Showing posts with label Бидний мартсан тvvxээс. Show all posts
Showing posts with label Бидний мартсан тvvxээс. Show all posts

Sunday, April 19, 2009

Индианчууд Монгол гаралтай юу


Аляск хоёроос олдсон чулуун зэвсэг нь нэг гарал- тайгаар барахгүй тэр нь төв Азиас гаралтай гэдгийг батлаад “Говь хийц” гэж тэр чулуун зэвсэгээ нэрлэн дэлхийг шуугиулсан хүн.

Доктор С.Жамбалдорж


АМЕРИКИЙГ НЭЭСЭН ТҮҮХИЙГ ГАЗАР УСНЫ НЭРЭЭР ХЭЛНИЙ ТАЛААС МӨШГӨХ НЬ

ТАВАН ҮГИЙН УЧРЫГ ТАЙЛАХ ОРШИЛ

/Хураангуйлан нийтлэв/


Өнгөрсөн зууны хориод онд Монголын говьд Америкийн нэрт эрдэмтэн Рой Эндрюсын ахлан хийсэн эрдэм шинжилгээний аялалд Н.Х.Нельсон гэж нэг археологич оролцжээ. Хожим тэр академич Окладников нарын зэрэг Оросын эрдэмтэдтэй хамтран Аляскт өнө эртний хүний ул мөрөөр малталт хийсэн юм. Түүний үр дүнд Монголын говь, Америкийн Аляск хоёроос олдсон чулуун зэвсэг нь нэг гаралтайгаар барахгүй тэр нь төв Азиас гаралтай гэдгийг батлаад “Говь хийц” гэж тэр чулуун зэвсэгээ нэрлэн дэлхийг шуугиулсан хүн. Энэ бол үнэхээр гайхамшигтай нээлт байсан юм. Ялангуая Монголын эрдэмтэдийн хувьд “Монголчууд минь та нар энэ мөрөөр судалгаа хийгээч” хэмээн уриалан дуудсан нээлт мэт. Энэ бол зөвхөн энэ эрин үед амьдарч байгаа та бидэнд хандсан төдийгүй манай хойч үед хандсан үг юм шүү гэж би ойлгодог. Одоо Монголын олон мянган залуус Америкт суралцаж, ажиллаж байна. Би энэ үгийг тэдэнд хүрээсэй гэж хүсч байна.Н.Нельсон, А.П.Окладников нарын судалгааг шимтэн уншиж суутал тэдний малталт хийсэн долоон арлын тав нь монголжуу нэртэй, бүүр одоогийн монгол хэлэнд ч хэвээр байгаа үгээр нэрлэсэн байхыг үзээд мэл гайхаж, ёстой л Архимед шиг “Эврика” хэмээн хашгирчихмаар санагдаж байж билээ. Тэр таван арлын нэр нь АДАГ, АТГА, ИХ НҮДЭН, ИХ НУТАГ БУЮУ ЭХ НУТАГ, УУШИГ юм л даа. Н.Нельсон, П.Окладников нар хөөрхий монгол хэл мэдэхгүй тул судалсан арлынхаа нэрийн нууцыг нээж чадсангүй бидэнд үлдээсэн нь тэр.Парист ирсэнээс хойш нөгөө “таваг үг” санаанаас гардаггүй. Тэгээд Аляск гэдэг нь юу вэ? Монгол нэртэй нөгөө хэдэн арал маань хаана байна вэ? Дахиад монголжуу үг тааралдах нь уу гэх мэтийг лавлан толь бичиг, түүх, археологийн судалгааг харьцуулж нэг хэсэг үзлээ. ...... Юуны өмнө Аляск гэдэг нь маш өргөн уудам нутгийн нэр. Харин Америк, Оросын эрдэмтэдийн судалгаа хийсэн газар бол тэрхүү Аляскийн баруун урьд Берингийн тэнгис, Номхон далай хоёрын уулзварт орших “Алеутын арлууд” гэдэг 100 гаруй бүлэг арлын нэр гэдгийг анхаарах хэрэгтэй юм.Тэгэхээр эндээс өөр нэг том нээлтийн үзүүр цухуйж байгааг Та гярхай ажигласан биз ээ.Дэлхийн ихэнх эрдэмтэд Азиас Америк хүрсэн их нүүдэл Берингийн хоолойгоор гарсан гэсэн нэг санал дүгнэлттэй байдаг. Бас Номхон далайгаар дамжин явсан ч байж магадгүй гэж үздэг. Гэвч түүнийг батлах олигтой баримт олдоогүй гэж бараг болно.Нөгөө алдарт таван арлаа Тэнгэрээс харж байгаа мэт газрын зураг дээрээс ажиглахад цаахна талд нь ХҮРЭЛИЙН АРЛУУД /Курилийн арлууд/ харагдаж байна. Мөн сонин байгаа биз. Бүрэл арал. Хүрэлийн арал гэдэг нь маргах аргагүй монгол үг.ҮҮЦЭЭ НЭЭЕ. ҮҮХ ТҮҮХ БИЧСЭН ХУУЧИН өГҮҮЛЭЛ МААНЬ ЭНЭ.

Эртний Монголчууд толгойн оройныхоо үсийг хусч, урагш нь унжуулахын тулд хэсэг үс үлдээдэг байжээ. Тэр хэсэг үсийг хөхөл гэж нэрлэдэг байв. Энэ нэр томьёо одоогийн монгол хэлэнд морины толгойн согсоон үсийг нэрлэх нэр болон үлджээ. Гэтэл тэр “ХөХөЛ” гэдэг үг авианы талаар ялигүй хувирч, “ХОХОЛ” хэмээх хэлбэрээр укрианчуудын дунд тархаж, анх монгол хэлнээ хэрэглэж байсан утгаараа нэг сонин содон үсний нэр болсон байна. Энэ үг яагаад эртний утгаа хадгалан Укрианд үлдсэнийг нягтлахын тулд түүхийн хэдэн үеийг нэхэн санах хэрэгтэй болно. Бүүр Хүн гүрэн Крымыг удтал эзлэн нутаглаж байснаар барахгүй Чингис хааны ач хүү Батын цэрэг Киевийг эзэлж байсныг дурдах хэрэгтэй болох нь мэдээж. Энэ бол зүгээр нэг сонирхолтой захын жишээ. Хардалайн эрэгт орших Крымээс Скифийн гэж оросын эрдэмтэд нэрлэдэг олон чухал булш бунхан олдсон. Тухайлбал, Куль-овоо буюу “Хөл овоо” гэдэг газраас олсон алтан буга зэрэг олдвор нь дэлхийд гайхалтай нээлтийн тонд ордог. Би энэ тухай өөр нэг өгүүлэл дэлгэрэнгүй бичнэ.Ер нь Орос, Укриан зэрэг орны нутагт монгол нэртэй газар нутаг, гол мөрөн нэлээд бий. Харамсалтай нь газрын нэр судалдаг гадаадын топонимист эрдэмтэд монгол хэл мэдэхгүйн улмаас тэдгээрийн гарал үүслийг тайлж чаддаггүй. Зарим нэг нь монгол үг болохыг мэдсэн боловч зориуд мэдэхгүй дүр үзүүлэх, эсвэл газар усны нэрийг өөрчлөх, мушгин гуйвуулах замд ордог байв.Олон зуу, мянган жил хувирч өөрчлөгдөөгүй газар усны нэрийн дотор Арал тэнгэс, Байгал нуур одоог хүртэл ууган утгаараа хэрэглэгдэж байгаа монгол үгс. “Арал” гэдэг монгол үг нь хуурай газрын нэр. Харин одоогийн Арал нуурын нэр бол өргөн их хуурай газрын дунд орших “нүд” мэт том нуурын нэр билээ. Иймээс Монголчууд энэ нууранд их сонин, оновчтой нэр өгсөн нь илэрхий байна.Түүхийн олон мянган жилийн явцад хамгийн урт удаан хугацаагаар хадгалагдаж үлддэг зүйл бол газар усны нэр юм. Бид одоо Чингис хааны үе буюу XIII зуунаас бүр цааш - Мянган жилийн өмнөх буурал түүхийн зарим хуудсыг сөхөе.Америк тивийг Колумб нээсэн гэж бичээд нээсний 500 жилийн ойг тэмдэглээд байгаа. Гэтэл түүнээс 15-25 мянган жилийн өмнө Америк гэдэг тивд Ази тивийн анчин нүүдэлчид аль хэдийнэ хүрээд нээчихсэн байдаг. Үүнээс үзвэл түүхийг гуйвуулж, хүн төрөлхтөний үнэн түүх түүхэрдэгийн нэг жишээ яах аргагүй энэ мөн. Дэлхийн баруун бөмбөрцөгт нүүдэллэж очиж суурьшсан анхны хүмүүс нь Ази тивээс гаралтай гэдгийг эрдэмтэд нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Америк тивд хэзээ, хаанаас, хэн яаж очсон бэ гэдэг талаар наад зах нь хоёр өөр санал, таамаглал байдаг.

1. Азийн анхны хүмүүс эхлээд Аляскт хүрчээ. Ийм таамаглалыг дэвшүүлэгчид нь 15-18 мянган жилийн тэртээ ээлжит мөстлөгийн үеэр далайн түвшин одоогийнхоос 90 метрээр нам байсан тул Берингийн хоолой хавиар Азийн хойт Америктай холбосон хүзүүвч хуурай газар байсан гэдэг төсөөлөл билээ. Ийм нөхцөлд хоёр тивийн хооронд нааш цааш сүлжих хуурай газар нээгдсэн байна. Уг хүзүүвчээр туулж гарсан анхны зам нээгчид өмнө зүг үргэлжилсэн аварга том мөсөн гүвээтэй тулгарчээ. Гэхдээ цаашдаа цаг агаар дулаарч эхэлсэнээс хойш тэрхүү том мөсөн гүвээнд буюу мөстлөгийн үед хойт Америкийг бүрхсэн тэр мөсөн дундуур хайлалтын хонгил гарч иржээ. Хэзээ ч юм мөстлөгийн түрлэгт автсан зэрлэг ан амьтад уригшилсаар байв. Тэгээд ч хүмүүс идэш тэжээл залгуулах боломжтой ан гөрөөгөө хөөж хамт урагшилсан байж болох юм. Энэхүү таамаглалыг дэвшүүлэгчид археологийн хэдэн олдворыг маш чухалд тооцдог байна. Нэг нь Аляск, Алеутийн арлаас олдсон чулуун зэвсэг, анчдын сууц оромж, ан амьтны яс. Эдгээрт радио нүүрсхүчлийн анализ хийхэд 11-15 мянган жилийн тэртээх болох нь тогтоогджээ. Түүнчлэн АНУ-ын өмнөд нутгаас олдсон археологийн дурсгал ч ийм настай байжээ.

2. Америк тивийг нээж эзэгнэсэн тухай бас өөр нэгэн таамаглал нь өмнөд Америкаас олдсон археологийн олдворуудад дулдуйджээ. Бразилийн Педра Фадура гэдэг газраас хүний оршин байсан ул мөр, түүдэг галын ором, чулуун зэвсэг олдсон байна. Тэдгээрийн насыг тогтооход 40 мянган жил гэсэн гайхалтай хугацаа гарчээ. Чили улсад Америкийн археологчдийн малтсан бууцнаас олдсон зүйлүүд 33 мянган жилийн тэртээх болох нь тогтоогджээ. Энэ бүхнээс гаргасан хоёр дахь таамаглалын дүгнэлт бол нүүдэллэн очигсод Америкт далайгаар, Номхон далайн эргийн дагуу завиар аялан очжээ гэдэг дүгнэлт юм. Уул тивийн умард, өмнөдийн хаана ч очиж тэд суурьшихад адил тэнцүү боломжтой билээ.

Эдгээр таамаглалыг баяжуулсан бас нэгэн зүйл бол АНУ-ын баруун талын Пенсильвани мужид археологчид 19 мянган жилийн өмнөх үеийн чулуун зэвсэг олсон явдал юм. Дээрх хоёр таамаглалын аль нь ч гэсэн Төв Азийн нүүдэлч, анчидтай холбогдох шижимтэй байгаа нь сонирхол татаж байгаа билээ. ХХ зууны сүүлчээр Америк, Оросын эрдэмтэд Алеутийн арал дээр хамтран хийсэн археологийн судалгаа нэг сонин дүгнэлтэнд хүрчээ. Тэр бол Алеутийн арлаас олдсон чулуун зэвсэг манай Монголын говиос олдсон чулуун зэвсэгтэй адилхан байсанд оршино. Харамсалтай нь тэр эрдэмтэд монгол хэл мэдэхгүй, Монголын соёл заншлыг сайн судалж мэдээгүй хүмүүс байсан тул өөр нэг чухал онцлогийг ажигласангүй өнгөрчээ.Хэдэн жилийн өмнө миний бие Америк, Оросын эрдэмтэдийн малталт хийсэн Алеутийн долоон арлын тав нь АТАКА-АДАГ, АТКА-АТГА, IKANUD- ИХ НҮД, IKANUTAK-ИХ НУТАГ буюу ЭХ НУТАГ, USHKA-УУШИГ гэх зэрэг монгол нэртэй хэвээр байгаа тухай 1995 онд нийтэд мэдээлсэн билээ.

Эдгээр нь эртний Монгол хэлний үндсэн сангийн үгс юм. Газарзүйн нэрийн судлалын үүднээс үзсэн ч “Алга дарам газар”, “Алга шиг бууц” гэх юм уу, Уушиг, Адаг гэх зэрэг нэртэй газар, хэлц үг одоо ч байсаар байгаа билээ. Түүний нэг жишээ бол Орос Монголын хил дээр орших галт тэрэгний жижиг буудлыг оросоор Наушки гэдэг. Энэ нь угтаа уушиг хэмээх монгол нэрний урд “Ийшээ, тийшээ” гэсэн утгатай орос хэлний “На” угтвар залгаж Наушки буюу Уушиг руу явна гэсэн утга бүхий болгон хувиргасан байгаа юм. Энэ мэтийн жишээ олныг дурдаж болно.... Түүнчлэн хойт, өмнөд Америкийн индианчуудад Монголчуудаас өвлөж үлдсэн юм нэлээд байдаг. Тэд одоо ч гэсэн “Ail’o” буюу “Айл” гэж хот айлаа монголчуудын нэгэн адил нэрлэсээр байгаа билээ. Айл гэдэг үг бол ойр дотно гэр бүл, хэд хэдэн айл өрхөөрөө айлсан нүүдэл суудал хийдэг монгол нүүдэлчдийн хамгын анхны зохион байгуулалттай нэгж юм.

Мөн Америкийн индианчууд эзэд дээдсээн “HAGAAN” буюу “ХААН” гэж монгол үгээр нэрлэсээр байгаа ажээ. Аугаа их хүчирхэг, шилдэг хэмээх утга агуулсан энэ үгээр олны манлай болсон сайн хүнээ ийнхүү өргөмжлөн дээдэлдэг хэвээр гэнэ. Бас “AUKI” гэж хааны бага хүүг юм уу, хааны төрлийн гэрлээгүй насны багачуулыг нэрлэдэг нь хэвээр юм байна.Монголчууд ноёны хүүг “АГЬ”, “АГЬ НОЁН” гэж хүндэтгэн нэрлэдэг нь “AUKI” хэмээх эртний кечуа омгийн индейчүүдийн үгтэй утга нэг байна. Эдгээр тодорхой баримтыг Монголын нэрт эрдэмтэн Л.Түдэв дурдаад “Америкийн нэгдсэн улсын хүн амын арван тав шахам хувийг бүрдүүлж байдаг Инга хэмээх улаан арьстан хүмүүс бол үнэн хэрэг дээрээ монголчуудын өвөг дээдэс Хүннү нарын элэнц эцэг, эх байсан ажээ” гэсэн таамаглал дэвшүүлж “Хэл бол цустай адилхан үндэс угсааны мөнхийн үзүүлэлт байсаар ирсэн. Цусны бүлэглэл, бусад шинж тэмдгээр аливаа хүний цусан төрлийн холбоог тогтоож болно. Тэрэн шиг хэл шинжлэлийн аргаар угсаатны /этнос/ гарвалыг тогтоож болно. Үгээ гээж мартах юм уу, өөрчилж таних аргагүй хувиргачихсан байлаа ч гэсэн авиагаа бүрмөсөн гээчихсэн угсаатан /этнос/ дэлхий дээр үгүй байна. Авиа гаргах эрхтэнг үндсээр нь өөрчлөөгүй /тэгэх бололцоо байхгүй/ цагт ямар ч угсаатан дуу авиагаар танигдах болно. өөрөөр хэлбэл хүний дуу хоолой нь гарын өндөгний хээ хуар шиг давтагдашгүй өвөрмөц шинж тэмдэгийг агуулсан онцгой үзэгдэл юм. Цусны шинжилгээг нарийвчлан хийж чаддаг болсон шиг дууны өнгө, онцлогыг задлан ялгаж, ангилан тодорхойлох цаг мөдхөн ирэх болно. Тэгэхэд олон юм тод болно” гэж онцлон тэмдэглэжээ. Түүх, хэл шинжлэл, угсаатны зүй, соёл шинжлэх ухааны олон талын өргөн мэдлэг бүхий энэ нэрт эрдэмтний дүгнэлт бидний судалгаанд үнэтэй эшлэл мөн.Түүний энэхүү дүгнэлт зөв зүйтэй болохыг судалгаа шинжилгээний зарим тодорхой үр дүн баталж байна. Тухайлбал, Америкийн ундианчуудын цусны бүлэг монголчууд буюу монголжуу хүмүүсийнхтэй ижил болохыг шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Бас мөч богино, гар шуу, булчингийн зохион байгуулалт ижил ажээ. Шүтлэг бишрэл, ёс заншлийн талаар ч олон зүйл төстэй бөгөөд тухайлбал , монголчуудын гол шүтлэгийн нэг болох идээний дээжээ уул хангайдаа өргөдөг зан үйл нь тэдэнд хэвээр байгаа юм. Бас тэд бөөгийн шашинтай, бөөгийн хэрэгсэл, бүжиг дуу авиа нь монгол бөөтэй төстэй гэж судлаачид бичиж байна.Монгол төрхтний /Mongoliad/, ялангуяа монголчуудын удамшил зүйн нэг өвөрмөц шинж тэмдэг нь бусад арьстан угсаатны төдийгүй, монгол төрхтөнд тэр болгон байдаггүй ХөХ ТОЛБО /оор мэнгэ/ юм. Иймэрхүү мэнгэ монголчуудаас гадна өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг Америкийн индианчууд, Мажар буюу Унгар, Япон, Солонгос хүүхдүүд, түүнчлэн Тайланд, Лаосийн хүүхдүүдэд илэрдэг байна. Монголын ХөХ ТОЛБО нь монгол төрхтөний тархалтын баримжааг тогтооход төдийгүй, Монгол орон хүн төрөлхтний нэгэн өлгий эх орон болохыг тайлж болохоор ховор нандин, үл тайлагдах нууц хэвээр байгаа билээ.Одоо Та бүхний сонорт шинээр дэвшүүлж байгаа гол сэдэв буюу “Америкийг нээсэн түүхийг газар усны нэрээр хэлний талаас мөшгөх нь” хэмээх санаагаа үргэлжлүүлье.өөрөөр хэлбэл, дээр дурдсанаас үндэслэн Алеутын арлын газрын зургийг дэлгэж, сонирхсон сэдвийн дагуу зарим судалгаа хийж үзсэнээ толилуулья.Алеутын арал гэдэг маань газрын зураг дээр дүрсэлсэнээр барагцаалбал 100 шахам арал байгаа юм. Бидний дээр дурдсан адаг, атга гэх зэрэг нэртэй арлуудаас гадна Санак /SANAK/, Нагай /NAGAI/, Унга /UNGA/, Ихатан /IKATAN/, Акутан /AKUTAN/, Уналаска /UNALASKA/, Уналга /UNALGA/, Самалга /SAMALGA/, Инанудак /INANUDAK/, Дээр/DEER/, Тана /TANA/, Изиган /IZIGAN/, Атту /ATTY/, Сабак /SABAK/, Улак /ULAK/, Илак /ILAK/, Кавалга/KAVALGA/, Танаga /TANAGA/, Канага/KANAGA/, Амукта /AMUKTA/ гэх мэт олон монголжуу үгээр нэрлэсэн арал байх юм.Түүнчлэн Икту, Амак, Нука, Аласка, Атту, Карлук, Ада, Дундас гэх мэт нэртэй арал байна. Тэдгээрээс “Атту” гэдэг бол “АТУУ” эсвэл “АТУУХ” хэмээх эр, эм аль нэг загасны нэр байж болох юм. Учир нь тэдгээр нүүдэлчид ан ав хөөсөөр алс хол явсан улс гэдэг нь ойлгомжтой. Тэд хуурай газрын ан авлахаас гадна гол мөрнөөр завьчлан загас агнадаг байсан нь эргэлзээгүй.Бас “КАРЛУК” буюу “ХАРЛАГ” гэдэг үг ямар нэг овог аймгийн нэр байж мэдэх юм.Аляскийн гол мөрний нэрийг сонирхон үзвээс “НОАТАК” буюу “НУТАГ”, “КОКОЛИК” буюу “ХөХ ХөХөЛИГ”, “УТУКОК” буюу “УТУХөХ”, “СЛАЧА буюу “САЛЧ”, “КИЛБУК” буюу “КИЛБУХ” уул, “ЕЕК” буюу “ЭХ” гол гэсэн нэртэй газар байна. Эдгээрийг монгол үг мөн үү, биш үү гэж маргах монгол хүн бараг байхгүй биз ээ.Төв Азиас гарсан тэдгээр нүүдэлчдийн цуваа Америк тив хүрэх аян замдаа олон арав, зуу, мянган жил туулж өнгөрсөн Оросын Алс дорнодын нутагт байгаа зарим нэгэн газар усны нэрийг гарын үзүүрт хаана ч элбэг таарах аль нэг газрын зургаас маш өнгөцхөн гүйлгэн үзье.“Амга” буюу “Амгай”, “Алдан” буюу “АЛТАН”, “Амар” мөрөн, “Калакан” буюу “Хаалга”, “АРГУУН” мөрөн, “Колума” буюу” оросоор “Колыма” гэж бичдэг “Гөлөм” гэсэн үг байж болмоор. /Оросын эрдэмтэн Ж.Митин “Зол” гэдэг нь “Гол” гэсэн үг хэмээсэн нь бий/Оросын Алс дорнод дахь газар усны нэрээс “АМГАКУНСКОЕ” гэдэг нэр миний анхаарлыг бүр онцгой татсан юм. “АМГА” гэдэг нь дээр дурдсан лугаа адил хазаарын “АМГАЙ” байж нэг болно. Харин энд “КУН” гэдэг үг холбогдож байхыг бодоход “КУН” буюу “ХҮН” хэмээх нэгэн монгол аймгийн тотем нь “АМГА” буюу “Амгай” байжээ гэвээс илүү оновчтой мэт санагдана.Бас нөгөө Алеутын алдарт таван арлын нэгний нэр Оросын Алс Дорнодод “АКТА” гээд тааралдаж байгааг дахин онцлон тэмдэглэмээр байна. Иймээс Алеутын “АТКА” гэдэг арлын нэр эртний Монголын нэг нүүдэлчин овог аймгийн нэр байх үндэстэй юм.

Эдгээр жишээг олны сонорт толилуулж байгаагийн гол зорилго бол эрдэмтэн мэргэжилтэн, эртний түүхийг сонирхогч эрхмүүд минь ГАЗАР УСНЫ НЭРИЙГ САЙН СУДАЛБААС ОЛОН СОНИН НЭЭЛТ ХИЙЖ БОЛОХ НЬ БАЙНА ШҮҮ гэдгийг хэлэх гэсэнд болой. КЛОВИСЫН ХҮНИЙ ШҮДЭЭР өНДөРЛөЕ

1927, 1933 оны үед хойт Мексикээс чулуун зэвсэг, бизоны яс олсон явдал шинжлэх ухааны ертөнцөд бөөн шуугиан дэгдээжээ. Тэдгээр нь 11 500 жилийн өмнөх үеийнх бөгөөд түүнийг эзэмшиж байсан хүмүүст “Кловисын” гэсэн нэр оноосон байна. Тэдгээр хүмүүс Америк тивийн унаган иргэд биш хаа нэг газраас нүүж ирсэн болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэгэхдээ тэд Ази тивээс ирсэн гэсэн таамаглал давамгайлж байв. Берингийн хоолой 30 орчим мянган жилийн өмнө тогтсон гэж үздэг. Харин 15 мянга орчим жилийн өмнө цаг агаар эрс дулаарах үест усны түвшин багасч, өвөлдөө хөлдөж, зундаа гэсдэг байжээ. Чухам энэ үеэр Кордльер ба Лаурентийн хэмээн нэрлэгддэг их өргөн /1900 гаруй урт, 200 шахам км өргөн/ хөндийгөөр тэдгээр хүмүүс анх Мексикт очжээ. өөрөөр хэлбэл 12 мянган шахам жилийн өмнө Мексикт очсон тэр хүмүүс буюу Кловис хэмээн нэрлэгдсэн тэдгээр хүмүүс хамгийн анхны америк хүмүүс гэж тогтоосон ажээ.Үүнийг нотолж тогтоох нүсэр их ажилд хүн судлаачид, археологчид, хэл шинжлэлийн эрдэмтэд, генетекчид оролцсон байна. Эдүгээ Америк тивд амьдарч буй Индианчуудын удмын мэдээллийг хадгалж дамжуулдаг ДНК нь 30 орчим янз байгааг тогтоосон явдал Төв Азиас нүүдэллэж ирсэн хүмүүс зөвхөн нэг удаа биш олон тасарч ирсэнийг нотолсон байна. Хэл шинжээчдийн судалгаагаар эскимосчуудын ярьдаг Ескимо –Алеут овгын хэл Гренландын хүмүүсийн ярьдаг На-дене хэл нь уугуул индианчуудын ярьдаг Аеринд өвгийн хэлнээс өөр гарал үүсэлтэйг нотолсон нь индианчууд бол Эскимос, Гренландаас гаралтай бус болохыг баталсан хэрэг байв. Харин Монгол хэл тэрхүү Америнд овгийн хэлтэй гарал үүсэл нэгтэй болохыг баталжээ.

АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн доктор Ж.Тарнэр шинжлэх ухаанд бас нэг шуугиан тарьсан нээлт хийсэн байна. Тэр эрдэмтэн Азийн хүмүүсийн шүдийг уугуул индианчуудын шүдтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дэлхийн хүмүүсийн шүдний нэгдүгээр арааны ёзоор гурав байдаг бол зөвхөн монголчууд болон индианчуудын шүдний уг арааны ёсоор хоёр байдаг гэсэн гайхамшигтай нээлт хийсэн байна. Энэ бол бидний хувьд энэ хорвоогийн хамгийн урт насалдаг газар усны нэрийн мөрөөр мөшгөн судалж байгаа сэдвийг баталсан маш сонин гаргалаа билээ.Үүгээр би энэхүү ил захидлаа өндөрлөж Монголыг судалдаг эрдэмтэд энэ талаар ухаанаа уралдуулах болтугай гэж ерөөе.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Saturday, March 28, 2009

Амьд ба үхмэл ус


Усны гаж сонин чанар эрдэмтдийн анхаарлыг байнга л татдаг байсан. Зөвхөн ус л дэлхийн нөхцөлд хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвт оршдог. Үүний хамт түүний чанар байдлын тухай ерөнхий физикийн зарчим загваруудад оруулж бичээгүй байдаг. Зөвхөн 21-р зууны эхээр усны нууцыг тааварлаж эхэлсэн. Тийнхүү ус нь онцгой молекул бүтэцтэй буюу супермолекулуудаас тогтдог болохыг тогтоосон байна. Хэрэв усанд химийн, цахилгаан соронзон, механик гэх мэт янз бүрийн арга хэлбэрээр үйлчилвэл түүний бүтэц нь өөрчлөгддөг ажээ. Энэхүү нөлөөллийн үр дүнд түүний молекулууд өөрчлөгдөн эгнэдэг ба тийм байдлаар ямар ч мэдээллийг “цээжилдэг” байна. “Бүтцийн ой санамжийн” тухай гайхалтай чадвар нь усанд өөртөө гэрэл, санаа бодол, хөгжим, залбирал, энгийн үг яриа зэрэг хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог. Амьд эс болгон нь өөртөө бүх организмын тухай мэдээллийг агуулдаг шиг усны супермолекул бүхэн өөртөө манай гариг дээр болж буй бүх өөрчлөлт хувирлын тухай мэдээллийг агуулна. Хэрэв тийм бол ихэнхи хэсэг нь уснаас тогтдог хүн өөрөө программчлагдсан систем болж таарах нь. Дурын гадаад хүчин зүйлүүд, жишээ нь, хүн нэг нэгэнтэйгээ харьцах зэрэгт организмын шингэн орчны биохимийн найрлага болон бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эсийн түвшинд явагдах ба тэр ч байтугай молекулын ДНК бүрэн дүүрэн устатлаа программчлагддаг. Судалгааны түвшинд усны төлөвт шууд нөлөөлөх байдлын тухай олон янзын туршилтыг явуулсан. Нэгэн эмчлэгч эмэгтэй хүний өвчнийг усанд шилжүүлэн цэвэр усанд нөлөөлөл үзүүлсэн бөгөөд үүний дараагаар тийш нь шаахай хорхойг хийхэд тэрээр шууд нам хөдөлгөөнгүй болсон байна. Туршилтыг олон удаа явуулсан ба туйлын баттай болохыг тогтоосон. “Бид хэлэх үгэндээ маш их бодолтой, болгоомжтой, хариуцлагатай байхыг би хүсдэг”, гэж техникийн шинжлэх ухааны доктор, профессор Людмила Болотова өгүүлээд, “үнэхээр бидний үр хүүхэд, хүрээлэн буй орчин, уудаг ус, агаар орчинд нөлөөлдөг гэдгийг ухамсарлах ёстой” гэжээ. Хүн өөрийн таагүй санаа бодол, үг яриа, авиагаараа өөрийгөө төдийгүй бүр өчүүхэн жаахан хэмжээтэй ус агуулсан бүхий л орчин тойрноо хордуулах чадвартай. Энэ нь манай гаригийн ямархан хэсгийг эзлэх болохыг төсөөлөхөд ч бэрх. Түүнээс гадна усны эрчим хүч мэдээллийн ерөнхий талбараар дамжуулан түүнд нөлөөлөл үзүүлж буй хүнтэй ямар зайнд оршин буйгаас үл хамааран харьцаж, холбоо тогтоож болно. Хэрэв тухайн хүнд ямар нэг зүйл тохиолдвол тэрхүү усны бүтцэд мөн ямар нэг өөрчлөлт гардаг. Гэвч өөр нэгэн баримт таныг гайхшруулж болно. Хэрэв тодорхой нэг хүний нөлөөллийг “дурсан санаж буй” усанд гаднаас нь нөлөөлөл үзүүлвэл тухайн хүний зан ааш, эрүүл мэндэд мөн өөрчлөлт гардаг байна. Үүнийг зарим нэг хар шид хэрэглэгч нарын үйлдэж буй үйлээр тайлбарлаж болно. Тэрхүү хар шид хэрэглэгчид нь хүний организмын цус, шүлс, нулимс гэх мэт шингэн зүйлсийн тусламжтайгаар хүнийг удирддаг. Доктор Зенин цааш нь: “Бусад судалгаануудаас харж байхад хүнээс авсан цус нь эргээд тухайн хүнтэйгээ холбоогоо хадгалсаар байдаг байна. Би эмчилгээ хийдэг хүмүүсийн анхаарлыг энэ баримт нотолгоонд хандуулсан юм. Аргагүйн эрхэнд хүнээс авсан цус нь яадаг болохыг төсөөл дөө. Энэ цустай холбогдож хийгдсэн үйл болгон нь организмд сөргөөр нөлөөлж байсан”. Иймээс магадгүй олон олон шашин цус хийхийг хориглодог байж болох юм. Чухам ямаршуу байдлаар донор ба өвчтөн нар нь хоорондоо харьцаатай байж болохыг эцэст нь хүртэл ойлгож мэдээжээр чадахгүй шүү дээ. Усны бүтцэд нөлөөлөхийг хангалттай тодорхой нотолсон байдаг. Бодол санааныхаа төлөв байдлыг өөрчилснөөр бид усны төлөв байдлыг өөрчилнө. Тэрээр организмд их, бага хэмжээгээр ашиг тустай байж болно. Эрчим хүч мэдээллийн орчин нь телеэкранаас салдаггүй хүчирхийллийн байнгын дүр зураг, порнограф, гэмт хэрэг, дайн дажин зэргээс болж бохирддог гэдгийг төсөөл дөө. Тэр ч байтугай зүгээр л тоглоом шоглоомоор ямар нэг зүйл хийхэд жишээ нь кинонд, ялгаагүй энэ нь мэдээллийн талбарт хадгалагдаж үлддэг, бидний амьдралд нөлөөллөө үзүүлдэг тэрхүү санаа бодлыг үүсгэдэг. Ийм бохирдол нь бусадтай хaрьцуулахад бүр аймшигтай. Ийм мэт сөрөг нөлөөллөөс хэрхэн сэргийлэх вэ? Энэ асуултын хариултыг хүний үйлийн нарийн мандлаас хайх хэрэгтэй. Та залбирал гэж чухам юу болох тухай нэгэн цагт бодож байсан уу? Энэ нь мөн л мэдээлэл боловч харин бурханлаг юм. Ариун ус буюу рашаан нь өмхийрч мууддагүй, эмчлэх чанараа хадгалсаар байдгийг бүгд мэднэ. Профессор Павел Госьковын лабориторит ариун ус болон жирийн ус хоёрт химийн ба биологийн шинжилгээ хийгдсэн юм. Ингээд ариун ус буюу рашааныг энгийн усан дээр нэмсэн. Харьцаа нь 10 грамм ба 60 литр байв.(ариун ус нь 10 гр, энгийн ус нь 60 литр) Эцсийн дүгнэлт гарахад энгийн ус нь бүтцээрээ ч биологийн шинж чанараараа ч рашаан болон хувирсан байлаа. “Ус нэмсээр байхад түүний ариун чанар буурахгүй байсан нь намайг цаг үргэлж гайхашруулж байлаа” хэмээн техникийн шинжлэх ухааны доктор, профессор Павел Госьков өгүүлээд, “бид туршилтыг явуулж, ижил зүйлээр эмчлэхүй аргад байдаг шиг ариун усны нэг молекул нь эгэл жирийн усан дахь тэрбум молекулыг эерэг тал руу нь өөрчилж байгаад итгэн үнэмшсэн юм” гэжээ. Чухам ямар хэмжээгээр бурханлаг эрчим хүч нь усыг ариусгаж, түүний чанарыг өөрчилж байна гэдгийг тааварлах л үлдэж байна. Байгаль дээр туйлын цэвэр ариун ус гэж үгүй. Тэр ч байтугай лабораторийн нөхцөлд ч хэзээ ч хэн ч түүнийг гаргаж авч чадаагүй юм. Оросын эрдэмтэд “дээд зэргээр ариусгасан” усны цувааны диаметрийг ердөө 2.5 см-т л хүргэсэн байдаг. Энэ үр дүн тэднийг гайхашруулж орхив. Энэхүү цувааг таслахад 900 кг-ийн хүч хэрэгтэй болсон нь тэр усны молекулын холбоо ямар бат бөх байсныг харуулж байна. Ийм устай нуурын мандлаар явган алхаж болох ба мөн тэшүүрээр гулгасан ч болно. Магадгүй Иисус Христ усан дээгүүр явдаг байсан нь, түүний бурханлаг хүчний улмаас ус түүнийг дээрээ тогтоон барих хүртлээ чанараа өөрчилж байсан байж болох юм. Магадгүй нэгэн цагт бид библид гардаг Моисей тэнгисийн усыг хоёр тийш хагалан ярж байсны учрыг тайлбарлаж чадах байх. Бурханлаг ертөнц нь өөрийгөө материаллаг ертөнц дээр бүрэн тодорхой байдлаар илрүүлдэг. Тэрээр түүнтэй салшгүй холбоотой ба түүнд нөлөөлж байдаг. Ус нь үүнийг тодоор харахад бидэнд тусладаг. Өөрийн цэвэр ариун бодол санаагаар эрүүл мэндээ ч сайжруулж чадах ба хүрээлэн буй орчноо ариусгаж чадна. Тийнхүү эрт дээр цагийн мэргэн ухаан манай цаг үед шинжлэх ухааны баталгаа нотолгоог олж байна. Японы эрдэмтэн Эмото Масаругийн бүтээл нь орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгдөж буй хийгээд тэдгээрийн ялгааг тодорхой харах боломжийг олгосон юм. Энэ арга нь хүний эрчим хүчний чичирхийлэл болох санаа, үг яриа, үзэл бодол, хөгжим зэрэг нь түүний молекулын бүтцэд хэрхэн нөлөөлж буйг олж харах бололцоог өгсөн. Эмото Масару янз бүрийн эх үүсвэрээс авсан усны орон торт бүтцийн олон гайхалтай ялгаануудыг олж нээжээ. Бохир ус нь эвдэрсэн, тохиолдлоор бүтцэрхүү төлөвтэй болж байв. Уулын цутгалан болон горхины ус нь маш гайхамшигтай геометр бүтэцтэй байжээ. Ус нь сонгодог хөгжим, “хайр” гэсэн үг, Тереза эхийн зураг гэх мэтийн нөлөөгөөр маш сайхан зохицолт бүтцийг олж байлаа. Харин рок-хөгжим, “алагтун” гэсэн үг, Гитлерийн зураг зэргийн нөлөөгөөр оронт торын бүтцэд нь эвдрэл явагдаж байв. Үүний зэрэгцээ туршигчид хөлдөөсний дараа эсвэл уур болгосны дараагаар усны молекул нь саармаг төлөвт орж байсныг тогтоосон байна. Эрдэмтэд усны чанарыг тогтсон нэг байдлаар дүгнэх боломжгүй хэмээх дүгнэлтэд хүрчээ. Гадна өнгөний цэвэр тунгалаг байдал нь түүний ашиг тустайн нотолгоо болж чадахгүй. Телесувгаар танд гайхамшигтай “цэвэр” ус аваарай, арван давхар шүүлтүүрээр нэвтрүүлсэн хэмээн сурталчилж байвал эсвэл ямар нэг рашаан сувиллын газрын нэрээр нэрлэгдсэн ус байвал та эхлээд тухайн усны нарийн төлөв байдал ямаршуу байж болохыг бодож тунгаа. Жишээ нь, Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа заримдаа угаадас мэт л байдаг ч Дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг ба харин Европ дахь олон олон цэвэр тунгалаг гол горхинууд нь эрчим хүчний тал дээрээ туйлын үхмэл юм. “Та цай ууж байхдаа эсвэл юм идэж байхдаа аль болох сайн сайхан зүйлийн тухай бодож бай” гэж доктор Зенин өгүүлээд “бид та бүхнийг нэг гайхалтай баримтаар итгүүлж чадна. Та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг. Муу муухай санаа бодолтойгоор юу ч бүү уу. Энэ нь таны хувьд маш муу үйл байх болно. Ийм нөлөөлөл үнэхээр бодитой бөгөөд бурханлаг боловсролыг эзэмшсэн хүн цаг ямагт үүнийг санаж явдаг” гэсэн байна. Ийнхүү ус нь өөрийгөө амьд субстанци гэдгийг илрүүлэхийн ялдамд бүх орчлонтой мэдээлэл солилцдог, хүн төрөлхтөнд өгөх тусгай “мэдээлэл” өөрт нь бий гэдгээ илтгэн харуулж байна. Бид усны дээр өгүүлсэн гайхамшигт чанарын тухай сайтар эргэцүүлэн бодож, олныг ухаарах хэрэгтэй билээ. Зөвхөн тэр цаг мөчид хүн төрөлхтний бурханлаг хөгжил цэцэглэлт эхэлнэ. Ус нь түүний ой ухаанд сануулан үлдээсэн тэр зүйлийг эрт орой хэзээ нэгэн цагт бидэнд эргүүлэн өгөх болно. Ус хэмээн нэрлэгдсэн юугаар ч орлуулж болшгүй гайхамшигт энэ бодис орчлон дээр хаа ч үгүй.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, March 24, 2009

Тив нүүх онол


Кристофор Колумб 1492 онд Америк тивийг нээсэн аялалынхаа үед Атлантын далайн баруун эргийг анх зураглажээ.Түүнийг залгамжлагчид болон Португалийн далайчдын XVI зууны туршид хийсэн аялалын явцад Атлантын далайн 2 эргийн хэлбэр уламбүр тодорхой болсон байна.
1619 онд Английн байгаль судлаач Френсис Бекон Өмнөд Америк ба Африкийн эргийн төстэй байдалд тулгуурлан энэ хоёр эх газар урьд нь нэгдмэл байсан байж болох талаар тэмдэглэн бичиж байжээ.
1910 онд АНУ-ын геологич Ф.Тейлор тивүүд шилжин нүүдэг талаар өгүүлэл хэвлүүлсэн боловч 1912 онд Германы эрдэмтэн цаг уурч Альфред Вегенерийн Эх газар ба далайн үүсэл гэсэн бүтээл хэвлэгдэн гарах хүртэл төдий л дэмжлэг аваагүй байжээ.
А.Вегенер дээрх бүтээлдээ эх газрууд нэг нэгдмэл тивийг бүрдүүлж байсан бөгөөд аажмаар салан тусгаарласан талаар Тив шилжин нүүх таамагналаа дэвшүүлэн тавьсан юм.
Тэрээр нэгдмэл тивийг Пангей (Pangea - Бүх газар гэсэн утгатай) гэж нэрлээд одоогоос 200 сая жилийн өмнө Пангей тивийн задрал эхэлж хэд хэд хуваагдан өнөөгийн дүр төрхөө олсон гэж үзжээ.

А.Вегенер болон түүнийг дэмжигчид Өмнөд Америк ба Африкийн эргийн шугамын хэлбэр, эртний уур амьсгал, амьтан ургамлын чулуужсан үлдэгдэл, хурдас чулуулгийн бүтэц, шинж чанар зэрэг хэд хэдэн зүйлээр дээрх онолоо баталсан байдаг. Үүнд:
1. Эх газруудын эргийн шугамын хэлбэр – Өмнөд Америкийн зүүн эрэг ба Африкийн баруун эргийн геометрийн хэлбэр төсөөтэй байсанд үндэслэн эдгээр нь нэг тив байснаа салан тусгаарласан гэж үзжээ.
2. Ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл – Эрт дээр үед амьдарч байсан амьтан ургамлын чулуужсан үлдэгдэл нь тивүүд нэгдмэл байсны нэг баталгаа болно. Жишээ нь эртний аварга гүрвэлийн нэг болох мезозаврын чулуужсан яс (Mesosaurus) дэлхийд зөвхөн 2 газар, Африк ба Өмнөд Америкийн өмнөд эргээс олдсон бол Листрозаврын яс Африк, Энэтхэг, Антарктидаас олддог аж.
Мөн Палеозойн эриний сүүлчээр тархаж байсан Глосоптерис (Glossopteris) хэмээх зөвхөн туйл орчмын уур амьсгалын нөхцөлд ургадаг ургамлын үлдэгдэл Австрали, Африк, Өмнөд Америкийн зарим хэсгээр олдсон бөгөөд сүүлд Антарктидаас ч олдсон юм.
Эртний их мөстлөгийн үед тэнгис далайн усны түвшин одоогийнхоос бага байж Берингийн хоолойгоор дамжин Ази, Хойд Америкийн хооронд амьтдын шилжилт явагдаж байсан нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Харин дээрхийн нэгэн адил хэдэн мянган км хол орших газруудад чулуужсан амьтдын үлдэгдэл адил байдаг нь чухамхүү тивүүд салан нүүсний гэрч гэж үзжээ.
3. Эрдэс чулуулгийн шинж чанар ба бүтэц – Эх газруудын эрэг орчмоор тархсан хурдас чулуулгийн шинж чанар, бүтэц хоорондоо төстэй, нэг төрлийн байдаг байна. Атлантийн далайн хоёр эргийн дагуух чулуулгийн бүтэц адилхан байсан ба зарим уул нуруудын чиглэл, нас үүнийг гэрчилнэ. Жишээ нь Хойд Америкийн зүүн эргийн дагуу орших Аппалаччийн уулсын зүүн хойно сунасан чиглэл, нас, структур нь Гренланд ба Скандинавын уулстай төстэй байдаг байна.
4. Палео /эртний/ уур амьсгал – А.Вегенер цаг уурч, уур амьсгал судлаач хүн байсан тул палео уур амьсгалын талаар мэдээ материалыг цуглуулж судалснаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх баталгаа гаргажээ. Жишээ нь Палеозойн /220-300 сая жилийн өмнөх/ сүүлчийн мөстлөгийн хурдас дэлхийн өмнөд хагаст мөсөн бүрхэвч их талбайг хамарч байсныг гэрчилжээ.
Энэ эртний мөстлөгийн хурдас /тиллит/ Африкийн өмнөд хэсэг, Энэтхэг, Австралид олджээ. Мөстлөг ухрахдаа хурдас чулуулгийн гадарга дээр үлдээсэн ул мөр нь эдгээр тивүүдийн нүүсэн чиглэлийг гэрчилнэ.

Одоо ч субтропик болон тропикийн уур амьсгалтай газрууд хожуу Палеозойн мөстлөгт автаж байсны ул мөр олон байдаг ажээ. А.Вегенерийн тайлбарласнаар Өмнөд Америк, Африк, Энэтхэг, Австрали, Антарктид нь дэлхийн өмнөд туйл дээр төвлөрч байсан гэж үздэг.
А.Вегенерийн бүтээл 1924 онд англи хэлээр хэвлэгдсэн нь олны анхаарал татаж, шүүмжлэлд өртөж эхэлсэн ба гол шалтгаан нь тивүүд тивүүд салан тусгаарласан механизмыг зөвхөн сарны татах хүчнээр үүсэх таталт түлхэлттэй холбон тайлбарласан нь хангалтгүй байв.
Гэвч тэрээр уг бүтээлээ улам баяжуулан 1929 онд 4 дэх удаагаа хэвлүүлжээ.
1960-аад он гэхэд далайн ёроолын зураглал хийгдэж, сейсмийн идэвхжил болон дэлхийн соронзон орны судалгаанд гарсан шинэ үе шат нь А.Вегенерийн санааг дахин сэргээхэд хүргэсэн юм.
Олон орны эрдэмтдийг хамарсан энэ бүх судалгааны үр дүнд 1968 он гэхэд Тив шилжин нүүх онол нь Чулуун мандлын хавтангийн онол болон өргөжин хөгжсөн байна.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, December 23, 2008

Догончуудын тухай хачирхмаар домог


1931 оноос хойш Марсел Гриол, Жермен Дитерл тэргүүтэй Францын эрдэмтдийн баг Хойд Суданы нутаг дэвсгэрт /одоогоор Бүгд найрамдах Мали улс/амьдардаг байсан африкийн овог аймаг болох догончуудын ёс заншил, итгэл үнэмшлийг нь судалжээ. 30 жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь Догоны домгоос сэдэвлэсэн "Цонхигор уул" ном болсон нь 1965 онд Парис хотноо анх гарч байжээ. Үүнээс 3 жилийн дараа английн алдарт одон орон судлаач У.Р. Дрейк сириус ордны оддыг догончуудын мэдлэгт тулгуурлан судалж эхэлжээ.
Догончууд өөрийн гэсэн бичиг үсэггүй байсан хирнээ ертөнцийн үүслийн талаархи өөрийн домог, итгэл үнэмшилдээ тулгуурлан тэнгэрийн эрхсийг од, гариг, дагуулууд гэсэн 3 хэсэгт хуваадаг байж. Тэд одыг "толо", гаригийг "толо гонозе" /хөдөлдөг одод/, дагуулуудыг "толо тоназе" /тойрог замаар явагч одод/ хэмээн нэрийддэг байсан байна.Тэдэн шиг балар эртний амьдралтай хүмүүсийн хувьд энэхүү төсөөлөл, нэрийдлийн оновчтой, нарийн байдаг нь үнэхээр гайхалтай биш гэж үү. Догончуудын хувьд эртний домгийг судлах эрх зөвхөн "сиги со" хэмээх онцгой хэлээр ярьдаг, нууцлаг "багийн нийгэмлэг"-ийн гишүүд болох үзмэрч нарт нь байдаг байсан бөгөөд тэднийг "олурабу" гэж дуудна. Харин энгийн харилцаандаа догончууд "дого со"гэгдэх нийтлэг хэлээ хэрэглэдэг ажээ. /догон хэлээр одыг "по толо" гэнэ./

Догончууд Сириусыг "сиги со" хэмээх гол од, "по толо" болон "эмме йа толо" гэгдэх туслах 2, нийт 3 одоос бүтдэг гэж үздэг. Гол одоо тойрох 2 одны эргэлтийн хугацааг дэлхийн 50 жил /орчин үеийн тооцоогоор 49,9 жил/ гэж биширмээр зөв тооцоолсон байна. тэр тусмаа эртний домогт "по толо" од нь хэмжээндээ ихэдсэн жин, нягттай байсныг өгүүлдэг.
"Тэрээр жижигхэн хирнээ Дэлхий дээрх бүх бодгаль нийлээд ч дийлэхээргүй хамгийн хүнд од бөгөөд "саголу" гэгдэх жирийн төмөрнөөс илүү гялалздаг хэтэрхий хүнд металаас бүрддэг" гэсэн бол домгийн өөр нэг хэсэгт: "саголу" -ийн нэг ширхэг жимсний үртэй шиг хэмжээний хэсэг нь 480 илжгэнд үүрүүлэх ачаатай тэнцэнэ/ 35 тонн гэсэн үг /" гэж дээ. Орчин үеийн шинжлэх ухааны онолоор Сириусыг үнэхээр ихэр од байсан төдийгүй нөгөө ихэр болох цагаан одой од / В од/ нь 50 тонн куб метр нягттай болохыг тогтоожээ.Өнөөдөр дэлхийн олон орны одон орончид энэ ордны гуравдах бүрэлдэхүүн хэсэг болох С одыг судлах ажил өрнөсөөр байна. Учир нь зарим одон орончид тэр гуравдагч одыг "телескопоор харсан" гэдгээ хэлж, харин энэ С одыг яг олж харсан баттай баримт олдоогүй байсаар байхад хэсэг мэргэжилтнүүд тэр одны нөлөөгөөр А сириус / гол одын буруу траектороор хөдөлдөг шалтгааныг судлах ажилдаа ороод байна.Сириус одыг төлөөлдөг Ираны шүтээн Тиштрйа бурхны нэр нь "гурван од" гэсэн индиан-европын нэр томъёоноос гаралтай гэсэн сонирхолтой ажиглалтыг Харьковоос ирсэн Догоны домог судлаач В.В.Рубцов хийжээ.
Догоны домогт өгүүлснээр, үзмэрчдийнх нь хэлснээр урт орбиттой "по толо" буюу В сириус од нь "сиги толо" /А сириус/ одонд ойртоход А од улам илүү гэрэлтдэг гэдэг. Хэдэн жилийн өмнө энэхүү домгийг нотлохын тулд энэ одны гэрлийн хэмжүүрийг 1,5 жилийн зайтайгаар харьцуулан судлахад тус од үнэхээр яг 50 жилийн зайтайгаар гэрлийн хүч нь хэлбэлзэж байсныг тогтоожээ / 50 жил гэдэг нь Сириус В одны А одыг нэг тойрох хугацаа юм /.

Үүгээр үл барам, энэхүү хэлбэлзлийг тухайн однуудын хоорондын зайтай харьцуулан судлахад туслах одод гол одондоо ойр байх тусам од улам тод гялалзаж байсныг тогтоосон нь Догоны домгийг баталсан ажээ.1610 онд Галилео Галилейгийн микроскопын тусламжаар мэдэж авсан Санчир гариг байнгын бүслүүртэй, Бархасвадь гараг 4 том дагуултай гэсэн мэдээллийг догончууд мэдэж байсан нь бас л гайхалтай.Сириусын ариун хэлээр ярьдаг гэгддэг гариг ертөнцийн талаарх асар их мэдээлэлтэй Догоны үзмэрч нар тэдний өвөг дээдэс "по толо" /В Сириус од/ одноос Дэлхийд ирж суурьшсан гэжээ.Тэдний шилжин суурилсан талаар домогт: "Хүн дэлхий дээр суурьшсан анхны жил "по" од дэлбэрэлтээс болж маш тод гэрэлтэснийхээ дараа 240 жилийн турш удаанаар унтарсан" хэмээн өгүүлсэн байдгаас үзвэл Догончуудыг Дэлхийд ирэх болсон шалтгаан нь одны мөргөлдөөн байсан төдийгүй тэднийг манай гаригт ирснийх нь дараа Сириус од дэлбэрсэн гэж таамаглаж болох юм.Эртний Вавилон, Грек, Римийн түүхийн эх сурвалжаас тэр үеийн цагаан цэнхэр Сириус од одоогийнхоос огт өөр харагддаг байсныг мэдэж болно: Эртний Вавилончууд уг одыг Шуккуду буюу "улайссан төмөр" гэж нэрлэдэг байсан, Птоломей өөрийн "Альмагесте" /МЭ 2-р зуун/ номондоо Сириус-ыг улаан одны тоонд оруулсан болон одоогоос 2000-аад жилийн өмнө ромын философич Луций Сенека "Сириус од маш улаан, Марс арай бүдэг, харин Бархасвадь бол ердөө тийм биш" гэж тэмдэглэн үлдээсэн зэрэг юм.

Харин МЭ 10-р зуун гэхэд Персийн одон орон судлаач Аль-Суфи Сириус одыг яг одоогийнх шиг, цагаан- цэнхэр гэж дүрсэлжээ. Орчин үеийн эрдэмтэд энэхүү одны тус өөрчлөлтийн хугацааг сансарын хувьд дэндүү багад тооцогдох 700-800 жил байсан гэж тооцоолоод байна.Иймэрхүү өөрчлөлтийн боломжит аргачлалыг судалж, одон оронч мартынов В Сириус одыг МЭ-ий эхний 100 жилд хагас оройт одны адилаар дэлбэрсэн гэдэг дүгнэлт хийсэн төдийгүй В Сириус дэлбэрэх хүртлээ "аврага том улаан биет" байсан бөгөөд Сириус одны тогтолцоо бүхлээрээ ийм өнгөтэй байсан гэж тогтоосон байна. Мөн түүний хэлснээр од тэсэрснийхээ дараа онцгой нягт агаад хэмжээгээрээ дэлхий шиг, "цагаан одой" болон хувирсан ажээ.

Түүнчлэн Сириусыг "хүн төрөлхтөн Дэлхий дэр суурьшсан эхний жилд дэлбэрсэн" гэх догончуудын домгоос үзэхэд тэд манай гариг дээр 2-10-р зууны хооронд ирсэн байх нь ээ.Догончуудын нэгэн одон орны дурган дээрээ бие биенээ тойрон муруй шугамаар эргэх нар, сириус 2-ийг дүрсэлсэн байх бөгөөд Сириусын диаметр нарныхыг ихэсгэж байгаагар дүрсэлсэн байдаг.1975 онд Марселийн одон орон судлаач Эрик Геррье "Догоны гариг судлалын Номмо ухааны талаар эссе" номондоо энэхүү тахир шугам нь нар, Сириус 2-ийн хоорондох оддын байршлыг харуулсан гэж таамагласан байна.

Догончуудын сансрын одиссейчүүд

Өнөөгийн шинжлэх ухаан нь догончуудын домогт өгүүлсэн сансрын ирэдүйн талаарх олон зөгнөлтэй санал нэгдэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл Догончууд Дэлхийгээс харагдах сансар огторгуйн "сүүн зам" нь "оддын мушгирсан /спирал хэлбэртэй / ертөнц" төдийгүй сансарт ийм "оддын ертөнц хязгааргүй их " байдаг бөгөөд "энэхүү ертөнц өөрийнхөө хувьд хязгааргүй боловч хязгаартай" гэжээ.

Мөн тэдний тэдний үзлээр замбуу тив нь түмэн зүйлийн амьд оршихуйтай агаад, хамгийн эхэлж ургамал үүссэн ажээ. Жишээлбэл тарвас хурган чихний үр Дэлхийд ирэхээсээ өмнө Сүүн зам дээр оршдог байсан агаад орчлон хорвоод ирэн энд тэндгүй тархан ургасан гэсэн байна. Түүгээр үл барам догончууд: "өөр гариг ертөнц дээр эвэртэй, сүүлтэй, далавчтай, хэвлээр явдаг гэхчлэн олон төрлийн хүмүүс оршдог" гэж итгэл дүүрэн өгүүлсэн байх юм.

Шуудхан хэлэхэд догоны домгууд нэг биш нилээн хэдэн сансрын аялал хийсэн тухайгаа өгүүлсэн байх юм, эхнийх нь Ого гэгч нэг догон огторгуйн 3-дахь аялалаараа "Цонхигор ой" гэж нэрлээд байгаа Йунуру буюу дэлхий дээр айлчилсэн гэх бөгөөд эртний домог, зурагт нь тэдний "Номмо-ийн хөлөг"- өөрөө Дэлхий дээр, өөрсдийн бүх хэрэглээгээ бэлдэн, ирж буй тухай тэмдэглэсэн байна. "Олурабу" буюу зөнч нар нь "Номмо-ийн хөлөг"-ийг огтлолцсон конус маягийн, "тазу" буюу сагс хэлбэртэйгээр дүрсэлсэн бөгөөд дээд хэсэг нь дөрвөлжин, харин доод хэсэг нь дугуй агаад, конусын хоёр талд хүн, амьтан, ургамал газардах шат харагдах ажээ. Тэдний өвөг дээдэс нь энэхүү хөлгөөр өндрөөс дэлхий дээр газардахдаа хөлгийн цоорхойгоор амьсгалж байсан бөнөөд "Номмо хөлөг" тэнгэрт 8 жил савалсны эцэст манай гариг дээр газардсан гэж домогт өгүүлнэ.

Хөлгөөс анх Номмо бууж, араас нь бусад бодгалиуд Дэлхийд хөл тавьсан ажээ. Догончууд өөрсдийн анх буудалласан газраа Хойд Суданы Дебо нуурыг гэх агаад энэхүү нуур нь Нигер гол үерлэж, усаар дүүргэхээс өмнө, том хонхор байжээ. Энэ нуурын нэгэн арал дээр Номмо-ийн чулуун хөшөө байдаг билээ.

Энергийн шүтээн

Догон омгийнхны домог огт өөр салбарынхны ч сонирхлыг татдаг нь тэдний "Хамгийн эхэнд өндөг хэлбэрийн агаар дээр тогтдог Амма бурхан байсан" гэсэн түүхийн сурвалж юм. Тэдний Дэлхийг төсөөлөх үндсэн хэлбэр нь "по" буюу жижигхэн үр байх бөгөөд тэр нь яг "Амма"- тай ижилхэн хэлбэртэй ажгуу. "Энэхүү үр нь янз бүрийн материйн хэсгүүдийг дуу болон гэрлийн нөлөөгөөр цацруулан эргэлдэж дараа нь алга болдог байсан" гэдэг. Амма бурхан "по" хэмээх энэхүү бяцхан үрээр бүх орчлонг үүсгэж харин огторгуйг бүтээхийн тулд өөрөө тэнхлэгээ тойрон эргэлдэн бүжсээр Огторгуй бүхий л одон орд, сүүн замуудыг бие болгосон"- гэж тэрхүү омгийнхны домогт өгүүлсэн байна."Энэхүү Амма-ийн эргэлдэх хөдөлгөөн, дүрслэлийг огторгуйн ямар ч спирал бүтцэд байдаг цөмөө тойрон эргэх электрон бүрхүүл юм гэж зоригтойгоор өөрчлөн ойлгож болно" гэж Эрик Геррье тэмдэглэжээ.

Хамгийн харчирхалтай нь Догончуудын домгийг орчин үеийн физикийн хэлрүү хөрвүүлэн, учир шалтгааныг ойлгох тусам Э. Геррьегийн хэлсэнчлэн Догончууд бол энергийг шүтэгчид байсан гэдэгт улам бүр итгэх ажээ. Энд Догон омгийн домгийн хамгийн нууц хэсгийг дэлгэх хэрэгтэй болж байна: "Амма, По-д үг хэлэх болон бусад оршихуйд тэр үгээ хэл гэж тушаахас нааш По тэнхлэгээ тойрон эргэлдэж тэр үгээ дотроо хадгалсаар байдаг. По аймшигт хуй салхи болон хувирч ч чаддаг, гэхдээ энэ тухай өгүүлж үл болно... " гэсэн хэсэг юм. Үүнийг Э.Геррье 20-р зуунд Эйнштений анх нээсэн е=мс2 томъёогоор матери инерги болон задрах тухай хууль мөн гэж дүгнэжээ.

Энэ өнцгөөс үзэхэд Догон омгийнхны "Догончуудын сансрын одиссейчүүд"-ийг дүрсэлсэн домгууд бодит байж болзошгүй байна. Үүнд Ого хэмээх бодгал Дэлхий дээр анх айлчилсан, түүний араас "Номмо хөлөг" анхны хүмүүсийг /догончууд/ авчирсан гэж гардаг. Догогчуудын сансрын хөлгүүд тэр по хэмэх үрээс үүссэн салхины хүчээр хөдөлдөг байсан гэх сурвалж маш их сонирхол татаад байна. Түүнээс гадна тун их гайхшрал төрүүлсэн зүйл нь домогт "огторгуй дахь "Йалу уло" буюу "мушгиа /спирал/ оддын ертөнц"- ийн оршин суугчид Дэлхийн хүмүүсийн амьдралд их бага хэмжээгээр оролцдог төдийгүй Орион болон Плеяда ордны хүмүүс манай гаригин оршин суугчдын хөгжил, өөрчлөлтөд хүртэл нөлөөлдөг"- гэж үгүүлсэнд байна.

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Monday, December 22, 2008

Бид хаана байна?


Хязгаар нь л үл мэдэгдэх одот ертөнцөөс оюун ухаант ахан дүүсээ олох бидний итгэл найдвар алдраагүй хэвээр. Өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хөгжил хүн төрөлхтөний энэхүү хүсэл эрмэлзлийн шаардлагыг хангаж хараахан чадахгүй байгаа бололтой. Технологийн бололцоо нөхцөл нь оюун ухаант бусад ертөнцийг судлан мэдэх хүмүүсийн хүсэл эрмэлзэлд хязгаар тавьж байна. Хүн өнгөрсөнөө санадаг шигээ ирээдүйгээ мэдэрч чаддаг болчихвол илүү амар байхсан. Гэхдээ бусад оюун ухаант ертөнцтэй холбоо тогтоох боломжийг цөхрөлтгүй судалдаг, бас ч гэж “шинжлэх ухаанч” үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг хийдэг астрономичид, физикчид л бидний ирээдүйн зөн билгийг илүү найдвартай илэрхийлдэгт баярлах хэрэгтэй бизээ.

Орчлон ертөнц хэмжээ нь үл мэдэгдэм асар уудам учраас түүнийг хөндлөн гулд аялах боломж ойрын хэдэн сая жилдээ л лав бидэнд тохиохгүй нь бололтой. Тийм ч учраас энэхүү том хоосон орон зайг нөхөх боломжийг нөхцөл бололцоондоо тулгуурлан хайгаад эхэлсэн нь сайшаалтай. Харьцангуйн ерөнхий онолоор үүнийг судалж тогтоосон, баталж нотолсон зүйл байхгүй хэдий ч ийм байх боломжтой юм гэдгийг олон арван эрдэмтэд таамаглажээ. Тэдгээрийн нэг үндэслэгээ, гэхдээ орон зайд аялж болох хамгийн боломжит хувилбар бол харьцангуйн ерөнхий онолын тусламжтайгаар хар нүх ба түүн доторхи wormhole-оор дамжин орон зайн өөр нэгэн муж руу зорчих явдал юм.

Бид нэгэнт хар нүхний тухай хангалттай мэддэг болсон учраас энд тайлбарлах нь илүүц биз. Харин түүн доторхи wormhole-ын талаар товчхон ярилцья.
Хар нүх өөрөө хэмжиж үл барам тийм их таталцлын хүчтэй байдгаас шалтгаалан түүний төвд нүхэн хоолой үүсэх бөгөөд энэхүү хоолойны нөгөө хэсэг нь parallel universe буюу манай одот орчлонтой адилхан бас нэгэн одот орчлон руу хүргэх зам болдог байна. Гэхдээ хар нүхийг үүсгэдэг асар том биет одот орчлонд оршин байдаг гэж өдгөөгийн астрономийн ухаан үзэж байгаа бөгөөд түүн дээр олон янзын хар нүх үүсч болдог. С.Хокинг болон Р.Пенроуз нар хамтдаа судалгаа хийсний үр дүнд singularity буюу онцгой агшин гэдэг зүйл нь хар нүхний төвд байж болохыг таамагласан бөгөөд энэхүү онцгой агшин нь юм бүхний хувьд цаг хугацааны төгсгөлийг заах хэдий ч нөгөөтэйгүүр бүх юмны эхлэл болох жамтай байж болохыг дурьдсан юм. Энэ онцгой агшинд шинжлэх ухааны бүх хууль, тэр бүү хэл харьцангуйн ерөнхий онол, квант онол ч алдагдах аюултайг тэд сануулсан. Онцгой агшинтай уралдан өөр орон зайд нэвтрэн аялах нь хамгийн магадлалтай таамаглал бололтой. Энэхүү аялалын боломжийг анхлан судалсан эрдэмтэн бол 2010 онд гарах Interstellar киног С.Спилбергтэй хамтран бүтээж буй эрдэмтэн Кип Торн билээ. Цаг хугацааны эхлэл, төгсгөл болох онцгой агшинд өртөлгүйгээр wormhole хэмээх нүхэн хоолойгоор дамжин өөр нэг орчлон ертөнцөд очиж болох тухай тэр анх таамаглал дэвшүүлсэн юм. Орчлон ертөнцүүдийг өөр хооронд нь холбодог энэхүү хоолойг астрономийн шинжлэх ухаанд inter-universe wormholes, Эйнштейн-Розен-Подолскийн гүүр гэх мэтээр нэрлэдэг. Wormhole-оор аялахын бас нэгэн ач холбогдол нь ондоо одот орчлон руу очихоос гадна цаг хугацааны хувьд өнгөрсөн, ирээдүй үе рүүгээ зорчиж болдогт оршиж байна. Энэхүү үндэслэгээ нь өөр нэг орон зай дахь цаг хугацааны ондоо нэг агшинд очих боломжийг судалдаг.

Нүхэн хоолойгоор дамжиж “нөгөө ертөнц”-д морилох хэн нэгний хувьд огтоос өөр энэхүү орчлон ертөнц нь чухам ямар байх вэ гэдэг нь бас л таамаглал төдий хэвээр. Олон эрдэмтэд манай одот орчлонгоос гаднах бусад ертөнцийн талаар таамаглал дэвшүүлж байгаагийн нэг нь bubble universes буюу физикийн хэмжигдэхүүнээрээ өөр хоорондоо ялгаатай одот орчлонгуудын тухай онолыг дэвшүүлсэн Андре Линди юм. Түүнийхээр бол манайхтай ижил одот орчлонгууд зэрэгцэн оршдог бөгөөд хар нүхэн дэх нарийхан хоолойн тусламжтайгаар эдгээр одот орчлон хооронд аялж болдог байна. Гэхдээ бид аливаа зүйлийг товчлох, өөр орон зайд аялахын тулд техник технологийн чамлахааргүй өндөр түвшинд хүртлээ хөгжсөн байх ёстой.

Wormhole гэдэг итгэл найдварын тэрхүү хоолойн оршин байдгийг нь баталж амжаагүй хэдий ч түүнийг байдаг гэдгийг харьцангуйн ерөнхий онолын тусламжтай тайлбарлах оролдлогуудыг одон орончид хийдэг. Хүн төрөлхтөн өөрсдийн одот орчлонгоос өөр нэгэн одот орчлон руу сансрын хөлөг ашиглан аялдаг болтол 2.5-3 сая жилийн хугацаа шаардлагатай. Одод хооронд зорчих тэрхүү сансрын хөлөг нь гэрлийн хурдаар зорчдог байхын тулд дор хаяж 3 граммаас илүүгүй жинтэй байх ёстой гэж байгаа. Харин К.Торнын дэвшүүлсэн онолын үндэслэгээ нотлогдвол бид энэхүү хугацаанаас наанадаж 1 сая жилийн өмнө одот орчлон хооронд аялах боломжтой болох ажээ.

Астрономи нь бидний шинжлэх ухааны үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх чухал үүрэгтэй билээ. Өнгөрсөн хугацаанд биднийг хүрээлэн буй байгаль дэлхийн жинхэнэ мөн чанарыг энэ судлагдахуун л нээн тольдож өгснийг бид мэднэ. Энэ салбар соёлт хүн төрөлхтөний хөгжлийн тодорхой хэсэгт үүсэн бэхжиж, улам бүр лавшран хүрээгээ тэлсээр ирсэн. Түүний судалгаа эхэн үедээ Нар, Сар, Дэлхий гурвын хооронд эргэлдэж байсан бол удалгүй нарны аймгийн бусад гаригууд, түүний дагуулууд, улмаар main sequence stars гэж нэрлэгддэг бусад оддын нэгдэл, бүр цаашлаад гэрлийн хурдаар 100 мянган жил явж байж нэг захад нь хүрэх манай галактик буюу Сүүн замын бүтцийг судлах хүртлээ хөгжсөн цаг саяхан. Энэ нь цаашлаад галактикуудын бөөгнөрөл, квазарууд гэх зэргээр төгсгөлгүй үргэлжлэн тэлэх ажээ. Судалгааны хүрээ улам бүр тэлсээр... Харин судалж амжсан, цаашид судлагдах обьектууддаа улам ойртох оролдлогуудын нэг нь энэхүү wormhole хэмээх нэр томьёо ажээ.

С.Хокинг өөрийн бүтээлдээ, “Ихэнх эрдэмтэд орчлон ертөнц гэж юу вэ гэдгийг тайлбарлах шинэ онолуудыг болосвруулахад хүч чармайлт гаргаж байгаа учраас одоохондоо орчлон ертөнц яагаад оршиж буйг асуух завгүй байна” гэсэн байдаг. Аз болж өөр нэгэн орчлон ертөнцтэй холбоо тогтоож чадвал тэд яагаад гэдэг бидний энэ асуултанд маань хариулт өгөхөд тусалж мэдэх юм даа.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Юу ч мэддэггүйгээ мэднэ


“Бид 4.5 тэрбум жил тохиолдлын атлаа удаан үргэлжилсэн биологийн хувьслын бүтээгдэхүүнүүд. Хувьсагч үйл явц зогссон гэж сэтгэх ямар ч шалтгаан энд үгүй. Хүн бол шилжилтийн амьтан. Тэр бол бүтээл туурвилын оргил цэг биш” хэмээн Карл Саганы хэлсэн үгээр энэ бичлэгийг эхэлж байна. Бид зогсолтгүй хөгжиж, хувьсаж байдаг. Хүний мэдлэг, оюуны хувьслын тасралтгүй, байнгын үргэлжлэх үйл явцыг орчлон ертөнцийн тухайд бидний хандаж ирсэн дараахь хэдхэн ойлголтоор тайлбарлаж болох юм.


Дэлхий хавтгай, өөрийн хаяа хязгаартай, захад нь хүрэхэд орчлон ертөнцийг ажиглах боломжтой, гэнэ алдаж доош унавал дэлхий дээр буцаж ирэх боломжгүйгээр тэр чигтээ алга болно гэсэн ойлголттой амьдарч байсан хүний түүхийн үе бий. Мэдээж өнөөдөр орчлон ертөнцийн тухай энэ ойлголт гэнэн томоогүй мэт санагдавч бүхнийг танин мэдэхийг хүсэгч, түүнд цаг ямагт тэмүүлэгч хүн гэгч амьтны хувьд тухайн үедээ боломжийн “логик” тодорхойлолт байсныг үгүйсгэхгүй.

Харин МЭӨ 300-аад онд эртний герегийн философич Аристотель дэлхий бөөрөнхий гэдэг нотолгоог үндэс болгожээ. Дэлхий саран дээр дугуй сүүдэр тусгаж байгааг ажигласан тэрээр дэлхий бөөрөнхий гэдэгт итгэсэн хэрэг. Үүнээс гадна бөөрөнхий болохыг нь батлах хэд хэдэн нотолгоо ч түүнд байсан аж. Энэ бол орчлон ертөнцийн тухай хүн төрөлтний үзэл сэтгэлгээнд гарсан эрс өөрчлөлт, u-turn байсан агаад орчин үеийн астрофизикийн салбар ухааны хөгжлийн эхлэлийг тавьсан гарамгай нээлт байсан юм. Гэвч Аристотель Нар болон бусад одод Дэлхийг тойрдог, Дэлхий бол хөдөлгөөнгүй, орчлон ертөнцийн төв гэсэн үзэл баримталж байсан нь МЭ 200 оныг хүртэл маргаантай хэдий ч нийтэд ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдсөөр иржээ.

Энэ үед Птоломей Аристотелийн үзэл санааг хөгжүүлж, тухайн үед нээгдээд байсан нарны аймгийн 5 гаригийн хөдөлгөөнийг нарийвчлан тогтоосон хэдий ч эд бүгд дэлхийг тойрон хөдөлдөг гэсэн зөрүүтэй ойлголтоо баримталсаар байв. Аристотелийн анхлан хөгжүүлж, Птоломейн боловсронгуй болгосон “дэлхий төвт” үзэл бүр 1500-аад он хүртэл мөрдөгдсөөр ирсэн нь нэгэн бодлын хэтэрхий их цаг хугацаа алдсан юм шиг санагдана.1514 он. Польшийн гарамгай эрдэмтэн Николай Коперник орчлон ертөнцийн талаархи үзэл сэтгэлгээнд дахин нэг u-turn хийж, биднийг гэрэлтүүлэгч нар маань орчлон ертөнцийн төв болж хөдөлгөөнгүй оршдог, харин дэлхий болон бусад гаригууд түүнийг тойрон эргэдэг гэсэн “тэрсүүд” үзлээ ил болголоо. Гэсэн хэдий ч бурханлиг үзэл сэтгэлгээнд автаж, хэт мухар сүсэгжсэн дундад зууны үеийн сүм хийдийнхэн үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам, тэрс үзэлтэн, бурханд тэрслэгч хэмээн зүхэн доромжилж, даран гутаасан юм. Коперникийн дэвшүүлсэн үзэл санаа үнэхээр эрс өөрчлөлт байсан авч хүн төрөлтөн түүнийг нь бүрэн хүлээн зөвшөөрөх хүртэл чамгүй хугацаа зарцуулжээ.

Коперникийн дэвшүүлсэн үзэл баримтлалаас хойш бараг зуун жилийн дараа Галилео Галилей огторгуйн дуран зохион бүтээж, одот орчлонг шөнийн цагаар судлан харж, ажиглалт туршилтаа эрчимжүүлсний үндсэн дээр түүний үзэл санааг шинжлэх ухааны үүднээс баталгаажуулах бодитой алхмыг хийсэн билээ. Нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасвадийн дагуулууд түүнийг бас тойрон эргэж байгааг харсан тэрээр гаригуудын тойрог замын хөдөлгөөнийг үнэмшилтэйгээр нотолж чаджээ. Дараахан нь Йоганн Кеплер гаригууд нарыг зүгээр ч нэг тойрдоггүй, тэдний тойрог зам нь зууван хэлбэртэй хэмээн мэтгэсэн нь тухайн үед бас л шуугиан тарив. Хүн төрөлтний үзэл сэтгэлгээний цар хүрээ нарны аймаг дотроо эргэлдсээр л... Гэхдээ Коперник, Галилей, Кеплерын загварууд нь орчлон ертөнц хаяа хязгаартай гэсэн анхдагч ойлголтыг тэр чигээр нь өөрчилсөн юм.

Түүнээс хойш хэсэг хугацааны дараа 1687 онд суут эрдэмтэн Исаак Ньютон астрономи, астрофизикийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, орон зай, цаг хугацаанд биес хэрхэн хөдөлдгийг тайлбарласан Principia matematica номоо хэвлүүлсэн нь үнэхээр цагаа олсон үйл явдал болсон байна. Орчлон ертөнцийн хөдөлгөөний тухай хууль, Таталцлын хуулиудыг нээж дэлхий болон бусад гаригууд нарыг тойрон эргэдэг гэдгийг шуудхан нотлон харуулснаас гадна эдгээр нь байнгын хөдөлгөөнд оршдог гэдгийг баталснаараа Нар хөдөлгөөнгүй оршин байдаг гэсэн үзлийг тас цохиж, улмаар одот огторгуйн бүх бүх биет өөрийн гэсэн хөдөлгөөнтэй гэдгийг хүн төрөлтөнд ойлгуулснаараа дахин нэг u-turn хийв.

Мөнхийн хөдөлгөөнт орчлон ертөнцийн талаархи Ньютоны нээлт өнөөдөр астрофизикийн салбарын гол асуудал хэвээр байна. Орчлон ертөнц байнгын хөдөлгөөнд оршиж байдаг юм бол хөдөлгөөний эхлэл хаанаас улбаатай вэ? гэсэн философи асуулт энэ мөчөөс тавигдсан бөгөөд 1929 онд Эдвин Хаббл гайхалтай нэгэн нээлтээ хийсэн юм. Хаашаа ч харсан орчлон ертөнц хаяа хязгааргүй огторгуйн гүн рүү улам тэлж, задарч байна гэсэн тайлбарыг тэр дэвшүүлжээ. Хүн төрөлтөн зах хязгааргүй хэмжээст ертөнцөд өөрийн гэсэн хөдөлгөөнтэй сая живаа одод, гаригуудтай нэгэн адил тэнхлэгээ тойрон эргэдэг хөдөлгөөнт гариг дээр амьдарч байгаа гэдэг үзэл сэтгэлгээ дахиад л эрс өөрчлөлттэй тулгарах нь тэр ээ... Одот ертөнц өөрийн тойрог замын хөдөлгөөнтэйгээс гадна бусдаас шалтгаалах бас нэгэн хөдөлгөөнд оршдог байх нь. Нэгэнт хязгааргүй огторгуйн дунд оршин буй одот ертөнцийг хаа нэг газар луу тэлж байгааг яаж мэдээ вэ?, Энэ чинь утгагүй юм биш үү? гэж асууж болох. Бид хаана байгаагаа мэдэхгүй байгаа ч бидэнтэй хамт байгаа одот ертөнц биднээс холдон одож байгааг, манай одот ертөнц буюу галактик маань бас нэгэн одот ертөнцөөс зайны хувьд холдож байгааг Эдвин Хаббл ажигласан байна. Бид одоогоор энэ ойлголтыг Big bang theory хэмээн нэрийдэж буй.

Big bang theory-ыг цухас тайлбарлавал орчлон ертөнц эхэндээ нэгэн цул үл тодорхойлогдох биет байжээ. Энэ биет бас ямар нэгэн тодорхойгүй шалтгааны улмаас тэсрэн задарсан бөгөөд өнөөгийн бидний харж буй үй түмэн галактик, одот ертөнцийн цуглуулгыг бий болгожээ. Одон орончид, судлаачид энэхүү тэсрэлтээс өмнө юу болсныг тайлж чадаагүй л байна. Чадах ч үгүй биз. Орчин цагийн шилдэг астраномич Стефен Хокинг үүнийг “Тэсрэлтийн үеэс өмнө ямар нэгэн үйл явдал болсон бол тэр нь одоо болж буй үйл явдалд огтхон ч нөлөөлж чадахгүй. Учир нь ажиглагдах үр дагавар бидэнд харагдахгүй байна” гэсэн байдаг. Мэдээж тэсрэлтээс өмнө юу болоод өнгөрснийг тэсэрч буй одот ертөнцийн хэдэн зуун мянган сая /хэдэн зуун тэрбум/ галактикийн доторхи нэгэн галактикт, тэрхүү нэгэн галактикийн доторхи бас л хэдэн зуун мянган сая /хэдэн зуун тэрбум/ оддын нэг нарны аймаг дахь нэгэн гариг дээр хоног төөрүүлэн буй хүн төрөлтөн танин мэдэхэд нилээд хугацаа шаардлагатай бизээ. Манай галактик цорын ганц биш гэдгийг нээсэн нь саяхан ажээ. Эрдэмтэд астраномийн шинжлэх ухаанд ахин нэг эрс өөрчлөлтийг хийсэн нь энэ. Бид тэлж буй орчлон ертөнц дотор, хаа нэгтээ амьдарч байна.Ямар нэгэн тодорхойгүй учир шалтгааны улмаас тэсрэн задарсан одот ертөнцийн энэ үйл явцад төгсгөл бий юу гэдгийг танин мэдэх гэсэн эрэл хайгуулын үр дүнд бас нэгэн гайхалтай нээлтийг хийж чаджээ. 1969 онд АНУ-ын эрдэмтэн Жон Уилер black hole хэмээх хачирхалтай нэр томьёог гарган илэрхийлэв. Хар нүхний тухай ойлголт бид бүхнийг дахиад л Исаак Ньютон дээр хөтлөн аваачина. Том хэмжээтэй, масс ихтэй од нь гэрлийн цацраг тухайн одноосоо ч гарч чадахгүй хэмжээний тийм их таталцлын оронтой байдгийг тогтоосон байна. Шөнийн тэнгэрт цацран буй олон оддын гэрлийг бид харж чаддаг бол, гэрэл нь бидэн дээр хэзээ ч ирэх боломжгүй тийм их таталцлын оронтой од бас байдаг ажээ. Модноос зүүгдсэн алим таталцлын хуулийн дагуу хажуу тийшээ биш эгц доошоо унадагтай нэгэн адил гэрэл ч бас тэрхүү одноосоо гарч чадалгүй үлддэг. Ийм хүчирхэг од хэд ч байж болно. Гэрэл нь бидэнд ирэхгүй хэдий ч түүний таталцлын хүчийг бид мэдэрдэг байх нь. Ийм харанхуй одыг хар нүх хэмээн нэрийддэг. Зөвхөн манай галактикт л гэхэд зуун тэрбум хол давсан хар нүх байгааг эрдэмтэд тооцоолжээ. Өөрөөр хэлбэл бусдыг өөртөө татагч хар нүх манай галактикийн оддын тооноос ч олон байдаг гэсэн үг. Орчлон ертөнцийн эхлэлийг мэдэж чадаагүй хүмүүс өөрсдийн төгсгөлийг, ер нь юм бүгдийн төгсгөлийг тооцоолох гэж толгойгоо гашилгаж байна. Цаг хугацаа өөрийн төгсгөлийг хар нүхний нэгээхэн хязгаарт олно гэсэн дүгнэлтийг Эйнштейны харьцангуйн ерөнхий онолын тусламжтай хийсэн байна. Тийм нүх рүү унасан аливаа бодис мөхөх болно. Нар бөхөж white dwarf буюу цагаан одой од болон хувирах үед Дэлхий дээрхи амьдрал дуусгавар болно гэдгийг бид мэддэг хэдий ч хар нүхний гайгаар Дэлхий битгий хэл бүхэл бүтэн галактикийн оршихуй дуусгавар болж ч болохыг сонсоход аймшигтай. Энэ нь зөвхөн бидний хувьд төгсгөл байхаас бус хязгааргүй их орчлон ертөнцийн хувьд эхлэл төдий ч байж болох юм. Учир нь бид бүхэн цаг хугацааны эхлэл, төгсгөлийг өөрсдийнхөөрөө тайлбарладаг боловч, одот ертөнцийн хувьд цаг хугацаа яригдах ёстой юу гэдэг нь тайлагдашгүй хэвээр байна.


Дэлхийг ертөнцийн төв гэж үздэг байсан гэнэн хэрнээ бардам үзлээс агуу уудам орчлон ертөнцийн дунд бид бол өчүүхэн тоос төдий юм гэдгээ ойлгодог үзэл рүү шилжих, түүнийг танин мэдэх хүртэл хүн төрөлтөн чамгүй хугацаа зарцуулжээ. Хүн хувьсагч амьтан учраас цаг өнгөрөх тусам улам ихийг танин мэдэж чаддаг нь гайхалтай. Бид танин мэдэх ёстой бүхнээ танин мэдэж чадаагүй байна. Харин цаг хугацаа өнгөрч, орчлон ертөнцийн нууцыг тайлах тусам бид хэн ч биш гэдгээ ойлгох вий дээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Огторгуйн гайхамшигтай биет хар нүхний тухай


Орчлон хорвоод наран гийж, дэлхийд хүмүүний амьдрал буцалсан энэ ертөнцөд байгалийн хууль, жам ёсоор бий болсон хар нүх ба хүний гараар бүтээсэн ус төрөгчийн бөмбөг хоёр байгаль, оюун ухаан хоёрын өрсөлдөөн гэлтэй. Огторгуйн биетүүдийн бүтэц, хөдөлгөөнийг Исаак Ньютоны бүх ертөнцийн таталцлалын хуулиар томъёолдог. Жишээ нь аливаа нэг биет дэлхийн татах хүчнээс тасарч, огторгуйд дүүлэн одохын тулд түүний хурд 11.2 км/сек байх ёстой. Тэгвэл нарны хувьд энэ хурд нь 623 км/сек. Яагаад гэвэл нарны татах хүч ойролцоогоор дэлхийгээс 28 дахин их. Үүний нэгэн адилаар орчлонгийн хурдны дээд хязгаар болсон гэрлийн хурдтай хөдлөх биет ч гэсэн түүний татах хүчнээс гарч чадахгүй тийм аварга том "нар" байж болох уу гэсэн таамаглалыг анх 200 орчим жилийн өмнө тооч, физикч эрдэмтэн П.С.Лаплас (1749-1827) дэвшүүлсэн. Хэрвээ ийм биет байдаг бол түүний жин буюу масс сая сая нарны масстай тэнцүү байх ёстой. Орчлонгийн аль нэг хязгаарт ийм их масс хуралдаж болохыг эрдэмтэд тааж ядан байв. Арван тэрбум нартай манай галактик болох Тэнгэрийн заадас буюу Сүүн замын төвд асар их масстай биет байх ёстой гэж үздэг. Гэтэл хоёр жилийн өмнө дөрвөн сая нарны масстай тэнцэх тийм хачирхалтай биетийг нээсэн нь хар нүхний тухай физик ойлголтод гарамгай үүрэг гүйцэтгэв.

Яагаад хар нүх гэж нэрлэснийг одоо тайлбарлая. Аливаа нэг биет гэрлийн хурдаар гүйхийн тулд түүний масс тэгтэй тэнцүү байх ёстойг А.Эйнштейний харьцангуйн онол харуулсан. Иймд зөвхөн жингүй гэрэл л гэрлийн хурдаар гүйнэ. Иймээс ч энэ хурдыг гэрлийн хурд гэж нэрлэжээ. Түүний хэмжээ зүйрлэшгүй их 299792458 м/сек. Сая сая нарны масстай биетээс нэгэнт гэрэл ч тасарч гарч чадахгүй юм чинь түүний татах хүчнээс юу ч зугтааж үл чадна. Учир иймийн тул тэр биетийг гадны ажиглагч хэзээ ч олж, харж чадахгүй. Ийм биетийг хар нүх гэж нэрлэжээ. Нэгэнт нүдээр, дуран авайгаар од шиг ажиглаж болохгүй юм чинь хар нүхийг хайх ч хэрэггүй мэт бодогдоно. Гэвч түүний асар их татах хүчний нөлөөгөөр түүний ойролцоо байгаа од, гаригууд болон бусад масстай биетүүд хар нүхэнд сорогдон их хурдтайгаар түүн дээр унах явцад этгээд сонин "туяа" цацруулснаар хар нүх хаа нэгэн газар байгааг илрүүлж болохыг эрдэмтдийн тооцоо харуулсан. Хар нүхний хая-хүрээ гэсэн гайхамшигтай ойлголтыг амьд сэрүүн тунгалаг байгаа физикчдээс хамгийн алдартай гэгдэх Английн физикч С.Хоукинг оруулжээ.Хар нүхнйй хаяны дотогш бүх юм хар нүхэнд сорогдон алга болж хэзээ ч түүнээс тасарч зугтаж гарна гэсэн ойлголт байхгүй. Хар нүхний хаяны гадна байгаа биет хар нүх энд байна гэдгийг мэдэрч эхэлнэ. Харин хар нүхний хаяыг түүнийг тасралтгүй мөнхөд тойрон эргэлдэх гэрлээс бүтнэ гэж үздэг. Хар нүхний хаяны ойролцоо огторгуй-хугацааны шинж төлөв эрс өөрчлөгдөж, цагийн зүүний явалт хязгааргүй удааширч эхэлнэ. Хар нүхний хаяны орчин дахь хоосноос гэрэл цацрах үзэгдлийг Хоукингийн цацрал гэнэ. Ингэж гэрэл цацруулсан хар нүх аяндаа ширгэж үгүй болно. Энэ нь Эйнштейний харьцангуйн онолоор энерги масс хоёрын шүтэлцээний мөрдлөгөө юм. Яагаад гэвэл хар нүх хаяныхаа орчмоос гэрэл цацруулж, өөрийнхөө энергийг алдсан учир түүний массын хэмжээ багасаж эхэлнэ. Ингэж хар нүх аяндаа ууршиж үгүй болно. Энэ үзэгдэл хар нүхний физикт квант шинж чанарыг оруулснаас болж гарч ирсэн таамаглал юм.

Хар нүхний шуурга


Дээр хэлснээр хар нүхний таталцлын асар их хүчнээс болж түүн дээр унаж байгаа хүн (хүний урт 1,8 м гэж үзвэл) гурван км хүртэл утас шиг сунаж унана. Яагаад гэвэл хүний толгой, хөл хоёрын хоорондох таталцлын хүчний зөрүүгээс болж хүн ингэж утас шиг сунах юм.Хар нүхний тухай физик ойлголт хүн төрөлхтний үе үеийнхний оюун санааг эзэмдэж, түүний хачирхалтай шинж чанарыг улам бүр тодруулсаар байх юм. Жишээ нь, хар нүхийг ашиглан хүн төрөлхтөн түүн дээр хаягдал хогоо асгаж, түүнээс гарсан энергийг ашиглах санаа ч хүртэл бий.

Ц.МЯНГАНБАЯР, Х.НАМСРАЙ, М.СОВД
дэлгэрэнгvйгээр цааш унших...
ОЮУН УХААНТ АХАН ДҮҮСИЙНХЭЭ ЭРЭЛД


“Харь гаригийн соёл иргэншлүүдтэй холбоо тогтоох, гаднаас мэдээлэл авах нь үйл ажиллагааны бүхий л тал шинжлэх ухаан, техник магадгүй, нийгмийн туршлага солилцоход ч ашигтай, хувьсгалжуулагч нөлөө үзүүлж болох юм. Хэдийгээр ойрын үед энэ талаар амжилтанд хүрэх баталгаа алга байгаа боловч энэ чигт ажиллахгүй бол хүн төрөлхтний хувьд ухаалаг бус хэрэг болно.”

Нобелийн шагналт Андрей Сахаровын "Дэлхий ертөнц тавин жилийн дараа" өгүүллээс.

Бид одоогоос 4 тэрбум 800 сая жилийн өмнөх дэлхийг эргэн харж чаддагсан бол далай тэнгис ч үгүй, хийн мандал ч үгүй тэгэхээр хөдлөх салхи ч үгүй "амьгүй" ертөнц үзэх байжээ. Тэр цагаас эхлэн урт удаан хугацаагаар үргэлжилсэн геологийн түүхийн нэгэн үед дэлхийн анхдагч хийн мандал бүрэлдэн цахилгаан ниргэлэг, цохих долгион, нарны хэт ягаан туяа, галт уулын илч дулаан, цацраг идэвхт задрал зэрэг энергийн элдэв үйлчлэлээр эрт цагийн дэлхийд нарийн зохион байгуулалттай органик молекулууд үүсэн бодисын алгуур хувьсгалын эцэст амьд эс гэгч гайхамшиг бий болжээ. Хэвлэлийн хуудаснаа хэдхэн мөрт багтаан бичсэн энэ үйл явц байгаль дээр олон зуун сая жил үргэлжилжээ.Хүчилтөрөгчит хийн мандал одоогоос 3800 сая жилийн тэртээ үүссэн тэр үед цөм бүхий эсүүдээс тогтсон биемахбодиуд (зукорит), 1000 сая буюу нэг тэрбум жилийн өмнө араг ясгүй цэлдэн аягийн анхны олон эстэн, 600 сая жилийн өмнө араг яст махбодиуд үүсчээ. Силурын галав буюу одоогоос 400 орчим сая жилийн өмнө амьдрал уснаас эх газарт дэлгэрч дунд төрмөлийн эхэн (200 гаруй сая жилийн тэртээ) гэхэд хөхтнүүд «мэндэлжээ». Үлэг гүрвэлүүд эгшин зуур сүирлийн шинжтэй сөнөж устсан нь 65 сая орчим жилийн тэртээд буюу цэрдийн галавын эцсээр байв. Үүнээс хойш залган авсан шинэ төрмөлийн эрин шим мандлыг дахин сүрхий өөрчилж, орчин үеийнх нь төлөвт ойртуулжээ. Хөхтний ноёрхол батжин хүний амьдралын эрин эхлэх нь энэ. Энэ үйл явц одоогоос 15 сая орчим жилийн өмнө буюу хүний хамгийн эртний өвөг болох Энэтхэгээс малтаж олсон рамапитек гэгч хагас бич-хагас хүн бий болсон тэр үед эхэлжээ. Хүний генийн тогтцын өөрчлөлтийн хурдыг тооцоолсны үндсэн дээр одоогоос 2,7 сая орчим жилийн өмнө хүн үүссэн гэж үзэх боллоо. Үүнийг нотолсон олдворуудыг палентеологичид олсон билээ.Хамгийн энгийн амьд биемахбодиос оюун ухаант хүнд хүрсэн энэхүү урт удаан хөгжлийн хөдөлгөгч хүч нь санамсаргүй, статистик шинжтэй хувьсамж (мутац), байгалийн шалгарал зэрэг үйл явц байлаа. Биохимичид амьд бодисын анхны «өөдөс» бий болгосон нийлмэл органик нэгдлүүдийн нийлэгшил ямар нөхцөлд, яаж явагддагийг ойлгоход тус дехөм үзүүлсэн олон сонин туршилт хийсээр байна. Амьд язгуур чанарын хамгийн нандин шинж болсон удамшлын нууцад нэвтрэн дезоксирибонуклейний болон рибонукпейний хүчлийн молекул байгууламж, залуур зүйн утга санааг тайлбарласан нь нийт байгалийн шинжлэлийн гайхамшигт амжилт болов. Байгалийн өөрийнх нь «бүтээл» оюун ухаант хүн гэгч эргээд байгаль дэлхий, орчлонт ертөнц, өөрийнхөө үүсэл, бүтэц тогтцыг гүнзгийрүүлэн судалж байгаа нь гайхалтай.

НАРНЫ АЙМГИЙН ТУХАЙ

Нарны аймаг есөн том, 2000 орчим бага гариг, олон арван сүүлт од, хий тоосонцор зэргээс тогтоно. Нарыг тойрон эргэх эдгээр есөн гаригийн нэг нь манай дэлхий билээ. Сүүлийн хэдхэн арван жилийн дотор нарны аймгийг нарийвчлан судалсан нь онолын төдийгүй цахилгаан соронзон долгионы бүхий л мужид ажиглалт явуулж баялаг мэдээ цуглуулсан, гариг хооронд автомат хөлөг төхөөрөмжөөр бусад гариг зарим сүүлт од тэргүүтнийг нүүр тулан шинжилсэнтэй холбоотой юм. Зөвхөн нэг жишээ авахад л АНУ-ын гариг хоорондын «Пионер-10», «Пионер-11», «Вояжер» хөлгүүд алс холын Бархасбадь, Санчир гариг орчимд аль1980-аад онд хүрэлцэн очиж телевизийн нэвтрүүлэг хийн, шинжлэх ухааны асар үнэ цэнэ бүхий едий тедий мэдээ илгээсэн билээ. Оросын гариг хоорондын автомат төхөөрөмжүүд ч Ангараг, Сугар гаригт бууж гайхамшигт мэдээ илгээсэн.Нарны аймгийн хамгийн захын гариг Дэлхий ван нарнаас 400 орчим одон орны нэгж зайд оршино. Одон орны нэгж гэж Нар, Дэлхий хоёрын хоорондох зайг хэлэх бөгөөд 150 сая орчим километр билээ. Орчлонгийн хамгийн хурдтай зүйл бол гэрэл. Гэрэл хоосон орчинд ойролцоогоор секундэд 300 мянган километр зай туулдаг. Тэгвэл Дэлхий Нар хоёрын хоорондох зайг гэрэл 8 минутад гэтлэх юм. Нарны аймгийн нэг захаас нөгөө захад гарахад гэрэл 11 цаг орчим хугацаа зарцуулна. Хэрэв нарыг таван см хөндлөн огтлолтой жижиг бөмбөг гэж санаандаа сэтгэн үзвэл манай дэлхий түүнээс 5 метр 40 см зайд орших, хагас миллиметр ч хүрэхгүй хөндлөн огтлолтой өчүүхэн үрэл болж таарна. Энэ харьцаагаар нарны аймгийн захын гариг 220 орчим метрийн алсуур эргэж байх юм. Өнөөгийн одон орон судлалын асар баялаг мэдээ сурвалжаас нарны аймагт дэлхийгээс өөр газар амьдрал, чухамдаа гэвэл оюун ухаант амьдрал, амьтан байхгүй гэдэг дүгнэлт гарч байна. Харин нарны аймгийн алсын аварга гаригууд, тэдгээрийн дагуулууд дээр амьдралын ямар нэг хөлдөнги хэлбэр байж болзошгүй гэж үзэж байна. Дүгнэвэл, юутай ч гэсэн нарны аймгийн цорын ганц оюун ухаантан, «эзэн» нь өнөөдөр 6 тэрбум даваад байгаа хүн төрөлхтөн бололтой.

ОДОТ ОРЧЛОНГИЙН ТУХАЙ

Хараа сайтай хүн шөнийн тэнгэрт 6000 орчим од үзнэ. Од бол халуун цөмийн урвалын дүнд еерөөсөе аварга их энерги ялгаруулдаг нар мэт эрхэс. Тэгэхээр нар бол бидэнд хамгийн ойр байгаа од гэсэн үг юм. Бид Нар хэмээн нэрлэсэн төв одоо тойрон эргэх Дэлхий хэмээх гариг дээр амьдран аж төрж сууцгаадаг. Өөр одод ч өөрийгөө тойрсон гариг бусад эрхэсүүдтэй байх нь магад бөгөөд гагцхүү асар хол зайтай оршихын улмаас ямар ч хүчтэй дуран авайд хүртэж ажиглагддагүй ажээ. Наранд ойрхон орших одны нэг нь дөрвөн гэрлийн жилийн орчим зайд орших Өмнөд хаалганы Гялаан хэмээх од юм. Секундэд 300 мянган километр, цагт нэг тэрбум 800 сая километр зай туулж чадах гэрэл бүтэн дөрвөн жил явж байж энэ одонд хүрэх нь байна.Нар, Өмнөд хаалганы Гялаан, мөн түүнээс арай зайтай орших Хөхдэй Мэргэн гэх зэргээр оддыг тоолж бүртгэсээр байтал 150 тэрбум орчим одод нэгдэн аварга их аймгийг үүсгэнэ. Үүнийг латинаар галактик, бид бол манай одот орчлон, бас заримдаа тэнгэрийн заадал гэж ярих нь ч бий. Манай одот орчлон бөмбөрцөг, зэзрэнцэг хэлбэрийн дэд аймгуудаас тогтох ба тэр хоёрын завсар орчим орших бид гадна талын зээрэнцэг хэлбэрийн ороодсыг дотроос нь ажиглахад энэ нь тэнгэрийн заадал болж харагддаг билээ. Шөнийн тэнгэрт цайвартан харагдах үүл мэт зурвасыг ажиглаагүй хүн байдаггүй биз. Энэ бол манай одот орчлонгийн зах хаяа болох хэдэн арван тэрбум одны нийлсэн их гэгээ юм. Тэнгэрийн заадлын нэг захаас нөгөө захад гарахад гэрэл 100 мянган жил зардгийг үзвэл үнэхээр аварга ертөнц ажээ. Тэгэвч манай одот орчлонд харьцангуй ойр орших Адаг чуулганы ордны их угалзан мананцар хэмээх өөр нэг одот орчлон хүртэл гэрлийн 2сая 500 мянган жилийн зайтайг бодвол энэ нь юуны аварга байх билээ. Нэг үгээр хэлбэл адаг чуулганы мананцар хэмээх 200 гаруй тэрбум одны аймгийн нийлсэн их гэрэл 2 сая 500 мянган жил явж байж бидний нүдэнд харагдаж байгаа нь тэр. Тэгэхээр бид энэ одот орчлонгийн 2 сая 500 мянган жилийн өмнөх «түүх»-ийг л харж суугаа юм байна шүү дээ.Өнөө үед том том дуран авайн ажиглалтад өртөх их орчлонт ертөнцийн зах хаяаг хааш хаашаа 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг мэтээр багцаалж байгааг, үүн дотор манай тэнгэрийн заадал мэт үй олон одот орчлон оршин байдгийг бодоход их бага гэгч үнэхээр харьцангуй бус уу?

АНХНЫ АЛХАМ

Оддын үүсэл, хувьсал, тогтцыг судалдаг их хөгжсөн орчин цагийн онолууд бий. Тэдгээрийн үндзс нь Эйнштейний алдарт харьцангуйн ерөнхий онол, квант механик хоёр болмо. Астрофизик, космолог зэрэг орчин цагийн эдгзэр сүрт онолуудын өдий төдий дүгнэлт, мөрдлөгөөс зөвхөн одод үүсч, насалж, мөхөх өөр өөрийн тодорхой тавилантай, мөн нар бусдаас юугаар ч онцгойрон ялгарах зүйлгүй эгэл жирийн нэг од мөн гэдэг хоёр дүгнэлтийг энд онцлон дурдах учир байна. Энэ хоёр дүгнэлтийг үндэс болгон авбал оддын үүсч насалж, мөхөх тавилан ч гэх юм уу жам дунд нартай төстэй зам туулсан үй олон однууд мөн л адилхан гаригийн тогтолцоотой болж тааламжтай нөхцөл бүрдсэн тэдгээрийн зарим дээр өмнө өгүүлсэн геологийн болон амьд байгалийн тэрбум, зуу зуун сая жилийн урт удаан хөгжил, хувьслын үйл явцын эцэст материйн хөгжлийн өндөр дээд нэгэн төвшин-оюун ухаант соёл иргэншил бий болно гэсэн санаанд тулж иржээ. Ийм соёл иргэншил хичнээн байж болохыг бащаалахаар аль хэдийнээс орлдсоор ирсэн бөгөөд астрофизикч Ф.Дрейк нэгэн томьёо гаргасан байдаг. Дрейкийн томьёо гэдэг энэ томьёо нэлээд субьектив багцаа шинжийн хэд хэдэн хүчин зүйлийн сонголтоос шалтгаалдаг. Бид манай одот орчлон буюу Тэнгэрийн заадлын 150 тэрбум одны 1\10 нь гаригийн тогтолцоотой, тэдгээрийн 1\10-д нь тааламжтай нөхцөл бүрдэн амьдрал нэгэнт үүссэн, түүнээс мөн 1\10 тутам нь оюун ухаант соёл иргэншлийн төвшинд хүрсэн, мөн 1\10 нь бидэнтэй нэгэн зэрэг амьдран оршиж байгаа гэхчилэн үзвэл манайх мэт 15 сая орчим соёд иргэншилт гариг байхыг бодож олно. Энэ бол ерөнхий ойлголт өгөх төдий багцаа үнэлэлт бөгөөд үнэн хэрэгтээ энэ тоо хэдэн арваас хэдэн зуу, мянга, сая дахин бага буюу их ч байж болзошгүй юм.Орчлонт ертөнц даяар байж болох үй олон соёл иргэншлүүдийн хөгжлийн төвшинг юугаар хэмжих вэ? Бодитой хэмжүүр юу байв? Оросын астрофизикч Н.С.Кардашев нэгж хугацаанд үйлдвэрлэх энергийг үндэслэх нь илүү бодитой гэж үзээд гурван түвшинд хуваан үзсэнийг эрдэмтэд дэмжих талдаа байдаг юм.Түүний багцаалснаар доод шатны соёл иргэншил манай дэлхийнхтэй хавьцаа эрчим хүчний үйлдвэрлэлтэй байх ба дунд шатных нь төв од буюу биднийхээр бол Нарныхаа цацруулж буй энергийг гадагш нь алдалгүй бараг бүхэлд нь ашиглаж чаддаг, дээд шатных нь одот орчлон буюу мөн манайхаар бол Тэнгэрийн заадлын оддын цацруулах бүх энергийг ашиглаж чаддаг болсон байх ажээ. Н.С.Шкловский гэж Орчлонт ертөнц, амьдрал, оюун ухааны талаар дэлхийд алдаршсан судалгаа хийж ном бичсэн нэртэй одон оронч байсан. Шкловскийн үзсэнээр манай дэлхийн соёл иргэншил хэвийн явцаар хөгжин, өөрийгөө сөнөөчихдөггүй юм бол хэдэн арван мянган жилийн дараа дунд шатанд, хэдэн сая жил гэхэд дээд шатанд дөхөж очих юм.Ийнхүү үзвэл бидний хүн төрөлхтөн цаашид хөгжих уудам их замын эхэнд байгаа ажээ.Од хооронд, одот орчлонд сүлжилдэн хэлхээ холбоо тогтоосон соёл иргэншлүүдийн их гэр бүл байдаг, түүнийг нь бид мэддэггүй байж ч болох юм. Бидний дохио дамжуулах арга хэрэгслээс огт өөр зүйл ашигладаг байж болох юм. Гэлээ ч хүн төрөлхтөн өөр ертөнц тийш дохио илгээх оролдлогыг хэдийнэ хийгээд байна. 1974 онд АНУ-ын Аресибо дахь 300 метр хөндлен огтлолтой аварга том радио дуран авайн тусламжтайгаар М-13 хэмээх бөөн одод тийш дэлхийн соел иргэншлийн талаар нэлээд мэдээлэл агуулсан дохио цацсан билээ. Хэрэв тэр дохиог М-13-ын оюун ухаантнууд саадгүй хүлээн авч, тайлж уншаад бидэнд хариу явуулсныг бид мөн хүлээн авч уншжээ гэхэд хамгийн багадаа 48 мянган жилийн хугацаа зарцуулах юм.Түүнчлэн дээр дурьдсан «Вояжер» хөлөгт дэлхийн соёл иргэншлийн талаархи дүрс бичлэг бүхий хальс, гэрэл зургуудыг байрлуулсан байна. Дэлхий дээрх янз бүрийн дуу авиа, манай соёл иргэншлийн танилцуулга болсон 118 ширхэг гэрэл зураг, цаг хагас үргэлжилэх хөгжмийн нэвтрүүлэг, дэлхийн 60 улсын хэл дээр бичсэн мэндчилгээ гэх зэргийг тэнд багтаажээ. Хэдийгээр энэхүү «захиа»-г өөр ертөнцийн оюун ухаантнууд хүлээн авч танилцах магадлал өчүүхэн бага ч гэсэн хүн төрөлхтний гайхамшигт нэгэн мөрөөдөл оюун ухаант ахан дүүсээ эрж хайх оролдлогод анхны алхам болсон билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Өчигдрөөс өнөөдөр хүртэл


Стэнли Кубрикийн 2001: A Space Odyssey (1968, Metro Goldwyn Mayer Studio) кинонд хүний өвөг нэгэн сармагчин учир шалтгаангүй үйлдэл хийж байхдаа гарт тааралдсан чөмөгний ясаар санамсаргүйгээр юм цохин буталж, бараг л анхны гэмээр ухамсарт үйлдэл хийсэндээ, өөрийнхөө гараар бус өрөөлийн ясыг ашиглаж үйлдэл хийж болдогийг танин мэдсэндээ хөгжин цэнгэж буйг харуулсан гайхамшигтай дүрслэл байдаг. Анхны тэр цагаас хойш хүн төрөлхтөн маш их замыг туулжээ. Танин мэдэх их хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн өдрөөс өдөрт хөгжиж, боловсорсоор. Гэвч өнөөдрийг хүртэл бид нэг л чухал асуултанд хариулт олж чадаагүй байна. Энэ бол “Бид хаанаас үүсэлтэй вэ?” гэсэн хэт философи гэмээр асуулт юм.

Бидэнд тоост ертөнцөд шороо хөдөлгөж явах эрх олгосон тэрхүү анхдагч нөхцөл байдал хаанаас эхтэй вэ? Түүхийн хугацаанд үүнийг тайлбарлах олон оролдлогуудыг эртний соёл иргэншлүүд-Хамукар, Маяа, Ацтек, Мессир, Грек, Ромын эрдэмтэн мэргэд хийж байсан ч логик үндэслэгээгээр хангалтгүй хариултыг өгч байжээ. Ихэнх л тэнгэрийн мэт эзэн бурхан биднийг бүтээсэн, түүнээс бүх юм хамааралтай мэтээр сэтгэж байсныг бид мэднэ. Өнөөдөр ч энэ сэтгэлгээ хүчээ алдаагүй, амь бөхтэй оршсоор...Шөнийн тэнгэрт үзэгдэх их оддоос өөрсдийн гарал үүслийг тайлан таних оролдлогуудын эхлэл өдгөөгөөс ердөө дөрвөн зуухан жилийн өмнөх цаг хугацаанд хамаарна. Харин өнөөдөр бид өөрсдийн гарал үүслийг тайлбарлахад шаардагдах асар их баримт нотолгоог шинжлэх ухааны хөгжлийн хүрсэн түвшинтэйгээ уялдуулан гарган дэвшүүлчихээд байгаа нь сайн хэрэг.

Амьдралын энэ их үйл явц бүрэлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцлийг астрофизикийн судалгаанд өнөөдөр дэмжигдэж буй онолын үндэслэл болох их тэсрэлтийн дараахь их задралтаар тайлбарлавал илүү үр дүнтэй бизээ.Хэмжиж үл дийлэм тийм их хэмжээний халуун бүхий үл мэдэгдэх биет оршин байснаа гэнэт тэсэрчээ. (Харин үүнээс өмнөх үйл явцын талаар мэдэж чадаагүй байгаа шүү.) Тэсрэлтээс бараг нэг минутын дараа энэхүү үл мэдэгдэх биетүүдийн температур арван тэрбум градус хүртлээ буурсан байна. Дахиад хагас минут өнгөрөхөд өнөөх биетийн температур өнөөдрийн бидний мэдэх хамгийн халуун оддын температуртай тэнцэхүйц нэг тэрбум градус болтлоо асар хурдтай буурчээ. Энэ үйл явцыг Жорж Гамов 1948 онд анхлан тайлбарласан юм.

Аугаа их тэсрэлт болсноос хойш хэдхэн цаг өнгөрөхөд гелийн атом, устөрөгч бүрэлдэх үйл явц дууссан. Ингээд 900 000 орчим жилийн турш орчлон ертөнц онцгой содон үйл явдал багатай тэлсээр байв. Дараахан нь температур хэдхэн мянган градус хүртлээ буурч, атомууд үүсэх шалтгааныг нөхцөлдүүлжээ. Орчлон ертөнц бүхэлдээ тэлсээр байсан энэ үед дундаас дээш нягттай байсан зарим жижиг хэсгүүдэд тэлэлт зогсож, бүр хумигдаж эхэлсэн бөгөөд тэдгээр жижиг хэсгүүд нь тэлж буй бусад биесийн таталцлын хүчинд автан түүнийг тойрон аажмаар эргэлдэж эхэлсэн нь энэ үеэс улбаатай. Энд бичиж буй зүйл товчхон атлаа ганцхан л зүйлийн тухай өгүүлээд буй юм шиг санагдаж магадгүй. Үнэндээ бол өөрийн гэсэн хөдөлгөөнтэй, эргэлддэг зууван дугуй хэлбэртэй, эсвэл өөрийн гэсэн хөдөлгөөнгүй хэрнээ түүн доторхи одод нь эргэлдэж байдаг хэдэн зуун тэрбум галактикуудын үүсэл хөгжлийг л ярьж буй хэрэг гэдгийг эрхэм уншигч Та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ.

Галактик доторхи өнөөх гелийн атом, устөрөгч маань хийн үүлс болон задран байх үед supernova буюу хэт шинэ оддын тэсрэлт дахин явагдсан нь өдгөөгөөс 5 тэрбум жилийн тэртээ манай Нар хэмээх жижигхэн шар одыг үүсгэх шалтгаан болсон юм. Нарыг үүсгэсэн хийн үүлсийн зарим жижиг хэсэг нь түүнийг тойрон эргэх гараг эрхэсийн элементыг бүрэлдүүлсэн гэж С.Хокингийн бүтээлд тайлбарласан байдаг.Олон жижиг гарагуудын тойрог замын хөдөлггөөн ийнхүү эхэлсэн бөгөөд манай дэлхийн хувьд маш халуун, агаар мандалгүй байснаас хөрч, уул чулуулгаас хий ялгарсны үр дүнд агаар мандал бүрэлдсэн ч энэ нь амьт биет оршин тогтноход хангалтгүй байсан хэрэг. Тийм ч учраас амьдралын бичил хэсгүүд өөрсдийгөө усан дотор хөгжүүлэх шаардлагатай болсон ба нөхөн төлжиж, олширч эхэлжээ. Гэхдээ нөхөн төлжилт дардан замаар явагдаагүй агаад түүнд алдаа мадаг гарсны улмаас зарим биет устаж үгүй болоход хүрч байв. Гэсэн атал зарим алдаа нь шинэ, хүчирхэг биетийг төлжүүлэх боломж олгосон бөгөөд анхны болхи биетүүд хүнд нөхцөлд амьдрах чадвартай болсноор хүчилтөрөгч ялгаруулах болсон ажээ. Тэрхүү болхи биетүүдийн ялгаруулсан хүчилтөрөгч нь хэвлээр явагчид, сүүн тэжээлтэн, улмаар хүний өвөг сармагчинг амьдрахад шаардагдах агаарын найрлагыг бий болгож, өөрчилж чадсан нь хачирхалтай.

Бидний өвөг болох сармагчин нь хүн хэмээх илүү дээд хэлбэрийн хөгжилтэй амьтныг бий болгоход шаардагдах анхны ухамсарт үйлдлийг хийснээс хойшхи бидний хөгжлийн түүх орчлон ертөнцийн үүсэл хөгжилтэй харьцуулахад түүний нэг секундэд ч хүрэхгүй хугацаа билээ. Хүмүүс өнгөрсөн цаг хугацааны түүхийг энэ хэмжээнд тодорхойлох хүртлээ хөгжчихөөд байгаа нь сайшаалтай хэрэг.Цаашид түүнээс өмнө юу болж өнгөрснийг танин мэдэх, “Бид хаанаас үүсэлтэй вэ?” гэдгээс илүү “Яагаад бид оршин байна вэ?” гэдэг асуултанд хариулт олох хүндхэн даалгавар, эцэс төгсгөлгүй оролдлогууд биднийг хүлээж байна. Гэхдээ бид эхний асуултандаа бүрэн төгс хариулт олж чадаагүй байгааг мартаж болохгүй.

Хүн төрөлхтөн ажил, амьдралынхаа үйл хэрэгт анхааран сандран амьдарсаар, өдөр шөнө солигдсоор, дэлхий нарыг тойрсоор... Энэ зуур орчлон ертөнцийн өөр нэг хязгаарт шинэ амьдрал бүрэлдэж, бас нэг хязгаарт хуучин амьдрал дуусгавар болж буйг хэн мэдэх билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Тариан талбай


Орчлон ертөнцийг гийгүүлэгч гэрэлт нарны туяанд цогцолсон их амьдралын тухай бодох ахуйд хүний төрөлтнүүд /ер нь амьд амьтад/ бид ямар их аз золтой учраа вэ хэмээн сэтгэхэд хүргэх юм. Нарны аймгийн 9 /одоо бол 10 гариг/ гариг дотроос амьдрал цогцолсон цорын ганц гариг бол манай дэлхий гэдэг нь нэгэнт тодорхой болоод олон зуун жилийг ардаа орхиод байгаа ч нарны аймаг битгий хэл манай одод орчлон дотроос оюун ухаант бусад төрөлтнүүдөө хайх их үйл хэргийг цуцалтгүй үргэлжүүлсээр байгаа билээ.Манай одод орчлон буюу бидний нэрийдэж заншсанаар Сүүн зам хэмээх олон арван тэрбум их оддын нэгдэл дотроос амьдралтай гариг олох нь техник технологийн хөгжлийн түвшин ийм хэмжээнд байгаа өнөөгийн бид бүхний хувьд өвсөн дотроос зүү эрэхтэй адил хүнд хэцүү ажил гэдэг нь тодорхой. Орчлон ертөнц үнэхээр уудам агаад хүмүүн төрөлтний хувьд агуу ихийн хэмжээсээр үнэлэгддэг Сүүн зам маань харин одод ертөнцөд өчүүхэн нэг молекул мэт гэдгийг уншсан ном, дуулсан сониноосоо үзээд үнэхээр айхах, гайхах зэрэгцэх юм.

Хэдэн жилийн өмнө Men in Black киног үзэж байхад киноны төгсгөлд манай одод ертөнцийг бүхэлд нь нэг шилэн бөмбөгөн дотор багтаачихсан, тэрхүү шилэн бөмбөгнүүд нь хомоолны араг адил том сагсан дотор багтаж ядан овоолоостой агаад тэрхүү бөмбөлгүүдээр нь бас нэг үлэмж биетэн амьтан гольф шиг тоглоом тоглоод сууж байгааг харуулдаг.

Ер нь аливаа уран зөгнөлт киноны шинжлэх ухаанд үзүүлэх үр нөлөө ямар их вэ гэдгийг хэлээд дуусахгүй. 2001-Space Odyssey, Star Wars, Close Encounters of the Third Kind, сүүл үеийн кинонуудаас Time Machine, AI, Minority Report, бас Bicentennial Man гээд дурьдаж болно. За энэ ч яахав.Үнэхээр бид бүхэн хязгааргүй их орчлон ертөнцийн хаяа хязгаар хаана байгааг мэдэхгүйгээс цаадар энэ мэт уран төсөөллөөр кино бүтээхэд үүний үнэн худлыг харьцангуй үнэний хуулиар батлах гэж лавтай 100 сая жил шаардагдах бизээ. Минйи нэг найз "Ядаж нэг сая жилийн дараа ч юм уу энэ хорвоод мэндлэх минь яалаа гэж бодох юм" гэж хэлж байсан юм. Тэр ч үнэн...

Бид бүхэн манай одод ертөнцөд хамгийн ойр орших Хөхдэй мэргэн хэмээх од руу хүрэхийн тулд гэрлийн хэдэн арван жил зарцуулах ёстойг мэдэх үү... Тэгээд зогсохгүй гэрлийн хурдаар аялахын тулд хүн төрөлхтөнд 5 грамм жинтэй сансрын хөлөг шаардлагатай гэдгийг дуулгавал өнөөх нано технологи, бичил схемүүдийн хөгжлийн түвшинг дээд шатанд хүрэхийг хүлээх шаардлагатай болно. Ингэхийн тулд 1 сая жил ч багадна.

Гэхдээ сэтгэлээр уналгүй... "Асар том тариан талбай дотор буудайн ганц үр ургадаггүйн нэгэн адил одот ертөнцөд цорын ганц амьдралтай гариг байна гэж хэзээ ч байхгүй" гэсэн үнэмшилтэй нэгэн өгүүлбэрээр энэ бяцхан гарчгийг өндөрлөе.
дэлгэрэнгvйгээр цааш унших...

Tuesday, December 16, 2008

ДООД ТИВИЙН ҮҮДИЙГ МОНГОЛООС ОЛСОН УУ?


Доод тив хэмээх шашны ойлголтыг шинжлэх ухаанаар батлахыг зорьж байгаа Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монгол Алтайд хийсэн судалгааныхаа төгсгөлд маш сонирхолтой дүгнэлт гаргасан юм. Түүний үзэж байгаагаар Доод тив буюу Шамбалын орон нь хүн төрөлхтөний генийн санг хадгалж байгаа зэрэгцээ ертөнц юм байна. Хүн мичнээс үүссэн гэх шинжлэх ухааны тулгуур үзлийг няцааж байгаа энэ эрдэмтний “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” хэмээх судалгааны бүтээлүүд нь цувралаар хэвлэгдэж дэлхий нийтэд шуугиан тарьж байгаа билээ. Мулдашевийн баг 2006 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 2-ныг хүртэл Монгол Алтайд судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд хөл тавилгүй Ховд аймгаас буцсан юм. Тэднийг Монголд байх хугацаанд нь зорьж очин уулзах бололцоо олдсонд миний бие ихэд баяртай байдаг. Мулдашевийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн уншигч олны хүртээл болгосон Монголын психотроникийн хүрээлэнгийн эрхэм нөхөдтэй хамт Ховд аймгийг зорьсон минь дорх нийтлэлийг бичих боломжийг олгосон билээ. Ингээд тухайн үед бичиж тэмдэглэж авснаа сийрүүлэн эрхэм блогчиддоо хүргэсү.

Мулдашев Номхон далайн Пасхи аралд хийсэн судалгааныхаа дараа Монголд шууд хүрэлцэн ирсэн гэдгээ хэлээд Пасхи арал нь дэлхийн нөгөө бөөрөн дээр Монгол Алтайн яг эсрэг талд оршин буйг тэмдэглэсэн глобусыг надад харуулсан юм. Хүний гараар бүтээгдсэн эсэхэд нь эргэлзэн дэлхий дахинаараа маргасаар байдаг олон зуун тоннын жинтэй цул чулуун хүмүүс “оршин суудаг” эл арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг юм байна. Тиймээс Мулдашеийн багийнхан дэлхийн нөгөө бөөрөнд Пасхи аралын яг эсрэг талд нь оршин буй газарт тийм хар нүх бий эсэхийг хайхаар иржээ. Хачирхалтай нь хайсан мөнөөх зүйлээ Монгол Алтайн нэгэн агуйгаас илрүүлсэн гэдгээ тэд догдлон ярьж байлаа. Тэд уг газрынхаа нэрийг мэдээлэхийг хүсээгүй бөгөөд үүнийгээ мухар сүсэгт ухвар мөчид хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас тэрхүү ариун газар сэвтэх вий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан юм. Нутгийнхны ярьж байгаагаар уг газар нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Гурван цэнхэрийн агуй байж магадгүй байна. Агуйн хананаас өрөмдөж гаргасан мэт үзүүргүй хар нүх олжээ. Мөн агуйн үүдэнд ёроолгүй гүн
цооног байсныг илрүүлжээ. Энэ цооног саяхныг хүртэл байсан бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр орон нутгийн захиргаа тус агуйг жуулчдад үзүүлэх зорилгоор сэргээж засах үед уулнаас нуринги унаж агуйн үүдний цооног нүхийг даржээ. Буруу харсан амтай энэ агуйн үүдэнд нар жаргах үед шувуу олноор ирдгээс 10 машин орчим сангасын хоригдлуудаар ачуулж цэвэрлэж байсан түүхтэй юм байна. Тэд агуйн хананы нарийн цооног нүхнээс гарч ирсэн гэх ээнергин биетүүдийн зургийг бидэнд үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Тэр нь дэлхийн цөөхөн ариун газарт байдаг, зөвхөн өндөр мэдрэгчтэй тусгай аппаратаар л дүрсийг нь авч болдог хэмээн тэд ярьж байлаа. “Нүдэн хүн” хэмээн нэрлэж буй тэрхүү биет нь томоохон тавагны хэмжээтэйгээс эхлээд бүр цэг хүртэл олон янз байх бөгөөд гэрлэн толбоны зарим нь зурган дээр их тод гарчээ. Эдгээр нь маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь ч мөн зурагнаас харагдаж байв. Үүнийг тэд хүн төрөлхтөний генийн санг хадгалан байгаа зэрэгцээ ертөнцөөс гарч ирж буй энергин биет хэмээн тайлбарлаж байсан бөгөөд тэдгээр нь сэтгэн бодох асар өндөр чадвартай төдийгүй хүний зөв, буруу бодол санааг шүүж шууд хариу үйлдэл үзүүлдэг хэмээн нотолж байлаа. Мөн агуйд тэдний танил “Шувуун хүн”-ий зураг байсан нь эл газар яавч жирийн биш хэмээх бодлыг нь бүр бататгажээ. Далайн гахайтай төстэй урт шөмбөгөр хошуутай, далавчны оронд гар маягийн зүйлтэй, сарьсан хөлтэй, Шувуун хүн хэмээн нэрлэж буй эл дүрс нь Доод тивээс гарч ирсэн амьтан бөгөөд Пасхи арал дээрх хар нүхний дэргэд мөн зураг нь байжээ. Мөн нэг газар ёроолгүй хар нүх байна гэсэн мэдээллийн адгуу Горный Алтайд тэдний багийг очиход яг иймэрхүү агуйд мөнөөх нүх байсан бөгөөд агуйн үүдэнд дээрх зураг бас л тааралдаж. Түүнийг нутгийнхан “Улаан хааны албат” хэмээн нэрлэж газар дор байдаг Галын хааны илч хэмээсэн нь ихээхэн сонирхол татсан төдийгүй Монголчууд ч галын бурханаа дээдэлж түүнийг амьтайд үзэн шүтдэг нь сонин хэмээн ярьж байв. Эрнст Рифгатович Мулдашев бол дэлхийд нэрд гарсан эрдэмтэн бөгөөд анагаах ухаанд хүний эд эсийг нөхөн сэргээх мэс заслыг үндэслэгч, нүд шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн Оросын гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор хүн юм. Тэрээр үйлдвэрлэлд зохион нэвтрүүлсэн нүдний нөхөн суулгавар эд “Аллоплат”-ынхаа цаад учрыг одоо хүртэл гүйцэд мэддэггүй ч хүний амьгүй эд эсээс гарган авдаг энэ материал дахин амилж хүний бие цогцыг бүтээх байгалийн гүн нарийн механизтайг ойлгон, физикч, молекулын биологич зэрэг олон эрдэмтэнтэй хамтран ажиллахын сацуу шашин, эзотерик мэдлэгийн үндсийг ч бас судалдаг аж. Мулдашев Гималай, Түвд, Египетэд таван удаа шинжилгээний аян зохион явуулж нөхөн сэргээх мэс заслын асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах явцдаа гүн ухаан, түүхийн дуулиант олон нээлт гаргажээ. Үгүйсгэж эсрэгцүүлсэн утгатай миний олон асуултын хариуд тэр зөвхөн “Бидний оюун ухаан бол эртний мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл юм” гэдгийг тодотгож, хүн бичнээс биш бич хүнээс үүссэн гэдгийг л би баттай хэлж чадах байна гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ, биднийг Түвдэд явах үед нэгэн лам буддизм бол шашин биш, энэ бол мэдлэгийн ариун цогцолбор гэж хэлсэн. Тэгэхээр мэдлэгийн энэ агуу цогцыг хадгалж ирсэн Монголын ард түмнийг асар их хүндэлж байна. Ойрын жилүүдэд танай оронд заавал ирж “их юм олно”. Энэ аялал маань дахин ирэхээс аргагүй том зүйлийн үүдийг аяндаа нээгээд өгчихлөө гэж байлаа...

МУЛДАШЕВТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА


Энерги гэдэг үг дөнгөж саяхныг хүртэл зөвхөн физикийн шинжлэх ухаанд л хэрэглэгддэг байлаа. Гэтэл өнөөдөр сайн муу энергитэй хүн гээд л амтай бүхэн ярьж бичиж, эл үг бидний амьдралыг тодорхойлогч чухал хэрэглэгдэхүүн болжээ. Нам засгийн шийдвэрээр энэ үгийг хэрэглэхээр тунхагласан бол ингэж өргөн хэрэглээ болтлоо нэлээн юм туулах байсан биз. Зөвхөн энэ жишээнээс л харахад та бид ухамсраар бус “өгөгдлөөр” амьдраад байгаа юм биш үү? За энэ ч яахав үндсэн сэдвээсээ халиад өөрийн үзлээ тунхаглаад уналаа. Хамгийн гол нь та бүхэндээ амласан нөгөө гайхал Мулдашевийн ярилцлагыг эвлүүлэн сийрүүлжээ суутал энэ мэт соньхон мэдрэмжүүд сэтгэлд төрөгдсөн хэрэг л дээ. Манай шинжлэх ухаан амьдралын зөвхөн гадна өнгө, өөрөөр хэлбэл хүний сайн сайхны төлөө, хэрэглээний төлөө улайрч тэр түвшинд л хөгжсөний үрээр хүн гэдэг амьтан өөрийгөө танихаа больтлоо “гоёж” амжсан ч дотоод сэтгэлийнхээ агуу их хүч чадлаас амсах нь бүү хэл өнгийж ч амжаагүйн харгайгаар “ганган 00” болчихоод байна. Иймээс дэлхий ертөнцөөрөө хүний дотоод мөн чанарыг сонирхох дэвшилтэт хандлага нэгэнт цаг үеийнхээ шаардлагаар ч гэх үү бий боллоо. Эрдэмтэд дорныг сонирхож эхэллээ. Дорнын гүн ухаан, буддизм бол шинжлэх ухаан бус шинжилчихсэн ухаан гэдгийг бид саяхнаас л мэдэрч байгаа. Монголчууд дорнын улсын хувьд их мэдлэгийн цөм дунд төлжсөн хэрсүү ухаант ард түмэн билээ. Эртний энэ мэдлэг мартагдаж шинжлэх ухаан рүү буцаж алхдагийн даваан дээр шинжлэх ухаан “шинжилчихсэн ухаан” рүү эргэж байгаад баярланам. За ингээд олныг үл нуршин Мулдашевтай хөөрөлдсөнөө толилуулъя. Тэгэхдээ бас нэг хүлцэл өчих зүйл байнаа. Өмнөх бичлэгтэй утга агуулга давхцаж буй олон зүйл байгааг хүлцэнэ үү.

-Мулдашевийн баг Монголыг зорих болсон шалтгаан маш сонин байна. Юу таныг нааш нь хөтлөв өө?
-Эхлээд би танд энэ глобусыг үзүүлье. Би голчоор нь хадаас хатгасан байгаа биз дээ? Энэ хадаасны наад бөөр нь Номхон далайн Пасхи арал, харин цаад тал нь Монгол Алтайд таарч байна. Энэ сонирхолтой биш гэж үү? Пасхи арал дээрх олон зуун тоннын жинтэй цул чулуун баримлуудыг тэртээ “бүдүүлэг” үед хүн төрөлхтөн өөрсдийн гараар бүтээж чадсан гэдэгт би үнэндээ эргэлздэг. Яг үнэндээ бол итгэдэггүй. Энэ аварга хүн чулуун хөшөөнүүд миний судалгаанд онцгой байр суурь эзэлдгийг та бүхэн мэднэ. Бүх судалгаа шинжилгээ маань яван явсаар доод тив буюу Шамбалын орон гэгч зүйлд тулж ирээд байна. Би энэ “газрыг” олох их эрэл хайгуулд хөтлөгдсөөр өнөөдөр энд /Монголд/ ирчихээд сууж байгаа нь энэ.


-Миний бодоход Доод тив ч бай, Шамбалын орон ч бай тэр газарт бодол сэтгэлийн /сэтгэлгээний биш шүү/ хүчээр, магадгүй бясалгалаар дамжин хүрэх юм шиг санагдах юм?
-Яг үнэн. Энэ бол мэдээж бодитоор оршин буй хот тосгон биш. Бясалгал бол тэнд биднийг хүргэх хөсөг байх л даа. Хүн төрөлхтөний мэдлэг өнөөдөр үнэхээр балчир байна.


-Тэгэхдээ домог үлгэр зэрэг аман зохиолуудад эдгээр нь бодитоор дурдагдсаар л ирсэн. Үлгэр үнэн болох цаг ирж байгаа юм биш үү?
-Үлгэр бол зохиол биш эртний мэдлэгийг өнөө бидний үед тээж ирсэн маш үнэт мэдээллийн аман хэлбэр гэж би ойлгодог. Тэр тусмаа дорнын ард түмэн үлгэрээ хүртэл урлагийн түвшинд хүргэж, утга санаагаа нарийн нягт боодол, давхар давхар сонин содон сэрэхүйгээр нууцалж чадсан нь гайхмаар. Нэг талаасаа урлагийн цэвэр сонгодог бүтээл, нөгөө талаасаа мэдлэгийн ариун цогц гэмээр юмуу даа. Монголын үлгэр домгийг сүүлийн үед би бас нэлээд сонирхож байгаа. Монгол бол эртний мэдлэгтэй ард түмэн гэдгийг би хүлээн зөвшөөрнө.


-Шамбалын орныг Монголоос хайх болсон нь бас л нэг шалтгаантай байгаа даа?
-Би Пасхид хийсэн судалгааныхаа дараа шууд Монгол Алтайд ирсэн. Дэлхийн нэг бөөрөөс нөгөө бөөрөнд шууд шилжин судалгаагаа хийж байна. Учир нь Пасхи арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг. Ёроолгүй, эцэс төгсгөлгүй тийм нүхнүүд. Энэ газрын яг эсрэг талд юу байгаа бол гэх бодол нааш нь намайг авчирсан. Гэтэл энд намайг юу хүлээж байсан гэж санана. Таамаглаж төсөөлж байсан тэр зүйлээ Алтайгаас олоод маш их балмагдсан шүү. Энэ бол Доод тивийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах онцгой зүйл байлаа. Монгол Алтайд миний эрж хайж байгаа тэр хар нүх байна. Тэдгээр нь зүгээр л нэг нүх биш биш Доод тивтэй холбогддог ариун дагшин газар юм.


-Та Шамбалыг оюун санааны зэрэгцээ ертөнц-мэдлэгийн цогцолбор, тэр харагддаггүй, бясалгалаар л дамжин хүрч болох тухайд санал нийлсэн шүү дээ. Тэгээд хар нүх хайгаад байгааг чинь юу гэж ойлгох вэ? Миний хувьд таны яриад байгаа хар нүх гэдэг чинь бас л нөгөө бодит, нэг үгээр хэлбэл шатаар уруудаад л орчих байшин барилгархуу санагдаад байх юм?
- Энэ бол бодит зүйл өөрөөр хэлбэл таны яриад байгаа хаалга гэвэл бас андуу ташаа болох биз ээ. Тэгэхдээ магадгүй энэ нь Доод тивтэй холбогдох хаалга ч байж болох талтай. Дэлхийн хаанаас ч Доод тив буюу Шамбалтай холбогдож болох ч цөөхөн ариун газар байдаг. Тэдгээр нь хүний оюун санааны хүчийг төвлөрүүлж, биежүүлж байдаг. Даяанчид, их бясалгагчид яагаад уулын агуй сэлтийг сонгодог вэ гэдгийг бодъё л доо. За яахав, тайван газар, олны хөлөөс хол гэх байдлаар ойлгож болох ч үнэндээ байгалийн “амин цэг” гэж бас байдаг байх л даа. Тэрийг тэр их билэгт хүмүүс мэдэрдэг биз. Үүнийг одоогоор дэлгэрэнгүй тайлбарлахад эрт байна аа. Энэ тухайд миний үзэл хандлага их өөр. Юутай ч танай эндээс хайснаа олсон. Иймэрхүү ариун газарт өндөр мэдрэгчтэй дижитал аппаратад дүрс нь гардаг Нүдэн хүн буюу энергин биетүүд “амьдардаг”. Энэ бол оюун ухааны асар өндөр чадамжтай, хүний бодол сэтгэхүйд нөлөөлж ч чаддаг амьд амьтан.


-Ийм “амьтдыг” өмнө нь хаанаас олж байсан бэ? Тэднийг яагаад заавал амьд гэж үзээд байгаа юм бэ? Химичид, физикчид үүнийг хамгийн энгийнээр тайлбарлачихаж чадна шүү дээ?
-Пасхид энэ амьтан байсан. Бас цөөн хэдэн ариун газарт тааралдаж байсан. Гэхдээ ийм олноор нь үзэж байсангүй. /дижитал аппаратаар авсан үй олон дүрснүүд үзүүллээ/. Тэд маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь зурагнаас харагдаж байна. Тэр биетүүд ухаалаг, ариун газрын хамгаалагчид. Бид одоогоор түүнийг бүрэн таньж мэдээгүй байгаа учраас их болгоомжтой хандаж байгаа. Энергин биетүүдийг судлахад дөрвөн давхар бөмбөлгөн хэлбэртэйгээс гадна дундаа буюу биеийнхээ төв хэсэгт чагт маягийн зүйлтэй. Энэ нь хас тэмдгийг санагдуулж байна. Хас тэмдгийг утга учрыг Монголчууд сайн мэднэ. Гитлер Шамбалыг хайж байсан, бас хас тэмдгийг бэлгэ тэмдгээ болгосон. Гэхдээ тэр хас тэмдгийг буруу харуулж хэрэглэснээр бүх үйл ажиллагаа нь буруу зүгт чиглэгдэж буруудсан.


-Та Доод тив гэж нэрлээд байгаа тэр зүйлээ тодруулж хэлнэ үү. Монголчууд Доод тив гэгчийг үлгэр домогтоо олонтаа өгүүлдэг ч энэ нь Шамбалын /Бурханы ариун газар, диваажин/ орон биш харин ч бүр эсрэгээрээ буюу Там гэх ойлголттой ойр төсөөлөгддөг.
-Доод тив гэж нэрлэх нь хэр зохимжтойг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол там биш харин бурхадын орон гэж ойлгох нь илүү зохимжтой байх. Судалгаа маань бүрэн дүгнэлтэд хүрчихээгүй байгаа болохоор энэ тухайд одоохондоо хувийн төсөөллөөсөө хуваалцахад эрт байна. Би бас дашрамд хэлэхэд хиргисүүр хэмээх эртний байгууламжуудыг давхар судалж эхэлсэн. Зарим хиргисүүр хүний гараар бүтээсэн гэхэд эргэлзмээр асар их чулуун овоолготой байх бөгөөд дор нь юу ч байхгүй байх тохиолдол олон. Энэ нь магадгүй Доод тивтэй холбогдох, үүд хаалганых нь тэмдэглэгээ ч байж болох юм. Хиргисүүрийн чулууд нь хүний цуглуулсан овоолго биш харин дороос нь түлхэж гаргасан зүйл ч байж болох талтай. Орос Алтайд байсан Улаан хааны албат хэмээх шувуун хүний сүг зураг энд Монгол Алтайд бидний олж илрүүлсэн тэрхүү шүтлэгт агуйн хананд биднийг угтсан нь бас л гайхширмаар сонин хэрэг шүү. Үүнийг бид Доод тивээс гарч ирсэн амьтан гэж үздэг. Бид нэгэн мэдээллийн дагуу орос /Горный/ Алтайд бас судалгаа хийсэн юм. Тэндээс мөн л эцэс төгсгөлгүй гүн цооног олдсон. Дотор талыг нь пааландсан юм шиг тэгшхэн тийм нүх байсан. Би дэлхийн 50 оронд судалгаа хийсэн. Миний ирж буй 51 дэх орон-Монгол улсад ийм сонирхолтой “бэлэг” намайг хүлээж авсанд их бэлгэшээж байна даа.

Тэрээр өөрийг нь угтан авч Монголд /Ховдод/ байх бүхий л хугацаанд нь түшиг болсон Монголын психотроникийн хүрээлэнгийнхэнд талархлаа илэрхийлээд Монгол нутагт байдаг байгалийн сонин содон байгууламжууд, Дорноговийн шүтлэгт уул ус, тэндэхийн Шамбал нэрт газарт судалгаа хийхийг маш их хүсэж байгаагаа хэлсэн. Мөн ирнэ гэж амлaсан. Судалгааны аяллын төлөвлөгөөгөө өмнөх жилд нь гаргачихдаг учраас энэ жилдээ хараахан амжихгүй, гэхдээ ойрын жилүүдэд заавал Монголд дахин хөл тавих хэрэгтэй гэдгээ догдлон ярьж байсан юм.

дэлгэрэнгvйгээр цааш унших...
: