Шигтгээ: Засагтхан аймгийн Мань гvний хошуу гэж тvмэнд алдартай нутаг байдаг. Ардын хувьсгалын дараа 1924-1931 он хvртэл Хантайшир уулын аймаг Мань гvний хошуу нэртэйгээр Завхан аймгийн харъяанд байж байгаад 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан нутгийн захиргааны дvрмийн дагуу Бvс хайрхан хошууны баг 10 гэрийн зохион байгуулалттай ардчилсан сонгуулийн зарчим дээр Хантайшир уулын аймаг Цэцэг нуур хошуу гэж байгуулагджээ. БНМАУ-ын засгийн газрын 1931 оны 2 дугаар сард Эдийн засгийн талаар аймаглах шийдвэрийн vндсэн дээр Цэцэг сум биеэ даасан засаг захиргааны нэгж болжээ. Цэцэг сум нь єргєн уудам нутагтай. Урд тал нь Говь-алтай аймгийн Засгийн булаг, хойт тал нь Мєст, Манхан сумын Тавтын хєтєл, баруун тал нь Алтайн Улаан хайрхан, зvvн тал нь Манхан сумынТахилгатын булаг хvртэл алдaлж, 100 гаруй єрх, 3600 гаруй хvн амтай, 90 гаруй мянган толгой малтай томоохон сум байна. Цэцэг сум нь 346 мянган га нутаг дэвсгэртэй. Хадлангийн 44 га, бэлчээрийн 346 мянган га бєгєєд Монгол Алтайн нуруyны тєв хэсэгт оршдог. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Євєлд –40-50 градус, зундаа +33-35 градус халж, хvйтэрнэ. Ойрад монгол, Ховдын ард тvмэн эртнээс улсынхаа тусгаар тогтнол, хєгжил цэцэглэлтийн тєлєє баатарлагаар тэмцэж, хєдєлмєрлєж ирсэн уламжлалтай билээ. Зvvн гар улсын хаан Галданбошигт “Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бvv єг” хэмээн айлдаж 1671-1697 онд манжийн тєрийг шийдвэртэй эсэргvvцэн тэмцэж байсан тvvхтэй. Манжийн хаан Энх-Амгалан XVII-XVIII зууны vеийн дэлхийн хvчирхэг улсын нэг байсан Франц улсын хаанд “Галданг дарснаар би сая тєв Азийн эзэн боллоо” гэж захиа бичиж байжээ гэсэн мэдээ байдаг бол, энэ мэдээний өөр нэг хувилбар нь, Канши өөрөө ийм захидал бичсэн хэрэг биш, aль дээр Мин улсын үеэс Хятадад Есүит гэдэг христийн шашины нийгэмлэг байсан нь Манжийн хаан нилээн элэгтэй ханддаг байсан бололтой. Эднээр эм тан бэлдүүлж, дуран авай хүртэл хийлгэж тэнгэр ширтддэг, их буу гм зүйлсээ нилээн сайжруулж байсан гэдэг юм билээ. Эдний төлөөлөгчид Европт буцаж очоод Хятад улсын тухай сурталчлах маягаар "зурагт" хуудас тарааж байсан бөгөөд түүндээ Канши хааны умардын зэрлэгүүдийг дарсан тухай бичсэн гэж байдаг билээ.
Ойрадын Амарсанаа, хотгойдын Чингvнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого хєдєлгєєн монголын ард тvмний тусгаар тогтнолын тэмцлийн єрнєлтєд чухал нєлєє vзvvлсэн юм. Энэ бослого хєдєлгєєнєєс хойш Манжууд бусад улс орныг тvрэмгийлэх чадваргvй болсон байна. Амарсанааг анхнаасаа манжийн эсрэг тууштай тэмцэх зориг тєгєлдєр байсан нь Манжийн хааны шагнасан ямбаны шар бvсийг бvслэхгvй, тогосын отгыг хадахгvй, тамгыг хэрэглэхгvй байснаас тодорхой билээ.
Эх орон эгэл олны тєлєє
Эр бие, энэ нас хайрангvй гэж тэмцээд ялагдал хvлээхдээ
Алалдах тулааны талбарт
Арга залийг минь биширсэн ч
Атаат дайсны олонд
Аргагvй сєгдєж доройтлоо
Цагаан шаргал морины минь
Уяа сойлго нь таарах биз
Цагаан хэрэмний vvдэнд Сойх цаг ирэх биз хэмээсэн гэдэг.
Хорьдугаар зууны эхээр монголын хэд хэдэн газар ардын эрх чєлєєний хєдєлгєєн єрнєж зохион байгуулалтад орж тууштай тэмцсэний нэг нь ард хэмээгдсэн Алдаржавын Аюушийн удирдсан бослого байлаа.

No comments:
Post a Comment