Өнө эртний түүхтэй Хорчины тал нутаг бол монгол үндэстний үүсэн мандсан голомтын нэг юм. Өвөр монголын Түнляо хот угийн Жирэм аймаг, Хянган аймаг, Улаанхад хот болон Гирин, Хармөрөн мужийн хэсэг нутгийг Хорчины тал нутаг гэдэг бөгөөд энд оршин сууж аж төрж ирсэн монголчууд бол Чингис хааны хоёрдугаар дүү Хавт Хасарын хойчис юм. Хорчин гэдэг нь хор саадаг агсадаг хүмүүс гэдэг утгатай. Манж Чин улсын үед Чуулган, хошууны байгууллыг хэрэгжүүлснээс хойш энэ нутгийг Жирэмийн аймаг гэх болжээ. Хорчин нутгийн нэрний утгаас үзэхэд Хорчины Монголчууд Шармөрөн, Луухын голын сав газраар нүүдэллэн маллаж, хатуу нум хурц мэсээр ан гөрөө хийж байснаа аажмаар хагас тариалж хагас маллах, улмаар хөдөө аж ахуй харьцангуй хөгжсөн сууршин аж төрөх болжээ. Энэхүү нийтлэлд голдуу одоогийн Түнляо хотын хорчингуудыг танилцуулах болно.
Монгол үндэстэн бол Хорчин нутгийн хамгийн өнө эртний түүхтэй үндэстний нэг бөгөөд Хорчин нутаг нь мөн Хятадын монголчууд хамгийн их төвлөрөн оршин суудаг нутаг юм. ХIII зууны эхэнд монгол үндэстэн Хорчин нутагт чухал байрыг эзэлж байжээ. Түүхэн хөгжлийн явцад монголчууд Түнляо хотын нийгмийн дэвшил, үйлдвэрлэлийн хүчний хөгжил, соёл урлаг болон бүх талын ажил үйлс цэцэглэн хөгжихөд гарамгай зүтгэл гаргасан болoхоор Түнляо хотын улс төр, эдийн засаг, соёл иргэншил, амьдралын зан заншил, газар зүйн нэр томьёо тэрчлэн бусад олон салбарыг ихээхэн хэмжээгээр нөлөөлж, тэд нарын ул мөрийг хадгалан үлдсэн байдаг. Одоогоор, тэд нар голцуу хорчин зүүн гарын дунд, Хорчин зүүн гарын хойт, Хүрээ, Найман болон Зарууд зэрэг хошууны өргөн уудам маллах, хагас тариалж хагас маллах нутаг болон цөлөрхөг нутагт төвлөрөн оршин суудаг.
Түнляо хот бол зүүн хойт Хятадын аж үйлдвэр хөгжсөн, баруун бүс нутгийн хөдөө аж ахуй хөгжсөн нутгийн уулзварт оршдог ӨМӨЗО -ны зүүн хэсгийн нэг хот юм. Нийт нутаг дэвсгэр нь 60 ам км, дэргэдээ 5 хошуу, 1 хот, 1 дүүрэг, 1 шяньтай. Нийт хүн ам нь 2.957 сая, үүнд монгол үндэстэн 1.297 сая байдаг. Түнляо хот нь Хорчин нутгийн төв хэсэгт оршиж, газрын байц нүд алдам уудам тэгш, хөрс нь өн шимлэг, бэлчээр уудам, ашиглаж болох нутаг дэвсгэрийн баялаг нь нөөц ихтэй, Хятадын таваарын үр тарианы чухал бааз болно.
Хорчин нутаг бол адуу, хонь, үхрийн үлэмж олноор үржүүлж малладаг байгалийн бэлчээр юм. Монгол үндэстэн үржил сайтай энэ нутагт үеийн үе “нүүдэллэн аж төрж” ирсэн билээ. Морины нуруун дээр өссөн Хорчин нутгийн монголчууд авьяаслаг сурамгай морин мэргэжлээрээ Хорчины морьтон баатар хэмээх яруу алдартай билээ. Хорчин нутаг нь бас хорчины үхэр, симментал үхэр, Хорчины нарийн ноост хонь, Хятадын меронус нарийн ноост хонийг тэжээн үржүүлэх бааз болох бөгөөд “Шар үхрийн нутаг” хэмээн алдаршжээ.
Хорчин нутаг нь бас Хятадын “Манлай морины нутаг”, “Андай бүжгийн урлагийн нутаг”, “Бар зургийн урлагийн нутаг” гэж алдаршсан билээ. Энэ нь Хорчин нутгийн монголчуудын бахархал төдийгүй бүх Хятадын хамгийн содон соёл урлагийн өв юм.
Андай гэдэг нь монгол хэлэнд “Тэргүүнээ өргөх”, “босч зогсох” гэсэн утгатай бөгөөд Андай бүжиг нь Хорчин нутагт 300 гаруй жилийн түүхтэй болжээ. Хорчин нутагт жил бүрийн долоо, наймдугаар сард алтан наран мандан, агаар тэнгэр цэлмэж, урьхан салхи сэвэлзэн, навч цэцэг өнгө алаглан дэлгэрсэн налгар сайхан улиралд тал нутагт монгол гэрийн дэргэд буюу хорчигнон урсах горхийн хөвөө нь Андай бүжиг бүжиглэх уудам талбар болдог. Монголчууд олон өнгийн тэрлэгээ өмсч, дурдан алчуураа хурайлуулан, хөх тэнгэрийн доор магнаг талынхаа дэнжин дээр хөөрөлдөн бүжиглэж, дуулалдахад хол ойрын хөгшин залуу бүгдээр цугларан ирцгээж, морин хуур уянгатайхан эгшиглэж, уртын дууны шуранхайлсан нугaлаа бодол сэтгэлийг шижимдэнэ. Андай бүжиг нь Хорчин нутгийн урлагийн ид шид болон хөг аясыг харуулсан сонгодог соёл билээ.
Морин уралдаан бол Хорчин нутгийн монголчуудын уламжлалт спортын төрөл юм. Хорчин нутгийн монгол морьд хол ойрдоо алдартай, Хорчин нутгийн уяачид уралдаачид бүх Хятадад эрэмгий жавхаагаараа гайхагдсан билээ.
Хорчин нутгийн хүүхдийн бар зургийн урлаг нь Түнляо хотын гурван тулгуур урлагийн нэг болжээ. Хорчин нутгийн хүүхдийн бар зургийг сонирхвол, тал нутгийн үзэсгэлэнт байгаль болон танхил насны хүүхдийн балчирхан мөрөөдөлд таны сэтгэл татагдах нь лавтай. Бяцхан зураачдын бүтээл Хорчин нутгийн монголчуудын зан үйл: морь уургалах, тэмээ үхэр хариулах, мал хотлох, бөх барилдах, морь уралдах, сур харвах, орой ажлаасаа буух зэрэг нь цөм тэд нарын зураг бүтээлийн сэдэв болно. Урлагийн хэлбэрийн талаар үндэстний онцлогоо хадгалсан байдаг. Хүүхдийн бар зургийн урлаг нь Хятад даяар алдартай төдийгүй дэлхийн 20 гаруй улс орнууд, тэрчлэн ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүдийн магтаал сайшаалыг хүртжээ. Хорчин нутгийн хүүхдийн бар зургийн урлаг нь одоо нэгэнт балчир хүүхдээс багчууд хүртэл, хот суурингаас тал хөдөө хүртэл өргөжин, чөлөөт цагийн боловсрол байснаа хичээлийн танхимын боловсрол болж, ерөнхий боловсролын сургалтын агуулга байснаа онцгой боловсролоор хүүхдийн бар зургийн урлан бүтээх чадварыг дээшлүүлэх байдал төлөвшөөлд байна.
Солонгорон мяралзсан Хорчин нутаг бол өнгөт сувдаар чимэглэсэн номин далай шиг үзэсгэлэнт нутаг юм. Эндэх монголчууд баян тансаг энэ нутагтаа аз жаргалаа магтан дуулна.

No comments:
Post a Comment