Тэр өвөл өвөлжиж билээ. Нохой жилийн намар, Чингис хаан, Цагаан татаар, Алчи татаар, Тутгай татаар, Арухай татаар нартай Далан нэмүргэд хатгалдахын урьд Чингис хаан засаглан өгүүлсэн нь: Дайсан хүнийг дарваас олзонд бүү саат, даран барваас тэр олз биднийх буй за: Хуваалднам за. Бидний нөхөд хүнээ няцаагдваас, тэргүүнээ довтолсон газраа эргэж ир. Тэргүүнээ довтолгоонд эс ирсэн хүнийг мүхүрүүлье хэмээн засаглалдав. Далан нэмүргэд хатгалдаж хөдөлгөн дарж Улхуй Шилгэгжидээс улсдаа нийлүүлж дагуулав. Цагаан татаар, Алчи татаар, Тутгай татаар, Арухай татаар, эрхин эргэнийг тэнд муутгажээ. Засаг өгүүлэлдсэн үгст Алтан, Хучир, Даридай гурвуул үгэндээ үл хүрэн олзонд шунажээ. Үгэндээ эс хүрэв хэмээн Зэв, Хубилай хоёрыг илгээж, олзолсон адуу юу авсныг бүгдийг авахуулав. Татаарыг муутгаж агуулан барж, улс иргэдийг нь хэрхэх вэ хэмээн Чингис хаан их эе ургаараа ганц гэрт орж эедэлдэв. Эрт өдрөөс татаар иргэн, эцгэс өвгөдийг минь барсан бөлгөө. Эцгэс өвгөдийн өшил өшиж, хясал хясаж цүүнд үльж (тэрэгний цүүнд хэмжиж) хядаж устгая. Үлдсэнийг нь боол болгож, зүт зүг хуваая хэмээн эе барилдаж, гэрээс гарваас татаарын Их-цэрү Бэлгүтэйгээс ямар эе эедэлдэв хэмээн асууваас Бэлгүтэй өгүүлсэн нь: Та бүгдийг цүүнд үльж хядъя хэмээлдэв гэжээ. Бэлгүтэйн энэ үгийг сонсоод Их-цэру татаарууддаа тунхаг тавьж хороолжээ. Хороолсон татаарт бидний цэргүүд маш шамшжээ (хохиров). Хороолсон татаарыг зовж оруулж цүүнд үльж үльгснийг хядахад татаарууд өгүүлэлдрүүн: Хүн тутам ханцуйндаа хутга ханцуйлж, дэр аван үхье хэмээлджээ. Үүнд маш их шамшигджээ. Төдий татаарыг цүүнд үльж хядан барж Чингис хаан зарлиг болов: Бид ургаараа их эе барилдсаныг Бэлгүтэй заахын тул (задруулж) бидний цэргүүд маш шамшив. Үүний хойно их эед Бэлгүтэй бүү ортугай. Эе барилдахад гадна бүхнийг застугай, засгийн хэрүүл, хулгай худал үйлтнийг заргалтугай. Эе барилдваас унд уусан хойно Бэлгүтэй тэргүүтэн тэнд ортугай хэмээн зарлиг болов. Тэнд татаарын Их цэрүгийн охин Есүгэн хатныг Чингис хаан авав. Есүгэн хатан өгүүлсэн нь: Миний эгч Есүй нэрт надаас дээд, хаан хүнд зохих ажээ. Сая хүргэн хүргэлэн бөлгөө. Эдүгээ манай энэ будлианд хаашаа зорчив оо хэмээв. Энэ үгэнд Чингис хаан өгүүлсэн нь: Эгч чинь чамаас сайн бөгөөс эрүүлж авчиръя, эгчийгээ ирвээс зайлж өгөх үү чи хэмээв. Есүгэн хатан өгүүлсэн нь: Хаан соёрхвоос эгчийгээ л үзвэл эгчдээ зайлж өгье хэмээв. Энэ үгэнд Чингис хаан зарлиг тунхаглаж эрүүлбээс өгөгдсөн хүргэнтэйгээ ойлж явахад бидний цэргүүд золгожээ. Эр нь зугтаажээ. Есүй хатныг авч иржээ. Тэнд Есүгэн хатан эгчийгээ үзээд урьд өгүүлсэн үгэндээ хүрэн босож, суусан сууриндаа суулгаж мөн өөрөө доор суужээ. Есүгэн хатны үгтэй адил болжээ. Чингис хаан ойндоо оруулж Есүй хатныг авч, зэрэгт суулгав. Татаар иргэнийг дагуулан барж, нэгэн өдөр Чингис хаан гадна Есүй хатан, Есүгэн хатны дунд сууж унд ууж бүхийд Есүй хатан ихэд шүүрс алдав. Тэнд Чингис хаан дотроо сэтгэж Боорчи Мухулайтан ноёдыг урьж өгүүлсэн нь: Та энд цугласан хүмүүсийг өөрийн аймаг аймаг байгуулаад, өөрөөс бус аймгийн хүнийг өөр болгон төгсгөгтун хэмээн зарлиг болов. Төдий аймаг аймгаар байваас нэгэн залуу хүрмэл хүн аймгаас өөр байв. Чи юун хүн бэ хэмээн асууваас тэр хүн өгүүлсэн нь: Татаарын Их цэрүгийн Есүй нэртэй охиныг авсан хүргэн нь бөлгөө, би. Дайсанд дагуулагдан айж буруудаж явж бөлгөө. Эдүгээ амарлив хэмээн сэтгэн ирж, олон ард дотор юу таних аж хэмээн явлаа хэмээв. Энэ үгийг Чингис хаанаа өчвөөс хаан зарлиг болсон нь: Мөнхүү дайсан сэтгэж, оорцог болж явж эдүгээ юунд хүрч ирэв ээ. Энэ мэтсийг цүүнд үл! Юун саармай, нүднээс эчнээ хийгтүн! хэмээв. Төдий мүхүрүүлэв. Түүний хойно, мөн нохой жил, Чингис хаан татаар иргэнд морилсонд, Ван хаан мэргид иргэнд морилж, Тогтаа бэхийг Баргужин түхүмийн зүг үлдэж, Тогтаагийн их хөвгүүн Төгөс бэхийг ялж, Тогтаагийн Хатугтай, Чаглалун хоёр хатныг нь авч Худу, Чилаун хоёр хөвгүүн, иргэн сэлтийг олзолж, Чингис хаанаа эс өгөв. Түүний хойно Чингис хаан, Ван хаан хоёр Найманы Хүчүгүдийн Буйруг хаанд морилж, Улуг тагийн Сохог уснаа бүхийд хүрвээс, Буйруг хаан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Сохог уснаас Буйруг хааныг нэхэж Алтай давуулан Хумшигирын Өрөнгө уруу үлдэж явахад Жидай Табалуг (Еди-Тублуг) нэрт ноён нь харуул харж яваад бидний харуулд үлдэгдэж уул өөд зугтаахад олом нь тасарч баригдав. Өрөнгө уруу үлдээд Хоцалбаш (Кишилбаши) нуурт гүйцэж Буйруг хааныг тэнд шуутгав аа. Тэндээс Чингис хаан Ван хаан хоёр харьж айсуйд найман хатгалдаж Хүгсэү Савраг, Байдраг бэлчирт цэрэг засаж хатгалдах болсон ажээ. Чингис хаан, Ван хаан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засаж хүрч илт бултаж маргааш хатгалдъя хэмээн цэрэг засаж хонов. Тэнд Ван хаан буудалдаа гал түлүүлж, шөнөдөө Хар сүүл өөд хөдөлжээ. Тэнд Жамуха, Ван хаан лугаа хамт хөдөлж яваад Ван хаанд өгүүлсэн нь Тэмүжин анд минь урьдаас найманд элчит бөлгөө. Эдүгээ эс ирэв. Хаан хаан минь хайрхан буюу за. Авч ирэх болтугай, анд минь буюу найманд одчихуй за, орох болон хоцров хэмээжээ. Жамухын тэр үгэнд Уручичиртай Хүрэс баатар өгүүлсэн нь: Зусардаж яахин тийн шударга ах дүүг хагацуулан өгүүлэв чи гэв. Чингис хаан шөнө мөн тэнд хонож хатгалдъя