Tuesday, March 17, 2009

Ц.Цэрэн: Ри багш эх орноо гэсээр нvд аньсан


Сэтгvvлч, орчуулагч Ц.Цэрэн эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений уран бvтээлийн євийг судлах, цуглуулах, сурталчлах талаар олон жил уйгагvй ажиллаж тєвийн хэвлэл, радио телевизээр 80 гаруй нийтлэл нэвтрvvлэг явуулжээ. Мєн их эрдэмтний 100 насны ойд зориулан Буурал єтгєс Ринчен мэхийн ёсолбай хэмээх номоо хэвлvvлсэн байна. Б.Ринчений нэрэмжит шагналт судлаач Ц.Цэрэнтэй ярилцлаа.

-Та Ринчен гуайтай хэзээ танилцсан бэ?
-Би 1963 онд коммунизмын єлгий оронд сурахаар явсан юм. Ташкентын их сургуульд сурч байхад орос багш нар Африк, Кубын оюутнуудад сvйд болж, бидний хэдэн монгол оюутнуудыг баахан дорд vзэх байдалтайг биеэр мэдрээд Ринчен гуайд нэгэн захиа зориглон бичсэн. 1964 оны эхээр ар євєргvй машиндсан гурван хуудас захиа авснаар эчнээ танил болсон юм.

-Дараа нь олон удаа уулзаж байсан уу?
-Шавь Ч.Догсvрэн, Ц.Шагдарсvрэн нар шиг босгыг нь элтэл орж гарч байгаагvй ч vе vе уулзан утсаар ийм тийм vгийн утгыг асууж лавлаж явлаа. Орчуулга оролдож толь бичгээс хараад оноох зvйлгэх vг олдохгvй болохоор Ри багшийн гэр рvv залгаж лавлана. Тэгэхэд євгєн эрдэмтэн “Толь бичгээс нэг хараадхая. Библи судрыг хар. Ер нь Европын уран зохиол, урлаг соёл, дуу хєгжмийн сонгодог бvтээлvvд цєм Библийн домогтой холбоотой юм шvv” гэж захидагсан. Хамгийн сvvлд 1976 оны сvvлчээр Тєв шуудан дээр таарч, их сургуулийн хажууд байсан гэр хvртэл нь цуг явж нэлээн ярилцсан. Тэгэхэд “Намын амьдрал” сэтгvvл дээр нэрээ нууж бичсэн хvний “Эрдэмтэн хvний єндєр vvрэг” гvтгэлгийн талаар нь асууж байсан.

-Ямар учиртай материал юм вэ?
-Намын тєв хэвлэл дээр Ринчен багшийг гvтгэж бичсэн материал. Энэ талаар Ринчен гуай Цэдэнбал, Брежнев хоёрт бичсэн захидалдаа тодорхой дурссан байдаг. Ер нь Ри багштан монгол vсэг, бичиг, хэл соёл, тvvх уламжлалаа гэж улаан голоо тасартал зvтгэж vзэлцэж явсан Цогт хун тайж шиг эх оронч байлаа. Балын амьдрал, vйл ажиллагааг аваад vзэхэд тvvний vйлдсэн нvгэл нь байгуулсан гавьяанаасаа илvv гарчихаад байдаг.

-Бал дарга Ринчен гуайд их л таагvй ханддаг байсан гэвэл болох уу?
-Дургvй биш vзэн яддаг байсан гэвэл болох байх. Ер нь тэр хоёрын харилцааны талаар олон юм ярьж болно. Товчхондоо бол, vзэл бодол нь газар тэнгэр шиг зєрvvтэй хоёр. Сая та бид хоёрын ярьж байсан улигт гvтгэлгийн талаар саяхан нэг шинэ материал олж мэдлээ. Эр оронч буурал євгєнийг ходоодны хорт хавдар тусчихаад байхад Цэдэнбал тэр гvтгэлгээ “Намын амьдрал” сонинд бичvvлсэн тєдийгvй “Новости Монголий” сонинд оросоор давхар нийтvvлсэн байгаа юм.

-Тэр хоёр юунаас болж зєрчилдєж байсан юм бол. Одоогийн залуу vе энэ бvхнийг мэдэхгvй шvv дээ...
-Жишээ нь, Бал дарга монгол бичгээ устгаж хэдэн зуун жил цайрахгvй нvгэл хийсэн. Улс Монголоо аугаа их СССР-ийн бvрэлдэхvvнд нэгтгэх дєхсєн явдлыг хэн ч, хэзээ ч цагаатгаж чадахгvй. Ганц Ри багшийг ч биш олон сайхан сэхээтэн, нам тєрийн шударга зvтгэлтнvvдийг хэлмэгдvvлж байсан. Тvvнээс гадна олон сайхан ном судар, зохиол бvтээлийг галдан шатаасан. Харин Ринчен гуай vvний эсрэг байсан. Ринчен гуай шоронд байхдаа шатаж байсан олон номноос нэгийг шvvрэн автал шоронгийн хуяг загнажээ. “Бєгсєє арчих цаас болгоё” гэж зєвшєєрvvлээд тэр номоороо франц хэл сурсан гэдэг юм. Тvvнийг гутааж гvтгэхийн тулд Улаан-Vд рvv нууц даалгавартай ажилтан явуулж, Буриадын тусгай архиваас Ринченгийн эцэг эх, ах дvvгийн талаар баримт цуглуулсан байна. Ингээд гvтгэлгийн материалаа бичсэн хэрэг.

-Энэ хоёр хоёулаа Монголын тvvхтэй холбоотой нэртэй хvмvvс. Одоо хоёулаа байхгvй. Амьдралын сvvлчийн єдрvvдийнх нь талаар та номдоо оруулсан уу?
-Энэ их сонин асуудал байгаа юм. Бал дарга насаараа эхнэртээ vнэнч явсан. Энэ нь хvний ёс. Буруу юу байхав. Ю.Цэдэнбалын захианд “А.И бол миний бурхан шvтээн, хvчирхэг ємєг тvшиг маань. Намайг vхэн vхтэл надад vнэнч байх хvн” гэж 1986 оны есдvгээр сард бичиж байсан бол 1991 оны дєрєвдvгээр сарын 21-ний бямба гаригт Кремлийн эмнэлэгт нас барахынхаа ємнє дэргэд байгаа хvvдээ хандан “Миний энэ насандаа хайрлаж явсан цорын ганц хvн бол чиний эх шvv. Харж хандаж яваарай” гэсэн байдаг. Тэгвэл 1977 оны гуравдугаар сарын 4-нд Ринчен гуай нас барахынхаа ємнє “Монгол бичгээ л сэргээгээд авчих юм бол Монголын соёлын олон салбар бадран мандахад хэрэгтэй юмсан” гэж дорой дуугаар шавь Чой.Лувсанжавтаа захиж байсан гэдэг. Зєвхєн энэ хоёр баримтаас харахад XX зууны Монголын энэ их хоёр том хvн эх орон, эх хэл, монгол нутгийнхаа талаар их ондоо бодолтой байсан юм шиг санагддаг. Ри багшийг єєд болоход томхон албан тушаалтан сайд дарга нараас нэг нь ч ирээгvй. “Vнэн” сонинд гашуудлын мэдээ тавихыг хориглосон байсан. Тэр vед євгєн эрдэмтнийг бараг нууцаар шахуу оршуулж байсныг би оршуулганд нь оролцож байсны хувьд мэдэж байна.

єдрийн сонин

No comments:

: