Tuesday, March 17, 2009

Аав минь монголоо гэсээр яваад л...

Ринчиний Нямаа

Аав сургуульд ороогїй байхад минь монгол, орос їсэг зааж єгсєн. Бас эсперанто хэл заасан. Барсыг гарахад ээж,
Lulo, Lulo, karequlo
Dormu Lulo, Lul`
Jam de mia dolc` etulo
La cas blu` okul гэсэн шїлгийг аялгуулан бїївэйлдэг байлаа.

Аав ханхар цээжтэй маш чийрэг, ханиад ер хїрдэггїй хїн байсан. Биеэ ч их чийрэг- жїїлдэг, биднийг ч их хатуужуул даг байлаа. Манайхаар Их Нацагдорж дандаа ирнэ. Ихэнхдээ л согтуу явна. “ За согтуу Хуушаан аль хїрч явна вэ” гэхэд нь цаадах нь “ ха ха” инээж байдагсан. Смыков гуай байн байн ирнэ. Бас Дамдинсїрэн хааяа їзэгдэнэ.

Биднийг хєзєр мэтийн цаг хий їрэх тоглоомоор тоглуулдаггїй айл хэсїїлдэггїй. Єєрєє хэсэх наргих гэж байдаггїй байлаа. Аав номын сангаас ном авч их уншина. Ляо жи жи бичиг, Сетон Томпсоны їлгэр зэргийг би тэгэхэд л уншсан. Жамсрангийн Цэвээн гуайн хашаанд манайх удсан даа. Аав бид хоёр Индраг суулгаж байгаад тїлээ хєрєєдєнє. Би жаахан болохоор гар цуцаад явчихна. Гэвч аав мэдээгїй юм шиг хєрєєдєєд л байна, би шїд зуун татаад л байна. Индра дараа нь хагалсан тїлээгээ ирийтэл нь хураана. Аав биднийг эгэл айлын хїїхэдтэй л адил бай гэж дандаа сургана. Нэг хєгтэй явдал санаанаас ер гардаггїй юм. Индра бид чихрийн цаасанд чулуу боогоод тоглож байлаа. Тэгтэл аав їїнийг харчихаад, “ энгийн айлын хїїхэд чихрийн бараа ч харж чадахгїй байхад та нар чихрээр тоглоно гэнээ” гээд аашлав. Тэр цаасанд чихэр байхгїй, чулуу байгаа гэж бид тайлж хэлж чадалгїй єнгєрч билээ.

1932 онд баруунтны хїїхэд гэж намайг пионероос хєєв єє. Нас естэй байж. Даш багш “ Нямааг хєєх хїїхэд гараа єргє” гэдэг юм байна. Би єєрєє гар єргєх юм болов уу, яах юм бол гэж бодоод, толгойгоо маажисхийлээ. Ухаан нь, яагаад гараа єргєсєнгїй вэ гэвэл, єргєсєн шїї дээ гэж хэлэхээр, яагаад єргєж байгаа юм бэ гэвэл, би толгойгоо маажсан шїї дээ гэж хэлэхээр бодсон хэрэг. Аав минь юм юманд авьяастай хїнсэн. Бичгийнхээ машиныг арван хуруугаараа начигнуулж алдана. Бас зураг сайхан зурна. Ач нартаа их хайртай. Цаадуул нь їлгэр ярьж аль гээд зїгээр суулгахгїй. Їлгэр ярьж єгч байгаад зїїрмэглэчихнэ. Гэтэл нєгєєдїїл нь зовхиноос нь татаж нїдийг нь нээж сэрээгээд їлгэр яриулна. Сїїлдээ єєрєє зохиогоод ярьж гарна. Бид гоц авьяастан биш юм аа. Суут хїний дараа байгаль амардаг гэсэн їг бий. Гэвч бид муу улс болоогїй ээ. Аавынхаа єгсєн хїмїїжил, хатуужлын хїчинд бид дажгїй л сэхээтэн болсон. Бидний дотор докторууд ч байна, дэд эрдэмтэн ч байна. Бид аавынхаа мэргэжлийг євлєєгїй ч монголоо гэсэн сэтгэл зїтгэлийг нь євлєж авсан гэж боддог. 1976 онд аавыгаа дотор євдєєд байна гэхээр нь Чойжинхорлоо эмчид їзїїллээ. Би даан ч муу юм бодоогїй. Гэтэл ходоодны хэцїї нэрт євчин байсан. Гэсэн ч горь тасрахгїй, Москвад аваачиж эмчлїїлнэ гээд аваад явлаа. Аав минь онгоцонд таван минут тутамд л гулгин зовж байсан ч Монгол гээд л, Монголын тїїх, соёл гээд л хажуугийнхаа улсад яриад л явсан. Би даан ч сэтгэл дэн дун явсан болохоор юу ярьсныг нь тогтоогоогїй. Аавын минь яриаг сонссон эрэгтэй, эмэгтэй орос хїмїїс “ ямар их соёлын мэдлэгтэй, ямар саййхан хїн вэ, бие нь сайн болоосой” гэж надад їнэн сэтгэлээсээ хэлж байсан даа.