хэмээвээс, өдөр гийгүүлэхэд үзвээс Ван хаан буудалдаа галгүй бултжээ. Эндэж намайг түлсэн ажгуу хэмээгээд тэндээс хөдөлж Адар Алтайн бэлчрээр хөдөлжээ. Тэр хөдөлсөөр хөдөлж Саарь хээрт буув. Тэнд Чингис хаан Хасар хоёр Найманы товун ухан арга эс туулсанд (түвэг учруулсан аргад орсонгүй). Найманы Хүгсэү савраг, Ван хааны хойноос нэхэж, Сэнгүмийн эм хөвгүүд, иргэн ураг сэлтийг тольж (булаан) авч, Ван хааныг Дэлгэтү амсараа бүхийд зарим адуун идээжийг тольж аваад харьжээ. Тэр хооронд Мэргидийн Тогтаагийн Худу, Чилаун хоёр хөвгүүн, тэнд бурүн (байсан) иргэнээ аваад хагацаж эцэгтээ нийлэн Сэлэнгэ уруу хөдөлжээ. Хүгсэү саврагт дарагдсан Ван хаан, Чингис хаанд элч илгээж: Найманд иргэн оргон ба, эм хөвгүүдээ дагуулагдав би. Хөвгүүнээсээ дөрвөн хөлгүүдийг чинь гуйж илгээсүгэй би, Иргэн оргоныг минь аварч өгтүгэй хэмээж илгээжээ. Чингис хаан, тэнд Боорчи, Мухулай, Борохул, Чилаун эд дөрвөн хөлөг баатраа цэрэг засаж илгээв. Эд дөрвөн хөлгүүдийг хүрэхийн урьд Улаан худатад Сэнгүм байлдаж байгаад мориндоо хаягдаж автах болж бүхийд эд дөрвөн хөлгүүд хүрч авраад иргэн оргон эм хөвгүүд бүгдийг аварч өгөв. Тэнд Ван хаан өгүүлсэн нь: Эрт сайн эцэг чинь энэ мэт одон барсан улсыг минь аварч өгөв. Эдүгээ бас хөвгүүн дөрвөн хөлгүүдээ илгээж одон барсан улсыг минь аварч өгөв. Ач хариулахыг тэнгэр газрьн ивгээл мэдтүгэй хэмээгээд бас Ван хаан өгүүлсэн нь: Есүхэй баатар анд минь, одон барсан улсыг минь нэгэнтээ аварч өгөв. Тэмүжин хөвгүүн эдүгээ бас одсон улсыг минь аварч өгөв. Эрт эцэг хөвгүүн хоёр одон барсан улсыг анд хурааж өгөв. Хэний өмнө хурааж өгөн зовмой. Би эдүгээ өтлөв. Намайг өтөлж хаданд гарваас, хамаг улсыг минь хэн мэдэх вэ. Дүү нар минь авир муутай билээ. Ганц хөвгүүн минь байвч хань болох хүнгүй ганцаар тул Тэмүжин хөвгүүнийг Сэнгүмийн ах болгож хоёр хөвгүүнтэй болоод амар сууя хэмээж, Чингис хаан лугаа, Ван хаан Туулын хар түнд хурж, эцэг хөвгүүн бололцов. Эцэг хөвгүүн хэмээлдэх ёсон нь: Урьд өдөр Есүхэй баатар эцэг лүгээ Ван хаан анд хэмээлдсэн ёсоор эцэг хөвгүүн хэмээлдэх ёсоор үг өгүүлэлдсэн нь: Харь дайсанд хамт довтолъё. Ороо гөрөөсийг авлахад хамт нийлж авалъя гэв. Бас Чингис хаан Ван хаан хоёр өгүүлсэн нь: Бид хоёр намдваас шүдэт могой шүдэртвээс шүдэргэнд нь бүү оръё. Шүд амаараа ололцож биширье. Аргат могой адардваас адарганд нь бүү оръё. Ам шүдээрээ ололцож биширье хэмээн тийн үг барилдаж амраглан явав. Түүний хойно амраг дээр давхар амраг болъё хэмээн Чингис хаан сэтгэж Зөчид Сэнгүмийн дүү Чахур бэхийг гуйж, Сэнгүмийн хөвгүүн Тасахад өөрийн Хужин бэхийг арилжин өгье хэмээн гуйваас Сэнгүм өөрийгөө ихэмсэглэн сэтгэж өгүүлсэн нь: Бидний ураг тэднийд одвоос алс байж эгнэгт хоймор харах ажгуу. Тэдний ураг манайд ирвэл хоймор сууж алс харан ажгуу хэмээн өөрийгөө ихэмсэглэн сэтгэж биднийг доромжлон өгүүлж, Чахур бэхийг үл өгөн эс таалжээ. Энэ үгэнд Чингис хаан дотроо Нялх Сэнгүмд дургүй болжээ. Тийн дургүй болсныг Жамуха ухаж, гахай жилийн хавар Жамуха, Алтан, Хучар, Хирдахубай, Өвөгжин онгин, Сүхээдэй, Тоорил, Хачигун бэхи нар нэгэн эетэн болж нүүж одож Жижгэр өндрийн хярд Бэрхэ нэрүнд Нялх Сэнгүмд одож Жамуха олхин (худал) өгүүлсэн нь: Тэмүжин анд минь, Найманы Даян хаанд хэлт элчит буюу. Аман дээрээ эцэг хөвгүүн хэмээж байвч авир нь өөр буюу. Итгэж байна уу, та. Эс ухваас таньд юу болох. Тэмүжин андад морилвоос би хөндлөнгөөс оролцъё хэмээжээ. Тэгэхэд Алтан, Хучар хоёр өгүүлсэн нь: Бид Өэлүн эхийн хөвгүүдийн ахыг нь алж, дүүгий нь тэсгиж өгье хэмээжээ. Өвөгжин онгин Хирдагдай өгүүлсэн нь: Гарыг нь гардаж, хөлийг нь хөлдөж өгье хэмээв. Тоорил өгүүлсэн нь: Аргацаан одож Тэмүжиний улсыг авъя. Улсаа автваас тэд яаж ч чадахгүй болно хэмээжээ. Хачигун бэхий өгүүлсэн нь: Нялх Сэнгүм хөвгүүн чамайг юу сэтгэвээс, уртын үзүүр, гүний ёроол хүрье хэмээжээ. Эдгээр үгийг Нялх Сэнгүм, эцэг Ван хаандаа Сайхан Түдгэрээр өгүүлж илгээв. Энэ үгсийг Ван хаан сонсоод өгүүлсэн нь: Тэмүжин хөвгүүнийг минь яахин тийм муу сэтгэнэ. Тэнгэрт үл таалагдах бид. Жамуха явдаг хэлт бөлгөө. Зөв буруу өгүүлэн буюу хэмээн эс таалан илгээжээ. Бас Сэнгүм өгүүлж илгээсэн нь: Ам хэлт хүн өгүүлэн бөгөөтөл яахин үл бишрэгдэх хэмээн жич хүнээр өгүүлж илгээн ядаад өөрийн биеэр одож өгүүлсэн нь: Одоо чамайг өдий бүхийд биднийг юу ч үл болгон буюу. Хэрэв хаан эцэг чамайг цагаанд цацваас хард хахваас Хурчахус буйруг хаан эцгийн чинь зовж эдүй хураасан улсыг манд яахин мэдүүлэх хэмээжээ. Тэр үгэнд Ван хаан өгүүлсэн нь: Нялх хөвгүүнээ тэвчиж, эцгийн уpar ийм харь болж муухай сэтгэвээс хэр зохих, тэнгэрт үл таалагдах бид хэмээжээ. Тэр үгэнд хөвгүүн нь, Нялх Сэнгүм муулж үүд орхин гарчээ. Жич, хөвгүүнээ Сэнгүмийг дуран хайрлаж, урьж ирүүлж Ван хаан өгүүлсэн нь: Тэнгэрт бид таалагдах уу, бид хөвгүүнийг хэр тэвчих хэмээмү. Та нар чадах л юм бол, юу үйлдэхээ мэдтүгэй хэмээжээ. Тэндээс Сэнгүм өгүүлсэн нь: Мөн л бидний Чахур бэхийг гуйн бөлгөө. Эдүгээ бохолчир (багалзуур) идэхээр ирэгтун хэмээн өдөр болзож урьж ирүүлж тэнд барья хэмээлдэж, за хэмээн эе барилдаж, Чахур бэхийг өгье. Бохолчир (багалзуур) идэхээр ирэгтүн хэмээн илгээв. Уригдаж Чингис хаан арван хүнтэй явах зуураа Минлиг эцгийн гэрт хоновоос тэнд Минлиг эцэг өгүүлсэн нь: Чахур бэхийг гуйваас мөнөөхөн биднийг доромжилж үл өгөн бөлгөө. Эдүгээ хэрхэн борохуйяа бохолчир ид хэмээн урихун бөлгөө. Өөрийгөө ихэмсэглэн наран борохуяа өгсү хэмээн урихун бөлгөө. Зөв үү, дэв үү сэтгэл буй (зөв үү, буруу юу) Хөвгүүн ухаж одох буй. Хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа тэжээсүгэй хэмээн шалталж ирье хэмээж үл одон, Бухадай, Хичагуудай хоёрыг бохолчир ид хэмээн илгээе хэмээн илгээжээ. Чингис хаан, Минлиг эцгийн гэрээс гэртээ харив. Бухадай, Хичагуудай хоёрыг хүрэхэд, сэрэгдэв бид, маргааш эрт босож барья хэмээлдэв. Тийн эрт босож барья хэмээн барилдсаныг Алтаны дүү Их-чэрү гэртээ ирж өгүүлсэн нь: Маргааш эрт Тэмүжинийг барья хэмээлдэв. Энэ үгийг Тэмүжинд хэл хүргэсэн хүнийг ямар болгох хэмээжээ. Тийн өгүүлэхэд, эм нь Алахуун өгүүлсэн нь: Тэр дэлэм үг чинь юу болно. Хүмүүс үнэмшүүзэй гэхийг адуучин Бадай сүү хүргэхээр ирж энэ үгийг сонсож харив. Бадай харьж нөхөр адууч Хишлигт Чэрүгийн өгүүлсэн үгийг хэлбээс Хишлиг өгүүлсэн нь: Би харьж ухсугай хэмээж гэрт очжээ. Чэрүгийн хөвгүүн Нарин гэгэн гадна сууж, сумаа зүлгэн өгүүлсэн нь: Тугаар бид юу хэмээлдэв. Хэлээ татаж амаа бариасай хэмээжээ. Тэгээд Нарин гэгэн бас адууч Хишлигт өгүүлсэн нь: Мэргидийн цагаан, ам цагаан хоёрыг барьж ирж уя, энэ шөнө эрт мордоно гэжээ. Хишлиг буцаж, Бадайд өгүүлсэн нь: Тугаарын хэлсэн чинь магад болов. Эдүгээ бид хоёр Тэмүжинд хэл хүргэж, зорчъя хэмээн үг барилдаж мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уяад, үдэш хонинд орж нэгэн хурга алж исэрээр (ороороо Н. Т.) болгож уясан морьдыг унаж, тэр шөнөдөө Чингис хаанд очиж, гэрийн нь араас Бадай, Хишлиг хоёр, Их-Чэрүгийн өгүүлсэн үгс хийгээд түүний хөвгүүн Нарин гэгэний сумаа зүлгэж суугаад өгүүлсэн үгс, мөн мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя хэмээсэн үгс бүгдийг өгүүлж өгөв. Бас Бадай, Хишлиг хоёр өгүүлсэн нь: Чингис хаан соёрхвоос, бидэнд эргэлзэх явдалгүй, таныг барья хэмээн хэлэлцэж тогтсон нь магад хэмээв. Түүнийг сонсоод Чингис хаан, Бадай, Хишлиг хоёрын үгийг биширч, тэр шөнөө, дэргэдээ бүхий итгэлт нөхдөд хэл хүргээд юм хумаа орхиж хөнгөвчлөн мордов. May өндрийн хярд Урианхайн Зэлмийг цагдах харуул болгон тавьж, цааш явсаар маргааш өдөр наран хэлбийхэд Халзан элстэд хүрч үдлэн буув. Үдлэн буугаад байхад Алчидайн адуу адуулагч Чихтэй, Ядир хоёр ирж өгүүлсэн нь: Зүлэг зүйлэн агтаа адуулан явахад May өндрийн өврөөр Улаан бурхадыг дайран айсуй дайсны тоосыг үзэж, дайсан хүрч ирэв хэмээв. Тэгэхэд ажиглан үзвээс May өндрийн өврөөр Улаан бурхад дайран тоос гарч байв. Тэндээс Чингис хаан тэр тоосыг үзээд Ван хаан нэхэж айсуй ажгуу хэмээн агтаа бариулж ачаалан хөдлөв. Тэр тоосыг тийнхүү урьдаас эс үзсэн бөгөөс гэнэдэж болох агсан бөлгөө. Тэр айсахуйд Жамуха, Ван хаан лугаа хамт ирж явсан ажгуу. Тэнд Ван хаан Жамухаас асуужээ. Тэмүжин хөвгүүнд байлдаж чадмаар хэн бий вэ хэмээвээс, Жамуха өгүүлсэн нь: Тэнд орогуд, мангуд хэмээх иргэн буй. Тэд иргэн нь байлдах буй за. Тойрох тутам төв цохих, тээглэх тутам тэс цохих, өчүүхнээсээ илд жаданд дадсан иргэн тэд, хар алаг тугтан буй. Тэднээс сэрэмжилбэл зохих иргэн буй за хэмээжээ. Тэр үгийг сонсоод Ван хаан өгүүлсэн нь: Тийм бөгөөс бид тэдэнд Хатахиар толгойлуулан жүрхэн баатруудаа довтолгоё. Жүрхэний гэзэг даран Түмэн түбэгэний Начин ширүнийг довтолгоё. Начин ширүний гэзэг дайран Олон тонгайдын баатруудыг довтологоё. Тонгайдын гэзэг даран Ван хааны мянган торгуудыг удирдан Хори шиламун тайш довтолсугай. Мянган торгуудын гэзэг даран бидний их гол хүч довтолъё хэмээжээ. Бас Ван хаан өгүүлсэн нь: Жамуха дүү, бидний цэргийг чи зас хэмээжээ. Тэр үгийг сонсоод Жамуха олноос онцгой гарч нөхдөдөө өгүүлсэн нь: Ван хаан энэ цэргээ намайг зас гэлээ. Андтай би байлдан ядаж явахад энэ цэргийг намайг зас хэмээжээ. Ван хаан надаас хэтрэхгүй дорой түр нөхөр буюу. Андад хэл явуулъя. Анд хатуужтугай хэмээж Жамуха, Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн нь: Ван хаан надаас асуув. Тэмүжин хөвгүүнд байлдаж чадмаар хэн бий вэ хэмээн асууваас би өгүүлсэн нь: Орогуд мангудыг сэрэлтэй хэмээн өгүүлэв. Миний үгийг сонсоод мөн жүрхэн баатруудаа манлайлан засав. Жүрхэний гэзэг Түмэн түбэгэний хөвгүүн Начин ширүнийг хэмээлдэв. Түбэгэний хөвгүүн Начин ширүний гэзэг Олон тонгайдыг хэмээлдэв. Тонгайдын гэзэг Ван хааны мянган торгууд, Хори шиламун тайшийг хэмээлдэв. Түүний гэзэг мөн Ван хааны их гол цэрэг хэмээлдэв. Бас Ван хаан өгүүлсэн нь: Жамуха дүү, энэ цэргийг чи зас хэмээн намайг түшин өгүүлэв. Үүгээр үзвээс цагт (түр) нөхөр буюу. Цэргээ засаж үл чадах ажгуу. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй бөлгөө. Ван хаан надаас дорой ажгуу. Бүү ай, хатууж хэмээж илгээв. Энэ үгийг сонсоод Чингис хаан өгүүлсэн нь: Орогудын Зорчидай чи юу гэж бодно. Чамайг манлай болгож явуулъя хэмээв. Зорчидайн урьд Хуйлдар өгүүлсэн нь: Андын өмнө би хатгалдъя. Миний хойно үлдсэн өнчин хөвгүүдийг минь асрахыг мэдтүгэй хэмээв. Зорчидай өгүүлсэн нь: Чингис хааны өмнөөс бид орогуд, мангуд хатгалъя хэмээжээ. Тэгээд Зорчидай, Хуйлдар хоёр орогуд, мангуд цэргээ Чингис хааны өмнө засаж байв. Тэгж байтал Жүрхэнээр манлайлуулсан дайсан хүрч ирэв.
Ирэхүй лүгээ орогуд, мангуд угтан довтолж Жүрхэнийг дайрав. Дарж айсахуйд Түмэн түбэгэний хөвгүүн Начин ширүн довтлов. Начин ширүн, Хуйлдарыг шархлуулж хаданд унагахад мангудууд Хуйлдар дээр буцаж очин хамгаалав. Зорчидай орогуд цэргээ удирдан, Түмэн түбэгэнийг дарж цааш нэхэхэд Олон тонгайд эсэргүүцэн довтлов. Зорчидай бас тонгайдыг дарав. Дараад цааш нэхэхэд Хори шиламун тайш мянган торгуудаа удирдан довтлов. Зорчидай бас Хори шиламун тайшийг няцааж дарахад Ван хааны зөвшөөрөлгүй, Нялх Сэнгүм довтлон ирээд энгэсэг хацраа шархдаж унажээ. Сэнгүмийг унахад Хэрэйд бүгдээр Сэнгүм дээр цуглаж байв. Тэднийг ийн дарж, шингэх наран уул ташин бүхийд бидний цэрэг эргэж шархадсан Хуйлдарыг унасан газраас нь аваад харьж ирвээс, Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас мөн үдшээ хөдөлж зайлан хонов. Тэнд хоноод өдөр болмогц бүртгэвээс Өгэдэй, Борохул, Боорчи гурав үгүй ажгуу. Чингис хаан өгүүлсэн нь: Өгэдэй лүгээ итгэлт Борохул, Боорчи хоёр хоцорчээ. Үхэвч тэд хагацахгүй хэмээв. Бидний цэрэг шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан бидний хойноос нэхэж ирвээс байлдъя хэмээн бэлэн байв. Өдөр гэгээн болоход үзвээс хойноос нэг хүн айсуй. Хүрч ирвээс Боорчи ажгуу. Чингис хаан өвчүүгээ дэлдэж, мөнх тэнгэр мэдтүгэй хэмээгээд Боорчийг дуудан асууваас Боорчи өгүүлсэн нь: Довтлоход морь минь шархдаж унахад би явгаран гүйж явтал, Хэрэйдууд Сэнгүм дээр цугларч бүхий хооронд, цөлд ачаатай морь ачаагаа хөглөрүүлж байхад нь олж бариад ачаагий нь огтлон салгаж, янгирцаг дээр нь унаад бидний салж харьсан мөрөөр мөшгөн явж ирэв хэмээв. Бас хоромхон атал бас нэг хүн айсуй харагдав. Үзвээс ганц хүн мэт байтал дор нь хүний хөл мэт юм унжилдаж байна. Хүрч ирэхэд нь үзвэл Өгөдэйн хойно Борохул сундалж, амныхаа завжаар цус цувруулж хүрч ирэв. Өгэдэйн хүзүү суманд оногдож, Борохул бөглөрсөн цусыг нь шимж завьжаараа цус цувуулж ирэв. Чингис хаан үзэж, нүднээсээ нулимс цувруулж, сэтгэл зовон даруй гал төллүүлээд шархыг хайрч, Өгэдэйд унд өгч дайсан ирвэл хатгалдъя хэмээж бөлгөө. Борохул өгүүлсэн нь: May өндрийн өврөөр Улаан бурхдын зүг дайсны тоос цаашилсаар далд оров хэмээв. Борохулын тэр үгийг сонсоод дайсан ирвэл хатгалдан байлдах бөлгөө. Дайсан тийн буруулан хөдөлвөөс бид цэргээ засцгаан нэхье хэмээн хөдлөв. Хөдлөөд Улхуй шилүгэлжид өөд явж Далан нэмүргэ хүрэв. Хойноос Хатаган далдурхан, эм хөвгүүнээсээ хагацан ирж Ван хааны үг хэмээн өгүүлсэн нь: Ван хаан хөвгүүн Сэнгүмийг энгэсэг хацраа шархдаж унахад дээр нь ирж хэлсэн нь: Ялагдахгүй юманд ялагдав, хатгуулахгүй юманд хатгуулав. Хайран хүүгийн минь хацарт хадаасан хадав. Хөвгүүнийхээ амийг арсан (нэхэн) довтольё хэмээвээс түүнд Начин ширүн өгүүлсэн нь: Хаан минь болгоомжилж айлд. Бүх хөвгүүд энгэрээ нулимсаар будаж, эвий халаг хэмээн энэрэн залбирав бид. Шархадсан хөвгүүн Сэнгүмийг сувилъя. Монголын олонх Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидэнд бий. Тэмүжин лүгээ дайжиж гарсан монгол хаа одох вэ. Тэднүүд модон нөмөртөн болов. Тэднийг эс ирвээс, бид очиж морины хомоол мэт хормойлж авчирья хэмээв. Начин ширүний энэ үгийг сонсоод Ван хаан өгүүлсэн нь: За тийн бөгөөс хөвгүүн эндэх болуузай. Хөвгүүнийг үл дэнсэлгэн асрагтун хэмээгээд байлдсан газраас буцаж харив хэмээв. Чингис Далан нэмүргээс Халх (гол Н. Т.) уруу хөдөлж, цэргээ тоолж үзвээс хоёр мянган зургаан зуун хүн байв. Нэгэн мянга гурван зуун хүн, Чингис хаантай халхын өрнөд этгээдээр нүүв. Нэгэн мянга гурван зуу нь уругуд, мангудын хамт халхын зүүн этгээдээр нүүв. Тийн нүүж явахдаа гөрөөс авлахад Хуйлдар шархаа аниагүй байтал, Чeнгис хааны ятгасан үгийг үл сонсон гөрөөсөнд довтолж яваад шарх нь үгдэрч наснаас нөгчив. Тэнд Чингис хаан халхын Уруу хэлтгий хад хэмээх газар Хуйлдарын ясыг тавив. Халх голын Буйр нуурт цутгах уулзварын газар ор малтай хонгирад буй хэмээн Зорчидайгаар толгойлуулан орогуд иргэнийг илгээв. Зорчидайг өндөр уулын нөмөр мэт сэтгэж явах бөлгөө би. Балжун нуурт ундлахаар буугаад тэндээс Зорчидай, Архай хасар хоёрыг элч болгож хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын хүч нэмэгдэж бид хэрэйд иргэнийг номготгон олзлов. Эрхэн Хэрэйд улсыг дарснаас, дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, Найманыг бусних завсар Хэрэйдийн Жаха Хамбо хоёр охиноо дагах шалтгаар өөрийн харьяат улсдаа агсан ажгуу. Гэтэл тэр дайсагнаж хагацсан тул Зорчидай нэхэж Жаха Хамбо-ыг арга залиар барьж тонилгов. Тэр Жаха Хамбо-ын улсыг бүрэлгэн эзлэв. Зорчидайн бас нэг тус нь энэ буюу за хэмээн:
Алалдах өдөр

Амиа хайрлахгүй,
Үхэлдэх өдөр
Үнэнч явсан тул
Чингис хаан Ибага бэхийг Зорчидайд соёрхон өгөөд, Ибагад өгүүлсэн нь:
Авир зангий чинь голсон биш

Ариун үзэсгэлэнг чинь чамлаагүй би.
Хөлийг чинь шивэртэй
Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш би,
Өврөө дулаацуулж
Хөлөө хучуулсан чамайг
Их төрийн үйлсэд
Илт зүтгэсэн Зорчидайд
Ийнхүү соёрхох болов.
Хатгалдах өдөр
Халх болсны тул
Хагацсан улсыг
Хамтатгасны тул,
Бутарсан улсыг
Бүтээсэн тусын тул,
Төрийг сэтгэж
Чамайг өгөв.
Үүнээс хойш миний ураг бидний ор суугчид, энэ мэт төрийг сэтгэж тус хийсэн миний үгийг бус үл болгон, ургийн ураг хүртэл Ибагын үлгэрийг бүү тасалтугай хэмээн зарлиг болов. Бас Ибагад өгүүлсэн нь: Жаха Хамбо эцэг чинь чамд инж болгож Ашигтөмөр буурч Алчиг хорчи хоёрын хамт хоёр зуун ерэн хүнийг өгч бөлгөө. Эдүгээ чи уругуд иргэнд очихдоо инжийн хүмүүсээсээ над дурсгал болгож Ашигтөмөр тогоочоо нэгэн зуун хүний хамт өгч од хэмээв. Бас Чингис хаан Зорчидайд өгүүлсэн нь: Ибагад нэгэн зуун хөнийг өгөв. Урьдын дөрвөн мянган орогудаа чи мэдэж ав хэмээн зарлиг болов. Хубилайд өгүүлсэн нь: Хүчтэний хүзүүг, бөхийн бөгсийг бүтээлдвээ чи. Эд Хубилай, Зэлмэ, Сүбээдэй, Зэв та дөрвөн содхоноо сэтгэсэндээ зарж илгээвээс:
Хүр хэмээсэнд

Хүр хэмхлэн,
Хал хэмээсэнд
Хад хагалан,
Цэгээн чулууг цуру (хагартал)
Цээл усыг Нядлан (таслан) өгөв за.
Та Хубилай, Зэв, Зэлмэ, Сүбээдэй дөрвөн ноёноо зорьсон газраа илгээж, Боорчи, Мухулай, Борохул, Чилаун дөрвөн хөлөг баатраа дэргэдээ авч хатгалдах өдөр бол орогуд мангуд цэргийг Зорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбаас бүх сэтгэлээр амрах бөлгөө би хэмээв. Хубилай цэргийн үйл бүгдийг захирч бай хэмээн соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаваргуй тул түүнийг би мянганы ноён болгосонгүй. Тэр чамтай эедэлдэж нэг мянганыг захирч явтугай хэмээв. Бас мөн хойно Бидүгүнийг хойшид ямар болохыг нь үзье гэв. Бас Чингис хаан Дэгэдэй гоод өгүүлсэн нь: Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Тудай, Доголху тэргүүтэн чэрби нар аа, хар шөнө гөрөөлөх чоно, гэгээн өдөр хар хэрээ болж, нүүхүйд эс нүүсэн, нөхцөхүйд эс нөхцсөн, булхаа хүн лүгээ бус нүүр эс зувчсан (урвасан), өст хүн лүгээ өөр нүүр эс зувчсан, Гоо, Хөхэчос хоёроос эе үгүй (зөвлөгөөнгүйгээр) бүү үйлдэгтүн хэмээн зарлиг болов. Хөвгүүдийн маань ах Зөчи буй за. Гоо Гэнигэнэy тэргүүлж Зөчийн дор түмний ноён болтугай гэж зарлиг болов. Гоо, Хөхэчос, Дэхий, Үсүн өвгөн эд дөрвүүл үзсэнээ үл нуун сонссоноо үл хавчухун (мэлздэг) билээ. Бас Зэлмэд өгүүлсэн нь: Зарчиудай өвгөн хөөргөө үүрч, Зэлмэ нэрт өлгийтэй хөвгүүнээ дагуулж Бурхан Халдунаас бууж ирж, Ононы Дэлүүн болдогт намайг төрөхөд булган өлгий өгч бөлгөө. Тэр нөхөцсөнөөр ирээд босгын боол, үүдний өмч болов. Зэлмийн тус олон буй. Төрөхүй лүгээ төрөлдсөн, өсөхүй лүгээ өсөлдсөн, булган өлгий язгуурт, өлзий хутагт Зэлмэ есөн адалд (осолд) алдваас эрүүд (ялд) бүү ортугай хэмээн зарлиг болов. Тулуйд өгүүлсэн нь: Эцгээс хөвгүүд өөр мянганыг мэдэх бөлгөө чи. Улс хураатал эцгээс өөр жигүүр болон зүхэлдэж (зүтгэж), улс хураалдсаны тул чэрби нэр өгөв. Эдүгээ өөрийн олсон зөөснөөрөө өөр мянган болж торгуудад эедэлдэж үлэхү аху чи (мэдтүгэй) хэмээн зарлиг болов. Бас Үнгүр буурчид зарлиг болсон нь: Гурван Тохорагуд, Таван Таргуд, Мэнгит хианы хөвгүүн чи Үнгүр чаншигуд, баягудаа атугай (дагуулан) нэгэн хүрээ болж,
Чи, Үнгүр Буданд эс төөрөв за чи

Булхай дор (дайсанд) эс хагацав за чи
Нойтонд новшилдож
Хүйтэнд хөвшилдөж явав чи.
Эдүгээ ямар соёрхол авах хэмээвээс, Үнгүр өгүүлсэн нь: Соёрхол сонгуулбаас баягуд ах дүү минь харь тутамд бутран буй. Соёрхвоос баягууд юугаан цуглуулсугай хэмээвээс, за тийм бөгөөс ах дүүгээ цуглуулж, мянганыг чи мэд хэмээв. Бас зарлиг болсон нь: Үнгүр, Борохул хоёр буурчи, баруун зуун этгээдийн хоёр буурчи болж идээ түгээгтүн. Баруун этгээд байгсад суугсдад, зүүн этгээд зэргэлэн агснаа үл дутуулан, та хоёрыг тийн түгээвээс миний хоолой хучин (онгойж) сэтгэл амардаг билээ. Эдүгээ Үнгүр, Борохул хоёр морилон явж, олон хүнд түгээгтүн хэмээн зарлиг болов. Суурь суухад их түсүргэ (сөн Н. Т)-ийн баруун зүүн этгээдэд идээ бишилган (бэлтгэн) суутугай. Түлийтэн лүгээ төвлөн суутугай хэмээн суурь зааж өгөв. Борохулд өгүүлсэн нь:
Эх минь, Шихихутуг, Борохул, Хучу, Хөхэчу та дөрвийг иргэний нутгаас:

Хөсрөөс олж
Хөлдөө төрж (бүүвэйлж)
Хөвгүүнчлэн асарч тэжээхдээ
Хүзүүнээс тэнь татаж,
Хүн лүгээ сацуу болгож
Эгэмнээс чинь татаж
Эр лүгээ сацуу болгож
Хөвгүүн надад
Нөхөр болгоё гэж тэжээв.
Тэжээсэн ачит эх ба над
Тус хариулав та.
Хатгалдах дайсанд
Хоосон эс хонуулав.
Шүдэлдэж бүхий дайсанд
Шөлөн үгүй эс хонуулав за чи.
Бас эцэгсийг барсан
Өст хяст татаарын иргэнийг доройтуулж
Өшил өшин
Хясал хясан
Татаар иргэнийг
Цүүнд үльж үлидхүн (хэмжиж) хядахад
Алхадарын татаарын Харгил шар оорцог болон гарч жич ядаж өлсөж орж ирж эхийн гэрт сая ирлээ би хэмээв.
Сая ирсэн бөгөөс тэнд суу хэмээв. Өрнө исэр (ор)-ийн үзүүрт сууж бүхийд Тулуй таван наст гаднаас орж ирээд гэдрэг гүйн гартал Харгил шар босоод хөвгүүнийг сугандаа хавчиж гарч явах зуураа хутгаа тэмтчин зоолон (сугалж) явахад Борохулын гэргий Илтай (Алтани) эхийн гэрийн дотор бөлгөө. Эх хайлж хөвгүүнийг барив хэмээхүй лүгээ Илтай эхийн гэрээс удааралдан гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж, сэвэлгэрээс нь барьж, нөөө гараараа хутга зоолон бүхийд гарыг нь барьж татахуй лугаа хутгаа алджээ. Гэрийн умар Жидай, Зэлмэ хоёр мугалзар хар үхэр зумлан алж бүхийд Илтайн дуунд Жидай, Зэлмэ хоёр сүх хутгаа барьсаар нудрагаа улаандаж гүйн ирж татаарын Харгил шарыг сүх хутгаар мөн тэнд алжээ. Илтай, Жидай, Зэлмэ гурав, хөвгүүний амин аварснаа жилдү тэмцэлдвээс, Жидай, Зэлмэ хоёр өгүүлсэн нь: Маныг үгүй бөгөөс үтэр гүйцэж эс албаас Илтай эм хүн яах билээ. хөвгүүний аминд хор үл хүргэх бөлгөө үү Жилдү (түүндээ зөв) мануухай буй за хэмээв. Илтай өгүүлсэн нь: Миний дуун эс сонссон бол та хэр үзэхүн билээ. Намайг гүйцэж сэвэлгэрий нь барьж, хутга зоолсон гарыг нь татаж, хутгыг нь эс алдуулсан бөгөөс Жидай, Зэлмэ хоёрыг хүрч иртэл хөвгүүний аминд хор үл хүргэх болов уу хэмээн өгүүлэн барваас жилдү Илтайнх болов. Борохулын гэргий, Борохулд нөгөө жигүүр болон Тулуйн аминд тус болов. Бас хэрэйд лүгээ Хархалзан алс хатгалдахуйд Өгэдэй хойшоо суманд тусдаж (оногдож) унаваас Борохул дээр нь буун, асгарсан цусыг нь амаараа шимж, шөнө хагацалдаж маргааш нь моринд унуулж суун ядахад сундалж Өгэдэйн хойноос тэврэн, бөглөрсөн цусыг нь шимэн шимэн, амны завжийг улаадаж, Өгэдэйн амийг эсэн хүргэж ирж бөлгөө. Эхийн минь зовсон (тэжээсэн) ач, хоёр хөвгүүдийн минь аминд тус болов. Борохул надтай нөхөрлөж, тарваган урхидах дуунд дамаас эс хождов. Борохул есөн адал эндвээс бүү алдтугай хэмээн зарлиг болов. Бас охин урагтаа соёрхол өгье хэмээв. Бас Үсүн өвгөнд өгүүлсэн нь: Үcүн, Гоо, Хөхэчос, Дэгэй энэ дөрөв үзсэн сонссоноо үл нуун, үл хавчин заан аху бөлгөө. Монголын төр ёсонд ноён мөр бэги ноён өргөмжлөх ёсон ажгуу. Баарин ахын ураг бөлгөө. Бэги мөр бидний дотроо дээрээс Бэги мөр Үсүн өвгөнд болтугай. Бэги өргөмжлөөд цагаан агт унуулж, цагаан дээл өмсгөж, суурины цээр суулгаж, дээд наран саранд шүтэж тахин атугай хэмээн зарлиг болов. Бас Чингис хаан, Хуйлдар анд хатгалдаанд амиа үрж, урьд ам нээсэн тусын тулд ургийн ураг хүртэл өнчдийн авлига аван атугай хэмээн соёрхол зарлиг болов. Бас Чаган гоогийн хөвгүүн Нарин Тоорилд зарлиг болгосон нь: Эцэг чинь Чаган гоо, миний өмнө хичээж хатгалдах болон Даланбалжудад хатгалдахуйд Жамухад алагдсан. Эдүгээ Тоорил, эцгийнхээ тусын тул өнчдийн авлига авч байсугай хэмээсэнд Тоорил өгүүлсэн нь: Соёрхвоос Эгүс (Нэгүс Н. Т.) ах дүү харь тутам бутран буй. Эгүс ах дүү юүгээ цуглуулъя хэмээвээс, зарлиг болсон нь: Тийн бөгөөс Эгүс ах дүү юүгээ цуглуулж, чи ургийн ураг хүртэл мянганыг мэдэж илүү аху (яв) хэмээн зарлиг болов. Бас Торхан шард зарлиг болсон нь: Намайг өчүүхэн цагт, Тайчуудын Таргутай Хирилтуг ах дүүтэнд ээрэгдэж баригдваас тэнд ах дүүдээ айдагдму хэмээн Торхан, Чилаун, Чимбай хөвгүүдтэйгээ Хадаан нэртэй охиндоо асруулан нууж байгаад намайг тавьж илгээв за та. Тэр тусын сайныг чинь сэтгэж харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ сэтгэж явав за биднийг. Өдий Тайчуудаас удаан ирэв за та. Эдүгээ би таныг соёрхъё. Ямар соёрхол таалах вэ хэмээв. Торхан шар, Чилаун, Чимбай хөвгүүнээрээ болон өгүүлсэн нь: Нутаг дархалъя. Мэргэдийн газар Сэлэнгээр нутаглан дархалъя хэмээв. Бас бус соёрхлыг хааны зарлиг мэдтүгэй хэмээв. Түүнд хаан зарлиг болсон нь: Мэргидийн газар Сэлэнгийг нутаглаж дархлаад ургийн ураг хүртэл хорчлуулж үдээлүүлж дархалж, есөн адалд эрүүд бүү ортугай хэмээн зарлиг болов. Бас Чилаун Чимбай хоёрын өгүүлсэн үгсийг сэтгэж хэр агдах (хэрхэн мартах вэ), Чилаун Чимбай та хоёр эдүгээ сэтгэлээ өгүүлэгтүн. Өгүүлэх бөгөөс, дутуугаа гуйх бөгөөс, зуур хүнээр бүү хэлүүл. Өөрийн биесээр амаар над өөрсдөө сэтгэснээ хэлэгтүн, дутуу юугаа өөрсдөө гуйгтун хэмээн зарлиг болов. Бас Торхан шар, Бадай, Хишлиг та хоёр дархад бас дараалан:
Олон дайсанд

Олз олбоос
Олсноо авагтун.
Ороо гөрөөсөнд авалбаас
Алснаа авагтун
хэмээн зарлиг болов. Торхан шар бол Тайчуудын Түдэгэ-ийн хүн ажгуу. Бадай, Хишлиг хоёр бол Чэрүгийн адууч ажгуу. Одоо миний тураг (шадар) хорчлуулж үдээлүүлж дархлан жаргагтун хэмээн зарлиг болов. Бас Наягад өгүүлсэн нь: Ширээт өвгөн, Алаг, Наяга хөвгүүдтэйгээ Таргутай Хирилтугийг бидэнд барьж ирэхдээ зуураа Худухул угут хурч тэнд Наяга өгүүлсэн нь: Тус хаанаа хэр тэвчиж барьж одох бид хэмээж тэвчин ядаж тавьж илгээн, Ширээт өвгөн, Алаг, Наяга хөвгүүдтэйгээ ирж тэнд Наяга бялдуур хэлсэн нь: Тус хаан Таргутай Хирилтугийг гардаж ирэхдээ жич тэвчин ядаж тавьж илгээж бид Чингис хаанд хүч өгөхөөр ирэв. Тус хаанаа гардаж ирвээс тус хаандаа халдсан ардад өмнө хойно хэр итгэх вэ хэмээж бөлгөө. Хаанаа тэвчин ядав хэмээвээс тэд тус хаанаа тэвчин ядсан ёс их төрийг сэтгэжээ хэмээн үгийг зөвшөөрч, нэгэн үйлд тушаа хэмээлүгээ. Эдүгээ Наяга, төвийн түмнийг мэдтүгэй хэмээж зарлиг болов. Найман шарга морийг нэхэхэд, нарны гялтасхийж гарахуй цагт учирч насан бүр хүчээ өгөв өө хэмээн эдүгээ Боорчид баруун гарын түмнийг мэдүүлэв. Дайсныг даралцсан, олзыг оруулалцсан, мориныхоо дэл дээр наран гаргаж, сүүл дээр будан тавьж, дайсны мөрийг төөрүүлж, эсэн мэнд авчирсан Залайртайн сайн, Мухулайн хүчин өгсөн олон буй хэмээн Хүй ун чинсан тайш цол өгч зүүн гарын түмнийг мэдүүлэв. Зэв, Сүбээдэй хоёр өөрийн олсон зөөснөөр мянгалтугай хэмээв. Бас Дэхий хоньчид бүгдүгүлийг (бүгдийг) цуглуулж мянганыг мэдүүлэв. Хүчхүрмөчир (Модоч дархан Н. Т.) иргэн дутагдаж, энд тэндээс гувчиж, зэрэгтээс Мулухалхутай нийлүүлж, Хүчхүр, Мулухалху хоёр нэгнээ мянгалж эедэлдэж ахтун хэмээв. Улс байгуулалцсаныг зохилдогсдыг нь мянгадын ноёд болгож мянга мянгалж, мянгадын ноёд, зуутын ноёд, аравтын ноёдод, түмтийн ноёдод соёрхол өгөх мэтст соёрхол өгч, соёрхол болохноо болж зарлиг болсон нь: Урьд наян хэвтүүлтэй, далан торгууд, хишигтэнтэй бөлгөө. Эдүгээ мөнх тэнгэрийн хүчин доор, тэнгэр газарт хүчин аугаа нэмэгдэж хүр улсыг соёрхогдож ганц жолоондоо оруулсанд эдүгээ над хишигтэн торгууд мянгатаас ялгаж оруулагтун. Хэвтүүл хорчин торгууд оруулахдаа түмэн дүүргэн (хүн болгож) оруулагтун хэмээн зарлиг болов. Бас хишигтэн оруулахуйд зарлиг болов. Мянгат мянгатад тунхаглахдаа бидэнд Хишигтэнг оруулахдаа түмт, мянгат, зуутын ноёдын хөвгүүд, дүрийн (сул) хүний хөвгүүдийг оруулан эрдэмтэй, шил сайтай, бидний дэргэд явахун (байдаг) мэтсийг оруултугай. Мянганы ноёдын хөвгүүд нь арван нөхөд нэгэн дүүгээ дагуулж иртүгэй. Зуутын ноёдын хөвгүүдийг оруулахдаа таван нөхөд, нэгэн дүүг дагуулж иртүгэй. Аравтын ноёдын хөвгүүд, дүрийн хүний хөвгүүдийг оруулахдаа гурван нөхөд, нэг дүүг дагуулж язгуурынхаа мянган олноо хүч засаж иртүгэй. Бидний дэргэд явагсад бүгдийг мянгатын ноёдын хөвгүүдтэн арван нөхөд, язгуурын мянган зуунаас гувчиж өгтүгэй. Эцэг юүгээ өгсөн хувь хишиг бөгөөс бие хадаар олсон зөөсөн эр агт хэдий бөгөөс нь нэмж, хувиас ангид бидний хэмлэсэн хэмээр гувчиж тийн засаж зуутын ноёдын хөвгүүд таван нөхөдтэй, аравтын ноёдын хөвгүүд, дүрийн хүний хөвгүүд гурван нөхөдтэй, мөн ёсоор нэмж, хувиас ангид мөн тийн гувчиж өгтүгэй хэмээн зарлиг болов. Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлиг хүргүүлээд сонсоод давахун (зөрчвөл) ард алдалтан болтугай. Бидний хишигтэнд орох хүн бултарч үл орон, бидний дэргэд явахаа бэрхшээвэл бус хүнийг оруулж, тэр хүнийг эрүүлж, нүдний эчнээ хол газар илгээе (цөлье Н. Т.) хэмээн зарлиг болов. Дотно бидний дэргэд явж суралцъя хэмээж ирсэн ардыг бүү ятгатугай хэмээв. Хааны зарлиг болсноор мянгат, зуут, аравтын ноёдын хөвгүүдийг мөнхүү зарлигийн ёсоор ялган гаргаж наян хэвтүүл болов. Түүнийг найман зуу болгов. Найм дээр мянган дүүрэгтүгэй хэмээв. Хэвтүүлд орогсдыг бүү удтугай хэмээн зарлиг болов. Хэвтүүлийг Их нэүрин ахалж, мянган мэдэж атугай хэмээн зарлиг болов. Урьд дөрвөн зуун хорчныг ялгаж, Зэлмийн хөвгүүн Есүтүгэ (Есөнтэй) ахалж, Түгдэйн хөвгүүн Бөх лүгээ эедэлдэж атугай хэмээв. Торгууд лугаа хорчин хэсэг хэсэг оролдон (болж), Есүтүгэ нэгэн хэсэг хорчныг ахалж ортугай. Урадтан нэгэн хэсэг хорчныг ахалж ортугай. Албалан (Лаблаху) нэгэн хэсэг хорчныг ахалж ортугай. Хор агссан торгууд хэсэг хэсэг хорчинг тийн ахалж оруултугай. Хорчинг мянган дүүргэж Есүтүгэ ахалж атугай хэмээн зарлиг болов. Урьд бэлэн чэрби лугаа орсон торгууд дээр мянган дүүргэж, Боорчийн ургаас бэлэн чэрби мэдтүгэй хэмээв. Нэгэн хэсэг торгууд мянганыг Мухулайн ургаас Буха мэдтүгэй хэмээв. Илүхэйн ургаас Алчидай нэгэн мянган торгуудыг мэдтүгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Түдэ чэрби мэдтүгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Доголху чэрби мэдтүгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Зорчидайн ургаас Чанай мэдтүгэй. Нэгэн мянган торгуудыг Элчийн ургаас Ахудай мэдтүгэй хэмээв. Нэгэн мянган торгуудыг Архай Хасар нэгэн мянган ялгуусан баатруудыг мэдэж олон өдөрт хана болж алтан амийг минь сахитугай. Хатгалдах өдөр урьд байж, баатарлан хатгалд хэмээн зарлиг болов. Мянгат мянгатаас ялгаж ирэгсдийг найман мянган торгууд болгов. Хэвтүүл, хорчин лугаа хоёр мянган болов. Түмэн хишигтэн болов. Бас зарлиг болсон нь: Бидний цаад түмэн хишигтнийг бөхөлж их гол (цэрэг) болон атугай хэмээв. Бас зарлиг болсон нь: Торгуудыг дөрвөн хэсгүүдийн эдүлэнийг түшиглэн Бухай нэгэн хэсэг хишигтнийг мэдэж хишиг засаж ортугай. Алчидай нэгэн хэсгийг мэдэж хишигтнийг засаж ортугай. Түдэй чэрби нэгэн хэсэг хишигтнийг мэдэж засаж ортугай. Доголху чэрби нэгэн хэсэг хишигтнийг засаж ортугай хэмээн хишиг орохуй зарлиг болоод, хишигт орохдоо хишигтний ноён, өөртөө хишиглэсэн хишигтнээ бүтээж хишиг орж гурав хоноод юүлтүгэй. Хишигт хүн хишиг оорваас (тасалбаас Н. Т.) тэр хишиг оорсон хүнийг гурван бэрээ сүйтүгэй (гүвштүгэй). Мөн хишигтэн нөгөө хишиг оорваас долоон бэрээ сүйтүгэй. Мөн хүн бие хад өвчингүй, хишгийн ноёдоос эе үгүй, мөн хишигт гурвантаа хишиг оорваас гучин долоон бэрээ сүйтээд бидэнтэй явахаа бэрхшээн ажгуу, эчнээ хол газар илгээе хэмээн зарлиг болов. Хишигтний ноёд өтгөс гутгаар хишигт энэ зарлигийг хишигтнээ сонсгогтун. Эс сонсговоос хишигтний өтгөс алдалтан болтугай хэмээв. Зарлиг сонссон байтлаа давбаас, зарлигийн ёсоор хишиг оорваас хишигтэн алдалтан болтугай хэмээн зарлиг болов. Хишигтний өтгөс эндэв л хэмээн сацуун орсон миний хишигтнийг надаас иш үгүй бүү засагтун. Засаг хөндвөөс над зааж мэдүүлэгтүн. Мүхүрүүлэх ёстой бөгөөс бид мүхүрүүлье. Нишагдах (гүвшигдэх) өст бөгөөс хэвтүүлэн нишахун за. Албай л хэмээж сацуун хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж бэрээ бэрээдвээс, бэрээний хариу бэрээдье, нударгын хариу нударгаар хариултугай хэмээв. Бас зарлиг болсон нь: Гадаад мянгатын ноёдоос миний хишигтэн дээр буй за. Гадаад зуут, аравтын ноёдоос миний хишигтний хөтөч дээр буй за. Хишигтэнтэй, гадаад мянгалигууд сацуу болж тэнцэн миний хишигтэнтэй хэрэлдвээс, мянгалигуудын хүнийг эрүүлье хэмээн зарлиг болов. Бас зарлиг болж хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин торгууд хишигт орж өдрийн явдал (хамгаалагчид Н. Т.) зүг зүг мөр мөртөө явж, нарны галтайд хэвтүүл (хамгаалах ажлаа шилжүүлээд Н. Т.) зайлж, гадна гарч хоногтун. Бидэнд шөнө хэвтүүл хамгаалж хонотугай. Хорчинд хоёр буурч аяга саваа хэвтүүлд даалгаж одтугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурчи нар биднийг шөл идтэл хирөө (гадаа) сууж, хэвтүүлтэй хэлэлцэж шөл идэн барваас хорчин хорж, торгууддаа буурчи нар аяга савдаа даалгатугай. Хишиг бүхэн энэ хуулиар тийн хийтүгэй хэмээн зарлиг болов. Нар шингэсний хойно ордны хойгуур урдуур хэдүхэлчин явах хүнийг хэвтүүл барин хонож, маргааш өглөө нь хэвтүүл үгсийг нь асуутугай. Хэвтүүл хишиг юүлэхдээ биесээ тоолж орж иртүгэй. Юүтгэж гарахдаа хэвтүүл тоолж гарч, тоолж орж одтугай хэмээв. Хэвтүүл, шөнө орд орчин хэвтэж, үүд дарж байсан хойно хэвтүүл шөнө орохыг завдсан хүний эхидийг нь дэлбэр (тэргүүний нь хага), мөрийг нь буутал цавчиж орхигтун. Яаралтай хэл хүргэж хүн ирвээс, хэвтүүлд хэлэлцэж (мэдэгдэж) гэрийн умраас хэвтүүл лүгээ хамт байж хэлүүлтүгэй хэмээв. Хэвтүүлээс дээр сууринд хэн ч бүү суутугай. Хэвтүүлээс хэл үгүй хэн ч бүү явтугай. Хэвтүүлийн дэргэдүүур хэн ч буу ортугай. Хэвтүүлийн завсраар хэн ч бүү явтугай. Хэвтүүлийн тоог бүү асуутугай. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг хэвтүүл барьтугай. Завсар явсан хүнийг хэвтүүл барьтугай. Тоо асуусан хүний тэр өдрийн унасан агт, эмээл хазаартыг, өмссөн хувцас сэлтийг хэвтүүл автугай хэмээн зарлиг болов. Илжигтэй итгэлт бөгөөтлөө хэвтүүлийн дэргэдүүр явж хэвтүүл барьжээ. Бас зарлиг болсон нь:
Үүлтэй шөнө

Өрхт гэрийг минь
Ээрэн хэвтэж,
Оронд нут унтуулж,
Хан оронд хүргэсэн
Өтгөс хэвтүүл минь.
Одтой шөнө
Орд гэрийг минь
Орчин хэвтэж,
Орон дотор
Эсэн унтуулсан,
Өлзийтэй хэвтүүл минь
Өндөр оронд хүргэв.
Шуурган борооноо
Шилгүүтхэн бүхий
Зүсгэнэ (зүсрэн) цутган бүхий хурд
Шидээс гэрийн минь орчин
Чарам үл хийн байж
Зүрхэн амруулсан
Чин сэтгэлт минь
Жаргалант оронд хүргэв.
Ибулин (үүрлэн) бүхий дайсан дотор
Єрхт гэрийг минь орчин
Ирмэс үл хийн итгэж байгсад (манасан)
Итгэлтэн хэвтүүл минь,
Үйлсийн хор
Увисхийхуйд
Удалгүй барилалдан
Уриалгахан хэвтүүл минь
Ход хувьсхийхуйд
Хожид эс байсан
Хурдан явдалт хэвтүүл минь,
Өлзийтэн хэвтүүлийг минь
Өтгөс хэвтүүл хэмээгтүн.
Өөлэн чэрби лүгээ орсон
Далан торгуудыг
Ихэс торгууд хэмээтүгэй.
Архайн баатруудыг
Өтгүс баатрууд хэмээгтүн.
Есүтүгэ, Бөхэдэйн хорчинг
Ихэс хорчин хэмээгтун
гэж зарлиг болов.
гэж зарлиг болов.
No comments:
Post a Comment