Дэлхийн 2-р дайны дараа дэлхийн улс орнууд үзэл суртлын хувьд 2 өөр системд хуваагдаж сөргөлдөх хандлагатай болсныг Хүйтэн дайны үе гэж нэрлэдэг. Энэ үеийн эхэнд буюу 1949 онд анх байгуулагдсан цэрэг улс төрийн байгууллага юм.
Одоогийн байдлаар НАТО-д АНУ, Канад улсуудаас гадна Европын 23 улс болон Азиас Туркийг оролцуулан нийт 26 гишүүн улстай ажээ. Тухайн үедээ ЗХУ –ын толгойлсон Варшавын гэрээний байгууллагын эсрэг чиглэсэн барууны цэрэг улс төрийн хамгийн том холбоо байв.
1990-ээд оны эхээр социалист систем задарч Варшавын гэрээний байгууллага татан буугдсан ч НАТО нь өөрийн бүтэц, зохион байгуулалт хүчин чадлаа хадгалж үлдсэн.
НАТО-ийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм.

НАТО ийн удирдах байр/ төв штаб/ нь Бельгийн нийслэл Брюссель хотод байрладаг.
Хамгийн анх Косовод энхийн сахиулах хүчний үүрэгтэйгээр цэрэг оруулж байжээ.
Мөн Афганистанд цэргээ оруулсан юм.
Хамгийн анх Косовод энхийн сахиулах хүчний үүрэгтэйгээр цэрэг оруулж байжээ.
Мөн Афганистанд цэргээ оруулсан юм.
Цаашдаа дэлхийн улстөрийн бодлогод Орос, Хятадаар толгойлуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай сөргөлдөх хандлагатай гэж судлаачид үздэг байна.
Энэхүү ШХАБ-т Монгол улс *ажиглагч* гэсэн статустайгаар оролцдог юм.
Австри, Швейцарь улсууд төвийг сахих бодлого баримталж НАТО-д гишүүнээр ороогүй байна.
Лалын шашинт Турк улс НАТО-ын гишүүн улс болсон нь түүний газарзүйн онц чухал байрлалтай нь холбоотой юм.
Moonrider
Лалын шашинт Турк улс НАТО-ын гишүүн улс болсон нь түүний газарзүйн онц чухал байрлалтай нь холбоотой юм.
Moonrider
No comments:
Post a Comment