Monday, February 23, 2009

дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хэл шинжээч, хэл бичгийн сартваахи Садоо овогт Сангажавын Шагж гэвш


Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч эрдэмтэн Садоо овогт Сангажавын (Баясгалан) С.Шагж гэвш (1886-1938) Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд усгээр багтаан бичсэн, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд хэлмэгдэн шоронд цаазлуулсан. Билгүүн номч Б.Ринченгийн (1905-1977) гарын багш асан. Амар сайдын(1886-1941) ойрын төрөл. 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн (1908-1986) 1980-аад онд үндэсний номын санд авчирсан.


  • -1886 онд Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул /Ордос харуул/ одоогийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон улаан нохой жил төрсөн. С.Шагж гэвш бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх нэртэй хүрээнд шавилан суужээ.
  • -1899 онд (13 нас) Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ.
  • -1914 онд (28 нас) Б.Шагж Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд усгээр багтаан бичсэн
  • -1913 оны 10 сарын 1-нээс анхны төрийн дээд айлчлалыг Хаант Орос улсад Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919), Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж (1871-1915) нар тэргүүлэн явав.

Жаарайн охин С.Загдсүрэн 1995 онд Улаанбаатар сонинд ярихдаа: Миний эцэг Жаарай, Шагж хоёр төрсөн ах дүү. Энэ дашрамд хэлэхэд Ханддорж вангийн дархан Баясгалан уран дархнаараа нутагтаа гайхагдаж байсан юм гэнэлээ. Тийм ч учраас Ханддорж ван, хаант Орос улсаас тусламж гуйхаар сайн ноён хан Намнансүрэн нартай хамт явахдаа Баясгалангаар дээлийнхээ мөнгөн товчинд хор хийлгээд явсан гэдэг. Хэрэв дайсан этгээдэд баригдвал товчоо хага хазан хороо идэж үхэх учиртай байсан аж. Шагж, Жаарай хоёр аавынхаа эзэн Ханддорж вангаар бичиг заалган түүний өргөөнд дом хийсэн юм гэсэн. Ханд ван "Энд эрдэм номд чин үнэнээсээ шамдаж буй хоёр залуу байна" гэж богдод мэдэгдэхэд "тэднийг нааш ирүүл" гэжээ. Тэгээд л манай аав, Шагж ах хоёр Их Хүрээнд ирж эрдэм номын мөр хөөсөн юм гэсэн.
Тэд Богдын дэргэд хоёр жил ном үзээд Шагж ах тэндээ үлдэж, манай аав Төвд, Энэтхэгт 16 настай яваад 40 настай эргэж ирсэн юм гэнэлээ. Аав маань буцаж ирчихээд "манай шашин удаан байж чадахгүй" гээд, хийдэд суугаагүй юм гэсэн. Шагж ах номоо үзэж байгаад ардын засагтай золгон Жамьян гүн (1864-1930), Жамсрангийн Цэвээн (1880-1942) нартай хамт судар бичгийн хүрээлэнг байгуулцжээ.Шагж ах маань бас зураг зурдаг байсан. Түүний зурсан нэг бөмбөрцөг байх учиртай. Түүнээ гүйцээж зураагүй байх. Хэвлэлд гарсныг нь хараагүй, хаа нэгэн газар хадгалагдаж байгаа байхаа. Шагж ах Хорин хэдэн онд судар бичгийн хүрээлэнгийн ажлаар Төвдөд явж байгаад Далай ламд (13 дугаар) мөргөсөн юм гэнэлээ. Түүнээсээ болж шоронд оржээ. Дөчин есөн хоног шоронд байхдаа мөргөсөөр байгаад хоёр тохой нь цоорчихсон гарч ирсэн юм гэнэлээ. Шагж гуай 1937 онд дахин баригдаж цаазлуулсан. Толь бичгийнхээ ажлыг хийж байгаад баригдсан гэсэн. 1937 онд баригдахад нь түрүүн Далай ламд мөргөсөн нь их гай болсон гэсэн-. Шагж ах маань хүний дутагдлыг нүүрэн дээр нь шууд хэлдэг, (ялангуяа хамт ажилладаг хүмүүсийнхээ) шулуун зан ааштай хүн байсан болохоор тэр нь олон дайсантай болгосон. Тиймээс эгзэгтэй үед тэд нар нь түлхсэн биз ээ. "Дүү маань хүний дутагдлыг шууд шууд хэлэх юм. Тэр нь хэцүү юм даа" гэж аав ярьдаг байсан даа.Харин Шагж ах, Ринчен гуайн багш байсан. Би Ринчен гуайтай уулзаж ярилцаж байхад "манай багш ер эсэргүү байгаагүй. Тэр бол гүтгэлэг" гэж дандаа ярьдаг байсан. Шагжийг шоронд ороход Амар сайд (1886-1941) өмөөрсөн гэсэн яриа байдаг. Шагж эсэргүү байдаг бол Монголд эсэргүү биш хүн цөөн гэж хэлсэн. Энэ үг хожим өөрийг нь баригдахад нь нэмэр болсон гэсэн. Энэ дашрамд хэлэхэд Шагж, Амар хоёр ойрын төрөл хүмүүс байсан.

  • -1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр суут эрдэмтэн, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, Улсын Төв номын сангийн үндэс суурийг үүсгэн бүтээгч , улсын музей үзмэрийн эх суурийг тавилцсан, Монгол Данжуурын залж ирсэн Онходын Жамъян гүнг Судар бичгийн хүрээлэнгийн (одоогийн Шинжлэх ухааны Академи) анхны даргаар тохоон томилжээ
  • 1921 онд (35 нас) Хүрээлэнг байгуулахад тэр үеийн эрдэмтэн сэхээтэн хүмүүс болох профессор Жамсрангийн Цэвээн (1880-1942), манжич Бат-Очир, хятадач Дандаа, Садоо овогт Б.Шагж (1886-1938) зэрэг сэхээтнийг татан оруулжээ.
  • 1924 онд (38 нас) "Тогтоон таалал бүхний ялгал бүхний толь" гэдэг том номыг арван нэгэн дэвтэрт багтаан төвд хэлнээс хөрвүүлэн
  • 1927 онд (41 нас) "Эрдэнэ мэт үсгийг хэлбэр эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр оршвой" хэмээх багавтар хэмжээний ном хэвлүүлжээ.
  • 1928 онд (42 нас) Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъяан гуайн хамт олон сайхан Монгол ном цуглуулан олж ирсэн.
  • 1929-1931 онд (43-45 нас) Мэргэн гүн Гомбожав (1906-1940) дуудагдан ирээд Судар бичгийн хүрээлэнд (Institute of Scriptures and Manuscripts or scientific committee) Ж.Цэвээн эрдэмтний удирдлагад оюутнаар ажилласан. Гучин зургаатын толь зэргийг С.Шагж, Т.Нацагдорж (1910-1966) болон бусад эрдэмтдийн хамт зохиож байхад өөрөөс нь ахмад хүмүүс ч гэсэн Гомбожавыг Та гэж үвндэтгэн түүнээс зөвлөгөө авдаг байж.
  • 1934-онд (48 нас) УМонгол бичиг хялбар сургах дөт зам оршвойФ ном зохион бичиж хэвлүүлсэн.
  • 1937 онд (51 нас) Б. Шагж. УЭрэхүйеэ хялбар болгон зохиосон Монгол үгний тайлбар чандманийн эрхиФ буюу Монгол үгний тайлбар толь бичиж дуусгасан.
  • 1938 онд (52 нас) хэлмэгдэн таалал болсон1965 оны 6-р сарын 3 нд Б.Шагжийн өгүүлсэн хэрэг хэмээгчийг хянаж үзээд ямар ч холбогдолгүй тул цагаатгажээ.
  • 1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдынФ нэг болжээ.
  • 1990 онд гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь нийтэд түгээн сурталчлах талаар яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952) багагүй хөдөлмөрлөн Садоо овогт Б.Шагж (1886-1938) УМонгол бичгийн дөт замФ(1937) сурах бичгийг хэвлүүлэв.
  • 1994 онд (42нас) С.Шагжийн УЭрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэгФ хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг (1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээл) яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952), Д.Цэрэнсодномын (1937) хамт УМонгол үгний тайлбар тольФ нэртэйгээр хэвлүүлэв.

Монгол улсын хамгийн жижиг ном

"Ногоон дарь эх" Судрын хуудасны хэмжээ 74,3х22,3 см. Монголын нэрт эрдэмтэн толь зvйч, тєвдєч С.Шагж ХХ зууны эхээр 1914 онд хялгасаар бичсэн гар бичмэл. 5,5х5,5 см хэмжээтэй цаасан дээр ногоон дарь эхийн туужийг тєвд vсгээр багтаан бичсэн. Энэ ном бол Монгол улсын хамгийн жижиг номын тоонд ордог байна. Шагж гуай энэ номыг бичихдээ зуны аагим нартай єдєр гэрийнхээ єрхийг битvvлэн татаж, єрхний завсраар єчvvхэн зай гарган тvvгээр туссан нарны хурц гэрэлд бичсэн гэдэг. Тvvнийг энгийн нvдээр унших боломжгvй жижиг vсэгтэй тул єсгєдєг шил хэрэглэн уншдаг байна.

Адууны дэлний ширхэг хялгасаар таван см ам дөрвөлжин цаасан дээр “Ногоон Дарь эхийн тууж”-ийг бичжээ.

Эрдэмтэн, доктор С.Шагж 1914 онд энэ зохиолыг төвд үсгээр ийн жирийлгэжээ. <Ногоон Дарь эхийн тууж> судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас. Уг хялгасан бичиг 80 мөртэй. Эхлэл хэсгийн дөрөв болон дундах долоон мөрийг улаан, бусдыг нь хар єнгийн бэхээр бичсэн байв. Харин сүүлийн хэдэн мөр нь хуучраад улаан хүрэн өнгөтэй болчихож. Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдынФ нэг болжээ. Хялгасан номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргадаггүй. үсэг нь балрах сөрөг нөлөөтэй. Тиймээс цонхыг нь битүүлсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд залжээ.

  1. Монгол хэлний анхны тайлбар толь нь монголчуудын дунд "Хорин нэгт" хэмээн алдаршсан, 1717 онд бичигдсэн "Хааны бичсэн Манж, монгол үгийн толь юм" юм. Энэхүү толь нь 281 зүйл 21 дэвтэр зүйл хуваасан тайлбар толь юм.
  2. Энэ тольтой адилавтар өөр нэг толь бол 1746 онд зохиогдсон манж үгийн 36 дэвтэр тайлбар толинд тулгуурлан, 1910-аад онд түшмэл Пүрэв "Хааны бичсэн Манж үгний толь бичиг" зохиож, Богд хаанаас гүн цол шагнагдаж байжээ. 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Мишиг нар дээрх толиудыг орчуулж, засаж найруулан, "Гучин зургаат" гэсэн зүйлчилсэн тайлбар толь бичсэн байна. Эдгээр толь бүх нийтэд төдий л дэлгэрсэнгүй.
  3. Дараа нь эрдэмтэн гүүш С.Шагж "Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих" гэсэн толийг 1927 онд зохиосон боловч дахин хэвлэгдэхгүй байсаар 1994 онд Монгол Улсын Соёлын сан, Дундад Улсын үндэстний хэвлэлийн хороо хамтарч хэвлүүлсэн билээ.
  4. Хожим тользүйч Я.Цэвэл тайлбар толь зохиохоор Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтдийн болон өөрийн цуглуулж эмхтгэсэн баримтад тулгуурлан, өнөө бидний дунд "Цэвэлийн ногоон" гэж алдаршсан "Монгол хэлний Товч тайлбар толь"-ийг 1966 онд хэвлүүлэн, бүх нийтийн хэрэгцээнд өргөн барьсан билээ. 30000 үгтэй энэхүү толь 40 жил тайлбар толийн хэрэгцээг хангаж ирлээ.

ДАЛАЙ ЛАМД МӨРГӨСӨН ГЭЖ МАТААД ШОРОНД ХИЙЛГЭСЭН

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Загдтай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг дор нийтэллээ.

-Таныг монгол хэлний толь зохиогч эрдэмтэн Б.Шагжийн ач гэж дуулсан, энэ талаар тодруулж ярьж огнө уу?
-Тиймээ. Миний эцэг Жаарай, Шагж хоёр төрсөн ах дүү. Энэ дашрамд хэлэхэд Ханддорж вангийн дархан Баясгалан уран дархнаараа нутагтаа гайхагдаж байсан юм гэнэлээ. Тийм ч учраас Ханддорж ван, хаант Орос улсаас тусламж гуйхаар сайн ноён хан Намнансүрэн нартай хамт явахдаа Баясгалангаар дээлийнхээ мөнгөн товчинд хор хийлгээд явсан гэдэг. Хэрэв дайсан этгээдэд баригдвал товчоо хага хазан хороо идэж үхэх учиртай байсан аж. Шагж, Жаарай хоёр аавынхаа эзэн Ханддорж вангаар бичиг заалган түүний өргөөнд дом хийсэн юм гэсэн. Ханд ван "Энд эрдэм номд чин үнэнээсээ шамдаж буй хоёр залуу байна" гэж богдод мэдэгдэхэд "тэднийг нааш ирүүл" гэжээ. Тэгээд л манай аав, Шагж ах хоёр Их Хүрээнд ирж эрдэм номын мөр хөөсөн юм гэсэн.
-Нх Хүрээнд ирээд юу хйцгээсэн бол?
-Тэд Богдын дэргэд хоёр жил ном үзээд Шагж ах тэндээ үлдэж, манай аав Төвд, Энэтхэгт 16 настай яваад 40 настай эргэж ирсэн юм гэнэлээ. Аав маань буцаж ирчихээд "манай шашин удаан байж чадахгүй" гээд, хийдэд суугаагүй юм гэсэн. Шагж ах номоо үзэж байгаад ардын засагтай золгон Жамьян гүн,. Цэвээн Жамсрано нартай хамт судар бичгийн хүрээлэнг байгуулцжээ. Шагж ах маань бас зураг зурдаг байсан. Түүний зурсан нэг бөмбөрцөг байх учиртай. Түүнээ гүйцээж зураагүй байх. Хэвлэлд гарсныг нь хараагүй, хаа нэгэн газар хадгалагдаж байгаа байхаа.
-Шагж гуаи ардын хувьсгалын дараа Төвдөд очиж Далай ламд мөргөсөн. Туунээсээ оолж буруудсан гэдэг яриа байдаг...
-Хорин хэдэн онд судар бичгийн хүрээлэнгийн ажлаар Төвдөд явж байгаад Далай ламд (13 дугаар) мөргөсөн юм гэнэлээ. Гэтэл хоёр хүүхэдтэй авгай нь Шагжаас салах шалтаг хайж явахдаа: "Энэ, төвдөд очихдоо 13 дугаар Далай ламд мөргөж байсан" гэж матаад шоронд хийлгэсэн. Шоронд орсон хойгуур нь өөр хүнтэй суугаад явсан юм гэдэг.
-Тэр эмэгтэйг хэн гэдэг юм бэ? Одоо хаана байдаг бол?
-Чухам хэн гэдэг хүн байсныг мэдэхгүй. Нөхрөө матаж шоронд хийлгээд хүнтэй суусан болохоор нэг тийшээ явсан биз дээ.
-Шагж гуай шоронд ороод юу болсон бол?
-Дөчйн есөн хоног шоронд байхдаа мөргөсөөр байгаад хоёр тохой нь цоорчихсон гарч ирсэн юм гэнэлээ.
-Шагж гуай 1937 онд дахин баригдаж цаазлуулсан биз дээ?
-Тиймээ. Толь бичгийнхээ ажлыг хийж байгаад баригдсан гэсэн. 1937 онд баригдахад нь түрүүн Далай ламд мөргөсөн нь их гай болсон гэсэн. Шагж ах маань хүний дутагдлыг нүүрэн дээр нь шууд хэлдэг, (ялангуяа хамт ажилладаг хүмүүсийнхээ) шулуун зан ааштай хүн байсан болохоор тэр нь олон дайсантай болгосон. Тиймээс эгзэгтэй үед тэд нар нь түлхсэн биз ээ. "Дүү маань хүний дутагдлыг шууд шууд хэлэх юм. Тэр нь хэцүү юм даа" гэж аав ярьдаг байсан даа. Харин Шагж ах, Ринчен гуайн багш байсан. Би Ринчен гуайтай уулзаж ярилцаж байхад "манай багш ер эсэргүү байгаагүй. Тэр бол гүтгэлэг" гэж дандаа ярьдаг байсан.
-Шагжийг шоронд ороход Амар сайд өмөөрсөн гэсэн яриа байдаг. Энэ талаар...?
-Шагж эсэргүү байдаг бол Монголд эсэргүү биш хүн цөөн гэж хэлсэн. Энэ үг хожим өөрийг нь баригдахад нь нэмэр болсон гэсэн. Энэ дашрамд хэлэхэд Шагж, Амар хоёр ойрын төрөл хүмүүс байсан.
-Таныг Шагж, Амар нарын торөл байсан учир нэлээн хохирсон гэсэн яриа байдаг
-Тиймээ. Би тэдний төрөл байснаа нуудаггүй байлаа. Түүнээсээ болсон уу аливаа ажил үйлсэд томилох юм уу бусад зүйлд эсэргүүний ойр төрлийн хүн гэдгээр их саад гготгор хийдэг байлаа. Би 1950-иад оиы үед Цагаан толгойн САА-д механикчаар ажиллаж байв. Тэнд арван ажил ажилласан юм. Нэг удаа ажилчдын хурал дээр САА-н дарга хазгар Балбарыг "харгис зантай, ажилчин ангийг удирдаж чадахгүй хүн" гэж ширүухэн шүүмжилж орхив. Тэгтэл намайг эсэргүүний төрөл учир САА-н машин, техникийн хуучин сэлбэг хэрэгслййг санаатайгаар актлуулан устгаж байсан гэж шүүхэд өгч шоронд хийлгэв. Би шоронд таван сар гурав хоног суугаад гэм буруугүй гэж тогтоогдон гарч байсан. Тэндээс гаран хот орж.ирээд өөр ажил хийсэн. Би сүүлд Барилгын машин механизмын баазын орлогч даргаар ажиллаж байтал нэг хурал дээр бух Данзан гэдэг засварчин "эсэргүүний үлдэгдэл энд том ажил хийж байна" гэж шүүмжилж байлаа. Би удалгүй тэндээсээ гарч өөр газар очсонсон. 1948 онд би их сургуульд орох гэтэл оруулсангүй. Хожим нь хотын намын хорооны дэргэдэх марксизм-ленинизмын оройн их сургуульд элсье гэж очвол миний о,йрын төрлийн Дансранжав тэр сургуулийг хариуцдаг юм байна. Тэр 'та намын гишүүн биШ биз дээ" гэлээ. Би ямар ч байсан орно гэв. Дансранжав "та Шагж, Амар ах хоёрыг хэлээд намд ч оролгуй явдаг. Хэрэв таныг энэ сургуульд оруулчихвал би хоолгүй болно" гэж учраа хэлэн гуйсан. Энэ дашрамд хэлэхэд Амар, Шагж, Дансранжав нар цөм ах дүүс. Манай төрлийн- Моёобуу, түүний дүү Дэмчигсүрэн гэх мэтийн олон хүн Шагж, Амар хоёрын төрөл гэдгээ таг нуугаад сургууль еоёлд орж, МАХН-д элсэн, том ажил албанд дэвшиж байлаа. Харин би л үнэнээр нь хэлж явсан учир их хохирсон...
-1993 онд Эрдэнэтэд Амарын хөшөөг нээхэд та оролцсон гэсэн байхаа?
-Тиймээ. Би үнэнээ хэлж явсны хэрэг тэгэхэд л гарсан. Харин бусад хүмүүс Амартай төрөл гэдгээ таг нуусан болохоор гэнэт гаргаж хэлэхээсээ ичсэн биз дээ.
-Та одоо юу хийж байна?
-Би хамгийн сүүлд цэргийн газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо гэртээ л сууж байна даа.
-Шагж гуайн тухай тодорхой ярьж өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Т.ЮМСҮРЭН

Аавын минь нутаг дахь “Хүүхдийн овоо” өндөр болох болтугай

-ДУРСАХУЙ-

Намрын шаргал нар ээсэн найман сарын дундуур бид аавынхаа төрсөн нутаг руу явлаа. Аавынхаа төрсөн нутаг руу аавыгаа үгүйлсээр явах юм гэж хэн бодох билээ. Дархан чигийн нутаг өвс ногоо тэгшхэн, дардан замаар дөтлөхөд аавын нутаг ойрхон ажээ. Миний аав Д.Моёобуу Булган аймгийн Хангал сумын хүн л дээ. Бид аавынхаа хойтын буяныг үйлдэхээр ийнхүү гарсан хэрэг.Зам дагуу Амарбаясгалантын хийдэд очлоо. Бүрэнхаан ууланд нь сан тавиулж, насан хутаг болсон аавдаа зориулж УАлтай ганжуурФ хуруулах бодолтой байлаа. Гэтэл хийдийн лам нар нямба хийж байв. Хийдийн лам Чойжилжав гуайд энэ бүхнээ даатгаад цааш явав. Лам нарын нямба есөн сарын эхээр дуусч аавын минь буян даатгалыг хийсэн буй заа. Хийдийн эргэн тойронд амралтын газрууд байгуулагдаж эртний түүхт Амарбаясгалантыг үзэх гэсэн жуулчин зочид их ирдэг болсон нь эндээс ойлгогдоно. Амралтын газрууд нь тохилог тав тухтай юм билээ.Маргааш нь бид аавынхаа нутагт очлоо. Хангайн сайхан хангал нутаг намрын наран дор налайж хайрт аавын минь гэгээн дүр сэтгэлд эрхгүй бууж байлаа. Сум жижигхэн болохоор хэн нэгнээс нь хүн сураглахад дор нь заагаад өгөх юм. Бид сумын соёлын төвийн эрхлэгч байсан Сандагсүрэн гуайнхыг асуусан юм. Энэ ажлыг сумандаа олон жил хийсэн ажээ. Сандагсүрэн гуайн хань нь УТүмэн эхФ чуулгын хөгжимчин Г.Балданцэрэнгийн эгч юм байна. Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ц.Үенч бас энэ сумынх бөгөөд Балданцэрэнгийн гэргий билээ.Хаа ч явсан урлагийнхан урлагийнхнаа түшиж сурагладаг нь ёс доо. Бидний ажилд чин сэтгэлээсээ тусалсан Сандагсүрэн гуайнхандаа баярласан шүү.Сумын Тамгын газрын дарга Тунгалаг гэдэг бүсгүй хүлээн авч зочид буудалд байрлууллаа. Сургуулийн захирал Пүрэвсүрэн, сургалтын менежер Алтанчимэг, сумын ИТХ-ын дарга Бадамдорж, Тунгалаг, Сандагсүрэн гуай нартай халуун дотно ярьж сууснаа эргэн санахад таатай байна.Хангал сум 1924 онд байгуулагдсан юм билээ. Миний аав яг тэр үед төрж байсан тул аав маань энэ сумтай чацуу. Тэнгэрийн ивээлээр аав маань бас ч гэж 84 жилийн амьдралыг туулсан ч үр хүүхэд бидэндээ арай л эрт бурхны оронд явчихсан юм шиг санагддаг юм даа. Булган аймгийн 70 жил энэ жил болж ойд зориулан аймгийн бага нэвтэрхий толийг хэвлэн гаргасан байна лээ. Тэр Бага нэвтэрхий тольд аавыг маань У... 1948 онд МУИС-ийг малын эмч мэргэжлээр төгссөн. Архангай аймаг, МАА-н яам, Өвөр Монголын, МУИС, ХААДС, ШУАкадеми, МАХН-ын Төв Хороо, МААЭШ-ний хүрээлэн, зэрэг байгууллагад малын эмч, хэлтсийн дарга, захирал, багш, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ. 1962 онд Тимерязавийн нэрэмжит ХАА-н академид УМал аж ахуйн эдийн засгийн асуудалФ сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Профессор цолтойФ гэж алдаршуулсан байна лээ. Аав маань хилсээр шийтгэгдэж хийж бүтээх ажилд нь саад төвөг учраагүй бол арай л өөр өндөрлөгт байх байсан юм. Олон эрдэмтэн төрүүлсэн, олон арван шавьтай аавыг маань 1980 онд хэсэг хүмүүс элдвээр гүтгэн гүжирдэж янз бүрээр мэдээлэл дээш нь бичсээр хэлмэгдүүлж билээ. Зохиомол хэргээр хүнийг шийтгэж насан туршид нь нэрийг нь сэвтээж амьдралыг нь баллаж чадаж байсан нь юутай эмгэнэл. Монгол оронд ардчилал ялаагүй бол аав минь насан туршдаа хар данстай явах байсан. 1990 онд дээд шүүхээс аавыг минь цагаатгасан гэсэн шийдвэрийг аваад УҮр хүүхдүүдийнхээ амьдралд хар толбо үлдээчихвий гэж их санаа зовж байсан юм. Одоо л санаа амарлааФ гэж билээ. Хэдий цагаадсан ч хүний амьдралын 10 жил гэдэг ямар ихийг бүтээх хугацаа билээ. Тэглээ гээд миний аав төр, засагтаа, ард түмэндээ гомдоогүй. 2007 хүртэл ХААИС, Монгол фермерийн сургуульд багшилж олон мэргэжилтэн эх орондоо бэлтгэж өгсөн. Нас нь өндөр болж бие нь чилээрхүү байгаагүйсэн бол бид аавыгаа нутагт нь аваачиж төрсөн бууцанд нь хүргэх л байсан юм. Даанч тийм боломжийг бидэнд олгосонгүй дээ. Өөрөө ярихыг хүсдэггүй байсан түүхийг өнөөдөр ийнхүү дурсаж аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх нь үр хүүхэд бидний үүрэг билээ.Миний аав Хангал сумын Галтайн гол гэдэг газар малчин ард Дондогдоржийн ууган хүү болон мэндэлсэн юм. Бага, дунд сургууль дүүргээгүй. Ааваараа дөрвөн аргын тоо, хуучин бичиг заалгасан. 1941 онд хотод ирж Усны аж ахуйн техникумд сурч байгаад улсын их сургууль байгуулагдахад элсэн орж 1948 онд тус сургуулийг дүүргэсэн Монголын анхны малын их эмч нарын нэг юм. Төгсөөд Архангай аймагт томилогдон мал эмнэлгийн техникумд багш, мал эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байлаа. Архангай аймгийн Их тамир, Чулуут сумаас УИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож төр барилцаж явсан билээ. Аав, ээж хоёр танилцаж гэр бүл болоод олон жил хамт амьдарч таван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Yp хүүхдүүд нь сайн явна. Төр засгаас Алтай гадас одон, БНХАУ-ын Нөхөрлөл одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Шинжлэх ухааны болон ХАА тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. УМал аж ахуйн эдийн засгийн асуудалФ, УХАА төрөлжитФ зэрэг 12 ном, ном товхимол туурвиж судалгааны өгүүлэл 50 орчим, сурталчилгааны өгүүлэл 90 орчмыг бичсэн байна. Түүний бүтээлүүд орос, англи, герман хэл дээр хэвлэгджээ.Аавыгаа Амар сайд, их эрдэмтэн Шагжийн удам угсааны хүн гэдгээр нь бид бахархдаг тийм ч учраас би хөгжмийн сургалтын төв байгуулан УСадо ШагжФ гэж нэрлэсэн билээ. Аавынхаа гэгээн дүрийг мөнхжүүлэх, очиж чадаагүй нутаг усанд нь хүндэтгэл үзүүлэхээр зорин гарсны учиг энэ билээ.Би л гэхэд 34 жилийн өмнө энд өвөө, аав, ээж, дүү нарынхаа хамт ирж байжээ. Түүнээс хойш олон он жил өнгөрч сэтгэлийн дурсамж минь бүдгэрчээ. Хүүхдүүд бид уулнаас нь жимс түүж, аав, дүү нар маань Чулуутын голоос загас барьдаг байлаа. Миний өвөө Дондогдоржийн төрсөн эгч Чанцал эмээ, түүний хүүхдүүд Дэмбэрэл, Жадамбаа ахынх тэгэхэд байж билээ. Өрөмтэй шар будаа идэх хачин сайхан байсныг ер мартдаггүй. Харин энэ удаа очиход таних мэдэх, аавын үеийн хүмүүс ховор болжээ.Сураглаад байвал Дэмбэрэл ахын том хүү Жаргалсайхан сумандаа байгаа гэв. Аавын үргэлж ярьдаг санитар Дорж гуай ч бас бий аж. Ингээд удалгүй хэл сураг хүрч тэд ирлээ. Санитар Дорж өвөө 86 настай хэдий ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн дорхноо л мэдээд ирж. Тэрбээр сумын эмнэлэгт 40 жил сувилагч хийсэн эмнэлгийн Дорж гэдгээрээ алдартай хүн байв. Дорж гуай аавтай минь багадаа хамт тоглож өссөн аргагүй л анд нь аж. Бид Дорж гуайгаар заалган тэдний багад тахидаг байсан УХүүхдийн овооФ-нд очиж чулуу түүн овоог сэргээгээд арц хүж асаан, ёслол үйлдэв. Овоо байрлах бяцхан толгой нь жижигхэн тэгш дэвцэгтэй бөгөөд тэнд хүүхдүүд барилддаг, овоо тахих үед хурдан морь уралдуулдаг, шүүс, цагаан идээгээр тахидаг уламжлалтай байсан гэнэ. УМиний өвгөн гялалзсан нүдтэй жижигхэн бор хүү байхдаа энд тоглож, барилдаж, уралддаг байсан байх дааФ хэмээн ээж ханиа дурсан нулимс дуслуулж суув. Хажууханд хангай дэлхий налайж, хайрт ээж, дүү нар маань байсан ч сэтгэлд аавын зай л эзгүй. Тэр үед аавын дүү хурандаа Дэмчигсүрэн ах маань эрхгүй санагдаж байлаа. Одоо хоёулаа бурхны оронд уулзсан гэж найдья,Аав маань Галтайн голын эрэгт төрсөн хүн. 34 жилийн өмнө очиход эзгүй байсан тэр газар одоо айл зусч намарждаг болжээ. Голынх нь уснаас амсч цай чанан голын урсгал чагнанхан аавыгаа дурсан суусан тэр цагаас хойш бас гэж олон хоног өнгөрсөн байна. Биднийг хүндэтгэн хүлээн авсан хүн бүхний нэрийг бичмээр ч сонины зай талбай бага тул бүгдээрэнд нь баярлаж талархсан гүн хүндэтгэлээ илэрхийлье.Дүү Жаргалсайхан маань Алтай нутгийн эхнэр авч алтайн халтар арвай, бог будаа, тариа ногоо тарин, гахай, үржүүлэн ах дүүстэйгээ хамтран УСүмийн нугаФ нэртэй хоршоо байгуулан энэ цаг үеийн аяар сайхан амьдарч яваа юм байна. Тэдний тарьдаг халтар арвай УХангайн бүсийн түншлэл-2007Ф-гоос шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр шалгарчээ. Жаргалсайханы дүү Бат-Эрдэнэ Эрдэнэт хотод амьдарч бизнес эрхлэн бас л сайн сайхан явна. Аавын маань удмынхан сайн явааг харахад сэтгэлд хичнээн таатай,Сумын дунд сургууль бидний нагац ах С.Шагжийн нэрэмжит юм. Тэр сургуульд бид аавынхаа нэрийн өмнөөс компьютер, принтер бэлэглэлээ. Сургуулийн хонгилд ахын нэрэмжит булан байв. Хананд нь Шагж эрдэмтний ах дүү нарын зураг, ерөнхий сайд агсан А.Амарын зураг байсны дотор миний аавын ч зураг байлаа. Сургуулийн захирал, аавын нэрэмжит анги нээнэ гэсэн нь юунаас ч илүү баярлууллаа. Энэ сургуулийнхан Шагжийн нэрэмжит сайхан бичигтний уралдааныг жил бүр зохиодог, сурагчид нь орон нутгийн чанартай янз бүрийн тэмцээн, олимпиадад дээгүүр байрт ордог хэмээн бахархан танилцуулж байсан юм. Бид бас сумын ИТХ-ын дарга Бадамдоржид дурсгалын зүйл үлдээсэн юм. Сумын музейдээ байрлуулах биз ээ.Анхдагчдаараа алдартай Булган аймгийн уугуул, эрдэмтэн аав Моёобуугийн нэр. гэгээн дурсгал мөнх оршиг. Хүйг нь дарсан УХүүхдийн овооФ өндөр болох болтугай.

Таны охин Садо овогт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Моёобуугийн Булган

ОЮУНЫ ГУЙЛАНЧЛАЛЫН ОТОЧ

Шагж багш минь

Монголын бичгийн их хүн Садо овогт Баясгалангийн Шагжийн мэндэлсний 120 жилийн ойд зориулав.

Багш та, Хормой өвдгөөс нь адис авмаар Хүмүүн бурхан

Багш та, Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаан

Багш та, Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан өглөөн наран

Багш та, Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан ном-ун элчин гэж ардын уран зохиолч Т.Галсан талаар нэг уянгалаагүй буй за.

Садоo овогт Шагж багш Ар халхын хуучин Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул /Ордос харуул/ одоогийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон аргын улирлын 1886 он бөгөөд Манж чин улсын Бадруулт төрийн 12-р оны улаан нохой жил төржээ.Шагж багшийн аав Баясгалан алт мөнгөний сайн дархан чойжин хүн байжээ. Чихний сонсгол нэлээд муу учир УДүлий дарханФ гэж нутаг хошуундаа алдаршжээ. Ханддорж ноёны хүүг Бээжинд очиход нь УЁс алдсанФ хэмээн амийг нь егүүтгэжээ. Энэ хэрэг болсны дараа Ханддорж ноён Бээжин явахын өмнө Баясгалан дарханаар өмсөж явах гэж буй дээлийн мөнгөн товчинд хор гагнуулж явжээ. Товчинд тэр аюулт хорыг гагнах ур дүй шаардсан хэцүү ажил гэвч ясны сайн дархан байсан учраас гагнасан /Хятадууд зовоовол идээд үхэх гэж тэгж л дээ/ гэж Моёобу гуай /Шагж багшийн хамаатан/ ярьж байлаа.Шагж багш бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх нэртэй хүрээнд шавилан сууж агаад улмаар сайн гэвш болох бодол агуулж, 13 насандаа Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ. Богд гэгээн тэр үеийн содон соргог улстай биечлэн уулздаг байсан заншлаараа Жаарай, Шагж хоёрыг хүлээн авч саналыг нь асуужээ.Хоёр залуугийн ах болох Жаарай нь Энэтхэг, Төвд явж ном сурна гэж, Шагж 13-хан настай бага байсан учир энд үлдэж ном үзнэ гэжээ. Богд хариуд нь саналаараа болцгоо явах нь яваг, суух нь сууг хүнийг саналаар нь болгохоос өөр сайхан юм байдаггүй гэж айлдсан яриа байдаг.Шагж багш Гандан дээр ганцаараа үлдэж амьдрал ахуй ядуу даржны учир УЖамбалжанцанжидФ хэмээх төвд номыг сахиусны цаасан дээр билгийн нүдэн юүгээн бэртгэл шагайн сууж маш жижиг гоёмсог үсгээр ацаг шүд алдалгүй багтаан бичиж Богд гэгээний өлзий гийсэн намрын сүүл сарын шинийн наймны өдрийг тохиолдуулан өргөсөнд Богд гэгээнтэн ойшоон болгоож овоо шан хайрласан тул мөнхүү Ганданд шавилан суухын бэл болсон юм хэмээн ярьдаг.Б.Шагж багш ов товхон шар цоохор царайтай, дөлгөөн түвшин даруу тайван зан аальтай, нямбай нягт ариун цэвэрч, ямагт баясгалант байдлаар инээмсэглэж байдаг нэр нүүрийн буянтай, явган бараг явахгүй гоёмсог сайхан дугуй унадаг хүн байжээ.Шагж багш 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан Жамъяан гуайн хамт эрдэм судлалын эрэл хайгуулын ажлаар харийн нэгэн том хот орж чухал ховор олон сайхан Монгол ном цуглуулан олж ирсэн байна. Мөн Манж чин улсын Эзэн хааны хошой элү /хоёр үеийн хүргэн/ асан халхын Сэцэн чин ван Наянтын бэлэглэсэн монгол бичгийн Бээжин модон барын 226 боть УДанжуурФ-ыг олж авчирсан юм гэнэ билээ гэж ахмад сэтгүүлч А.Дашням гуай тэмдэглэжээ.Шагж багш 1922-1939 он /эсэргүү гэж баригдсан ч/ буюу 17 жилийн дотор их зүйлийг бүтээснийг үзэхэд нэн шаргуу хөдөлмөрч хүн байжээ.Тэрээр төвд ном нилээд орчуулан судалсан учир монгол бичиг сурч мэдэх явдал тун их тулгаран шаардагдаж эрдэнэ цэцэн далай шанзадба Дамчааравжаан хэв сийлгэн барлуулсан модон барын цагаан толгой олж нутгийн монголч Даваа хиа гуайгаар заалгасныг ихэд шамдан хичээж үг холбон унших, бичихэд удаж төдөлгүй боловсрон сайжирч төвдөч монголч нэрд гарсан багш болсон ажгуу.Улмаар 1923.2.1-ний өдөр УСудар бичгийн хүрээлэнгийн судрын сан хадаглагчаар сар тутам тавин лангийн цалин олгож Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошууны Шагжийг авч ажиллуул сугайФ хэмээсэн тушаал гарч ажилд орж1620-иод оноос эхлэн монгол үсгийн цагаан толгойг зохион хэвлүүлжУРа.Лозавагийн намтарФ гэх зэргийн олон олон ном төвд хэлнээс эх хэлнээ орчуулсны сацуу 1924 онд УТогтоон таалал бүхний ялгал бүхний толь У гэдэг том номыг арван нэгэн дэвтэрт багтаан төвд хэлнээс хэрвүүлэн мөнхүү 1927 онд УЭрдэнэ мэт үсгийг хэлбэр эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр оршвойФ хэмээх багавтар хэмжээний ном хэвлүүлжээ.1929 онд УФЭрэхүйеэ хялбар чандманийн эрихФ дөрвөн зузаан дэвтэр толь бичиг зохиосон нь хэвлэгдээгүй Хэл зохиолын хүрээлэн улсын нийтийн номын санд машиндмал эхээр хадаглагдаж байна.1934-онд УМонгол бичиг хялбар сургах дөт зам оршвойФ ном зохион бичиж хэвлүүлсэн билээ.Шагж багш төвд хэл бичиг сайн мэдэхийн дээр хэрэглэгдхүүнийг хэн нэгнээс дутуу дулимгүй ашиглаж чаддаг байжээ.УМонгол данжуурын гарчигФ гар бичмэл зузаан ном Улсын төв номын сангийн төвд номын хадагламжинд буй. Тэр номын төгсгөлд ЕҮүнийг төвд үсгийн Шагж бичсэн бөгөөд Монгол үсгийг Бат-Очир бичсэн хэмээжихүй.Манж хэлний дээр үеийн нэгэн толь бичгийн эцэст монгол бичиг зөв бичихэд хэрхэн хэрэглэх байдал бараг мэдэгдэхгүй балар бүрхэг, хагас дутуу тэмдэглэл төдий байсан хэдэн үсгийн уг учрыг Шагж багш шинжлэн судалж Хувилагч зургаа, Хувилгагч хорин хоёр үсэг хэмээх нэр томъёо өгч тэдгээр үсэг яахин хувилах, хувилгах байдлыг маш ойлгомжтой бөгөөд тов тодорхой жишээ гарган үзүүлж тодотгосон нь монгол бичгийн зөв бичилтэнд нэн чухал шив шинэ нээлт болсон юм. Учир нь эл хувилах, хувилгах үсгийн дүрмийг үл мэдвээс үг зөв бичих үндэс бараггүй болъюу.Тэрхүү хувилах зургаа, хувилгах хорин хоёр үсгийг өөрөө өгсөн нэрээр УБАГАРСАДФ УНЭВТЭРСЭЛФ гэж хураангуйлан хэлж бичдэг болгосон. Бас УМонгол үсгийн тайлбар толь бичигФ гэдэг нэгэн дэвтрийг Судар бичгийн хүрээлэнгээс Шагж багшид даалгаж хийлгэсэн нь энэ завсар хэвлэгдээгүй гар бичмэлээр хадаглагдсан байдаг ажээ.Тэрээр сайн орчуулагч байсан юм. Их хүрээнийг нэрд гарсан нэгэн хамба лам Хайдавын төвд хэлэн дээр бичсэн шог зохиолуудаас хэд хэдийг монголчилсон гэж өөрөө ярьдаг байжээ.Хэрээ шаазгай хоёрын үлгэр, Үхэр хонь, ямаа гурвын хоорондоо ярилцсан үгс гэдэг дидектив хошин шог зохиолыг орчуулжээ.Монгол хэлний тайлбар толийг /1937/ онд хэвлүүлсний хойно 60-жилийн дараа 1996-1997 он ахин хэвлэгдэж буй нь түүнийг ховор номтой эрдэмтэн байсныг гэрчлэх буй за. Шагжийн толь бол 1921-оноос хойш Я.Цэвэл гуайн толь хүртэл зохиогдсон цорын ганц толь байлаа.Шагж багшийн үнэлээд баршгүй нэг гавъяа бол дэлхийд номыг бүтээх техник технологи хөгжөөгүй үест буюу 1914 онд УНогоон дара эхФ-ийн туужийг төвд үсгээр 5.5:5.5 хэмжээтэй цаасан дээр нэг ширхэг хялгасны үзүүрээр өрхөө бүтээж байгаад өчүүхэн гэгээ тусахаар цоолж энэ номыг бүтээсэн нь Монголын /магадгүй дэлхийн ч/ хамгийн жижиг ном болж чадсан юм. Энэ номыг галт шилгүйгээр унших боломжгүй бөгөөд одоо улсын төв номын санд үндэсний соёлын шедевер нэртэй хадаглагдаж байна.Түүнчлэн түүний ажилч хичээнгүй, хэл бичгийн бүтээлч шинжлэлчийн заах аргач сурган хүмүүжүүлэгч байсныг дотоод гадаадын эрдэмтэн мэргэд шагшин магтаж, монголч төвдөч эрдэмтэн Шагж хэмээн алдаршжээ.Эрдэм номын эн ихт Шагж багш эрхлэн эзэмшсэн мэргэжил мэдцээ улам эрчимжүүлж, ихийн их бүтээл туурвин гаргах 59-хөн насандаа Дотоод явдлын яамны яргачдын УАюусФ тамд автан эрсдэж тэдний харгис хатуу эрүү шүүлтэд бүтэн найман сар тарчилсаар хувьсгалын эсэргүү, энэ тэр бүлгэмийн эртний идэвхтэн гишүүн, гадаад тагнуул туршуул ардын соёл боловсролыг хааж саатуулагч гэх зэрэг өдий төдий гүжир гүтгэлэг хүч мэдэн тулгасан Дотоод явдлын яамны УсүүлгүйФ чоносын худал хуудам ял заалтаар эгэл шударга эрдэмтэн багшийн амь нас 1938 оны 7-р сарын эцсээр ийнхүү халаглан харамсаж, хэлэхүйеэ бэрх бүрлээч болгогдсон билээ.УҮнэн үйлс мөнхөрнө, үндэст мод нахиалнаФ гэгчээр Шагж багшийн үйл амьдрал үйлдэж бүтээсний сайн сайхан нь булавч бултайн, даравч дардайж 1965 оны 6-р сарын 3 нд Б.Шагжийн өгүүлсэн хэрэг хэмээгчийг хянаж үзээд ямар ч холбогдолгүй тул цагаатгажээ.Харин өнөөдөр түүний хойч хамаатан садан, төрөл төрөгсөд нь эх орондоо хэрэгтэй эрдэм номтой хүмүүс болж шинжлэх ухааны салбар бүрд амжилттай итгэл зүтгэл, нэр төртэй ажиллаж байна.Жаарайн охины хүү өндөр настан Моёобу гуайн охин Булган Монголын зохиолчдын эвлэлийн 2-р давхарт Садо овогт Баясгалангийн Шагжийн нэрэмжит төгөлдөр хуурын дугуйлан хичээллүүлдэг амой.

МУИС-МХСС Монгол хэл, Уран зохиолын оюутан Н.Нарангэрэл

дэлгэрэнгvйгээр цааш унших...

Sunday, February 22, 2009

Бодоогийн тухай бодол эргэцүүлэл

Догсомын Бодоо гээч хэн байв?

Ерөнхий сайд. Төв аймагт (Мандшир хутагтын нутаг) төрсөн. Нийслэл хүрээнд монгол хэл бичиг сурсан. Нийслэл хүрээнд Монголын сонин бичиг сонинг гаргаж байсан. Хувьсгалын нууц бүлгэм, консулын дэнжийн байгууллагыг үүсгэгчийн нэг, Ардын намын анхны долоогийн нэг (Д. Сүхбаатар, Д. Чагдаржав, Х. Чойбалсан, С. Данзан, Д. Догсом, Д. Лосол) 1920 онд Орос улсад тусламж гуйхаар явсан. 1921 оны 3 сараас Түр засгын газрын гадаад яамны сайд, 1922 оны 8 сарын 31-нд 14 нөхдийн хамт цэл залуу 37 насандаа цаазаар авахуулсан.

Д. Бодоогийн тухай бодол эргэцүүлэл (1885-1922)

1922 оны наймдугаар сарын 30-31-нд шилжих шөнө үүр хаяарч ахуйд Нийслэл Хүрээний зүүнтээ орших Шар Хаданд Ардын намын анхны долоогийн нэг лам, зохиолч, сэтгүүлч, Ерөнхий сайд, Гадаад яамны сайд асан Д. Бодоог 14 хүний хамт төрийн цаазаар хороож Хувьсгалт Монгол Улсын ардын засаг улс орноо удирдсанаас хойш анх удаа «төмөр нүүр»-ээ харуулж буруу үзэлт хэн боловч төрийн мянган мэлмий, түмний сонорт заавал өртөнө шүү гэдгийг өргөн олонд «сургамж» үзүүлжээ. Энэ хэрэг «хэрхэн» үүдсэн, түүний чухам учир юу болохыг 1989 оноос хойш судлаачид, хууль хяналтын албад нягталсаар байна. Харин түүнээс өмнө буюу 1922-1988 онд буюу 70 шахам жилийн хугацаанд «Бодоо бол хувьсгалын эсэргүү байсан юм» гэдэг номлолыг ямагт ухуулан сануулж түүх шасдирт тэр байтугай кино урлагт хүртэл үзүүлж жигшин тэмдэглэсээр байв. Гэвч ардчилал шинэчлэл тууштай хэрэгжиж ил тод байдал, олон ургальч үзэл чөлөөтэй болсны үрээр Д. Бодоо агсан далан таван жил төрийн эсэргүү дайсан хэмээх гүтгэлгийн ялнаас ангижирсан юм. Ойрмог үес манай зарим түүхчид Д. Бодоогийн тухай бүтээл туурвиж байгаа боловч түүний тухай даацтай судалгаа одоогоор алга байна. Иймд би тэр их хүний тухай өөрийн бодол эргэцүүллийг уншигч түмэнтэйгээ хуваалцъя хэмээн горилж үүнийг тэрлэлээ.

БОДООГИЙН ГАЛБИР ТӨРХ, ЗАН ААШ, АЖ ТӨРӨЛ

Аливаа улс төрийн зүтгэлтний намтар, үйл ажиллагааг сонирхон судлаачид тухайн хүний зүс царай, дуу хоолой, биеийн галбир, төрхийг тодорхой өгүүлсэн нь цөөнгvй байдаг. Харин Д. Бодоогийн тухай ийн дурсах зүйл ховор бололтой. Партизан Далхын Ээндэнданзан агсны өөрөө бичсэн нэгэн дуртгалд өгүүлснээр бол тэрбээр өндөр нуруу, шонхор хамар, шар царай, хөнхөр нүдтэй учраас түүнийг зарим хvмvvс «Орос Бодоо», «Оросын нууц хүү» хэмээдэг байсан гэнэ. Д. Бодоо нэлээд огцом түргэн зантай, гомдох баярлах нь амархан хүн байсан гэж тэмдэглэжээ. Хиагтад төрж хорин хэд хүртлээ тэнд сууж 1921 онд нутгийнхаа үйлчин бүсгүйчүүдтэй хамт журамт цэргийн майхан, туг, хиур оёлцож явсан боловч төрсөн эцэг нь хятад байсны улмаас партизан болоогүй авч хожим нь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол хүртсэн Должингийн Мядагмаа хэмээх буурал 1993 онд Д. Бодоогийн зүс царай, төрх галбирын тухай ярихдаа Д. Ээндэнданзангийн дурсан бичсэнтэй адил зүйл өгүүлээд харин Д. Бодоо сайдын нуруу тийм ч цэх бус сэрвээгээрээ бага зэрэг бөгтөр, ер сахалгүй, яаруу сандруу, монгол бичгийн дармал үсэг сайхан бичдэг, бараг хүн бүхнийг та гэж дууддаг, хэнтэй ч яриа хөөрөө өрнүүлж, байнга хүний нүд рүү эгц харж ярьдаг сонин хүн байлаа гэж нэмж ярьсан юм. Мөн Хиагт Сэлэнгийн уугуул Найдангийн Дулмаа хэмээх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн буриад эмгэн 1993 онд Д. Бодоогийн царай зүс, зан ааш, галбир төрхийг дээрх хүмүүсийн адил тодорхойлоод Д. Бодоо морь унаж явахдаа дөрөөн дээрээ босоо явдаг, ер нь моринд тийм ч сайн биш хүн байсан шиг санагдаж байна гэж хуучилсан юм. Д. Ээндэнданзанийн дуртгалд Д. Бодоогийн эх Цэрэндулам чавганцынх тун ч ядуу, Х. Чойбалсан бид хоёрын махан захаас олж ирсэн цувдай, толгой шийрээр амттай хоол хийж бидэнд өгдөгсөн хэмээн бичсэн байдаг. Д. Мядагмаа эмгэн: Д. Бодоогийн гэргий Янжин гэж байсан юм. Тэднийх хөрөнгө хогшил тун тааруухан, үр хүүхэдгүй, маш олон хүн орж гардаг хөл ихтэй айл байлаа. Бодоогоос хойш Янжин гуай Сангийн яамны Очир гэгчтэй ханилсан боловч 1930 оны орчим Очир нь баригдаад алга болсон. Түүнээс хойш Янжин гуай таньдаг хүмүүсээсээ байнга дөлж зугатаад байдаг. Яг халж тулаад уулзахад газар ширтээд бараг юм ярьдаггүй болчихсон байсан. Бортолгой надад хэлэхдээ Янжин зүүлэг өвчтэй болсон юм шиг байна лээ гэж байж билээ. 1932 оны үеэс Л. Янжин гуай ер үзэгдэхээ байсан, бодвол өвчин хуучин нь ужгирч хэвтэрт орсон уу, эсвэл Манзуширийн хийд, Гавжийн шанд хавьд байсан өөрийнхөө садангийнх руу явсан уу ямар ч байсан сураггүй л болсон доо хөөрхий гэж хуучилсан юм.
Жич: Д. Бодоогийн ердөө хоёрхон фото үлдсэн байх бөгөөд тэр нь хүмүүстэй цуг авахуулсан малгайтай зураг юм. Тийм болохоор Д. Бодоогийн нүүр царай, биеийн төрхийг сайтар тодорхойлох боломжгүй аж.

Д. БОДОО БА ТҮҮХ СУДЛАЛ

1922-1989 он хүртэлх хугацаанд Д. Бодоогийн тухай үнэн үг хэлчих «зүрх зоригтой» хүн тун ховор байв. Энэ нь үзэл суртлын «чанд хязгаар хүрээг» зөрчсөн хэн боловч эсэргүү тэрс үзэлтэн болж янз янзаар хохирдог байсны уршиг юм. Гэвч 1921 оны Монголын хувьсгалын тухай ямар ч сэдвийг Д. Бодоогоос салангид өгүүлэх боломж байгаагүй юм. Тиймээс судлаачид Д. Бодоогийн үйл ажиллагааны зарим хэсгийг ч гэсэн цухас өгүүлэхээс өөр аргагүй байлаа. Тухайлбал, 1920-иод онд түүхч Магсар хурц «Монгол Улсын шинэ түүх» зохиолдоо Д. Бодоо 1921 оны зун Монголын байнгын Засгийн газар эмхлэн байгуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг цохон тэмдэглээд тэрбээр тухайн үедээ Монголын төр засгийн бодлого боловсруулах, тулгамдсан зорилгыг онож шийдвэрлэхэд голлох үүрэгтэй байсныг үнэмшилтэй өгүүлсэн байдаг. Энэ нь Магсар хурц Бодоогийн Засгийн газрын гишүүн, Шүүх таслах яамны тэргүүн сайдын алба хашиж түүний шууд удирдлагад ажиллаж байсан учраас байдлыг сайн мэддэг байсантай холбоотой. 1930-аад оны эхээр МАХН-ын түүхийг дэлгэрэнгүй байдлаар боловсруулж бичих үүрэгтэй олон хүн оролцсон комиссын гишүүн, зохиолч С. Буяннэмэхийн бичсэн зүйлд Д. Бодоо бол МАХН-ыг анхлан байгуулагчдын нэг, төрийн зүтгэлтэн хэмээсэн санал тэмдэглэсэн байдаг. 1934 онд Х. Чойбалсан, Г. Дэмид, Д. Лосол нар хамтран бичсэн нэгэн зохиолдоо Д. Бодоогийн тухай олон зүйлийг дурсан тэмдэглэсний дотор 1920 оны намар тэрбээр Эрхүүгээс Монголд буцаж очоод барон Унгерний цэрэгт «элсэж» нэлээд хэдэн сар болохдоо цагаантны нэг чухал зорилго бол «Монголын хүчийг хэрэглэж ЗОУ ба Монгол Ардын намтай эсэргүүцэн байлдах» явдал байсныг ойлгож мэдсэнээ 1921 оны гуравдугаар сард Хиагтад очоод Д. Сүхбаатар нарт ярьж байлаа хэмээн дурдсан нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг. Гэвч тэрхүү зохиолд Бодоо бол нам, хувьсгалаас урван тэрслэгч гэдэг санал дүгнэлт гаргасан байна. 1960-1962 онд академич Д. Төмөр-Очирын удирдсан комиссын бэлтгэсэн «МАХН-ын түүх» бүтээлд Д. Бодоо, С. Данзан нарыг Монголын хувьсгалын удирдагчид байсан гэдгийг нэлээд тодорхой өгүүлж тэдний үйл ажиллагааг бодитойгоор үнэлсэн байлаа. Харамсалтай нь тэрхүү үнэлэлт дүгнэлт, нам, төрийн удирдах тушаалтан олон хүний таашаал үзэл баримталд нийцээгүйгээр үл барам Д. Төмөр-Очирыг буруутгахад ч нөлөөлсөн байж болзошгvй. Д. Бодоо бол сэтгүүлч хүн. Харбин хотноо хэвлэж байсан «Монголын сонин бичиг»-т «Болд-Илд» хэмээх нууц нэрээр бодрол, өгүүлэл, сурвалжлага, эргэцүүлэл цөөнгүйг нийтлүүлсэн байна хэмээн түүхч Г. Дэлэг 1960-аад оны дундуур нэг сэдэвт зохиолдоо анх удаа цохон тэмдэглэсэн байдаг. Энэ бол Монолын тогтмол хэвлэлийн түүхэнд төдийгүй Бодоогийн намтар судлалд цоо шинэ зүйл болсон юм. Д. Бодоогийн тухай нааштай үг хэлэх нь чанд «цээртэй» байсан тэр цагт ахмад сэтгүүлч, эрдэмтэн Г. Дэлэг ийнхүү зүрхэлсэн бөгөөд хэвлэлийн цензурыг гэтлэн давсан нь үнэхээр бахархалтай. 1954 оноос эхлэн 1985 он хүртэлх хугацаанд Монгол-Зөвлөлтийн эрдэмтдийн хамтран боловсруулсан ба манай түүхчдийн дангаараа бичсэн «БНМАУ-ын түүх» нэг боть, олон боть зохиолуудад болон 1963-1985 онд гурван удаа хэвлэсэн «МАХН-ын товч түүх», «Монгол-Зөвлөлтийн харилцааны түүх» зэрэг хэд хэдэн бүтээлд Д. Бодоог яг ижил өнгөөр буюу «эсэргүү этгээд» гэдэг сөрөг байр сууринаас тайлбарлаж байв. Ер нь 1989 оноос өмнө «эсэргүү» Д. Бодоогийн тухай судлах нь «цээртэй» байсан учраас жирийн иргэд, оюутан сурагчид түүний талаар наад захын мэдлэггүй байсан төдийгүй зарим түүхчид ч Д. Бодоо чухам хэзээ ямар хэргээр цаазлагдсаныг тойм төдий гадарладаг байлаа. Тиймээс ч 1974 онд Монгол-Зөвлөлтийн нэр хүндтэй арваад судлаач, түүхчдийн бэлтгэсэн «Монгол-Зөвлөлтийн харилцаа» баримт бичгийн эмхтгэлд Д. Бодоогийн тухай ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй дүгнэлт хийсэн байдаг. Тэнд өгүүлэхдээ Д. Бодоо 1921 оны хувьсгал ялсны дараа илт хувьсгалын эсэргүү бодлого баримталж Богд гэгээнийг тойрон бүлэглэсэн шашны харгис толгойлогчидтой нягт холбоотой байсан учир 1922 оны эхээр засаг төрийн бvх албан тушаалаасаа зайлуулагдаж МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнээс хасагджээ. Бодоо хувьсгалаас урван тэрсэлж ардын засгийн эсрэг хуйвалдааныг өөгшүүлэн зохион байгуулагч болж япон болон Жан-Золинтэй холбоо тогтоожээ» гээд Д. Бодоо нарын 15 хүнийг 1922 оны есдүгээр сарын 10-нд, Д.Чагдаржавыг мөн оны аравдугаар сарын 10-нд цаазалжээ хэмээн бичжээ. Энэ бол Д.Бодоогийн тухай тун ч нимгэн мэдлэгтэй хүний ташаа, ойворгон дүгнэлт гэдэг нь тодорхой. Монголын түүх судлалд Д. Бодоог ийнхүү үнэлж байсны нөлөөгөөр түүнийг уран зохиол, тайз дэлгэцийн урлагт хэзээний бүтэлгvй, хорон санаатай, гуйвж дайвсан, Хvрээ Манзуширийн хийдийн хооронд давхисан асман лам байсан гэдэг хэвшмэл дүрээр харуулах болсон юм. Манай нам, төрийн удирдагчид, өндөр албан тушаалтнуудын олонхи нь зүүнтний их хийрхэл газар авсан 1929 оноос эхлэн бүхнийг мэдэгчийн дүр эсгэж эсэргүү хэмээн гүтгэлгийн хар дансанд бичүүлсэн бараг бүх хүнийг элдвээр гүтгэж үгийн муугаар зүхэж хараан «ясыг нь өндөлзүүлэх» болсон юм. Тухайлбал Ө. Бадрах МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байхдаа бичсэн хоёр боть том зохиолдоо Д. Бодоо, С. Данзан, Ц. Дамбадорж, Н. Жадамба, Г. Гэлэгсэнгэ, Ц. Жамсран (Жамсранов) нарыг газар дор ортол нь муулж Д. Бодоо бол бүр 1920 онд МАХН хэмээх хувьсгалт нууц байгууллагын үеэс л эсэргүү байсан юм шиг ойлгоц төрүүлэхийг хичээсэн байдаг. Ер нь 1990 он хүртэлх хугацаанд нам, төр, засгийн удирдлагад байсан ихэс дээдсүүд бараг бүгдээрээ ёс мэт Д. Бодоо, С. Данзан, Ц. Дамбадорж, Н. Жадамба, П. Гэндэн нарыг өөрсдийн илтгэл, хэлсэн үг, бичсэн өгүүлэлдээ нэхэн шүүмжилдэг «зуршил»-тай байлаа. Харин Монголын төрийг арав гаруй жил тэргүүлсэн Ж. Самбуу тэдгээр «эсэргүү», «баруунтан», «зүүнтэн» нарын тухай чимээгүй өнгөрсөн байдаг нь тэр өвгөний хэн байсныг харуулж байх мэт. Ардчилал, шинэчлэл, ил тод байдал эргэлт буцалтгvй хэрэгжих болсны үрээр 1990 оны хавраас эхлэн Д. Бодоогийн тухай судалгаа нэлээд гүнзгийрч 1991 онд доктор Лха. Бат-Очир «Бодоо сайд» хэмээх бэсрэг зохиол бичсэн ба төвийн хэвлэлд хэд хэдэн өгүүлэл нийтлэгдэж тайз дэлгэцийн урлагт болон уран зохиолд Д. Бодоогийн тухай бодит үнэнийг өгүүлэх болсон юм. 1996 онд Дээд Шүүх Д. Бодоо агсны хэргийг цагаатгаснаар судлаачид төдийгүй зарим хүний эргэлзээ арилсан болов уу?! Тиймээс ч 2001 онд хэсэг зохиогчдын боловсруулсан «МАХН-ын түүхэн замнал», 2002 онд хэвлэлд бэлтгэсэн «Монгол Улсын түүх» таван ботийн төгсгөлийн боть болон бусад хvмvvсийн бvтээлд Д.Бодоогийн тухай зохих vнэлэлт дүгнэлтийг өгсөн байна. Мөн доктор Лха. Бат-Очир абугай Д. Бодоогийн бичгийн өвийг эрж цуглуулан ерэн гурван баримт бүхий «Догсомын Бодоо» (хэлсэн, бичсэн зүйлийн түүвэр) эмхтгэлийг 2001 онд хэвлүүлсэн нь төрийн зүтгэлтний том төлөөлөгч Д. Бодоогийн тухай сонирхдог хүмүүс төдийгүй хэн боловч уншиж судлууштай бүтээл болсон байна.
Жич: гадаадын эрдэмтэд 1923 оноос эхлэн Д. Бодоогийн тухай өөрсийн бүтээлдээ янз янзын өнгө аястай бичсээр байгааг энд эс өгүүлэв.

Д. БОДООГИЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЖ БОЛОХ УУ?

Хэдийвээр хууль хяналтын эрх бүхий байгууллага Д. Бодоогийн хэргийг ултай шалгаж нягтлаад гурван удаа хуралдан хэлэлцээд түүний эсэргүү хэрэг гэгч ор үндэсгүй байжээ хэмээн цагаатгасан ба судлаачид түүнийг бодитойгоор үнэлж байгаа боловч Д. Бодоогоос одоо хүртэл цэрвэдэг, болгоомжилдог, өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн шийдвэрт эргэлздэг байдал байх мэт. Ийн хэлэхийн учир гэвэл нэгдүгээр, Монголын төрд зүтгэж явсан түшээ нарын гавьяа дурсгалыг нэхэн сэргээх талаар төр засаг, нам, эвсэл холбоод, пүүс, компани, хувь хүмүүс ихээхэн анхаарч олон хүний ойг тэмдэглэж хурал зохион байгуулж байгаа боловч Д. Бодоогийн тухай «хар цагаан» дуугарахгүй байна. Хоёрдугаарт, 1991 оноос хойш нэлээд олон сургууль, хэд хэдэн хотын гудамж талбайг гаьяат зүтгэл бүхий түшээдийн нэрэмжит болгох, хөшөө барих тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан боловч Д. Бодоогийн нэр устай холбогдох ямар ч зүйл одоо болтол алга. 1990 оноос хойш Монголын Ерөнхий сайдын алба хашсан долоон хүний үед л лав Д. Бодоогийн гавьяа зүтгэлийг мөнхжүүлсэнгүй. Бодоход тэдгээр долоон Ерөнхий сайдын нүсэр их ажил нь Бодоогийн тухай санах завдал өгөөгүй болов уу. Харин одоогийн Ерөнхий сайд лавтай нэгийг бодож төлөвлөж байдаг буй за. Жич: Монгол Улсын Төрийн ордонд бүх Ерөнхий сайдын хөрөг байдаг гэж сонссон. Энэ нь сайшаалтай боловч түүнийг үзэх харах хүн харьцангуй цөөхөн шүү дээ. Гуравдугаарт, Д. Бодоогийн ах дүү, төрөл садангийн хүн гэж одоо ер байхгүй бололтой. Энэ нь Д. Бодоог цаазлуулснаас хойш түүний ойр төрлийнхөн айж эмээх болсонтой л шууд холбоотой байх. Түүнээс биш тэрбээр хол ойрын төрөл хамаатантай байсан нь лавтай. Өнөөгийн байдлаас ажихад гавьяат хүмүүсийн үр сад төрөл садангийнхан нь хэр зэрэг сүүхээ, санаачилга, бэл бэнчинтэй байгаагаас шалтгаалж тухайн хүнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх явдал нэлээд түлхүү байна. Үүнийг хэн ч буруутгах буюу урвуугаар ухах хэрэггүй. Харин ч сайшаах нь зөв билээ. Ялангуяа төрийн сан хөмрөг нимгэн байгаа энэхэн зуурын тохиолдолд түүхт хүмүүсийн ой, дурсгалыг үр сад, пүүс компаниудын тэтгэлэг дэмжлэгээр тэмдэлэхийг засаг төр дэмжин хөхүүлүүштэй.

Д. БОДООГ ЯАГААД ЕГҮҮТГЭСЭН БЭ?

Д. Бодоог улс төрийн эсэргүү гэмт хэрэгтэн хэмээн хилс гүжир хэрэгт түлхэж цааш харуулсан гол шалтгаан гэж заавал байх ёстой. Гэтэл энэ талаар судлаачид санал бодлоо төдийлөн илэрхийлэхгүй байна. Иймээс би энэ тухайд өөрийн байр сууриа хуваалцах гэж хичээлээ. Нэхэн эргэцүүлэхэд, тэрбээр 1921 оны дөрөвдүгээр сарын 16-наас 1922 оны нэгдүгээр сарын долоон хүртэл найман сар, хорь хоногийн хугацаанд Монгол Ардын түр ба байнгын засгийн газрыг тэргүүлэхдээ улс орноо харийн түрэмгийллээс бүрмөсөн чөлөөлж, төрийн тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж Орос, Хятад, АНУ-тай найрсаг эрх тэгш харилцаатай байхыг тэргүүлэх зорилт болгож түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэлээд бодитой ажил сэдэж зохих үр дүнд хүрч байсан билээ. Тухайлбал, Дундад иргэн улс шинэ Монгол Улсын тусгаар тогтнолыг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам цэрэглэн халдаж болзошгүй байсныг Монголын удирдагчид ухааран ойлгож ЗОУ-ын цэргийг Монголд түр байрлуулах шаардлагатай хэмээн үзэж байв. Иймээс ч Д. Бодоо Ерөнхий сайдын хувьд ЗОУ-ын зохих байгууллага, эрх мэдэлтэнд албан ёсоор хандаж уул ажлыг хэрэгжүүлсэн юм. Үүнээс гадна Монголтой хаяа нийлсэн Орос улс бол Монголын мөнхийн хөрш гэдгийг тэрбээр мэдэхийн илүүгээр мэдэж ойлгож байсан боловч дэлхий дахинтай, ялангуяа том гүрнүүдээс Монгол Улс цэрвэж хөндийрөн зожигрох нь эцсийн эцэст ганц улсаас бүх үйлээрээ хараат дагуул орон болж хувирна хэмээн төсөөлж байсан байж тун магадгүй юм. Ийн хэлэхийн учир гэвэл ЗОУ Монголын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн боловч тусгаар тогтнолынх нь тухай асуудалд хоёрдмол байр суурьтай байж Дундад иргэн улстай эвсэн зохицох хандлагатай байсан төдийгүй өөрийн мэргэжилтэн, сургагч нараа Монголын цэрэг армид олноор нь ирүүлж Намын Төв Хороо, Засгийн газарт «хэмжээгүй эрхтэй» зөвлөхөө байнга суулгаж төрийн нүд чих болсон Бүх цэргийн зөвлөлийн даргаар Оросын харьяат иргэнийг томилон ажиллуулж байлаа. Энэ бүхэн нь ЗОУ-ын зүгээс Монголын бүх эрх мэдлийг өөртөө авснаас ялгаагүй байлаа. Ялангуяа Коминтерний суурин төлөөлөгч, ЗОУ-аас Монголд суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газрууд Монголын төр засаг, түүний удирдагчдын үйл ажилагааг чанд хянаж Монголын гадаад харилцааны асуудлыг онцгойлон хянаж төвдөө байнга мэдээлж байв. Тухайлбал, 1921 оны есдүгээр сарын 15-нд Коминтернээс Монголын тухай гаргасан мэдээлэлд: «Сүүлийн үед Хаалганд суугаа Америкийн консул Нийслэл Хүрээнд ирж Хувьсгалт Монгол Хятад улс хоёрын хооронд зуучлах үүргийг өөртөө, өөрөөр хэлбэл Америк улсад авахыг хичээн үнэн худал элдэв юм ярьжээ» хэмээн онцлон тэмдэглэсэн байх боловч чухам тэрхүү консул Самуэл Сокобин Д. Бодоотой уулзсан эсэх талаар тодорхой зүйл өгүүлээгүй байв. Энэ бол Д. Бодоо, С. Сокобинтай уулзсан эсэхийг тэр үед Нийслэл Хүрээнд байсан Коминтерн ба ЗОУ-ын зохих албаны хүмүүс тодорхой мэдэж амжаагүйн нотолгоо юм. Иймээс ч Сорокин 1922 оны наймдугаар сарын 5-нд Д. Бодоог анх эхлэн байцаахдаа Америкийн консултай юун тухай ярилцсан бэ? гэж асуухад тэрбээр «Би Америкийн консул лугаа ер учирсангүй» гэж хариулсан байх. Д. Бодоо тэрхүү консултай маш нууц байдалд уулзсан учраас оросууд түүнийг огт мэдээгүй гэж итгэж байсан учраас ч Сорокинд тэгж эрсхэн хариулсан бололтой. Гэтэл С.Сокобин 1921 оны наймдугаар сарын 18-нд Нийслэл Хүрээнд ирж сар шахам хугацаанд Монголын байдалтай танилцах явцдаа Богд хаантан, Засгийн газрын бараг бүх гишүүдтэй уулзсанаас гадна Д. Бодоотой хэд хэд уулзаж ярилцсан байна. Тэр үед Д. Бодоо Монголын шинэ засгийн газрын хамгийн чухал зорилт бол гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх явдал мөн. АНУ өөрийн консулаа Нийслэл Хүрээнд ирүүлж хоёр талын худалдааг хүхиүлэн дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа тэрхүү консулд мэдэгдсэн байна. Үүнийг нотлохуйц хэд хэдэн сурвалжийг доктор Ц. Батбаяр төсөрхөн АНУ-ын үндэсний түүхийн архиваас олж авчирсан байна. Тэдгээрийн нэг нь 1921 оны намар Богд хаантнаас АНУ-д хандаж Монгол ДИУ (Дундад иргэн улс) хоёр «эв найрамдлын» дотор учраа ололцоход туслан зуучлахыг хүссэн захидал байна. Монгол ДИУ-ын хооронд зуучлах үүргийг Америкийн консул өөртөө авахаар санаархаж байсан хэмээн 1921 оны есдүгээр сарын 15-нд КИ (Коминтерн)-ээс гаргасан мэдээлэлд дурдсан нь Богд хаантны энэхүү захидлын агуулгаас үүдэлтэй ажээ. Мөн 1921 оны есдүгээр сарын 12-нд Д. Бодоогоос АНУ-ын Гадаад хэргийн яамны сайдад хандаж Монгол Улсад элчин суулгаж найрсаг харилцаа тогтоохыг хүссэн албан захидал мөн дээрх архивт хадгалагдаж байдаг ажээ. Энэхүү захидал тухайн үедээ «Уриа» сонинд нийтлэгдсэн нь түүнийг нууцлах шаардлагагүй гэж Монголын удирдагчид үзсэнийх байх. Харин уул захидлыг С. Сокобиноор дамжуулан хүргүүлсэн нь мэдээж. Уул захидлыг бичихээс хоёр хоногийн өмнө Д. Бодоо ЗОУ-д хандаж Монгол Дундад иргэн улс хоёрын хооронд зуучилж өгөхийг хүссэн байлаа. Тиймээс энэ талаар АНУ-д хандаагүй бололтой. Харин Богд хаантан Монгол, Хятадын харилцааг хэвийн болгоход туслахыг АНУ-аас хүссэн нь түүний өөрийнх нь шийдэл байсан байж магадгүй юм. Жибзундамба хаантан, Ерөнхий сайд Д. Бодоо нарын захидал хэдийвээр зохих газраа хүрсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй нь тодорхой шалтгаантай биз ээ. Ийнхүү Монголын эзэн хаан, Засгийн газрын тэргүүн нар АНУ-д найрсгаар хандсан явдалд ЗОУ ихээхэн дургүйцэж байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл Монгол Улс дэлхийд нөлөөтэй хүчирхэг том гүрэнтэй ойртож дотносвол ЗОУ Монголд ямар ч нөлөөгүй болох нь мэдээж байсныг Оросын эрх баригчид сайтар ойлгож байлаа. Тиймээс ч Д. Бодоог Ерөнхий сайдын тушаалаас өөрчилж улс төрөөс бүрмөсөн зайлуулах шаардлагатай болсон биз ээ. Мөн үүнээс гадна Д. Бодоо Монголын төр засгийн тогтолцоог шинээр төлөвшүүлэхдээ «Англи улсыг өмнөх толь болгож болно» хэмээн тууштай итгэж байв. Энэ нь хэмжээт эрхт хаант улсын төрийн хэлбэрийг хэсэг хугацаанд хэрэглэх нь зохистой гэсэн санаа байлаа. Харин «их, бага улаан үзэлт» (коммунист дэглэм З.Л) төр Монголд «огт тохирохгүй» гэж тууштай итгэдэг, түүнийгээ сурталчилдаг байсан явдал Д. Бодоог хэлмэгдүүлэх бас нэг шалтгаан болсон нь мэдээж. Д. Бодоо бага залуугаасаа гадаадын нэлээд хүнтэй танилцаж нөхөрлөдөг байсан бололтой. Тухайлбал хар ламын шавь Посаломов гэгчийн гэрээр яах гэж очсон тухай Сорокин байцаахад Д. Бодоо хариулахдаа, би түүнээс «дууны эгшиг тэмдэг» (ноот, эсвэл пянз) авахаар очсон, мөн Кондуковыг таньдаг учир бас тэднийд дахин очсон гэжээ. Бас Д. Бодоогийн гэрт байдаг нэгэн оросыг «тагнуулын хүн биш биз?» хэмээн байцаахад «тэр надаар ном заалгаж байсан миний шавь» хэмээн хариулсан бөгөөд энэ тухай Сорокин ер дахин лавлаагүй байна. Мөн тэрбээр нэг удаа орос Пудов, хятад хэлмэрч нэг лам, өөрийн гэргий нарын хамт машинаар гэртээ хүргүүлснийг болон Богд хаантны жолооч Бадамын машиныг гуйж хэрэглэсэн зэргийг Сорокин асууж магадлахад Д. Бодоогийн хариулснаас үзвэл эдгээр нь ямар ч сэжиг таавар төрүүлэх зүйл байгаагүй ажээ. Харин Д. Чагдаржав өөртэй нь хэд хэдэн удаа муудалцаж байсан гол шалтгааныг Д. Бодоо нэлээд тодорхой өчиж мэдүүлсэн байна. Тухайлбал Д. Бодоог оросууд ба Э. Д. Ринчинотой их дотно, тэдний үгийг дагаж явдаг, биднийг хайхардаггүй хэмээн Д. Чагдаржав нэг удаа уурлаж «өөрийгөө буудахаар завдахад» Х. Чойбалсан, Д. Бодоо хоёр бууг нь булаан авч түүнийг тайтгаруулсан байна. Мөн Д. Чагдаржавыг Богдын шадар сайдаар томилсны улмаас «Ринчинотой бага сага муудаж хэрэлдэн тэмцэлдсэн» хэмээн Д. Бодоо мэдүүлсэн байна. Түүний мэдүүлэг доторхи нэлээд анхаарууштай нэг мэдээ бол Богд хаантан Д. Бодоод хэлэхдээ «Засаг мэдлээ Оросын гарт оруулалгүйгээр монголчууд өөрөө эрхээ барьж байхыг бодно уу» гэж анхааруулж байсан ажээ. Эзэн хааныхаа сануулан зөвлөснийг Д. Бодоо сонсоод өнгөрөөгүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл оросуудын дур зоргоороо аашлахыг бага боловч сааруулах үүднээс АНУ-тай ойр дотно харилцаа тогтоох арга зам илэрхийлэхэд хүргэсэн байх. Тодруулж хэлбэл ЗОУ-тай хөрш зэргэлдээ улсын хувиар эрх тэгш харилцахыг гол болгож дотоод хэрэгтээ хутгалдан оролцохыг нь зогсоох гэсэн байр суурьтай болсон явдал Д. Бодоог «золигт гаргах» бас нэг шалтгаан болсон бололтой. Жич: Д. Бодоо, С. Данзан хоёрын үзэл бодлын зөрөлдөөн хурцадсаар эцэст нь Бодоо хэлмэгдсэн гэдэг санааг зарим судлаачид дэвшүүлдэг бөгөөд үүнд үнэний хувь байгааг би огт үгүйсгэхгүй. Гэвч Д. Бодоог егүүтгэхэд хүргэсэн гол шалтгаан нь Монголын бүх хэрэг явдалд ЗОУ хэтэрхий оролцож аливаа асуудлыг өөрийнхөө эрх ашигт захируулан шийдвэрлүүлэхээр санаархах болсныг тэрбээр эрс эсэргүүцэж байсан ядал юм. Ер нь Д. Бодоо Монгол Улс ЗОУ-аас шууд хараат «тоглоомын улс» болчихоос ихэд болгоомжилж төрийнхөө гадаад харилцаа, гадаад түншлэлийг аль болохоор өргөтгөх, ялангуяа АНУ-тай түншлэх хэмээсэн байр суурь байсан мэт хэмээн эргэцүүлж байгаагаа тэмдэглээд эрдэмтэн судлаач, түүх, улс төр сонирхогч эрхэм абугай нарын мэргэн санаа бодлыг сонсохыг хүсч байгаагаа ялдамд илэрхийлье.

ТӨГСГӨЛ буюy Бодлын шигтгээ

Улс Монголынxоо төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө чин санаагаар зүтгэж зорьсон их хэргийнхээ эхний үр шимийг үзсэн боловч цөвүүн цагийн шуурганд өртөж амиа алдсан Д. Бодоо хэмээх их хүмүүний тухай бид дэндүү бага мэддэг төдийгvй залуу хойч үе маань түүнийг ор тас мартахад хүрч буй нь дэндүү харамсмаар. Ер нь бид үе үеийн түүхэн зүтгэлтэн, түүхт хүмүүс, алдар суутнуудаа тун ч бага мэдэж байна. Үүнд хэнийг буруутгах вэ хэмээн эрэл хайгуул хийхийн оронд цаашид бид юу хийх вэ? Төр засгийн бодлого үйл ажиллагаанд тус дэм болох ёстой өргөн түмэн, судалгаа шинжилгээний хүрээлэн, төв, их, дээд сургууль, музей, урлагийн газрууд, түүхч, улс төрчид, нам, эвсэл холбоо, хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллага, албад өнгөрсөн түүхээ хамгийн ойлгомжтой дөт аргаар сурталчлан ойлгуулахад нэн чухал үүрэг хүлээх учиртай.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Анандын Амар


Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

Timeline

1886 онд А.Амар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн.
1898 онд (12 нас) Амар хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд
1898-1911 онд Манж Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр
1913 онд (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр
1917-1918 онд (31 нас) Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ.
1919 онд (33 нас) Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа оджээ.
1919-1921 онд (33-35 нас) хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.
1921 онд (35 нас) намар ардын засгын газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлсэн.
1921-1924 онд (35-38 нас) Гадаад явдалын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн Сайдаар тохоогдон ажиллаж байгаад
1924-1925 (38 нас) онд Аж ахуйн яамны сайд
1926-1927 (40 нас) онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр
1928 оны (42 нас) эхээр хуралдсан Улсын бага хурлаас Монгол улсын Ерөнхий сайдаар
1928- 1930 он (42-44) хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байгаад
1930-1932 онд (44-46 нас) Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга
1932-1936 онд (46-50 нас) онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга
1933 онд (47 нас) зохиомолоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв.
1934 онд (48 нас) А.Амар, Монголын товч түүх босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн.
1936-1939 (50 нас) онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.
1939 онд (53 нас) Ерөнхий сайд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд.
1939 оны 3 сарын 7-нд болсон МАXН Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад
1941 оны (55 нас) 7 сарын 10-нд цаазаар аваачжээ.
1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн
1962 онд А.Амарыг Монгол улс хилс хэргээс 21 жилийн дараа цагаатгажээ.
1989 онд 55 жилийн дараа, А.Амар, Монголын товч түүх хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдэв.

А.Амар. Монголын товч түүх, 1934 онд босоо монгол бичгээр анхлан хэвлэгдсэн. (55 жилийн дараа Чингис хаанийг магтан дуулах сайн цагийн эхэн 1989 онд хоёрдах удаагаа кирилл үсгээр хэвлэгдэв. Өмнөх үгийг эрдэмтэн А.Очир 1989, 5 сар 28)Номын 10 бүлэг.
1. Монголчуудийн уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе
2. Хүннү улсийн үе
3. Монголын Сянби улсын мандсан үе
4. Монголын Тоба хэмээх Их Юан улс мандсан үе
5. Түрэг улс мандсан үе
6. Уйгар улс мандсан үе
7. Монголын Хятан улсын мандсан үе
8. Алтан улсын үе
9. Бөртэ чинос эхлэн Чингис хаан хүртэлх үе залгамж
10. Чингис хааны үе хэмээсэн 10 бүлэгтэй.Эл номондоо Түрэг, Уйгар бол Монголын бус харин Монголын Сянби, Монголын Тоба, Монголын Хятан гүрэн гэж оруулсан нь маш сонирхолтой болоод чухал билээ.

А.Амар 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Анандын хүү болон төрсөн. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь (1898 он) өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй монгол бичиг сайн сурч манж, төвд хэл бичиг ч төсөөлдөг болж, Чингээд тэр Манх Чин улсын үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад 1913 оноос (27 нас) Богд Хаант Монгол улсын Гадаад явдалын яам, аймгын чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад 1917-1918 (31 нас) онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан тавин цэргийг захиран суужээ. 1919 онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад А.Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв. Судлаачдын тогтоосноор Д.Сүхбаатар 1921 (35 нас) оны хавар хилийн чанадад байхдаа А.Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүс нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд Ардын хувьсгал ялсаны дараа А.Амар нийслэл хүрээнд ирж 1921 оны намар ардын засгын газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлсэн.Удалгуй Гадаад явдалын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 (38 нас) онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 (40 нас) онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны (42 нас) эхээр хуралдсан Улсын бага хурлаас А.Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он (44) хүртал ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 (46 нас) онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 (50 нас) онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.А.Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. А.Амар сүм хийд, лам нарыг хүчээр устгах тухай Сталины шахалт тулгалтыг эсэргүүцэж байв. Сталинийг тахин шүт сэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг А.Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. X.Чойбалсан нар 1933 онд зохиомолоор үүсгэсэн Лхүмбийн хэрэг гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. <Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй> хэмээн хэлжээ.
А.Амарын эл бодлого, үйл ажиллагаа Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд Ерөнхий сайд А.Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд. 1939 оны (53 нас) 3 сарын 7-нд болсон МАXН Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ <Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ ни Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв> гэхчилэн хамаг бурууг тохоож, Х.Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэнд нэг минут ч байлгахгуй хөөвөөс зохино, Ерөнхий сайдийн тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ.
Уг хурал дээр А.Амар <надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохийг мэдсэн. Нөхөдүүд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхөдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна> гэж хэлжээ.Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд < Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүрсэн> хэмээн заагаад түүнийг ялтаний ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар Х.Чойбалсан Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд болжээ.
Үүний дараа А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны (55 нас) 7 сарын 10-нд цаазаар аваачжээ. А.Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямарч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчилагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ. 1960 онд ЗХУ-н Ерөнхий прокурорын газар А.Амарын хэргийг хянан үзээд уг хэрэгт огт холбогдолгүй хэмээн тогтоосныг үндэслэн 1962 онд А.Амарыг Монгол улс хилс хэргээс цагаатгажээ.
1933 онд Монголын бүрэн түүхийг таван ботиор гаргах шийдвэр гарснаас, нэн эртнээс 13-р зуун, 14-20-р зууны эхэн үеийн түүхийг хамарсан эхний хоёр ботийг А.Амарт тохоосноос харахад ямар их мэдлэг чадвартай нь харагдах бөгөөд, хоёр дахь ботио бичиж чадаагүй ба бусад нь 1934 онд хэвлэгджээ. А.Амар бол манай ахмад үеийн түүхчийн нэгэн билээ. Түүний эл зохиол нь манай эриний өмнөх нэг мянганы эцсээс 13 –р зуун хүртэлх 1000 гаруй жилийн түүхийг он цаг дэс дараалалд эрэмбэ цэгцтэй хураангуйлан бичсэн манай түүхчдийн анхны бүтээл болсныг дурдах ёстой. А.Амар бас өмнөх үеийн судалгаанд үндэслээд Монгол оронд Бурхан шашин дэлгэрсэн түүхийг ерөнхийд нь 3 үе болгохын зэрэгцээ бүх шашнийг дэмжих өвөрмөц бодлого явуулж байжээ. А.Амар сайд, Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн эерэг талыг маш их үнэлэн, айлгүй зоригтойгоор бичсэн.
А.Амар сайд номын эхэндээ <Монгол үндэстэн бол эрт хэдэн мянган жилийн үес эхлэн Ази тивийн дотор нэр сүрийг бадруулан явсан ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ хоёр тивийн хүнийг байлдан дийлж, гайхамшигт гавьяа түүхтэй явсан бөгөөд монгол угсаатан эрт дээр үед энэ мэт идэрхэг, хүчирхэгээр Мандан явсан атал хожмийн үед дорой буурай байдалд орж, аль хүчирхэг этгээдийн эрх мэдлийн доор ороход хүрч, бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ. .ОЙр дөтмөөр нэгтгэн хураангуйлж зохиосон үндэсний түүх шаширгүй болоод тус улс нь ардын хэмжээт цаазат улс байгуулсан (1921 он) 13 жилийн ой ба Бүгд найрамдах засгийг явуулж Үндсэн хуулиа баталсан 10 (1924 онд) жилийн ойн баяр энэ онд тохиолдуулан бичив. Монгол үндэстэний түүх бол маш дэлгэрэнгуй хүнд, цөөн хэдэн сар, хоног төдий хугацаанд багтаан зохиож завдахуйяа бэрх. Бас би цөөн хоногийн хугацаанд бүхий л олон түүх судруудийг цөмийг нягтлан уншиж, утга учрийг хураангуйлан авах арга завдал гарсангуй учир маш товчоор бичсэн ба, бас ч зарим нэгэн бодсон санаснаа ч бүрэн гүйцэдээр оруулж чадсангүй. Хэдий тийм ч олон эрдэмтэний зохиосон түүх судруудийн гол утга чанарыг их төлөв хураангуйлан оруулсан бөгөөд, хэдий товч ба зохиол найруулгын талаар уран гоё бус боловч монгол угсаатны анх түүх сударт тэмдэглэгдэх болсон цаг үес эхлэн олон үйл явдлуудийг товчлон хурааж, үнэнээр илтгэн гаргахыг хичээсэн билээ. > хэмээжээ.

Жич: Цаазаар авахуулсан Ерөнхий сайд, дан ганц биеэр монголын бүхий л үеийн түүхийг бичих үүрэг хүлээж явсан шилдэг бичгийн хүн, түүхч, эх оронч А.Амар гуайн бичсэн <Монголын товч түүх> бол Монгол улс үндэстэний бүхий л түүхийг товчлон үнэнээр хураасан болоод орчин цагийн түүхийн ном зохиолийн тулгуур үндэс болно. Тэрээр бусад олон эрдэмтний ишлэн судлах тулгын чулууг тавьсан загалмайлсан эцэг билээ. Тухайн үедээ 1934 онд номын эхэндээ тусгаар улсын үзлээ ил бичиж, түүхээ Чингис хааныг шууд илээр анхлан магтан дуулсан нь хожим цаазаар авахуулах нэгэн шалтгаан болсон буюэ. Монгол залуу хүн бүрийн алив түүхийн гарын авлага, тулгуур болгон анхааран заавал унших чухал номын нэгэн болоод зогсохгүй, номыг бичсэн үзэл санаа, язгуурын ёс хэвшил нь одоо ч хамгийн чухал хэвээрээ байгааг бид судлан ухаарах, юуны төлөө алтан амиа алдсаныг сэхээрэн хүндлэх чухал билээ.

А.Амар. Монголын товч түүх, 1989
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хөдөөгийн Пэрлээ


Хөдөөгийн Пэрлээ 1911 онд Сэцэн хан аймгийн (одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) нутагт малчин ард Хэрээд овогт Дамдингийн хүү болон мэндэлсэн. 1926-1928 онд Хошууны танхимийн бага сургууль, 1928-1929 онд Багшийн сургуулийг дүүргэсэн. 1929-1937 онд Хэнтий, Архангайд бага сургуулийн захирал, багш, холбоочин хийж хөдөөнөөс сонин сэтгүүлд бүтээл ирүүлсээр нэг мэдэхэд Хөдөөгийн хэмээн олон түмний хайрласан нэрээр алдарших болжээ. 1945-1949 онд МУИС-д эчнээгээр суран түүхч болсон. 1941 оноос насан өөд болтолоо Түүхийн хүрээлэнд 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. 1957 онд Монгол улсад анх удаа эрдмийн зэрэг хамгаалах учир тохиож Оросын Дорно Дахины хүрээлэнгээс буцан ирж Хятаны түүхээс сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан.

Шигтгээ 1. Эрдмийн зэрэг хамгаалах хурал дээр академич, профессор, билгүүн номч Бямбын Ринчен Монгол улсад Орос улсын эрдэмтэн багш нарыг түшиж, өнөөдөр бид өөрсдийн шинжлэх ухааны газар шинжлэх ухааны зэрэг анх удаа хамгаалан үүсгэж байгаа нь манай залуу шинжлэх ухааны амжилтын нэг мөн гэж магнай тэнийн хэлж байна. Х.Пэрлээгийн Монгол улсын нутаг дахь эртний хот балгасыг судлан шинжилсэн явдал олон эрдэмтэний сонирхох цоо шинэ зүйл билээ хэмээн эрдмийн зэрэг хамгаалуулах хурал дээр үнэлэн хэлжээ.

Шигтгээ 2. 1978 онд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээ хураангуйлсан Эртний монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон эрдэмтний сонирхол татах болсон шинэ зүйл гэвэл Монгол улсын нутагт байгаа эртний хот балгасыг судлан шинжилсэн явдал байлаа. Тэрээр Онон-Хэрлэнгийн монголчууд (1959 он), Монголын Нэгдсэн улс байгуулагдахаас өмнөх монгол улс ханлигууд (1966 он), Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь (1969 он), Монголын түүхийн урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ (1956 он) зэрэг онц сонирхолтой бүтээлээ туурвисан билээ. Х.Пэрлээгийн Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь (1959) зохиол Хятан судлалд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэрээр хятан нар монгол хэлтэй, монгол аймаг байсан гэдгийг баталж, Хятан улс эзэнт улсын төрхийг олж хот суурин барьж, их бага хоёр бичиг хэрэглэж, ном судар, орчуулж байсныг баримтаар хөдлөшгуй баталжээ.

Шигтгээ 3. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн дээрх бутээлийг онцгой дурдаад, энэхүү бүтээл Хятан нарын байгуулсан Хэрлэн Барс хотын өндөр цамхаг Дорнодын талд сүндэрлэж байгаа шиг түүхийн олон ном судрын дотор сүндэрлэн гялалзаж байна. Х.Пэрлээгийн босгосон Хятаны түүхийн мөнгөн суварга мөнх үлдэнэ гэж яруу сайхан үнэлсэн билээ. Х.Пэрлээ Гурван голын савд хийсэн шинжилгээний явцад олон зуун тамган дүрс сийлсэн чулуун самбарийг 1960 аад онд нээснээр Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь (1975 он) зохиол бичжээ. 1991 онд түүний судалгааний бүтээлүүдэд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгожээ. Х.Пэрлээгийн Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн асуудлаар туурвисан бүтээлүүд тийнхүү дэлхийн дорно дахины судлалд өөрийн байр суурь эзэлдэг гэдгийг зориуд тэмдэглэвэл зохино.

Профессор, Тайжиуд Аюудайн Очир,

Профессор, Дамдинсүрэнгийн Цэвээндорж

“Хөдөөгийн” Пэрлээ: Энэ муу Н.Нямдоржийг хавчаад л байх юм, яруу найрагчийн хувьд ясны золиг доо

1952 он юмсан. Нэгэн өдөр дугуй унасан, сахлаа байнга хусдаг бололтой болцгордуу хацартай намхан бор эр манайд ирэв. Тэр хүн эгчид хандан “Би чамаар юм машиндуулах санаатай ирлээ” гэхэд нь “Дээл оюулах нь дээ” гэж бодтол хэсэг бичиг цаас гаргаж өгөв. Эгч ч түүнийг нь машиндаж өгнө. Энэ хүн маань зохиолч Хөдөөгийн Пэрлээ гэдэг нутгийн хүн болохыг ингэж анх мэдлээ. Тэр үед Х.Пэрлээ гуай ажиллахын хамт их сургууль төгсөөд Шинжлэх Ухааны Хүрээлэнд ажиллаж байж. Эгчээс асуусаар байтал бага сургуульд байхдаа миний уншсан “Хавцалын харуул” гэдэг шүлэглэсэн найрууллыг зохиосон “Бөгтрөгтэй морьхон” гэдэг киног орчуулсан хүн болж таарлаа. 1956 оны намар Х.Пэрлээ гуайнх манай хашаанд ирж өвөлжив. Анги ахиж, бас ч үгүй шүлэг зохиол оролдох болсон тул ямар нэгэн зохиолчтой танилцахсан гэж боддог байсных ч юм уу, би их баярлаж билээ. Зохиолч хүнтэй танилцвал л зохиолч болчих юм шиг санадагсан. Чухам тэр үеэс бид сайн танил болцгоосон юм. Х.Пэрлээ гуай их энгийн, хээгүй хүн байсан. Хагас, бүтэн сайны орой бүр л тэднийд шагай шүүрцгээнэ. Авгайнх нь дүү нар гэж олон залуучууд ирнэ. Тэд их сайн тоглоно. Дараа нь Х.Пэрлээ гуай орно. Хамгийн ядруу нь би байсан даа. Дараа жилийн зунаар Х.Пэрлээ гуай маань Москва явах боллоо. Биднийг урьж цайлаад дараа нь зургаа татуулж билээ. Москвад Дорно дахиныг судлах хүрээлэнд аспирантурт суралцахаар явсан нь тэр байлаа. Ер нь түүх археологийн мэдлэгийг бүр 1940-өөд оноос эхлэн эзэмшиж эхэлсэн хүн. Улаанбаатараас унадаг дугуйгаар гарч, зам зуураа хөшөө дурсгал, булш бунхан бүрийг нягтлан үзэж явсаар нутагтаа хүртэл очоод ирдэг байлаа. Нутгийн өвгөд хөгшидтэй уулзаж хөөрнө. Чухам ингэж явахдаа л зохиол бүтээлийнхээ сэдэв санааг олдог байсан биз. Анх 1925 онд 25 настайдаа Биндэръяа хан уулын хошууны Жинс сумын Содном гэдэг хүний дэмжлэгээр танхимын сурагч болж, 1928 он хүртэл суралцаж төгссөн гэдэг. Тийнхүү сурагч байхдаа шүлэг зохиолоо “Уран үгсийн чуулган” гэдэг сэтгүүлд хөдөөнөөс явуулдаг байжээ. Тэр сэтгүүлийг С.Буяннэмэх гуай эрхлэн гаргадаг байж. Пэрлээ гэдэг хүүгийн ирүүлсэн шүлэг зохиолыг нь хэвлэх гэтэл овгоо бичээгүй байж. Тэгэхээр нь С.Буяннэмэх гуай “Хөдөөгийн Пэрлээ” гээд л гаргачих гэсэн гэдэг. Тэгээд л манай зохиолчдын дунд ийм овогтой нэгэн зохиолч төрсөн аж. Уг нь Дамдины Пэрлээ гэдэг хүн юм л даа. 95 жилийн өмнө Хөвчийн Жонон вангийн хошууны /одоогийн Хэнтий, Биндэр сум/ Цагаан булшит гэдэг газар ядуу ардын гэрт төржээ. Хоёрхон сартайдаа эцгийнхээ эгч Цэрэндулам авгайд үрчлэгдэж, зургаан наснаасаа эхийнхээ хамт нутгийн баян шүдгүй Намсрай, Гунгааданзан, Чимэдтогос, Д.Гомбожав зэрэг айлд зарцлагдаж явсан гэдэг. Хошуу танхим төгсөөд Улаанбаатарт дуудагдан ирж, монгол бичиг, тоо бодлогод онц нэмэх дүнтэй шалгагдаж, багш нарыг бэлтгэх сургуулийн III ангид шууд дэвшжээ. 1929 онд сургуулиа төгсөн, 18-хан настай хүү Богд Хан уулын аймгийн Баян-Өндөр уулын хошууны бага сургуулийн захирал болжээ. Тэр нэгэн жил айл өвөлжихдөө надад “Хүн ер нь юу ч сурсан илүүдэх гэж үгүй шүү” хэмээн захиж байсансан. Хожим мэдэхнээ, Пэрлээ гуай маань багш, дараа нь Өндөрхаан, Архангай, Улаанбаатарт Холбооны газар эрхлэгч, морзчиноор ажиллаж байхдаа 1937 онд улс төрийн эсэргүү хэрэгт сэрдэгдэн 10 жилийн ял заагдаж, 1941 оны сүүл хүртэл шоронд хоригдож тэнд барилгачин, гуталчин, оёдолчин зэрэг ажил хийж, нормоо 250-950 хувь биелүүлж “Ударник ажилчин” болж ялаасаа зургаан жил хасуулсан байна. Тэрбээр хоригдлуудад монгол, латин бичиг, тоо заах, комиссарын ажилд туслалцаж байсан зэргээс таван сарын ял хасуулж амьд мэнд мултарчээ. Х.Пэрлээ гуайд Б.Ринчингийн даалгавраар тагнуулын нууц мэдээг Японд дамжуулсан гэсэн ял тулгаж, хэлмэгдүүлжээ. Дотоод яамныхан түүнийг Б.Ринчин гуайтай нүүрэлдүүлсэн гэдэг. Тэгэхэд Б.Ринчин гуай “Би эсэргүү байгаад /мөн л хоригдож байсан/ Пэрлээд даалгавар өгч Японд тагнуулын нууц мэдээ дамжуулсан юм бол тэр мэдээг дамжуулалцсан зөвлөлтийн Эрхүү, Москвагийн холбоочид ч мөн л эсэргүү болж таарна даа” гэж До яамныхныг мадалсан гэдэг. Тэр үед Х.Пэрлээ гуай төв холбоонд Эрхүү, Москватай харилцах аппарат дээр ажиллаж байхдаа баригдсан юмсанж. Ийнхүү тэрээр бүр хожим 1958 онд цагаатгалын комиссын 51-р тогтоолоор муу нэр, луу данснаас салжээ. 1932 онд Архангайд ажиллаж байхдаа Тариатад гарсан Эрэгдэл Бүрэлгүүгийн эсэргүү бослогыг дарах ард, албан хаагчдын зэвсэгт отрядыг байгуулалцаж штабын даргаар томилогдож явсан Х.Пэрлээ гуайг Японы тагнуул гэж хэлмэгдүүлсэн нь даанч хачин. Тэр хугацаанд эрдмийн цол авах ажил их хойшлогджээ. 1959 онд “Кидан нар, түүний Монголчуудтай холбогдох нь” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж билээ. Ийн Х.Пэрлээ гуай Өвөрмонголын Намжилцэвээн хоёр Монголдоо анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан учир 5901, 5902 тоот диплом авцгаасан билээ. Үүнээс өмнөх бүх эрдэмтэд гадаад оронд явж цол хамгаалдаг байсан даа. Х.Пэрлээ гуай насан өндөр болсон ч эрдэм судлалынхаа ажлыг үргэлжлүүлсээр сүүлдээ докторын зэрэг хамгаалан, насаараа Шинжлэх Ухааны академийн сурвалжлагч гишүүн, Монголын уран зохиолын ахмад үеийн нэрт төлөөлөгчдийн нэгэн байв. Х.Пэрлээ Монголын түүх соёл, археологийн олон өгүүлэл, судалгааны материал бичсэнээс гадна “Монголын хувьсгалын өмнөх түүх бичлэг”, “Монгол Ард Улсын эрт, дундад үеийн хот суурины товчоон”, “Гурван мөрний Монголчуудын аман түүхийг мөшгисөн нь”, “Монгол овгийг таамгаар хайж мөшгих нь” зэрэг судалгааны олон ном хэвлүүлжээ. Тун цөхрөлтгүй хүнсэн. Биндэръяа уулын зүүн өвдөг доорхи Рашаан хадны сүг зургийг судлах гэж бараг бүтэн зун тэнд байж билээ. Х.Пэрлээ гуай хүнийг боловсролтой боловсролгүй, хөгшин залуу гэж ялгалгүй үерхэж, ярьж хөөрч явдаг сайхан өвгөн сөн. 1965 онд би дээд сургуулиа төгссөний дараахан түүнтэй автобусанд тааралддаг юм байна. Өвгөн гартаа том ширэн цүнх барьжээ. “Аа, чи сургуулиа төгсчихжээ. Энэ чинь нэг том шат ахилаа гэсэн үг” гэснээ төв цэнгэлдэхийн зэрэгцээ очмогц “За хоёулаа энд буунаа, хө” гэв. Тэгээд цэнгэлдэхийн хойд талын бургас руу намайг дагуулан алхлаа. Нэгэн том бургасны ёроолд суугаад “Би чамд баяр хүргэж мялаах гэсэн юм” гээд цүнхнээсээ нэг шил архи аягатай гаргаж надад барив. Тэгээд “Хөдөө нутагтаа явах болжээ. Зохиол бичихээ зогсож болохгүй шүү. Чамд олон зохиолын сэдэв олдоно. Хөдөөгийн Пэрлээ гэдэг шиг Хөдөөгийн Пүрэвдорж болчихгүй юу. Эднийг дуурайж хотод шингээд яадаг юм. Сайн бичвэл чамайг аяндаа төв татаад ирнэ” гэв. Тэгээд цүнхээ ухаж халааснаасаа хэдэн зуун төгрөг гарган над руу сарвайж “Муу ах чинь өнөөдөр “Хэрлэнгийн унага” … номынхоо шагналыг авсан юм. Тэгээд нутгийнхаа хүүтэй тааралдсанаа, их бэлгэшээлээ. Чи үүнийг аваад манайд аваачаад хөгшинд тушаачих. Би авдагаа авлаа, надад болно. Тэгээд эндээ эргээд ирээрэй” гэв. Би ч мөнгөтэй цүнхийг нь Ханд гуайд өгчихөөд ирэв. Гэтэл бургасан дундаас хоёр хүн гараад ирэв. Х.Пэрлээ гуай тэднийг харснаа “Н.Нямдорж. Цэрэндаш хоёр байна. Найрагч, орчуулагч хоёр чадалтай залуучууд даа. Манайхан энэ муу Н.Нямдоржийг хавчаад байх юм. Яруу найрагчийн хувьд ясны золиг доо. Нутгийн хүүхдүүдийг дууднаа” гээд босов. Тэр үед Н.Нямдоржийн “Онон хатан эжий”, “Цус”, “Дорно” зэрэг шүлгүүдийг шүүмжлээд сүйд болж байсан үе байв. Дашрамд хэлэхэд Н.Нямдорж сүүлд ярихдаа “НАХЯ надад үргэлж “анхаарал халамж” тавьж байсан. Р.Чойномыг баривчилсны дараа бүр ч их анхаардаг болсон. Нэг удаа цус үнэртсэн “үхлийн ордондоо урьж” байцааж байсан. Тэр үеийн үзэл сурталд таарахгүй мөр, бадгуудыг мэргэжлийн хүмүүс түүж бичээд өгчихдөг юм байна гэж би бодсон” хэмээж билээ. Зохиолчдын хороон дотор “Бяцхан НАХЯ” байсан болов уу даа. Ийн бид гурав Х.Пэрлээ гуайн “Хээрийн дайллага”-нд уригдсан юмсан. Х.Пэрлээ гуайг ч гэсэн байнга хардаж, цол хамгаалах хугацааг удаашруулах, аль хэдийн академич болох хүнийг сурвалжлагч гишүүнээр байлгасаар наснаас нөгцөөж, “томилолтын мөнгө дутаалаа” гэж өр төлбөрт оруулж байсан даа. Х.Пэрлээ гуайг зохиолчид “цал буурал толгойтой, царс модон таягтай” гэж дотночлон хүндэлдэг байв. Тэрбээр өөрийнхөө намтарт “Миний бие 1926 онд уран зохиол сонирхож, 1929 оноос хувьсгалт уран зоххиолчдын хөдөлгөөнд оролцож, шүлэг, өгүүлэл, нийтлэл олныг бичиж хэвлүүлж явсан” гэж тэмдэглэсэн нь бий. Тэрээр “Монголчууд эвд дуртай”, “Хэрлэнгийн уянга”, “Өвөгаавын гарын түүх”, “Хан Хэнтий минь” зэрэг уран зохиолын номууд гаргасан. “Цэнхэр дурдан алчуур” буюу “Амрагийн дуу” нь 63 жил уянгалж, олны таашаал хүртсээр явна. Х.Пэрлээ гуай Монголд ховорхон орчуулагчийн нэг байлаа. Ершовын “Бөгтрөгтэй морьхон”, “Игорь ноёны цэрэглэсэн тууж”, А.С.Пушкины “Салтан хааны үлгэр”, М.Ю.Лермонтовын “Наймаачин Калашников”, В.Шекспирийн “Гамлет” зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг орчуулж, олны хүртээл болгожээ. Сүүлдээ гурван голын шинжилгээний ангитай хамт нутгаараа их явдаг сан. Нэгэн зун очоод жаахан халамцчихсан үедээ “Чингис хааны онгоныг тоймлоод олчихсон. Одоо яриад байх хэрэггүй, цаг нь болоогүй” гэж байж билээ. Нэг удаа ирэхдээ “Энэ намайг залгамжлах хүн. Чи танилц!” гэж нэг залууг танилцуулж байсан нь одоогийн эрдэмтэн А.Цэвээндорж байв. Эрдэмтэн Бадамхатан бол яах аргагүй өвгөний гарын шавь юмдаг. Япон-Монголын “Гурван гол”-ын шинжилгээний ангийнхан өвгөн эрдэмтний гаргасан жим мөрөөр л судалгаа хийж яваа дуулддаг юм. Саявтар Х.Пэрлээ гуайн гэр бүл Ю.Ханд гуайтай уулзлаа. Өвгөнөө дурсан баахан ярьцгаалаа. “Нутагтаа ирж таалал төгсөхсөн. Намайг үхвэл нутагт минь оршуулаарай” гэж гэрээсэлж байжээ. Өвгөний өв санг академид хүлээлгэж өгсөн гэж ярив. Х.Пэрлээ гуай маань амьд сэрүүндээ унасан нутаг Хэнтий аймгийнхаа түүхийг ном болгон хэвлүүлж үлдээсэн нь юутай завшаан. Хэнтий нутгаасаа төрсөн их эрдэмтэн, нэрт зохиолч Х.Пэрлээ агсныхаа өвийг нандигнан хадгалж музей, үзмэр байгуулмаар. Залирхаг нүд, түргэн хөдөлгөөн, хөгжилтэй ааш зан, хүнлэг чанар, их мэдлэг, өвгөдийн уламжлалт цал буурал сахал, царсан таяг нь тог, тог хийх чимээ зэрэг нь одоо ч нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох авай. Хөдөөгийн хэмээх Дамдины Пэрлээ гэгч эгэл нэгэн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнх үлдэх хүний нэг ээ…

Зохиолч Б.Пүрэвдорж

***

ХӨДӨӨГИЙН ХЭМЭЭХ ДАМДИНЫ ПЭРЛЭЭ

Түрэгийн голц байгаа эргний хотын туурийг 13-р зууны үеийн Хэрэйцийн ван хааны орц гэжээ. Х.Пэрлээ гуай монгoл туургатны уцам суцар, үүх түүхийг уг цагаас нарийвчлан суцлахац их анхаарал тавьж. суцалгааны чиглэл цар хүрээг гурван голын монголчууд эртний түүхийг археологийн шинэ соргог баримтаар нөхөн баяжуулах зорилго тавьсан нь 1966 оноос Гурван голын шинжилгээний ангийг удирдан ажиллаж байсантай салшгүй холбоотой юм. Энэ судалгааг 1970-аад он хүртэл явуулан эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж ОУМ-Эрдэмтдийн сонирхол анхаарал таашаалд хүрч байв. Түүний судалгааны сонирхолтой содон нээлтийн дайтай зүйл бол Хэнтий аймгийн хуучин Хэнтий сумын нутаг. одоо Батширээт Биндэрийн сумын рашаан хадны /Биндэрийн Эрүүч гэдэг/ олон зуун тамга тэмдэгтэй аоар том самбар чулуу олж, зөвхөн ирмэг мөр нь цухуйж байсныг ухаж гаргахцаа хурцас хөрснөөс шинэ чулууны үеийн бууц олсон явцал юм, Энэ мэтчилэн суцалгааны баялаг материал. мөн суцалгааны олон арван булш Хиргисхүүр малгсан эц өлгийн баримтаар Монголчууцын уцмыг овгийн тамгаар тоцорхойлох нь хэмээх эрцмийн томоохон бүтээл туурвисан нь Монголын археологийн шинжлэх ухаанц гөцийгүй Төв азийн арц түмнүүдийн хэмжээнц нэр цуу гарах болсон юм.
Энэ болон бусац эрцэм суцлалын ажлаараа Х.Пэрлээ гуай нас сүүдэр дал гаруй гухайлаад байхдаа шинжлэх ухааны доктор цол хүргсэн Тэрээр Монголын археологийн суцлалц хэмжээлшгүй том дувь нэмэр оруулсан бөгөөц манай орны хүрол зэвсгийн үеийн нэгэн төрөл цурсгал Дөрвөлжин бупш. Төв аймгийн Мөнгон морьтын Дэнсэлгээнц малгаж. Хүрэл зэв, ирмэгээр иржгэртэй том жижиг төврүу олсон нь манэй орны хүрлийн соелын чухал баримт юм. Мон Булганы Дашинчилэн сумын нутагт Чин толгойн балгаснаас Хятаны бичигтэй, цээврийн ваар Хар бухны балгасны чулуун сувраганаас эртний хууль эрхийн үйсэн цээрх худам монгол бичгийн дурсгал нээсэн нь Алтан ордны үйсний бичгээс юуны дутах вэ?
Хадны бичээс судлалц ч түүний гярхай нүц тусаагүй газар цөөн жишээ нь: Архангай аймгийн хойц тамирын голын Тайхур чулууны бичээс. Сүхбаатар аймгийн Мөнххааны Төрөн Тогоотын улаан хадны Монгол бичээсийг Ил хаадын үеийнх байж магад гэсэн буй.
Мэргэжил нэгт Х.Пэрлээ гуайтайгаа олон жил хамт явж, түүнээс их зүйл эрдмийн онч ухаан сурч явснаа эргэн санахад Пэрлээ гуай маань түүхч. зохиолч. орчуулагч байснаас гадна археологич томоохон эрдэмтэн байжээ гэж санагдана.

