Єнгєрсєн оны Эрдэм шинжилгээний шилдэг бvтээлийн эзнээр тодорсон ШУА-ийн физик технологийн хvрээлэнгийн спектроскопын лабораторийн эрхлэгч С.САРАНТАЙ ярилцлаа.
-Таны эрдэм шинжилгээний ажлын гол чиглэл юу байна вэ?
-Миний судалгааны ажлын нэг чиглэл нь фотолюми несценцийн арга байгаа. Физикийн чиглэлийн энэ аргач лалын арга зvй дээр ажиллах судалгааг хийж байна. Энэ арга зvйн нэг хэрэглээ нь археологийн олдворын насыг тодорхойлох явдал юм. Монгол- Германы хамтарсан археологийн экспедицийн ажлын хvрээнд Хархорумаас дээж цуглуулж, физик талаас нь 2-5 хувийн алдаатай байх магадлалтайгаар судалж насыг нь тогтоосон байгаа. Тэдгээр нь 1270-1330 оны хооронд шатааж хийсэн барилгын материал буюу тоосго байгаа юм. Бид vvнийг анхдагч буюу технологийн шатаалт гэж ярьдаг. Хоёрдахь гэдэг нь тухайн хотын байшин барилгыг эзлэн тvрэмгийлэх, устгах зорилгоор шатаасныг хэлээд байгаа хэрэг.
-Энэ аргыг хэдийнээс хэрэглэж эхэлсэн юм бэ?
-Анх 1985 онд Оксфордын групп термолюминесценц нэртэйгээр энэ аргачлалыг гаргаж ирсэн байдаг юм. Энэ аргачлал одоо нарийсч оптиклюминесценцийн аргад шилжин алдаа мадаг нь багассан байгаа. Тухайн судлагдахууны дотоод бvтцийг лазераар єдєєж гэрлийн хэмжээг бvртгэж байгаа хэрэг. Єєрєєр хэлбэл хэдэн зууны ємнєх гэрлийг тодорхойлж байна гэсэн vг.
-Эрт дээр vеийн гэрэл юvг хэлдэг вэ. Археологийн олдворын насыг тодорхойлох аргын тухай тодорхой ярина уу?
-Нас тодорхойлох олон арга байдгаас С-14 буюу радиокарбоны аргыг нэрлэмээр байна. Энэ аргаар яс, vс, мод гэх мэт органик бодисыг судалдаг. Тухайлбал, эртний булш олоход энэ аргыг хэрэглэж болно. Харин эртний шаазан ваар, уран барилгыг хэзээ урлан бvтээсэн бэ гэж асуувал физикийн нарийн арга болох люминесценцийн аргаар насыг нь тодорхойлж болдог. Уг материалууд дахь эрдэс, тухайлбал кварц орчны цацрагийг єєртєє шингээн авах чадвартай байдаг. Тиймд эрт дээр vеэс аажмаар хуримтлагдсан гэрлийг лабораторид хэмждэг гэж хэлж болно. Ингэснээр олон жилийн ємнє баригдсан барилгыг тєдєн жилийн ємнє баригджээ гэж тогтоодог. Уг судалгааг ХБНГУ-ын Цємийн физикийн Макс-Планк-Институтэд орчин vеийн судалгааны єндєр тvвшинд явуулж Монголчуудын тvvхийг хэрхэн бодитоор бичсэнийг шалгах буюу тvvхийн бvдэг хуудсыг баримт нотолгоотойгоор тодруулахыг зорьсон. Ер нь шинжлэх ухааны олон салбарыг хамарсан судалгаа нь бvх талуудын хамтын ажиллагааг шаарддаг. Тухайлбал, физикчид археологичдын дэвшvvлсэн асуудлыг ойлгодог байх, хэмжилтийн нарийвчлал, vйлчлэх хvрээ, vр дvнгээ шvvмжлэлтэйгээр хэрэглэгчдээ ойлгуулах, нєгєєтэйгvvр археологичид нь анализийн vр дvнг єєрийн таамаглалтай харьцуулан хэрэглэх хэрэгтэй байдаг. Ер нь асуудал цогц нийлмэл болж шинжлэх ухааны олон салбарыг хамарсан судалгаа дэлхийд нэгэнтээ давамгайлах хандлагатай боллоо.
-БСШУЯ-ны шагналд дэвшvvлсэн ажлын талаар?
-Академич Т.Галбаатарын удирдлага дор хийсэн “Хархорумын археологийн олдворын насыг фото єдєєлтийн люминесценцийн аргаар тодорхойлсон нь” хэмээх бvтээл тэргvvний бvтээлээр шалгарсан. Энэ нь ерєнхийдєє хоёр хэсгээс бvтсэн. Эхний хэсэгт судалгааны нарийн арга зvйг боловсруулах чиглэлээр хийсэн бvтээлvvд орсон ба минералд хоёроос илvv гvн тvвшинтэй тохиолдолд тэдгээрийг хэрхэн тусгаарлан хэмжилтийн нарийвчлалыг сайжруулах талаар шинэлэг арга зvй боловсруулж гадаадын мэргэжлийн сэтгvvлд нийтлvvлсэн. Гадаадын мэргэжлийн сэтгvvл шинэлэг гэсэн шалгуураар нийтэлдэг. Дараагийн хэсэгт уг арга зvйд тулгуурлан Хархорумын археологийн олдворуудын насыг тогтоосон нь шинэлэг юм. Монгол-Германы хамтарсан Археологийн судалгааны хvрээнд ажиллахдаа Буддын соёлд хамаарах сvмийн туурь, археологийн олон vнэт олдворуудыг судалж профессор Х.Г.Хvттелийн дэвшvvлсэн таамаглал болох Эрдэнэ-Зуугийн vеэс ємнєх vеийнх мєн гэсэн археологийн судалгааны vр дvнд физикчид баримттайгаар vнэлгээ єгсєн. Их Хааны ордны шал, хана дээвэр, Хархорумаас олдсон жижиг зуух, Буддын баримлыг судалж, тухайлбал, Буддын соёлд хамаарах археологийн олдворуудын насыг тодорхойлсон нь шинэлэг vр дvн болжээ.Малтлагаар дєрвєн том шатаах зуух илэрсэн ба энд барилгын материал ваар, тоосго, барилгын чимэглэл vйлдвэрлэдэг байсан нь тогтоогдсон. Нvvдэлчин монголчуудын хот суурин байгуулж байсан тvvх, барилгажилт ямар vе шаттай явж байсан бэ гэсэн ШУА-ийн Археологийн Хvрээлэнгийн эрдэмтдийн дэвшvvлсэн асуудлыг тоосгоны зузаантай холбон тайлбарласан. Судалгаанд хамрагдсан барилгын болон гар урлалын тєрєл бvрийн материал нь 1200-аас 1400 оны хооронд vйлдвэрлэгдэж байжээ. Ер нь Монгол Германы хамтарсан уг судалгаа Монголын тvvх соёл, тэр vеийн нvvдэлчин ард тvмэн XIII зуунд хот байгуулах технологийг хэрхэн явуулж байсныг дэлхийд таниулж байгаа гэж хэлж болно. Энд Чингис хаан ба тvvний vр сад гэсэн vзэсгэлэнг нэрлэж болно. Ерєнхийдєє 2006 онд гадаад дотоодын мэргэжлийн сэтгvvлvvдэд дєрвєн єгvvлэл нийтлvvлсэн нь миний хувьд нилээд vр бvтээлтэй жил болов.
-Цаашдын тєлєвлєгєє?
-Энэ онд Герман Монголын археологичид Єгєєдэй хааны ордны туурь мєн эсэхийг тодорхойлох ажилтай байгаа, би ч мєн тодорхой хэдэн дээжийг судлах бодолтой байна.
-Танайд багаж тєхєєрємж нь байгаа юу?
-Люминесценцийн судалгааны багажгvй тул энэ судалгааг Германд очиж хийдэг. Харин бусад чиглэлийн судалгааны ажлаа энд байгаа багаж тєхєєрємжєє ашиглан явуулдаг.
-Танай лаборатори єєр ямар судалгаа явуулж байна вэ?
-Манай атомын спектроскопийн лабораторид физикийн аргуудыг археологийн асуудлыг шийдэхэд хэрэглэхээс гадна гео-экологийн асуудлуудыг судлахад ашигладаг. Тухайлбал, нийслэлийн хєрс, усны микроэлементийн судалгаа буюу хvнд хортой элементийн бохирдол, тvvний тархалтыг судалж ирлээ. Бохирдлын эх vvсвэр болох хатуу болон шингэн тvлш зэргийг судалсан. Цаашилбал, газрын ховор элементийн чиглэлийн судалгааны боломжуудыг судалж байна. Физик болон химийн технологи, материал судлал гэх мэт шинжлэх ухааны олон салбарыг хамарсан нанотехнологийн материалын судалгааг хєгжvvлэх зорилттой ажиллаж байгаа.
-Та шинжилгээ судалгааны ажлыг хэдийнээс хийж эхэлсэн бэ?
-Би 1998 онд ХБНГУ-д “GaAs дах гvн тvвшний спектроскопийн судалгаа” бvтээлээр докторын зэрэг хамгаалж улмаар Данийн Yндэсний лабораторид докторын дараах судалгааны ажил хийж ирээд одоо ШУА-д ажиллаж байна. Миний багш Олон Улсын Атомын Энергийн Агентлагт ажилладаг Ч.Жаргал гэж хvн бий, єнгєрсєн жил Энхтайвны нобелийн шагналыг хамт олноороо хvртсэн. Манай Хvрээлэнд Монголд шинжлэх ухааны салбар vvсэн хєгжихэд их хувь нэмэр оруулсан олон сайхан ахмад эрдэмтэд байдаг. Би А.Эйнштейнээс ишлэл авч хэлмээр байна. Тэрээр “Шинжлэх ухааны vр єгєєж хvнийг гэгээрvvлдэггvй, тvvний мєн чанар vнэлэмжийг нь єндєрт аваачдаггvй юм, харин хvн юмыг ойлгох хvсэл эрмэлзлэлтэй байж л vvнд хvрч чадна” гэж хэлсэн байдаг. Энэ юмсыг ойлгох хvсэл эрмэлзэл гэдэг нь асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухаанч боловсролыг хэлжээ.
Хялбар жишээ авч ярья. Мэдээллийн технологийн эрин зуун биднээс мэдээллийг олж авах чадвар (англи хэлийг мэдэхгvй бол мэдээллийн єчvvхэн хэсгийг олж авдаг), тvvнийгээ боловсруулах (ойлгох), асуудал шийдэх (vнэлэх) чадварыг шаардаж байна. Германд намайг их сургуулийн дипломоо євєртлєєд бєєн баяр болж байхад манай сургуулийн ректор бидэнд “Та нар аливаа нэгэн асуудлаар мэдээлэл цуглуулж тvvнийгээ боловсруулах чадвартай боллоо” гэж хэлэхэд бид их гайхаж билээ. Энэ нь миний дээр дурдсан эхний 2 чадвар юм билээ. Иймд, эцсийн эцэст зєвхєн гадны технологийг (шинжлэх ухааны vр єгєєж) оруулж асуудлаа шийдвэрлэхээс гадна дотоодод буй хvний хvчин зvйлдээ тулгуурлан асуудал шийдэхийн чухлыг хэлмээр байна. Залуу эрдэмтдийг тєлєєлж хэлэхэд асуудлыг шийдвэрлэх процесст биднийг оролцуулан хvч нєєцийг нь ашиглах хэрэгтэй юм. Одоо яригдаж буй Шинжлэх Ухааны мастер тєлєвлєгєєнд зарим нааштай саналууд дэвшигдэж байгаа. Тухайлбал, Яамдын дэргэд эрдэмтдийн зєвлєл байгуулж тэргvvлэх чиглэлvvдээ харилцан ярилцъя гэсэн байсан. Шинжлэх Ухааны Технологийн тvвшин нь аливаа орны амьжиргааны тvвшинг тодорхойлдог гол хvчин зvйл болоод байна. “Гэрэлт цамхаг” -ийн жишгээр хєгжлийн тэргvvлэх чиглэлvvдтэй уялдуулан шинжлэх ухааны тэргvvлэх чиглэлээ тогтоож баймаар байна.
No comments:
Post a Comment