Сонин түүхтэй хүн гэж байдаг. Хийж бүтээсэн юмтай хүнийг тэгэж хэлэх биз. Цамбын Өлзийтогтох гуай тийм хүмүүсийн нэгэн юм. Хуучин Засагт хааны, одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутагт хувьсгалын жил төржээ. 1921 оны 7-р сарын 10-нд төрсөн гэж албан бичигт бичүүлсэн нь ч учиртай, наадмын урьд өдөр төрсөн болж байгаа биздээ. Ямартай ч ардын хувьсгалтай нас чацуу хүндээ би. Эцэг маань хятад хүн байснаас эхээрээ овоглочихсон юм билээ. Ээж 1945 онд өөд болсон. Саалийн хоёр үнээтэй, гучаад хонь, ямаатай байсан гэдэг юм. 16 нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. 1934 онд латин бичиг зааж эхлэхэд түр курст суралцаж төгсөөд хамтрал коммунд латин бичгийн багш хийж явлаа. Манайхныг аймгийн төвд нүүж ирсний дараа ээж намайг аймгийн холбоонд дагалдангаар оруулсан юм. Хүн цөөн, ажил ихтэй учраас шуудан ялгагч, залгагч, монтер, моторчин гээд бүхий л ажлыг хийнэ. Энэ бүхэн маань хожим холбооны олон талын мэргэжил эзэмшихэд тус болжээ гэж баярлаж явдаг юм.
-Холбоонд ороод тэр чигээрээ “холбооны хүн” болжээ дээ та?
-Яг л тэгсэн дээ. Тэгэхдээ бас урлагийн хүн болчих дөхсөн шүү.
-Хэдийд тэр вэ?
-1936 онд юмдаг. Аймгийн клубын сайн дурын уран сайханд явдаг байлаа. Намар нь Ховдын клуб, Булган аймгийн клубтэй “уралдах”-аар нийслэл хот явах болдог юм байна. Би бүрэлдэхүүнд нь орчихож. Улаанбаатар хот гэдгийг анх удаа үзэж “Бөмбөгөр ногоон” театрт “Харц Дамдин, хатан Долгор”, “Би биш” зэрэг жүжигт тоглож, улмаар Ховдын клуб уралдаанд түрүүлж, 40 мянган төгрөгөөр шагнуулж, клуб маань театр болж бид нутагтаа буцсан юм. Өөрийгөө Ховдын театрын анхны жүжигчдийн нэг гэж бодож явдаг шүү дээ ах нь.
-Гээд жүжигчин биш холбоочноороо л үлдэж ээ дээ та?
-Тэгсээн. Намайг нутаг буцаалгүй аймгийн холбооноос Улаанбаатарт холбооны Ерөнхий захирах газрын радио холбооны курст үлдээсэн юм. Одоогийн УБИС-ийн хойхно, Биеийн тамир спортын ордны зүүхэнтэй байрлаж байлаа. Сард 6 төгрөгийн цалин авдаг байсан юмдаг. 1936 оны шувтаргаар нэг шөнө Холбооны ерөнхий захирах газраас дуудаж, Өвгөн бид хоёрыг Радио товчоо /радио бюро/ гэдэгт /одоогийн холбооны яамны суурь/ авчирч, “энэ цагаас эхэлж та хоёр энд ажиллах болно” гэсэн юм. Хожим мэдэхнээ урьд нь тэнд ажиллаж байсан Эрдэнэ, Ядамсүрэн гэдэг хоёр радистыг “эсэргүү нарын гэр бүл” гээд ажлаас нь халчихсан юм билээ.
-Холбооны ерөнхий захирах газрын төвийн холбоонд ажиллах болжээ дээ?
-Төвийн холбоо нь холбооны бүх төрлийн үйлчилгээний салбаруудыг шууд удирддаг байсан юм. Радио, холбоо, цахилгаан холбоо, шуудан холбоо, телефон харилцааг хариуцна. Телефон харилцаа нь гар ажиллагаатай 500-1500 номертой. Нэг ээлжинд 8-10 телефон залгагч ажилладаг байлаа. Улаан-Үдтэй боронзон холбоотой байсан юм. Би 1937-1941 онд радио холбоонд ажилласан. Зөвлөлтийн мэргэжилтэн Резанцев гэдэг хүн ирж, тоног төхөөрөмж нэмэгдэж, ТАСС-ын мэдээг агаараар хүлээж авдаг болсон юм. Ждановын илтгэл, их хурлын тогтоол зэрэг ЗХУКН-ын 17-р их хурлын материалыг агаараар хүлээн авч орос хэл дээр 5 хувь машиндаж, НТХ, Засгийн газар, ДЯЯ, БХЯ-ны зөвлөх болон ЗХУ-ын Элчин сайдад тараадаг байлаа. Өдөрт 60-70 мянга, зарим үед 120 мянган үгтэ мэдээ ирнэ. Резанцов гуай бид хоёр ажлаа дийлэхээ больж, Зөвлөлтийн ЭСЯ-наас тав, Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн 17-р ангийн холбооноос нэг тасаг цэрэг хүч нэмэгдүүлэн авч өдөр шөнөгүй ажиллаж, мэдээ материалыг цагт нь бэлэн болгож байсан юм. Чихэвчээ чихнээсээ салгахгүй явж бие засаж байсан гээд л бодчих. Нойр гэдэг тун аюултай юм байдаг. Дэргэдээ аягатай хүйтэн ус тавьж нүдээ норгоод байхад л 5 минут хүрэхгүй нүд анилдаж зүүрмэглэж эхэлдэг юм. Нэг өдөр зөвлөх маань нүднийхээ зовхийг модоор тэвхэдчихсэн харагдав. Би бас тэвхэдчихье гэсэнд “чи чадахгүй өвдөнө” гэлээ. Намайг гуйгаад байгаад шүдэнзний модыг дундуур нь яг тэгшхэн хувааж нүдийг маань тэвхдэж өгсөн чинь өвдөж байна гэж жигтэйхэн. Хоёр цагийн дараа мэдээ алдаж өвдөхөө больчихов. Нүдний зовхи нүдний нимгэн хальсыг үргэлж чиглэдэг учраас чийглэхээ больчихоор нүдний өнгөн хальс хатаж, дараа нь тэвхэдсэн модоо авсан ч нүд огт цавчихгүй, нэг гөлийсөн амьтан болчихдог юм билээ. Ингэж 45 хоног нойргүй зөвхөн талх, цайгаар хооллож ажилласан юмдаг. Энэ бол 1938 оны явдал. 1939 онд Хасан нуур, Халх голын байлдааны үед Баянтүмэнтэй шөнө өдөргүй агаарын холбоо барьж, дайны мэдээ сэлтийг хүлээн авч залгуулж байлаа. ЗХУ-ын Элчин сайд Москватай шууд холбоотой байх шаардлага гарав. Москватай холбож ажилласан юм. Нэг хөгтэй бөгөөд сургамжтай тохиолдол санаанаас ер гардаггүй. ТАСС-ын мэдээний лентэн дээр гарсан морз үсгийг хуулж орос бичгийн машин дээр цохидог байв. Дотоод яаман дээр дуудагдлаа. “Чи ямар санаатай ТАСС-ын материалыг гуйвуулж цохьсон бэ? Гэж байна. Тийм юм огт хийгээгүй гэдгээ хэлэв. Хэдэнтээ тулгаж байцаагаад эцэст нь Скурлатов гэдэг орос хүнээр шалгууллаа. Агаар муугаас аппаратын бичлэгт нэг цэг алдсанаас “Сталин бүргэдүүд” гэдэг үгийг “Италины бүргэдүүд” гэж бичигджээ. Хүлээн авсан материалын лентийг сар, өдөр, цаг, минутаар нь чанд хадгалдаг байсны ачаар л аврагдсан юм.
-Монголын Иргэний агаарын тээврийн 70 жилийн ой боллоо. Та анхны нисэх курсын сонсогч биз дээ?
-Нисэх курст саналаа өгсөн дөч гаруй хүн тэр үеийн төв больниц, одоогийн 1-р эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж байлаа. 14 нь тэнцсэн юмдаг. Нисэх хүчний дарга Зайсанов гуай байлаа. Онолын хичээлийг БХЯ-ны зүүн талд Лхагвасүрэн жанжны байсан хоёр давхар жижигхэн байшингийн ардхан хийдэг байв. Нислэгийн хичээлийг БХЯ, ДЯЯ-ны аэродром байсан одоогийн шувуун фабрикийн ойролцоох талбай дээр “У-2” сургуулийн хоёр нисэх онгоцоор хийдэг байсан юм. Нисэх курсын захирал ахмад Дашдорж, онолын багш Цэрэндорж, нислэгийн багш Түвшин, Даваа хоёр байлаа. Үйлдвэрийн яамны сайд агсан Гомбожав, Ерөнхий сайдын референт агсан Шарав, элчин сайд Нямаа нарын зэрэг нөхөд нисэх курст суралцаж байсан юм. Курсынхан дотроосоо би хамгийн анх Зайсанов багшид шалгуулж ганцаараа агаарт бие даан нислэг хийж, курсээ амжилттай төгсч билээ. Нисэхийн курст төгссөн үнэмлэх маань одоо хүртэл надад хадгалагдаж байгаа.
-Таныг зөвлөлтийн 17-р армийнхантай ажиллаж байсан гэдэг үнэн үү?
-Маршал Чойбалсан, Цэдэнбал нарын гарын үсэгтэй “Эх орноо хамгаалах үйлсэд Зөвлөлтийн нөхдөд тусал” гэсэн бичиг үүргийн дагуу манай улсад байсан Зөвлөлтийн 17-р армийн тусгай ангид монгол, хятад хүмүүсийг радио холбооны мэргэжилд сургасан юм. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Японтой байлдах үед тагнуулын чиглэлээр ажиллуулах холбоочдыг бэлтгэж байжээ гэж хожим нь ойлгож мэдсэн. Арав шахам холбоочин бэлтгэж өгсөн юмдаг.
-Та 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явснаа хуучлахгүй юу?
-1945 оны 9-р сарын эхээр ДЯЯ-нд шилжин ирж ажилласан юм. Ахлах радистаар ажиллаж байлаа. Гүйцэтгэх ажлын радио холбоо байгуулахад гар бие оролцсон. “Набаль” гэдэг хоёр ширхэг радио станцтай байлаа. Нэг станцаа авч хурандаа Рэнцэнхорлоогийн удирдсан группт орж хилийн чанадад радио шифрлэгчээр ажилласан юм. Нэг удаа станц ажилгүй болж төвтэй харилцаа тасрав. Шулуутгагчийн конденсатор шатжээ. Надад сэлбэг байгаагүй юм. Хятадын 8-р армийн зарим нөхөдтэй холбоотой ажиллаж байсан учир тэдэнд хэлж туслалцаа гуйсанд хэдэн эвдэрсэн радио станцын эд анги үзүүлэв. Тэдгээрээс төстэй конденсатор олж станцаа сэргээсэн юм. 3, 4 хоног холбоо тасарсан. Холбоогоо сэргээж төвтэй холбоо барьж, төвийн 800 групп мэдээг хүлээн авч, өөрийн 600 групп мэдээг дамжуулсан юм. Миний станц 30 минутаас илүү ажиллуулж болохгүй, амархан халдаг учраас байнга салхинд тавих, нойтон даавуугаар жигнэх, шулуутгагчид сэнс тавьж хөргөх зэргээр аргалж өглөөний 5 цагт мэдээгээ нэвтрүүлж дуусч станцаа нууц байранд далдалж байж билээ. Төвтэй холбоо тасарч станц эвдэрсэн хэд хоногт Рэнцэнхорлоо дарга дуугаа хураачихсан юмдаг. Манай групп төвийн шийдвэрээр буцах болж, Улаанхүү тэргүүтэй Өвөрмонголын өөртөө засах орны удирдлага нүүх болсон учир бид тэдэнтэй буцаж явах замдаа урьд өдөр нь манай нэг машин гоминданы нисэх онгоцонд бөмбөгдүүлж сүйрсэн юм. Маргааш нь өөрсдөө дайсанд хөөлгүүлж, Завсар, Баруун Сөнөдөөр дамжиж, Бандид гэгээний хийд хүрсэн юм. Тэнд Өвөрмонголын өөртөө засах орны удирдах нөхдийг гэр бүлийнх нь хамт үлдээж