Археологич Д.НАВААН

***

УРЛАГ СОЁЛЫГ УЛСААС ХАРАХ ЁСТОЙ

Төр засгийн зүгээс мэдсэн ч мэдээгүй. сонссон ч сонсоогүй юм шиг дүлий дүмбэ. хайхрахгүй буй "Улс ардын аж ахуйн" нэг том салбар бол соёл, урлаг түүний хүрээний байгууллагууд, дан ялангуяа явьяастнууд юм Хэрэв юм үнэнээрээ. байдгаараа байх ёстой аваас "академик"-уудыг зүгээр л хөгжимт драм юм уу. дуулалт бүжгийн хүрээлэн, аймгуудын театруудыг соёлын ордон. сумдын клубүүдийг улаан булан болгон нэг нэг шатаар "цолыг" нь буруулахаар нэгэнт болжээ.
Соёл урлаг гэдэг хүмүүсийн оюуныг тэлж ухааныг тэтгэж, сэтгэлийн их тэнхээ өгдгөөрөө нэн увдистай. Иймээс ч социалист бүтээн байгүулалтын жилүүдэд театр. соелын ордон, музей. номын сангийн материалаг баазыг боломжийн хэрээр бэхжүүлсэн агаад нарийн мэргэжлийн боловсон хүчнийг залгамж холбоотойгоор бэлттэж байсны_ буянд л өнөөдөр соёлын гал голомт арай ч бүрмосөн бөхчихөөгүй байна. Бид нэг үе соелын салбартаа хэрэндээ гялалзаж байлаа. Манайх шиг сонгодог урлагийн бүжигчидтэй. дуурийн дуулаачидтай, циркийн жүжигчидтэй орон ази тивд хэд байлаа даа. Үүнийг зугээр бие хумүүоийн авьяас дээр түшээгүй бас удаан хугацаанд эрэмбэ дараатай бэлтгэж. злаж сургаж байж л тайзны авьяатнуудын бүрэлдэхүүнтэй болсонсон. Манайх шиг жинхэнэ унаган төрхөөрөө буй эд өлгийн түүхийн музейн үзмэртэй орон дэлхийд бас ховор. Харамсалтай нь одоо тэдгээр дахин хэзээ ч үл давтагдах үнэт эдлэл, эд өлгийн зүйлийг "орлуулах" юм уу. хомхой сэтгэлтэй хүмүүсийн хүйтэн гарт өртөж музейн сан хөмрөг улам нимгэрсээр байна.
Бид тавиад оноос соёлын "довтолгоон" хийж ор хөнжлийн ээлжийн цагаан даавуу, радио хүлээн авагч, гэрийн номын сан, халуун ус, тогтмол эвлэлийн цуглуулга мэтийн амьдралын нэн хэрэгцээт зүйлийг ард түмний амьдралд нэлэнхүйд нь оруулж чадсан юм. Сумдын клубууд жүжиг биш юмаа гэхэд концерттой, нийтийх бүжигтэй, бас тогтмол киногоор үйлчилж байлаа. Бригадын улаан булан ч гэсэн одоогийн сумдын клубийн дайтай ажиллаж байгаагүй гэж үү. Урлагийг малчдад. бүр тэр байтугай хот айлд. гэрт хүргэхээр цөөхүүл жүжигчид, бригад аялж явлаа. Хөгжмийн зэмсэг, боловсон хүчний хүрэлцээг сайжруулах үүднээс сумдын клубийг соёлын төв болгон өргөтгөж байсан нь тун саяхан шиг билээ. Энэ бол үнэндээ хөгжлийн өөдөлж дэвшихийн нэг шижим, юм эв дүйгээ олж байсны шинж байв. Гэтэл бид үүнийгээ үтэр түргэн нураачихаад одоо байн суун халаглах боллоо. Сумдаар явахад юуны түрүүнд урлаг соёлын хүрээний байшин сууц хөөрхийлөлтэй болж эзэнгүйтэж зарим нь эвдэрч нуржээ. Энэ чинь клуб байсан юм шүү гээд адууны жүчээ харуулах нь холгүй. Уран бүтээлчдийн ур чадвар урдахиасаа дээрдсэнгүй. Арга байж уу. Ямар нэг дамжаа, семинар*, уралдаан тэмцээн орхигдож цалин хөлс хамгийн бага / социализмын үед ч тийм байсан/ элдэв урамшил шагнал илт цөөрсөнөөс ховор авьяастнуудын маань нэг хэсэг арга буюу тайзаа орхиж "амиа бодох"-оор тал тал тийшээ таржээ. Хөдөөгийн уран бүтээлчид үнэндээ нийслэлд хүрч ирэх бол бэнчингүй болов. Урлагтаа үнэнхүү элэгтэй, зүрх сэтгэлээ өгсөн хэд нь уран бүтээлийн гал голомтоо сахиж байгаа ч зах зээлийн шуурга тэднийг дэндүү жиндүүлж байна. Төрөөс урлагийг харж хандана гэж олонтаа молигодов, Соёлын Яам ч яам шиг ажилласангүй. Ноднин монгол хэлтэй үндэстнүүдийн П наадмыг зохиох гэж үйлээ үзжээ. Өөрийнхөө ивээл дор явуулсан наадамдаа засгийн газар 1,5 сая төгрөг гаргасан нь ёстой хаанаа ч хүрэлцэхгүй болохоор махимпекс, нефтьконцерн "Ард" кино компани элбэж дэлбэж байж ивээн тэтгээд улсынхаа нүүр улайхаас арай чүү аварчээ. Харин хожим тэдгээрийг дэмий юманд мөнгө цацлаа гэж Засгийн газрын түшмэлүүд хилэгнэсэн бололтой. Залуу зандан наснаас өгөл буурай болох хүртэл нь хүч чадал, авьяас оюуныг нь шавхан хэрэглэчихээд насны нар хэвийсэн үед үл тоосноос хөгшчүүд маань горьгүй боллоо. "Богджавзандамба хутагт"-Нямын Цэгмид гуай сард ердөө 4018 төгрөгийн тэтгэвэртэй аж. Ная гарсан настай Е.Шаравдоо, Д.Цэрэндулам, Д.Дамдинсүрэн гуай нар ч ялгаагүй бор тоорогхон амьдарцгааж явна. Төрийн дууны Мөрдорж, жүжгийн зохиолын Э.Оюун, хөгжмийн удирдаач Чулуун зэрэг нэр цуутай олон зүтгэлтнийхээ хөлс хүчийг шавхан авчихаад одоо хэр халамжилж байгаа билээ? Унаган авьяасаа түшиж урлагийн мэргэжлийн сургуулийг дүүргэсэн их урлагийн театрын жүжигчид одоо чухам хэрхэн цаашаа ажиллахаа мэдэхгүй байна. Гэтэл бяцхан хамтлагууд энд тэнд үй олноороо үүсэв. Тэдгээрийн тоглолт зах зээлтэйгээ уялдан хэрэгцээний урлаг болжээ Хүмүүсийн сониуч зан дээр түшиж хөтөлбөрөө боловсруулж бэлтгэдэг, тэдгээр залуу уран бүтээлчид дотор мэргэжлийн бус хүмүүс зонхилж байгаа юм. Хөрвийн аргаар бойжино гэгчээр тэд чухам бор зүрхээрээ зүтгэж аль нэг пүүс компаний ивээл дор амь зууж явцгаана. Үүнийг найдвартай баазтай, боловсон хүчний халаатай урлагийн гал голомт гэж үзэж болохгүй байх аа. Жилд Уран сайхны тав зургаан киног арай ядан хийж байсан материаллаг бааз дээр одоо гуч дөчөөдийг өлхөөн гаргачихдаг боллоо. Харамсалтай нь тэдгээрээс сэтгэлд хоногшин үлдэх кино цөөн юм. Авьяас гэдэг хүн бүрт заяадаг бус аа. Авьяас нь өдрийн од шиг түр зуур гялалзан өнгөрдөг зүйл. Түүнийг цаг хугацаанд нь илрүүлж, хөгжүүлж ашиглах учиртай. Найруулагч. кино операторч, сонгодог бүжиг дэглэгч, дуурийн дуулаач, тайзны зураг чимэглэл бүтээгч зэрэг нь авьяас дээр тулгуурлах мэргэжил атал тэдгээрийг зориуд бэлтгэх ажил орхигдов. Эдгээрийг төр засаг эрхбиш анхааралдаа авч шинээр лут ихийг хийдэггүй юмаа гэхэд ядахдаа хуучин уламжлалыг тасалдуулахгүй байвал сайнсан. Уран бүтээлчид, авьяастныг "ойлгож" дэмждэг газар нь тэдгээрийг нэгтгэсэн холбоод юм. Зураач урчууд, хөгжмийн зохиолчид, уран зохиолчид, орчуулагчдын гээд олон холбоо бий. Тэдгээрийн нэг нь урлагийн ажилтны холбоо юм. Эгнээндээ 700 гаруй гишүүнтэй, бэл бэнчин тааруухан ч тэтгэвэртээ гарсан уран бүтээлчдийг сар бүр тэтгэлэг өгдөг цорын ганц сайн дурын олон нийтийн байгууллага гэвэл эднийх. Гишүүдээ харж хандах дэмжиж тэтгэхээр бяцхан аж ахуй хөтөлж хэдэн төгрөг хуримтлуулдаг байсныг нь татварын байгууллага хажуунаас нь нуман тулгуурт оруулсаар байгаад гарыг нь мухарлачихжээ. , Олон нийтийн мэргэжлийн байгууллагуудыг аж ахуй эрхлэхийг хориглодог нь ер ямар учиртай юм бэ? Тэр байтугай намын байгууллагууд ч аж ахуй эрхлэхэд юу нь болохгүй байна вэ. Эцсийн дүнд тэдгээрийн олсон орлого харьяа гишүүдийн аж амьжиргаанд нөлөөлж улсын нуруунаас их ачаа хөнгөлөх бус уу. Зах зээлийн бодлогын үед хөдөлбөл хөлс гэдэг зарчмаа баривал яасан юм бэ? Их урлагаа хөгжүүлье л гэвэл аж ахуйн бусад нэгж салбартаа адилхан л санаа сэтгэл тавиуштай байна шүү.

***

Х.ГАНБАТ

Пэрлээ гуай бол шинжлох ухааны хүрээлэн байхын түүхийн тасагт 1930-аад оноос суцлагчаар ажиллан /ер нь урьд нь Холбооны мэргэжлийн хүн/ түүх ^цурспалуудын мэдэ.э заш и цуглуулан '-пүрттэл хийж эхэлсэн бөгөөц гөдөлгүй олон мяжан хувь бүрггэл карттай болсон нь эрдэм судлалын ажлын том бүтээл байв. Энэ бүхий карт бүртгэлтэй Оросын нэрт эрдэмтэн С.В.Киселев багш танилцан улмаар хамтран ажиллахаар болж. 13-р зууны Монголын нийслэл Хар-хорум хотыг малтан шинжлэх ажилд орсон. 1948-1949 оны зуны улиралд малтлага явуулахад Х.Пэрлээ оролцож "эртний хот малтах арга ажиллагааг сурч археологийн ном зохиол уншиж, судлан биеэ даан сурсан хүн юм. Х.Пэрлээ. Хар-Хорум хотыг малтаж байхдаа Уйгарын хар бадгас зэргийг сорилоор малтаж, Хар Хорум малтлагын үед төмрийн дархын газар онож ухсан. түүнийг Пэрпээгийн гудамж хэмээн нэрлэж билээ. Хар-Хорум малтлагын дараа хэдэн жил болоод Эртний Монголын когу.уд" хэмээх зузаан хүрэн номы!" С В Киселев эрхэлж хэвлүүлсэн юм, Тэр цатаас хойш Х.Пэрлээ, Монгол орны зржий хотуудыг судлах ажилд орсон 5о-( өод оорийн судалсан хур материа/1 дэор түшиглэн "Эр; лундад зуу.ны аот оуурины говчооч"- номоор эрдмийн цол хүртсэн баина
X Пэрлээгийн Монголь^н хотуудын тухай судалгааны чиглэл ач холбогдол бол Монголчууд цэвэр нү\дэлчид бус мөн зарим хэсэ! зарим газар хот байгуулан, оуурьшиж. байоан гэдэг онолын дүгнэлт хийхэд хүрсэн ю.^.
Ийнхүү Чингис хааны бага өргөө Аураг хомээх Аврагын рашаан дэрсний эргний хо.ть» малтах ажилд орсон болно. Энэ бол Момюлын нууц товчооны 1240 онд бичиж дуусгав гэсэн одоогийн
Кнгий аимгийн Дэлгэрхаан оумын нутаг гдөө арал хэмээх газар юм. Энд чулуун багана бүхий орд, баруун өмнөө төмрийн дархны газартай хот байсны дэвсгэр зураг үйлдэж байгалийн чулуу ихэвчлэн ашигласан барилгвш материал. удаан хугацаагаар хүн ам ^.^ршиж байсныг батлах эд өлгийн олон арван эд өлөг илрүүлсэн бөгөөд он цагийн хувьд 13-р зууны үе Хар-Хорум хотын нас чацуутан гэж үзэхээр байсан байна.
Х.Пэрлээ энэ мэт манай оронд одоогоор мэдэгдээд байгаа 400 гаруй эртний хот сууринг бүртгэж, заримыг бага хэмжээгээр малтаж, заримд сорилтын малтлага хийж. аль үеийнх болохыг тогтоож байлаа. Жишээ нь "Гурван голын" /Хэрлэн.Онон, Туул/ шинжилгээний үед/ 1968/ Хэнтий аймгийн Баянхутаг, Идэрмэг сумын нутагт Модон Жаргалантын "Модон" . Могной"— н хэрэм гэдгийг олж Хятаны үе гэж үзсэн. Мөн хожим Богд хаан уулын
дэлгэрэнгvйгээр цааш унших...
: