И. Будбаяр
Ардын засгийн газраас 1921 оны 9 сарын 14-нд гадаад олон улсуудад Монгол улс тусгаар тогтносон тухай зарлан мэдэгдсэн тунхаг бичиг илгээхийн зэрэгцээ худалдаа эдийн засгийн харилцаа тогтоохыг уриалсан байдаг.
Монголын шинэ засгийн газрын энэхүү уриалга Монголд худалдааны тодорхой ашиг сонирхолтой байсан Герман улсын сонирхлыг татсан болох нь ХБНГУ-ын Холбооны архивт хадгалагдаж буй дараах баримтаас харагдаж байна. Германы ГЯЯ-наас Бээжин дэх Элчин төлөөлөгчийн газартаа 1921 оны 12 сарын 10-нд илгээсэн 85 тоот цахилгаанд Бээжин дэхь дэд консул Hermann Gipperich-ийг Монголын эдийн засгийн хэтийн төлөв байдлыг тандах зорилгоор Өргөө рүү түр зуурын аялал хийхийг1 даалгасан байна. Тус архивт хадгалагдаж буй баримтаас үзэхэд үнэхээр дэд консул Hermann Gipperich 1922 оны 7 сарын 1-нд Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирж Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар, ГЯЯ-ны сайд Цэрэндорж, Сангийн яамны сайд Данзан, Цэргийн яамны сайд Сүхбаатар, ДЯЯ-ны сайд Сэцэн хан Навааннэрэн, Шүүх яамны сайд Магсаржав нартай уулзаж танилцсан төдийгүй Богд хаанд бараалхсан байна. Тэрээр 8 сарын 2-нд Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирсэн Германы Москва дахь элчин сайдын яамны зөвлөх Dr. Asmis-тай уулзаад, 8-нд Бээжин рүү эргэн буцжээ. Монголын тал тэдний айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, худалдааны харилцаа тогтоох тэр ч байтугай худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Германы дипломат ажилтан Hermann Gipperich ГЯЯ-даа илгээсэн нууц мэдээндээ энэ тухай: “Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар намайг буцахаас өмнө дахин хүлээн авч уулзаж, Монголын засгийн газрын өмнөөс Герман Монгол хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээрийг хийх эрмэлзэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн билээ”2 хэмээн бичсэн байна. Хэдхэн хоногийн дараа тухайлбал 8 сарын 5-ны өдөр Ерөнхий сайд, Гадаад болон Цэргийн яамны сайд нарт бараалхсан герман дипломатч Dr. Asmis Монголын талын дээрх хүсэлтийг дахин нотолж өөрийн тэмдэглэлдээ: “…гурван цаг гаруй үргэлжилсэн энэхүү уулзалтанд Монголын сайд нар германы пүүсийн тоо улам нэмэгдэж, тэдний тусламжтайгаар Монгол оронд аж үйлдвэрийг нээн хөгжүүлэх талаар дэмжлэг үзүүлэхийг надаас дахин дахин хүсч байв. Түүнчлэн ерөнхий сайд эдийн засгийн харилцаа холбоо тогтоож эхлэх, нөхцөл байдалтай нь танилцах зорилгоор өөрийн төлөөлөгчдийг Герман улсад явуулах талаар засгийн газраас шийдвэр гаргалаа гэж надад албан ёсоор мэдэгдэв”3 гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч монголын зах зээлд гуравдагч орнуудын худалдааны капитал орж ирснээр монголын худалдаа наймааны үндсэн бараа болох мал, ангнуурын гаралтай түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлийн үнэд ойртсон явдал жирийн ард иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж байв. Түүний ач холбогдлын үнэ цэнийг дараах түүхэн баримтуудаас харьцуулан харж болно. XX зууны эхний жилүүдэд монголын зах зээл дэх гадаадын пүүсүүдийн өрсөлдөөний үр дүнд нэг ширхэг тарваганы арьсны үнэ 20 копейкоос 1 рубль 50 копейк хүртэл4, ноосны үнэ нэг пүү нь 1 рубль 70 копейк байснаа 5 рубль хүртэл5 өссөн бол 1920-иод оны II хагаст тэдгээр гадаадын худалдаачдыг хүчээр шахан гаргаснаар өрсөлдөөн үгүй болж зөвхөн оросуудын хэлсэн үнээр барааг худалдан авах, өгөхөөс өөр аргагүй байдалд орж, нас гүйцсэн эр хонь 6-8 төгрөг байснаа 3 төгрөг, чонын нэгдүгээр зэргийн арьс 40 байснаа 13,50, үнэгний нэгдүгээр зэргийн арьс 35 байснаа 12, тарваганы арьс 4 байснаа 1 төгрөг 20 мөнгө болтлоо буурсан6 байна. Германы дипломатчдын дээрх айлчлалын үеэр Сангийн яамны сайд Данзангаас Hermann Gipperich-т нэгэн албан захидал7 илгээжээ. Монгол бичгээр бичигдсэн энэхүү нугалбар бичиг нүүрэн талдаа “Монгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны бичиг. Их Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих танд илгээв” гэж монгол бичгээр бичсэн бичээс, “Монгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны тамга” гэсэн бичээс болон дундаа соёмбо сийлсэн тамганы дардастай, ар талдаа “Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он 5 сарын 24, аргын улирлын 7 сарын 18” гэсэн бичээс мөн сангийн яамны тамганы хоёр дардас дарагдсан дугтуйтай байжээ. Энэхүү нугалбар бичиг үндсэн эхээрээ, орос орчуулга болон түүнээс буулгасан герман орчуулгын хамт ХБНГУ-ын Холбооны архивт хадгалагдаж байна. Энэхүү бичгийн утга нь Германы харьяат Yuen Fung Trading хэмээх пүүсээс эх нутагтаа илгээх зорилго бүхий 600 агт морийг Монгол улсаас худалдан авах зөвшөөрөл хүсч Сангийн яамнаа өргөн мэдүүлсэнд хүсэлтийг зөвшөөрөн хүлээж, зохих үнэмлэх бичгийг шийтгэн олгосон болохыг мэдэгдэхийн зэрэгцээ Герман улсын харьяат пүүсийн зүгээс ийнхүү худалдаа хийхээр албан ёсоор хандсан явдалд ихээхэн ач холбогдол өгч, хоёр улсын цаашдын худалдааны харилцааны эхлэл болох анхны энэхүү худалдаа нь зохих дүрэм журмын дагуу явагдахад анхаарууштай зарим нэг зөвлөгөөг утга хавсаргасан байдалтай бичигджээ. Дашрамд дурдахад 1922 оны хавар Монгол улсын Цэргийн яамнаас цэргийн хувцас үйлдэхэд шаардагдах цэмбэ, цагаан ямбуу, хар цагаан утас, будаг зэрэг материалыг худалдан авахаар дээрх Yuen Fung Trading хэмээх германы пүүстэй худалдааны гэрээ байгуулсан боловч тодорхой шалтгааны улмаас хэрэгжиж амжилгүй цуцлагдаж байсан8 байдаг. Гэвч энэхүү бичгийн гол зорилго нь Монгол улсын засгийн газар нь Герман улсын худалдааны пүүсүүд монголоос мал болон ангийн гаралтай түүхий эд худалдан авч, Германаас төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа авчран худалдаалахад дэмжлэг үзүүлэх төдийгүй цаашид худалдааны харилцаа тогтоох замаар хоёр орны хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Бээжин дэх элчин сайдын газраар нь дамжуулан Засгийн газарт нь хүргэх явдал байсан гэж үзүүштэй. Үнэхээр ч энэхүү бичиг Герман улсын гадаад явдлын яаманд нэгэнт хүргэгдсэн болох нь уг эх дээрх тэмдэглэгээнээс харагдаж байна.Мөн энэхүү бичиг бичигдсэн цаг хугацаа Hermann Gipperich-ийг Нийслэл Хүрээнд байх хугацаатай давхцаж байгаагаас үзэхэд түүнийг Нийслэл Хүрээнд байхад нь гардуулан өгсөн бололтой.
Ингээд тус тус нугалбар бичгийг ямар нэгэн тайлбаргүйгээр кирилл бичигт буулган хэвлүүлж байна. ХХ зууны эхэн үеийн Монголын гадаад харилцаа, ялангуяа Монгол Германы харилцааны түүхийг сонирхон судлагч хэн бүхэнд хэрэг болуужин хэмээн итгэнэм.
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он 5 сарын 23, аргын улирлын 7 сарын 18Илгээх бичигМонгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны бичигИх Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих танд илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир. Эдүгээ эрхэм улсын Yuen Fung Trading хэмээх пүүс манай Монгол газраас 600 морь худалдан авч уул улсад аваачихыг гуйн Думдад улсын Тяньжинд суугаа харьяат Консулаас үнэн хэмээн баталж олгосон тамга дарсан бичиг хамтаар манай яамнаа өргөн мэдүүлсэн ба басхүү эрхэм зөвлөгчөөс манай засгийн сайдууд лугаа нүүр учирч худалдаа арилжаа харилцан нэвтрүүлэх саналыг илтгэсэн үгэнд тус улсын хязгаараас морь малыг гаргаж, худалдахыг түр түдгэлзэн буй боловч эдүгээ нэгэнт эрхэм их улс бидний Монгол улс лугаа анх худалдаа нэвтрүүлж харилцан найрамдахыг илэрхийлсний тулд даруй баярлан талархаж уг морьдыг тооны ёсоор худалдан өгөхөөр зөвшөөрөн хүлээж уул пүүсэд үнэмлэх бичиг шийтгэн олгосон явдлыг мэдэгдэхээс гадна эрхэм их улсын албаны газар ба худалдааны ард манай Монгол улсаас аливаа мал, арьс, өөх, тосны зэрэг түүхий эд юмыг худалдан авч уул улсад нэвтрүүлэн аваачих ба харьяат улсаас аливаа эд бараа зүйлийг тээн авчирч худалдаалах аваас мөн татгалзах үгүй бөгөөд харилцан тусламжийг үзүүлж үүрд удтал бат зузаан найрамдахыг гүнээ эрмэлзмой. Гагцхүү харьяат худалдааны ард санаснаас ангид онц илүү ашгийг бодож бидний Монгол улсаас худалдан авсан морь малыг харин бидний улсын дайсан этгээдэд дамжуулан худалдваас манай Монгол улс үнэхээрийн дурлах үгүй бөгөөд бидний хоёр улсын хол урдын хүнд зузаан найрамдалд харшлалтай болмой. Жич: Эрхэм улсын худалдааны хүмүүн манай Монгол улсаас морь мал худалдан авах ба хязгаараас гаргаж аваачих тухай бүрд эрх үгүй уул нутаг газрын харьяат албан яамны газраа мэдүүлэн тэмдэглүүлж, дотоод гадаадын гааль татварыг цөм тогтоосон дүрэм хэмжээний ёсоор гүйцэтгэн тушаалгаж, үнэмлэх, хамгаалах тэмдэгт бичгийг хүлээн авахуулбаас зохимой. Хэрвээ харьяат худалдааны хүмүүн тийнхүү албаны газраа мэдүүлж, тэмдэглүүлж, гааль татварыг тушаан хураалгаж, үнэмлэх, хамгаалах тэмдэгт бичгийг хүлээн авахгүйгээр сэмхнээ морь малыг худалдан авч аваачих хэмээвээс эрх үгүй будлиан учир гарч худалдааны явдлыг саатуулахуйд хүрмой. Учир байдал иймийг урьдаар илэрхийлэн гаргаж найртай сайны ёсоор мэдэгдвээс зохихын тулд тусгайлан албаны бичиг шийтгэн гаргаж эрхэм зөвлөгч танд мэдтүгэй хэмээн явуулаад байцаан очиж бидний Монгол улсын ийнхүү эрхэм их улс лугаа харилцан худалдаа нэвтрүүлж үүрд удтал бат зузаан найрамдахыг ихэд эрмэлзэн буй явдлыг уламжлан засгийн газраа нэвтрүүлж, басхүү олон худалдааны ардад зарлан ухуулах ажаамуу үүний тулд илгээв. Монгол улсын сангийн яамны тэргүүн сайд Данзан. Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он, таван сарын хорин гурван, аргын улирлын долоон сарын арван найман

Эшлэл зүүлт:
BArch, R 9208/2407, Bl. 177
BArch, R 9208/2359, Bl. 299
Uta Schöne, XX зууны 20-иод оны эхээр Монголд албан хэргээр очсон герман дипломатч нарын зарим тэмдэглэлээс, Олон улсын монголч эрдэмтдийн их хурал Улаанбаатар.,2002 он
Ш. Сандаг, Монголын улс төрийн гадаад харилцаа 1850-1919, УБ.,1971, тал 175
Мөн тэнд тал 179
Ж. Болдбаатар, ХБНГУ-ын Бундес архивт буй Монголын тухай баримт сэлт /1921-1930/, Манай Монгол сэтгүүл, УБ.,2003, №3 (17), тал 47
BArch, R 9208/2407, Bl. 174
Г. Дашням, И. Будбаяр, Монгол улсын цэргийн яамнаас Герман улсын худалдааны пүүстэй холбоо тогтоох гэсэн нэгэн оролдлого, Герман:судалгаа мэдээлэл сэтгүүл, УБ.,2003 №.1 (2), тал 106-112
No comments:
Post a Comment