Рэнцэнхорлоо гуай бид хоёр Чоно голын чиглэлээр улсынхаа хилийг явганаар давж “Төвтэйгөө холбоо барьж төвийн шийдвэрээр ӨМӨЗО-ны тэргүүн Улаанхүү зэрэг нөхдийг БНМАУ-д урьж ирүүлж, Маршал Чойбалсан, Цэдэнбал нартай уулзуулж, Чоно голын чиглэлээр буцааж Бандид гэгээний хийдэд хүргэж өгсөн юм. Хил дээр хүлээх зуур холбогдох нөхөд миний хувцсыг ирүүлээгүйгээс 11-р сарын дүн өвлөөр хятад нимгэн шаахайтай Баянтүмэн, Хэнтий дайрч задгай ачааны машин дээр хоёр хөлөө хөлдөөж, 1946 оны 11-р сарын 7-нд Улаанбаатарт орж ирж байж билээ. Нутагтаа буцаж ирээд гүйцэтгэх ажлын радиостанцын төвийг яамны төв сургуулийн хажуу дахь дүнзэн байшинд шилжүүлэн байрлуулж станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, “Тесла” станц зохион байгуулж, сургагч мэргэжилтэн Давыдовын хамт энэ бүхнийг гүйцэтгэсэн юм.
-Баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж явсан тухайгаа сонирхуулахгүй юу?
-Казах түмэн өөрийн гэх нутагтай, Зөвлөлт, Хятад, Монгол гурван улсын заагт байлаа. Гоминданы Хятадын Шинжааны арми МУ-ын баруун хязгаар Ховдын Булган сумын чиглэлээр өдөөн хатгалга хийж байв. Тэгэхэд Осван тэргүүтэй хасгууд БНМАУ-ын засгийн газарт газар нутагтай болгож өгөх хүсэлт тавьжээ. 1946 онд маршал Чойбалсан өөрийн биеэр Ховдын төвд Осваныг хүлээж авч уулзсан юм. Осваныхны хүсэлтийг авч хэлэлцэхийг амлаад харин тэдэнд дээрэм тонуулын элдэв үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж улмаар зэвсгээр хангаж буцаасан юм билээ. Гэтэл Осван итгэлийг эвдэж, Гоминданы талд урваж хил орчмын ард түмний мал сүргийг дээрэмдэх, хүн ардын амь насыг бүрэлгэх зэргээр илт дээрэм тонуулын үйл ажиллагааг явуулжээ. “Чоно” нэртэй групп-д би ажилласан юм. Осваныг амьдаар баривчлах боломжгүй тохиолдолд устгаж толгойг нь авчрах тушаалтай байлаа. Эхний удаа Байтаг богдын чиглэлээр хил давж 11-үүлээ явсан юм. Осван 300 гаруй өрх айлтай, бие хамгаалах 22 “шилдэг баатар”-тай байлаа. “Хүрээ” маягаар байрлаж, яг голд нь өөрийнхөө гэрийг барьж дараа нь 22 баатрынхаа гэрийг тойруулан буулгаж, гадна талаар нь айл өрхүүдээ байрлуулж эцэст нь цэргээрээ хамгаалуулж, хамгийн гадна талд харуул манаа тавьдаг байв. Эхний удаа бид Осваны байрлалыг олж илрүүлж үдэш бүрий болохыг хүлээж ойролцоо хориглож байтал Осваны харуул бидний хориглож байсан толгойн урьдах толгой дээр гарч ирээд биднийг харсан учир арга буюу түүнийг буудаж устгасан. Буун дуунаар Осваныхан хөдөлж, хариу буудалцаж, бид цөөхүүл учир ухарсан юм. Анхны удаа амьд хэл нэгийг олзолж буцсан. Дараачийн удаад манай групп Булган сумын Хаазын заставын чиглэлээр хил давж ажилласан юм. Тэгэхэд Осваны гол хүчтэй тулгараагүй. Харин Осваны 22 баатрын 2-ыг нь олзолж амьд хэл болгосон юм. Энэ удаагийн маршрутыг Ховд хэлтсийн дарга дэд хурандаа Цэрэн удирдаж, манай группын бүрэлдэхүүнд Булган пунктын дарга, хошууч Гэрэлчулуун оролцож явсан юм. Дээрх арга хэмжээнүүдэд миний бие “Белька” радиостанцаар 1500-1800 км-ийн зайд Улаанбаатартай шууд холбоо барьж, өөрөө шифр-холбоогоо давхар хариуцаж командлалаас өгсөн тушаалыг бүрэн гүйцэтгэсэн юм.
-Энхийн цагт та МУ-д радио спорт хөгжүүлэхэд анхдагч болсон хүний нэг шүү дээ?
-Гүйцэтгэх ажлын холбооны тасгийн даргаар ажиллаж байлаа. Биеийн тамирын байгууллагын шугамаар олон улсын хурдач радистын тэмцээн 1953 онд БНСЧСУ-д болсон юм. Манай улсыг уг тэмцээнд оролцохыг урьжээ. МУ-д спортын тийм төрөл байхгүй учраас ажиглагчаар оролцуулж, цаашид хөгжүүлэх боломжийг судлах зорилт тавьсан юм. Биеийн тамир спортын хорооныхон манай яамны удирдлагатай ярьж тохирч намайг холбооны яаманд ажиллаж байсан Ишлувсан гэдэг хүнтэй хамт явуулсан юм. Тэмцээн Карловы Варт болсон. Буцах замдаа ЗХУ-ын ДОСААФ-ын радио холбооны үйл ажиллагаатай танилцсан юм. Умард мөсөн далайд радио холбоо барьж байсан, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар Кренкел гуай гэртээ биднийг урьж, “Любитель” радио станцаа үзүүлж, санал зөвлөгөө өгч, намайг ЗХУ-ын 1-р зэргийн радистын тэмдгээр шагнасан юм. Нутагтаа буцаж ирсний дараа Биеийн тамир спортын хороон дээр хурдач радистын групп байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж, Пүрэв, Ёндон, Дэмбэрэлсамбуу, эмэгтэй Сүрэн нарын зэрэг хүмүүсийг ажлын бус цагаар сургасан юм. 1954 онд БНХАУ-д зохиогдсон олон улсын тэмцээнд БНМАУ-ын хурдач радистууд бүрэн бус цагаар анх удаа оролцсон. Богино хугацаанд тамирчин бэлтгэсэн онцлогтой байлаа. Бид байр эзэлж сүйд болоогүй ч хурдач радистын сургуулийн иж бүрэн тоног төхөөрөмжийн олзтой буцаж ирсэн юм. Манай багийг хурандаа Шархүү /талийгаач/ удирдаж явсан. Ингэж БНМАУ-д хурдач радист болон радио спорт /сонирхогч хувийн радио станцууд/ хөгжих эх суурь тавигдсан юмдаа.
-Та зөвхөн “аюулаас хамгаалахын холбоочин” биш байх аа?
-60-аад оны дундуур хязгаарын газрыг дахин байгуулагдахад намайг холбооны хэлтсийн даргаар томилсон. Аюулаас хамгаалахын холбооны тасгийг хилийн цэргийн холбооны тасагтай нэгтгэсэн нь энэ билээ. Холбооны хэлтэс аюулаас хамгаалах газрын гүйцэтгэх ажлын холбоо, хилийн цэргийн холбоонд цаг, хугацааг хатуу баримталдаг хүн л холбоочин, аюулаас хамгаалах, хилийн цэргийн ажилтан болж чадна гэж хэлэх байна…
Монгол улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, ахмад холбоочин Цамбын Өлзийтогтох гуай зөвхөн холбоочин хүний биш, нийт залуу хүний эзэмшвэл зохин олон сайхан чанарыг онцолж цохож хэллээ. Ахмадын сургааль алт гэдэг.
1995 он

No comments:
Post a Comment