Ринчиний Индра

Аав Судар бичгийн хїрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж тєрдєг байсан. Хувцас хунар муухан єлєн зєлмєгхєн л байдаг байсан. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын ємнє Хїїшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гїйнэ ээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогїй.

Аав цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч єгнє. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бахиал гутал тавьж єгдєг байж. Нэг удаа гоё бємбєгєн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч єгєєч гэж шалгасанд олон хїїхэд ємсч байна уу? гэж асуулаа.Цєєхєєн гэсэнд тэгвэл хэрэггїй биз, жирийн олныхоо л жишиг яв гэсэн. Бид хєл нїцгэн гїйж, хєдєєгийн хїїхэдтэй л адил їхрийн баасанд хєлєє дїрж дулаацуулаад хараййлгаж явлаа. Арван нас хїртэл минь миний їсийг авсдаг байсан. Нэг удаа їсний маань талыг аваад, талыг нь їлдээчихлээ. Бїтэн аваад аль гэж аавыг гуйгаад байдаг, аав авч єгдєггїй, бїїр орой болсон хойно хоёр євдєгнийхєє завсар намайг хавчуулж суулгаж байгаад авч єгсєн. Биднээр тэгэж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд. Биднийг хатуужилтай, зоригтой болгох гэжж их хичээдэг байсан. Бидэнд одоогийн каратегийн маягийн юм заана. Гадаа турнюктэй.Тэнд їргэлж хичээллїїлнэ. Бид їлгэр яриулах дуртай. Гэтэл дандаа чєтгєртэй, аймаар їлгэр хэлнэ. Нэгээс нь хэлэхэд, нэг морьтой хїн даваа давж явж гэнээ. Тэгтэл нэг хїн дайралдаад, “ Сундлаад яваач” гэхэд тїїнийг араараа сундлаад явж дээ. Нєгєє хїн цаашихнаа явж байснаа єврєєсєє ааруул гаргаад идтэл “ Ааруулаасаа” гээд л мєрєн дээгїїр нь ясан гар орж ирсэнд, эргээд харвал ард нь араг яс сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангїй айхыг хэлэх її.

Аав хэвлэх їйлдвэрт ажиллаж байгаад баригдсан юм даг. Аавыг шоронд байхад хэцїї байсан. Нямааг сургуулиас хєєчихсєн. Барс нялх. Нэг удаа хэвлэх їйлдвэрийн хашаанд очоод тїлээ гуйдаг юм байна. Гэтэл манаач нь “Ринчений бэлтрэгнїїд явж байна. Нїдий нь хараач!” гээд л загнаж гарлаа. Тэгээд хоёр хэрчим тїлээ авсан. Маргааш нь дахиад л очдог юм байна. Тэгтэл манаач “нєгєє буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж аашлахад нь “ Та бууд бууд!” гээд бас хоёр хэрчим тїлээ аваад зугтсан. Євєл Барс, Шанз хоёр дундаа нэг гуталтай, орон дээрээ л сууж байна. Би гадаа гїйж, нїїрс хулгайлна. Галт тэргэн дээр гарч нїїрс унагана. Бас зомгол тїїнэ. Зомгол дээр ч чавганц нартай їзэж гарна даа. “ Нєгєє буржгар толгойт ирж, наадахыгаа хєє, бїї ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургїй гэж тэр. Аав їхсэн амьд нь мэдэгдэхгїй. Нэг єдєр манайд дээлээ хєєргєсєн хїн орж ирээд “ Би Пэрлээ мєн шаа. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Хєдєєгийн Пэрлээ гуай аавыг амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа тэр байсан юмсанж. Аавыг нэг шєнє суллагдаад орж ирэхэд бидний нар гарсан даа.

Аав маань могой жилтэй юмсан. Нїхтийн аманд зусч байхад орон дор могой їргэлж байна. Аав дийзэнд сїї хийж єгєєд могойд дандаа тавьж єгнє. Нїхтэд байхад Австрийн Бешофф гїн аавтай уулзана гэж манайд ирдэг юм байна. Гїн аавыг хоймортоо хєл нїцгэн сууж байгааг шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Нямаа бид хоёр гїнтэнг шоолоод їхтлээ хєхрєв єє. Бешофф аавтай алмас ярьж байснаа “ ямархуу їстэй амьтан юм дээ?” гэж асуухад аав єєрийнх нь бугуйг заагаад “иймэрхїї л їстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр тїс хийтэл инээд алдаж, ээжид “ аальгїйтлээ” гэж загнуулсан. Яагаад аавынхаа мэргэжлийг аваагїй юм бэ? гэж биднээс хїн их асуудаг. Їнэндээ гэхэд монгол хэл гэдэг чинь улс тєр юм байна гэж ойлгосон. Аав шиг хїн энэ мэргэжлээс болж ингэж зовж байхад бид бол давахгїй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч їлдъе гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал монгол хэлний мэргэжилтэн болгох гэж зїтгээгїй. 53 онд Хєдєє аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байсан. Уншдаг гэвэл намд авахгїй байсан тул би мэдэхгїй лгэж хариулсан.

Аав биеэ оторлохыг ер боддоггїй. Нэг нимгэн ноосон хєнжилтэй, дандаа тїїгээрээ хучиж унтана. Бие нь муудсан хойноо ч тїїгээрээ л хучдаг байлаа. Аав аа, та даарчихна, єєр дулаан юмаар хучина уу гэхэд дулаан юманд дасчихна аа, хїїхээ гэж билээ. Хэдхэн хоногийн настай байж гэж бодохоос хєєрхий муу аавыгаа хичнээн єрєвдсєн гээ.

Аав минь нас барахаасаа хэдхэн хоногийн ємнє “ Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагїй байсан даа.

Ринчиний Барсболд

Би жаахан байсан. Смыков гуайн нэг ирснийг ер мартдаггїй юм. Хєх монгол дээлтэй хїн монгол эмэгтэйтэй орж ирсэн. Ирээд хоёр монополь архи гаргасан. Тэгээд ч тэр юм уу, сэтгэлд тод їлдэж дээ. Би таван ой хїртэл эрэгтэй хїїхдийн хувцас ємсч їзээгїй. Эгч нарынхаа багадсан хувцсыг ємсч явсан. Нэг хїрэн палааж их удаан ємссєн юм даг.

Аавтай хїн уулзахаар ирээд гарна гэж байхгїй, юмыг нь хийлгэхгїй. Гэтэл аав єєрєє огт тоодоггїй. Нэг согтуу нєхрийг явахгїй удаад байхаар нь хєєх гээд аавд зад загнуулж билээ.

Аав бичгийн хэрэгсэл цуглуулах их дуртай. Намайг Москва нэг явахад захианы дугтуй, їддэг машин, їдээс, цаас цоолуур захиж байж билээ.

Номонд амиа тавина. Гадаадын эрдэмтдээс аавд ном их ирдэг. Гэтэл Дотоод яамныхан хэзээний л шилийг нь зїсчихсэн, хавтсыг нь ханзалчихсан байна. Дотор нь элдэв бичиг захиа нуусан байж магад гэж хардаж байгаа ёр нь тэр. Аав тїїнийг їзэхдээ їнэнхээсээ бухимдаж, дотоод яамныхныг їмхий їгээр ёстой утаж єгдєгсєн. Тїїнийгээ ч номон дээрээ биччихдэг байсан. Ном шїтдэг хїн ном зїссэн байхыг їзэхдээ їнэхээр зїрх нь урагддаг байсан биз ээ.

Яриаг тэмдэглэсэн Го. Аким

No comments:

: