Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд болсон салбар хуралдааны төгсгөлд доктор, профессор Ш. Сонинбаяр “Судар номон дахь Чингис хааны дүрийн тухай” гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан. Ш.Сонинбаяр доктортой илтгэлийнх нь талаар ярилцлаа.
-Таны илтгэлийн сэдэв сонирхолтой санагдлаа. Буддын шашны сударт Чингис хааны дүрийг бүтээсэн гээд бодохоор цаанаа нарийн учиртай байх?
-Монголын нэрт түүхч Зава Дамдин гавжийн 1931 онд бүтээсэн “Төр, шашны дэлгэрэнгүй түүх”-ийн хоёрдугаар ботийн сүүлийн хуудсанд Чингис хааны дүрийг бүтээсэн байгаа юм. Зава Дамдин гавжийн шавь нар Чингис хааны дүрийг багшийнхаа зөвлөсний дагуу зурж бүтээгээд Даш чойжирлин хийдэд модон бараар хэвлэсэн. Хор Чойнжүн хэмээх энэ номын 191 дүгээр хуудасны нэг буланд Чингис хаан, нөгөө буланд нь Лхам сахиусны зургийг хэвлэсэн байдаг. Эхний нэг, хоёрдугаар хуудсанд голлон шүтдэг бурхан номын багшийнхаа дүрийг бүтээдэг уламжлалтай. Сүүлийнх нь хуудсанд тухайн орон хийдийн голлох сахиусыг бүтээдэг юм. Зава Дамдин гавжийн өөрийнх нь дацан хийдийн голлох сахиус нь Лхам бурхан.
-Чингис хааны дүрийг яагаад нөгөө талд нь бүтээсэн юм бол? Ер нь бурханы шашны судар номонд Чингис хааны дүрийг бүтээсэн тохиолдол үүнээс өөр байгаа болов уу?
-Лав л миний үзсэн номонд таараагүй. Зава Дамдин гавжийн номон дээр олбог түшлэгэн дээр завилж суулгасан маягаар бүтээсэн байдаг. Монгол дээлэн дээр ёслолын хүрэм асааж, залаатай монгол малгайтайгаар бүтээсэн байгаа юм. Баруун мутраа дээш өргөж ном номлох бэлгэдлийг агуулсан чагжаатай.
Зүүн мутраа тэгш агуулж, мутрынхаа дээр номын хүрдийг барьсан байдлаар дүрсэлсэн. Энэ зургийн доор “Хүчит хүрдэн орчуулагч Чингис хаан” гэж төвдөөр бичсэн байгаа. Зава Дамдин гавж Богд хаант Монгол улсын үед Монголын түүхийг зохион бичих улсын комисст ажиллаж байсан. Бас Судар бичгийн хүрээлэнгийн гишүүнээр сонгогдож эрдэм шинжилгээний ажил эрхэлж байсан хүн л дээ.
Энэ эрхэм хүн зохиолдоо их хааныг “Хүрдэн орчуулагч, тэнгэр заяат, бадрангуй цагаан тэнгэрийн хүү, их Богд Чингис хаан” гэж дурдсан байдаг.
Зохиолд Чингис хаантай холбоотой нэлээд өгүүлбэр бий. Хоёр хэсгийг нь онцолъё.
Чингис хаан 45 настайдаа Төвдийг буулган авч эзэлснийхээ дараа Төвдөд нөлөө бүхий тэргүүн зэргийн лам гэгдэж байсан Сажийн ёсны Гунгаанямбууд элч зарж захидал бэлэг сэлт хүргүүлж. Чингис хаан захидалдаа “Дээдэс таныг урин залах хэрэг их байгаа боловч миний хаан төрийн нөр их ажил цэгцрээгүй байгаа учир таныг дараа урин залж шашин дэлгэрүүлнэ. Би эндээсээ танд сүсэглэн залбиръя. Та тэндээсээ намайг авран хамгаалахтун” гэж бичиж байжээ.
Зава Дамдин гавж “Алтан дэвтэр” хэмээх Хор Чойнжүн зохиолынхоо гуравдугаар бүлгийг “Хүчит хүрдэн орчуулагч, замбуутивийн ихэнхийг эрхшээсэн Чингис хаан бээр Цаст Төвд орноос Бурханы шашныг дэлгэрүүлсэн бөлөг” гэж нэрлэсэн байдаг. Чингис хаан Энэтхэгийг дайлаар мордохоор явах замдаа нэгэн даваан дээр ирэхэд орой дээрээ ганц эвэртэй, ногоон өнгөтэй гөрөөс ирж гурван удаа сөгдөж мөргөжээ. Тэгэхэд Чингис хаан “Хэл мэдэхгүй гөрөөс хүн шиг мөргөдөгийн учир юусан билээ. Энэтхэг орон Бурхан, бодисадва нарын заларсан ариун газар учраас надад эцэг тэнгэрийн хориглосон дохио энэ биз” гэж айлдаад гэдрэг буцсан гэдэг.
Зава Дамдин гавжийн номонд ийм хоёр хэсэг бий. Эндээс үзэхэд Чингис хаан Бурханы шашныг хүндэтгэн үзэж байсны дээр Монголд бурханы шашин дэлгэрүүлэхэд нөлөөлж байжээ.

origo.mn
No comments:
Post a Comment