Энэ нь хvн бvхэнд ойлгомжтой мэт боловч, сvvлээр туг сvлд хийж толгой дээрээ мандуулахыг уриалах шахдаг эрдэмтэн байгаа тул vvнийг бичив.
“Тєрийн ёслолоо шоу vзvvлбэр болгохгvй юмсан” гэсэн асуудал дэвшvvлсэн єгvvллийг єнгєрсєн оны 8-р сард “Зууны мэдээ” сонинд нийтлvvлсэн билээ. Асуудал дэвшvvлж гэсний учир нь Эзэн богд Чингисийн vеэс уламжлалтай тєрийн цагаан сvлдээ Тєрийн ордны нэгэн танхимын vvдэнд шахам хvндэтгэл муутай хадгалж жилд ганц удаа Улсын баяр наадмаар цэнгэлдэх хvрээлэнд сvрийг vзvvлэн авчирдаг боловч ард олонд хvртээл багатай буюу хvссэн бvхэн хvндэтгэл vзvvлэн адис авах бололцоо олгохгvй шоу vзvvлбэр тєдий болдгийн зэрэгцээ хамгийн гол нь тєрийн есєн хєлт цагаан сvлд хэмээсэн нь чухамдаа бол есєн гєхєлт буюу хєхєлт байх учиртай гэсэн санааг Монголын тvvхэнд холбогдох зарим сурвалж бичигт дурдсанаас vндэслэн бичсэн юм.Эл єгvvлэл хамгийн олон уншигчтай сонины нэгэн болох “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн боловч хvн зоны олонхи нь ном сонин гэхээсээ найман сарын найр, амралт хоёртоо “найгаж” байсан цагаар хэвлэгдсэн болохоор уншсан ганц нэг нь дэмжсэн vг хэлэх тєдий байсан ч олны анхааралд єртєєгvй байх гэж бодож явтал нэг ч атугай хvний анхаарал татсан тєдийгvй аазгайг хєдєлгєсний гэрч болж сар гаруйн дараа мєн сонины дугаарт (олон жилийн оюуны хєдєлмєрийн vр дvнд авдаг докторын зэргийг сайдын тушаалаар тэгшитгэн нэг л єдєр хvртдэгийн нэгэн) дэд эрдэмтэн Ч.Аръяасvрэнгийн “Єнєєгийн тєрийн ёслол шоу vзvvлбэр биш” гэсэн єгvvлэл нийтлvvлжээ. Сонины мэдээлэл, нийтлэл сайндаа л гурав хоногийн настай болохоор мартахын цvнхээлд живээгvйд баярламаар ч маргалдахын хэрvvлд утга ээдрэхийн учир буй тул хариу бичих нь зvйтэй хэмээн vзэв. Дэд эрдэмтэн Ч.Аръяасvрэн Аливаа амьтны хєл нэг, ес гэх мэт сондгой бус хоёр, дєрєв хэмээсэн тэгш хэмтэй байдаг атал есєн хєлт хэмээсэн нь учир зvйд vл нийцнэ хэмээн эргэлзсэнийг эсэргvvцэхдээ єєрсдийнхєє тайлбар тольд “Энэ нь голдоо нэг том сvлд, тvvнээ тойруулсан найман багц тугаас бvрэлддэг тул есєн хєлт цагаан сvлд гэгджээ” гэснээ хамгаалж академич Ц.Дамдинсvрэнгийн шинэ цагийн монгол хэлнээ хєрвvvлсэн “Монголын нууц товчоо”-ны 202 дугаар зvйл болон эдvгээ тєрийн ёслол хvндэтгэлийн єргєєнд залах гэж буй сонгомол эх, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг нилээд тvvхэн сурвалжид есєн хєлт хэмээснийг иш vндэс болгожээ. Улмаар Монголын нууц товчоонд “есєн хєлт”, Юань улсын судар зэрэг хятадын сурвалжид “есєн хєхєлт” гэсэн байгаа. Тэгэхээр монголчууд “Монголын нууц товчоогоо баримтлах уу, Юун (Юань гэх гэсэн болов уу?) судар зэрэг хятад сурвалжийг дагах уу гэдэг асуулт гарч ирнэ” хэмээн ємнєд хєршєє улс тєрийн дайсан гэх шахам vзэл сурталддаг байсан “Vнэн” сонины 1980 хэдэн оны нарийн бичгийн даргын зангаар намайг хятадын талыг баримтлагч болгон сvржигнэжээ. Тэгж ярихад хvрэх юм бол Хятадын Мин улсын vед хятад vсгээр монгол дуудлагыг тэмдэглэсэн Монголын нууц товчооны эх Бээжин хот дахь хааны ордны номын сангаас олдсон гэдгийг, Юань улсыг Чингисийн алтан ургийн Хувилай хаан байгуулсан нь Их Монгол улсын буюу Монголын эзэнт гvрний vргэлжлэл гэдгийг дэд эрдэмтэн маань мэддэг юм болов уу даа. Ийнхvv “Юань улсын судар”, “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” зэрэг хятад сурвалжид “есєн хєхєлт цагаан туг” хэмээдгийг эргэлзэж байхад арай єлзийтэй биз” хэмээн бусдыг зэмлэснээр Монгол тvvхч, сударчид оролцон зохиосон тvvхэн сурвалжуудыг бvгдийг хятад хэмээх нь харин ч харь гvрэнд тал зассан хэрэг болж магадгvйг эрхбиш тунгаамаар. Ч.Аръяасvрэн “Монголын ёс заншилын тайлбар толь”-доо “Цагаан сvлд хэмээгч нь цагаан адууны дэл сvvлээр манжлага (гєхєл) хийсэн хялгасан туг болно” (160 дугаар тал) гэснийгээ зєвтгєх гэхдээ тєрийн хууль тогтоолоор сvрдvvллээ ч гэсэн адууны бєгсєнд байдаг сvvл, толгойд байдаг гєхєл хоёрыг хольж хутган учир зvйгvй зvйл бичсэнийг нь хаацайлж чадах юм болов уу. “Монгол хэлний тайлбар толь”-д “Гєхєл-хvн ба малын толгойд хэсэглэн vлдээсэн туг vс” хэмээн заасан нь хэнд ч ойлгомжтой атал дэд эрдэмтэн Ч.Аръяасvрэн толгой бєгс хоёрыг хольж хутгаад зогссонгvй “морины сvvлийг тєдий л ойшоож vзсэнгvй. Тийм биш шvv... Монгол хvн мориныхоо сvvлийг хичнээн их хайрладаг билээ. Хурдан морины сvvлийг боодог. Морины дэлийг засч янзалдаг бол сvvлийг нь тайрахыг ардын ёс заншилд ер таашаадаггvй. Мориныхоо сvvлнээс бариад их уснаас амь гарсан тохиолдол ч байдаг” гэж эрдэмтэн гэхэд эгэл доорд ухамсрын хэмжээнд тайлбарласан нь дэндvv чамлалттай болжээ. Ийм тєвшинд маргалдах юм бол “барын сvvл болсноос батганы толгой болсон дээр” хэмээн хvчитний дагуул болж бєгсний хамаг бохирыг нь халхалж явдаг сvvл байснаас єєрийн толгой мэдэлтэй тэргvvн байсан дээр гэсэн утгатай зvйр цэцэн vгээр vндэслэл хийн няцааж болно. Ч.Аръяасvрэн дэд эрдэмтэн бусдын зохиолыг эмхэтгэж хэвлvvлж “vчгvvргvйгээр” нэрээ урд нь бичихдээ А vсэг цагаан толгойн эхний тэргvvн vсэг гэдэг зарчмаар хандсан юм уу, “барын сvvл байснаас батганы сvvл байсан нь дээр” гэсэн далд санаа агуулсан ч юм билvv хэн мэдлээ. Єєрийн саналыг зєвтгєх гэж арга ядсан эрхэм дэд эрдэмтэн “Тугаа мандуулна гэдэг ишнээс нь барьж дээш єргєн дэрвvvлэхийг хэлэх биз. Тэр vед тугийн иш гэхгvй хєл гэж єєрєєр хэлбэл тулгуур хvч (тулгуур эрхтэн) гэж хvндэтгэн нэрлэсэн байх гэж бодож байна. Есєн хєлт гэдэг нэг утгаар есийн бэлгэдэл нєгєє утгаар есєн єнцєгт (дvрс) юм. Тvvнээс биш амьтны хєл биш байх л даа. Нэг улсын мандан бадрахын бэлгэдэл шvv дээ” хэмээн иш хєл хоёрыг мєн л ялгаж ядан будилжээ. Монголчууд их цагаан сvлдээ гурван жилд нэг удаа залж тахихдаа энд бичсэн шиг ишнээс нь дээш єргєн их бус харин морин дээр зєв талдаа эмээлийн урд бvvрэгнээс єлгєж тогтоосон тусгай хулсан бортгонд ишээр нь суурилуулан барьж тахилгын газар луу явдаг байсан бєлгєє. Тvvнчилэн Ч.Аръяасvрэн есєн хєлт цагаан туг гэдгийг батлах гэж арга ядахдаа “Их цагаан сvлд тугийг нvvдэллэн авч явах тахилгын газарт залах зэрэгт иштэй байх ёстой биз дээ. Тэр ишийг хєл гэж байгаа нь одоогийн хэнд ч ойлгомжтой баймаар” хэмээсэн нь тvvхэн vнэнд нийцэхгvй. Харин их цагаан сvлдийг нvvдэллэхэд байнга авч явдаггvй, тугийг єргєє юм уу, сvмд чулуун мэлхийний нуруунаа залж тахидаг, аян дайнд болон нvvдэллэхэд цагаан хар (хээр) зvсмийн азарганы гєхлєєр сvлжин хийсэн алаг сvлдийг цувааны манлайд авч явдаг байсан. Vvнийг олон зvйлээр баталж болно. Наадамд морь уралдахад айргийн тавд ирсэн хvлгийн цол дуудахдаа согсоо гєхєл (тэмээний єрвєлєг адил морины хоёр чихний хооронд урт ургуулсан vс) говил хондлой гурвыг айргийн дээжээр мялаадаг заншил буй. Энэ нь гєхєл бол адуу дэллэхдээ хайч хvргэлгvй vлдээдэг толгой орчимын онгон vс болохыг харуулж байна. Дэд эрдэмтэн Ч.Арьяасvрэн янз бvрийн аргаар тайлбар толь хийхэд гаршиж яваа хvний хувьд С.Жамбалдорж гуайн “Морин эрдэнэ” (УБ. 1996) хэмээх тайлбар толийг мэдэх учиртай, тийм бол морьтон ардын мэдлэгийн есєн эрдмийг шингээсэн уг номын 47 дугаар талд “гєхєл-морины толгой дээр vлдээсэн урт туг vсийг гєхєл буюу хєхєл гэнэ. 187 дугаар талд хєхлєг-хурдан морины боолтыг хєхлєг гэдэг. Энэ нь морины хєхєл дэл нvд рvv унжихаас хамгаалдаг. Хєхєл-Адууг дэллэхэд толгой дээр нь vлдээсэн туг vс; Адууны хоёр чихний хоорондох дэлний ємнєх vзvvр дэх хяргаагvй хэсэг (туг) vсийг хєхєл гэнэ” хэмээн бичсэнийг уншсан баймаар юм даа. Ийнхvv хєхєл хэмээн адууны толгой дээрх туг vсийг мэсний vзvvр хvргэлгvй vлдээдэг заншил нь эртний шvтлэг зан vйлийн учир холбогдолтой гэж болно. Монголд хонины толгойн дагз орчмын хэсэгхэн хуйхыг баатар хуйх гэж нэрлэдэг бєгєєд “эр хvн баатар хуйх идвэл бачуу газар дайсантай тулгардаг” хэмээн цээрлэдэг байсан нь (Гаадамба.1968.74) дээрх хэсэгт мэсний vзvvр хvргэдэггvй байсныг харуулж байна. “Дундад эртний монголчууд vс гэзгээ ямар байдлаар засч янзалдаг байсныг олж мэдэхэд хvн чулуу, хєрєг чулуунд дvрсэлсэн байдал онцгой vнэ цэнтэй баримт болох бєгєєд эдгээрийг магадлан vзэхэд зулай дээр хэсэг vс vлдээж тойруулан хусаад шанаа болон ар дагзны vсийг уг хэвээр vлдээн vvнээсээ хоёр салаа гэзэг гєрж тус бvрийг чихний араар багцлан боож унжуулсан байдгийг судлаач Д.Баяр “Монгол чулуун хєрєг” (1995) номдоо єгvvлжээ. “Энэ нь хvний амин сvнс гардаг хамгийн онгон газар нь зулай дагз орчим гэж vзээд тvvнд хутга мэсний vзvvр хvргэдэггvй хєхєл vс ургуулдаг байсантай холбоотой болов уу. Тэмvжин Чингис хааны эш хєрєгт “Зулайных нь vс магнай руу нь (магнай доороос) бултайж хоёр тийшээ салсан бєгєєд гєрмєл гэзэг нь хоёр чихнийх нь араар гогцоорон харагдаж (Сайшаал. Чингис хааны товчоон. 2003.94)” буйгаар дvрсэлснийг энэхvv хєхєл vстэй холбон тайлбарлаж болно. Энэ нь дундад зууны vед Монголд ирж байсан гадаадын жуулчид болон “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг тvvхэн сурвалж бичигт гардаг зvйлсээр батлагддаг. Дашрамд тэмдэглэхэд эвэр vс нь эртний уламжлалтай хvннvгийн хамгийн том дєрвєн тvшмэлийг дєрвєн эвэрт ван гэдэг, тэдний дараа зургаан эвэрт ван бvгд 10 эвэрт ван байсан ба том тушаалтан эвэртэй байх ёс бол угтаа тотемтой (онгон) холбогдсон овгийн байгууллын ёсны vлдэгдэл мєн бєгєєд энэ нь Морганы “Сахемийн” тушаалд дэвшvvлэхдээ эвэр зvvлгэж, огцруулахдаа эврийг нь авдаг хэмээн бичсэнээр бол америкийн индианчуудад ч байжээ. Монголчууд хvvхдэд эвэр (vс) тавьдаг эдvгээ ч тушаалтан дарга нарыг эвэртэн (туурайтан) хэмээн ардын дунд хэлэлцдэг нь хvннvгийн vеийн уламжлалтай холбоотой. (Г.Сvхбаатар. Сяньби. 1977. 131 дvгээр тал) Монголын нууц товчооны 195 дугаар зvйлд “vлдэтv-эрэ-ий vлдэжv унагажу алаху vб тоног абугчин” гэх мэтээр єгvvлсэн нь илд жад барьсан дайсныг vлдэн хєєж унаган алаад ялж дийлсний гэрч болгон хуйхыг нь євчин хуулж авсаныг хэлсэн утгатай байж болох бєгєєд “vб” гэдэг нь vбчих (євчих) гэдэг vгийн язгуур байж магадгvй. “Vб тоног абугчин” гэдэг нь євчин хуулж абагчин гэдэг утгатай vг байж болох байна. Энэ нь балар эртний монголчуудын дунд баатар эр дайснаа дарвал ялж дийлсний баримт нотолгоо болгож алагдсан дайсны биеэс (чих, хуруу, толгойн хуйх зэрэг) ямар нэг хэсгийг нь огтлох буюу євчин авдаг заншилтай байсныг заасан vгс болов уу” гэж эрдэмтэн Ш.Гаадамба тайлбарласан байдаг. Энэ нь эртний Галл, Скиф хоёр аймагт байсан скальп буюу ялагдсан дайсны толгойн хуйхыг vстэй нь хуулан авах заншилтай тєстэй бєгєєд “єв тоног” авах ёс нь овгийн байгууллын vеэс уламжлалтай эртний зан vйл болохыг харуулах мэт. Ер нь аливаа ёс заншил нэгэн хэвдээ байдаг биш тvvхэн цаг vеийн нєхцєл байдалтай холбогдон хувьссаар байдаг. Мєн тvvхэн нєхцєл солигдоход зарим vйлдэхэд нарийн тєвєгтэй ёс заншил хялбарчлагдах, эсвэл огт єєр утга агуулгатай болон хэлбэр нь уламжлагдах ч байдаг. М.Гаадамбын єгvvлэлд дурдсанчлан “Эрийн сайн Дунг-Аража туульд энэ баатар эр хар хавцалтай тулалдан дийлэхдээ тvvний гэзгийн боодгийг нь ялан дийлсний баримт болгон авч” буй нь хуйх хуулан тоноог авах ёсны сонин хувьслыг харуулж байна. Иймд тvvхэн нєхцєл, хvмvvсийн аж байдал, сэтгэхvйн єєрчлєлтийн дагуу хожим тэр бvрийд ягштал даган мєрдєхєд тєвєгтэй хуйх хуулан тоног авах ёс нь хvмvvсийн гэзэг, гэзгийн боолт, чих зэрэг єєр зvйлээр тєлєєлєл болон солигдсон бизээ. Энэхvv хувьсалд хvмvvсийн хvнлэг vзэл санаа, гоо сайхны хvмvvжил нєлєєлсєн нь лавтай. Тvvгээр ч vл барам хувийн ємч vvссэн vеэс ялагдсан дайсны хувцас хунар, зэр зэвсэг, морь зэрэг эд хэрэглэлийн зvйлийг ч аван тоног авдаг болж аян дайны олз омгийн шинжтэй ч болсон гэхэд хилсдэхгvй бєгєєд тоног гэдэг vгийг дээрэмдэж авсан юм гэсэн утга нь бvр эртнийх бус харин хожим vеийн болов уу. Мєн хуйх хуулан тоног авах ёс нь хожмын vед хувьсахдаа аян дайнд ялан дийлсний бэлгэдлийн учир холбогдол нь багасан гэмт хэрэгтнийг шийтгэх хууль цаазны утгатай болжээ. Ийнхvv энэ ёс эхний утгаа гээж цэрэг дайны хvрээнээс хальж монголчуудын аж байдлын зvйлсэд нэвтэрсний жишээ олон билээ. Захчин ястанд бэр гуйхдаа зуучаар хэлvvлж тохиролцосныхоо баталгаа болгож хvргэн хvvгийн эцэг єєрєє биеэр очиж

-За хvvхэн маань
Манцуйтай байхад
Танай байлаа
Магнаг ємсєхдєє
Манай боллоо
Хууршгvй хуйхаа єгч
Хугаршгvй хадгаа барьяа гэж хэлдэг ажээ. Энэ нь хэлсэн vгнээсээ буцаж няцахгvйн тэмдэг болдог бєгєєд хэрэв vгнээсээ няцахад хуйхаа хуулуулахад бэлэн гэж битvv утгаар андгайлж буй хэрэг юм. Мєн
Хуйхтай толгой эзнийх
Хувхай толгой эрлэгийнх гэх зэрэг зvйр цэцэн vг байдаг нь хуйх хуулан тоног авах ёсны анхны утга нь хувьсан хожим хууль цаазны шийтгэлийн учир холбогдолтой болсныг давхар баталж байна. Энэ бvхэн нь гєхєл гэж амьтан хvний толгойн сvнстэй холбоотой онгон хэсэгт ургуулсан vсийг хэлдэг болохын баталгаа юм. Гэтэл хєхєл толгойд байдаг гэдгийг мэдэхгvйн улмаас сvvлээр туг хийдэг мэтээр ойлгодог эрдэмтэн байдаг гэхэд итгэмээргvй. 1990 оны vндэсний ухамсрын сэргэлтийн vед судалгаа хангалттай бус байхад сэтгэлийн хєєрєлд автсан мэдлэг боловсролын ийм тєвшинтэй хvмvvс зонхилон зєвлєснєєс шалтгаалан монгол тєрийн сvлд, есєн хєлт тугийн тухай Vндсэн хууль, Тєрийн бэлгэ тэмдгийн хуульд оруулсан нь эдvгээ чамлагдсанаас тvvнд єєрчлєлт оруулах тухай Ерєнхийлєгчийн зарлигаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа болов уу. Ч.Аръяасvрэн “Хуулийг УИХ-ын гишvvд баталдаг” гээд Монгол Улсын шинэ Vндсэн хуулийн нэгдvгээр бvлгийн 125 дугаар зvйлийн дєрєвт “Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлал их цагаан туг нь Монгол Улсын тєрийн хvндэтгэлийн бэлгэдэл мєн” гэж заасан билээ хэмээн есєн хєл, сvvлний тухай vндэслэлээ няцаагдашгvй гэж vзэж байгаа бололтой. Тэгвэл Монгол Улсын Vндсэн хуульд “Их цагаан” туг гэснээс бус хєлт, хєхєлт гэсэн маргаантай томьёолол оруулаагvй нь оновчтой болсон боловч тvvнийг тодотгон Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлал хэмээсэн нь учир дутагдалтай болсныг єгvvлэх юун. Монголын анхны тулгар тєр бол эдvгээгээс 2200 гаруй жилийн ємнє буюу нийтийн тооллын ємнєх 209 онд байгуулсан Хvннv гvрний vед хамаарах бєгєєд 1206 онд эдvгээ 800 жилийн ойг нь монгол тєдийгvй дэлхий дахинаа тэмдэглэж буй Их Монгол Улсыг Чингис хаан Тэмvvжин байгуулсныг дунд сургуулийн тvvхийн сурах бичигт ч тодорхой єгvvлсэн буй.
Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн, академич, доктор /Sc.D/, профессор Х.САМПИЛДЭНДЭВ
No comments:
Post a Comment