
Хамба ламтан удам судар гарал vvслээ Дилав хутагттай холбон тайлбарлав. Аав нь тэр их хvний агт морьдыг хариуцдаг байсан болоод тэр. Одоо ч хамбынд энэ бvхнийг гэрчлэх хутагтын адуун сvргийг тамгалж байсан эрдэнийн тамга хадгалагддаг гэсэн шvv. Харин євєг эцгийнх нь тухайд бол хошуу занги Содном гэж байж. Тэрбээр єнєє айхтар хэлмэгдэлт єртєн хороогджээ. Єдгєє хэрэг нь цагаагдсан болой. Нацагдорж гуай эцэг эхээсээ 14-vvлээ бєгєєд дороосоо гурав дахь нь. Одоо агтчны хvvхдvvдийн том нь дал хэдийнээ гарч бага нь гэхэд л тавь шvргэж яваа гэнэ. Манба Дацангийн тэргvvн хамбын хорвоод мэндэлж, орчлонд дуугаа хадаасан нь Отгонтэнгэр хайрханы євєр бэл аж. Тэгэхлээр мань хvн Завханых болж байгаа биз.
Хуучнаар бол Сайн ноён хан аймгийн хошууч Бээсийн нутаг гэсэн vг. Тэрбээр сумын эмчийн ирэхийг хvлээлгvйгээр цагаас єрссєн тул том эгч нь эх барьж авчээ. Маргааш нь ирсэн эмч баруун орон дээр нэхий єлгийд хойрсож буй хvvг vзчихээд Нацагдорж хэмээн нэр хайрлаж. Нацагаа хvvгийн бага насаар нь аялах аваас хамгийн тvрvvнд Завхан, Идэр, Тємєртийн голын мєснєє харихаа мэдэхгvй єдєржин тоглох багачуул цаашилбал Тосонгийн бага сургуулийн дотуур байр хоолныхоо хонхыг хэзээ цохихыг тэсэн ядан хvлээх зуураа яаж зvгээр байхав гэсэн шиг дээлнийхээ хаа сугыг ханзартал барилдах хєвгvvдийн тєрхийг санах хэрэгтэй юм билээ. Нєгєєтэйгvvр агтчин Дамдинсvрэн агсан хvvхдvvдийнхээ нэгийг ч дэргэдээ авч vлдэлгvй сургууль соёлын мєр хєєлгєсєн тєдийгvй бvгдийг нь дээд боловсрол эзэмшvvлжээ. Харин тэднээс нь ганцхан Нацагдорж хамбатан л шашны мєр хєєсєн байна. Єдгєє хамбатан зургаан хvvхэдтэй агаад мєн тэднээс нь хоёр хvv нь аавынхаа vйл хэргийг залгамжлахаар сурч байгаа аж.
Ч. Чулуунцэцэг
No comments:
Post a Comment