Шигтгээ: Галдан Чахундорж хоёрын эвдрэлцлийн шалтгууд их сонин юм.
Очирт цэцэн хан:
1) Галдан энэ хүний тусламжаар Зүүн-Гарын хунтайж болсон. Дараа нь хошуудын нэг ноён хүмүүсээ аваад Галданд дагаар ороход нь Очирт цэцэн дургүйцэж гэнэдүүлж дайраад эдгээр хүмүүсээ буцааж авч чадсан. Дараа нь дөрвөдийн нилээн хэдэн ноён Галданд дагаар ороход нь Очирт цэцэн сүрдэж Чахундоржтой холбоотон болсон. Удалгүй Очирт цэцний Чахундорж, Хөх нуурын хошууд руу явуулсан элч Галданд баригджээ. Галдан өөр рүү нь хамтарч дайрах гэж буйг мэдээд Очирт цэцнийг өрсөж довтлоод ялсан байна. Очирт цэцэн Хөх нуурын хойхно хавьд зугтаж очоод тэндээ 1680 онд нас баржээ. Зарим эх сурвалжид Галданд алуулсан гэж ч байдаг бололтой. Үүний дараахан Галдангийн Манжийн хаанд бэлэг сэлт өгөхөөр явуулсан хүмүүсийг Чахундорж олзолсон байна. 2) Лувсангомборабдан: Очирт цэцний ач хүү нь Чахундоржийн охинтой суусан бөгөөд Галдангийн эсрэг байсан юм байна.
3) Чахундоржийн ээж Ханджамц хошууд хүн байжээ. Очирт цэцний Ямар ч байсан ойрын хамаатан нь байсан юм байна.
Засагт хан:
1) Засагт хан Ванчигийг алсныхаа дараа Чахундоржид ялагдаад зугтсан Хотгойдын Лувсан тайж Зүүн-Гарт орогнож байжээ.
2) Засагт хан Цэнгүн Галдантай дотно харьцаатай байсан бөгөөд охин нь Галдангийн хамаатан Дугаррабдантай суусан байжээ. Түүнээс гадна Засагт хан аймгийн ойж гарсан иргэдийг Чахундорж эргүүлж өгөөгүй байна.
3) Засагт хан Шар ойж гарсан иргэдийнхээ зөвхөн хагасыг нь л Чахундоржоос эргүүлж авч чадсан байна(Хүрэн бэлчирийн чуулганы дараа). Түүнээс гадна Шар болон Дэгдэх тайж гм ноёд Галдангийн нөлөөнд илт орж эхэлсэн байна. Галдангийн дүү Доржжав бас л Засагт ханы нэг охинтой нь суусан бололтой юм. Чахундорж Шар, Доржжав хоёрыг алсан байна.

Хүрэн бэлчирийн чуулган:
Далай ламын элч, Занабaзар хоёрын сэнтий чацуу байсанд дургүйцсэн Галдан энэ тухай Манжийн хаанд захидал бичиж гомдол мэдүүлж байжээ.
Далай лам:
Илт Зүүн-Гарын талд байсан бөгөөд Галданд бошигт хан цол хайрлажээ. Халх өөрийн гэсэн богдтой тул энэ үед Далай ламаас нэг их хамааралгүй байжээ.
Манжийн хаан:
Халх 3 аймаг Манжийн хаанд алба барьдаг байсан бөгөөд Хүрэн бэлчирийн чуулганд Манжийн хааны төлөөний хүн Арани(Арнай) Чахундоржид дотоодын хямралаа зохицуулахыг мөн Зүүн-Гар их хүчирхэг байгааг сануулжээ. Манжууд Халхын дотоод байтугай хэрэгт бvvр ч их хутгалдаад эхэлчихсэн байсан.
Халх Ойрдын цааз бичгийг Галдан биш Чахундорж анх зєрчсєн юм байнa. Тvшээт хан руу Шар єєрєє дайраагvй болoв уу. Хэдэн залуу тайж нар хєєрч хэсэг явсан бололтой байдаг, "тулган шаардах бичиг" гэх мэтийг дур мэдэн гаргаж ирэх гэх мэтээр зоргоор авирлаж. Галдан, Шар хоёрын yг санаа бол Чахундоржийг аль болох уурлуулахгvй байяа гэж санаж суусан биз. Галдан ч єєрєє хангалттай проблемтэй байсан. Ер нь тэр залуу тайж нар учир явдлаа Шараас нуусан нь үнэн байх. Тvvнээс Шар xaaнaac зvв зvгээр cyyж байгаад Чахундоржийн гэнэтийн довтолгоонд автах билээ. Засагт хан зохицье гэж их гуйсан байдаг. Чахундорж Засагт ханыг ялаад толгойг нь авсан байдаг. Хотгойдууд хvчирхэг байсан ба Чахундоржтой нэг тулаад ухарсан юм билээ. Tэгээд Хотгойдууд баруун тийш хєдлєхєд нь ЗvvнГарын Сэнгэ хаан тосож байлдаад буулгаж авч байжээ. Лувсан тайж орогнол гуйж очоогvй юм, харин олзонд байсан байдаг. ЗvvнГарууд тэр хvнийг цаазаар аваагvй л байгаа юм(Чахундорж бол шууд цаазлах байсан биз). Хожим Галдан хаан, Хотгойдыг вантай нь хамт Халхад (Засагт ханд) хvлээлгэн єгчээ гэж байгаа.
Жич: Шастина гэдэг хүний бичсэн “Русско-монгольские посольские отношения XVII века” гэдэг ном. Тэнд Чахундоржид ялагдсaныхаа дараахан Орос руу бичиж байсан захидал зэрэг нь бий. Бас Галдангийн Орос руу явуулсан тод үсэгээр бичсэн захидал, Түшээт хан, Цэцэн хан нарын захидал ч гэсэн байдаг юм билээ.

No comments:
Post a Comment