Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу (одоогийн Төв аймгийн Өндөр- ширээт, Эрдэнэ- сант сумдын нутаг Богдын хүрээнд тэмээний наймаа- чин, сүм хийдийн жасын малыг адгуулан амьдардаг Галсан- вандан- гийнх тухайн үедээ баян чинээлэг биш ч гэсэн яахын аргагүй ядуу зүдүү айл байсангүй. Тэр үеийн хүрээ хийд бараадан аж төрдөг ердийн л борчуудын нэгэн адил юмсанж.
Галсанвандангийнх хүүхэд багачуул үгүй учир хүүхдийн мөрөөдөл болсон, тэд нэгэн айлаас Дашдулам хэмээх охиныг үрчлэн авснаар үрийн жаргалыг амсаж, улмаар Дашдулам нас биед хүрч хорин насандаа буюу 1899 онд нэгэн хүү төрүүлжээ. Шинээр төрсөн бяцхан хүүдээ Гончигдоо хэмээх нэрийг хайрлаж, ач хүүгээ Галсанвандан өөрийнхөө нэрээр овоглох болжээ.
Галсанвандан ч ач хүүгээ ард олны жишгээр лам болгохоор зориг шулуудаж, долоон настай ач хүүгээ дагуулан Зүүн хүрээний Вангайн аймгийн зурхайч, маарамба Самбаа ламд шавь оруулан бурхны шашны сургаал номд анх хөл тавиулжээ. Төрөлхийн ухаалаг, сэргэлэн, авьяастай хүү багшийнхаа заасан бүхнийг гоц сайн сурч уншилгын ном төдийгүй их бага арван ухаанд суралцаж, эм барих, тоо бодлого зурхайн ухаанд гарамгай суралцсан байна.
Гончигдоо Самбаа багшийнхаа дэргэд арван таван нас хүртлээ түвд ном заалган энэ завсар өвчин эмгэгт баригдаж шаналсан хүмүүсийг эмчилж эдгээх нь энэ насны буянт үйлс гэж үзээд өвчтөний судсыг барьж, оношлох эм тан барих ханах зэргээр хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх бурхны хөрөг зурах зэрэг зургийн ажил “Чойжин” болох зэргээр амь бие гэр орноо тэжээж, явсаар 1927 онд өөрийн сайн дураар хар болжээ.
Г.Гончигдоо ч багаас маарамба багшаараа заалгасан дорно дахины эмнэлгийн мэдлэгээ улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ өрнө дахины эмнэлгийн боловсролыг эзэмших оргилуун их хүсэлдээ хөтлөгдөн 1923 онд Улаанбаатарын Цэргийн ерөнхий эмнэлгийн сургуульд суралцаж, цэргийн эмнэлгийн орос эмчийн дагалдан сурагч, монгол эмчээр 1927 оныг хүртэл ажиллажээ.
Г.Гончигдоо 1927-1929 онд Дарьгангын цэргийн тусгай морин дивизионд ДХГ-ын тусгай суман, Сүхбаатарын сургуулиудад тус тус эмчээр ажиллан дайчдын эрүүл мэндийн төлөө зүтгэж явсан байна. 1930 оны эхээр Ленинград хотын эмнэлгийн сургуульд явахаар бэлтгэж байтал Цэргийн ерөнхий штабын гуравдугаар газраас тусгай ажилд ажиллуулахаар болжээ. Гончигдоо ЗХУ-д сургуульд явахаа түр азнан Цэргийн ерөнхий штабын гуравдугаар газрын дарга Очирбат төлөөлөгч Чухал нар залуу эмчийг элэгсэг дотноор хүлээн авч уулзаж. Тэд цэрэг армид сайн эмч хэрэгтэйн адил сайн тагнуулч бас хэрэгтэйг чухалчлан ярилцаад энэ ярвигтай хүнд хариуцлагатай албанд зүтгүүлэхээр болжээ.
Ингээд Гончигдоо 1930 оны нэгдүгээр сард Цэргийн ерөнхий штабын гуравдугаар газрын даалгавраар Чойндон, Майдар нарын шавиа дагуулан сүйх тэргээр хутагтын шинжтэйгээр эх орноосоо хөдлөн, Баян түмний “Хавирга” хэмээх газраар улсынхаа торгон хилийн дээсийг алхаж, Хөлөнбуйрын Хөвөөт хөх хошууны “Балианчийн” худаг хэмээх газар хүрэлцэн очиж, хошууны захирагч Үхэрдаа гэгчтэй уулзаж, би бол Ар Монголын Живзундамбын өргөмөл хүү Дарь-Эхээс төрсөн Чин ачит номун хаан Агваанлувсанжалцан гэгч байна. Миний бие танай сайхан оронд ирсэн шалтгаан бол манай оронд ардын засаг тогтносоор хувьсгалт засаг төрд шашин хортой үзэгдэл болж, ардын шашин шүтэх эрх чөлөөг хаан боогдуулж, мөргөх сүсэглэх, хутагт хувилгаадыг тодруулах шашны элдэв зан үйлийг хаан боогдуулах болсноор бурхны үнэнч шавийн хувьд байж суух газар олдохгүй байлаа. Харин танай Барга нутагт шашин мөргөл бурхны шашныг дээдлэн сүсэглэдэг хэвээр авралт сайхан нутаг гэж сонсоод ирлээ гэхэд түүнийг хошууны захирагч Үхэрдаа Хөвөөт хөх хошууны Цэдэнбал гэгч айлын хаяанд буулгажээ.
Г.Гончигдоо гуравдугаар газрын даалгавар ёсоор зүгээр суусангүй тэндхийн ард олонд ном гүрэм талбих шоо төлгөөр мэргэлж, түвд эм барих зэрэг ажлыг хийснээр түүний нэр хүнд нь тэр даруйдаа түгэн дэлгэрч газар газрын олон түмэн ардуудаас эхлээд язгууртан түшмэд нарт ар халхаас ирсэн Чин ачит номун хан хэмээн алдаршин бурханчлагдан шүтэгдэх эх үүсвэр нь нэгэнт тавигдаж эхэлжээ.
Гончигдоо тагнуулын нь албан үүргээ биелүүлэхдээ дагалдаж явсан хоёр шавиас гадна Хөвөөт хөх хошууны ганц бие эмэгтэй Бямбааг уг ажилдаа элсүүлэн авахын тулд түүнтэй дотносон сэтгэл санааг нь өөртөө татаж эхнэрээ болгож авчээ.
Дараа нь эхнэр Бямбаагийн төрсөн дүү болох Санчиг гэгч залууг ажилдаа татан авч, цаашлаад Барга нутгийн ноёд түшмэд, Японы цэргийн эрхтнүүдтэй нүүр тулж уулзаж, дотносон нөхөрлөж чадвал үүрэгт ажлынх нь гол түлхүүр болох байлаа.
Ингээд Хөвөөт хөх хошууны захирагч Үхэрдаа болон бусад ноёд түшмэдүүд, Намгүрийн хийдийн дээд лам нар Өвөр Монгол дахь Японы цэргийн штабын дарга Инокучи, Тарита /Тачибана/, Сайтоо нартай танилцаж амжлаа.
1931 оны намар Банчин богд “Дүйнхорын Ван” тавихаар Хайлаарт ирэхэд Гончигдоо, гэвш Чоймболтой хамт очиж, Гончигдоо Банчин богдыг дагалдан яваа донир Жамба,Гүжир хамба нартай танилцаж, Банчин богдод 150 янчааныг өргөхөд Гончигдоод Чин ачит номун хаан Агваанлувсанжалцан хэмээх нэр, хамбын зэрэг хүртээж дөрвөлжин хэлбэртэй гуулин тамга гардуулсан байна. Энэ үйл явдлаас хойш Гончигдоог үнэхээр хувилгаан гэсэн итгэлийг гүнзгийрүүлсэн төдийгүй Баргын Намгүрийн хийдийн эзэн хамба болгон суурьшуулжээ.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Гончигдоо баргын нутаг дахь Намгүрийн хийдэд шавилан сууж нууц ажлаа цааш үргэлжлүүлэн тус сүмийг хөвөөт шар хошууны занги Хишигжаргал гэгчтэй ах дүүгийн харилцаа тогтоож байх зуур Японы талаас Гончигдоог энэ ер нь Монголын тагнуул байж болзошгүй гэж үзэн хянах хяналтаа байнгын болгохын тулд 1934 оны хавар Хайлаар дахь Японы цэргийн удирдагч Инокучи Баргын Хөвөөт хөх хошууны захирагч Үхэрдаагаар уламжлан Үнхава хэмээх нэгэн залууг энэ манай хамаатны дүү юм үүнийг та монгол хэл, бичигт сургаж өгөөч хэмээн гуйж, Гончигдоогийнд хамт амьдрах болжээ.
Тэрээр Гончигдоотой ярилцаж тагнуулын мэдээ баримт цуглуулахыг хүсэх боловч хэл нэвтрэлцэхгүй учраас цаг үргэлжид Гончигдоог сүүдэр мэт дагалдаж Намгүрийн сүмийн айл бүрээр нэг бүрчлэн хэсэж өдрийн тэмдэглэл хөтөлж явах нь түүний ажилд хохиролтой болоод зогсохгүй ихээхэн саад учруулж байлаа.
Гончигдоо Үнхаваг өөрөөсөө холдуулахын тулд түүнийг олон хоногоор нямба хийлгэж суулгах, мацаг барих зэргээр өөрөөсөө огт холдуулахгүйгээр шашны янз бүрийн сургаал хүртээх, бичиг болон хэл зааж шамдан сурахыг хатуухан шаардсаар уг залуу Гончигдоогийн их тэвчээрийг эс дааж залхсандаа өөрөө зугтаан зайлжээ.
Гэтэл нэгэн өдөр Гончигдоог Монголын тагнуул хэмээн сэжиглэж, баривчлав. Тэд Гончигдоо чиний биеийг улааны тагнуулаар ирснийг бид тодорхой мэдэж байна. Чамайг хэн хэнтэй харилцаатай гэдгийг мэднэ. Гэндэнжамц гэдэг хүнийг таних уу? Түүний удирдлагад тагнуулын ажил хийдэг биз дээ? Түүнийг чинь цөм мэдэж байна. Үүнийгээ үнэн мөнөөр нь эс хэлбэл шөрмөсийг чинь тасчин ална хэмээн ихэд сүрдүүлэн түүнийг харгислан байцаахад тэрээр юу ч хэлсэнгүй.
Гончигдоог өдөр шөнөгүй нойр хоолгүй жижүүрлэн байцаагаад хэргээ хүлээхгүй болохоор нь хэлүүлж чадаагүйдээ хорсож, Гончигдоогийн бүх хувцас хунарыг угз татан тайлан, цахилгаантай төмөр сандал дээр нүцгэлэн суулгаж, цахилгаанаар цохиулж, ухаан алдуулан, гурван цаг хэртэй тамлан тарчлаасны дараагаар үргэлжлүүлэн, төмөр савтай халуун усанд суулгаж, цахилгаантай утсыг уг халуун устай савны доод талын моторт залгахад хүйтэн салхиар хоёр цаг хэртээ үлээлгэхэд халуун ус нь хөрч сүүлдээ зайрмагтан хөлдөж эхлэхэд Гончигдоогийн бие нь янгинан амьсгал авч болохгүй бачимдан хөлдөж үхэхийн даваан дээр аргагүй эрхэнд амьд мэнд гарахын тулд Сайтоод хандан “Танайд морь нохой мэт зүтгэе, амь өршөө” гэсээр суллагдаж байжээ.
Гончигдоо 1930 оны нэгдүгээр сараас 1934 оны есдүгээр сар хүртэл дөрвөн жил хагас эмэгтэй Бямбаа, түүний дүү Санчиг, Баргын Цэрэнпил, Базарваань, Даржаа, Батсэнгэ, Шарав мэтийн хүмүүсийг судлан элсүүлж тагнуулынхаа мэдээг эх орондоо өгч байсан нь түүхэн баримтуудаар нотлогдож байна. Гуравдугаар газрын материалд Гончигдоогийн Баргад ажиллаж байсан хугацаанд тэр нутгийн хүн ам, газар нутаг, зам гүүр, цэрэг зэвсгийн байдал, цэргийн сургууль Японы цэрэг, зэвсгийн тоо, байрлал, орон нутагт зохиогдон байгаа цэрэг дайны бэлтгэл зэрэг мэр сэр зүйл байна. Гончигдоод холбогдуулан үзэж болох зарим мэдээ
Өвөр Монгол 13 хошуутай, 869300 ам дөрвөлжин километр газар нутагтай, хошуудыг хамгаалах 4910 цэрэг, 4880 буутай. Манжуурт агаарын онгоц 264 байна. 86 нь тагнуулын сөнөөгч, 125 нь хөнгөн бөмбөгдөгч, 25 нь хүнд бөмбөгдөгч байна. Мүгдэн хотод Япон нь Германтай нийлж онгоц үйлдэх завод байгуулах гэнэ гэх мэт цэргийн тагнуулын сонирхолтой мэдээ материал байна.
Гончигдоо япончуудаас арайхийн салж нутагтаа буцахаар болж шавь Майдарыг сэм буцаан тэдэнд “Шавь минь халдварт хүнд өвчнөөр өвдлөө би өөрөө эмчилж байна. Өөр хүн гэрт орж болохгүй гэж хөл хорьсоор байлаа. Удалгүй шавь минь нас барлаа” гэж шар торгонд шарилыг нь боож оршуулан заль хэрэглэжээ. Гэтэл японы тагнуулын даалгавар бүхий Д.Өвгөн Д.Шаравжамц нар шарил ороосон шар торгыг зүсэж үзэхэд шавь Майдар нь биш нэгэн шар нохой байсныг илрүүлснийг сонсоод Гончигдоо хамгийн үнэнч итгэл бүхий холбоочин тагнуул Шаравыг дагуулан айлд гүрэм хийхээр явлаа гэдэг нэрээр 1934 оны есдүгээр сарын 16-нд оргон Монгол эх орныхоо хилийг алхаж Баянтүмэнд иржээ. Эх орныхоо төлөө тагнуулын албанд дөрвөн жил гаруй зүтгээд эх орондоо ирсний нь дараа дөрөвхөн хонуулаад 1934 оны есдүгээр сарын 20-нд хувьсгалын эсэргүү Японы тагнуулын хэрэгт холбогдуулан Г.Гончигдоог баривчилжээ. Г.Гончигдоог дотоодыг хамгаалахын шоронд 560 хоног хорьж, хувьсгалын эсэргүү Японы тагнуулчин гэсэн хилс хэрэгт холбогдуулан 1936 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн БНМАУ-ын Улсын дээд шүүх таслах газрын дөрөвдүгээр тогтоолын дагуу буудан алах ялаар шийтгэж, хөрөнгийг хураажээ.

origo.mn
No comments:
Post a Comment