Saturday, March 28, 2009

Ж.Ганболд: Нийслэлээ Хархорумд тєвлєрvvлж, Монголын нутгийг хєгжvvлэх бодлого явуулсан бол Монгол vндэстэн єдийд байхгvй байж ч болох байсан

Эзэн Чингис хааны хєшєєний дэргэд тvvний удмын 37 хаанаас сонгон Єгєєдэй, Хубилай хааны хєшєєг босгож байгаа. Хубилай хааны хєшєєг Тєрийн ордны ємнє ийнхvv босгож байгаад зарим хvмvvс ихэд эгдvvцэж байгаа аж. “Хятадчилагдсан хаан” гэгддэг Хубилай хааны хєшєє эзэн Чингис хааны хєшєєний дэргэд байрлах нь зєв эсэх талаар ШУА-ийн Тvvхийн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганболдтой ярилцсан юм.

-Хубилай хааны талаар их судалгаа хийсэн гэж танай хvрээлэнгийнхэн тодорхойлж байна билээ?
-Их Монгол Улс байгуулагдсаны ойд зориулан манай тvvхийн хvрээлэнгээс “Юан улс”, “Алтан ордны улс”, “Цагаадайн улс”, “Ил хаадын улс” гэсэн цуврал ном гаргахаар болсон юм. Монголын эзэнт гvрний харъяанд байсан улсуудын талаар єгvvлэх эдгээр ном эхнээсээ олны хvртээл болж байна. Миний хувьд “Юан улс” номын зохиогчоор оролцсон. Энэ ном маань хамтын бvтээл л дээ. Захирч байсан улсынх нь талаар ном хэвлvvлсэн болохоор мэдээж, хааных нь талаар нэлээд судалгаа хийсэн.

-Юуны ємнє та манай уншигчдад Хубилай хааны талаар тодорхой мэдээлэл єгєхгvй юу?
-Хубилай хаан 1215 онд монгол нутагт тєрсєн. Чингисийн бага хvv Тулуйгийн хоёр дахь хvv. Тулуй эцэг Чингисээ даган Дундад Ази, Алтан улсыг байлдан дагуулах vйл хэрэгт оролцож байсан баримт ховор байдаг. Харин ээж Сорхогтунбэхи нь хvvхдvvдээ хvмvvжvvлэхэд хамгийн их vvрэг гvйцэтгэсэн. Сорхогтунбэхи хvvхдvvдээ дайчин эр болгохын зэрэгцээ эрдэм номд сургахыг чухалчилдаг, ирээдvйд хvч чадлаар бус оюун ухаанаар улсыг удирдана гэдгийг сайтар ойлгосон хvн байсан. Тиймээс ч Хубилайд багаас нь Толочу гэдэг уйгар эрдэмтнээр бичиг vсэг заалгасан байна.

-Дандаа хятад багш нараар хичээл заалгадаг байсан гэлцдэг?
-Зєвхєн хятад багш нар бус монгол, уйгар нийлсэн 20 гаруй багш хичээл заадаг байсан гэсэн баримт байдаг. Єгєєдэй хаан Сорхогтунбэхид Умард Хятадын нутагт газар хувиарлахдаа Хубилайд мєн газар хувиарлаж єгсєн байдаг. Энэ хувиарласан газар дээрээ Хубилай хаан суурин орныг захирах ерєнхий мэдлэгийг олж авсан байна. Хубилай хаан багаасаа дорно дахины гvн ухаанд нэвтэрсэн, мориноосоо буугаад газар дэлхийг хэрхэн удирдах арга ухаанд суралцсан, аливаа асуудлыг ганцаараа шийддэггvй хvн байсан.

-Хятад зєвлєхvvдийн vгээр улсаа удирддаг байсан гэл vv?
-Эрдэмтэн мэргэд, цэргийн зєвлєхvvдийнхээ vгийг сонсч, асуудлыг шийддэг оюунлиг хvн байсан учир дэлхий дахинд Хубилай цэцэн хаан гэж алдаршсан юм шvv дээ.

-Буддын шашныг нэвтрvvлсэн гэдэг байхаа?
-Хубилай хаан таван хатантай байсан. Анхны хатан Чаби нь тvvний ертєнцийг vзэх vзэлд тодорхой хэмжээгээр нєлєєлсєн. Чаби хатан буддын шашныг их сонирхдог байсан нь Хубилай хаанд нєлєєлж, улмаар Юань улсын vед буддын шашин зонхилох шашин болсон тvvхтэй.

-Хубилай хааны тvvхэнд байгуулсан гавьяа нь гэвэл?
-Монголын эзэнт гvрний цэцэглэн мандалтыг эцсийн оргилд нь хvргэсэн. 1270-аад оны vед Монголын эзэнт гvрэн Алтан ордны улс, Ил хаадын улс, Цагаадайн улс гэсэн холбооны маягийн улсуудаас тогтож байсан. Эдгээр улс нь ерєнхийдєє биеэ даасан байдалтай ч Юан улсад ёс тєдий захирагддаг байсан.

-Хархорум хотыг балгас болгож, Хятадын нутагт нийслэл хотоо байгуулсанд нь хvмvvс их эгдvvцдэг юм билээ?
-Умард Хятадын нутаг тухайн vед Хятадын газар байгаагvй шvv дээ. Энэ нутагт Кидан, Зvрчид зэрэг нvvдэлчин улсууд суурьшиж байсан. Харин нанхиад буюу Хятадууд тэр vед шар мєрнєєс урагш байрлаж байсан. Мєн тухайн vед энэ агуу том гvрнийг холоос буюу Хархорумаас удирдах боломжгvй байсан. Дунд нь очиж удирдахгvй бол бослого, хєдєлгєєнд улс гvрнээ алдаж ч мэдэх байсан.

-Яагаад Их Юан гэдэг хятад нэрээр улсаа нэрлэсэн юм бол?
-Хятадад тєвлєсєн болохоор Хятадын зарим нэг ёс жаягийг дагасан тал бий. Эртний Хятадын “И-цзань” буюу “Зvрхайт ном”-д дэлхий ертєнцийн vvсэл гарал хийгээд удирдах арга зам ухаан гээд олон зvйлийг багтаасан байдаг. Эндээс “Язгуур” гэдэг vгийг сонгон авч хэрэглэсэн байдаг. Юань гэдэг нь язгуур, их vvсэл гэсэн утгатай vг. Тиймээс ч Монголчуудын тэнгэр шvтэх ёсыг билгэдэн тэнгэр язгуураас гаралтай улс гэсэн утгатай нэрээр нэрлэсэн юм билээ. Миний бодлоор Хубилай хаан бол Монголын болоод дэлхийн тvvхэнд гvйцэтгэсэн vvргээрээ Чингис хааны дараа орох гавьяатай хvн. Ер нь их юм хийсэн хvн хэзээд л шvvмжлvvлдэг жамтай шvv дээ. Єгєєдэй хаан ч олон жил тєр барьсан бол Хубилайн адил Юан улс шиг улс байгуулах байсан байх. Хубилайн хувьд дэлхий ертєнцийг нийтэд нь захирах хvсэлтэй хvн байсан юм билээ. Дэлхий нэг нартай, нэг хаантай байх ёстой, гэхдээ эдгээр хvмvvсийг шашин шvтлэгээр нь ялгаварлахгvй гэсэн vзэлтэй байсан.

-Ёс бусаар хаан ширээнд єєриигєє єргємжилсєн гэдэг. Энэ тухайд?
-1261-1271 оны хооронд арваад жил тэмцэж байж хаан ширээнд заларсан тvvхтэй. Мєнх хаан Ємнєд Сvн улсыг байлдан дагуулахаар явахдаа залгамжлагчаа тодруулж амжилгvйгээр нас эцэслэсэн. Тvvнийгдайлаар мордоход нь Хубилай єєр замаардайтажявсан.Харин Аригбєхєд Хархорум хотоо захиж vлдээсэн байдаг. Vvнээс vvдэн хvмvvс Аригбєхийг хаан ширээ залгамжлах ёстой байсан гэж vзээд байгаа юм. Угтаа бол Тулуйн хэдэн хvvхдийн хэн нь ч хаан болох эрхтэй шvv дээ.

-Тэгвэл Хубилай хааны гаргасан гол алдаа дутагдал нь юу юм бол?
-Алдаатай зvйл гэвэл хаан ширээний тєлєє тэмцэхдээ ах дvvсээ олноор нь цааш нь харуулсан явдал. Ах Аригбєхийнхєє талд байсан бvх ноёдыг цаазаар авсан. Ер нь дэлхийн аль ч орны хаад ноёдын хаан ширээний тэмцэлд иймэрхvv явдал элбэг тохиолддог. Манай хаад ноёдын тvvхэнд ч мєн адил.

-Тухайлбал?
-Мєнх хаан ширээндээ залрахын тулд Єгєєдэй, Цагаадайн талынхныг хядсан тvvх бий.

-Хятадчилагдсан хvн гэж олонтаа бичсэн байдаг. Vнэхээр тийм хvн байсан юм уу?
-Америкийн эрдэмтэн, Колумбийн их сургуулийн профессор М.Рассаби болон Японы зарим эрдэмтэн “Хубилай хаан хятад хэл сураагvй. Хятад хэлийг орчуулагч нараар дамжуулан ярьдаг байсан” гэж бичсэн байдаг. Энэ тухайгаа “Хубилай хаан” гэдэг номондоо тэмдэглэсэн байдаг. Судалж vзэхэд Хубилай хаан монгол хэл, ёс заншил бvгдийг нь хадгалж vлдсэн байгаа юм. Тухайлбал, ордон дотор зєвхєн монголоор ярьж, монгол хувцас ємсєхийг шаарддаг байсан тухай баримт сэлт бий. Мєн бvх удирдах албан тушаалд монголчуудыг тавьдаг байсан юм билээ. Хубилай хаан хvн амаа дєрвєн зэрэгт хуваадаг байж. Эхлээд Монголчуудыгдараа нь єнгєт нvдтэнvvд буюу уйгар, сартуул зэрэг Дундад Азийнхан, Умард Хятад буюу Зvрчид, Кидан зэрэг нvvдэлчин улсууд, эцэст нь нанхиад буюу ємнєд хятадуудыг оруулдаг байж. Зэргийнхээ дагуу эрх мэдэлтэй байх нь ойлгомжтой.

-Тухайлбал?
-Монгол хvн нанхиад хvнийг алж болно, харин нанхиад хvн монгол хvнийг хєнєєвєл хатуу цээрлvvлдэг байж. Монголчуудын эрх дархыг бvр хуульчилж єгдєг байсан юм билээ. Эдгээрээс vзэхэд Хубилай хааныг хятадчилагдсан хvн биш байсан гэж хэлэх бvрэн vндэслэлтэй. Тэгээд ч тухайн vед Юан улсын байгуулсан газар нутаг Хятадын нутаг бус нvvдэлчдийн нутаг байсан гэдгийг онцлон хэлэх нь зvйтэй болов уу.

-”Хубилай хаан Монголын эзэнт гvрнийг ертєнц дахины шинж тєрхтэй болгосон. Тvvний удмын 13 хаан 128 жилийн турш Монголын тєрийг захирч байсан. Тиймээс Чингисийн дараахь том хаан мєн” гэж академич Ш.Бира гуай ярьж байсныг санаж байна?
-Би ч vvнтэй санал нийлж байна. 1206 онд байгуулагдсан Монголын нvvдэлчдийн улс нь 1260 он гэхэд дэлхийн бємбєрцгийн хуурай газрын гуравны нэгийг єєрийн захиргаанд оруулсан байсан. Энэ захиргаанд байсан улсууд нь нvvдлийн, суурьшмал соёл иргэншилтэйгээс гадна лал, будда, христос, кvнз, бумбын шашин шvтлэгтэй байж. Нvvдлийн соёл иргэншилтэй Их Монгол Улсыг удирдаж байсан цэргийн захиргааны тогтолцоо Хубилай хааны vед тохирохгvй болсон. Тиймээс тэдгээр орны онцлогттохируулсан засаг захиргааны тогтолцоог сонгох шаардлага гарч ирсэн байгаа юм. Єєрєєр хэлбэл, моринoocoo буугаад тайван замаар улс орноо удирдах цаг ирсэн. Нvvдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншил рvv шилжих анхны алхмыг хийсэн нь Хубилай хааны байгуулсан гавьяа яах аргагvй мєн.

-Хубилай хааны хєшєєг тєрийн ордны ємнє босгох болсонд зарим хvмvvс дургvйцэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Vнэнийг хэлэхэд тvvхээ голд нь орж судлаагvй хvмvvс л ийм бодолтой байгаа байх. Дэлхийн хэмжээний том улс байгуулья гэж зvтгэхдээ тэрхvv эзэнт улсынхаа цаашдын хувь заяаны талаар анхаарах сєхєєгvй байсан мэт. Гэхдээ нийслэлээ Хархорумд тєвлєрvvлж, Монголын нутгийг хєгжvvлэх бодлого явуулсан бол монгол vндэстэн єдийд байхгvй байж ч болох байсан. Хятадууд vй олноороо орж ирсэн бол сая орчим монголчууд маань тэдэнд уусчих байсан байлгvй. Магадгvй тусгаар тогтнолоо ч алдах байсан юм бил vv.

No comments:

: