“Жангарын тууж”-ийн тухай Монголын уран зохиолын эрдэнэсийн санд орсон гарамгай бүтээлийн нэг нь “Өвөлгүй хаврын хэвээр, зунгүй намраар, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай, Бумба”— хэмээн алдаршсан оронтой “үхэлгүй мөнхийн, үргэлжид хорин таван настай” байдаг Жангарийн тухай тууль мөн. “Жангарын тууж” 15 зууны үед Ойрадуудын дунд зохиогдон, улмаар эсгий туургатан монгол овогтны зохиол болж дэлгэрчээ. “Жангарын тууж”—ийг олж хэвлүүлж судлах хэрэгт Орос Зөвлөлтийн эрдэмтэн А.А.Бобровников, К.Ф.Голстунский, А.М.Позднеев, В.Котвич, С.А.Козин, Н.И.Михайлов нар их хувь нэмэр оруулсан юм.
Туужийн товч агуулга “Жангарийн тууж” нь Жангарийн өөрийн цадиг намтар, орон нутаг, дайчин нөхөд, гавьят үйл бүтээлийг нь ерөнхийлөн дурдсан удиртгал чанартай “Эхлэл”—ээс гадна 13 бүлэг бүхий том хэмжээний баатарлалын тууль юм. Зохиолын “Эхлэл” хэсэгт Жангар баатар эрхэн 2 насандаа догшин мангаст нутгаа дайлуулж, өнчин биеэр үлдсэн боловч, 3 насандаа Гулжин их мангасыг номдоо оруулж, 4 насандаа Дөрдөн шар мангасыг номхотгож, 5 насандаа Тахийн таван шулам хааныг олзолж, 6 насандаа зуун жадын үзүүр хугалж, Хүнхээн Алтан Цээж баатрыг эрхэндээ оруулж, энгийн олон баатруудынхаа барууны ахлаач болгон, долоотойдоо доордын долоон орныг доройтуулж, дуутай Жангар нэрээ дурсган, дөрвөн зүгийнхээ дөчин хааны нутгийг номдоо оруулж, тивийн дөрвөн хааны хүүхнүүдийг голоод, нар гарах, үд хоёрын хооронд байдаг Ном—төгс хааны охин-Агай Шавдалтай гэрлэн, үргэлжид хорин таван настай дүрээрээ, үхэлгүй мөнхийн Бумба орныхоо арван давхар, есөн өнгийн алтан торлог байшиндаа төр шажин хоёроо зарлиг болоод сууж байгаа тухай гарна.
Таван сая албат иргэд нь таван сарын газарт тархан сууж байна. Эзэн богд Жангарын эрхэм сайн сөнч нь Эрх Тугийн хөвгүүн орчлонгийн сайхан Миньяан аж. Батцагаан өргөөнийх нь баруун талаар зэрэглэн суусан баатруудын ахлагч нь ирсэн ерэн есөн жилийн юмыг тоочиж хэлдэг, ирээгүй ерэн есөн жилийн юмыг тааж мэддэг Баян Хүнхээн Алтан—цээж аж.
Зүүн талын баатруудын ахлагч нь Бөх Мөнгөн—шигшрэгийн ууган хөвгүүн Арслангийн Араг Улаан—хонгор аж. Энэ хоёр баатрын нь дараагаар хүний начин хүнд гарт Савар, Догшин хар Санал гээд л эрхэн 6012 баатар нь эгнэн суугаад дайтах дайсан хэзээ учрах вэ, гөрөөлөх гөрөөс хэзээ тааралдах вэ, гэж хүүрнэлдэн байдаг аж. Бусад бүлэгт Жангар, түүний харъяа баатруудын аж төрөл хийгээд тэдний энх амгалан байдал, эх нутгаа хамгаалж харь дайсныг доройтуулсаар алдар нэрээ мандуулж байгаа тухай өгүүлсэн байна.
Зохиолын зарим бүлэгт Жангарын шадар баатар Араг Улаан-хонгор, Догшин хар Санал, хүнд гарт Савар, Орчлонгийн сайхан Миньяан, Алтан Цээж нар голлон гарах боловч эл үйл явдлыг Жангарын заавар зөвлөгөөнөөр гүйцэтгэж байна. Жангар, түүний шадар баатруудын хийсэн дайн байлдаан бол эх нутаг, эрх жаргалд нь халдсан харь дайсныг эсэргүүцсэн дайн байсан гэдэг нь зохиолоос харагдана. Үүнд: “Жангарын тууж”-ийн lY бүлэгт Дуутын хөвгүүн Алиа Мунхлай гэгч баатар Жангарын нэг түм найман мянган агтыг хөөн аваачихад нь Жангарын удирдлагаар Араг Улаан-хонгор, Догшин хар Санал нар нэхэн барьж аваад түүнийг албатаа болгож байдаг бол, XI бүлэгт Шуламын хаан Догшин шар Гүргүү Жангарын оронд довтолж, ариун Бумбын усыг нь ширгээж, ард олныг боолчлон эзэгнэхэд хариу тэмцэн эрх жаргалаа тогтоож байна.
“Жангарын тууж”-ийн Y бүлэгт Араг Манзын бууралтай Айх догшин Магнай хааны элч нарийхан зээрд морьтой Нарийн Улаан гэгч баатар ирж: Аранзал зээрд морио, Агай шавдал хатнаа, Орчлонгийн сайхан Миньяан, Саналын буурал халзан хүлэг, Арслангийн араг Улаан-хонгор баатар энэ тавыг өгтүгэй. Эс өгвөл 13 буман цэргээр довтолж, Бумбын орны төр шашныг түйвээнэ гэж тулган шаардсаны хариуд дайтаж байгааг үзүүлсэн байна. Туужийн үзэл санаа, уран сайхны онцлог “Жангарын тууж” бол эх нутаг, улс үндсээ хамгаалахыг ухуулсан зохиол юм. Ийм учраас энэ зохиолыг монголын феодалын тархай бутархай улс нэгдэж байх үе XY зууны дунд хэрд зохиогдсон болов уу гэж үздэг. Туужид эв нэгдлээ чандлан сахиж, эрх жаргалаа хамгаалж чадах баатар эрийн тухай ард түмний хүсэл мөрөөдөл илэрч байна. Зохиолд Жангараас гадна Араг Улаан-хонгор, Догшин хар Санал, Хүнд гарт Савар, Орчлонгийн сайхан Миньяан, зэрэг олон баатар гарна. Эднийг найз нөхдийн элбэрэл журам, эрх чөлөө зол жаргалын төлөө амь хайргүй тэмцэх чин хүсэл, шударга сайхан сэтгэл нэгтгэн байна. Зохиолын гол баатар Жангар бол үнэн мөн, шударга, ариун ёс, эрх жаргалын төлөө тэмцэгч учраас зөв бодол, холч хараа, үнэн санаатай хүмүүс түүнийг тойрон хүрээлж байна. Жишээ нь: Булингарын хүү Догшин хар Санал нь буян төгс аавыгаа буянгүй орхиж, бурхан сайхан ээжийгээ хөвгүүнгүй орхиж, Бумбын сайхан хатнаа ганц биеэр орхин Жангартай нийлсэн бол Орчлонгийн сайхан Миньяан нь уугуул нутаг албат иргэд, ар гэрээ ардаа үлдээн Жангарыг түшсэн аж. Энэ мэтчилэн журмын олон нөхөд нийлж, нэг нь нөгөөгөө түшиж, нөгөө нь нэгийгээ хамгаалж байсан нь, хоёр настайдаа өнчирч, хожим нь харь дайсанд олзлогдон арайхийн амь гарч байсан Жангар баатар дайсныг дарж, аз жаргалаа бадраан, алдар нэрээ дуурсгахын уг сурвалж болжээ.
Иймд Жангар бол эх нутгаа жаргалын орон болгох гэсэн ард түмний орь хүслэнг илэрхийлсэн зохиол бөгөөд Оросын монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнээр “нүүдлийн амьдралын бадрангуй, уран зураглал” бүхий чухам монгол үндэсний чанартай туульсын зохиол юм. “Жангарын тууж” нь агуулга, зохиомж, уран сайхны талаараа баатарлалын туульд хамаарна. Зохиолд монгол ардын олонх баатарлалын туульс адил зовж зүдэрсэн доорд хүү /Жангар/, шадар сайн нөхдийн тус дэмжлэгэтэйгээр харгис хаад, эзэд, аймшигт мангасыг дарж, аз жаргалаа олж, амар сайхан жаргаж байгаа тухай өгүүлсэн байна. Туульсын баатрууд сайн, муу хоёр эсрэг туйлд хуваагдан, үзэсгэлэн хатан /II/ хүлэг сайн морьд /IY, IX бүлэг/, газар нутаг, эдлэн эзэмшлийн төлөө тэмцэлдэж байна. Зохиомжийн хувьд туульсын адил өгүүлэмжийн аргаар баатруудынхаа гадаад байдал, эдэлж хэрэглэдэг зүйлийг олон талаас нь нэн хичээнгүйлэн дүрсэлсний дээр алив үйл явдлыг аажуухан, тогтосхийн үзүүлж, үе үе нэг ижил санааг давтсан байна. Монгол баатарлалын туульсын нэг өвөрмөц шинж баатар эр, сайн морь хоёрыг салшгүй холбох явдал “Жангарын тууж”-д бүр ч тод байна. Жангарын баатар бүр нь дотнын нөхөр болсон сайн морьтойгоо хамт дүрслэгджээ. Зохиолд хэтрүүлэл дүрслэл нэн их. Мөн монгол туульсийн зохиолд олонтаа тохиолдох зөн билэг, ирээдүй хойчийг урьдчилан мэдэх чадвартай хүмүүс гарч байна. Жангарын баатруудыг мөнх настай, хувилах увидастай үзүүлсэн нь туульсыг урлах нэг онцлог мөн. “Жангарын тууж” бол уламжлалт монгол шүлгийн зарчмаар мөрийн толгой, заримдаа сүүл, энд тэнд нь авиагаар холбосон шүлэглэлт зохиол юм. Мөр бүрдээ дунджаар 3-4 үгтэй яруу сонсголонт шүлэг бүхий энэ зохиолийг жангарч-туульчид хөгжимд уянгалуулан хэлдэг байна. Бас сонсогчдод ойлгомжтой болгохын тулд чухал хэрэг явдлыг давтсан хэрэг цөөнгүй. “Жангарын тууж”-д дэлгэрэнгүй зүйрлэл, адилтгал, төлөөлөл, чимэг үг их бий.
_

“Жангарын тууж”-аас:
Эрдэнийн эхэн цагт гарсан,
Эрдэнийн эхэн цагт гарсан,
Энэ олон бурхдын шажин дэлгэрэх цагт гарсан,
Тахь Зул хааны үлдэл,
Тансаг Бумба хааны ач,
Үйзэн алдар хааны хөвгүүн,
Үеийн өнчин Жангар билээ.
Эрхэн 2 насандаа
Эрхэн 2 насандаа
Догшин мангаст нутгаа дайлуулж
Өнчин биеэр үлдсэн.
Гурав орогч насандаа
Аранзэл зээрдийн үрээ цагт
Хөл өргөж морьдсон.
Гурван их байрын ам эвдсэн
Гулжин их мангас хааныг номдоо оруулсан
Дөрөв орогч насандаа,
Дөрвөн их байрын ам эвдэж
Дөрдөн их шар мангас хааныг номдоо оруулсан,
Эрхэн таван настайдаа
Тахийн таван шулам хааныг
Олзлон авч номдоо оруулсан:
Тэр таван настайдаа Бөх Мөнгөн
Шигшрэгт баригдаж
Олзлогдсон болдог билээ
Зургаа орогч насандаа
Зургаа орогч насандаа
Зургаан байрын ам эвдлэж,
Зуун жадын үзүүр хугалж,
Зураг болсон байшинд
Хүнхээн Алтан Цээжийг оруулж,
Энгийн олон баатрууддаа
Барууны ахлаач болгосон билээ.
Долоотойдоо доордын долоон орныг доройтуулж
Дуутай Жангар нэрээ дуудуулсан
Аранзэл зээрдийнхээ хурдан цагт,
Алтан шар цооохор армынхаа хурц цагт,
Өөрийн биеиинхээ бага цовоо цагт
Тивийн дөрвөн хааны хүүхнүүдийг голоод
Түвшин дөчин есөн ноёны хүүхнүүдийг голоод
Нар гарах үд хоёрын хооронд байдаг
Ном Төгс хааны хүүхнийг залсан билээ.
