Saturday, February 14, 2009

Жанжин Чойр гэхийн учир


Батмєнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хун тайжийн дөтгөөр хүү Аминдураал түүний ач гэгээн сэцэн хаан Шолой арван нэгэн хүүтэй байжээ. Шолойн найм дахь хүү Бадамдашийн үеэс Боржигин хошууны эхлэл тавигдсан ажгуу. Бадамдашийн эзэмшил нутаг Хэрлэнгийн сав нутагт байсан ажээ.

Үе залгамжлагч нь Бадамдашийн хүү Дамбадаш гэж байжээ. Эд далай хун тайж цолтой бөлгөө.1691 оны цагаагчин хонин жил Сэцэн хан аймгийн Боржигин хошууг үүсгэн байгуулагч нь Дамбадашийн Цэвдэн мєн болой. Далай хун тайжийн том хүү Цэвдэнд засаг бэйл хэргэм эдлүүлжээ.
Цэвдэн бэйлийн хошууны тамга нь гангаар хийсэн 1,5 кг жинтэй, оцойж суугаа барын хэлбэртэй «Халх дорно замын баруун дундад хошууны захирагчийн тамга» гэсэн үгийг манж монгол үгээр сийлсэн байдаг. Энэ тамга одоо улсын төв архивт хадгалагдаж байна.

Цэвдэнгийн хүү Ванжилдоржоос долоон үе уг хошууг залгамжлан захирч байжээ. Эд цөм бэйл хэргэмтэй байсан учир боржигин жанжин бэйлийнхэн гэж нэрлэдэг байсан бөгөөд уг хошууны одоогийн нэрийг «Жанжин Чойр» гэнэ.

No comments:

: