Монголын түүх, соёл, утга зохиол, хэл шинжлэлийн үнэт дурсгал "Монголын нууц товчоо" хэмээх Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал юм.
Энэхүү өв тэгш туурвилыг даяар олноороо мөнх эрхэмлэж, дээдлэн бахархах зорилгоор буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэлбичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, "тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн" хэмээн заажээ.
Монголын ард түмний оюуны бүтээлийн охь манлай болсон энэхүү суут бүтээлийн монгол бичгийн анхны эх одоо болтол олдоогүй боловч эдүгээгээс зуун тавь гаруй жилийн тэртээ хятад ханз үсгээр галиглан буулгасан эх олдсон тэр үеэс, "Монголын нууц товчоо"-ны судлал эхэлжээ. Өнгөрсөн зууны эхээр Цэнд гүн уг зохиолыг хятад ханз үсгээс монгол бичгээр буулгасан бөгөөд, академич Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол хэлээр яруу сайхан хөрвүүлсэн нь монголчуудын хүртээл болсон билээ.
Ер нь Монголын нууц товчоог дэлхийн олон орны эрдэмтэд өөр өөрийн хэлээр орчуулан олон сая уншигчдад хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар өрнө, дорны хорь гаруй хэлээр зуу гаруй удаа хэвлэгдсэний дотор англи хэлээр хэд хэдэн орчуулга гарсан байна. Тухайлбал, Энэтхэгт Вей Куй Сун (Wei Kwei Sun) /1950, 1957/, Англид А.Веллей (A.Walley) /1963/, Онон Өргөнгөө (Urgungu Onon) / 1990, 1993, 2001/ нар, Америкт Куо-Йи-Пао (Kuo-yi-Pao) /1965/, Ф.В. Кливез (F.W.CIeaves) /1982/, П. Каан (P.Khan) /1971/ нар, Австралид Игор Де Рахевилц (Igor de Rachewiltz) /2006/ нарын орчуулгууд тус тус гарсан байна.
Дээр дурдсан орчуулгуудын олонхийг нэрт монголч эрдэмтэд, эсвэл монгол гаралтэй судлаачид хийсэн билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэн багш нарын санаачлагаар манай ахмад орчуулагч Н.Доржготов, нэрт дипломатч, туршлагатай орчуулагч З.Эрэндоо нар "Монголын нууц товчоо" зохиолыг англи хэлээр орчуулж "Монсудар" хэвлэлийн газар эрхлэн гаргасан бөгөөд саяхан уул орчуулгын хоёр дахь хэвлэл уншигчдын гарт очоод байна.
МУИС-ийн эрдэмтэн багш нар энэхүү орчуулгыг хийх талаар сайхан санаачлага гаргаж, "Монсудар" хэвлэлийн газраас монгол туургатны алдарт түүхэн туульсийг англи хэлтэн олон орны уншигчдад хүргэх боломж олгосон нь нэн сайшаалтай хэрэг болжээ. Энэхүү орчуулга нь монгол хэл соёл, ёс заншлаа сайн мэддэг монгол хүн "Монголын нууц товчоо судлаач эрдэмтдийн оролцоотойгоор хийгдсэн учир өмнө гарсан бусад орчуулгаас илүү оновчтой, сайн болсон гэж үзэх үндэстэй байна.
Орчуулагчид "Монголын нууц товчоо"-ны монгол орчуулгууд болон урьд өмнө гарсан англи орчуулгуудын үг, үгүүлбэр бүрийг харьцуулан нягталж үзээд, харь хэлний сэтгэхүйгээр буулгасан үг хэллэгүүдийг нь монгол ахуй амьдрал, монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулан орчуулжээ.
Орчуулагч Н.Доржготов, З.Эрэндоо нар уг зохиолыг орчуулсан туршлагынхаа талаар "Монголын нууц товчоо зохиолын гадаад орчуулга" хэмээх эрдэм шинжилгээний хуралд сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн билээ. Орчуулагч З.Эрэндоо өөрийн илтгэлдээ, "Монголын нууц товчоо" зохиолыг монгол хүн, монгол эхээс нь англи хэлэнд анх удаа орчуулах ховорхон завшаан тохиосон юм. Энэ бол онцгой хариуцлагатай, өндөр нэр төртэй үүрэг гэдгийг гүнээ ухаарч өмнөх орчуулгатай харьцуулахад жинхэнэ монгол эхдээ нэн ойрхон, монгол үгийн утга санааг аль болох зөв оноож илэрхийлсэн орчуулга хийх гэж бид чармайсан" гэжээ.
Энэхүү англи орчуулгыг нийтэд нь авч үзвэл өөр нэг олзуурхууштай тал нь Монголын нууц товчоонд гарах олон зуун овог аймаг, хүний нэр, газар усны нэр тэргүүтний бичлэгийг нэг мөрөөр жинхэнэ монгол хэл шинжлэлийн үүднэээс жигдлэн тогтоож өгсөн нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой юм. Тухайлбал хүний болон газар усны нэрийг хэвлэл бүхэнд өөр өөрөөр оруулсан байдаг бөгөөд ялангуяа гадаадын орчуулагч нар бол тухайн нэрийн гарал үүсэл, эртний бичлэгийн хэлбэр зэргийг мэдэхгүйгээс болж санаан зоргоор янз бүрээр бичсэн байх нь олонтоо байдаг. Харин энэ номд энэ андуу ташааг залруулан цэгцлэж өгсөн бөгөөд энэ бол тус номын албан ёсны хянан тохиолдуулагчаар ажилласан академич Д.Төмөртогоогийн дундад үеийн монгол хэлний нарийвчилсан судалгаатай нягт холбоотой байна.
"Монсудар" хэвлэлийн газар "The Secret History of the Mongols" номын англи орчуулгын хоёрдугаар хэвлэлийн эхийг ерөнхий ур хийц, өнгө, цаасны хувьд хуучны ном судрын дүр байдлыг санагдуулам байдлаар урласан нь уншигчдын анхаарлыг татахуйц содон болжээ. Ийнхүү Монголын нууц товчооны сонгомол эхийг анх удаа монгол хүмүүс бие даан орчуулсан томоохон туршлага болсон бөгөөд цаашид энэхүү хэвлэлд гарсан алдаа эндүүрлийг дор бүр нь нягтлан зөвтгөж дахин хэвлүүлж олны хүртээл болгож гэмээнэ Монголын эртний уран зохиолын ноён оргил болсон Монголын нууц товчоог дэлхийн англи хэлтэн хүмүүст таниулахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэх учиртай буянтай сайхан үйлс болно.

No comments:
Post a Comment