Хүлгүүдийн хурдан хамгийг цуглуулсан,
Хүлгүүдийн хурдан хамгийг цуглуулсан,
Арслангийн чийрэг хамгийг цуглуулсан
Дөрвөн талынхаа
Дөчин хааны нутгийг номдоо оруулсан,
Үхэлгүй мөнхийн оронтой,
Үргэлжид хорин таван насны дүрээр байдаг.
Өвөлгүй хаврын хэвээр
Зунгүй намраар
Даарах хүйтэнгүйгээр
Халах халуунгүйгээр
Сэр сэр гэсэн салхитай
Бур бур гэсэн хуртай
Бумбын орон болно.
Тансаг богдын
Тансаг богдын
Таван сая албат нь
Таван сарын газарт
Арай багтмаар буурилсан байдаг.
Өл манхан цагаан уул нь
Газар тэнгэр хоёрын хүйс болоод
Өглөө гарах нарны хөл доор
Манхайгаад байдаг гэнэ.
Өргөн шар таг гэдэг нь далай
Өргөн шар таг гэдэг нь далай
Өрүү, сөрүү хоёр урсгалтай
Өнгөтэй бадмын гэрэл гаргаад байдаг гэнэ.
Эзэн Жангарын өөрийн биеийн уудаг
Хүйтэн Хар Домбо гол нь
Өвөл зунгүй, урсгалтай,
Үргэлж гадна, эргээ балбалан
Булгилан байдаг.
Шатар болсон бумбалива нь өөрөө боссон
Шарын дөрвөн төрөө гар дээрээ авсан
Шар наран доорхио эзэлсэн,
Эзэн ноён гэх нэрээ
Их хол газарт тархаасан байдаг/…./
Тал дундуур нь татуураад
Тал дундуур нь татуураад
Таван их шанаа гаргаад,
Гарах тал биеий нь
Гажиг шилээр өнгөлсөн,
Орох тал биеий нь
Усан шилээр өнгөлсөн
Ар биеэр нь өвөлжсөн хүн
Өөх, тостой гараг гээд
Өл бугын арьсаар өнгөлсөн
Гадаад дөрвөн өнцгий нь
Гал шилээр нүдэлсэн
Дотоод дөрвөн өнцгий нь
Догшин болдоор товчилсон
Дуутай Жангарын арван давхар
Есөн өнгө алтан торлог байшин нь
Дөрвөн талынхаа
Дөчин есөн жилийн хортон дайсныг
Даран далбайн, дүнхийгээд байв.
Дугтуй дотроо байхлаараа
Толбот сарын гэрэлтэй
Дугуйнаасаа гарахлаараа
Долоон нарны гэрэлтэй
Алтан шар цоохор тугийг
Өмнө биед нь хатгасан байдаг
Тэр бүхнээ эзэлсэн
Тэр бүхнээ эзэлсэн
Эзэн Жангар нь
Дөчин дөрвөн хөлтэй
Дүнхэр сайхан ширээн дээрээ
Дүүрэн гарсан арван тавны сар мэт
Мандаж суудаг болно.
Арван зургаатай
Агай Шавдалын
Шар болд хайчаар хайчилж,
Энгийн олон сайчуудын хатдаар оёулсан
Хар торгон тэрлэгээ
Ханцуйлан сул нөмрөөд
Хараацайн живээр сахлаа илбэн
Энгийн олон баатрууддаа
Төр шажин хоёроо
Зарлиг болоод суудаг болно.
Аранзал зээрдийн хурдан цагт
Аранзал зээрдийн хурдан цагт
Алтан байрын шар цоохор армын хурц цагт
Өөрийн биеийнхээ бага дүүвэр цагт /залуухан/
Тивийн дөрвөн хааны
Дөчин есөн нутгийн хүүхнүүдийг голоод
Наран үд хоёрын хооронд байдаг
Ном-Төгс хааны хүүхэн
Арван зургаатай
Агай Шавдалыг
Авч ирсэн нь ямар дүрээр ...
medeelel.mn
medeelel.mn
2 comments:
Их хэрэгтэй мэдээлэл байлаа
Танк юүү
Post a Comment