1990 оны 7-р сарын 18-нд Ирак улс нь Кувейтийг 1980-оос эхлэн Ирактай хил залгаа Румейлийн орд газраас хулгайгаар газрын тос олборлож байсан хэмээн буруутгаад нөхөн олговор болгож 2.4 тэрбум доллар өгөхөөс гадна, Ирантай байлдаж байхдаа авсан 10 тэрбум долларын зээлийн өрийг нь хvчингvй болгох шаардлага тавьжээ.
7-р сарын 31-нд Саудын Арабын Жзде хотод Ирак - Кувейтийн хэлэлцээр эхэлсэн байна.
Нэг хоногийн дараа хэлэлцээр тасалдаж, 8-р сарын 2-ны єдєр Иракийн арми нь Кувейтийн нутагт цөмрөн орж Кувейтийг эзлэн авлаа.
Кувейтийн эмир Жабер ас-Сабах шейх нь Саудын Араб руу зугатжээ.
Өрнөдийн улсууд Иракийн эзлэн тvрэмгийллийн эсрэг нэн даруй хариу арга хэмжээ авав.
АНУ-ын ерөнхийлөгч байсан эцэг Буш нь Их Британий ерөнхий сайд М.Тетчертэй уулзан НYБ-ын Аюулгvйн зөвлөлийн тусламжтайгаар, гаргасан заалтуудынх нь дагуу vйл ажиллагаа явуулан, Саддамын эсрэг ажиллагаанд олох болох олон улсыг оролцуулсан цэргийн бvлэглэл бvрдvvлэхээр тохиролцжээ.
Ингээд 8-р сарын 9-өөс эхлэн Иракийн армийг Персийн булангийн бусад улсууд руу довтлохоос нь сэргийлсэн «Цөлийн бамбай» ажиллагааг эхлvvлэн цэргийн хvчийг ихээр төвлөрvvлж эхэлжээ.Дараагийн таван сарын туршид НYБ-ын Аюулгvйн зөвлөл нь Иракийн талаар 12 тогтоол гаргаж Кувейтээс цэргээ гаргахыг шаардан, олон тооны хориг арга хэмжээ авчээ.
Ингээд 11-р сарын 29-ий өдөр НYБ-ын Аюулгvйн зөвлөл нь Иракийн цэргийн Кувейтээс хөөн гаргахад шаардлагатай бvх л арга, тэдгээрийн дотор цэргийн хvч хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ.
Саддамын засгийн газарт тулган шаардах бичиг явуулж, 1991-н оны 1-р сарын 15-ны дотор хариу єгєхийг шаардсан байна. Энэ хооронд Иракийн эсрэг холбоонд 28 улс нэгдээд байв.Энэ хооронд америкийн генерал Шварцкопфоор удирдуулсан олон улсын цэргийн хvчин нь «Цөлийн шуурга» нэртэй байлдааны ажиллагааг боловсруулав.
Холбоотны талд 600 мянган цэрэг, 2 мянган байлдааны онгоц, 4 мянга гаруй танк, 3700 гаруй их буу, миномет, 100 гаруй байлдааны усан онгоц, 6-н нисэх онгоц тээвэрлэгч байжээ.
Иракийн арми нь тухайн vедээ 750-900 мянган цэрэгтэй, 5 мянга гаруй танк, 7.8 мянга гаруй их буу, минометтой, 700 гаруй байлдааны онгоцтой байснаас 500 мянга гаруй цэрэг, 4 мянга гаруй танк 5 мянга гаруй их буу нь Кувейтийг нутагт байрлаж байжээ. 1-р сарын 15-ны өдөр тулган шаардах бичигт заагдсан хугацаа дуусахад Персийн булангийн бvс нутагт саргvй шөнийн vе эхэлсэн байна.
Ингээд 1991 оны 1-р сарын 17-ны єдєр Гринвичийн цагаар 00 цагт АНУ, Их Британи, Саудын Араб, Кувейтийн цэргийн нисэх хvчин Кувейт болон Иракийн нутаг дахь байнуудад агаараас цохилт өгснөөр «Цөлийн шуурга» ажиллагаа эхэлжээ. Хожим тогтоосноор энэ vед Багдадын гудамжинд хоёр минут тутам бємбєг, пуужин дэлбэрч байжээ. Ийнхvv гурван өдрийн туршид агаараас цохилт өгсний дараа олон улсын хvчний удирдлага бөмбөгдөлтийг цаашид vргэлжлvvлэх шийдвэр гаргажээ.
2-р сарын 15-нд Ирак нь Кувейтээс цэргээ гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн ч холбоотны цэргийнхэн хуурай замынхаа ажиллагааг эхлvvлэхээр шийдчихсэн байсан болохоор энэ мэдэгдлийг нь авч хэлэлцсэнгvй.
2-р сарын 24-нд хуурай замын ажиллагаа эхэлсэн бөгөөд Кувейт болон Иракийн өмнөд нутагт байрлаж байгаа иракийн армийн анги нэгтгэлvvдийг бvрэн устгах зорилготой байлаа.
2-р сарын 27-ны өдөр гэхэд Кувейтийн нутгийг холбоотны цэргийнхэн бvхэлд нь эзлэж, бvслэлтэнд орсон Иракийн армийн анги нэгтгэлvvдийг устгаж эхэлсэн бөгөөд маргааш өдрийнх нь 6-н цаг гэхэд «Цөлийн шуурга» ажиллагаа нь Иракийн армийг бут ниргэснээр дуусгавар болжээ.
Moonrider

No comments:
Post a Comment