Бизнес хаана байна тэнд түүний нууц гэгч нэгэн зүйл нян маягийн юм дагалдан өрсөлдөө нийг өдөөж, бас сааруулж, сэдрээж байдаг нь бараг л аксиом гэмээр. Бизнес, нууц хоёрын холбоо нь өнөөх өндөг, тахиа хоёрын аль нь анхдагчийг тогтоохтой адил гэлцэх нь бий. Хүмүүс араатны зоог болчихгүйн эрхэнд сүрэглэн амьдрах болсон үеэс л бизнесийн нууц эх авсан гэх. Ойролцоох нуурын усан дахь нунтаг цагаан юм (давс)-ыг хийгээд шарсан мах амттай болдгийг санаандгүй олж мэдсэн нэгэн, эсвэл тэртээх жалганы шавар галд орохоороо гайхмаар хатуу, бас ус нэвтрүүлдэггүй болчихдогийг ажигласнаа сав болгож чадсан ваарчин гэхчилэн санамсаргүйгээр олсон туршлагаа бусдаасаа нууцлан өөрийгөө тэнгэр бурхантай холбоотой онцгой нэгэн мэтээр дөвийлгөдөг нь нууцаа хамгаалах арга байжээ. Ямартаа ч аливаа ажил "бизнес"-ээс туршлага хуримтлуулж, тэр нь явсаар санамсаргүй нээлтэд хүргэж, түүнийгээ нууцлах, уг нууц нь эзэндээ ашиг өгдөг болсон тэр цагаас, мөнөөх нууцыг олж мэдэх нэгэн зүйл үйл ажиллагааг эрхлэх болсныг орчин үеийн хэлээр эдийн засгийн тагнуул, тагнуулч гэх болсон. Бизнесийн нууцыг ангуучлан илрүүлэн ашиглах нь анхдагч бизнесээс хэд нугалсан өндөр ашиг өгдөг бизнесийн шинэ төрөл болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг анхлан амсаж хохирсон улс гүрний нэг бол торгоны нууцаа үеийн үед алдахааргүй чандлан хамгаалдаг байсан манай урд хөрш.Манай нутгаар зурайдаг байсан гэх алдарт Торгоны зам манайхаас арай урдуур эртний Перс хавиар дайрдаг байж. Тэгээд л Ромын эзэн хаан Юстиниан хятад торгоны нууцыг мэдэхээр Персийн дервишүүд буюу манайхны хэлдгээр хэрмэл бадарчингуудыг оролцуулсан тагнуулын сүлжээгээ ашигласан гэдэг. Мөнөөх бадарчингууд хулсан таягны хөндийд торгоны хүр хорхойг, авгалдайтай нь нууж авчирсныг нь Грекд нутагшуулан торгоны түүхий эдтэй болжээ. Ийнхүү тэр эзэн хаан хүчирхэг цэрэг арми дээрээ үлгэрийн гэмээр эд баялгийг нэмэрлэж, Хятад гүрэн сая сая алтан зоосны алдагдал хүлээсэн аж. Тэдний дараахан Хятадад ирсэн Наран улсын туршуулууд торгоны нууцыг тайлж дөнгөсөн гэдэг. Тэд хятадууд татгалзахыг мэдэх хэрнээ торго нэхэх урлалд сургах мастерууд явуулж өгөхийг хүссэн бүхэл бүтэн төлөөлөгчдийг илгээжээ. Мөнөөх төлөөлөгчид нь эзэн хааны ордон хавиар эргэлдэн одоогийн хэллэгээр мэргэжилтэн илгээхийг гуйж гувшин, мөргөн сөгдсөөр бүтэн жилийг элээхдээ бүхий л нууцыг нь тайлж мэдээд нутагтаа торгоны үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан гэдэг. Зөвхөн ганцхан бүтээгдэхүүний технологийн нууцын тухайд иймэрхүү байх жишээтэй. Персийн дервишүүдийн аргыг манайхан ч давтаж, Улаан оросоос тусламж гуйсан улс төрийн бичгийг зандан ташуурыг хөндийлэн нууж хятадын туршуулуудаас мултран большевикуудад хүргэсэн нь улс орны нэгэн жарны хувь заяаны эхлэлийг тавьсан үйл явдлуудын нэг болсон.
Монголчууд хулсан таяг хийгээд зандан ташуур зэргийн ойр зуурын заль мэхийг сүвэгчлэх байтугай эдийн засаг, аж үйлдвэрийн тагнуул гээчийг үндэслэгчдийн нэг гэдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг. Дэлхий дээр ганцаар хүчирхэг "СЭССЭЭР"-т Чингэс хааныг зөвхөн байлдан дагуулагч талаас нь дөвийлгөн бусдыг нь үгүйсгэдэг байх үед Р.М.Гасанов гэгч судлаач түүнийг улс төр-эдийн засгийн суут бодлоготон байсныг олон баримтаар нотолсон. Тэр бүхнийг сонины өгүүлэлд багтаах боломжгүй учир аян дайн хийхдээ юуны урьд довтлох улс гүрний улс төр-эдийн засгийн чадавхийг тагнуулын өргөн сүлжээгээ ашиглан судалж баймаажин их цэргийг хөдөлгөдөг байсан талаар ганц ишлэл төдийг дурдья. Тэрбээр Енисей мөрнийг даган аж төрдөг ядуу зүдүү овог аймгууд эрдэнэс баялаг байтугай олигтой ур чадвартай гар урчуул байхгүй, алба гувчуур, өргөл барьц өгөх тэнхэлгүйг мэдсээр байж ууган хүүгээрээ цэрэг удирдуулан аян дайнд мордсон нь хөрш гүрнүүдийг гайхшруулж байсан гэдэг. Гэтэл Их хаан итгэмжлэгдсэн тагнуулуудаараа дамжуулан тэндэх нутаг бараг цэврээрээ шахам төмрийн хүдэр байдаг, түүнийг нь бага сага боловсруулахад зэвсгийн ган гаргах боломжтойг аль хэдийнэ мэдчихсэн байжээ. Бас тухайн улс гүрний гол сан хөмрөгийг төдийгүй булш бунханд нуусан эрдэнэсийн талаар мэдээлэл цуглуулдаг байсан нь Дэлхийн дайны төгсгөлийн шатанд ЗХУ-н тусгай албаны "СМЕРШ" гэгч түүх, соёлын дурсгалт зүйл болон алт, эрдэнэсийн сан хөмрөгийг ангуучлах талаараа алдаршсан тагнуулынхнаас хэдэн зуун жилээр "ах" байсны илрэл. Монголчууд Хятадын хаад, Багдадын халифууд хийгээд скифүүдийн алт, Аббасидийн эрдэнэсийн сан гээд тэр үедээ цуутай эд баялаг, соёлын бүтээлүүдийг чухамхүү эдийн засгийн тагнуулын сүлжээг ашигласнаар гартаа оруулж чадсан аж. Ийм өвөг дээдсийн удам хойч үеийнхэн төрийн бодлогын "хар хайрцаг"-г аль хэдийнэ "хэмх цохиод" хаалга үүдээ дэлгэж, дэлхий дахиныг гайхшруулах болжээ.Өнөөгийн Монгол Улсын нууцыг мэдэх гэж тагнуул туршуул тавьж үргүй зардал гаргахын хэрэггүй, ердөө л шар, цагаан сонин, сэтгүүлүүдийг нь дугаар алгасахгүй унших, радио, телевизийг нь анхаарч үзэж сонсоод байхад л хангалттай мэдээлэл цуглуулах боломжтой гэдэг. Цахилгаан, дулааны төв гэх хэмжээний хоёрхон станцтай мөртлөө "тавдахь эх үүсвэр" байгуулах тухай яриад байдгийг нь бодохоор сүрхий өнгөлөн далдлаад байна уу гэлтэй. Гэтэл мөнөөх хоёрынхоо түлшний нөөцийг бараг л килограммын нарийвчлалтай зарлахдаа нөөц хэдийд дуусч, газар хусах өдрийг аанай л цаг минутаар хэлэхийг шахна. Улсын валютын нөөцийн хэмжээг центээр, байршлыг өргөрөг, уртрагаар мэдээлэх дөхнө. Олонтоо яригдсаар байж "Хоёр толгой" хэмээн товчлогдох болсон орд газруудыг тойрсон маргаан, мэтгэлцээн байж болох бүхий л хувилбарыг шавхаж, тэнд хөрөнгө оруулж ашиг олохыг сонирхогч бүхний гарт сайхан "хөзөр атгуулснаар" нэг хэсэг намжаад эцэст нь маньд ашиггүй тулгалтаар дуусах нигууртай болж байх шиг. Хөзөр гэснээс ил тод, нээлттэй байдлаар өөр хоорондоо энэ мэтээр уралддаг нь усан нүдэт, махан биет мань мэтэд хамаг модоо ил дэлгэж байгаад жаалах, шалдан ноёнтой атлаа харанхуйгаар муушигдахтай агаар нэгэн мэт санагдах бөлгөө.Харин ил тод байдлын их үерт эргэлдэн буй тэр их мэдээллийг задлан шинжилж, нэгтгэн дүгнээд эрдэмтэн бодлого боловсруулах шинжээчдээр хоёр хөрш хийгээд үндэстэн дамжсан корпорациуд дутна гэж үү? Өнөөгийн эрхмүүдийн шүтээд байдагАдам Смитийн далд гар зах зээлийг дангаар зохицуулж чадахаа аль хэдийн больж үл үзэгдэх түмэн гар, хөл, чөдөр тушаатай болсон нь сурах бичгийн үнэн юм. Ноолуурын үнэ тэнгэрт хадаж, ямаа гэгч амьтан ямбатанд өргөмжлөгдөн сүргийн бүтцэд зонхилон бөмбөрцгийн зүүн бөөрөнд бас нэгэн Сахаарын цөлийг төрүүлэхээр заналхийлэх хэмжээнд хүрээд байгаа. Ноолуурын үнэ сонгодог зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтсон гэдэг ихээхэн эргэлзээтэй. Яагаад гэвэл хэдэн жилийн өмнө ямааны турсага амьд ямаанаас үнэтэй болж, нядалгааны цаг таарсныг хэлэх үү мөнөөх ямбатанд өргөмжлөгдсөн ямаан сүргийг бөөнөөр нь "цаазалж" эхэлсэн. Тэрхүү цуст цааз даамжирсаар ямаан сүргийг хариулж явсан эзэнтэй нь эд бад хийчихээд арьсыг нь хуулж аваад махыг нь нохой, шувууны "найрын ширээнд" орхиод явснаар өндөрлөсөн. Иймэрхүү үнээр сүргийн бүтцийг нэг удаа янзалсан. Өнгөрсөн жил харин ноолуурын үнэ шалдаа унасан нь ямааг цөөлж, сүргийн бүтцэд зохицуулалт хийх зах зээлийн дохиолол байв.
Харин эрх баригчид зах зээлийн харилцааны энэ сонгодог зарчмаас ухарч ямаан сүрэгт гучин тэрбум төгрөгийн татаас олгосон. Энэ харалган үйлдлийг автомашины ралли уралдаан зохион байгуулахаас өөрөөр ашиглаж болдоггүй сайр, дайргатай нутагтай болох гэсэн холын бодлого юм болов уу гэж л цагаатгахаас. Бас халиу бугын чив, засаа, согооны сүүл, хэрэмний арьс, тэмээний тавхай, баавгайн сарвуу гэхчлэн "деталь эд ангиуд" амьд эзнийхээ үнээс хэд дахин давж, манайхан ч тэдгээр "сэлбэг"-ийг бэлтгэн нийлүүлэхээр ханцуй шамлан гавшгайлснаар юунд хүрлээ. Энэ бүхэн Адам Смитийн олж харсан "далд гар"-ын үйлчлэл бус түүнийг алсаас залж байдаг "хүчирхэг хөшүүрэг"ийн үйлдэл биш биз? Манай эрх баригчдын өмнөөс харийнхан маань зах зээлийг зохицуулаад байгаадаг.

Н.Шарав
No comments:
Post a Comment