Saturday, February 14, 2009

Өндөр гэгээн Занабазар


17- р зууны 2-р хагасаас 18-р зууны хориод оны Монгол улсын түүхэнд чухал холбогдох нөлөө бүхий түүхэн зүтгэлтний нэг нь олны дунд өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн Монголын их соён гийгүүлэгч, шашин төрийн гарамгай зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ.Занабазар их богд эзэн Чингис хааны алтан ургийн хаад Батмөнх даян хааны хүү Гэрсэнз жалайр хунтайж, Онох Үйзэн, Абутай сайн хаан, Эрэхий Мэргэн, түүний Очирбат Түшээт хан Гомбодоржийн хүү болон 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 сарын 25 ны өдөр тэр үеийн Түшээт ханы нутаг / Одоогийн Өвөрхангай аймаг / Есөн Зүйл хэмээх газар мэндэлжээ.1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Өндөр гэгээнтэн бага наснаасаа бурханы Шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган иш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан.

Өндөр гэгээн Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд жанч халжээ.

No comments:

: