрээлэн­гийн “Дуун ухааны тасаг” уул номыг сайшаан дэмжиж Зас­гийн газарт єргєн барьжээ. Энэ vндсэн дээр 1941 оны гуравдугаар сарын 25-нд хуралд­сан Сайд нарын Зєвлєл, На­мын тєв хорооны хамтарсан хурлаас монгол хэлийг кирилл vсгээр бичих болгож 1943 оноос орчин цагийн халхжуу монгол хэлийг кирилл vсгээр бичих дvрэм бvх нийтэд ашиг­лагдаж эхэлсэн баримтууд байна. Vvнээс гадна Да баг­шийг Монголын уран зохио­лын хэлийг гарамгай мэддэг, єєрийн гэсэн бичих стилийг монгол хэлэнд буй болгосон эрдэмтнээр энэ мєрийг би­чигч тєсєєлєн боддог юм. Да багш ганц амьдрах хугацаан­даа “Гологдсон хvvхэн” туу­жаа бичиж оюун санааны бойжилт ханасан vеэсээ нам, тєрийн алдаатай vзэл, дvг­нэлт санааг хэзээ ч зєвшєє­рєн хvлээдэггvй, дэвшилтэт vзэлтэй сэхээтэн хvн байсан хэмээн хэлэх vндэстэй гэж vзэж байна. Бодохноо ч манай нэр хvндтэй зохиолч, эр­дэмтдээс хамгийн олон шийт­гэгдэж, хавчигдаж явсан нь Да багш л байсан. Бусад нь болохоор тєр, засгийн буруу зєв хоёрыг яг л адил­хан тvвшинд зєвшєєрєн хv­лээж, чимээгvй байдаг байс­ныг хэн бvхэн мэднэ. Тэгэхэд Да багш XX зууны алдаа завхралын vед хоригдол болж л байсан, хожим нь МАХН-аас гурван удаа хєєгдєж, гурван удаа цагаат­гагдаж байсныг ахмад vеийн­хэн сайн мэднэ.


1956 онд МУИС дээр нэгэн нvргээн­тэй хурал болсныг би огт мартдаггvй юм. МАХН-ын Тєв хорооны Улс тєрийн товчоо­ны гишvvн Б.Ширэн­дэв, нарийн бичгийн дарга Самдан, тэр vед Хотын намын хорооны дарга байсан Дам­дин нарын удирдах хvмvvс тус сургуулийн бvх багштай уулзаж єргєн санал шvvмж­лэл гаргуулав. Vvнээс хэдхэн хоногийн ємнє МХЗЭ-ийн Тєв хорооны нэгдvгээр нарийн бичгийн дарга Дангаа­сvрэн залуучуудад хоёр удаа эх орныхоо тэр цагийн хєгжлийн байдал, хийж болмоор хийг­дэхгvй байгаа ажлын тухай лекц уншсан байв.
Б.Ширэндэвийн хэлсэн vгээс “Манай залуучууд зєв сэтгэн шvvмжлэл хэлэх бол­лоо. Єнєєдєр хэнд ямар зvйл бодогд­дог ба ямар санаа санаачилга байгааг Намын тєв хороо сонсож мэдэх гэсэн юм. Хэн юу хэлсэн талаар асуудал болгон элдэв яриа босохгvй тул бодсон санаснаа чєлєєтэй хэлээрэй” гэсэн юм.
Хамгийн эхлээд vг хэлсэн Ц.Дамдин­сvрэн багш ард тvмний амьдрал ядуу, хэцvv байна. Манай малчны гэр орон сартай шєнє гэрэл хэ­рэггvй, салхитай єдєр туужуу (шvvр) хэрэггvй, vхсэн ма­лын хєм дэвссэн байна. Ми­ний нэг ах комбинат цагаан эсгий хэдийг олж єгєхийг над байнга захидаг. Олон мянган малчны дунд миний ахынх сайн сууцтай байх нь шударга биш тул би олж єгєлгvй цаар­галаад байна. Монгол­чуу­дын амьд­рал ийм ядуу тачуу бай­хад сайн сайхан боллоо хэ­мээн хоосон магтаад ямар ч ажил зохиохгvй байна гэж хэлсэн юм. Хоёр хоногийн дараа Улс тєрийн товчоо­ноос “сэхээтний тєєрєгдєл” нэртэй тогтоол гарсныг бидэнд та­нилцуулан, хэрхэн хvлээн авч буйг асуув.


Тэгэхэд Ц.Дамдинсvрэн:
-Энэ тогтоол бол ядуу малчдын гэрийн цоорхойг хаах тогтоол биш, Монголын сэхээтний толгой дээр чулуу хагалах тогтоол болж гэв.
Vvнээс болоод Да багш бусад дєрвєн багшийн хамт Улс тєрийн товчооны тогтоолоор донгодуулж шийтгэгдсэнийг бид нар шударга ардчилсан vзэл санааг хааж хяхсан тогтоол болсон хэмээн vзээд хvлээж аваагvй юм.


Vvнээс хойш зургаан жилийн дараа 1962 онд Чингис хааны тєрсний 800 жилийн ойг тэм­дэглэх хурал БНМАУ-ын Шинж­лэх ухааны академи дээр болов. Тэр хурал дээр vг хэлсэн хvмvvсээс ганцхан Ц.Дамдинсvрэн “Чингис хаан бол мянга мянган жил ус, салхинд элэгдэлгvй далайн эрэгт дvнхийж байдаг хадан цохио мэт Монголын тvvхэнд vлдэх баатарлаг хvн” гэж хэлснийхээ тєлєє Намын тєв хорооны нарийн бичгийн дар­га нарын зєвлєлгєє­нєєс дон­годуулсан эрдэмтэн байлаа.
Ийнхvv тэр нь тєр засгийн зvгээс алдаатай шийдвэр гарах тоолон эсэр­гvvцэн зог­сож шударга ардчилсан ёсны тєлєє хувийн нэр хvндээ vл хайрлан тэмцэгч нэгэн бай­лаа. Ардчилал, шудар­га ёс монголчуудын амьдралын утга учир болох цагийг vзэл­гvй хорвоог орхисон ч Да багшийн шинжлэх ухаан, уран зохиол, хэл шинжлэлийн сал­барт оруулсан хувь нэмрийг мэргэжил нэгт нєхєд нь зохих ёсоор vнэлдэггvй юмаа гэхэд ардчилал, шударга ёс, хvний эрхийн талаар хэлмэг­дэж, хавчигдаж явсныг нь ца­гаат­ган єршєєх нь хvний ёсонд нийцэх болов уу хэмээн энэ єгvvллэгээ их зохиолч, эр­дэм­тэн, тэмцэгч Да багшийн­хаа дурсгалд зориулав.
Академич О.ШАГДАРСVРЭН

Шигтгээ. Амьдрал болон хэлмэгдэл


Анхны ардын уран зохиолч, суут эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Дорнод аймгийн Матад суманд эгэл малчин Цэндийн хүү болон мэндэлжээ. 1986 онд 78 насандаа таалал болсон.
Ц.Дамдинсүрэн 1933-1938 онд Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд суралцсан. Сургуульд явснаас нэг жилийн хойно, хол хүний нутагт унасан газар, угаасан усаа санагалзан
1933 онд, 25 насандаа “Хоёр настай Ро” Монголын уран зохиолын алтан санд орсон шүлгээ одоогоос яг 72 жилийн өмнө,
1934 онд, 26 насандаа “Буурал Ижий Минь” эрхэмсэг шүлгээ,
1936 онд, 28 насандаа “Зугаацахаар мордсон нь” гайхамшигт шүлэг, найраглалаа,
1937 онд, 29 насандаа А.С.Пушкин шүлгээ тэрэлж, Пушкиний шүлгээс орчуулж,
1938 онд, 30 насандаа “Наалинхай хоёр нүд чинь” шүлгээ бичин үлдээжээ.

Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх, Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” номоо туурвижээ. Сурсан эрдэм, бүтээл зохиол нь, тухайлбал Пушкиний бүтээлээс орчуулсан нь хожмоо шоронд хоригдох, алтан амиа ч алдах дөхсөн шалтаг болохыг мэдсэнгүй. Хоёр настай Ро шүлэг нь тэр жаахан охиний болон Монголын ард түмний 70 жилийн түүхийг хүүрнэсээр...

1938 онд, 30 насандаа сургуулиа дүүргээд Монголдоо буцан ирсэн ч удалгүй шоронд орсон. Тэрээр Хрущевийн өөрчлөлтийн үрээр үг хэлэх эрхтэй болж 1962 оны Намын Бүгд хуралд хэлэхээр бэлдсэн үгэндээ “1938 оны 11-р сарын 4-ний шөнө намайг баривчилж ардын дайсан хэмээн шоронд хорьсон. Пушкиний Олег цэцний дуулал шүлгийг орчуулсан, хувьсгалын эсэргүү Бямбын Ринченгийн хүүхэн Нямаагийн орчуулсан ах дүү Гримийн үлгэрийг худалдаж авч эсэргүүний ар гэрийг санаатай дэмжсэн, эсэргүү мэргэн гүн Гомбожав, буриад Цэвээн Жамсранов нарын эсэргүү бүлгийн гишүүн, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэх хуурамч шалтагтай. Гүтгэж алахад арай болохгүй байсан болтой . 1940 онд аргагүй цагаадан шоронгоос гарсан. Шоронд зарим шүдээ хэмх цохиулж, чийг өвчнөөр өвчилж, бөөсөнд баригдаж байсан. Бузар чононууд элдэв жигшүүртэй муухай арга хэрэглэн элдвээр зовоож, бүтэн 10 хоног унтуулахгүй тамлан байцааж байсан. Олон сайхан хүмүүс ингэж зодуулж зовж байснаас худал хэрэг хүлээгээд хурдан үхсэн дээр гээд алуулахаар ачигдаж байсныг үзсэн. Тэд нар надад захин ач үрд минь, ард түмэнд минь үнэнийг мэдэгдэж үзээрэй гэж захисан. Одоо тэдний гэрээсийг би уламжилж байна. Манай намыг өөдгүй хүмүүс бузар хэргээ далдлах бүрхүүл болгон ашиглаж байна. Манай нам төрийн удирдлага ард түмнээсээ тасраад урьдын хаад ноёдоос ч илүү эрх мэдлийг эдэлдэг боллоо. Ард түмнээсээ ингэж тасарсан хүмүүс 1937 оны үеэс хоёр бузар ажлыг хийсэн. Нэгд, Монголын бүх сэхээтнийг хүйс тэмтрэн хядсан. Хоёрт Монголын өв уламжлалыг баллан сүйтгэсэн. Хууль завхаруулсан, соёлын өвийг устгасан ялт хэргийн тухай, ард түмнээс нууж хийсэн бузар үйлийг ард түмэнд таниулах хэрэгтэй. Энэ хэргийг аль болохоор нууж дарах санаатай хүмүүс байна...”гэжээ.
Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр 1990 оны ардчилалаас даруй 30 жилийн өмнө ийнхүү Монголд ардчилалын төлөө үнэн үг чөлөөтэй хэлэхийн төлөө тэмцэлдэж, Монгол Улсын Их Сургуулийн индэр дээрээс Үнэн сонин бол ард түмнээ хуурч мэхэлсэн манай намын бузар хуудас, манай нам бол ард түмнээ алж талж ирсэн хар мөртэй хэмээн зоригтой шүүмжилж чаджээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: