Шигтгээ: Галдангийн шадар хүмүүс яасан бэ?
- Дай Баатар Зайсан: Зуун Модны тулалдаанд их бууны суманд оногдож үхжээ.
- Болад Хожа: Зуун Модны тулалдаанд суманд xарвуулж үхжээ.
- Ану Xатан: Зуун Модны тулалдаанд цахиур бууны суманд оногдож үхжээ.
- Дамба Хашиха, Цагаан Шадар Хашиха: Зуун Модны тулалдаанaар 100 гаруй хүн дагуулан манж генерал Маскад дагаар оржээ.
- Цэрэнжав Тайж, Баатар Тайж, Мэй Зайсан, Маму Гүен Зайсан, Эринчин Хашиха, Бишрэлт Цорж: Зуун Модны тулалдаанaар хүмүүсийнхаа хамт манж генерал Фиянггад дагаар оржээ.
- Зайсан Түшээт Норов: Зуун Модны тулалдааны дараа Галдантай хэсэг хамт байж байгаад 80 хүн дагуулан Манжид дагаар оржээ(1697 оны эхээр).
- Үржинжав, Цэрэн, Аба: Галданг нас барсны дараа Цэвээнрабданд баригдсан.
- Аралбай: Галданг нас барсны дараа өөрийгөө дүүжилж үхжээ.
- Данжин Омбо: Цэвээнрабдангийн дүү. Галданг нас барсны дараа Цэвээнрабдан руу очсон. Түүнийг шоронд хийсэн байна.
- Гэлэй Гүен: 1697 онд Галдангаас салан хүмүүсийнхээ хамтаар Манжид дагаар оржээ.
- Данжила: Галданг нас барсны дараа түүний охин Зунчихай, мөн Галдангийн үнсийг Далай ламд хүлээлгэж өгөхөөр явах замд нь Цэвээнрабдангийн цэргүүд довтолж Зунчихайг олзолжээ(1697 оны 7-р сар). Данжила Хами орчимын лал шашинтнууд руу зугтан тэднээр хамгаалуулан Бэйжинд очсон байна(1697 оны 10-р сар). Түүнд хүмүүсийнх нь хамт Жанчүүгийн давааны хойно нутаг зааж өгчээ. Мөн Манжийн хаанаас өндөр цол хэргэм хүртжээ.
- Ялгуусан Хутагт: Хошуудын Очирт Цэцэн Ханы хүү. Далай ламын элчээр Манжийн Сунши хаанд очиж байcaн. 1685 онд Хөххотын, 1687 онд Бэйжин хотын тэргүүн хамба болсон байна. Канши хааны элчээр Галдан Бошигт руу очиж байсан, удалгүй Галдангийн талд оржээ. Галданг нас барсны дарaa Цэвээнрабдан түүнийг Манжийн хаанд тушаасан байна. Түүнийг Бэйжингийн Их шар сүмд монгол ноёдын өмнө мөчлөж алжээ(1697.11.29).
- Цэнбэй Сангбу: Галдангийн хувийн эмч. Цэвээнрабданд баригдаад Манжийн хаанд хүргэгджээ. Түүнийг цаазалсан байна.
- Сэвдэнбалжир: Галдангийн 14 настай хүү. Хами орчимын лал шашинтнууд түүнийг барин Манжийн хаанд хүргүүлжээ(1697 оны 3-р сар). Канши түүнийг эцэгийнх нь хамт цаазлах хүсэлтэй байсан боловч Галданг нас барсны дараа амьд үлдээжээ. Сэвдэнбалжир Бэйжинд Зунчихай эгчтэйгээ нэг хэсэг амьдарч байгаад Манжийн хааны хэшигтэн цэрэгт орсон байна.
- Зунчихай: Галдан, Ану хоёрын охин. Цэвээнрабдан түүнийг Манжийн хаанд хүргүүлжээ(1701 он). Тэнд дүү Сэвдэнбалжиртайгаа хамт амьдарч байгаад Манжийн хэшигтэн цэргийн Шагдар гэдэг хүнтэй суужээ.
- Цэрэнсанруб: Галдангийн хүү. Цэвээнрабдан түүнийг ээжийнх нь хамт(Бүрин) Манжийн хаанд хүргүүлэхээр явуулжээ. Гэвч замдаа нас барсан байна.
- Рабдан: 1702 онд хүмүүсээ аван Манжид дагаар оржээ.

No comments:
Post a Comment